Ш.Отгонбаяр
/МУБИС, УТСС -ийн тэнхимийн багш, магистр/
Шинэ толь №66, 2009
Түлхүүр үг: Интеграци, ACEAH, хамтын ажиллагаа, төв ази, Их долоо (G7), зам тээврийн харилцаа, даяаршил
Удиртгал
XX зуунаас эхэлсэн даяаршлын үйл явц XXI зуунд улам бүр идэвхжиж улс төр, эдийн засгийн интеграци гүнзгийрч, даяаршил нь олон улсын харилцааны хөгжлийн үндсэн хандлагыг тодорхойлж байна. Даяаршил нь дэлхийн бүхий л улс оронд нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, мэдээллийн хязгааргүй боломж бүхий шинэ орчинг нөхцөлдүүлж өгсөн. Дэлхийн эдийн засгийн нэгдмэл системийг бүрдүүлж байгаа глобал үйл явцад улс орон бүр харилцан адилгүй оролцож, газар зүйн ойр дөт байдалдаа түшиглэн хамтын сонирхлоо нэгтгэж, харилцан нягт уялдан холбогдсон бүс нутгийн хандлагууд тив бүрт хурдацтай нэмэгдэж, тухайн орны хөгжлийн ирээдүйг улам бүр тодорхойлох болов.
Даяаршил интеграцчилалд амжилттай хамрагдаж, бүс нутагтаа байр сууриа бэхжүүлсэн улсууд асар богино хугацаанд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй эдийн засгаараа өрсөлдөж, зарим үзүүлэлтээрээ давж гарч байна. Үүний нэг тод жишээ бол Азийн гайхамшиг гэж нэрлэгдээд байгаа Япон, Өмнөд Солонгос, Хятад, Зүүн өмнөд Азийн орнууд Европын 300 жилийн хөгжлийг 30 жилд гүйцэж чадсан явдал юм. Даяаршилд амжилтгүй хамрагдаж байгаа бүсийн улс орны хувьд байдал хүнд улам бүр хоцрох хандлагатай байна. 1970- аад оны эхээр хамгийн баян, ядуу орнуудын орлогын зөрүү 30 дахин их байсан бол, 2001 онд 74 дахин болж өссөн судалгаа байна.
Судлаачдын үззж буйгаар XXI зуунд олон улсын харилцаанд олон туйлт тогтолцоо улам бүр бэхжих хандлагатай байна. АНУ хамгийн хүчирхэг нөлөө бүхий гүрэн хэвээрээ байх боловч Азийн их гүрнүүд болох Энэтхэг, ОХУ, Хятадын (Бразил, Мексик) нөлөө дэлхийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэж, Ази номхон далайн бүс нутгийн нөлөө дэлхийн тавцанд шинээр гарч ирж, дэлхийн бүс нутгуудын хоорондын ялгаатай байдал (неоколонизм) улам багасна гэж таамаглаж байна.
Ази тивийн хувьд интеграцчилагдах үйл явц эрчимтэй явагдаж иргэншлийн тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагираг үүсч тэдгээрт 320 гаруй институци янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын хувьд олон улсын интеграцид нэгдэх үйл явцын гараан дээр ирчихээд байгаа билээ. Ази дахь энэ гурван том бүсчиллээс Зүүн Азийг онцлон авч үзье.
АСЕАН (Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо)
1967 онд аж үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон гишүүн орнууддаа дунд хэмжээний аж үйлдвэрийн салбарыг бий болгохыг зорьж, зүүн өмнөд Азийн орнууд болох Сингапур, Малайз, Филлилпин, Тайланд, Индонези зэрэг 5 улс АСЕАН-ыг үүсгэн байгуулж, сүүлд Бруней улс элссэн. 1990 оноос Кампучи, Лаос, Мъянма (Бирм), Вьетнам зэрэг улс нэгдсэн байна. Өнөөг хүртэл АСЕАН-ы 10 улсад эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа бөгөөд судлаачид нэгэнт тогтвортой хөгжлийнхөө шатанд орсон, цаашид ч энэ байдал үргэлжилнэ гэж дүгнэж байна. 1992 оны АСЕАН-ы дөрөв дэх дээд хэмжээний уулзалтаар чөлөөт худалдааны бүс болох АФТА-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тохирч одоо 13 салбарт энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Хэдий тийм ч АСЕАН-ы орнуудын дотоодод тодорхой маргаанууд үргэлжилсээр л байна. Жишээлбэл: АСЕАН-ы гишүүн ориууд эдийн засгийн хувьд ялгавартай хэвээрээ л байна. 1987 оноос АСЕАH + 3 (Япон, Өмнөд Солонгос, Хятад), 2003 оноос АСЕАН + 6 (Япон, Өмнөд Сопонгос, Хятад, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланди)-ийн хамтарсан уупзалт зохион байгуулах болсон. АСЕАН + 3, АСЕАН + 6-ийн тухай асуудал одоо ч гэсэн маргаантай байгаа бөгөөд АСЕАН + 3-ийг Хятад, АСЕАН + 6-ийг Япон түлхүү дэмжиж байгаа нь цаагуураа геополитикийн сонирхолтой холбоотой гэдэг нь эргэлзээгүй[1]. Цаашид 2020 гэхэд АСЕАН-ы эдийн засгийн хамтын нийгэмлэг буюу нэгдсэн зах зээлд шилжих улмаар 2020 оноос АСЕАН-ы аюулгүй байдлын хамтын нийгэмлэг байгуулах стратегийн зорилт тавин ажиллаж байна.
Зүүн хойд Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Форум
Энэ бүс нутагт Хятадын хойд хзсэг, Оросын Алс Дорнодын хязгаар, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг зургаан улсыг оруулж тооцож байгаа ч яг тогтоогүй байгаа юм. Зүүн хойд Ази нь өөрийн боломжоороо дэлхийн бусад бүс нутгуудтай өрсөлдөх чадвартай бүс нутагт тооцогддог. 1991 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр эхэлсэн Түмэн голын сав газрыг хөгжүүлэх төсөл Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, 1992 оноос “Зүүн хойд Азийн Эдийн Засгийн Форумыг” байгуулан үйл ажиллагаа явуулах болсон. Мөн Солонгосын хойгийн асуудлаарх 6 талт яриа хэлэлцээрийн албан бус суваг (NЕАСD) байгуулагдан үйл ажиллагаа явуупж байна. Энэ бүс нутагт одоогоор эрчим хүч, зам тээврийн харилцаа, түмэн голын хөтөлбөр, чөлөөт бүс, банк санхүүгийн гэх үндсэн таван чиглэлээр олон улсын төслүүд хэрэгжих, шийдэгдэх, ярилцах шатандаа явж байна.
Зүүн хойд Азийн бүс нутгийн орны онцлог нь хүн ам, газар нутгийн хэмжээ, улс төрийн тогтолцоо, хөгжлийн түвшин, байгалийн баялаг, соёл иргэншил зэрэг олон үзүүлэлтээрээ өөр хоорондоо эрс ялгаатай байгаа явдал. Түүнчлэн хүйтэн дайны үеийн шийдвэрлэгдээгүй асуудлууд болох Солонгосын хойгийн, Орос, Японы хоорондох Куриллын арлуудын маргаан, Хятад, Тайваны асуудал зэрэг нь энэ бүс нутгийн интеграцчилагдах үйл явцад бэрхшээл учруулж байгаа юм. Зүүн хойд Азид европынх шиг тайван замаар асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн механизм бүрдээгүй учир бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өрнүүлэх үйл явц зогсонги байдалд ороод байгаа гэж үзэж болно.
Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг
АСЕАН + 3-ын III уулзалт Филиппиний Манил хотноо 1999 оны эцсээр болж Зүүн Азийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдлийг гаргаж худалдаа, хөрөнгө оруулалт, мөнгө санхуү, шинжлэх ухаан-технологи, үйлдвэр-хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбараар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг”-ийг 2005 оны 12 сард Малайзийн Куала Лумпурт болсон АСЕАН+З-ын дээд хэмжээний уулзалтаар албан ёсоор байгуулсан. Зүүн Азийн Хамтын Нийгэмлэгт элсзхэд ерөнхийдөө АСЕАН-ы шалгуурыг тавьж байгаа бөгөөд үүнд нь АСЕАН-ы найрамдал хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон байх, бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай байх шаардлагуудыг тавьж байгаа юм.
Зүүн Ази дахь Монгол улсын харилцаа, хамтын ажиллагаа
АНУ-н геополмтикч Николас Спикмэн улс орнууд байршлаараа дэлхийн, бүс нутгийн гэж хуваагддаг. Дэлхийн байршил гэсэн ухагдахуунд хамгийн сайн байршил нь далайд гарцтай, далайн хил ихтэй байх, харин хамгийн муу байршил нь эх газарт түгжигдсэн далайд гарцгүй байдал. Дэлхийн байршилтай харьцуулахад бүс нутгийн байршил нь гадаад бодлогод илүү нөлөөтэй байдаг ба бүс нутгийн хөрш улсын харилцан уялдаатай хүчнээс ихээхэн хамаардаг гэж үзээд гурван төрлийн бүс нутгийн байршлыг онцлон авч үзсэн байдаг. Үүнд:
- Хоёр хүчгүй хөршийн дунд нэг хүчтэй гүрэн
- Хоёр хүчтэй хөршийн дундах нэг сул дорой гүрэн
- Хүч тэнцүү хөршүүд
Эдгээрээс хамгийн муу байршил нь хоёр хүчтэй хөршийн дундах нэг сул дорой гүрэн юм. Ийм улсын хувь заяа нь хоёр талд хэлбийхгүй, төвийг сахисан гадаад бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай болдог хамгийн дарамт шахалт ихтэй байршил юм[2].
Өнөөдөр энэ онол төв Азийн улс орны гадаад бодлогын олон талт байдлаар илэрч байна.
- Төв Азийн дэлхийн байрлал эрх зүй, цэргийн хувьд хөрш орнуудаасаа хараат байхад нөлөөлж байгаа бөгөөд олон хэмжээст гадаад бодлого баримтлахад хүргэж байна.
- Бүсийн байршил нь хүчтэй хөршүүдтэйгээ (Орос, Хятад) болон бүс нутгийн хүчирхэг хөршүүд болох Ягюн, хоёр Солонгос, глобал буюу гуравдагч хөрш (АНУ)-тай сайн харилцаа тогтоох шаардлагаар батлагдаж байгаа юм.
Монгол улсын гадаад харилцааны бодлогод гарсан өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь хөрш орны улс төр нийгэм, эдийн засгийн тоггопцооны өорчлөлттэй шууд хамааралтай юм. Хөрш хоёр гүрний харилцаа улам бүр өргөжин тэлж газар нутгийн, худалдаа эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааны олон чухал асуудлыг өнгөрсөн 18 жил шийдвэрлэж ирлээ. Хоёр гүрний хооронд стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, итгэлцэл нэмэгдэж байгаа нь манай улсын хөгжил аюулгүй байдалд гадаад таатай нөхцөл бүрдүүлж, шинэ шинэ асуудлыг ч үүсгэж байна.
Зүүн Азийн энэ бүс нутагт XXI зуунд дэлхийн эдийн засгийн томоохон төвүүд болох Хятад, Япон, Орос гэсэн их гүрнүүд зэрэгцэн оршиж нөлөөллийн хүрээгээ тогтоохоор өрсөлдөцгөөж байна. Goldman Sachs (GS) хэмээх Америкийн судалгааны хүрээлэнгээс гаргасан 2005 оны судалгаагаар “BRIC концепц’’ (Бразил, Орос, Энэтхэг, Хятадыг G7-той харьцуулан 2001 оноос судлах болсон)-р 2050 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг таамаглаж улс орныг байр эзлүүлжээ. 2032 онд Энэтхэг Японыг, 2041 онд Хятад АНУ-г, 2043 он гэхэд Европын Холбооны улсыг Орос гүйцэж, 2050 онд эдийн засгийн хэмжээгээрээ эхний 7 байрны орнуудад орох төлөв буй хэмээх дээрх судалгааны баг дүгнэж байна3.
- Хятад, 2. АНУ, 3. Энэтхэг, 4. Япон, 5. Бразил, 6. Мексик, 7. Орос
Тэгвэд Зүүн хойд Азийн бүс нутагт эдгээр орны гурав нь багтаж байгаа нааштай дүр зураг харагдаж байна. Монгол улс 1998 онд АСЕАН-н бүсийн чуулга (АРФ)-д элсэж үйл ажиллагаанд нь оролцож ирсэн ч АСЕАН-ы зүгээс худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл санаачлага төдийлөн гаргахгүй байна. Аялал жуулчлал, боловсрол соёлын хамтын ажиллагаа сайн байгаа ч хамрах хүрээ дэндүү бага байна. Монгол улс АСЕАН-тай хамтарч ажиллах ихээхэн сонирхолтой байгаа хэдий ч улс төр, худалдаа эдийн засгийн үйл явцад дорвитой өөрчлөлт байхгүй явсаар өдийг хүрсэн билээ. Үүнд Монголын талаас хэд хэдэн шалтгаан нөлөөлж байна. Газарзүйн байршил, жижиг зах зээл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүрхэг гэх мэт.
Зүүн Азийн Хамтын Нийгэмлэгт элсэх нь Монгол улсын гадаад бодлогын гол зорилтын нэг яах аргагүй мөн. Зүүн Азийн Хамтын Нийгэмлэгт элсэн орох шалгуурын хүрээнд манай улс АСЕАН-ы найрамдал хамтын ажиллагааны гэрээнд 2005 оны 7-р сард нэгдэн орсон болохоор бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлон анхаарах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа, АСЕАН + 3-тай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байна. Иймээс Зүүн хойд Азийн бүс нутаг нь Монгол улсын Зүүн Азийн бүс нутгийн интеграцчилалд хамрагдах гол гарц болж байгаа юм.
ЗХА-ийн бүс нутагт хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явагдаж эхлээд байна. Эрчим хүчний салбарт Эрхүүгээс Монголоор дамжуулан Хятадад эрчим хүч нийлүүлэх шугам барих төсөл яригдаж Ази Номхон далайн эрчим хүчний судалгааны төв (АРЕRС)-д 2001 оноос хийгдсэн[3]. Хятадын аж үйлдвэрлэл хөгжихийн хирээр 2010 оноос эрчим хүчний хомсдолд орно гэсэн тооцоо бий. Манай улс Оюу толгой, Таван толгойн нүүрсний орд дээрээ түшиглэн Хятадыг эрчим хүчээр хангахад анхаарах шаардлагатай байна.
Зам тээврийн харилцааны салбарт ЗХА-ийн эдийн засгийн бүсийн чуулган түүний зохион байгуулах хорооны дэргэдэх тээврийн асуудал эрхэлсэн салбар зөвлөл (2000 оны 6 сард байгуулагдсан)-өөс 9 чиглэлээр тээврийн нэгдсэн сүлжээ байгуулах төлөвлөгөө боловсруулаад байна. Манай улс Түмэн голын коридор (Сибирийн төмөр зам-Дорнод Монгол-Чангчун-Түмэн гол), Монгол-Тэнжины коридор (Сибирийн төмөр зам-Улаанбаатар-Бээжин-Тэнжин) гэсэн хоёр коридороор дамжин бүс нутгийг хамарсан нэгдсэн сүлжээнд хамрагдах нь худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд чухал алхам болно.
Монгол улсын Замын үүд, Алтан булаг, Баян уул, Дорнодод чөлөөт бүс байгуулах үйл ажиллагаа эхлэх шатандаа яаж байна. Эдийн засгийн чөлөөт бүс нь тухайн орон эдийн засгийн хөгжлөө хурдасгах зорилгоор сонгон авсан газар нутагтаа гааль, худалдаа, татварын хөнгөлттэй нөхцөлийг олгож ажиллуулдаг тусгай бүс бөгөөд энэ нь тухайн орны хувьд эдийн засгийн туршилтын талбар болж байдаг. Өөрийн онцлог нутгууддаа дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх үүднээс голдуу хөгжиж буй орнууд энэ аргыг хэрэглэдэг[4]. Жишээ болгон Дорнодын чөлөөт бүсийг авч үзье. Дорнодын чөлөөт бүсэд БНСУ, БНАСАУ, Монгол, ОХУ, БНХАУ оролцох бөгөөд төсел нь хэрэгжих эхний алхамаа хийгээд байна.
Монгол улс Дорнод бүсийг хамтран хөгжүүлэх саналыг анх 2003 онд БНСУ-ын талд тавьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны мэргэжилтнүүд Дорнод бүс нутагт урьдчилсан судалгаа хийсэн. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ын санхүүжилтээр Дорнод Монголын 270 мянган га газрыг хамарсан Дорнод бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахаар хоёр тал тохироод байгаа билээ. Энэ төслийн хүрээнд КОИКА-аас 3 сая орчим ам.долларын санхүүжилтээр Дорнод Монголын бүс нутагг газар тариалангийн салбарт туршилтын төслийг 2009 оноос хэрэгжүүлэхээр болсон. 2008 оны 9-р сард Улаанбаатар хотод болсон Монгол Солонгосын энхтайван, эдийн засгийн II бага хуралд БНСУ-ын Зүүн Хойд Азийн энхтайван, эдийн засгийн нийгэмлэгийн тэргүүн Ли Хва Ёнг сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “БНСУ болон Ардчилсан Солонгос улс хоорондын хамтын ажиллагааг Монгол улс зуучлах байдлаар оролцвол бид талархалтай байх болно. Ойрын хугацаанд Ардчилсан Солонгос улсаас ажиллах хүчин Монголд орж ирэх болно. Үүгээр дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй манай компаниуд (БНСУ-ын хөрөнгө оруулалттай 1441 компани үйл ажиллагаа явуулж байна. БНСУ-ын эхний 15-д ордог компаниуд Оюу толгой, Таван толгойг сонирхож хамтарч ажиллах санал өгөөд байгаа) тэндээс ирсэн ажилчдыг ажиллуулах бопомж нээгдэж байгаа юм. Энэ нь хоёр Солонгосын найрсаг харилцаанд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгодог” гэж хэлж байсныг үйл ажиллагаа болгох хэрэгтэй байна. Банк санхүүгийн салбарт Зүүн Хойд Ази-д үйлчилдэг санхүүгийн ямар нэг байгуулага байхгүй учир Зүүн Хойд Азийн хөгжлийн банк байгуулах асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байна. Шинэ банк Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай нягт хамтран ажиллаж зээл туслалцаа үзүүлэх, гадаад зах зээл дээр облигаци гаргах зэрэг асуудлыг шийдэх юм байна. Хөгжиж байгаа гишүүн оронд бага хүүтэй зээл олгох тухай яригдаж байгаа бөгөөд үйл ажиллагаа бүрэн эхэлсэн тохиолдолд жил бүр 1-2 тэрбум долларын зээл өгч болох тооцоог ч гаргасан байна. Зүүн Хойд Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрмэгц санхүүгийн зуучлалын шинэ хэлбэр болох Зүүн Хойд Азийн, Түмэн голын хөрөнгө оруулалтын корпораци (NEATIC)-г байгуулах тухай яригдаж байна. NEATIC нь хувийн секторуудад хөнгөлттэй зээл олгох ба улсын чанартай дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх гол зорилготой юм.
Интеграцчилалд хамрагдах нь ашигтай, эрсдэлтэй аль алийг нь агуулж байдаг. Капиталын татвар багатай бодлого нь манайх шиг аж үйлдвэрлэл хөгжөөгүй эмзэг эдийн засагтай улсад хундээр нөлөөлж болохыг аль аль талаас нь сайтар судлах шаардлагатай байгаа юм. Интеграцид хамрагдсан улс орнууд дэлхийн эдийн засгийн хямралд илүү өртөж байсан.
АСЕАН-ы орнуудаас хархад бүс нутагтаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр өрсөлдөж, технологийн дэвшилттэй орнууд нь бусад улсынхаа ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг зах зээлээс шахах үйл явц эхэлчихээд байна.
Дүгнэлт
Даяаршил нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэн үйл явц, хөгжил дэвшлийн шаардлагаар өрнөж байгаа чиг хандлага хэдий ч даяаршлын үйл явц нь бага жижиг, буурай хөгжилтэй улсуудын хувьд сөрөг нөлөө ихтэйг санаж гадаад харилцаандаа асуудлыг олон талаас нь тунгаан бодож стратегийн ач холбогдлыг нь харж шийдэх нь манай улсын хувьд чухал юм.
Монгол улс цаашид хөгжихийн тулд интеграцид нэгдэн оролцох нь зайлшгүй бөгөөд үүний тулд улс орны нийгмийн байдал, дотооддоо авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн загварыг боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол улс харьцангуй буурай хөгжилтэй үндэсний үйлдвэрлэл болон эдийн засгийн салбарын бүтэц хөгжөөгүй учир санхүү эдийн засаг, технологийн асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй. Эдийн засгаа босгоход дэлхий нийтийн туршлагад тулгуурлан интеграцийн янз бүрийн хэлбэрийг өөрийн орны онцлогийг харгалзан сонгон авах хэрэгтэй байна. Иймд эхний ээлжинд дараахь хэлбэрүүд тохиромжтой хувилбар юм.
- Таваарын солилцоо (дотоодод ижил бараа бүтээгдхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байгаа бол гаалийн татварыг бууруулж болохгүй)
- Шууд хөрөнгө оруулалт санхүүгийн капиталын зах зээлд харилцах (гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна)
- Үйлчилгээ үзүүлэх (дотоодын компаниудыг дэмжих бодлого баримтлах нь зүйтэй)
- Хөгжилтэй орнуудад ажиллах хүч гаргах
Ашигласан материал
- Yun Larisa, Central Asia: geopolitical prisoners, allacademic.com
- Kitti Prasirtsuk. ASEAN and East Asian Integration: through institution building, allacademic.com
- Бүсийн төлөв байдпын саная асуулга, 2007, monpecc.org
- Д. Баярхүү, Бүлэглэп ба эвслийн шинэ эрэлд, forum.mn
- Д. Баярхүү, Дэлхийн эдийн засаг 2050 онд хийгээд бид, news.mn
- Ц. Батбаяр. Зүүн хойд Ази ба Монгол улс, УБ, 2001
- Олон улс судлал. УБ 2004 №1, 2, УБ, 2005, №4
[1] Kitti Prasirtsuk, “ASEAN and Easy Asian integration: responding through institution building” www.allacademic.com
[2] Yun Larisa, “Central Asia: geopolitical prisoners”, www.allacademic.com
[3] Ц. Батбаяр, “Зүүн хойд Ази ба Монгол улс” 2001. 43 дахь тал
[4] Олон улс судлал сэтгүүл 2005 №3 134 дэх тал