Э. Тамир
/Профессор, Рh.D/
Шинэ толь №72, 2011
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
XX зууны II хагаст баруун Европын ардчилсан тогтолцооны түүхэн туршлагыг /өөрөөр хэлбэл/ парламентат ёсыг Америк болон Ази, Африкийн бүсэд дэлгэрүүлж хөгжүүлэх шаардлагаар шинэ агуулга бүхий улс төрийн конценци үүсэж хөгжсөн байна. Улс төрийн энэхүү конценци нь барууны либерал үзэл баримтлалд тулгуурласан улс төрийн соёлын талаархи онол үзэл байв.
1952 онд АНУ-д С.Лабессийн “Америкийн улс төрийн ирээдүй” ном хэвлэгдэж уг бүтээлд нийгмийн бүлэг, хувь хүмүүсийн зан байдал, ёс уламжлал нь угсаатны зүйд хэрхэн холбогдох талаар харьцуулсан судалгаа хийгджээ.
1956 онд Т.Алмонд “Улс төрийн тогтолцоо” /харьцуулсан судалгаа/ өгүүллээ нийтлүүлж’‘…Улс төрийн институудын хөгжлийн чиг хандлага; улс төрийн үйл явц дахь субъектив хэсгүүд буюу улс төрд оролцогчдын үзэл- ойлголт; үзэл санаа; итгэл үнэмшил”-ийг судлах онол арга зүйг боловсруулах санал дэвшүүлэв.
Т.Алмонд, М.Верба нарын “Иргэншлийн соёл” бүтээлд ардчилсан тогтолцоо”-ны уг сурвалж юу болохыг судалж, харьцуулсан судалгаа анхлан хийгдсэн байна. тухайн үед АНУ-д “Сонгодог рационализм” хямралд орсон байсан. АНУ-д хүний төрөлх мөн чанарын тухай үзэл сонирхогдож барууны уламжлалт улс төр, шашин эрх зүйн сонгодог ойлголтууд, туршлагыг нь илүүтэй судалж байв. Судалгааны үр дүнд улс төрийн соёлын либерал ардчилсан загварын конценци нь үндэстний нийгэм, эдийн засаг оюуны уг сурвалж- эхлэлийг танин мэдэхэд чиглэгдэв.
Т.Алмонд, М.Верба нар харьцуулсан судалгааныхаа үр дүнд Англи, АНУ-ын соёлыг “оролцооны соёл” хэмээн үзэж учир шалтгааных нь логикийг бүтээжээ. Тэдний судалгааны логикоор АНУ-ын улс төрийн сэтгэлгээний түүх нь улс төрийн үйл явцын хэлбэр ба төлөвших шинжээрээ либерал-протестант үзэл санаа, үнэт зүйлсийн уламжлалтай болохыг; нийгэм улс төрийн амьдрал нь фальсифакацын зарчимд тулгуурласан болохыг нотолжээ.
Барууны болон Оросын олон улс төр судлаачид АНУ-ын улс төрийн соёлыг судалжээ. Судлаачдын олонхийн үзэж байгаагаар АНУ-ын орчин үеийн улс төрийн тогтолцоо нь төрийн удирдах институтынх нь үйл ажиллагааны түвшнээр нь тодорхойлогддог. Улс төрийн тогтолцооных нь ардчиллын үндэс нь “Эрх мэдлийг хувиарлах” зарчимд тулгуурладаг.
Улс төрийн тогтолцоо нь тэргүүлэх /2/ намд хуваагддаг ба нийгмийн янз бүрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, эрх ашигт нийцсэн улс төрийн тодорхой зорилго бүхий улс төрийн байгууллагуудаас бүрддэг. АНУ-ын мужууд нь бие даасан засаглалтай байдаг.
АНУ-ын үндсэн хуулийн систем; улс төрийн үйл ажиллагаанд оролцох зарчим; улс төрийн эрх, хэм- хэмжээний талаархи ойлголт, үзэл баримтлал нь олон мянган жилийн туршид төлөвшсөн байна. АНУ нь олон ястан үндэстэн, угсаатны нэгдмэл соёл иргэншилтэй төдийгүй олон ястан үндэстний ганц орон мөн. АНУ-д /1800-1914/ онуудад 35,0 сая цагаачид нүүн очсоноос 5,0 сая нь Англичууд байв. 1790 онд АНУ-ын цагаан арьстны 82% нь Англичууд байв. Их Британаас нүүдэллэн ирэгчид нь Америкийн уугуул оршин суугчдыг бодвол олон зуун жилийн парламентаризмын ойлголттой, мэдлэг- соёлтой байв. Англичууд Америкт шилжин ирэхдээ хуулийг дээдлэх ёс, төлөөлөлийн засаглалын өндөр мэдлэгтэй, өмчийн халдашгүй эрх, иргэдийн эрх чөлөөний болон орон нутгийн өөрөө удирдах ёсны талаар уламжлалт соёлтой байв. Энэ үеэс л колониудын оршин суугчдад улс төрийн соёл, ухамсар төлөвшигчид нь Английн төлөөлөлийн байгууллагын сонгуулийн зарчим нөлөө бүхий байв. Хууль тогтоох танхмийн сонгуульд оролцох эрхийг эхний 10-аад жилд чөлөөт иргэд оролцож байв.
Америкийн тусгаар тогтнолын төлөөх дайны жилүүдэд хууль тоггоох байгууллага нь дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын үүргийг гүйцэтгэж байсан ба колонын ба постколонын нийгэм дахь улс төрийн элит ба эрх мэдлийн засаглалын залгамж чанарыг хангаж үйлчилж буй хууль ёсны улс төрийн институтуудын тусламжтайгаар зорилгодоо хүрэх боломжинд итгэх итгэл иргэдэд төлөвшив. Англиас улбаатай улс төрийн үнэт зүйлс, уламжлалт зан заншил, соёл нь АНУ-ын улс төрийн соёл үүсэн төлөвшсөн уг сурвалж мөн. Английн цагаачдаар дамжин үүсч хөгжсөн америкийн ардчилал, эрхийн ухамсар улс төрийн институтынх нь хэв маяг-хэлбэр; иргэдийн төлөөлөлийн байгууллагуудын үнэт зүйлсийг залгамжлан авч байсан бол зан суртахуун, шашны үнэт зүйлс нь протестанизмаас улбаатай.
Английн парламентын уламжлалд үндэслэгдсэн ард түмний тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь хувь хүнээс дотоод бурхантайгаа болон бие биетэйгээ харилцах харилцааны “түгээмэл”-ийн хуулиар хувь хүний төдийгүй иргэдийн хамтын нийгэмлэгүүдийн хүсэл зорилгод захирагддаг “гэрээ”-ний үзэл санааг хөгжүүлсэн Пуританчуудын үзэлд тулгуурласан байдаг. “Ардчилал” АНУ-д хөгжихөд “Нүгэл ба буян”-ны тухай ойлголт, үзэл санаа ихэд дэлгэрэн хөгжжээ. Хүний нүгэл ба буянт үйлд хүний дотоод интеллектийн соёл онцгой нөлөөтэй гэж үздэг. Энэ ойлголт, үзэл санаанд христийн болон протестант шашин үлэмж нөлөөтэй байв. АНУ-ын анхны “Үндсэн хууль”-ийг боловсруулагчид эрх зүйн асуудлууд, нийгмийн үнэт зүйлс болон нийгмийг үзэх үзэл баримтлалууд; хууль тогтоох хурлуудын туршлага зэргийг Английн хуульд тулгуурлан үзсэн байна. АНУ-ын үндсэн хуульд эрх мэдлийг хувиарлах зарчмууд болон хүний заяагдмал /төрөлх/ эрхийн асуудлыг харилцан нэгдэлд нь авч үзэж тусгасан юм.
Эрх зүйн болон эрхийн талаархи үнэт зүйлс нь баруун европын улс төрийн соёлын үзэл санаанд тулгуурлан үүсэн хөгжиж улмаар Америкийн төрт ёсны билэгдэл болсон тусгаар тогтнолын тунхаг ба Америкийн үндсэн хуульд илрэлээ олсон юм. Тухайлбал: АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны улс төрийн зүтгэлтний имидж нь олон үндэстний нийтлэг эрх ашгийг илэрхийлэгчийн “дүр төрх” болсон юм. Улс төрийн систем дахь ардчиллын зайшгүй шинж болох олон ургальч үзлийг зөвшөөрч олон намын тогтолцоог бий болгоход Америкийн тусгаар тогтнолын дайны дараах улс төрийн хүчин зүйлс нөлөөлж энэ үеэс АНУ- ын улс төрийн соёлд хөгжлийн шинэ үе эхлэв.
АНУ-ын улс төрийн соёлын цаашдын хөгжилд Америк дахь XIX-XX зуунд явагдсан “Ардчилсан хөдөлгөөн”, “Их хямрал”, В.Рузвельтийн “Шинэ курс” зэрэг үлс төрийн үйл явцууд нөлөөтэй байв. Америкчууд өөрийн орны ардчилсан институт болон улс төрийн уламжлалаараа бахархдаг. 300-аад жилийн өмнө байгуулагдсан үндсон хууль ба үндсэн хуульд тулгуурласан улс төрийн тогтолцоо нь өв тэгш шинжтэй тул нэмэлт засвар шаардлагагүй гэж үздэг. АНУ-д 1930-аад оноос нийгмийн амьдралын, нийгэм- эдийн засгийн олон талт харилцааг зохицуулахад төрийн гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд төр иргэдийнхээ өмнө хариуцлагатай байх; иргэний байгууллагуудтай төр хамтран ажиллах тухай үзэл санаанууд нь нийгмийн сэтгэлзүйд онцгой нөлөөлжээ.
Энэхүү үзэл санааны “Шинэ загвар” нь мөн чанартаа нийгмийн эдийн засгийн баталгаат байдлыг хангах; дэд бүтцийг төрөөс дэмжих-хамгаалах; боловсрол олгох; эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг иргэдийн боломжийг ижил түвшинд байлгах гэх мэт амьдралын чанарын тухай ойлголт үнэт зүйлсийн талаар хамтран ажиллах юм. АНУ-ын орчин үеийн улс төрчид, нийгэм судлаачид нийгмийн сэтгэл зүйг онцгойлж үзсэн энэхүү “шинэ загвар”-ын үзэл баримтлал нь нийгмийн амьдрал өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нөхцөлд уламжлалт индивидуализмыг тэнцүүлэх; бие хүний индивидуализм-коммунитаризм, нийгмийн харилцааны хариуцлагын тогтолцооны тухай асуудалд чиглэгдэж улмаар АНУ-ын улс төрийн соёлын түвшинг шинэ шатанд тавьж нийгмийн үнэт зүйлсийн уламжлалыг хөгжүүлж буй юм.
АНУ-ын улс төр судлаач У.Разенбаум, Г.Алмондын улс төрийн соёлын хэв шинжийн загварчлалын ангиллыг баяжуулан хөгжүүлж, улс төрийн соёлыг фрагментированная, интегрированные модель гэж ангилжээ.
Нэгдүгээрт: Фрагментированные модель нь Африк, Латин, Америк, Хойд Ирланд, Канадад хөгжсөн улс төрийн соёл юм. Энэхүү хэв маяг нь нийгмийн дотоодод зөрчилтэй, улс төрийн системийн талаар эсрэг тэсрэг байр суурьтай, бие биенээсээ тусгаарлан салсан бүлгүүдийн соёл, бөгөөд нийгэмд зуршмал байдалтай төдийгүй түүх-соёл; арьс өнгө, гарал үүсэл, хэл, нийгмийн байр сууриараа олон янз бүлгүүд байгаагаар нөхцөлддөг.
Хоёртдугаарт: Интегрированные модель нь нийгмийн улс төрийн байгууллагуудын үндсэн асуудлуудаар нийгмийн янз бүрийн бүлгүүдийн тохиролцоот байдлыг илэрхийлдэг. Уг хэв маяг нь: Нийгмийн дотоодод харьцангуй тогтвортой байх; Улс төрийн хүчирхийлэл бага, нийгмийн үр ашигтай байх; Нийгмийн бүлэг, хэсгүүдийн хооронд улс төрийн өргөн итгэлцэл тогтсон байх; Дэг журмыг хатуу чанд баримталдаг байх зэрэг үндсэн шинжүүд хэмээн үзсэн юм.
АНУ-ын улс төр судлаач У.Блюм улс төрийн соёлын либерал ба хамтач ёсны хэв маяг байна хэмээгээд эдгээр хэв маягийн онцлогууд нь улс төрийн соёлын нэгдмэл чанарын тухай нийгмийн гишүүдийн олонхи нь хамтач үзэл санаатай эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг болохыг авч үзэж; нийгмийн хэлцэл тохиролцоонд тулгуурласан интегрированные ба либеральный шинжийг АНУ, Английн улс төрийн соёлын хзв маяг гээд тэдгээр орнуудын улс төрийн амьдралын ололт; амьдрах чадварын түвшин; улс төрийн тогтвортой байдлын илрэл гэж үзсэн байна.
АНУ-ын политологич Д.Элазер: “Улс төрийн соёл”-ыг хэв маяглаж үзэхдээ: Практическая, Индивидуалистическая, Традиционалистичесъкая моделиуд хэмээн ангилсан байна.
Практическая модель-ёс суртахуун нь төрийн бодлогыг хянан шалгахад олон түмний оролцоог дэмжих- урамшуулах;
Индивидуальнной модель нь массын улс төрийн оролцоог, улс төрийн системийг хэвээр хадгалах зайшгүйн нөхцлийнх нь хувьд ач холбогдол өгдөг. Гэхдээ шийдвэр гаргах үйл явцыг массын оролцоогүйгээр мэргэжлийн байгууллагууд, иргэд хэрэгжүүлдэг гэх хандлагыг баримтлах;
Традиционная модель нь засгийн газрын үүргийг хязгаарлаж, хувь хүний эрх хэм хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж үзэн улс төрийн амьдралд массын зүгээс оролцохыг хязгаарлаж улс төрийн бодлогод массын нөлөөлөх нөлөөлөл бусниулагч шинжтэй гэх үзлийг нотлох оролдлогыг баримталдаг хандлагуудтай юм
Ном зүй
- Баталов. Э.Я.Массовое политическое сознание современного Американского общества: методология исследования. Общественные науки. 1981. №3,
- Баталов. Э.Я. “Политическая культура современного Американского общества” М., 1990.
- Бурлацкий Ф.М, Галкин А.А. “Современный Левиафан” М., 1985.
- Almond G and Verba S. “The civic culture: Political attitudes and Democracy in five countries” 1963
- Political culture /International Encyclopedia of Social Sciences/ NY., 1968.Vol.12