У.Туяа
/УТБА-ийн дэргэдэх Либерти Дээд сургуулийн Сургалтын албаны дарга/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Иргэний боловсрол, Иргэншил, Ардчиллын боловсрол, Албан бус боловсрол, Нийгмийн шинэчлэл, Ардчилал
Ойлголт ба хандлага
Өнөөгийн бидний амьдарч буй цаг үе бол маш өрнүүн өөрчлөлт шинэчлэлтийн үе бөгөөд бидний харилцаа, үнэт зүйлс өөрчлөгдөн хувирч байна. Үүнийг дагалдан хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж буй бөгөөд түүнд хэрхэн дасан зохицох, хөгжих асуудал нэн чухлаар тавигдах болжээ. Монголчууд бид 1990-ээд оноос эхлэн дээрх өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн улс төр, эдийн засгийн болон нийгмийн бүхий л харилцаанд цогц шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр шинэчлэлийн зорилго бол 1992 оны Үндсэн хуулинд томъёолсончлон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах явдал хэмээн бид ойлгодог. Гэтэл энэхүү нийгмийг бүтээх, хөгжүүлэх, ажиллаж, амьдрах иргэдийн тухай асуудал төдийлөн анхаарал татаж байсангүй. Аливаа нийгмийн хөгжлийн чиг хандлага, түүний ирээдүйн дүр зургийг тухайн нийгмийн гишүүдийн үзэл бодол, байр суурь, иргэнлэг хандлагаар тодорхойлдог тул дэлхийн улс орнуудад иргэний боловсролыг насан туршийн боловсрол хэмээн үзэж бүх шатны сургуулийн болон албан бус боловсролын агуулгаар дамжуулан иргэдийг нийгмийн харилцаанд бэлтгэж байна.
Иргэний боловсрол (civic education), иргэншил (citizenship) хэмээх хоёр нэр томъёо нь олонх тохиолдолд нэгэн утгаар хэрэглэгддэг боловсролын салаа мөчрүүд юм. Зарим судлаачид ялган үзэхдээ “city education” буюу иргэний боловсрол нь иргэдийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон бэлтгэх боловсролын салбар, харин “citizenship” буюу эншил нь өсвөр үеийнхзн тухайн амьдарч буй нийгмийн үүн, иргэн болон төлөвших үйл явцыгтэмдэглэсэн ойлголт ээн ялган үздэг байна. “Civilization” буюу бидний хэрэглэж “иргэншил” хэмээх энэхүү ойлголтыг нийгэм-түүх-соёлын клийн үйл явцыг тайлбарлах “соёл иргэншлийн онол” (civilization)-ын агуулгатай холин ойлгох, тайлбарлах, варлах тохиолдлууд гарч байна. Энэ нь иргэний озсролын үндсэн ойлголт, зарчмыг алдагдуулж, оюун ааны хувьд төөрөгдөл бий болгож болзошгүй тул энэ длыг нэг мөр засаж, боловсрол, сургалтын үйл ллагаанд нэгэн мөр болгох шаардлагатай.[1]
Нийгмийн шинжлэх ухааны хэллэгт өргөн хэрэглэгдэж буй “civilization” хэмээх ойлголтыг “иргэншил” хэмээн орчуулж лиж байна. Энэ нь хүний нийгэм, түүх, соёлын хөгжлийн тодорхой түвшинг илэрхийлсэн ойлголт юм. Энэ талаар соёл эншлийн онолын судалгаагаар ихээхэн нэрд гарсан эаач С.Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” ээлд маш ойлгомжтой бөгөөд энгийн байдлаар эрхойлсон байдаг. Мөн иргэншлийг өер олон тооны ээлүүдэд “нийгмийн хөгжлийн тодорхой түвшин”, “улс төрийн зохион байгуулалт, шашны институтчлэгдсэн байдал, эдийн засгийн харилцаа, ёс суртахууны уламжлал зэрэг хүчин зүйлийн бүрдэл болсон нийгмийн дэг журам” гэх зэргээр эрхойлдог. Харин “citizenship” хэмээх ойлголтоор интернетийн орчинд хайлт хийхэд “иргэний эрх зүйн байдал, ний эрх, үүрэг, Америкийн иргэншил, Канадын иргэншил он улмаар иргэний харъяалал, цагаачлал зэрэг далтай холбогдсон үр дүнгүүд гарч байна. Бид “citizenship” болон “civilization” хэмээх хоёр өөр ойлголтыг Монгол хэлнээ “иргэншил” хэмээн нэг үгээр буулган хэрэглэж байгаа нь дээрх гажуудлыг үүсгэж байж болох юм. Тэгэхээр эдгээр ойлголтуудыг ийнхүү зэрэгцүүлэн хэрэглэж болох эсэх, эсхүл тухайн ойлголт бүрийг хзрхэн орчуулах хийгээд хэрэглэх талаар хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд тайлбар өгүүлэх буй заа.
Өнөө үед боловсролын үүрэг, зорилгыг ихэээхэн өөрөөр авч үзэх болсон нь тодорхой шинжлэх ухааны цогц мэдлэг олгож ирсэн уламжлалт хандлагаас татгалзаж, өсвөр үе, сурагч багачуудыг нийгмийн амьдралд бэлтгэх, “бие хүн” төлөвшүүлэх чиглэлээр тодорхойлох болсноор харагдаж байна. Өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд дасан зохицох, хөгжих асуудал нэн чухлаар тавигдаж буй энэ үед иргэний боловсрол нь ардчиллыг шинээр болон сэргээн тогтоож буй орнуудад улам бүр эрэлт хэрэгцээтэй болж байна. Иргэний боловсрол бол хүний эрхийн, ардчиллын, улс төрийн, төр иргэний харилцааны, ардчилсан сонгуулийн талаарх мэдлэг эзэмших, чадвар, хандлагаа хөгжүүлэх үйл явцыг багтаасан, тодорхой бүрэлдэхүүн хэсэг бүхий насан туршийн боловсрол юм.
Иргэний боловсрол олон улсад
Өнөөдөр иргэний боловсрол, ардчиллын боловсрол нь дэлхийн олон улс орнуудын боловсролын хөгжлийн чухал чиглэл болж, олон улсын байгууллагуудын зүгээс ч үүнийг идэвхтэй дэмжиж байна. Тухайлбал, Иргэний боловсролыг Европын улсуудын боловсролын шинэтгэлийн ерөнхий зорилго болгон тунхаглажээ.
НҮБ, ЮНЕСКО, Европын Зөвлөлөөс өөрийн гишүүн орнуудад хандан иргэний/ардчиллын боловсролд баримтлах үндэсний бодлогын талаар зөвлөмж гаргасны зэрэгцээ[2], Европын Зөвлөлийн шинжээчдийн Хорооноос 2006 оныг Иргэний боловсролын Европын жил болгон зарласантай холбогдуулан олон улс оронд иргэний боловсролын үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталсан байна[3].
Боловсролоор дамжуулан иргэнлэг чанар төлөвшүүлэх, иргэний боловсрол олгох үйл ажиллагаа нь боловсролын нэг гол зорилго бегөөд түүний чанарын шалгуур, нийгмийн зөвшилцлийн арга хэрэгсэл мөн гэж олон улсын байгуул.пагууд үзэж байна. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) өөрийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд иргэний боловсролд холбогдох дараахь зарчмыг баримталдаг байна.
Иргэний боловсрол нь хүний эрхийн зөрчил, аливаа хүчирхийллээс сэргийлж, тэгш байдал, ардчилсан нийгэм дэх шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог дэмжиж байдгийн хувьд тулхтай хөгжлийн үндэс суурь болно.
Иргэний боловсрол нь хүний эрх чөлөөг эрхэмлэн хүндэлж, аливаа зөрчил, эрсдэлээс хамгаалж байдгийн хувьд зөв, шударга нийгмийг зохион байгуулах хамгийн чухал хөрөнгө оруулалт болно.
Улс орнууд, боловсролын байгууллагуудад хандан иргэний боловсрол олгох сургалтын хөтөлбөрт хувь хүн ба нийгмийн хоорондын харилцаа, иргэн ба төрийн хоорондын харилцаа, иргэн ба ардчилсан ёсны хоорондын харилцаа, иргэний эрх ба үүргийн хоорондын харилцаагтусгах шаардлагатай хэмээн ЮНЕСКО зөвлөсөн байдаг.[4]
Өнөөдөр Европын ихэнх улс иргэний боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэний боловсрол нь бүх шатны сургуулийн ялангуяа, дунд сургуульд ззавал үзэх хичээлийн тоонд ордог байна. Тухайлбал, Австри улсад 1978 оноос “Иргэний боловсрол дунд сургуульд” гэсэн хууль үйлчилж байгаа бөгөөд уг хуульд “Суралцагсдын иргэний боловсролыг анхаарсан цагт л Австрийн сургууль өөрийнхөө өргөн хүрээний зорилтыг шийдвэрлэж чадна” гэж заажээ[5]. Үүний хамт иргэний боловсролын хичээлийг заах багш нарыг бэлтгэхэд онцлон анхаарч 1983 оноос Австрийн бүх шатны сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх болон давтан бэлтгэдэг курс, дамжааны хөтөлбөрт иргэний боловсролын хичээл оруулж, багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад мөн ийм хичээл зааж, 1999 оноос иргэний боловсролын хоёр дах шатны курс хичээллүүлэн төгсөгчдөд “иргэний боловсролын дээд шатны магистр” гэсэн цол олгож эхэлсэн байна. Болгарт мөн иргэний боловсролын олон хөтөлбөр хэрэгждэг ба дунд сургуулиас авахуулаад, багшийн дээд сургууль, техникийн коллеж гээд бүх сургуульд ийм хичээл ордог байна. Их Британд иргэний боловсролын хичээлийг сонгож судалдаг байсан бол 2000 оноос заавал үзэх хичээлийн тоонд орсон байна. ОХУ-д 2006 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний нийгмийн хөгжлийг дэмжих Зөвлөлийн санаачлагаар ‘2006-2010 онд ОХУ-ын хүн амд иргэний боловсрол олгох” төрийн хөтөлбөрийн боловсруулан хэрэгжүүлж байгаа ажээ. АНУ нь 1994 онд баталсан Боловсролын хуулинд 2000 онд өөрчлөлт хийхдээ боловсролын нийгмийн өмнө биелүүлэх эрхэм зорилгыг дараахь байдлаар тодорхойлсон байна.[6]
Зориго 3: Сурагчийн амжилт, иргэншил
Суралцагч 4, 8, 12-р ангийг төгсөхдөө … хичээлүүдийг судалсны дүнд … иргэний үүрэг, хариуцлага хүлээх, цаашид суралцах, үр дүнтэй ажиллах ур чадвартайгаа үзүулсэн байна. Бүх суралцагчид сайн иргэн, олон нийтийн үйлчЛэгч, хувийн үүрэг хариуцлагатайгаа харуулах идэвхтэй үйл ажиллагаанд оролцогч байна.
Зорилго 6: Насанд хүрэгчдийн мэдлэг боловсрол
Насанд хүрсэн Америк хүн бүр мэдлзг боловсролтой, иргэний эрх, үүргээ эдлэх, хэрэгжүүлэх … мэдлэг чадварыг зайлшгүй эзэмшсэн байна.
Иргэний боловсролын талаарх дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын идэвх санаачилга нь тухайн боловсролын ач холбогдлыг тодорхойлж байгаа хэрэг мөн
Иргэний боловсрол Монгол улсад
Манай улсын боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлтийн үр дүнд иргэний боловсролын асуудлууд сургалтын агуулга, арга зүй, үнэлгээнд зохих талаар тусгагдаж эхэлсэн билээ. 2004 оны 12- р сард батлагдаж, 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж буй Бага, дунд боловсролын стандарт[7], нь суралцагчид нийгэмд оршин амьдрах арга ухаанд суралцаж, олон талт харилцаанд оролцох мэдлэг, чадвараа хөгжүүлэх, бие даан суралцах боломжийг олгохуйц байдлаар сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх боломжийг олгож эхэлж байгаагаараа тухайн боловсролыг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой юм. Ерөнхий боловсролын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд “Иргэншил”, ‘Иргэний боловсрол” зэрэг хичээлүүд залгамж байдлаар судлагдахаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдаж, агуулгын үлгэрчилсэн хүрээ, ном сурах бичгүүд гарч эхэлжээ.
БСШУЯ-наас “Монгол Улсын дээд боловсролын стандартын нэгдсэн загвар”-ыг боловсруулан баталсан нь сургалтын байгууллага, мэргэжлийн олон нийтийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, уг загварыг үндэслэн тодорхой мэргэжил бүрээр стандарт боловсруулан хэрэгжүүлэх үндэс бопсон байна. Мөн бакалаврын сургалтын зорилгыг тодосгон, төгсөгчдөд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхой болгосон, ялангуяа сургалтыг ардчилах, ямарваа асуудалд олон ургальч үүднээс хандах … асуудлуудыг дэвшүүлэн тавьсан нь дэвшилттэй алхам болжээ.[8]
Дээрх стандартын нэгдсэн загварт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлагыг дараахь байдлаар тодорхойлсон байна.[9] Үүнд:
- Хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх;
- Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх;
- Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх;
- Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх;
- Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оночтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх.
2006 оны байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгэгдсэн ТББ-ын тоо 6000[10] орчим болсон байна. 1990-ээд оноос хойш Монгол Улсад ТББ-ууд иргэний боловсролын албан бус сургалтын чиглэлээр идэвхтэй үйл ажиплагаа явуулж байгаа бөгөөд 2003 оны байдлаар хүний эрх, иргэний нийгэм, ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нийт 63 байна[11]. Эдгээр байгууллагуудын олонхи нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан нийгэмд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн зорилтыг өөрийн үйл ажиллагааны эрхэм зорилго болгон ажиллаж байна.
Гэвч манай улс иргэний боловсролын талаар терөөс баримтлах, бодлого, чиглэлгүй, иргэний боловсролын үзэл баримтлал боловсруулаагүй байна. Энэ талаарх бодлого боловсруулагчид болон эрдэмтэн судлаачид, багш нарын ойлголтын зөрүү нь сургалтыг зохион байгуулж буй багш нарын хувьд хичээлийн хүрээнд чухам ямар агуулга, хөтөлбөрийг боловсруулах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ямар байх талаар бэрхшээл бий болгож байна. Жишээ нь, 2006-2007 оны хичээлийн жилээс ЕБС-д иргэний боловсрол гэсэн хичээл орж эхэлсэн, зарим сургууль нь зааж эхэлсэн боловч сургалтын хөтөлбөр, сурах бичиг байхгүй, юу заахаа ч мэдэхгүй байна.[12]
Албан бус боловсролын хамрах хүрээ, агуулга өргөн боловч манайд байгаа хэлбэр, үйл ажиллагаа нь зөвхөн бичиг үсгийн сургалт, боловсрол нөхөн олгох сургалтаар хязгаарлагддагаас нийт хүн амын дундах ойлголт, тэр ч бүү хэл боловсролын салбарт ажиллагсад, шийдвэр гаргагчдын түвшинд ч мөн л энэ хэмжээгээр авч үздэгээс энэ салбарын нэр хүнд доогуур, түүний ач холбогдлыг дутуу үнэлэх явдал түгээмэл байгаа нь үр дүнд нөлөөлж байна.
Иргэдийн иргэний боловсролын түвшинг тандсан судалгаа болон ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн судалгаа зэргээс харахад иргэдийн дунд ардчиллын үнэлэмж, үнэт зүйлс буурах хандлага ажиглагдаж байгаагийн зэрэгцээ иргэдийн ардчиллын тухай мэдлэг ташаа, нийгмийн амьдралд оролцох, эрх, эрх ашгаа хамгаалах чадвар сул байна. Тухайлбал, судалгаанд оролцогчид нийгэм, улс төрийн талаарх ойлголт мэдлэгээ 87% нь дундаас дээш, үүнээс 48% маш сайн болон сайн гэж үнэлсэн байна. Харин мэдлэгийг тандах зорилготой 4 асуултад оролцогчдын 56,05 % нь оновчгүй буюу буруу, мэдэхгүй гэж хариулжээ. Жишээ нь, “Шүүхийн шийдвэрт засгийн газар нөлөөлж болно” гэсэн дүгнэлТтэй реслондентуудын 52,4% нь санал нийлсэн болон мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс Улаанбаатар хотод амьдардаг иргэдийн 58%, хөдөө, орон нутагт амьдардаг иргэдийн 46%, 17-35 хүртэл насны залуучуудын 52,8% нь дээрх хариултыг өгчээ.[13]
№ | Дүгнэлтүүд | Хариулт | Нийт | Алдаатайхариултынхувь | ||
Зөв | Буруу | Мэдээүй | ||||
1. | Монголын нийгэмд олон нам хэрэггүй | 246 | 179 | 75 | 500 | 50,8 |
2. | Олон ургальч үзэл нь нийгмийг талцуулдаг | 219 | 175 | 106 | 500 | 65,0 |
3 | Цагдаа нь шүүхийн бүтцэд багтаж болно | 181 | 170 | 149 | 500 | 66,0 |
Иргэд нийгэм, улс төрийн талаарх мэдлэгээ ашиглах чадвар сул (хааяа нэг болон хэрэг болдоггүй гэж 64%) гэж үзсэн бол өөрийн нийгмийн амьдралд оролцох чадвараа 30,8% нь сайн, 49,8% нь дунд, 10,0% нь муу гэж үнэлээд 9,4% нь хэлж мэдэхгүй гэж хариулжээ.[14] Судалгаанаас харахад иргэдийн мэдлэг, чадварын үнэлгээний түвшний харьцуулалт 20 гаруй пунктын зөрүүтэй гарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын туршлага болон иргэний/сонгогчийн боловсролын талаар бидний хийсэн судалгаа нь Монгол улсад иргэний боловсролыг хөгжүүлэх талаар дараах дүгнэлтэд хүргэсэн юм.
- Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг иш үндэс болгон иргэний боловсролын чиглэлээр юуны өмнө төрийн хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь олон улсын туршлага болон судалгаагаар харагдаж байна. Үндэсний хөтөлбөртэй байхын давуу тап нь төр, ТББ-аас албан болон албан бус боловсролын хүрээнд иргэний боловсрол олгох талаар явуулж буй үйл ажиллагаа, сургалтыг нэгдмэл үзэл баримтлал, бодлогоор хангах, зорилго, агуулга, хамрах хүрээг тогтооход удирдамж болох ач холбогдолтой.
- Үүний хамт иргэний бсловсролын орчинг цогцоор нь бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Боловсрол судлаачид боловсрол хэмээх ойлголтыг улам бүр цогц шинжтэй болж байгааг тэмдэглэж байна,[15] Боловсролыг олон шинжлэх ухааны уулзвар дээр судалдаг боловсрол судлалын ухаан болон практик хэрэглээ, шаардлагад үндэслэн иргэний боловсролын орчинг наад зах нь дараахь бүрдэл хэсгүүдийг хангасан байдлаар бүрдүүлэх нь зүйтэй байна.
- 2003 онд УИХ-аас баталсан “Монгол улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр”-т хүний эрхийн боловсролын төлөв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлэх[16] тухай заасан боловч өнөөдөр хүртэл хэрэгжээгүй байна. Мөн Монгол улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын хөгжлийн хетөлбөрөес “Ардчиллыг шинээр болон сэргэзн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурал’’-ын шийдвэрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд хийсэн “Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ”-нд дэвшүүлсэн “Ардчиллыг бэхжүүлэх үндэсний үйл ажиллагааны хөтелбөр’’-т иргэний боловсролын талаар дзвшүүлсэн зорилтууд батлагдах хугацаа, хэрэгжүүлэх эзнээ хүлэзж байна. Иргэний боловсролын чиглэлийн дээрх хэсэг бусаг баримт бичгүүдийг нэгтгэн үндэсний хэмжээний иргэний боловсролын хөтөлбөрийг боловсруулах боломжтой юм.
Эх сурвалж
- Монгол Улсын Үндсэн хууль. 1992 он.
- МУ-ын стандарт. Бага, дунд боловсрол. М№ 5420-4:2004. Албан хэвлэл. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв. УБ хот.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 390 дугаар тушаалын хавсралт. “Монгол Улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар”.http://mecs.pmis.gov.mn
- Ерөнхий боловсролын 11 жилийн сургуульд 2006-2007, 2007-2008 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлевлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ Бсловсролын хүрээлэн. УБ. 2006 он.
- Н.Бэгз. Боловсролын хөгжлийн онол, арга зүйн үндсэн асуудлууд. УБ., 2007 он.
- Иргэний/сонгогчийн боловсрол судалгааны тайлан УТБА. НҮБХХ. 2006 он.
- Civics education for the twenty-first century http://portal.unesco.org/ education/en. 2006-08-26
- У.Туяаь Ч.Алтангэрэл “Иргэний боловсрол: ойлголт хандлага”, Боловсрол судлал сэтгүүл. УБ.,2007/02 он
- Viswanath D.Karad (1999) Human Rights Education, Social Change and Human Values Balwant Printers Pune, india. Х.21
- Kathleen Cotton Education for Citizenship Өгүүлэл nwrel.org/ scpd/sirs/10/c019.html.2006-08-25
[1] У.Туяа, Ч.Алтангэрэл “Иргэний боповсрол: ойлголт хандлага”. боловсрол судлал сэтгүүл. УБ., 2007/02 он.
[3] www.shcois.perm.ru/
[4] Civics education for the twenty-first century http://portal .unesco.org/ education/en 2006-08-26
[5] “Гражданское образование” олон улсын төслийн материал. С- Петербург, 2000. 22 дах тал
[6] http://www.civiced.org
[7] МУ-ын стандарт. Бага, дунд боловсрол. Бүрэн дунд боловсрол. MNS 5420-4:2004. Албан хэвлэл. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний тев. УБ хот. МУ-ын стандарт. Бага, дунд боловсрол. Бага боловсрол MNS 5420-2:2004. Албан хэвлэл. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төө. УБ хот. МУ-ын стандарт. Бага, дунд боловсрол. Суурь боловсрол. MNS
[8] Боловсролын салбарын нөхцөл байдлын судалгааны нэгдсэн тайлан. УБ., 2005 он
[9] Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 390 дугаар тушаалын хавсралт. “Монгол Улсын дээд боловсролын стандартын үлгэрчисэн загвар. http://mecs.pmis.gov.mn
[10] Хууль зүй дотоод хэргийн яамны бодлого, зохицуулалтын апбанаас авав.
[11] Монголын төрийн бус байгууллагын лавлах. УБ., 2003 он.
[12] Иргэний/сонгогчийн боловсрол судалгааны тайлан. “Иргэний/ сонгогчийн боловсрол” судалгааны хүрээнд экспертүүдтэй хийсэн фокус бүлгийн ярилцлагын протоколоос УТБА. НҮБХХ. 2006 он.
[13] Иргэний/сонгогчийн боловсрол судалгааны тайлан УТБА. НҮБХХ. 2006 он
[14] Мөн тэнд
[15] Бэгз.Н. Боловсролын хөгжлийн онол, арга зүйн үндсэн асуудлууд. УБ., 2007 он.
[16] МУ-д Хүний эрхийг хангах хөтөлбөр. 1.1.2.6. 2003.