Н. Болд
/Удирдлагын Академийн багш/
Шинэ толь №64, 2009
- Оршил
1980-аад онд эхэлсэн шинэтгэлийн давлагаа Монгол, Энэтхэгээс Швед, Шинэ Зеланд, АНУ хүртэлх олон улс орныг хамарсан өргөн далайц бүхий өөрчлөлтийн эрин үе байлаа[1]. Эдгээр шинэтгэл, өөрчлөлтүүд нь амар хялбар зүйл биш бөгөөд маш их зөрчил, тэмцэл, эрсдэл дунд ихээхэн зориг, тэвчээрийг шалгасан хөтөлбөрүүд байсан юм[2]. Зарим улс орнууд шинэтгэлийг зөв хэрэгжүүлж, нийгэм эдийн засгаа хөгжүүлж, санхүүгийн амжилтад хүрсэн сайн жишээ байхаас гадна бүтэлгүйтэж, хямралд хүргэсэн явдал ч цөөнгүй байна. Тиймээс иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн захиргааны шинэтгэлийн зорилго, агуулга, бодлого стратеги, хөрөнгө оруулалтуудыг анхааралтай ажиглаж, өөрсдийн бүхий л үйл ажиллагааг зохицуулахыг чармайж байдаг бол харин улсын салбарт ажиллагсдын хувьд нэг их сонирхолтой байдаггүй. Учир нь амжилттай шинэтгэл, инновацийн үр ашгийг олон нийт хүртэж, улсын салбарын үр ашиг нэмэгддэг ч үүнд оролцсон төрийн албан хаагчдад төдийлөн хүртээлгүй юм. Захиргааны байгууллага нь олон бүтээгдэхүүн, үйлчилгээг монополь хэлбэртэй хүргэдгээс төрийн салбарт ажиллагсдын идэвх зүтгэл сул, энэ салбарт шинэтгэл маш бага хийгдэж байсан хэмээн үзэж болно. Хорин нэгдүгээр зууны эхэнд дэлхийн олон улс үндэстэн өөрсдийн засгийн газар захиргааг шинэтгэх, бюрократизмыг инновацийн соёлоор солих оролдлогуудыг хичээнгүйлэн эхлүүлээд байна. Энэ тухай Мексикийн ерөнхийлөгч В.Фүкс хэлсэн үгэндээ:
“Сайн Засгийн газар нь сайн засаглалын үндэс суурь юм. Ийм засгийн газар нь олон нийтийг сонсоход хэзээд бэлэн, хууль ёсыг дээдэлдэг, шударга, ил тод, тунгалаг, үр ашгийг дээдэлдэг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь хөгжсөн нийгмийг байгуулахдаа хүнийг, нийгмийг хөгжүүлэх эрхэм зорилго, үүргээ ухамсарлах явдал юм. “[3] гэжээ.
- Шинэтгэлийн үйл явц
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор, Харвардын Их Сургуулийн Ж.Кеннеди-гийн Төрийн Сургууль нь “Шинэ хэв маягийн Засгийн газар байгуулах нь” хэмээх глобал анхдугаар дээд хэмжээний уулзалтыг Вашингтонд 1999 онд хийхээр зарлан тунхаглаж, цаашид Бразил, Итали, Морокко, Мексик, Өмнөд Солонгос улсад цугларч, улсын салбарыг шинэчлэх талаар өөрсдийн туршлагаа солилцож, хамгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан юм. Хамгийн сүүлийн “Шинэ Хэв Маягийн Засгийн Газар – 2007” Глобал форум нь Австри улсын нийслэл Вена хотод “Итгэлтэй Засгийн Газрыг Байгуулах нь” сэдвээр зохион байгуулагдаж[4], 1/ Иргэдийн төрд итгэх итгэл ба хүлээлт, 2/ Засаглал ил тод байдал ба мэдээллийн хүртээмжтэй байдлыг дэмжиж, итгэлийг нэмэгдүүлэх нь, 3/ Үйлчилгээний хүртээмжийг илүү сайжруулж, итгэлийг нэмэгдүүлэх нь, 4/ Иргэний нийгмийн оролцоог сайжруулах нь, 5/ Сонгууль, парламент ба иргэдийн итгэл, 6/ Төр, хувийн хэвшлийн түншлэл дэмжих замаар итгэлийг нэмэгдүүлэх нь, 7/ Хямрал, мөргөлдөөн, дайны дараах орнуудын засаглалын сорилтууд зэрэг үндсэн илтгэлүүд хэлэлцэгдсэн юм. Уг форумыг нээж хэлсэн үгэнд “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрүүд, түүний дотор Мянганы Хөгжлийн Зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгээр улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буй үндсэн тулгуур нь засаглал болон төрийн удирдлагыг сайжруулах явдал юм”[5] гэж онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү форумд зориулагдсан “Төрийн захиргаа ба ардчилсан засаглал: Иргэдэд үйлчилдэг засгийн газар’’[6]. “Мянганы Хөгжлийн Зорилтуудыг Хангах Засаглал”7\[7] бүтээлүүд нь монгол хэл дээр орчуулагдан гарсан.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн хөгжлийн Банк, Интер-Америкийн Хөгжлийн Банк, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд улсын салбарын шинэтгэлийг манлайлах үүргийг өөртөө хүлээн авсан бөгөөд НҮБ-ын Төрийн Захиргаа. Хөгжлийн Удирдлагын Хэлтсийн Захирал Гвидо Бертуччи (Guido Bertucci, 2003):
“… 21 дүгээр зуунд Захиргааны шинэтгэл нь орчин үеийн төрийн үүргүүдийн гол цөмийг илэрхийлэх чиг үүргийг’ биелүүлэх, гүйцэтгэлийн чанар, чадавхыг онцгойлон авч үзэх болно.”[8] гэж хэлсэн байна
Зарим улс захиргааны шинэтгэл нь шинээр ардчилсан улсыг хөгжүүлж, хуучин тоталитар бюрократ тогтолцоог шинэчлэхэд чиглэж байхад зарим улс орны хувьд авилгын эсрэг тэмцэхэд чиглэж байна. Гэхдээ бараг бүх улс орны засгийн газар мэдээллийн шинэ техник, технологийг захиргаанд нэвтрүүлэх модернизацыг хэрэгжүүлэх оролдлого хийж байна. Хэдийгээр улс орнуудын захиргааны шинэтгэл хийх шалтгаанууд нь харилцан адилгүй ч гэсэн үндсэн хандлага, чиглэлийн хувьд глобал шинжтэй үзэгдэл хэмээн ойлгож болох юм. Улс орнуудын хувьд төрийн захиргааны шинэтгэл нь улсын салбарын шинэтгэл (Public Sector Reform), Шинэ Хэв Маягийн Засгийн Газрыг Байгуулах (Reinventing Government), Засгийн газрын инноваци (Government Innovation), төрийг чадавхжуулах (Building State Capacity), Захиргааны Модернизац (Verwaltungsmodernisierung), Төрийн Салбарын Шинэ Удирдлага (New Public Management) зэргээр янз бүрээр томъёологдож иржээ. Олон улсын байгууллагуудаас санал болгож буй хөтөлбөрүүд ч бас олон янзаар нэрлэгдсэн байна. Жишээлбэл: “Сайн засаглал”(Good Governance), “Хариуцлагатай Засаглал” (Responsive Governance), “Шинэ Нийтийн Засаглал” (New Public Governance), “Төрийн удирдлагын шинэтгэл” (Public Administration Reform), Төрийн Менежментийн Шинэтгэл (Public Management Reform) гэх мэт.
Улс орнуудын төрийн салбарт ажиллагсдад шинэтгэлийг хийх хүсэл эрмэлзэл бий болоход шинэ технологийн хөгжил, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний шаардлага, улс төр, эдийн засгийн хямрал хүчтэй нөлөө үзүүлж байна. Хэдийгээр өөр өөрийн түүх соёлтой, огт өөр нийгэм-улс төр, эдийн засагтай, хөгжлийн эрс ялгаатай түвшинтэй боловч дэлхий нийтийн шинэтгэлийн үзэл баримтлал, стратегиуд нь хоорондоо төстэй байгаа нь судлаачдын сонирхлыг татаж байна.
“Төрийн Салбарын Шинэ Удирдлага”, “Шинэ Хэв Маягийн Засгийн Газар” хэмээн нэрлэгдсэн шинэтгэлийн давлагаа нь улсын салбарыг шинэчлэх олон үзэл баримтлалын үндэс болсон бөгөөд Их Британи, Шинэ Зеландаас 1980-аад оноос эхэлж улмаар бусад оронд дэлгэрсэн юм[9]. Энэ шинэтгэлийн эхлэл нь М.Тетчэртэй салшгүй холбоотой ба тэрээр 1979 онд Их Британий шинэтгэлийг удирдсанаар халдашгүй дархан төрийн албыг шинэчлэж, захиргааны онолчид, судлаачдын дунд энэ шинэтгэлийн талаарх өрнөсөн маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. Түүний сонгуулийн ялалтын дараахан 1980 онд АНУ-д Р.Рейган, 1984 онд Канадад Брайн Малрони нар засгийн эрхэнд гарч ирснээр бюрократ тогтолцоог М.Тетчэрийн адил хүчтэй шүүмжлэх компани өрнөсөн[10]. Дээрх орны төрийн алба нь улс төрийн ширүүн маргаан дунд байсан ба олон төрийн албан хаагч идэвхгүй байр суурь баримтлах болсон. Ингэснээр төрийн захиргааны шинэтгэлд улс төрийн, нийгмийн бүхий л хүрээнийхэн гол анхаарлаа хандуулах болж, зарим тохиолдолд шинэтгэлд сөрөг нөлөө ч үзүүлж байсан.
Глобал засгийн газрын шинэтгэлийн давлагаа нь өөр хоорондоо ялгаа бүхий хоер үе шаттай байна. Нэг дэх алхам 1980-аад оны үеийг ерөнхийдөө хамаарна. Энэ үе шатанд засгийн газар нь эдийн засгийн либералчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудын хувьчлалд төвлөрч байсан. Латин Америкийн улс орнуудад төрийн өмчийн үйлдвэрийн газруудын хувьчлалын анхны үе шат байлаа. Хуучин социалист системийн улс орнууд одоог хүртэл ардчиллыг шинээр хөгжүүлж, Хятадад төрийн өмчийн аварга том аж ахуйн нэгжүүдийг аажим аажмаар хувьчилж эхэлсэн байна.
Шинэ Зеландын Сангийн сайд асан Грахам Скотт дэлхийд анхлан шинэтгэлийг ерөнхийдөө төрөөс агаарын тээвэр, харилцаа холбоо зэрэг салбарыг хувьчилж эхэлж байхад АНУ-д ингэж эхлэх шаардлага байгаагүй юм. ‘АНУ бидэн шиг асуудлыг шийдвэрлэхийг үнэхээр хүсээгүй юм”[11] хэмээн Скотт 1999 оны нэгдүгээр сард Вашингтонд болсон Глобал Шинэ Хэв Маягийн Засгийн Газар Форумд хэлсэн үгэндээ дурдсан байдаг.
Рейган, Тетчэрийн анти-бюрократ үзлийг хуваалцаж байсан ч гэсэн тэр хэзээ ч Тетчэр болон бусдын хийсэн шиг хувьчлалыг хийгээгүй харин маш хязгаарлагдмал түвшинд хийсэн. Дүгнэж үзвэл засгийн газрын шинэтгэлийн эхний үе шат нь чөлөөт зах зээлийн эдийн засаг руу хийх шилжилт хийсэн агуулгаар харж болох ба энэ дэлхий даяар 1980-аад оноос эхэлж, улмаар 1989 онд Берлины хана нуран унаж, ЗХУ задарч, Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд хүргэсэн.
Энэ шинэтгэлийн хоёр дахь үе 1990-ээд оноос эхэлж, хөгжингүй орнуудад төрийн чадавхыг бэхжүүлэх, захиргааны байгууллагыг шинэчлэхэд илүү их төвлөрч байсан бол хуучин социалист системийн орнуудад хувьчлал асар ихээр хийгдзж байлаа. Мөн зарим улс орон авлигаггүй, иргэдийг дээдэлсэн, орчин үеийн, үр ашигтай төрийн захиргааг байгуулахдаа төрийн нүсэр аппаратыг багасгах гэж чармайж байсан. 1990-ээд онуудад АНУ- д ерөнхийлөгч Б.Клинтон, дэд ерөнхийлөгч А.Гор нар засгийн газрыг “Өөрчлөн байгуулах” үүрэг хүлээж, бусад олон улс аль хэдийн хэрэгжээд буй засгийн газрын шинэтгэлийн хандлагаас ялгаа бүхий өөрийн гэсэн онцлогтой хандлагыг бий болгосон юм. Хөгжингүй орнууд төрийн захиргаанд мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлэх, үр ашигт төвлөрч байсан бол хөгжиж буй орнууд авилгатай тэмцэх, төвлөрлийг сааруулах болон төрийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байсан. Хэдий тийм боловч эдгээр шинэтгэлийн чиглэл хоорон дахь ялгаа нь харьцангуй бага юм. Учир нь хөгжиж буй орнууд мөн л үр ашиг, технологийг сонирхож, хөгжингүй улс орнууд төрийн чадавхыг, авилгын байдалд ач холбогдол өгч байсан.
Төрийн захиргааны шинэтгэлийн давлагаа нь дэлхий даяар олон үзэл баримтлалыг түгээснээр янз бүрийн чиглэлд улс орнууд шинэтгэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан үндсэн шалтгаан, эх сурвалж улс орон болгонд өөр өөр байсан. Колони, пост коммунист орнуудын захиргааны шинэтгэл нь ардчилах үйл явц болон улс төрийн системийн шинэтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд ялангуяа, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож өлсгөлөн, ядуурал, иргэний дайн, ДОХ, авлигын эсрэг төрийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн.
1979 онд Тетчэр Британий Консерватив Намаас Ерөнхий сайдын сонгуулийн кампанийн үеэр дээрээс доош чиглэсэн, төвлөрсөн системтэй, тоталитар дэглэмтэй орнуудын асуудлуудтай Их Британи маш олон талаар адил байгааг олж харан бухимдаж байснаа олон удаа илэрхийлж байсан. Р.Рейганы сонгуулиас нэг жилийн өмнө болон коммунизмын задрал, уналтаас арван жилийн өмнө М.Тетчэр “мөлжигч улсын салбар”, бюрократ төрийн эсрэг өргөн далайцтай шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн байв.
Доналд Савой 1980-аад оны шинэчлэлийн бодлогыг дараах байдлаар тодорхойлсон:
“… сонгуулийн үеийн улс төрчдийн илтгэл, хэлж байсан үг нь ихэвчлэн шүүмжлэлт өнгө аястай боловч тэд өөрсдийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийн талаар ярьцгаадаг. Тетчэр, Рейган, Малрони нар төрийн үйлчилгээний тухай ярихдаа ихэвчлэн маш их хийсвэрлэдэг байсан. Тэд бүгдээрээ асуудлын нэг хэсэг нь засгийн газрын институтийг хэн ч бэхжүүлэхийг илэрхий хүсэхгүй, чармайхгүй байгааг нийтэд зориулсан хэлсэн үгэндээ хүлээн зөвшөөрч байсан.”[12]
1995 онд “Эрүүл Ухааны Хоосрол” хэмээн нэрлэгдсэн ном нь буянт Тереза Эх Нью-Йоркийн Орон Сууцны Албатай заргалдсан түүх байсан юм[13]. Үйл явдал дараах байдлаар өрнөжээ. Тереза Эх Нью-Йоркд ирж, хоёр муу хаягдсан байшинг гэр оронгүй хүмүүст зориулан орогнуулах түр байр болгох боломжийг хайжээ. Тэрээр байшингаас юу ч аваагүй бөгөөд уг байшинг сэргээн засварлахад хөрөнгө зарцуулахдаа ямар нэг ашиг хонжоо хайгаагүй боловч хожим нь Нью-Йоркийн Орон Сууцны Албаны хоригийн эсрэг заргалджээ. Жил хагасын турш Тереза Эх заргалдаж байсан ч “Кафка’’-гийн бюрократ шат дамжлага, бэрхшээлийн өмнө бууж өгсөн байна. Буяныг номлогчид удалгүй Нью-Йоркоос буцсан бөгөөд орон гэргүйчүүдэд зориулагдсан түр орогнох байр ч ашиглалтад ороогүй юм. Дүгнэвэл хорьдугаар зууны сүүлчээрхи Америкийн бюрократизм энэрэнгүй үзлээс ч илүү байр суурьтай байгааг харж болох юм.
“Эрүүл Ухааны Хоосрол” хэмээх зохиол нь хорьдугаар зууны сүүлчээрхи Америкчууд өөрсдийн засгийн газраа хэрхэн төсөөлөх үнэлэмж болжээ. Билл Клинтон 1992 оны сонгуулийн хөтөлбөртөө засгийн газарт өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх тухай заалтуудыг оруулж байсан боловч энэ нь цаашдаа өмнө төсөөлж байгаагүй гүн гүнзгий шинэчлэлийн үйл явцад татан оруулжээ. Энэ үеийн нийгэм-улс төр, эдийн засгийн нөхцөл байдал эрс шинэчлэхийг шаардаж байсан юм. Тэрээр 1996 онд өөрийн илтгэлдээ “Нүсэр засгийн газрын эрин үе төгслөө’[14] хэмээн хэлсэн нь ямар нэг санамсаргүй тохиолдол биш бөгөөд засгийн газрын өөрчлөн байгуулалтын шинэ хандлагыг тунхагласан явдал байлаа.
Засгийн газарт Америкчуудын итгэлийн үзүүлэлт нэмэгдэх хүртэл 40-өөд жил Америкийн төр хүнд хэцүү дайралтад өртөж байсан билээ. Есдүгээр сарын 11-ний Нью-Йорк, Вашингтон дахь террорист халдлагын дараагаар ойрын арван жилд байгаагүйгээр Америкчуудын засгийн газарт итгэх итгэл нэмэгдсэн. Гэхдээ есдүгээр сарын 11 -нээс хойш хэдэн сарын дараа гэхэд энэ эрчмээ алдсан байна. Өнөөдөр Америкчууд зарим талаар 1990-ээд оны эхэн үеийг бодвол тэд засгийн газартаа илүү сэтгэл ханамжтай байгаа ч одоог хүртэл ихэд сэтгэл ханамжгүй, гутранги байгаагаа илэрхийлсээр л байна.
“Үрэлгэн байдал, луйвар, хуйвалдаан”-аар дүүрсэн засгийн газарт Америкчуудын итгэл ихээхэн буурч байна. Б.Клинтоныг ерөнхийлөгч болмогц улс төрийн зүүн, барууны талууд хоёулаа засгийн газрын асуудлыг авч үзэхээс үндсэндээ зайлсхийж байлаа. Америкийн иргэд засгийн газрын одооны хэлбэр, байдлыг талаар бухимдаж, өөрчлөлт шинэчлэлийг шаардаж байлаа. Иймээс Америкийн засгийн газрын шинэтгэл нь нэн тэргүүнд засгийн газрыг хэтэрхий үрэлгэн, нүсэр бюрократ хэмээн үздэг Америкчуудын бухимдлыг намжаахад ихээхэн анхаарч байсан. Бусад хөгжингүй орнуудын иргэд өөрийн улсын засгийн газраас илүү их зүйлүүдийг шаардаж эхэлсэн нь Америкийн шинэтгэлийн туршлага ч нөлөөлсөн байж болох юм. Пиппэ Норрис “Иргэдийн Шүүмжлэл” хэмээх номондоо ардчиллын үнэт зүйлс нь дэлхий даяар ялалт байгуулж хүлээн зөвшөөрөгдсөн ч төлөөллийн ардчиллыг институцүүдэд итгэх итгэл буурч байгааг харуулсан байна. Мөн энэ номонд Артур Миллер, Ола Листхог нар дүгнэн бичихдээ “…засгийн газрын гүйцэтгэлийг материаллаг стандартууд болон эдийн засгийн үзүүлэлтээр хялбар үнэлэх боломжгүй. …иргэд засгийн газрыг шударга, чадварлаг, үр ашигтайгаар ажиллахыг хүсэн хүлээж байдаг.”[15] гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Б. Клинтон 1993 онд сонгогдсоныхоо дараа “Шинэ хэв маягийн Засгийн газрыг байгуулах” ажлыг цаг алдалгүй гардан эхлүүлж, үүнийг дэд ерөнхийлөгч Ал Гор-ын удирдсан “Үндэсний бүтээмжийн үнэлгээний хороо”-нд хариуцуулж, шинэтгэлийн эн тэргүүний зорилтыг “зардлыг хэмнэж, бүтээмжийг дээшлүүлэх … явдал” хэмээн тодорхойлсон байна. Энэ хороог байгуулсны гол зорилго нь АНУ-ын холбооны засгийн газрын бүх төлөвлөгөө ба хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэх явдал байв. Учир нь шинэчлэлийн цогц төлөвлөгөөг боловсруулах нь өмнөх засгийн газрын явуулж байсан бодлого хэрэгжүүлсэн парадигмтай огт адилгүй байсан юм.
АНУ болон Их Британи дахь бюрократизмын эсрэг хөдөлгөөн нь шинэтгэлийг улс төрийн удирдагчдын яруу илтгэлүүдтэй хамт эхлүүлсэн, манлайлагч лидерүүдийн хүчирхэг харисматик жигүүр байсан юм. Дэлхийн ихэнхи хөгжингүй орнуудад ч энэ шинэтгэл түгээмэл байсан боловч янз бүрийн түвшинд өөрчлөлтийг хэрэгжүүлжээ. Хөгжингүй улс орнуудад төрийн институцийн бүрэн эрхийг хүндэтгэн үзэх нь буурч, “пост-модерн” үнэт зүйлс нэмэгдэж байгаатай холбогдсон үзэгдлүүд газар авч байлаа.[16] Европын Холбооны гишүүн улс болохын тулд төрөл бүрийн нөхцөл, үзүүлэлтүүдийг шаардаж байгаа ба эдгээр нь Европын улсуудын төрийн захиргааны шинэчлэлийн давлагааг эхлүүлж, чиг хандлагыг тодорхойлж байсан. 1991 онд бичигдэж, 1993 онд Европын Парламентаар соёрхон батлагдсан Маастрихтийн Гэрээ нь Европын Холбооны үндсэн зохицуулалтыг бий болгож, нэгдсэн мөнгөн дэвсгэртэй болох үндсэн баримт бичиг болсон. Энэхүү баримт бичгийн гол зорилго болох хамгийн чухал гэрээний заалтыг 104. §С зүйлээс харж болох бөгөөд уг зүйлд Тишүүн улсууд нь нүсэр засгийн газартай байхаас зайлсхийх хэрэгтэй”[17] хэмээн заасан байна. Энэ нэг өгүүлбэр нь бодит эдийн засгийн баталгааны баримт болж улс орнуудын засгийн газрын зардлыг бууруулахад ихээхэн тус нэмэр болсон төдийгүй Р.Рейган, М.Тетчэр нарын АНУ, Их Британид хийсэн кампанит ажилтай нэгэн адил Европод илүү анти-бюрократ шинэтгэлийг өөрийн социал демократ уламжлалтай уялдуулан хийхэд хүргэсэн байна. Нүсэр засгийн газрын хориглох заалтын хэрэгжилт хуучны нүсэр томоороо алдартай үр ашиггүй Италийн бюрократизмаас эхэлж, илүү үр ашигтай, цомхон болгон хорогдуулах замд орсон.
Хөгжиж буй ертөнцөд тухайн улсын шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь Олон улсын хөгжлийн институт байдаг ба нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарахад тэдгээр байгууллагуудаас ихээхэн хамааралтай байдаг. Иймээс хөгжиж буй ертөнц дэх глобал засгийн газрын шинэчлэлийн хандлага нь төрийг дахин бүтээхэд чиглэж, энэ нь зах зээлийн эдийн засагт шилжих зэрэг үндсэн шаардлагад тулгуурладаг байна. 1990-ээд оноос эхлэн хөгжлийн банкнууд өөрсдийнхөө анхаарлыг “засаглалын асуудал”-уудад чиглүүлж, хөрөнгө зарцуулах болсон. Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банк, Интер-Америкийн Хөгжлийн Банк, Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллага, бүхий л эрчимтэй хөгжлийн тусламж, санхүүгийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санал болгож хөгжиж буй орнуудын “төрийг чадавхижуулах”-ыг сонирхож байсан[18]. НҮБ нь өөрийн Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Төрийн Удирдлага ба Төрийн Албаны Менежментийн Шинэчлэлийн хөтөлбөрийг бий болгосон байна. Өнгөрсөн жилүүдэд тэд НҮБ-ын 90 орноос ч олон улсуудад Мэдээллийн Харилцаа Холбооны Технологийг ашиглан ил тод, тунгалаг, мэргэжлийн төрийн албыг хөгжүүлэх, гадаад дэмжлэгийн зохицуулалтыг засгийн газрын шинэчлэлийн бусад хүрээнд хэрэгжүүлсэн байна.
Эдгээр томоохон Институтүүдийн хөгжлийн зөвлөгөө нь (ихэнхдээ хөрөнгө арвижуулахтай холбоотой) хорьдугаар зууны бюрократизмыг бүтээхийг оролдоогүй юм. Харин тэдний зөвлөлгөө нь ихэнхдээ хөгжингүй орнуудад “засгийн газрын өөрчлөн байгуулалт”, “сайн засаглал”, “улсын салбарын шинэ менежмент”, “мянганы хөгжлийн зорилт” зэрэг концепцүүдийг санал болгож, идэвхижүүлж байдаг. Жишээ нь: Дэлхийн Банк нь 1997 оны Дэлхийн Хөгжлийн Илтгэлдээ дараахь зүйлсийг санал болгосон байна:
“Төрийг чадавхижуулах гэдэг нь төрийн институтүүд нь маш сайн өрсөлдөөний дүнд өөрсдийн үр ашгийг нэмэгдүүлэх юм. Энэ бол төрийн институутын гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлж цалин хөлсийг нэмэгдүүлэх. Мөн энэ нь хүмүүсийн хэрэгцээнд төр нь илүү мэдрэмжтэй байж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах замаар хүмүүст ойртох юм”[19] гэжээ.
Консерватив үзлийг баримтлагч бодлого, Европын Холбооны төсвийн шаардлага, Олон улсын томоохон хандивлагч байгууллагын шаардлага зэрэг бүгд л бюрократизмын эсрэг арга хэрэгсэл, хүчин зүйлсийг тайлбарлаж байсан. Гэвч коммунизмын уналтын талаар ямар ч чухал томоохон төлөвлөгөө байсангүй. Коммунизмын уналт нь чөлөөт зах зээлд шилжих парадигмийн нэгэн томоохон альтернатив хэлбэр байсан ба үр дүн нь хуучин соц системийн орнууд чөлөөт зах зээлийн “үр шим’’-ийг хүртэх боломжтой болсон. Иймээс улсын салбар дахь шинэчлэлийн хөдөлгөөн үзэл баримтлалын хувьд хувийн салбар, зах зээлийн загвараар илүү сайжруулагдсан. Хамгийн гол нь шинэ мэдээллийн технологи нь хувийн салбарыг маш хурдан шинэчлэхдээ иргэдийн захиргааны талаархи ойлголтыг эрс өөрчилсөн. Учир нь иргэд заавал урт дараалалд зогсож, цаг зав, мөнгөө (трансакцийн зардал) гарздахгүйгээр шинэ технологийн давуу талыг хүртэх боломж нэмэгдэх юм.
21 дүгээр зууны эхэн үес хувийн салбарт мэдээллийн шинэ технологи, арга хэрэгсэлүүд нэвтэрч эхэлсэн. Энэ нь “хэрэглэгчдэд ээлтэй” шинэ чадварыг маш сайн бий болгож нэвтрүүлж чадсан. Төрийн салбарын хөшүүн, тухгүй байдлаас илүү амар хялбар банкны АТМ машин, мобайл банк, интернет банк, интернет худалдаа зэрэг нь хувийн салбарыг хэрэглэгчидэд чиглүүлэхэд маш чухал томоохон алхам болсон байна. Иргэд ч шинээр нэвтэрсэн, хэрэглэгчидэд чиглэсэн үйлчилгээнд идээшиж эхэлсэн ба тэдэнд харин улсын салбар найдваргүй, хоцрогдсон, хариуцлагагүй байдалтай харагдаж байлаа. Энэ нь Европод мөн л адил тохиолдсон юм. “1980-аад оны эхээр Европын үйлчилгээний салбар ихээхэн өрсөлдөхүйц болсон. Банк, Авиа компаниуд хэрэглэгчдийг татахаар өрсөлдөж, энэ нь дан ганц үнэ дээр биш харин хэрэглэгчдэд зориулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөж эхэлжээ. Энэ нь улсын салбарт дараах хоёр цохилтыг өгсөн байна. Нэгдүгээрт: иргэдэд үйлчилгээг хэрхэн сайн гүйцэтгэх боломжтойг мэдрүүлснээр тэд энэ шаардлагын дагуу аливаа үйлчилгээг хүсэн хүлээдэг болсон…, хоёрдугаарт: бюрократуудын үйлчилгээ нь зөвхөн тэдний ая тухтай байдлыг хангахаас огт өөрөөр үйлчилгээг хүргэх өөр сайн арга замууд байгааг харуулсан.’’[20]
Энэ үед мэдээллийн технологи хэрэглэгчийн болон байгууллагын талаарх шинэ боломжуудыг олж харсан бөгөөд бүтээгдэхүүний эргэлт, үйлчилгээний түргэн шуурхай нэмэгдүүлж зарцуулагдах цаг хугацааг багасгаж үнийг бууруулж эхэлсэн. Тэд мөн дунд түвшний менежментийг багасгаж, зохион байгуулалтын шат дамжлага бүхий хэлбэрүүд, оффисийн үйл ажиллагаанаас татгалзсан. Үйлдвэрлэлийн эдийн засгийн эрин үе нь мэдээллийн технологийн эдийн засгийн эрин үе солигдох явцад уламжлалт бюрократизм нь уналтад орох нь улам бүр ойлгомжтой болж, шинэтгэл, инновацийг хөгжүүлэх шаардлагатай болсон.
Шинэ үеийн эдийн засаг бол глобал эдийн засаг юм. Олон улс орон олон улсын бизнес, хөрөнгө оруулалтыг татахын тулд засгийн газрын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрдөг. Хэдэн жилийн өмнө Дэлхийн Банк 3600 олон улсын бизнесүүдээс дэлхийн улс орны найдвартай байдал болон чадавхыг үнэлсэн судалгааг явуулсан. Тэдний бий болгосон хэмжих үзүүлэлт нь хууль эрх зүйн хэрэгжилт, улс төрийн тогтвортой байдал, авилга түүний эдийн засгийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлж байгааг урьдчилан тодорхойлоход чиглэсэн байна. Энэ судалгаанд эдийн засгийн гүйцэтгэл, засгийн газрын найдвартай чиг үүрэг хоёрын хооронд нэг их анхаарал татахуйц өндөр хамаарал байхгүй байсан.[21] Жефф Гартен глобал эдийн засгийн улам бүр нэмэгдэж буй байдлыг дүгнэхдээ “Дэлхийн улс орноос тэдний хүсээгүй олон чухал өөрчлөлт хийхийг шаардаж байна.”[22] гэжээ.
Мөн нэр хүнд бүхий бестселлер болох “Лексус ба Оливийн мод” хэмээх бүтээлдээ ижил төстэй дүгнэлт хийсэн байна. Томас Фридман маш эрчимтэй явагдаж буй глобал эдийн засагт захиргааны шинэчлэл маш чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглээд: “Супермаркетууд болон цахилгаан зууханд танай улс гадна талаасаа ямар харагдаж байх нь ямарч хамаагүй. Харин харгалзан үзэх зүйл нь дотоод эрчим хүчний системд уг электрон төхөөрөмж, программ хангамж (software) ажиллах боломжтой, төр нь хувийн өмчийг хамгаалж чадах эсэх нь л чухал байдаг.”[23] гэсэн байна. Мөн түүний Дэлхий бөөрөнхий биш: 21-р зууны даяарчлагдсан дэлхий (The World Is Flat 3.0: A Brief History Twenty-first Century) хэмээх зохиол монгол хэлээр орчуулагдсан бөгөөд зохиолд асар хурдацтай өөрчлөгдөж буй орчинд засгийн газрын үүргийг дахин тодорхойлж, инновацийг дэмжих шаардлага байгааг нотолсон байна.
Глобал эдийн засгийн өрсөлдөөн нь авлига, төсвийн алдагдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байдаг. Ийм улс орноос Европын Холбооны засгийн газрын шинэчлэл нь гол төлөөлөгч болж, улсын нүсэр төсвийг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Авилгыг багасгах нь мөн л хэцүү асуудал бөгөөд ялангуяа, глобал эдийн засагт энэ нь тухайн улс оронд бизнес хийхэд зардлын нэгээхэн хэсэг болдог учир гадаадын шууд хөрөнгө оруулалт, тухайн улс орны өсөж хөгжих чадавхад нөлөөлж буй байдал нь анхаарал татаж байдаг. Сүүлийн жилүүдэд шинжээчид авилгын асуудал нь ёс зүйн болон эрх зүйн нөхцөлд бага харин бүтцийн нөхцөлд илүү байгааг олж тогтоосон байна. Авилгын тухай энэ ойлголт нь засгийн газрын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэн хийх хэрэгцээ шаардлага байгааг нотолж байна.
Урт удаан хугацааны турш бүтцийн өөрчлөлтийн хандлага нь засгийн газрын шинэчлэлээс ангид үлдэж, олон нийтийн засгийн газарт үл итгэх байдал, Тетчэрийн хувьсгал, Европын Холбооны нөхцөл, олон улсын зээлдэгч байгууллагуудад шинээр бий болж буй глобал эдийн засгийн шаардлага зэрэг нь бараг бүх улсын засгийн газрын шинэчлэл нь эдийн засгийн хямралаас гаргах эрчимтэй, богино хугацаанд хийхийг шаардаж байгааг харуулж байна. Аргетин зэрэг зарим улс оронд 1989-1995 онд хийсэн маш чухал улсын салбарын шинэчлэлийн хөтөлбөр нь амжилтгүй болж удаан хугацаанд зогсонги байдалд орж байсан. 1999 онд Ерөнхийлөгч Фернандо Де Ла Руа сонгогдон гарч ирэн 2001 онд долоон тусгай төлөвлөгөөг баталж байсан[24] ба дараалсан эдийн засгийн хямралууд мөн л цуврал шинэчлэлийг тунхаглаж, шинэчлэлийн талаар зөвшилцөх гэж удаан хугацаа зарцуулж байгаа нь улам хүнд бэрх нөхцөлийг бий болгодог. Гэвч зарим улс орны шинэчлэлийн тогтвортой амжилтын үр дүнд эдийн засаг нь тогтворжиж байсан. Хамгийн огцом шинжтэй эдийн засгийн хямрал, радикал засгийн газрын инноваци нь Шинэ Зеландын түүх байж болох юм. 1980-аад оны эхэн үед Шинэ Зеланд улсын өнөөгийн Ерөнхий сайд Женни Шипли хэлэхдээ:
“Бид юуг хийхээ ч мэдэхгүй хүлэгдэж Шинэ Зеландын эдийн засгийн хүнд байдлаас зүрхшээж байлаа. Цалин хөлс, түрээс, мөнгөний ханш, хадгаламжийн хүү бүгд л хяналтад байлаа. Мөнгөн татаасыг бид ялагч юм шиг хүртэж байсан боловч шинэчлэлийн хувьд алдаж байсан. Бид өөрсдийгөө хүний болон материаллаг нөөцийг хүлээсэнд оруулж эдийн засагт үр ашиггүй номхтгогч цамцыг өмсүүлсэн мэт байсан. Бидний энэ мунхаглалыг хэн ч давтах ёсгүй.[25]” гэжээ.
Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын засгийн газар тэднийг сэргээх замд оруулах алхмыг эхлүүлсэн юм. Тэд санхүүгийн татаасыг хасаж, татварыг багасгаж, худалдааны нээлттэй эдийн засгийг бий болгосноор Шинэ Зеландын шинэчлэл нь олон улсын эдийн засагт хүчтэй өрсөлдөгч болох замаар замнасан. Засгийн газрууд, янз бүрийн улс төрийн намуудын элит, лидерүүд арваад жилийн турш шинэчлэлийг хэрэгжүүлж байсан. Тэд өмнө нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг хувьчилсан нь улмаар дэлхий бусад улс орны засгийн газар өөрсдийн өмчийг хувьчлахад хүргэсэн. “Татвар төлөгчдийг сайд төлөөлдөг” гэдэг нь эзний сэтгэлгээ ба тэд жилийн турш эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой, тэдний өмнө хариуцлага хүлээх засгийн газрын яамдын гүйцэтгэх удирдагчдаас эсхүл агентаас үр ашигтай тогтоож өгсөн үйлчилгээг авдаг.”[26]
Шинэ Зеландын шинэчлэлийн талаар олсон амжилт нь сүүлийн хорин жилд гайхагдаж байна. Энэ нь магадгүй дэлхийн бусад улс орныг өөрсдийн засгийн газартаа инноваци, шинэчлэлийг хийх өрсөлдөөн бий болгож болох юм. Энэ тохиолдолд өөрсдийн засгийн газраа сайжруулахаар чармайж, оролдож буй дэлхийн бүхий л улс оронд энэ нь дангаараа судалгаа болж байна. Аллен Шик Дэлхийн Банкинд зориулан бичихдээ Шинэ Зеландын шинэчлэлүүд маш олон чухал гэрээнүүдэд найдаж байгаа учраас Шинэ Зеландын загвар нь томоохон албан бус сектор бүхий улс оронд тохиромжгүй байж магадгүй гэжээ.
“Шинэ Зеландад албан ёсны гэрээ ба дотоодын зах зээлүүд боломжтой байсан учир нь энэ улсын дотоодын зах зээлийн сектор нь эрүүл хүчирхэг бөгөөд гэрээг биелүүлэх албадлагын механизмтай байсан явдал юм. Монгол зэрэг хөгжиж буй улс орны хувьд дээрх нөхцөлүүд нь ихэнхдээ байхгүй, албан бус эдийн засгийн сектор уруу чиглэсэн харьцангуй сул өмчийн эрхийн нөхцөлтэй болон бусад хэлбэрийн үйл явц нь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хандлагатай байдаг.”[27] гэсэн байна. Энэ шинэчлэлийн арга хэрэгслүүд хөгжиж буй оронд шууд үр дүнгээ өгөх эсэх нь эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм.
Глобал засгийн газрын шинэчлэлийн хүчин чармайлт нь хорьдугаар зууны сүүлчээр бидэнд тулгарч буй ардчилах үйл явцын парадокс хэсэгт хариулт өгөх явдал юм. Дэлхий дахинд сүүлийн гучин жил сонгуулийн ардчилал хэд дахин өсөн нэмэгдсэн. Дэлхий дахинд ардчилсан чөлөөт улс орны тоо 1973 онд 43 байсан бол 2003 онд 89 болтлоо нэмэгдсэн байв. Мөн сүүлийн арван жилд ардчилсан сонгууль явуулж буй орны тоо 1990 онд 75 байсан бол 2002 онд 121 болон нэмэгдсэн байна.[28] Ардчилсан сонгуулийн тоо нэмэгдэж байгаа ч амьдралын чанарт онцгой өөрчлөлт гарахгүй л байна. Чөлөөт сонгуулиар гарч ирсэн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл нь дутуу дулимаг ардчиллаар хангаснаар төрийн аппарат өөртөө үйлчлэх элитийн гарт очиж олон нийтэд хариуцлагагүй, хуулийн хэрэгжилтэд хайхрамжгүй хандаж зөвхөн өөрсдийн эрх ашгийг нууцаар гүйцэлдүүлдэг байна. Иймээс ардчилах үйл явцыг иж бүрэн хэрэгжүүлэх чухал алхамууд болсон засгийн газрын шинэчлэл инновацийн үзэл нь маш ашиг тустай юм.
- Шинэтгэлийн хандлага
2007 онд НҮБ-аас хийсэн судалгаанд сүүлийн хорин жилийн турш дэлхийн 123 томоохон улс орны 40 хувь нь гол шинэчлэл хийсэн байна. Эдгээр орны 15 хувь нь захиргаанд зарим нэг шинэчлэлийг хийсэн боловч үндэсний түвшин, өргөн далайцтай хийх сонирхолгүй байсныг дурджээ.[29] Дэлхийн томоохон (OECD гишүүн) улсын 25 хувь нь хоёр ба түүнээс дээш шинэчлэлийг энэ хугацаанд хийсэн бөгөөд засгийн газрыг ямар нэг байдлаар өөрчлөхөд чиглэсэн байна. Ихэнх хөгжиж буй улс орон энэ хугацаанд гол гол шинэтгэлийг хэрэгжүүлж, тэтгэврийн шинэчлэл, боловсролын шинэчлэл гэх мэт салбарыг шинэчлэжээ.
Евролын улс орноос ХБНГҮ-ын шинэтгэл нь онцлог бөгөөд зүүн Германд ‘Баруунаас маш сайн шалгагдсан хуучин захиргааны бүтцийг шууд Зүүнд импортолсон явдал байлаа.”[30]
Захиргааны чанарыг дээшлүүлэх нь
Ихэнх шинэтгэл нь засгийн газрын “чанар’’-ыг дээшлүүлэхэд чиглэж, мэдээж энэ нь төрийн үйлчилгээг сайжруулах оролдлого төдийгүй иргэдийн зүгээс тавьж буй хүсэлт, эрэлт хэрэгцээнд үндэслэсэн байдаг. Үйлчилгээг сайжруулах үйл явц нь санхүүгийн асуудлыг өөртөө агуулсан байх боловч зарим талаараа засгийн газарт иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, иргэдийн дэмжлэгийг бий болгох талаараа шүүмжлэлтэй тулгардаг. Их Британичууд “Иргэний Тунхаг’’-ыг бий болгосноор 1980-аад оны сүүлчээр улсын салбарын чанарыг сайжруулах чиглэлд хөгжлийн томоохон чухал алхам болсон. Энэ тунхаг нь Британий Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ болон Төмөр Замын найдвартай системийн талаарх иргэдийн хүсэж байсан бүхий л шаардлагад нийцсэн маш тодорхой гүйцэтгэлийн стандартыг бий болгосон байна. Энэ санаа нь удалгүй олон улс оронд тархсан. 1990- ээд онд АНУ Хэрэглэгчийн Үйлчилгээний стандартыг холбооны агентлагуудад зориулан бий болгож, түүнээс хойш энэ нь засгийн газрын шинэчлэлийн үндсэн элемент болж АНУ даяар иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах болсон байна. Португалд төрийн үйлчилгээнд зориулан “Чанарын Тунхаг”-ыг бий болгож хэрэглэгчдэд үйлчилгээний талаарх тодорхой амлалтуудыг өгч байсан. Мөн Ирландад төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь захиргааны шинэтгэлийн гол нэгэн чилэл байсан. Энэ талаар гаргасан бодлогын баримт бичгийг “Сайн Удирдлагаар Хангах” хэмээн нэрлэж, шинэчлэлийн зорилго“…олон нийт бол захиалагч, иргэд бол хэрэглэгч” хэмээн цуурайтаж чанарын талаар олон стандартууд дагалдан гарсан байна.
Үйлчилгээний чанарын элементүүд нь хувийн салбараас уг сурвалжтай юм. Реногийн Чанар ба Менежментийн Институтийн захирал Алайн Де Донмартин хэлэхдээ:
“Иж бүрэн чанарын тогтолцоо бол хувийн салбарт бий болсон гэж хэлж болно, харин төрийн салбарт үзэл баримтлал, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн’’[31].
Мөн Истман Кодакийн Дэлхий Даяархи Чанарын Захирал Тревор Смит:
“Чанарын удирдлагын стандартууд нь хэрэглэгч, бүтээгдэхүүн ба байгууллага гэсэн үндсэн гурван бүрдэл хэсгүүдээс бүтдэг”[32] гэжээ.
Чанарын урсгал нь төрийн салбарт нэвтэрч, хэрэглэгдэж, дараах чиглэлүүд түгээмэл дэлгэрсэн байна. Үүнд:
- “Нэг цэгийн үйлчилгээ” хувь хүн, ажил хэрэгч хүмүүс нэг дор хэрэгцээт бүхий л төрийн үйлчилгээг хүргэх,
- Иргэдээс төрийн үйлчилгээнээс чухам юуг хүсэн хүлээж байна гэдгийг илрүүлэхийг чармайх,
- Иргэдийн хүсэлт шаардлага, сонирхлын дагуу бюрократ зохион байгуулалт, зан авирыг өөрчлөхийг зөвшөөрөх,
- Байгууллагын биелүүлэх нийтлэг стандартыг дэлгэрүүлэх,
- Гүйцэтгэлийг хэмжих, стандарт хангагдсан, хангагдаагүйн тухай нийтэд зарлан, мэдээлэх,
- Байгууллагын зохион байгуулалтын шинэ хэлбэр, дизайныг бий болгоход ажиллагсдыг оролцуулах,
- Иргэдэд хүргэх үйчилгээний чанарын стандартыг хангах, дотоод идэвхжүүлэлтийг зохион байгуулахын тулд засгийн газар төрийн албан хаагчдыг сургах.
“Нэг цэгийн үйлчилгээ” бол засгийн газрын чанарыг бий болгох хамгийн түгээмэл болон энгийн инновацийн нэг юм. Үүнийг дэлхийн аль ч улс орноос харж болно. 1999 онд Мали улсад шинэ бизнесүүдэд зориулсан нэг цэгийн хөрөнгө оруулалтын албыг байгуулсан ба Хятадын үйлдвэрлэлийн Хэйфэй хотод нэг цэгийн үйлчилгээг шинэ үйлдвэрлэлийн бүсэд бизнес шинээр эрхлэгчдэд зориулан байгуулж байжээ. Энэ нь Хятадын Хайнан мужид 1992 оноос эхэлсэн “Гурван Систем” хөтөлбөрийн нэгэн хэсэг байсан ба уг төсөл нь гадагш чиглэсэн ганц цонхыг дотоод үйлчилгээний нэгэн үргэлжлэх шугамаар (конвейр) тохируулахыг онцолж байсан байна.[33] Италид иргэд шинэ бизнес эрхлэх эсхүл өргөтгөхөд шаардлагатай бүхий л зүйлийг хийх боломжтой нэг цэгийн үйлчилгээг байгуулж байсан.[34] Доминикан улсын ерөнхийлөгч өөрийн улсад модернизацыг хэрэгжүүлэх Гүйцэтгэх Албыг байгуулж байсан. Эдгээр хүчин чармайлтуудын хэсгийг тэрээр тус улсад нэг лангууны үйлчилгээг бий болгоход чиглүүлж, дуудлагын төвүүд, электрон киоскуудаар иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулж байв.[35]
Олон талын ач холбогдол бүхий засгийн газрын чанарыг иргэдийн шаардлага, оролцооны өндөр нөхцөлөөс шалтгаалсан ардчиллын түвшингүйгээр бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй юм Жишээлбэл, Бразилийн Порто Алегрэ хотод өвсний үндэс доороос гарсан санаачилга бүхий бодит оролцоог бий болгож чадсан байна. Энэ хот Гетулио Варгас Сангийн инновацийн шагналыг “Оролцоонд Тулгуурласан Төсөвлөлт” хөтөлбөрөөр авсан байна. Өнгөрсөн арван жилийн турш иргэд орон нутгийн төсвийн хоёрны нэгийн хуваарилалтыг хийх нийтийн хуралд оролцож байсан явдал юм. Харвардын Их Сургуулийн профессор Гоуар Ризви энэ хөтөлбөрийн тухай “… энэ хөтөлбөр нь хөгжиж буй ертөнцийн засаглалд гүн гүнзгий нөлөө үзүүлж, иргэдийн идэвхтэй үйл ажиллагааг нэмэгдүүлснээр авлигатай тэмцэх арга хэрэгсэлийг бий болгох боломжтойг харуулсан”[36] гэжээ. Дэлхийн Банкны хэрэгжүүлсэн төслүүдэд судалгаа хийсэн Даниел Кауфманн, Лант Притчетт нар энэ төсөл хэрэгжсэн улс орны ардчилал, тунгалаг байдлын түвшин нь өндөр, харин төсөл хэрэгжээгүй оронд бага түвшинтэй байсныг олж тогтоосон байна.[37]
Филиппины Булакан мужид засгийн газрын албаны төлөөлөгчид Засаглалын Хариуцлагын Бүрдэл хэмээх төслийг санаачилж, уг төсөл нь иргэдийн эрүүл мэндийн даатгал, хатуу хог хаягдал, өмчлөлийн татвар, орон нутгийн радиогийн талаарх бодлогын хүрээний тандалт, судалгаанаас бүрдсэн байна. Орон нутгийн засаг захиргааны боловсон хүчин, оюутнуудыг өгөгдөл мэдээллийг цуглуулахад бэлтгэснээр энэ төсөлд маш бага зардал гарсан байна. Уг судалгаа тандалт нь иргэд үйлчилгээний ашиг тусын талаарх санаа бодол, тэдний өвөрмөц хууль тогтоох үйл явц, өвөрмөц үйлчилгээний талаарх санаа бодлыг шалган тогтоохоор зохиогдсон байлаа. Энэ хөтөлбөр засгийн газрын маш чухал асуудлын нэг болох чанар, үйлчилгээ нь зөвхөн иргэдийг сонсож тэдний зөвлөгөөгөөр сайжирч чадна гэдгийг нотлон харуулсан юм. Энэ хөтөлбөр нь Гэлн Пүүк(Galing Pook) Шагналыг 2002 онд хүртсэн байна.
Иргэдэд хүргэж буй үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдол бүхий нэг оролдлого нь Австралид 1998 онд хэрэгжихдээ засгийн газрын зохион байгуулж эхэлсэн 78 төрлийн нийгмийн үйлчилгээний хөтөлбөр ба 7 сая хэрэглэгчдийг хамааруулжээ.[38] Яамдууд хэдэн жилийн турш маш бага өөрчлөгдөж, иргэдтэй харилцах харилцаа нь үгүйсгэсэн, найрсаг бус, албан хаагчдын явуулж буй ярилцлага нь байцаалт маягтай, үйл явц нь хэцүү ярвигтай, дамжлага ихтэй, иргэд үйлчилгээний бага сонголтын нөхцөлтэй байсан. Бүхэлдээ энэ систем нь иргэдийг нэгдүгээрт биш хамгийн сүүлийн байранд тавьж байв. Жишээлбэл, энэ байгууллага Лхагва гаригийн үдээс хойш хаалттай байдаг. Энэ нь хүмүүсийн ажиллаж буй тохиромжтой цагаар хаалттай байдаг гэсэн үг. Энэ байдал нь Монголын захиргааны зарим байгууллагад ажиглагдаж, иргэдийн бухимдуулах шалтгаан болж байдаг.
Олон улс орон өөрсдийн засгийн газрын үйлчилгээний чанарыг сайжруулахад 180 стандартыг мөрдөж байдаг. Мексикийн засгийн газар одоогоор 679 холбооны засгийн газрын ажлын төвүүдэд 150 9000 гэсэн олон улсын чанарын сертификаттай болж тоо хэмжээ нь өссөн байна. Нэгэн амжилтад хүрсэн жишээ нь, 180 9000 стандартын хүрээнд анагаах ухааныг сертификатжуулах үйл явцыг зохион байгуулахад гомдол гаргасан байсан. Өмнө нь Үндэсний Анагаах Ухааны Арбитражийн Зөвлөлд (Nacional de Arbitraje de Medico) иргэд хэрхэн эмнэлгийн үйлчилгээний талаар гомдол гаргах талаар ойлголтгүй, тэдгээр гомдлыг янз бүрийн яамд, байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоо муутайгаас шийдвэрлэхэд маш удаан, их хугацаа шаардагдаж байсан. Иймээс Зөвлөл нь улсын, хувийн эрүүл мэндийн байгууллагыг хамарсан нэгдмэл тогтолцоог бий болгож хэрэглэснээр иргэдэд чиглэсэн стандартууд бий болж, бүхий л эрүүл мэндийн байгууллагууд үйлчилгээ, бусад үйл ажиллагаагаа сайжруулахад гол анхаарлаа хандуулжээ. Цахим системүүд боловсронгуй болж, олон нийтийн зүгээс ирсэн өргөдөл, гомдол ямар хугацаанд, хэрхэн шийдвэрлэгдэж байгааг хянах боломжтой болсон. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад сургалтанд хамрагдаж, хуульч өмгөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийн шийдвэр гаргах чадавхи нэмэгдсэн байна. Хоёр жилийн өмнө нийт эрүүл мэндийн үйчилгээний талаарх гомдолын 30 хувийг цаг хугацаанд нь шийдвэрлэдэг байсан бол өнөөгийн байдлаар гомдлын 92 хувийг шийдвэрлэж байгаа нь чухал алхам болжээ. Шинэ системийг бий болгосноор эрүүл мэндийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсоогүй Зөвлөлийн хоёр жилийн өмнөх төсвийг 10 хувь бууруулсан байна.
Засгийн газрын чанар нь иргэд, бизнесийн байгууллагуудад чухал ач холбогдолтой бөгөөд тэд цаасан дээр бичигдсэн ажлаас илүү бодит амьдрал дахь нөлөөг хүлээж байдаг.
Хятад арваад жилийн өмнө эдийн засгийн өсөлт болон засгийн газрын модернизацыг эхлүүлж, худалдааг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд нь Шанхайн боомт томоохон шүүмжлэлтэй тулгарч байсан бол, 1999 онд АНУ-ын Гаалийн Агентлаг, Хятадын Гаалийн Агентлагтай хамтран хувийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Шанхайн Боомтын Загвар төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мэдээллийн технологийг ашигласан энэ төслийг хэрэгжүүлснээр Шанхайн Гааль нь 24 цагаар, долоо хоногийн турш нээлттэй, бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх чадавхтай болсон. Энэ төслийг Гаалийн модернизацын загвар үйлчилгээ болгосон нь АПЕК-ийн гишүүн 21 улс хүлээн зөвшөөрсөн байна.[39]
Бусад засгийн газрын шинэчлэлийн адилаар засгийн газрыг чанаржуулах нь олон асуудалтай тулгарч байсан. Чанарыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд нь ихээхэн хөрөнгө оруулалт, нөөцүүдийг шаарддаг ба ядуу улс орны засгийн газарт энэ бүхэн байхгүй бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх хангалттай эрх чөлөө ч байдаггүй байна. НҮБ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд НҮБХХ-ийн Ази Номхон Далайн Бүсийн Товчооны Захирал Хафиз А. Паша хэлэхдээ “Иж Бүрэн Чанарын Тогтопцоо нь засгийн газрын тухай онолууд дахь засаглалын-ядууралтай холбоо бүхий маргаантай олон асуудлын нэг юм. Бид холбогдох өргөн хүрээг хамааруулж судалж үзэхэд, эмпирик нотолгоонууд бүхий л өгөгдлүүдийг хангаж чадахгүй байлаа. Ихэнхи Хөгжингүй улсад, засгийн газрын талаар сэтгэл ханамжгүй байх явдал нь нөөцийн үргүй зарцуулалттай холбоотой бөгөөд дэлхийн олон оронд ч нөөцийн зарцуулалт үрэлгэн хэвээр байна” гэжээ.
Дараагийн нэг асуудал нь хөгжингүй, хөгжиж буй улс орны гүйцэтгэлийг хэмжих систем нь байгууллагын гүйцэтгэлийг хэмжихэд хэрэглэгдэхгүй байгаа нь өөр хоорондоо адил байгаа юм. АНУ-ын муж улсын болон холбооны засгийн газрын 900 ажиллагсдыг хамруулсан судалгаагаар гүйцэтгэлийн үр дүнгийн хэмжилтийг нэвтрүүлж буй байдал нь рационал, технократ хүчин зүйлс, улмаар гүйцэтгэлийн нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлэх системд улс төр болон соёлын хүчин зүйлс маш хүчтэй нөлөөлж байгааг тогтоосон байна.[40] Улсын салбарын ажиллах хүч нь нөөцийн хомстол, улс төрийн дэмжлэггүй, үйлдвэрчний эвлэлүүдийн хориг зэргээс хүчин зүйлээс шалтгаалан гүйцэтгэлийн системийг хэрэгжүүлэх явдал удааширч байна.
Энэ асуудлаас улбаалан ихэнх засгийн газрууд өөрсдийн үүргийн гол цөм нь засгийн газрын чанарыг бүтээх юм гэдгийг ойлгосон юм. Иймээс засгийн газрууд шинэчлэлийг хуваалцах, шалгах хэсгүүд болгон институтчилэх шийдвэр гаргасан юм. Италид Төрийн Захиргааны Яам “Кантери” хэмээх хөтөлбөрийг санаачилж, “шинэчлэлийн тулгуур” хэмээх төслийг дэмжиж дотоод шинэчлэлийг эрчимжүүлэх найдвар тавьж байсан (http://www.cantieri.it дэлгэрүүлж үзнэ үү). Францын засгийн газар мөн ойролцоо хөтөлбөр бий болгож байсан (http://www.innovations-service-public.gouv.fr дэлгэрүүлж үзнэ үү). Шинэ Зеландад “Шинийг Эрэлхийлэгч Төсөл”-ийг санаачилж засгийн газрын найман яаманд гарц үр дүнд суурилсан менежментийн системийг бий болгож, яамд өөр хоорондоо суралцах сүлжээг бий болгосон. (http://www.io.ssc.govt.nz/pathfinder дэлгэрэнгүйг үзнэ үү). АНУ-д Бушийн засгийн газрын яамдуудад онооны картын менежментийг хэрэглэсээр байна. Ногоог карт нь амжилт, шар карт нь дундаж, улаан карт нь яамны талаар сэтгэл дундуур байгааг харуулдаг байна. (http://www.whitehouse.gov/omb/memoranda/m02-02.html. дэлгэрэнгүйг үзнэ үү)
Эцэст нь зарим улс орон баян, иргэний нийгмийг сайтар хөгжүүлэхдээ иргэний нийгэм болон хувийн салбарыг оролцуулсан засаглалын шинэ хэлбэрийг туршиж байна. ЭЗХАХБ (OECD) үүнийг “засаглалыг дэлгэрүүлэх үйл явц” хэмээн нэрлээд, “… яамдын зарим үүргүүдийг шилжүүлэх зохион байгуулалт”[41] -ыг санаачилсан байна. Энэ нь зарим байгууллага холимог шинж чанартай болж, үүний дүнд засгийн газар ба хувийн хэвшлийн “хамтран-үйлдвэрлэх” хэмээх хамтын хүчин чармайлт бий болсон байна. Жишээлбэл: 1996 онд АНУ-д батлагдсан шинэ нийгмийн халамжийн шинэчлэлийн хууль нь иргэний нийгмийн, шашны, ашгийн байгууллагыг ядуу хүмүүст үйлчлэх хүрээг өргөжүүлсэн. Бушийн засгийн газрын “Итгэлд Суурилсан” санаачилга нь засгийн газарт байгаа хөрөнгийг шашны бүлэглэлүүдийн нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар зарцуулахыг зөвшөөрч бусад засгийн газрын бус байгууллагатай хамтран үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ засаглалын шинэ хэлбэр нь ардчилсан хариуцлагын асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ болж, засгийн газрын чанарыг сайжруулах бололцоо бүхий нүсэр шинэчлэлийн зөвхөн эхлэл бөгөөд эрэл хайгуул хийж эхэлж байгааг харуулж байна.[42]
Захиргааны зардлыг багасгах нь
Одоо хүртэл захиргааны шинэтгэл нь төсвийн хямралт байдлаас шалтгаалсан байдаг учраас засгийн газрын зардлыг бууруулах эн тэргүүний зорилт болж байдаг. Хүчтэй санхүүгийн хяналт болон үр нөлөө бүхий төсвийн зарцуулалтын үйл явц нь засгийн газрын зарцуулалтыг хяналтан дор барьж байхад чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнууд засгийн газрын зардлыг багасгахын тулд хүчтэй хувийн салбар болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж төсвийн янз бүрийн инновацуудыг эрэлхийлж байна.
Засгийн газрын төсвийн хамгийн гүнзгий өөрчлөлт нь захиргааны зардлыг тодорхой үзэл баримтлалд тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлэх шинэчлэл юм. Захиргааны бүтээмжийг хэмжих аргачлал бүрэн шийдвэрлэгдээгүй ч, сүүлийн хорин жил улсын төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлүүдийг хэрэгжүүлж, бүтээмжийг хэмжих зорилго, төсөвтэй холбоо бүхий үзэл баримтлалыг бий болгосон. Хэд хэдэн өөр хоорондоо уялдаа бүхий стратеги нь бүтээмжийг нэмэгдүүлж захиргааны зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Төсвийн шинэчлэл нь бүтцийг илүү зохистой (рационал) болгох оролдлогыг хийж, төрийн албан хаагчдын хэмнэлтийг дэмжих механизмыг бий болгожээ. Уламжлалт төсөвлөлтийн практикт засгийн газрын агентлагууд санхүүгийн жилийн төгсгөлд төрийн санд хэмнэсэн мөнгийг буцаан шилжүүлдэг нь үл хэмнэх сэтгэлгээг бий болгож, төсвийн жилийн сүүлийн сард хиймлээр үргүй зардал гаргахад хүргэдэг. Хэмнэлтийн идэвхжүүлэлтийг бий болгох үүднээс зарим орон хэмнэсэн тодорхой хувийг агентлагуудад буцаан олгохыг зөвшөөрч байгаа нь дээр гарсан сөрөг үр дагавраас сэргийлэх зорилготой юм.
Сингапур бол засгийн газрын зардлыг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлсэн маш сайн үлгэр жишээ бүхий улс юм. Тэд зардлыг өөрсдөө удирдах оролдлогын дөрвөн хандлагыг бий болгосон: Зардлын Хязгаарлалт, Зарцуулалтын Хариуцлагыг Нэмэгдүүлэх, Зардлын Хэмжилт, Сайн Туршлагыг Нэвтрүүлэх. Жишээлбэл, тэд засгийн газрын агентлагуудын дотоод төсвийн микро түвшинд удирдах үйл явцыг зогсоож, менежерүүдэд зарцуулалтын эрхийг зөвшөөрч, энэ системийг тэд “үйлдлийн блок, төсвийн систем” хэмээн нэрлэсэн учир нь энд ямарч шатлал бүхий хяналт байхгүй. Тэр агентлагууд өөрсдийн төсвөөс 5 хувийг “өөр зүйлд зарцуулах’’- ыг зөвшөөрсөн учир жилийн төгсгөлд тэдгээр зардлыг хасаж тооцдог юм. Хамгийн чухал нь тэд “PS21″ (Public Service in 21st Century – 21 дүгээр зууны Төрийн Үйлчилгээ гэсэн товчлол) гэсэн системийг бүтээн байгуулсан нь байж болох юм. Энэ хөтөлбөр нь албан хаагчдад газар дээр нь засгийн газар хэрхэн мөнгөө хэмнэж болох талаар санааг санал болгож идэвхжүүлж байсан юм. Сангийн яам болон Төрийн Албаны байнгын нарийн бичгийн дарга Эрхэмсэг ЛИМ Сион Гуан хэлснээр“ РS21 бол үр ашиг болон эдийн засгийн маш олон хандлага, чиглэлийн санаанууд дээр үндэслэж албан хаагчид газар дээрээ үргүй зардлыг сайжруулах олон боломж байдгийг мэдэж, албан хаагчдын түвшин бүрд тэдний саналыг зөвшөөрөх, мөн тэд илүү их нээлттэй стратегийг хөгжүүлж, дээрээс чиглэсэн радикал өөрчлөлтийг удирдахыг зөвшөөрсөн юм.”[43]
Чилид Орон Нутаг Хоорондын Орчны Хөтөлбөрт жижиг орон нутаг нэгдэн орж орчны менежментийг бэхжүүлэх оролдлого хийхээр албан хаагчдыг төлөвлөлтийн асуудлаар сургаж энгийн төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл хэрэгжихдээ орон нутагт эдийн засгийн давуу талаа ашиглахыг зөвшөөрч, байгаль орчны асуудалд илүү системтэй хандах нөхцөлийг бий болгожээ. Ингэснээр орон нутагт боломжоо ашиглаж, байгаль орчны асуудлыг ч шийдвэрлэх боломж бүрдсэн байна.
Ер нь засгийн газар ямар хэмжээтэй байх нь дээр вэ? Зөв, буруу хэмээн хариулах боломжгүй юм. Улс орон болгон л энэ асуултыг өөрсдөөсөө асуух шаардлага гардаг. Засгийн газар нь одоо ямар бүтээмжтэй, энэ нь цаашид хир нэмэгдэх, ямар үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй вэ? Энэ асуултад Дональд Роуат засгийн газрын зөв тохиромжтой хэмжээг гаргаж тавьсан байна. Тогтсон ойлголтын эсрэг Роуат ЭЗХАХБ (Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага OECD)-ын улс орны засгийн газрын ажил эрхлэлт нь хөгжиж буй орныг бодвол өндөр хэмжээнд байдаг. Тэрээр дараа нь засгийн газрын ажиллах хүчний хуваарилалтыг ажигласан бөгөөд хөгжиж буй орныг бодвол ЭЗХАХБ-ын улс оронд улсын болон орон нутгийн засаг захиргааны салбарт ажиллагсдын тоо их байдаг. Хөгжиж буй оронд засгийн газарт ажиллагсдын хэмжээ их байдаг.
Энэ ерөнхий хандлагын дэвшүүлж буй санаа нь их чухал юм. Орон нутгийн засаг захиргаанд ажиллагсад нь багш, эмнэлгийн сувилагч, цагдаа гэх мэт аюулгүй байдал болон хүчирхэг орон нутгийн бий болгоход чиглэсэн байдаг. Засгийн газрын ажиллагсад нь илүү их бюрократ үйл явцад чиглэсэн байдаг. Иймээс цалин хөлс нь харилцан адилгүй байх боловч нийт хүн амд хэрэгтэй, хувь нэмэр оруулж буй засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч ажил хийж буй хүмүүс хэн бэ? гэдэг нь чухал асуудал болж байна.
Гэхдээ санхүүгийн хямралд байгаа улс орнууд ихэнхдээ засгийн газрын “зөв хэмжээ” гэхээсээ илүү аль болох цомхтгох, татан буулгах, шууд хасах зэрэг хатуу арга хэмжээг авдаг. Үүнийг хийхдээ тэд засгийн газрын цалингийн төлбөрийг багасгахын тулд олон стратегийг эзэмшсэн байдаг. Тогтмол бага цалин, шинэ орон тоо, ажлын байрыг хязгаарладаг, “Амьгүй албат” нарыг устгах хөтөлбөрийг хэрэгжүүлж, өндөр мэргэжлийн ур чадвар бүхий ажиллагсдыг ажилд авах тогтолцоо байхгүй, өсөлт, дэвшлийг боогдуулж, илүүдсэн албан хаагчдад бага хэмжээний мөнгө санал болгох, эсхүл ямар нэг мөнгөн төлбөргүйгээр төрийн албанаас халагдахыг албадан шаардаж, өндөр настай, эсхүл тэтгэврийн насанд ойртсон хүмүүст тэтгэврийг нь санал болгож, ажлаас нь халж, байгууллагыг нь шууд хувьчилдаг байна. Захиргааны зардлыг багасгахад цомхтгох аргыг хэрэглэснээр юуг хийх, юуг хийгүй вэ гэдэг олон сургамжийг олж авч болно. Улсын салбараас шинээр орж ирсэн ажилчид нь хувийн салбарын шаардлагыг бүрэн хангаж чаддаггүйн улмаас энэ стратегийн үр дүн нь эдийн засагт сөрөг асуудлыг бий болгож байдаг. Зарим хөгжиж буй улс орны улсын салбарт ажиллагсад гэр бүлийн бусад гишүүдээ тэтгэж байдаг. Засгийн газар өөрийн зардлаа багасгах дээрх стратегийг хэрэгжүүлснээр төрийн салбарт ажиллаж байсан сайтар бэлтгэгдсэн ур чадвар бүхий залуу боловсон хүчнийг ажлаа орхиход хүргэдэг ба тэд ч хувийн байгууллагад амар ажил олох боломж бүрдүүлдэг. Хэрэв засгийн газар хүний нөөцийн бодлогодоо болгоомжтой хандахгүй тохиолдолд “brain drain” буюу оюуны гол хүч нь гадагш гарах үр дүнд хүрдэг. Хэрэв засгийн газар хангалтгүй хяналтын тогтолцоотой, ялангуяа хөндлөнгийн хяналтыг бүрэн хэмжээгээр хийж чадахгүй тохиолдолд “Амьгүй албат” нарын цалингийн төлбөрийг илүү төлөх шаардлагатай болдог.
Гэхдээ энэ бүх дүр зураг бүгд л муу зүйлс бас биш юм. Амжилттай “downsizing“ нь ихэнхдээ хоёр үндсэн зарчмыг агуулдаг. Нэгд, засгийн газрын цомхтгол нь тогтвортой хийгдэж байвал энэ үед аажмаар хувийн салбар дахь ажилгүйдлийн хэмжээ харьцангуйгаар багасах боломжтой болдог. Хоёрт, засгийн газрын цомхтгол нь төвлөрсөн хотуудаас орон нутагт, бюрократ үйл явцаас үйлчилгээний анхан шатанд ажилчдыг дахин хуваарилж, чадавхижуулах үйл явцыг дэмждэг байна.
АНУ-ын ерөнхийлөгч Б.Клинтон, дэд ерөнхийлөгч А.Гор нар АНУ-ын засгийн газарт ажиллагсдын тоог 17 хувь орчим хасаж ”Төлөвлөгөө”-гөө давуулан биелүүлсэн байна. Гэхдээ АНУ-ын шинэчлэлийн чиглэл нь илүү эдийн засгийн хямралыг даван туулахад зориулагдаж ерөнхийдөө эдийн засгийг сайжруулахад чиглэсэн засгийн газрын цомхтголыг хийж байсан. Гадагш шилжүүлэх (тухайн ажил үүргийг гүйцэтгэх бусад субъектүүдэд худалдах эсхүл гэрээлэх), орон тоог хэмнэх аргыг хослуулан хэрэгжүүлснээр зарим засгийн газрын агентлагуудын хэмжээг 20 хүртэлх хувиар хорогдуулж чадсан байна. 1990-ээд оны дунд үед төрийн албанд ажиллаж байснаа ажлаа орхисон хүмүүс ялангуяа, Батлан хамгаалах салбараас өндөр бэлтгэгдсэн хүмүүс хувийн салбарын хөдөлмөрийн зах зээлд шилжсэн.
Дараа нь Б.Клинтон Америкийн хотуудад 100000 цагдааг нэмэгдүүлэхийг амлаж, бюрократуудын төсвөөс хассан хэмнэлтээр тэдний цалинд хэрэглэсэн. Тухайн үед АНУ-д гэмт хэргийн түвшин нэмэгдэж байсан учир энэ нь маш цаг үеэ олсон арга хэмжээ болж, АНУ-ын ихэнх хотууд дахь гэмт хэргийн тоо буурахад чухал нөлөө үзүүлжээ. Хэдийгээр гудамжинд цагдаагийн тоо нэмэгдсэн боловч (тэнд мөн чухал цагдаагийн шинэчлэлт хийгдсэн ба шоронд орсон иргэдийн тоо ч нэмэгдсэн) бюрократууд ба цагдаагийн хоорондын байр солигдож өмнө нь байсан ерөнхий асуудлууд мөн л адил босож ирсэн. Энэ нь улсын салбарын хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ нүсэр биш, энд ажиллах хүч юу хийж байна вэ гэдэг нь хамгийн чухал юм. Эдийн засгийн хөгжилд хотуудын зарцуулж буй хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа найдвартай, ашигтай, үр дүнтэй болж, засгийн газрын талаар албан хаагчид, иргэд сэтгэл ханамжтай байлаа.
Захиргааны зардлыг бууруулах явдал нь засгийн газарт инновацийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй асуудал бөгөөд хамгийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байж болох юм. Гэвч дэлхий даяараа л төсөвлөх үйл явцын гол зүрх нь бүтээмж гэдгийг тодорхойлж, зөв эрчимтэй цомхотгол нь бюрократ албан тушаалд илүү чиглэж, харин хүмүүст шууд тус дэмтэй ажлын байрууд ихээхэн ашиг тустайг харуулж чадсан юм.
Засгийн газрын зохицуулалт
Засгийн газрын хамгийн чухал үүргийн нэг нь хувийн салбарыг зохицуулах, иргэдэд үйлчилж, тэднийг хамгаалах явдал юм. Хөгжиж буй орны хувьд зохицуулалтын системийг байгуулахдаа эдийн засагт шинээр хувьчлагдсан салбарыг харгалзаж, тэдгээрт зориулагдсан бүтцийг бий болгодог байна. Энэ нь шударга, найдвартай зохицуулалтын бүтцийг бий болгоход чиглэж, зохицуулалтын бодлого нь хууль дээдлэх ёсонд тулгуурлаж, шүүхийн системтэй салшгүй холбоотой байдаг. Бүхий л улс оронд зохицуулалтын өртөг, зардлыг тооцох шаардлагатай гэж үздэг ба энэ нь хөгжиж буй эдийн засагт дарамт үзүүлэх вий хэмээн болгоомжилдог байна.
Эдийн засаг дахь зохицуулалтын зардлын дарамтыг тооцоолох нь үр нөлөө бүхий зохицуулалтыг бий болгох анхны алхам байж болох юм. Гиандоменико Мэжони “Улсын төсөв, зохицуулалтын хөтөлбөрийн бодит зардлыг боловсруулж буй засгийн газрын агентлагууд нь зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой, түүнд төлбөр төлж байдаг хувь хүмүүс, фирмүүдэд аажмаар дарамт шахалт үзүүлдэг. Жишээлбэл: төрөл бүрийн хураамж, шимтгэл, лиценз, зөвшөөрлийн төлбөрийг байнга нэмэгдүүлж байдаг. Эдгээр өртөг зардал нь улсын төсөвт шууд байдлаар тусдагүй учраас тодорхой сайн харагдаж чаддаггүй. Зохицуулалтын шинэчлэлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь өртөг зардлыг тооцох явдал юм.”[44] хэмээн тэмдэглэсэн байдаг.
Зохицуулалтын өртгийг тооцох нь тийм амар зүйл биш юм. АНУ- д Төсөв, Менежментийн газрын хүрээнд зохицуулалтын өртгийг тооцох үйл ажиллагааны арга, аргачлал болон дүгнэлтийн талаар маргаан байдаг. Гэтэл зохицуулалтын өртгийг тооцох, улмаар түүнийг ойролцоо улс оронтой харьцуулж, зохицуулалтын шинэчлэл хийх шаардлагатай байдаг. Жишээ нь: Дэлхийн банкны хийсэн “Doing Business” судалгаагаар шинэ компани байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхэд Аргетинд 71 ажлын хоног байхад, Чилид 78, Мексикт 112 хоног байх засгийн газрын зохицуулалт байдаг гэжээ. Харин Канадад ажлын 2 хоног байдаг байна. Мексик зохицуулалтын шинэчлэлийн чиглэлээр зарим үндсэн алхмуудыг хийсэн байна. Тэд өрсөлдөх чадвараа хөгжүүлэхийн тулд зохицуулалтыг энгийн, хялбарчлах стратегийг боловсруулж Үйлдвэрлэлийн Нээлттэй Шуурхай систем нэвтрүүлсэн байна. Энэ системийг хэрэгжүүлснээр муж улсад чухал нөлөө үзүүлсэн байна.[45] Монгол улсад бизнесийг шинээр нээхэд 20 орчим ажлын өдөр, дунджаар 8 алхамтай, түүний зардал нь нэг хүнд ногдох ҮНБ-ий 6.2 хувьтай тэнцүү бөгөөд нэг хүнд ногдох ҮНБ-ий 140 хувьтай тэнцэх хөрөнгийг банканд хадгалж бизнесийн гэрчилгээ авах ёстой. Бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд лиценз зөвшөөрөл зэргийг авах ёстой бөгөөд түүнд 96 ажлын өдөр, 18 алхам хийж, нэг хүнд ногдох ҮНБ-ий 58.8 хувьтай тэнцүү зaрдал гаргана. Дунд хэмжээний бизнесүүд татвар хураамж төлөхдөө 43 төрлийн төлбөр төлж, нийтдээ цэвэр орлогын 45.3 хувийг төлдөг. Эдгээр үзүүлэлтийг бусад оронтой харьцуулахад, нийт дүнгээр Монгол улс Дэлхийн Банкны судалгаанд хамрагдсан 155 орны дотор 61-р байрыг эзэлж байгаа юм. Манай улс нэлээд доогуур орж байгаа ба жишээ нь, татвар төлөх явцаар 101 -р байр, гадаад худалдааны нөхцөлөөр 133-т бизнесийг хаахад 103-т орж байна. Зарим трансакцийн зардал нь шууд мөнгөөр илэрхийлэгдэх зардал байдаг бол зарим нь цаг хугацаа алдагдсан боломжийн өртгөөр хэмжигддэг. Тухайлбал, эдийн засагч Эрнандо де Сото трансакцийн зардлын талаарх судалгаандаа бизнесийг шинээр эхлэх, зөвшөөрөл авах, авилга өгөх трансакцийн зардал нь чухал гэж үзсэн. Жишээлбэл: Перу улсад бизнес явуулах зардал нь 1989 оны АНУ-тай харьцуулахад машины эд ангийг авах үнэ нь 4 дахин өндөр, худалдан авах хугацаа нь 280 дахин урт /АНУ-д 1 өдөр, Перуд 41 долоо хоног/, Аргентинд ижил эд ангийг худалдан авахад АНУ-тай харьцуулахад 2 дахин өндөр үнэтэй, 30 дахин урт байжээ. Хээл хахууль өгөлгүйгээр шинээр бизнесийг нээхэд Перуд 289 ажлын өдөр шаардагддаг бол АНУ-ын Флорида мужид яг ижил бизнесийг нээхэд ердөө л 2 цаг шаардагдсан байна.
Зохицуулалтуудын шинэчлэл жижиг ойлголт боловч хөгжлийн эдийн засгийн үндсэн асуудлын нэг юм. Зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор, хориг саадыг учруулдаг. Хөгжиж буй зарим оронд байдаг удаан, хуучирсан зохицуулалтын систем нь бизнес эрхлэгчдийг далд эдийн засаг буюу “албан бус” секторт түлхдэг. Олон хүмүүсийн үзэж байгаагаар “албан бус” сектор их хувь хэмжээтэй байх нь бизнесменийг авлига, гэмт хэрэгт түлхэж, хүний эрхийг зөрчих, шударга ёсны тогтолцоо, төрд итгэх итгэл алдагдаж, ядуурлын шинэ үеийг бий болгоход хүргэдэг.
Филлипиний Макати хот ихэнхдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хуулиас гадуур худалддаг худалдаачдын зохицуулалтгүй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсний учир 1999 онд Гэлн Пүүк(Garling Pook) Шагналыг хүртсэн байна. Суларч буй дархлаа, эрүүл мэндийн баталгаат сертификатын бүртгэлийн дараа худалдаачид гудамжинд байдаг өөрсдийн бизнесийг баталгаажуулсан байна. Энэ хөтөлбөр гудамжинд худалдагдаж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулж, худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажилласан байна.
Мөн ихэнхи хөгжиж буй оронд орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэсэн тэмцэл их байдаг. Өмнөд Африкт өөрийн үнэлгээний системийг бий болгосноор өргөдөл гомдолын хувь хэмжээг бууруулсан байна. Энэ шинэчлэл нь амжилттай байсан бөгөөд хуучин системийг хамгийн тохиромжтойгоор иргэдээр үнэлүүлж, сайжруулснаар татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тавьсан байна.
Хэтэрхий их зохицуулалт нь зөвхөн бизнес эрхлэгчдэд хориг, саад болоод зогсохгүй яршиг төвөгтэй систем нь үнэнч, шударга бизнесүүдийг авилга өгөх замд татан оруулдаг байна. Хөгжиж буй орны зохицуулалтын салбар нь засгийн газрын авлигын үндэс суурь болж өгдөг’ байна. Тэдэнд эхлээд үр нөлөө бүхий системийг бий болгох нь маш чухал юм.
Хөгжингүй орнуудын зохицуулалтын шинэчлэл нь хялбарчлах болон зохицуулалтын парадигмийг өөрчлөхдөө албадлага, дарамтыг бэхжүүлэхээс илүү сайн дураараа биелүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг бий болгохыг чармайж байна. Энэ системд авилга гэхээсээ илүү шударга парадигмийн шилжилт нь авилгыг урин дуудаж байгаа юм шиг харагдаж болох юм. Гэвч эдгээр оронд олон жилийн хууль дээдлэх ёс төлөвшсөн, илүү үр нөлөө бүхий зохицуулах үйл явцад зорилгоо биелүүлэх хэд хэдэн боломжуудыг сайн дураараа биелүүлэхийг дэмжихэд чиглэсэн байна.
Иймээс зохицуулалтын өртгийг ойлгохдоо ихэнх хөгжингүй, хөгжиж буй үндэстнүүд аль болох хялбарчлахыг чармайж байна.
1998 онд Украйнд ерөнхийлөгчийн зарлигаар Украйны Бизнесийн Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, лиценз зөвшөөрлийг багасгах, бүртгэлийн үйл ажиллагааг хялбарчлах, хяналт, шалгалтын дэгийг хязгаарлахад чиглэсэн байна. 1990-ээд оны дундуур АНУ- ын дэд ерөнхийлөгч А.Гор тэргүүлж Холбооны Зохицуулалтын 16000 аас хуудас бүхий зохицуулалтыг дахин нягталж, заримыг нь хүчингүй болгожээ. Мөн 2002 оны гуравдугаар сард Барселонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны (ЕХ) удирдагчид ЕХ-ны хууль тогтоомжуудыг 2005 он гэхэд 40 хувиар багасгах амлалт авахдаа “… хууль тогтоомжийг гаргахдаа өмнө нь маш сайн зөвлөн хэлэлцэх … 2003 оны турш 40 үндсэн хууль тогтоох хэсгүүдэд зохицуулалтын нөлөөллийн үнэлгээг хийх, 2005 он гэхэд ЕХ-ны хуулийн номын хуудасны тоог цөөлөх …”[46] гэсэн байна. ЭЗХАХБ-ийн гишүүн 28 оронд хийсэн судалгаагаар тэдний 26 улсад өөрсдийн зохицуулалтын дарамтыг бууруулахад чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн байжээ.
Засгийн газрын үл зохицуулалтын стратеги нь:
- өртөг, зардлын үнэлгээ (трансакцийн зардал)
- зохицуулалтыг хялбарчлах, багасгах
- зохицуулалт, хууль тогтоомжийг гаргахад холбогдох талуудыг оролцуулж, зөвлөлдөн, хэлэлцэх зэрэг юм.
Эдгээр стратегиуд нь магадгүй засгийн газрын шинэчлэлийн чухал бүрдэл хэсэг болж болох бөгөөд олон улсын байгууллагууд улс орныг тухайн бүсэд даяарчлах хүчин зүйлсийн нэг хэсэг юм. ЕХ нь өмнө байгаагүй зохицуулалтын зарим бэрхшээлтэй тулгарсан юм. Тэд нэгэн эдийн засгийн нэгжтэй болсноос хойш үндэсний зохицуулалт нь ЕХ-ны засгийн газарт шилжсэн байна. Энэ нь гайхах зүйл биш бөгөөд зохицуулалтын гол үндсэн зүйл нь ЕХ-ны бодлого боловсруулах үйл явц юм. 2003 оны нэгдүгээр сард ЕХ телефон холбооны салбарт эл зохицуулалтыг хийж амжилтад хүрсэн байна. Энэ олон улсын ярианы тарифыг гуравны нэгээр, дотоод ярианы тарифыг 50 хувиар багасгахад тусалж чаджээ.[47]
Эдийн засгийн глобалчлал нь өнгөрсөн арван жил гол анхаарлын төвд байсан төдийгүй дараагийн арван жилд ч үргэлжлэх болно. Гэхдээ дэлхий улс орны эдийн засгийн зохицуулалтын хандлага нь орчны зохицуулатын хандлагатай өрсөлдөөнийг агуулах болно. Орчны судлаачид Даниел Исти, Роберт Мендельсон нар “… Хятадын нүүрсний хэрэглээ Японд нөлөөлж, Хар Тэнгис цутгахаас өмнө Данибе дэх гол мөрний ус бохирдсоноос долоон улс хүнд байдалд орно, дэлхийн эдийн засаг өссөн ч улс орны хил дамжсан бохирдолт түгэх мөн л нэмэгдсэнээр улсаас улсад чиглэсэн хариуцлага дутагдалтай байна.”[48] гэсэн байна. Глобал түвшин дэх засгийн газрын үл зохицуулалтын зарчмууд нь ямар түвшний өртөг зардлыг хүлээн зөвшөөрөх, хэн зардлыг санхүүжүүлэх, ямар шинэтгэл, зохицуулалт хэрэгжүүлэх, өөрийн болог хамтын зохицуулалтыг шаардахыг бид ойлгож эхэлж байна.
- Дүгнэлт
Дэлхийн улсын орны засгийн газрууд захиргааны шинэтгэл, модернизацын хоёр дахь үе шатыг эхлүүлээд байгаа ба өмнөх олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж зохих амжилтад хүрсэн нь тодорхой байна. Захиргааны шинэтгэлийн элементүүд нь бүхий л улс оронд ижил төсөөтэй бөгөөд өөр хоорондоо сайн туршлага, ололт амжилтуудыг солилцож байсан учир тусад нь нэг улс орныг салган үзэх аргагүй билээ. Чадварлаг, үнэнч шударга төрийн албан хаагчгүйгээр захиргааны зардлыг бууруулж чадахгүй юм. Энэ зорилт нь захиргааг илүү цогцолбор шинжтэй болгож, төрийн албан хаагчдыг үр нөлөөтэй удирдах, иргэдийн сонирхлыг харгалзан үзэхийн тулд мэргэжлийн чадавх, сургалт шаардлагатай байна.
Бүтээмжтэй засгийн газар, бэлтгэгдсэн ажиллах хүч нь иргэдийн хэрэгцээ, сонирхлыг харгалзан, чанарыг сайжруулахад чиглэж, лидерүүд нь гүйцэтгэлийн удирдлагыг дэмжиж, тайланг нийтэд ил тодоор мэдээлэх ёстой. Олон нийт, төрийн бус байгууллагууд, бусад түншлэгчдийн хүсэж буй шинэтгэлийн соёлыг бий болгоход онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
Мэдээллийн технологи нь захиргааны шинэтгэлийн бусад салбаруудаас хамгийн чухал арга хэрэгслийн нэг юм.Жишээлбэл: мэдээллийн технологигүйгээр захиргаа нь бүтээмжтэй, хямд ажиллах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Төрийн албан хаагчид дараагийн арван жилд шинэ технологийн ачаар бүтээмж өндөр, үр нөлөөтэй ажиллах боломж улам бүр нэмэгдэх болно. Шинэ технологи нь авилгатай тэмцэхэд маш чухал болох тунгалаг байдлыг бий болгох мэдрэмжтэй зохицуулалтын чухал арга хэрэгсэл юм. Засгийн газрууд мэдрэмжтэй зохицуулалтыг бий болгоход чиглэж, нийтийн зорилтыг авилгыг дэмжсэн, бизнесийн байгууллагуудад санхүүжилтийн дарамт үзүүлэх зэрэг яршиг төвөг ихтэй зохицуулалтаар хэрэгжүүлэх боломжгүй юм.
Төгсгөлд нь шударга, тунгалаг байдал бүхий шинэтгэлүүд хэрэгтэй. Төрийн албан хаагчид сэтгэлд хүрэхүйц цалинтай болсноор авлигаас ангид байх нөхцөл бүрдэнэ. Иргэд засгийн газрын үйлчилгээг шударга, үр нөлөөтэй хүргэхийг хүсэн хүлээж, засгийн газрын зохицуулалтын бүтцэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна.
Энэ өгүүллэгээр тунгалаг, шударга, цахим захиргаа, захиргааны мэргэжлийн хөгжил, соёлын шилжилтийн асуудлыг хөндөөгүй бөгөөд 21 дүгээр зууны захиргааны шинэ агуулга, зорилт нь төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний уламжлалт сэтгэлгээнд асар ихээр нөлөөлөх нь дамжиггүй юм.
Иш татсан болон ашигласан материал
Монгол хэлээр:
- Болд. Н, (2008) “Хөгжиж буй орнуудын захиргааны шинэтгэл”, Шинэ толь сэтгүүл, Улс Төрийн Боловсролын Академи, 2008/4.
- Болд.Н, (2008) “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудалд”
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол улс (2008а) “Төрийн захиргаа ба ардчилсан захиргаа: Иргэддээ үйлчилдэг засгийн газар, Ц.Даваадуламын орчуулга, Эдмон.
- НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол улс (2008б) “Мянганы Хөгжлийн Зорилтуудыг Хангах Засаглал”, П.Доржсүрэн, Т.Эрдэнэбилэг нарын орчуулга, Сансудай.
- Эрнандо дэ Сото (2004) Капиталын нууц, Монсудар, УБ хот.
Англи, Герман хэлээр:
- Alain de Dommartin,(2003): “Panel Discussion about Strategies for Quality Government”, Fifth Global Forum on Reinventing Government, November 3-7, 2003, Mexico City, Mexico.
- “Austerity, or bust,” The Economist, July 21, 2001.
- Bill Bolton and John Thompson, Entrepreneurs: Talent, Temperament, Technique, Chapter 1 “Identifying the entrepreneur,” pp. 11-47 and Sanford Borins, Innovating with Integrity: How local heroes are transforming American government, Chapter 3 “The Who, Why and How of Innovation,” pp. 37 – 65.
- Elaine Ciulla Kamarck,(2000) “Globalization and Public Administration Reform,” in Governance in a Globalizing World, Joseph S. Nye and John D. Donahue, editors, (Washington, D.C., Brookings, 2000.)
- CIPPEC, (2002): “Latin American Governmental reform in a Global Context,” CIPPEC, Buenos Aires.
- Donald F Kettl (2005) The Global Public Management Revolution: A Report on the Transference of Governance, Brookings Institution.
- Donald J. Savoie (1994) Thatcher, Reagan and Mulroney: In Search of a New Bureaucracy, Pittsburgh, University of Pittsburgh Press.
- Freedom in the World, (2003): Selected Data From Freedom House’s Annual Global Survey of Political Rights and Civil Liberties.
- Gerald E. Caiden, (1999) Administrative reform-proceed with caution: International Journal of Public Administartion 22 (6), 815-832.
- Global Forum on Reinventing Government, Washington, D.C., 14 January, 1999.
- Global Forum on Reinventing Government, Mexico City, 3 November, 2003.
- Global Forum on Reinventing Government, Seoul Korea, 3 July 2005
- Global Forum on Reinventing Government, Vienna Austria, 26-29 June, 2007.
- Guido Bertucci,(2007) at the UN Thessaloniki Centre for Public Service Professionalism, Human Resource Division.
- Jenny Shipley First Global Forum on Reinventing Government, Washington, D.C., January 14, 1999.
- Jose Antonio Ocampo Under-Secretary United Nations, 7th Global Forum on Reinventing Government, Building Trust in Government 26-27 June 2007 Vienna, Austria.
- Klages, Helmut,(1998): Verwaltungsmodernisierung: „Harte“ und „weiche“ Aspekte, 2.Auflage, Speyer (Speyerer Forschungsberichte, 172).
- Hermann, Hill, (2005) Potentiale und Perspektiven der Verwaltungsmodernisierung, in: Morlok, Martin/Windisch, Rupert/Miller, Manfred (Hrsg.), Recht- und Organisationsprobleme der Verwaltungsmodernisierung, Berlin.
- “Lessons for the Next Financial Crisis,” Foreign Affairs March/April, 1999.
- LIM Siong Guan, to the Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November.
- Michael Pinto-Duschinsky,(2000): “The Rise of Political Aid,” in Larry Diamond, Marc F. Plattner,
- Norman Flynn and Franz Stehl, editors, (1996) Public Sector Management in Europe, Hempstead, Prentice Hall Europe.
- Osborne, David and Gaebler, Ted (1992) Reinventing Government: How Entrepreneurial Spirit is Transforming the Public Sector (Addison- Wesley).
- Pippa Norris, edn (1999) “Political Performance and Institutional Trust” in Critical Citizens:Global Support for Democratic Governance, edited by, Oxford University Press, 1999.
- Philip K. Howard, (1995) The Death of Common Sense: How Law is Suffocating America, Random House, New York.
- Ronald Inglehart, (1999): “Postmaterialist Values and the Erosion of Institutional Authoriy” by in Why Americans Don’t Trust Government, мөн Pippa Norris , Editor, Critical Citizens: Global Support for Democratic Governance, Oxford University Press.
- Sebastian Edwards,(2001): “The Americas: Latin Politicians’ High-tech Dreams Neglect the Basics,” by The Wall Street Journal, May 25.
- Shick Allen (1998) “Why Most Developing Countries Should Not Try New Zealand’s Reforms,” in Research Observer, Vol 13, #1, February 1998, Washington, D.C., The World Bank.
- Thatcher, Reagan and Mulroney, (1994): In Search of a New Bureaucracy, (Pittsburgh, University of Pittsburgh Press).
- Thomas Friedman,(2000): The Lexus and the Olive Tree.
- Vertrag von Maastricht ьbber die Europflische Union 1993,
- William Jefferson Clinton, (1996) State of the Union.
- World Bank (1997) World Development Report 1997 (Washington DC: The World Bank).
- Yun-han Chu, and Hung-amo Tien (1997): Consolidating Third Wave Democracies: Regional Challenges Johns Hopkins, University Press, Baltimore MD.
- Yu Keping, (2002): Innovations and Excellence in Local Chinese Governance, Beijing.
Интернет эх үүсвэр:
http://www.unpan.org/DPADM/GlobalForum
http://europa.eu/scadplus/treaties/maastricht_de.htm
[1] Donald F Kettl, The Global Public Management Revolution: A Report on the Transference of Governance, Brookling Institution, 2005. p.1
[2] Gerald E. Caiden, Administrative reform-proceed with caution: International Journal of Public Administration 22 (6), 815-832 (1999), p.820
[3] State of the Nation Report to Congress, Mexico City, 9/1/2003.
[4] Дэлгэрэнгүйгээр дорхи веб хуудаснаас үзнэ үү: http://www.unpan.org/DPADM/GlobalForum/7thGlobalForum/tabid/601/Default.aspx#LinkOverview
[5] Jose Antonio Ocampo Under-Secretary United Nations, 7th Global Forum on Reinventing Government, Building Trust in Government 26-27 June 2007 Vienna, Austria.
[6] НҮБ-ын ардчиллын сангийн санхүүжилтээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хэрэгжуүлж буй “Ардчилсан засаглал, хүний эрхийг хангах Мянганы хөгжлийн 9 дүгээр зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл”, Ц.Даваадуламын орчуулга, Эдмон 2008 он.
[7] НҮБ-ын ардчиллын сангийн санхүүжилтээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Ардчилсан засаглал, хуний эрхийг хангах Мянганы хөгжлийн 9 дүгээр зорилтын хэрэгжиптэд дэмжлэг үзүүлэх төсөл”, Т.Эрдэнэбилэг, П.Доржсурэн нарын орчуулга, Сансудай 2008 он.
[8] Guido Bertucci, at the UN Thessaloniki Centre for Public Service Professionalism, Human Resource Division, 2003
[9] Parts of this section first appeared in “Latin American Governmental reform in a Global Context,” CIPPEC, Buenos Aires, January 2002
[10] Thatcher, Reagan and Mulroney: In Search of a New Bureaucracy, (Pittsburgh, University of Pittsburgh Press) 1994.
[11] http://www.unpan.org/DPADM/GlobalForum/1stGlobalForum/tabid/608/Default.aspx
[12] http://www.unpan.org/DPADM/GlobalForum
[13] Philip K. Howard, The Death of Common Sense: How Law is Suffocating America, Random House, New York. 1995.
[14] William Jefferson Clinton, State of the Union, January 1996.
[15] “Political Performance and Institutional Trust” in Critical Citizens: Global Support for Democratic Governance, edited by Pippa Norris, Oxford University Press, 1999, p.216.
[16] “Postmaterialist Values and the Erosion of Institutional Authoriy” by Ronald Inglehart in Why Americans Don’t Trust Government, мөн Pippa Norris, Editor, Critical Citizens: Global Support for Democratic Governance, Oxford University Press, 1999.
[17] Vertrag von Maastricht ueber die Europaeische Union 1993, http://europa.eu/scadplus/treaties/maastricht_de.htm
[18] Michael Pinto-Duschinsky, “The Rise of Political Aid,” in Larry Diamond, Marc F. Plattner, Yun-han Chu, and Hung-amo Tien, Consolidating Third Wave Democracies: Regional Challenges Johns Hopkins, University Press, Baltimore MD, 1997.
[19] The state in a Changing World; World Bank Development Report 1997, The World Bank, Washington, D.C., 1997, p.3
[20] Norman Flynn and Franz Strehl editors, Public Sector Management in Europe, Prentice Hall Europe, 1996, p.3
[21] World Development Report 1997: The State in a Changing World, Washington, D.C. The World Bank, 1997, p.42.
[22] “Lessons for the Next Financial Crisis”, Foreign Affairs March/April, 1999.
[23] Thomas Friedman, The Lexus and the Olive Tree, p.201.
[24] “Austerity, or bust, “The Economist, July 21, 2001. p.29.
[25] Jenny Shipley speaking at the opening session of the First Global Forum on Reinventing Government, Washington D.C., January 14, 1999.
[26] Jenny Shipley speaking at the opening session of the First Global Forum on Reinventing Government, Washington, D.C., January 14, 1999
[27] “Why Most Developing Countries Should Not Try New Zealand’s Reforms,” in Research Observer, Vol 13, #1, February 1998, Washington, D.C., The World Bank.
[28] Freedom in the World, 2003: Selected Data From Freedom House’s Annual Global Survey of Political Rights and Civil Liberties, www.freedomhouse.org/research/survey2003.htm
[29] Elaine Ciulla Kamarck, “Globalization and Public Administration Reform” in Governance in a Globalizing World, Joseph S. Nye and John D. Donahue, editors, (Washington, D.C., Brookings, 2000.)
[30] Klages, Helmut, Verwaltungsmodernisierung: “Harte” und “weiche” Aspekte, 2.Auflage, Speyer (Speyerer Forschungsberichte, 172) 1998, s.10
[31] Alain de Dommartin, “Panel Discussion about Strategies for Quality Government”, Fifth Global Forum on Reinventing Government, November 3-7, 2003, Mexico City, Mexico.
[32] Trevor Smith, Fifth Global Forum on Reinventing Government, November 3-7, 2003, Mexico City, Mexico
[33] Yu Keping, Innovations and Excellence in Local Chinese Governance, Beijing, 2002.
[34] Donald F Kettl, The Global Public Management Revolution: A Report on the Transference of Governance, Brookling Institution, 2005. p.15
[35] Osvaldo Mendieta, at the Third Global Forum, March 15-17, 2001, Naples, Italy.
[36] Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3, 2003
[37] “Civil Liberties, Democracy and the Performance of Government Projects,” The World Bank Economic Review, Vol. 11, #2, May, 1997
[38] Howard Husock and Esther Scott, “Centrelink: A Service Delivery Agency in Australia,” (Cambridge, Mass, John F. Kennedy School of Government Case Study 1524.)
[39] Michale C.Mullen, “The Shanghai Model Port Project,” in The China Business Review, September-October 2001.
[40] Paria de Lancer Julnes and Marc Holzer, “Promoting the utilization of performance measures in public organizations: An empirical study of factors affecting adoption and implementation,” Public Administration Review, (Washington, Nov/Dec 2001) pp. 663-708.
[41] Donald F Ketll, The Global Public Management Revolution: A report on the Transference of Governance, Brooklings Institution, 2005.
[42] Elaine Ciulla Kamarck, “Public Servants for Twenty-First Century Government”, in For the People: Can we Fix Public Service? (Cambridge, Mass, Visions of Government for the 21st Century and Washington, D.C., Brookings, 2003
[43] Lim Siong Guan, Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3-7, 2003
[44] Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3, 2003. http://www.unpan.org/DPADM/GlobalForum
[45] “The Americas: Latin Politicans’ High-tech Dreams Neglect the Basics,” by Sebastian Edwards, The Wall Street Journal, May 25, 2001.
[46] “Deregulation, Liberalization and Regulatory Reform in the European Union,” Fifth Global Forum on Reinventing Government, November 2003, Mexico City. http://www.unpan.org/DPADM/GlobalForum
[47] Мөн тэнд
[48] Moving from National to International environmental Policy, “in Policy Sciences, Vol.31, #3, 1998, pp. 225-235