Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Иргэний нийгэм / Улс төрийн оролцоо > АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ САНАЛЫН ТУХАЙД
Иргэний нийгэм / Улс төрийн оролцооОрганик хуульУлс төрХууль эрх зүйШинэ Толь Сэтгүүл

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ САНАЛЫН ТУХАЙД

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-07
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Ч. Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхимийн багш/

Шинэ толь №60, 2008

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Барууны орнуудад сүүлийн үед хийгдэж байгаа судалгаагаар сонгуульд бүхнийг найдаж орхих нь ардчиллыг бэхжүүлэхэд учир дутагдалтай байна гэсэн шүүмжлэл өрнөж сонгуулиас бусад үед бодлого боловсруулах үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих нь төрийн үүрэг гэж үзэх болжээ. Ингэж шууд ардчиллын элементийг сонгуулийн ардчилалтай хослуулснаар төр бэхжиж, төр иргэн хоёрын хооронд түншийн холбоо тогтдог, үүсээд байгаа ардчиллын хомсдлыг арилгадаг гэнэ. Иргэн төр хоёрыг холбох олон янзын арга хэрэгсэл байдгийн хамгийн чухал нь ард нийтийн санал асуулга юм. Ард нийтийн санал асуулгыг 1945 онд Монголчууд бид гадны шахалтаар анх удаа тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан, мөн 1991 онд шинэ үндсэн хууль батлахын өмнө өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж байсан нь түүхийн баримт болж үлджээ.

Монгол бол сонгуулиар баталгаажсан ардчилсан төртэй улс юм. Тиймээс бодлого боловсруулах үйл явцад иргэдийн шууд, идэвхтэй оролцоог дээшлүүлэх асуудал ихээхэн чухлаар тавигдаж байгаа. Уг нь 1995 онд ард нийтийн санал асуулга явуулах хуулийг баталсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа, тэр бүү хэл 1999-2000 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ хүртэл хэрэглээгүй юм. Үүнийг маш олон учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.

Хэн санаачлах вэ? Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээдэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч, санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй, иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд уламжлан гэж заажээ. Мэдээж санал асуулга явуулах нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрхийн нэг учир иргэд өөрсдийн саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргах учиртай гэнэ. Энэ заалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг бид сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрх ашиг хөндөж буй асуудлаар санал асуулга явуулах санаачлагыг дээрх субъектууд нэг ч удаа гаргаагүй. Швейцар улсад хэсэг иргэд санал асуулга явуулах санаачлагыг гаргах боломжтой байдаг. Тиймээс цаашид уг хуулийг өөрчлөхдөө тодорхой тооны иргэд нэгдэж гарын үсэг цуглуулснаар санал асуулга явуулах санаачлагыг гаргах боломжийг бий болгох шаардлагатай болов уу.

Санал асуулга явуулахыг хэн шийдвэрлэх вэ? Хэрвээ санал асуулга явуулах санаачлага гарвал УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ гэж заасан нь ихээхэн өндөр хэмжээ юм. Эндээс парламент жирийн хуулийг олонхиор баталдаг мөртлөө асуудлыг шийдвэрлэх эрхийг ард түмэнд шилжүүлэхдээ яагаад ийм өндөр босгыг давах ёстой вэ, яагаад ард түмэнд асуудлыг шийдэх эрхийг өгөхөөс татгалзаж байна вэ гэсэн асуулт гарна. Мэдээж хэн ч гэсэн өөрийн эрх мэдлийг бусдад шилжүүлэх дургүй. Тийм ч учраас санал асуулга явуулах эсэхийг олонхийн саналаар шийддэг болох нь өнөөгийн нөхцөлд байж болох хувилбар болов уу.

Хэрхэн зохион байгуулдаг вэ? Ард нийтийн санал асуулга зохион байгуулах ажлыг 1992 онд баталсан сонгуулийн хууль дээр тулгуурласан. Санал асуулгын хуулийн 19-н 4-д хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай УИХ-ын шийдвэрийг үндэслэн ЗГ энэ ажлыг зохион байгуулж, дүнг нэгтгэн парламентын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд танилцуулна. Хуулийн 19-н 5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХТэргүүлэгчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулна гэж заажээ. Ингэж санал асуулгыг сонгуультай хамт явуулна гэж заасан нь зардлыг багасгах гэсэн оролдлого мөн боловч сонгуулиас бусад үед санал асуулга зохион байгуулвал сонгуультай яг ижил нүсэр зардал чирэгдэлтэй болгож санал асуулга явуулах практик боломжийг хаажээ. Чухамдаа олон хүн ард нийтийн санал асуулга гэхээр ихээхэн төвөгшөөнгүй хандах нь элбэг.

Хэрхэн хэлэлцүүлэх вэ? Санал асуулгын хуульд аливаа асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэхдээ дараахь хүрээнд хэлэлцүүлж болно. Үүнд 19-н 3.1-д нийт ард түмнээр, 19-н 3.2-д нийгмийн тодорхой бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд, 19-н 3.3-д тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд гэж заажээ. Ингэж хуульд санал асуулгыг тодорхой нутаг дэвсгэр, ажил мэргэжлийн, нийгмийн тодорхой бүлгийн гэх мэтээр олон янзын хэлбэрээр явуулж болохыг заасан нь ихээхэн өргөн хүрээг хамарсан гэвч хэрэгжүүлэх талаар тодорхой зүйл үгүй.

Ямар асуудлаар санал асуулга явуулах вэ? Хуульд шинжилгээ хийж үзвэл хуулийн 4-р хэсгийн 1 -д санал асуулгыг төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна, 2-т Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно, 3-т нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна, 19-1-д шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч нь нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа парламентад оруулж болно гэж заасан. Үүнд шинжилгээ хийж үзвэл санал асуулга хийх асуудлын хүрээг өргөсгөж өгсөн боловч ямар тохиолдолд шаардлага гарсан, гараагүй гэж үзэх, ямар асуудлыг нэн чухал гэж үзэх зэрэг нь тодорхойгүй байна.

Санал асуулгаар шийдсэн асуудал хэрхдэг вэ? Юуны өмнө гишүүдийн хувьд хамгийн их болгоомжлол төрүүлдэг заалт бол ард нийтийн санал асуулгаар шийдсэн шийдвэрийг цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэх юм. Энэ хувь хэмжээг ч гэсэн гуравны хоёр болгож багасгаж болно, учир нь сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа. Мөн санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар 5 жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар парламентын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш 2 жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй гэсэн заалт бий. Эдгээр заалтыг ч гэсэн эргэж харах шаардлагатай. Ард нийтийн санал асуулга нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд үүргээ гүйцэтгэдэгээс бус санал асуулгаар шийдсэн л бол хэзээ ч хөдөлшгүй гэж ойлгох нь хэтэрхий механик, догматик болно.

Уг нь манай Үндсэн хууль чухал асуудлаар нийгмийн хүрээнд зөвшилдөх боломжийг хангасан хуульд тооцогддог. Үүнийг Үндсэн хуульд байгаа ард нийтийн санал асуулгын заалтаас харж болно. Гэвч бид ард түмнийхээ сонголтын үнэ цэнийг дээшлүүлэх, ард нийтийн санал асуулгын хуулийг хүчтэй болгох гээд хэтэрхий догматик заалтууд оруулсан нь уг хууль өөрөө эргээд хэзээ ч хэрэглэгдэхгүй идеал хууль болчихжээ. Нийгмийн зөрчил гүнзгийрсэн, сонголт хийх шаардлагатай олон асуулт нэхэл шаардаж байгаа, иргэдийн төрд итгэх итгэл багассан, иргэд өөрсдийн ашиг сонирхлоо хурцаар илэрхийлэх болсон өнөө үед ард нийтийн санал асуулгыг явуулаад хэвшчихвэл иргэдэд ч их хурлын эрхэм гишүүдэд ч цаашилбал манай орны хөгжил дэвшилд ихээхэн хэрэгтэй юм. Хэрвээ бид бодит амьдрал дээр нэг ч удаа хэрэглэхгүй юм бол ийм сайхан хуулиар яах ч юм билээ, музейд тавих саналыг хэн нэгэн хүн гаргавал түүнийг дэмжмээр байна. Хэрвээ бид ардчиллын өөрийнх нь бий болгосон арга хэрэгслийг ашиглах бололцоог иргэддээ гаргаж өгөхгүй бол тэднээс төмөр зам зогсоох, татвараа төлөхгүй байх, цагдаатай мөргөлдөх, төрийн ордны цонх хагалахыг ёс суртахууны хувьд буруутгахад хэцүү л юм даа.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-07
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] The Impact of the Millennials and Gen Z on Democracy in Northeast Asia
Мэдээ мэдээлэл 2025-05-28
[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?