О. Өнөрцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг: Иргэдийн оролцоо, Иргэний нийгэм, Нутгийн удирдлагын байгууллага
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн оролцооны хэлбэрийг үндсэнд нь хуульчилан баталгаажуулж өгсөн боловч хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх механизм гүйцэд ажиллахгүй байгаагаас тунхагийн шинж давамгайлж байна.
Орлогын ялгаатай байдал, амьжиргааны түвшиний зөрөө, ахуй амьдралын орчны ялгаа, төрийн үйлчилгээний хүнд суртал, үл тоомсорлох хайнга байдал зэрэг хувь хүнээс ихээхэн хамаарахаас биш илүү төрийн зүгээс бүрдүүлбэл зохих оролцооны суурь нөхцөл хангалтгүйгээс иргэн бүрийн оролцооны тэгш боломж хязгаарлагдмал байна. Мөн иргэдийн улс төрийн ухамсар хоцронгуй, боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавхи жигд биш, идэвхигүй байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарсан хүчин зүйлийн сөрөг нөлөө харьцангуй өндөр байна.
Иргэдийн оролцоо гэдэг нь “Иргэдээс төрийн байгууллага, төрийн ажилтны бодлого, шийдвэр үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа үйлдэл” юм.
Монгол улс ардчиллын замаар цаашид хурдацтай хөгжих эсэх нь иргэдийн улс орны хөгжпийн бодлого болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч болохоос хамаарах юм.
Иргэний соёл боловсрол, нийгмийн статус нь иргэдийн улс тfрийн оролцоонд ихээхэн нөлөөлөх хандлага байдаг.
Иргэний нийгэмд иргэд УИХ-д хандан өргөдөл гаргах, Үндсэн хуулийн цэцэд хандах, сонгуульд оролцох, нэрээ дэвшүүлэх, эвсэл холбоо байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярих, санал бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулж оролцох зэрэг олон хэлбэрээр шийдвэр гаргах үйл явцад оролцож байна. Ийнхүү шийдвэр гаргах үйл явцад ямар нэгэн байдлаар оролцож үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй болгох тусам иргэн хүн тухайн нийгэмд болж буй асуудлыг илүү танин мэдэж өөрийнх нь байр суурь нь тодорхой болох, хариуцлагын мэдрэмж өргөжих, мэдлэг соёл нь дээшлэх, нийгмийн гэсэн сэтгэлгээ төлөвших болно.
Оролцоо нь бүх иргэдийг шийдвэр гаргахад өөрсдийн ашиг сонирхолыг илэрхийлэх замаар нийгмийн идэвхтэй байр суурьтай байхыг шаарддаг. Энэхүү оролцоо нь хүний эрх, эрх чөлөөн дээр үндэслэсэн зохион байгуулалттай оролцох чадвар юм. Тухайн улс орон өөрсдийн иргэддээ улс төрийн оролцооны албан ёсны эрхийг хуулийн дагуу олгоогүй аливаа дэглэмийг ардчилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Ардчиллын чанарын өндөр түвшинг илэрхийлэх үзүүлэлтийн хувьд оролцоо нь зөвхөн сонгуулиар хязгаарлагдахгүй улс төрийн нам, иргэний байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн бодлогын талаарх хэлэлцүүлэг, сонгогдсон төлөөлөгчтэй уулзах, хариуцлагыг шаардах, төрийн алба хашиж байгаа хүмүүсийн үйлдлийг хянах болон орон нутгийн түвшинд нийтийн асуудал боловсруулах зэргээр илэрдэг. Өнөөгийн нийгэмд ардчиллын үйл явцад иргэдийн оролцох идэвх оролцоо суларч байна. Тухайлбал: сонгуульд оролцох иргэдийн тоо буурах хандлага ажиглагдаж байна.
Иргэдийн оролцоог хууль тогтоомжид дараахь байдлаар хуульчилсан байна.
№ | Эрх зүйн акт | Агуулга | Хэрэгжиж буй байдал |
1 | Монгол Улсын Үндсэн хууль, 1 бүлэг, 3-р зүйл, 2-р бүлэг 16-р зүйлийн 9, 10-д | Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжпан энэхүү эрхээ эдэлнэ. | Эдгээр заалтууд нь хэрэгжих боломжгой боловч нөгөө талаасаа тунхагтөдий зүйл болоод байгаа. Мөн ИТХ-ын төлөөлөгчид иргздийн хооронд баттай харилцаа тогтоогүй байна. Иргэдийн мэдлэгийн түвшин, ИТХ-д оролцох тохиромжтой механизм байхгүй байгаа нь ийм нөхцөл байдал бий болоход нөлөөлж байна. |
2. | Монгол Улсын Үндсэн хууль, 2-р бүлэг, 16-р зүйлийн 12-д | Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. | Хэрэгжих боломжтой. Энэхүү заалт нь тусгайлсан хуулиар зохицуулагдаж байгаа. |
3. | Монгол Улсын Үндсэн хууль, 2-р бүлэг 16-р зүйлийн 16-д | Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. | Хэрэгжих боломжтой бөгөөд эдгээр эрхээ тодорхой хэмжээгээр эдэлж чаддаг. Тухайлбал,сүүлийн жилүүдэд олон арван жагсаал цуглаан зохион байгуулагдаж зарим нэг нь тодорхой үр дүнд хүрсээр байгаа. |
4. | Монгол Улсын Үндсэн хууль, 2-р бүлэг 16-р зүйлийн 17-д | Төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. | Тодорхой хүрээний асуудлаар мэдээлэл авах эрх байдаг ч нэг талаас иргэдийн идэвх, нөгөө талаас төрийн байгууллагуудын хүнд сурталт байдлаас шалтгаалан энэ эрх нь зөрчигдөх тохиолдол нэлээд байдаг. |
5. | Иргэдэзс төрийнбайгууллагаалбантушаалтандгаргасанөргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 5.1-д | Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. | Хэрэпкдэг. |
6. | Иргэдээс төрийнбайгууллагаалбантушаалтандгаргасанөргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6-д | Өргөдөл гомдол гаргагч нь дараахь эрх эдэлнэ.гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг авах,өргөдөл гомдолтойгоо холбогдуулан тайлбар нотлох баримт гаргах | Хэрэгжих боломжтой боловч нотлох баримтын талаар асуудал нь нэлээд бүрхэг. |
7. | Иргэдээс төрийнбайгууллагаалбантушаалтандгаргасанөргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7-д | Өргөдөл гомдлын талаар төрийн байгууллага албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ.иргэдээс өргөдөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах,харъяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыгзаавал хүлээн авах,өргөдөл гомдолд дурьдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, | Иргэдэд өгч байгаа хариу нь ихэнх тохиолдолд баримтгүй, үндэслэл муутай. |
өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулах. | |||
8. | Иргэдээс төрийнбайгууллагаалбантушаалтандгаргасанөргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 16-р зүйлийн 1,2-д | Өргөдөл гомдлыг хулээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацааг сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй хариуг 90 хоногт багтаан өгнө. | Хугацаа хэтэрхий урт, шаардлагатай гэж ямар тохиолдол болохыг зааж өгөөгүй. Хугацаа уртассанаас иргэд залхаж болно. Иргэдийн саналын хариуг 90 хоногт багтаан өгнө гэдэг нь төрийн байгууллагын хүнд сурталыг улам бүр гүнзгийрүүлж байна. |
9. | Төрийн Бус Байгууллагын тухай хуулийн 9-р зүйлд | Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн нууцад үл хамаарах мэдээлэл ТББ-д нээлттэй байна. Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн ТББ-ыг оролцуулж болно. ТББ төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно. | ТББ-ын оролцооны талаар үндсэнд нь гаргаж ирээгүй. ТББ оролцох, саналаа хэрхэн яаж өгөх, яаж оролцох зэрэг механизмыг тусгаж өгөөгүй байна. Энэ нь тухайн заалт тунхагийн шинжийг агуулж байгааг харуулж байна. |
Дээрхээс харахад иргэдийн оролцооны хэлбэрийг хуулинд тусган оруулсан боловч зөвхөн нэгталын шинжтэй байгаа нь амьдралд хэрэгжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж нөхцөлийг хангахгүй байна.
Иргэдийн оролцоо маш олон төрөл байдаг бөгөөд түүний нэг нь орон нутгийн тувшин дэхь иргэдийн оролцоо юм. Иргэдийн орон нутгийн түвшин дэх оролцооны үндсэн 4 төрөл байдаг бол түүний нэг нь иргэд орон нутгийнхаа бодлого шийдвэрт нөлөөлөх зорилготой байдаг. Бодлогын түвшин дэхь иргэдийн оролцоо нь асуудал хэлэлцэх, дэвшүүлэх, боломжит хувилбар сонгох, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх зэрэг бодлогын бүхий л үе шатыг хамарсан байдаг.
Иргэд өөрийн төлөөллийн хүнийг нутгийн удирдлагын байгууллагад сонгох мөн сонгогдох эрхтэй байдаг. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь ардчиллыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, төрийн үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бусад ололтыг амжилттай хэрэгжүүлэх арга юм. Гэвч хуулинд зааснаар иргэд зөвхөн өөрсдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан асуудлаа уламжлах эрхтэй бөгөөд харин шууд оролцох боломжоор хязгаарлагдмал байдаг.
Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцооны түвшин ямар байдалтай байдгийг нэг дүүрэг дээр авч үзвэл: 2010 онд авсан судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 76% нь дүүргийн ИТХ ямар асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадгийг мэдэхгүй, 59% нь ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүд хэрэгждэг эсэх талаар огт мэдээлэлгүй байв. Эндээс харахад дүүргийн ИТХ-ын хийсэн ажил, гаргасан тогтоол шийдвэрээ дүүргийнхээ нийт иргэдэд мэдээлэх явдал хангалтгүй байна. Иргэдэд хэрэгтэй шийдвэр гарч тэдний эрх ашигт нийцтэй байвал тэдний оролцоо нэмэгдэх нь дамжиггүй.
Орон нутагт иргэдийн оролцоог дээшлүүлснээр нягт нямбай мэдээллийнурсгалыгхангаж, нөөцийгилүүүрашигтайхуваарилах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хэрэгжүүлэхэд чухлаар нөлөөлнө. Ардчилал өндөр хөгжсөн орнууд болон ардчилалд шилжиж буй улс оронд бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг нь сайжруулахад чиглэгдсэн эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн туршлагаас судлан хэрэгжүүлбэл бодит үр дүнд хүрэх болно. Тухайлбал: Швед улсын хувьд иргэдийн оролцоог хангах хамгийн шилдэг арга нь үндэсний болон орон нутгийн сонгууль юм. Иргэд орон нутгийн түвшин дэх бүх хуралд чөлөөтэй оролцож, санал бодлоо илэрхийлэх, шийдвэрлэх нь нээлттэй. Тухайн орон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, хэлтсүүдийн талаар шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой мэдээллийн төв ажилладаг. Иргэд энэ төвөөс шаардлагатай мэдээллийг авахаас гадна нэмэлт мэдээлэл авах боломжтой байдаг.
Манай улсад ч иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд иргэдэд мэдээллийн нээлттэй төвийг нээн ажилуулах нь мэдээллийг цаг алдалгүй хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох зэрэг олон талын ач холбогдолтой.
Ашигласан материал:
- The civic culture. Gabriel A. Almond, Sidney Verba. 1963.
- Gustaof Adolf De Cocq. Citizen participation; doomed to extinction or last foothold of Democracy. 1969.
- Rod Hague & Martin Harrop Comparative Government and Politics. 1982.
- К.Робсон. Бодит ертөнцийг судлахуй. 2006.
- Eugene Bardach. A Practical Guide for Policy Analysis. 2005.
- Иргэн түншлэгч болох нь. /Бодлого боловсруулах явцад мэдээлэх, зөвлөлдөх олон нийтийг оролцуулах/ ЭЗХА ХБ-ын гарын авлага. 2002. MHHX.
- Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь иргэдийн оролцоо. Судалгааны тайлан. МННЯ.
- С.Түмэндэлгэр Орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо Судалгааны тайлан. 2010.
- soros.org.mn