Г.Түмэннаст
/МУИС-ийн Социологийн тэнхимийн багш/
Шинэ толь №57, 2006
Түлхүүр үг: Шилжилтийн үр дагавар, Монголын нийгмийн бодит байдал, Ядуурал, Гэмт хэрэг, Соёлын өөрчлөлт, Хотжилт
Монголын нийгмийн харилцаа урьд байгаагүйгээр балмад болж. бид хүмүүнлэг бус, шударга бус, амар тайван бус, хууль бус нийгэмд амьдрах болжээ. Сүүлийн 5 жилд явуулж ирсэн судалгааны дүнгээс үзэхэд хүмүүсийн санаа зовниж байгаа асуудлын дунд гэмт хэргийн өсөлт тогтмол өндөр хувьтай явж ирсэн байх юм. Тухайлбал, 2000 онд Социологийн Академи төвийн явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 30,5 хувь нь энэ асуудалд илүүтэй санаа зовж байгаа гэсэн бол жин хадгалагдсаар 2005 онд “Хот суурингийн гэмт хэргийн судалгаа”-нд 33,6 хувь нь ийнхүү үзжээ[1]. Мөн хөдөө орон нутагт хийгдсэн “Нийгмийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлт”[2] судалгаанд оролцогчдын 67 хувь нь гэмт хэргийн нөхцөл хүндэрч байна гэж хариулсан байна. Энэ бол бидний барин тавин хэлж болох нэг л үзүүлэлт, нөгөө талаас олон нийтийн санал бодлын тусгал. Үүнээс гадна социологичид өнөөгийн нийгмийн харилцаа шинжлэх ухааны хэллэгээр “криминалжиж” хар яриагаар эрүүгийн нөхцөл хүндэрч байгааг өөр олон талаас нь хөндөх бололцоотой юм. Гэмт хэргийн статистикаас үзэхэд шилжилтийн өмнөх арван жилийн /1979-1989/ гэмт хэргийн тооноос дараах арван жилийн /1989-1999/ гэмт хэргийн тоо даруй 3 дахин нэмэгджээ. [3] Сүүлийн хэдэн жилийн судалгаанд тулгуурлан шилжилтийн үеийн нийгмийн харилцаа гэмт хэргийн өсөлт, цэцэглэлт хийгээд “балмаджих[4]” үйл явц. түүний суурь хүчин зүйлсийн талаар зарим нэг үзэл бодол, дүгнэлтээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Шилжилтийн гэгдэх манай нийгэмд дээрх үйл явц урьдаас илүүтэйгээр өрнөн дэвжих болсон нь сүүлийн 16 жил бидний амьдралын гүнд тохиосон хэд хэдэн өөрчлөлтийн хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байна гэж үзсэн юм. Эдгээр нь нийгмийн бүтэц, үүргийн хямрал, ядуурал ба амъдралын шаансгүй байдал, соёлын өөрчлөлт, орөөсгөл хотжилт, нийгэм сэтгэлзүйн хямрал, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа зэрэг болно.
Нийгмийн бүтэц, үүргийн хямрал
Ерөнхийдөө манай нийгэмд системийн хямрал болсон гэх үзэл бодол сүүлийн хэдэн жил нэлээд сонсогдох болжээ. Зарим нь нийгмийн системийн гэхэд ахадна, харин фүнкционал хямрал болсон гэлцдэг. Учир нь тэднийхээр нийгмийн институционал байгууламж нь байгаад байхад харин тэдгээр институцууд нийгэмд чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэж байна. Би энд хямрал системийн түвшинд үү, чиг үүргийн түвшинд үү гэдгийг нь батлах гээгүй, юутай ч шилжилтийн он жилүүдэд нийгмийн гүнд явагдаж байгаа бүтэц, чиг үүргийн шинжтэй хямралын хамгийн том тусгал бол гэмт хэргийн өсөлт гэдгийг хэлэх I эсэн юм. Э.Дюрхэйм гэмт хэрэг бол нийгмийн хямралын тэгэхдээ бүтэц, чиг үүргийн эвдрэлийн өр төлөөс гэдгийг анхлан тайлбарласан юм[5]. Манай нийгмийн системд бий бо юон хямрал нь зарим үед тодорхой институцуудын түвшинд, зарим үед түүний хилээс хальж тогтолцооны хүрээнд ч илэрч байх нь бий. Юутай ч би шилжилтийн үед нийгмийн суурь инситуцууд хямралд орсон бөгөөд энэ нь институцын хувьд ч үүргийн хувьд ч илэрч байна гэж үзэж байна. Угтаа инситуци нь нийгмийн нэгдэл, тогтвортой байдлыг хадгалж, хувь хүн, бүлэг, нийтлэгийн хэрэгцээг хангаж, бүхэлдээ нийгэм оршин тогтнох үндэс болдог. Эдийн засаг нь тэжээнэ, гэр бүл нь өсгөж хүмүүжүүлнэ, хүнээр хүн хийнэ, төр нь удирдан зохицуулна, хууль ёс, шударга ёсыг тэтгэнэ, боловсрол нь гэгээрүүлнэ, соёлыг дамжуулна, шашин нь энэрэн нигүүлсэнэ, амирлуулна, суртахуунжуутна, урлаг нь сайхныг мэдрүүлж, гутамшгийг жигшүүлнэ. Энэ нь эрүүл саруул, хэвийн нийгэм дэх институцын гүйцэтгэх үүргүүд юм. Харин манай системийн хэвийн байдал алдагдаж дээрх чиг үүргүүд алдарсан төдийгүй зарим нь сөрөг чиг үүрэг (дисфункц) болон хувирчээ. Институционал хийгээд функционал хямралын хамгийн тодорхой үр дагавар бол гэмт хэргийн өсөлт, цэцэглэлт ба нийгэм балмаджих үйл явц мөн. Оросын эрдэмтэн В.А.Ядов институцын хямрал нь зорилго, үнэт зүйлс тодорхойгүй болох, гээх, дотоод дэг ёс алдагдах, нэр хүнд унах, дүрийн хувиарлалтын гажиг үүсэх, материаллаг дасан зохицохуйн бэрхшээл тулгарах, утга учиргүй ритуалд автах, дүрүүд байр сууриа урвуулан ашиглах зэргээр голчлон илэрнэ гэжээ[6]. Үнэндээ энэ шалгуур үзүүлэлтүүд манайд гэр бүл, төр, шашин гэхчлэн наад захын тогтвортой байдлыг тэтгэгч гурван институцууд өнгөрсөн хугацаанд хямралд орж ирснийг годорхойлж байна.
Бүх салбарт институционал хямрал гэмт хэргийг гааруулж байгаа талар үндэслэж болох боловч энд зөвхөн ганц нэгээр хязгаарлая. Гэр бүл нь 10 гаруй жилийн хугацаанд 10 гаруй мянган хүүхдийг гудамжинд гаргажээ. Г эр бүл эвдрэлд орж салалт, сарнилт шилжилтийн эхний он жилүүдэд огцом
Институцианал хямралын шинжүүд | Төр | Гэр бүл | Шашин |
Зорилго, үнэт зүйлсээ гээх | Шударга ёс, хууль ёс, зүй ёсны үнэт зүлё алдагдсан | Хайр сэтгэл, итгэл суларсан | Энэрэн нигүүлсэл ёс суртахууныг түгээх гэгээрүүлэх, зорилго үнэт зүйлс алдагдсан. |
Дотоод дэг ёс, /order/ алдрах | Төрийн албаны ёс зүйгүй хариуцлага үгүй болсон. | Гишүүдийн харилцан хүндэтгэл ,нэгдэл хэм хэмжээ суларсан, | Лам банди нарын сахилга бат буддын ёс зүйн гална байх болсон. |
Нэр хүндгүй болох | Төрд итгэх итгэл унаснаар ирэв. Судалгаагаар ерөнхийлөгчид 52.0 хувь, УИХ-д 75 хувь ,ЗГ-т мөн тийм хувь итгэл сул юмуу итгэдэггүй гэжээ.[7] | Нийгэмд гэр бүл үнэ цэнээ алдаж байна. Хүмүүсийн үнэт зүйлсийн тогтолцоонд мөнгө, эрх мэдэл, зугаа, цэнгэлийн жин нэмэндэж гэр бүл, үр хүүхдийн үнэлэмж буурсан. | Шашны үйл хэрэгт итгэх итгэл унасан. Ялангуяа залуучуудын сүжиг илт буурсан. |
Дүрийн хуваарийн гажиг | Төрд хамгийн ёс зүйгүй хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цутгав. | Шилжилтийн эхний жилүүдэд аавуудын үүрэг ээжид шилжсэн. Бүтэн бус гэр бүлийн тоо олширсон. | Хутагт хувилгаад олширч үнэн худылг нв ялгахаа больсон. |
Материаллаг дасан зохицохуйн бэрхшээл | Төрийн бодлого нь зээл тусламж, байгалийн баялаг, гэнэтийн ашиг гэх мэт зүйл дээр тогтоож байна. Энэ үүсвэрүүд цаашид эрхгэлзээтйэ .Эдийн засгйин утгаар цэвэр баялаг үйлдвэрлэлт үгүй байна. | Уламжлалт нүүдлийн нийгэмд эдийн засгийн дассан буддизм, зах зээлийн нийгэмд байдлаар дасан зохицов. Зовлонд унагдсдыг рекетлэх маягаар алба гувчуур авдаг болов. | |
Утга учиргүй ритуалд автах | Гэр бүлүүд аж ахуйн буюу гишүүдээ тэжээх үүргээ алдсан. Одоо төр булааж авч байна. [8] | Хотлоороо ном хуруулж, буян хурааж байгаа боловч төвд номоос эхлээд бүх зан үйлийн утга учрыг нь ойлгож байгаагүй. |
өссөн бөгөөд өмнөх тогтолцооныхоос 2 дахин өссөн байна[9]. Эхний 10 жилд 10 гаруй мянган гэр бүл цуцлагдсан бол багаар 20 мянган хүүхэд бүтэн бус гэр бүлд өссөн ба өсч байна[10]. Гэр бүлийн хүчирхийлэл ихээхэн хүрээгээ тэлж 4 гэр бүлийн нэг нь хүчирхийллийн орчинд байна гэсэн судалгааг нэгэн ТББ гаргажээ. Социологийн академи төвийн судалгаагаар хүүхдийн гэмт хэрэгт гэр бүлийн сөрөг хүчин зүйлүүдийн нөлөө хамгийн өндөр байсныг хоригдол хүүхдийн судалгаагаар дүгнэн тавьж байсан [11]. Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг гудамж талбайгаас гэр бүлийн хүрээнд шилжиж байгаа ба жишээ нь сүүлийн таван жилд нийслэл болон бусад ток оохон хотуудад гарсан гэмтхэргийн 30 хувь нь гэр ахуйн хүрээнд гарчээ. Шашин нийгмийн тогтвортой байдлыг тэтгэж. суртахуунжуулах, амирлуулах үүргээ алджээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт сэтгэлийг илааршуулахад энэ чухал юм. Институц хямарсан болохоос уг нь нийгэмд хэрэгцээ байгаа. Дундговь аймагт ноцтой хэрэг гарсан бөгөөд, сумын иргэд 7 хоног гэрээсээ ч гарахгүй шоконд оржээ[12]. Дараа нь хэсэг бусгаараа ярилцан нэгдээд засаг даргадаа санал тавьж хотоос лам залуулах, нутаг орноо ариусгах аян өрнүүлж байсантай нэгэн судалгааны үед таарч байсан юм. Энэ институцээс нийгэм ийм үүргийг хүлээдэг боловч түүнийг гүйцэтгэх чадваргүй болжээ. Төрийн институцын тухайд олон зүйл дурдаж болох боловч наад зах нь хууль ёс алдагдсан тухай ярьж болно. Өнгөрсөн онд явуулсан судалгаагаар 1000 орчим иргэний тал хувь нь хууль хэрэгжихгүй байгаа нь, 60 орчим хувь нь төрийн байгууллагуд авилгалд автсан нь, 73 хувь нь хууль шүүхийн өмнө тэгш бус болсон зэрэг нь гэмт хэрэг өсөх, эрүүгийн
нөхцөл хүндрэхэд түлхэж байна хэмээжээ. Энэ мэт суурь институцуудаас нийгэмд гйүцэтгэх үүргээ алдсан, эсхүл сөрөг үүрэг гүйцэтгэх болсон нь нийгмийн харилцаа “балмаджих” нэг үндэс болж байна.
Ядуурал ба амьдралын шаансгүй байдал
Ядуурал, амьдралын боломжгүй байдал нь Монголын нийгэмд гэмт хэрэг цэцэглэх нэлээд жинтэй хүчин зүйл хэвээрээ л байна. Статистикаас харахад гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнхи нь ядууралд орсон, эрхэлсэн ажилгүй амьдралын шаанс хаагдмал байдалтай байгаагаас үүнийг харж болно. Ядуу хүн орлого, чадавхийн хувьд нийгмийн олон бүлэг, нийтлэгээс гадуурхагдаж байдаг. Ядуу байна гэдэг нь нийгмийн хэм хэмжээнээс доогуур амьдралтай, ичгүүр доромжлол дунд тусгаарлагдмал, хязгаарлагдмал амьдарна гэсэн үг. Ядуу дорой, түүнчлэн нийгмийн орчноос гадуурхагдсан энэ л хүрээнээс нийгмийн хөгжилд өширхөгчид, гэмт хэргийн субъектүүд олноороо гарч байна гэж болно. “Олонхи нь ядуурч цөөнх нь баялгийг гартаа хуримтлуулсан нийгмийн гүнд гэмг хэргийн тоо хүн амынхаа тооноос үлэмж их байх болно [13]” гэх Марксын дүгнэлт нь орчин үеийн шүүмжлэлт хандлагын цөм болдог. Нийгэм жам ёсоороо хөгжихөд дундчуулын эзлэх жин нэмэгдэж, тэгш бус байдал багасдаг атал манайд хоёр туйлруу явж буй хандлага нь үнэхээр ч эдийн засгийн хандлагаар гэмт хэргийн өсөлт, цэцэглэлтийг тайлбарлах нь хүчтэй хэвээрээ байна. 2005 оны манай судалгаагаар санал асуулгын судалгаанд оролцогчдын 85 хүртэлх хувь нь гэмт хэрэг ядуурал, ажилгүйдэлтэй шууд холбоотой гэж хариулж байсан бол сүүлийн 5 жилийн статистикаас харйхад нийслэлд гэмт хэрэг үйлдэгчдийн дунджаар 70 орчим хувь нь эрхэлсэн ажилгүй, ядуу амьдралтай хүмүүс байна.[14]
Гэмт хэрэг ба ажилгүйдэл
Тэгш бус байдлын энэ хандлагаар зөвхөн ядуугаас гэмт хэрэг үйлддэг гэхээсээ илүү тэгш бус давхраа, бүлгүүдийн хоорондын зөргилтэй холбон авч үзэх нь зүйтэй. Ядуучууд баян чинээлэг, боломжийн амьдралтай хүмүүст атаархах. хорсох, занах, цаашилбал ажил хөдөлмөртэй, байр суурьтай хүмүүст өсөрхөх хандлага бий болж байгааг социологичид анхаарах хэрэгтэй. Учир нь ядуучууд, шоовдорлогдсон хүмүүс амьдралын шаанс өөрсдөөс өндөртэй бүлгийн өмч, хөрөнгө, гэр бүлийн түвшин амьдрал руу нь халдаж буй гэмт хэрэг тухайлбал хулгай, дээрэм нийтлэг байна. Өрнийн судлаач Клауорд, Оулин [15]нар хүмүүст амьдралын шаанс нээлттэй юу хаалттай юу гэдгийг чухалчилсан. Тэдний үзсэнээр зах зээлийн нийгмийн хатуу эргүүлгэ нь хэсэг хүмүүсийг амьдралын боломж түгжигдмэл орчинд аваачдаг ба тэд хэм хэмжээнээс гадуур амьдрахаас өөр аргагүй болдог’[16]. Манай нийгэмд ч энэ нь бодитой оршиж байна. Хэдийгээр ядуурал, амьдралын боломж нь нийгмийн харилцаа “балмаджих” нэг хөрс сурь мөн боловч гэмт хэрэг бол зөвхөн ядуучуудад хамаатай гэж үзэх хэвшмэл, ойлголт, хаяг наах үйл явц өнөөдөр хүчтэй явагдаж байгааг басхүү анхаарах хэрэгтэй.
Соёлын өөрчлөлт
Өнөөгийн нийгэм дэх гэмт хэргийн нөхцөл байдал нь мэдээж нийгмийн олон талт хүчин зүйл, хам нөлөөллийн дор бий болсон нь дамжиггүй бөгөөд түүнд давын өмнө нийгэм соёлын хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй мэт санагдана. Монголд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийн явцад нийгмийн амьдралын гүнд явагдсан нэг суурь хувьсал нь соёлын хүрээнд тохиосон билээ. Өрнөжилт, эдүүгээжил, цаашилбал америкжилт гэхчлэн нэрлэдэг энэ хувьсал бидний үнэт зүйлс, амьдралын хэв маягт тусгалаа олж, биежихийн тулд маш их зүдэрч байна. Барууны соёл, үнэт зүйлсийн тогтолцоо шууд биелэлээ олсонгүй, учир нь нийгмийн ахуйлаг тал тухайлбал, амьдралын түвшин, нийгмийн гишүүдийн материаллаг хэрэгцээгээ хангасан байдал туйлын доогуур байхад оюунлаг үнэт зүйлсийн их цутгалт нь зорүү үүсгэж, яваандаа хямрал боллоо. Нийгмийн соёлын амин сүнс болсон үнэт зүйлс, хэм хэмжээний тогтолцоо уналтад орж бид улмаар аноми, хаос нийгэмд амьдрах болов. Дюркгеймийн хэлсэнчлэн [17] нийгмийн аноми байдал нь “хуучин үнэт зүйлс, хэм хэмжээ нийгмийн харилцаагаа зохицуулж чадахаа больсон үед эсхүл үнэт зүйлс, хэм хэмжээний тогтолцоо оршин байгаа ч түүнийг нийгмийн гишүүдийн зонхилох нь баримтлахгүй, үл хайхрах болсон үед үүсдэг” юм. Манайд шилжилтийн эхэн үед хуучин социалист үнэт зүйлс, хэм хэмжээ зохицуулж чадахгүйгээс нийгэмд гажуудал бий болж байсан билээ. Тиймээс ч шинэ үнэт зүйлсүүдийг бүрэлдүүлж, шинэ нийгмийн эрэлтээр “Үндсэн хууль’’-иас эхлээд хууль дүрэм, журмыг бүтээж ирсэн болно. Гэтэл өнөөдөр үнэт зүйлс, хэм хэмжээ оршин байгаа хэдий ч түүнийг нийгмээрээ бид үл хайхарч, баримтлахгүйгээр амьдардаг болжээ. Иймээс өнөөгийн нийгэм соёлын өөрчлөлтөөс үүдсэн аноми бөгөөд түүний нэг илрэл нь гэмт хэргийн өсөлт, цэцэглэлт, балмаджилт мөн. Мертоны хэв маягчилалын [18] дагуу үзвэл хэвийн гэж үзэх зан үйлтэн эрс цөөрсөн бөгөөд хэм хэмжээ сахиж амьдрах нь өөрөө эргээд энэ нийгэмд гаж гэж үнэлэгдэх болтлоо урвуу болж хувирсан байна.
Нийгмийн ноёлох соёлоор зөвшөөрөгдсөн үнэт зүйлс (зорилго) хийгээд хэм хэмжээ (арга барил) хоёрыг баримталж буй байдлын харьцаа
Юуны өмнө ямар аргаар хамаагүй мөнгөтэй болъё гэх инноваторууд хийгээд яасан ч яахав хүний амьдралын хэм хэмжээ, жишгийг хөсөр хаясан ретретистүүд буюу хүнийсэгчдийн нийгэмд байх хэмжээ хүрээнээсээ хальж [19] дэг ёсыг баригсдын жин үлэмж багассан гэж үзэж болно. Германы социологич Кайзерийн хэлсэнчлэн “тодорхой хувь хүмүүс болоод нийгмийн бүлгүүдийн үнэт зүйлс нь материаллаг хүрээнд л эргэлдэж, түүнээс хальж чадахгүй байгаа нь янз бүрийн социаль давхрааныхны зүгээс эдийн засгийн шинжтэй гэмт хэргийг (томоохон авилгалаас эхлээд жижиг хулгай хүртэлх) байнга үйдэж байгаагаар илэрдэг[20]” гэсэн нь манайд нийцэж байна. Гэнэт баяжих, хөлс хүчээ зарахгүйгээр мөнгөжих, амар хялбар амьдрах хандлага бол нийгмийн давхарга бүрнээ илэрч байна. Манай нийгмийн цагаан захтан гэмт хэрэгтнүүд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, авилгачидын тэрбумын луйвраас эхлээд нийгмийн харьцангуй доод давхрынхан болон завсрын бүлгийнхний хүрээнд ч дээрэм тонуул хийх, хүний амь хөнөөх гэх мэт шууд шунахайн сэдэлттэй хийж байгаа гэмт хэргүүдээс харж болно. Мертоныхоор үнэт зүйлсээ гээсэн, Коэныхоор үнэ цэнэтэй зүйлс нь хоорондоо зөрчилдсөн, хяналтын онолын төлөөлөгч Кирсигийн тэмдэглэснээр эсхүл зөвхөн нэг зүйлийг туйлчлан эрхэмлэсэн хүмүүс (ямар аргаар хамаагүй мөнгөтэй л больё) шилжилтийн үед олноор бий болж, түвшин бүртээ гэмт хэрэг үйлдэх болжээ. Түүнчлэн соёлын олон талт байдал нь зарим үед ойлгохын ч аргагүй амьдралын альтернатив хэлбэрүүдийг бий болголоо. Өрнийн нийгмийн гэгддэг байсан сөрөг соёлын бүлгүүд ч Монголд бий болжээ. Гэмт урлаг, граффит, хүчирхийлэл, үхлийг магтан дуулагч урлагын төрөл, жанрууд, ижил хүйстэн, түүнчлэн ноёлох хэм хэмжээнд илт дайсагнасан эрс бүлгүүд (даяар монгол, хөх монгол, чингисийн монгол) манайд сөрөг соёлын гол илрэлүүд болж байна. Энэ л хүрээнээс хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, хүний амийг онц хэрцгийгээр, гаж байдлаар хөнөөх, өрх гэр, байгууллагад бүлэглэн халдах, булш ухах гэх мэт онц ноцтой гэмт хэргүүд гарах боллоо. Өрнийн гэмт хэргийн ертөнцийн талаар хэвлэл мэдээлэл, кино гээд өргөн дэлгэр мэдээлэл авч, тэдгээрээс хуулбарласан гэмт үйлдлүүд бас бий болсоор байна.
Өрөөсгөл хотжилт ба саарал амьдрал
Хотжилтийг судлаачид хүн иргэнших, соёлжих үйл явц гэж үзэх нь бий. Тэгвэл сөрөг талаас нь бас эрүүгийн соёлд суралцах талбар ч гэж үздэг. Өрнийн судлаачдын үзсэнээр гэмт хэргийн үкл явц, бүтэцжилт нь эргээд хотжилттой нарийн уялдаатай байгааг судалсан нь бий. Америкийн эрдэмтэн Коэн томоохон хотуудад криминалжих үйл явц явагдаж байгааг мексик, харуудын жишээн дээр тайлбарлажээ. Шилжилтийн гэх энэ үеийн нэг онцлог нь манай нийгэмд өрөөсгөл хотжилтыг дагуулсан юм. Энэ удаагийн хотжилтоор хүн амын тал хувь нь нийслэлд иржээ. Улаанбаатарт хотжихоос илүүтэй хүн амын төвлөрөл явагдлаа. Оросын эрдэмтэн В.Кудрявцев хүн амын төвлөрөл нь хүмүүсийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, гэмт хэрэгтний биеэ авч явахад шууд нөлөөлөхгүй ч гэмт зан үйл халдварлах, солилцох, гэмт хэргийн орчин соёл, бүрэлдэх, гэмт үйл ажиллагаа байгуулгажих таатай хөрс болдог гэжээ. Судлаачид Лондон хотыг олон улсын гэмт хэргийн төв гэдэг байхад Улаанбаатар манай улсын гэмт хэргийн үнэмлэхүй төв болжээ. 2000-2004 онд гарсан гэмт хэргийн 50 хүртэлх хувь[21] нь энд гарсан байна.
Улаанбаатарт гарсан гэмт хэргийн эзлэх хувь
Он | 1985-1989 | 1990-1994 | 1995-1999 | 2000-2004 |
хувь | 37,0 | 38,0 | 45,2 | 49,0 |
Экспертүүдийн тэмдэглэсэнээр социализмын үеийн нийслэлийн эрүүгийн байршил шилжилтийн үеийн хотжилтын нөлөөгөөр байраа сэлгэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн нөхцөл хүнд газрууд шинээр хэд хэдээрээ бий болсон гэсэн үг. Нийслэлд гэмт хэргийн зохион байгуулалттай хэлбэр, бүлэглэсэн байдал бусад газруудаас үлэмж их байгаа нь статистикаас харагдаж байна. Мөн нийслэл өнөөдөр баян ядуу хэн болов ч “аавын хүү азаа сорих” гэмт хэргийн ертөнцийн хамгийн том талбар болжээ.
Нийгмийн сэтгэлзүйн хямрал
Оросын эрдэмтэн А.Дродов оросын нийгмийн гэмт хэргийн өсөлтийн нэг шалтгаан нь нийгэм сэтгэлзүйн хямрал болох түгшүүр, бухимдал гэж судалгаандаа тулгуурлан дүгнэсэн байна. Тэрээр түүний нэг үндсэн илрэл нь оросын залуучуудын сэтгэлзүйн түрэмгий байдал гэж үзжээ. Манайд төдийлөн судлагдаагүй ч нийгэм сэтгэлзүйн бухимдал, түгшүүр, түрэмгий байдал, уналтын шинж зэрэг нь 1990-ээд оны дунд үеэс эрс ажиглагдсан билээ. Иргэдийн дунд нийгэмд тухайлбал, цаг үедээ, ирээдүйдээ, төр засагт, шударга ёсонд, амьжиргааны баталгаандаа, орчны аюулгүй байдалдаа итгэх итгэлийн түвшин эрс унасан нь олон судалгааны дүнгээс тодорхой байна. Нөгөөтэйгүүр, энэ нь бухимдал, түгшүүр. айдсын харанга дэлдэх болсон бөгөөд бидний өдөр тутмын харилцаанд л илэрч байна. Тухайлбал, уур уцаар бүхий хүмүүс, дэлгүүрт дараалалд зогссон хүмүүсээс эхлээд замын хөдөлгөөнд оролцогчид, цаашилбал албан газар, айл гэрийн хүрээнд ердийн үзэгдэл болсон хэрүүл тэмцэл, зөрчил, түрэмгий байдал, үл ойлголцол юм. Нийгэм сэтгэлзүйн хямрал нь нэг талаас гэмт хэрэг, балмаджилтын өр төлөөс болж байдаг бол нөгөө талаас түүний шалтгаан болж байдгийг судлаачид тогтоожээ. Нэг жишээ татвал хоригдлуудын дунд судалгаа хийж үзэхэд тэдний 50 гаруй хувь нь өөртөө итгэлгүй, бүрэг, ганцаардмал, тайван бус түгшүүртэй, нойрны хямралтай, шаналсан зэрэг сэтгэлзүйн шинжтэй байжээ.[22]
Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа
Өнөөдөр гэмт хэрэгтэй тэмцэж буй үйл ажиллагаа нь өөрөө гэмт хэргийн ша.тггаан, хөөрөгдөх нэг хүчин зүйл болсоор байна. Үүнийг тозчхондоо дараах зүйлээр хэлж болох байна.
Гэмт хэрэг өсч, нийгмийн харилцаа балмаджихад түүнтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаа нөлөөлөх нь
Нэгдүгээрт. Хууль, шүүхийн байгууллагуудаас өөрсдөө гэмт хэргийг өөгшүүлэх, хөөрөгдөх болсон хамгийн гол үндэс бол авилгал мөн. Төрийн байгууллагуудаас авилгалд өртсөн
түвшин хамгийн өндөртэйд цагдаа, шүүх орж байгаа нь олон судалгааны дүнгээс харагдаж байна[23]. Аливаа хэрэг явдлын хувь заяа энэ хоёр шатанд шийдэгддэг учраас энэ хоёр дээр хамгийн их авилгажиж байна гэж хэлж болно. Нийгэмд бодитой гарсан гэмт хэрэг гурав дахиа гоожиж байж эцэслэн шийдвэрлэгддэг гэж үзвэл эхнийх нь хэрэг бүртгэлийн шат, хоёр дахь нь мөрдөн байцаах шат, гуравдахь нь шүүн таслах шат мөн. Эхний шатанд ямар хэрэгт эрүүгийн тоот үүсгэх, ямрыг нь үүсгэхгүйгээр дарах гэдэг нь шийдэгддэг. Хоёр дахь шатанд ямар хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн ямар шинжийг нь булах, ямрыг нь цааш явуулах гэдэг нь шийдэгддэг бол эцэст нь ямар хэрэгт ямар ял өгөх гэдэг нь шийдэгддэг. Цагдаагийнхан хэргийн бүрдэл, нотлох баримт, гэрчийн болон сэжигтний мэдлэг боловсрол, сэтгэлзүй дээр, харин шүүхийнхэн нэг зүйл анги дахь ялын хувилбар, хорих ялын хугацааны дээд доод хязгаар дээр тоглох нь нийтлэг ба эдгээр хүчин зүйлс нь авилгал үүсэх уут болж байна. Шүүх, цагдаагийн хүрээн дэх энэ ажиллагаа нь хармаалах (тоот үүсгэхгүй дарах), цавчих (хэрэгсэхгүй болгох, бүрэлдэхүүнгүй болгох), заацуурдах, найрамдлын гэрээ (тулгал гаар хохирогчыг яллагдагчгай эвлэрүүлэх), хагас сайндах (захиалгаар хэрэг үүсгэх) гэхчлэн нэр томъёогоор илэрхийлэгдэх болсон тухай ярьж байсан[24]. Хэн хэнээс илүүтэй үнэтэй машин хөлөглөж, хувийн бизнес цэцэглүүлж, үзтэл төсвийн цалин баймгүй баялаг хуримтлуулсан нь цагдааболон шүүхийнхэн байна. Гидденс “урд нь онгоцны үйлчлэгч байсан ажилгүй хар залууд 100 далларын телевизор хулгайлсны төлөө 1 жил өгсөн шүүгч тэр өдөртөө 20 сая доллар зувчуулсан фирмийн зуучлагчид тэнсэн өгч 30 мянган доллараар торгосон нь цагаан захтан болон борчуудын хэрэгт шүүх хэрхэн ялгаатай ханддагийн илрэл гэж Ныо-Йоркийн тохиолдлыг жишээлсэн байдаг бол”, ‘’Монголд хэдэн тэрбумыг залгисан эрх мэдэлтнүүд ял зэмгүй, харин гар утасны хулгайч бүсгүй хэдэн жил хоригдож байгаагаас бас харж болох юм”
Хоёрдугаарт. Бас нэг асуудал гэмт хэрэгтэй тэмцэж буй цагдаагийн байгууллагын арга барилд өөрт нь байна. Цагдаагаас иргэд хүнийссэн, цагдаа өөрөө хүний эрх зөрчсөн байдалтай явж ирлээ. Иргэдийн үл итгэх байгууллагын тоонд цагдаа өөрөө дээгүүр заларч байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчийн ёсзүйн асуудал нь удтал ярьж байгаа ужиг өвчин боловч, өнөө хэр нь түүнд дэвшилт гарсангүй. Харил ч авилга, шударга бус байдал газар авсан энэ нийгэмд шинэ маягийн хүчирхийллийн төрлүүдийг зохиож, хэрэгтэн хэргээ хүлээхээс өөр нотлох баримт үгүй гэх зарчим нь хэрэгтэн, хохирогч хэн байхаас хамааран хүчирхийллийн тоглолтын дүрмээ зохионо гэсэн зарчим өөд шилжжээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай болоод удаж байна. Манай судалгаанд оролцогчдын 73,5 хувь нь хууль шүүхийн өмнө хүмүүс тэгш байж чаддаггүй хэмээн хариулж байсан бол хүний эрхийн судалгаанд хүний эрхийг зөрчигч байгууллагад цагдаа тэргүүлж байна.[25] Цагдаагийн албан хаагчдыг бэлтгэх, сонгон шалгаруулах тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Өнөөдөр ерөөс бүрэн бус болон бүрэн дунд боловсрол хальт эзэмшсэн баатарлаг, хүчирхэг шериф болох мөрөөдөлд автсан хөвгүүд шууд академид элсдэг нь, мөн цагдаагийн академид ямар нэг аргаар шургахад шууд л цагдаа болдог нь, цагдаагийн сургууль хүчнийхэн гэгдэх соёл, итгэл үнэмшлээр залуусыг сургадаг нь ёсзүйгүй албан хаагчид олширч, төгсөөд алаад өгнө дөө (хэнийг нь бүү мэд) гэсэн ойворгон залуусыг энэ хариуцлагатай ажлын эгнээ рүү ороход нөлөөлж байна. Америкийн цагдаа нарын 70 гаруй хувь нь цагаан арьстан байгаа нь асуудал үүсгэдэг байхад наад захын баримтаар нь монголын цагдаа нарын мөн тийм хувь нь бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой байдаг нь асуудал болж байна.
Гуравдугаарт Цагдаагийн байгууллагын өнөөгийн тогтолцоо нь эргээд гэмт хэрэгтэй шударга, хууль ёсны хүрээнд, амжилттай тэмцэхэд саад тотгор болж байна. Хөгжилтэй орнуудын нийтлэг туршлага бол цагдаагийн байгууллагыг хэвтээ тэнхлэгийн удирдлагад захируулж, аль болох төвлөрсөн бус байлгахад чиглэдэг. Жишээ нь, Америкийн цагдаагийн байгууллагын бүтэц нь орон нутагт төвлөрч байхад манайх босоо бөгөөд төвлөрсөн байна. Дээрх улсын хууль сахиулах бүтцийн буюу цагдаагийн нийт бүрэлдэхүүний 72 хувь нь орон нутгийн бие даасан агентуудад хамаарч байна[26]. Тэр хэрээрээ иргэдэд ойрхон шударга байхад, манайх данхайн томорсон харгис цагдаагийн вант улс болжээ. Тиймээс цагдаа нь тэр хэрээрээ эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй бүлгийн нөлөөнд байна, тэр хэрээрээ улс төржиж, жирийн иргэнээс хөндий, тушаал биелүүлдэг улс төр, хүчирхийллийн байгууллага болж байна. Хууль сахиулах бус эрх мэдэлтэй бүлгийн захиалга гүйцэтгэх, хуулиас дээгүүр аяглах шинжтэй байна. Судлаачид үүнд л анхаарлаа хандуулах учиртай. Зохион байгуулалттай гэмт бүлгийн бүрэлдэхүүнд цагдаагийн эрх мэдэлтнүүд хэдийнэ шургалсан байна.
Дөрөвдүгээрт. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаа нь бусад салбарын нэгэн адил хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхийдөө бодлогын болон эрхзүйн баримт бичгүүд нь тунхаглалын шинжтэй байгааг хэд хэдэн хууль, хөтөлбөрүүдийн зорилтоос харж болно. Голлох хэдэн хууль, хөтөлбөр гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн боловч хэрэгжилтэд хяналт тавьсан, мониторинг хийсэн нь үгүй. Харин бидний нөхөд “Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд мониторинг хийсэн ба ингэж үзэхэд төрийн төв байгууллагууд төлөвлөгөө гаргасан атлаа хэн, хэзээ, хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй улмаас хэрэгжээгүй байна [27]Хууль, бодлого хэрэгжүүлэх олон зөвлөлүүд байгуулагдсан ч иргэний нийгмийн төлөөлөл байгүйтэй адил байгаа нь авилгатай авилгачид тэмцэх гэж буйтай адил байна. Авилгатай тэмцэх яамдын зөвлөлийн бүрэлдэхүүн 71 байхад 69 нь төрийн түшмэд хоёр нь иргэний төлөөлөл байлаа. Түүнчлэн олон хөтөлбөрийн хүрээн дэх зөвлөлийг хэлж болно. Монголд цагдаа хэцүү байна гээд түүнийг иргэнтэй ойртуулах бодлогын арга хэмжээ байдаг. Түүний хүрээнд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хянах иргэний зөвлөл’’ нь эргээд дарга нараас бүрдсэн байдаг. Энэ хүрээнд улсын ялын бодлогын талаар хөндөх хэрэгтэй болов уу. Үнэн хэрэгтээ эрүүгийн бодлого харгис хатуу болсон гэдэгтэй санал нэг байна. Шинэ эрүүгийн хуулийн үйлчлэл нь цаашид судлаачдын хэлдэгчлэн шоронгийн парадокст хүргэж болзошгүй. Энэ ойлголг нь ял шийтгэл шоронгоор ойлгогдож, шорон гэсгээх, хүмүүжүүлэхээсээ олноор нь зэрлэгшүүлэх олон төгсөгчтэй их сургууль болж хувирахыг хэлдэг. Шоронгийн индекс [28] гэж байдаг ба 100 мянган хүнд ноогдох хоригдлын жигнэсэн үзүүлэлтээр тооцвол манайх 6-р сарын байдлаар [29] дэлхийд дээгүүрт давхиж байна. Өдгөө Орос (690) энэ үзүүлэлтээр толгойлж байхад Америк (600) удаалж, монгол шил дарж пост социалист орнуудаас зөвхөн Белорусын дараа буюу бусдынх нь өмнө тууж явна. Гар утас хулгайлсан идэр хөвгүүд олноороо шорон өөд илгээгдээд байвал энэ индекс өсч болох талтай.
[1] “Хот суурин газрын иргэдийг гэмт халддагаас хамгаалах нь” сэдэвт судалгааны тайлан. Соицологийн Академи төв. 2005.
[2] “Нийгмийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлт” Социологийн тэнхим, УБ2005.
[3] Г.Түмэннаст. С.Мөнхбаатар. Хүүхдийн гэмт хэргийн социологийн асуудалд. Социологи-3 сэтгүүл.
[4] 1 Английн criminalization буюу оросын криминализация хэмээх энэ ойлголтод өнөө хир нь дүйх ойлголт таараагүй тул балмаджих хэмээн хэлэв.
[5] ‘ ГДюрктейм. О разделении общественного труда. 1999. с-121-129.
[6] В.А.Ядов. Социология. Основы общейтеории. М.2002. с-112
[7] 1 “Хот суурин газрын иргэдийг гэмт хэргээс хамгаапах нь” МУИС-ийн Социологийн тэнхмийн дэргэдэх “Социологийн Академи” төв. 2005.
[8] ; Гэрлэхэд нь 500 мянга, хүүхэд төрөхөд нь 100 мянга. хүүхдүүдэд нь сар бүр 10 мянга, сургуулийн хүүхдийнх нь хоол гээд гэр бүлийн аж ахуйн үүргийг Т.Компанеллагийн ‘ Наран хот”-ын хамтач амьдрал лугаа шийдэж байна.
[9] “Монголын гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” бага хурлын материал. 2002.
[10] 8 Т.Бүрэнжаргал. Г эр бүлийн социологи. 2004, 114-р тал.
[11] Г.Түмэннаст. С.Мөнхбаатар. Хүүхдийн гэмт хэргийн социологийн асуудалд. Социологи-3 сэтгүүл.
[12] Өгүүллийг бичигч “Хулд” суманд онц ноцтой хэрэг гарсны дараа таарч ажиглалтхийсэн.
[13] 11 К.Маркс. Население, пауперизм и преступность. Сочинение. Т-13, с-513.
[14] “Хот суурин газрын иргэдийг гэмт халдпагаас хамгаалах нь” сэдэвт судалгааны тайлан. Социологийн Академи төв. 2005.
[15] 13 Э.Гидденс. Социология. 1999. М. С-127
[16] D.Kendall ,Sociology in your in our times .1995,p-239..,
[17] 15 А.Д.Ковальев. Аномия. М. 1995, с-17
[18] 16 Р.Мертон. Социальная структура и социальная теория. 1991. Соц-Исс. №2
[19] Ц.Пүрэв Амьдралын зорилго, үнэлэмж баримжааллын шинэ тогтолцоо. Социологи-1 сэтгүүл. У Б, 2001.
[20] В.Н.Кудрявцев. Социальныеотклонения. 1989 г. с-115.
[21] Монгол Улсын хэмжээнд 1990-2004 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийгсудалж, дүгнэлтгаргах ажлын тайлан. УБ, 2005.
[22] Монгол Улсын хэмжээнд 1990-2004 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, дүгнэлт гаргах ажлын тайлан. УБ. 2005.
[23] ‘Тэмт хэргийн нөхцөл шалтгаан” ШУА, ФСЭХ болон “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” УБ. 2004 зэрэг судалгааны материалаас үзнэ үү.
[24] Цагдаагийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас.
[25] Хүний эрхийн төлөв байдал” судалгааны тайлан. МУИС, Социологийн тэнхим.2001.
[26] Robert M. Bohm, {eith N Haley ,introduction to criminal justice.2002. p. 175.
[27] “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” мониторингийн судалгаа. УБ. 2004.
[28] Incarceration rate- шоронгийн индекс байдаг.
[29] Robert M.Bohm, N, Haley.introduction to criminal justice 2002.p. p-363