Лхамжавын Цэрэн-Очир
/“Өнөөдрийн тойм” сэтгүүлийн тоймч, Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг : албан тушаалтнууд, Хуулийн дарамт, хүнд суртал, хараат бус, олон нийтийн хяналт, сэтгүүл зүйн салбар
Сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд учирч байгаа янз бүрийн бэрхшээлийн дотроос төрийн байгууллага, зарим албан тушаалтнаас учруулж байгаа дарамт шахалт сүүлийн үед сэтгүүл зүйн салбарт өсч, улмаар гэмт хэргийн шинжтэй болж байгааг зарим олон улсын байгууллага, манай орны ТББ-аас явуулсан судлагааны дүн харуулж байна. Тухайлбал, Лондонд тввтэй “Артикал -19” нэртэй хэвпэлийн ажиглагч байгууллага “Монголд сэтгүүлчдийг эрүүгийн хэргээр шийтгэх явдал эрс өсчээ”[1] гэсэн дүгнэлт хийсэн байна. АНУ-ын Фридом Хаусаас Монголын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагад тулгуурлан мэдээллийг эрж хайх, олон түмэнд хүргэхийн төлөө хэвлэн нийтлэсний төлөө мэргэжлийн сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрч байгаа тухайг хэвлэл мэдээллийн байдлын талаарх тайландаа тусгажээ. Глоб Интернэшнл” ТББ-ын 2007 оны ажпын тайланд авагдсан арав гаруй тохиолдолд баримтын судлагаа хийж үзэхэд сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хууль бусаар халдах элдэв зөрчилд Төрийн тусгай алба /ТТА-5, 27,7 %/, Улс төрийн алба /УТА-5, 27.7%/, Төрийн захиргааны алба ЯЗА -2, 4%/, Төрийн үйлчилгээний алба /ТҮА 3, 6%/, бусад -3, 6 %/-иар оролцсон дүн харагдаж байна.[2] Мөн Нээлтэй нийгэм форум, Глоб Интернэшнл ТББ-аас явуулсан ярилцлагад 195 сэтгүүлч оролцсоны 74 сэтгүүлч буюу 39,4 хувьд нь цагдаа, 29.7 хувьд нь шүүх, 43,2 хувьд нь улс төрчид, төрийн байгууллага, 10 хувьд нь тагнуулын байгууллагаас мэдээлэл авсан эх сурвалжаа нээхийг шаардаж байсныг тогтоож тайландаа тусгажээ. Шүүхийн шахалт, ял онооно гэсэн сүрдүүлэгт өртөж судлагаанд хамрагдсан сэтгүүлчдийн 40,9 хувь нь эх сурвалжаа нээсний дараа гэмт хэргийн гэрчээр эргүүлэн шүүх хуралд татаж оролцуулсан байна.
Судлагаанаас хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд харшилсан үйлдлийг ТТА, УТА-нд ажиллаж байгаа төрийн албан тушаалтнууд бусад албан тушаалтнуудаас илүүтэй гаргаж байгааг харж болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан ’’Ардчилсан ёс, шударга ёс, Эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь гөрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[3] гэсэн төрийн албаны үндсэн зарчимд харшилж, хууль дээдлэх Үндсэн хуулийн үзэл санаа төрийн байгууллага, зарим албан тушаалтнуудын хувьд илэрхий зөрчигдөж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Энэхүү дүгнэлтээс үүдэн “Сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнаас учруулж буй дарамт, арилгах арга зам” сэдвийг сонгох гарцаагүй үндэслэл болж байна.
Төр өөрийнхөө нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг зорилтоо хүмүүст түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн бүхийл боломжийг өргөн ашигладаг. Өөрөөр хэлбэл, төр оршин байх хугацаанд хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн салбар үүсч, олон түмэнд мэдээлэл түгээх түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн байдаг. Үүнд хэвлэл мэдээллийн ажилтнууд тэр тусмаа сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми ямарч эрх мэдэлгүй, шууд үйлчилж нийгмийн олон ургальч үзлийн дунд өөрөө улам улмаар хөгжихдөө эрэн сурвалжлах салбарыг үүсгэсэн гэж эрдэмтэд үздэг. Сэтгүүлчдийн армийг Англид эхний үедээ “Үзэг барьсан сармагчингууд” гэж нэрлэж байсан бол нийгмийн хөгжлийн явцад ард түмэндээ үйлчилдэг үнэний дуу хоолой бологч “Жинхэнэ хоточ банхарууд” гэгддэг болсон байдаг.
Төр засгийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр тусмаа мэрэгшсэн сэтгүүлчдийн арми гүйцэтгэж эхпэсэн нь төрийн албанд орших хүнд суртал аливаа чирэгдэл, улс төрийн элдэв хуйвалдаан, урвалт, хууль бус үйлдлийг илрүүлэн засч илиаршуулахад нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Ард түмний чөлөөт дуу хоолой болж, гүүхэн хөгжлийнхөө явцад сэтгүүлчдийн биэ бүрэлдүүн амь нас, эрүүл мэнд, нэр төрөө золиослон хүнд хэцүү бэрхийг туулж иржээ, Мэдээллийн чөлөөт байдал хөгжихийн хэрээр төрөөс сэтгүүлчдийн уйл ажиллагааг аль болохоор хязгаарлах, хааж боогдуулах, хатуу ширүүн цензурдэх ,мэдээ мэдээлэлд нууцлах нууцын зэрэг дэв бий болгох зэргээр сэтгүүлчдийн үйл ажиллагаанд тоолж баршгүй хязгаар тогтоох арга хэрэглэдэг болжээ. Нийтийн захиргаа нь бодлого боловсруулах, олон ургальч үзэл санаа, ухаан бодлоо уралдуулах, хүмүүст, олон нийтэд төрөес үйлчилгээ үзүүлэх, харилцан зөвшилцөх, зөвд буулт хийх, бурууд хатуурхах илт давуу талтай. Нийтийн захиргааны энэхүү давуутай ховор боломж нь бас сэтгүул зүй дэх өөрчлөлт хувьслыг түргэсгэж байгааг сэтгүул зүйн салбарын эрдэмтэн мэргэд ном зохиолдоо бичиж үлдээжээ. Ардчиллын үнэт зүйлсийн нэг нь нийтийн захиргааны хөгжил 1980-аад оноос дэлхийн олон оронд хөгжлийнхөө гарааг эхэлсэн гэж үздэг.
Сэтгүүл зүй ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө төр засгийн бодлогод дараахь хэлбэрээр зайлшгүй оролцдог. Үүнд:
- Төр засгийн сонгуулийн байгууллагад ил тод, шударга, ардчилсан, тэгш байх шаардлагыг хүчтэй тавьж, байнгын дарамт, шахалт үзүүлж, ард түмэндээ сайн засаглал байгуулахын төлөө хүчин зүтгэж туслах үүрэг сэтгүүл зүйн салбарт ногдож байна.
- ОНХМ-ийн өнөөгийн тогтолцоо нь нийгмийн бүхий л давхарга, хэсэг бүлгийн санаа бодол: хүсэл эрмэлзлэл, ашиг сонирхлыг бүрэн илэрхийлэх боломжтой. Эндээс олон түмнийг төр засгийн газартай хамгийн бодитой, хүртээмжтэй үнэн зөв холбож, удирдан зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ард түмний өдөр тутмын амьдралд болж байгаа үйл явц, хэрэгцээ шаардлагыг нийтлэлийн бодлогоороо цаг алдалгүй ил тод гаргаж мэдээлдэг.
- Сэтгүүлчид ард түмний хэрэгцээ, шаардлага хүсэл сонирхлын илэрхийлэгч, ардчилсан сонгуульт төр засгийн өмнө ард олны үгийг хэлдэг төлөөлөгч нь болдог.
- Нэр хүндтэй хүнд хэцүү үүрэг боловч ард түмний өмнөөс зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй.
- Сэтгүүл зүй ард түмний өмнөөс мэдээлэл дамжуулагч төдий хэрэгсэл биш олон түмний сэтгэлийг зовоож байгаа асуудлыг тал бүрээс нь харж, мэрэгжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэд, судлаачдын туслалцааг авдгаараа бүр ч их нэр хүндтэй, асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг. Олон түмний жинхэнэ бодит шаардлагыг үнэн зөв илэрхийлж өгдөг.
- ОНХМ-ийн туслалцаатайгаар ард түмний талд ашигтайгаар асуудлыг төр засгийн газраас шийдвэрлэх бол олцоог олгож байдгаараа маш их хүртээмжтэй өргөн ач холбогдолтой болж ирдэг
- Олон түмний чөлөө индэр болдгоороо ардчиллын эрхэм зарчмыг хэрэгжүүлдэг. Иргэдээ сонсдог сайн засаглалыг хэлбэршүүлж хөгжүүлэхэд төрийн үйл хэрэг олонтүмний оролцоог сайжруулж, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн дээд эрхийг барих Үндсэн хуульд заагдсан эрхээ эдлэхэд олон түмэнд туслаж байгаа хэрэг.
- Ардчиллын үнэлэмж гэгддэг ил тод байдал, олон ургальч үзлийг хөгжүүлэхэд олон түмний санаа бодлыг илэрхийлэх, зохион байгуулах, удирдахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.
- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх чөлөөтэй байх, төр засгийн болон нийгмийн амьдралын бүхийл үйл ажиллагаанд оролцох боломжоор хангагдахад сэтгүүл зүйн үүрэг өсөн нэмэгдэж байна.
- Олон ургальч үзэл санааг хөгжүүлэх, ил тод байдлыг баримтлан ард түмний хүсэн хүлээж байгаа хэрэгцээг хангахуйц шийдвэрийг төр засгийн газраас гаргуулахын тулд үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн олон сувгаар зэрэг зэрэг цацаж нөлөөлөх боломжтой.
- Сэтгүүл зүйн шинжлэх ухааны бүхийл арга хэлбэрийг нэг нэгдмэл цогц болгож, нийтлэлийн бодлогоороо олон түмний санаа бодлыг төр засгийн газартай холбогч үүргээ хичнээн сайн биелүүлж мэдээлэл цацсанч түүнийг хүлээн авах чадвар төрд дутагдвал үр дүн багатай болж таарна. Тиймээс төр засгийн эрхийг гартаа авсан нийгэмд нөлөө бүхий танигдсан улс төрчдийн дунд лобби бүлэг үүсгэх нь дөрөв дэх засаглалын бодлогыг хэрэгжүүлэхэд бас нэгэн шинэлэг хэлбэр болж байна.
- Сайн засаглалыг хөгжүүлэхийн төлөө сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь төрийн бодлогын салшгүй нзг хэсэг нь байх ёстой.
Бодит байдалд хэвлэл мэдээллийн хараат бус чөлөөт эрхийг боогдуулах, сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаа, мэрэгжлийн эрхэнд төрийн цагдаа, шүүх хүчний байгууллагын зүгээс халдах явдал удаа дараа үргэлжилж байна. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хязгаарласнаар сэтгүүлчид шударга үнэний төлөө үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, үнэн бодитой мэдээлэл түгээж чадахгүйд хүрч байна. Ингэж эрх мэдэлтний зүгээс ардчилсан нийгмийн тулгуур зарчмыг алдагдуулж, ардчилал, шудрага ёс, мэдээллийн ил тод байдал, нийгмийн эрх ашигт бодитой хохирол учруулж эхэллээ. Хэвлэл мэдээлэлд цензур буюу /цагдан хянах/ үйл явц олон хэлбэрээр далд явагддаг байсан бол одоо бүр ил цагаандаа гарч байна. Улс төрч, төрийн албан хаагчид Эрүүгийн хууль, Иргэний хууль дахь нэр төр, алдар хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг үндэслэн албан тушаал хэргэм зэргээрээ түрүү барин шүүхэд шууд нөлөөлж, сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татаж, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг алдагдуулан, сэтгүүлчдийн хзвлэн нийтлэх үйл ажиллагаанд цензур тогтоодог болсон байна.
Шүүх сэтгүүлчдийн үнэн бодитой мэдээлэлд задлан шинжилгээ хийж, олон нийтийн үнэн мэдээлэл бүхий хууль ёсны эрх ашиггай байх эрхийг үл хүндэтгэн дан ганц эрх мэдэлтний талд үйлчилдэг болсон нь хараат бус шударга шүүх манайд байгаа эсэхэд эргэлзээ төрүүлдэг боллоо. Энэ бол ардчилсан тогтолцоо өөрөө хэврэг гэдгийг нотлон харуулж байгаагийн тод томруун баримт юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоож, сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагааг хүч хэрэглэн тасалдуулах, эрх баригчид өөртөө үйлчлэхийг тулган шаардах, мөнгө валютаар хэвлэлийн нүүр талбайг худалдан авах нь ардчиллын хэм хэмжээ үндсэн зарчмаас гажсан гэмт шинжийг өөртеө агуулсан ноцтой үйлдлүүд юм.
ЮНЕСКО-гийн Бээжин дэхь салбарын Харилцаа холбоо, мэдээллийн хөтөлбөрийн захиалгаар 2006 оны есдүгээр сард Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөв байдалд хийсэн задлан шинжилгээний тайланд “Коммунист дэглэмийг халснаас хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний байдал мэдэгдэхүйц сайжирсан ч хэвлэлийнхний бие эрхтэн, эрүүл мэндэд халдах, заналхийлэх, нэр төр гутаасан хэрэгт буруутгах, санхүүгийн дарамт шахалт үзуүлэх, хууль бус хязгаарлалт тогтоох зэрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил монголд өнөө хэр гарсаар байна. Ийм зөрчил үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагад ч орон нутгийнханд ч тохиолдож байна. Эдгээр зөрчил нь өөрөө тулгамдсан бэрхшээл төдийгүй хэвлэл мэдээллийн улс төр, санхүүгийн хараат байдалд хамааралтайгаараа бүр ч ноцтой асуудал юм. Хэвлэл мэдээлэл сэтгүүлчид нь улстөр, бизнесийн санхүүгийн дэмжлэгээс туйлын хараат болжээ. Үндэсний хэмжээний ихэнх Хэвлэл мэдээлэл, ашиг орлоготой хэвлэл мэдээллийн бизнес байх нь ховор, харин улс төр, бизнесийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, тэдэнд үйлчилдэг суртал ухуулгын дуу хоолой болжээ”[4] гэсэн нь сэтгүүлзүйд төрөөс учируулж буй хууль бус халдлага, шахалтын мөн чанарыг шинжлэх ухааны суурь судалгаанд тулуурлан ил тод байдлаар нээн гаргаж, түүнийг арилгах арга замыг тодорхойлох нь бидний өмнөх нэн тулгамдсан зорилт болж байна.
Монголын сэтгүүлчид хуулиар олгогдсон мэрэгжлийн эрхээ чөлөөтэй эдлэж чадаж байна уу үгүй юу? Тэд олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх харааг бус байдал хорхэн хангагдсан бэ? Сэтгүүлчид мэдээллээ чөлөөтэй олж авч чадаж байна уу? Төрийн албан байгууллага, албан тушаалтан албан хаагчид юуны учир сэтгүүлчдээс мэдээллийг нуун дарагдуулах, тэдний хуульд нийцсэн үйл ажиллагааг хааж боох болов? Хэвлэл мэдэллийн хэрэгслийг олигархи бүлэглэлүүд юуны учир өмчлөх, тэнд өөрсдийн нөлөөллөө тогтоохыг хүсч эхлэв? Сэтгүүлчдээс мэдээллийн эх сурвалжаа нээж задлахыг юуны учир дарамтлан шахаж шаарддаг болов? Өнөөдөр сэтгүүлчдийн амь нас эрүүл мэнд тэдгээрийн халдашгүй байдал хууль эрхзүйн хувьд баталгаатай байна уу? гэсэн олон чухал асуултад судалгааны үндсэн дээр хариулт өгах хэрэгтэй болж байна.
Монгол дахь “Хоточ банхарууд” төрийн захиргааны хүнд сурталд уягдсан нь олон баримтаар нотлогдож байгаа юм. Төрийн захиргааны байгууллагаас сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд дарам шахалт үзүүлж, эрүүгийн цагдаа, прокурор, мөрдөн байцаах албаны үүдийг олон арван хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид сахьдаг болжээ. Тийм ч учраас Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ гэдгийг ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан, мөн бие даасан шинжээчид хэрхэн дүгнэж буйг сонсох нь сонирхолтой юм. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацаж буй мэдээллээс үзэхэд, Монголын хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна гэсэн үзэл санаа нэлээд давамгайлж байв. Цөөн жишээ дурьдахад, “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн “Р.Хадбаатар: Чөлөөт хэвлэлийг төр дэмжихгүй байгаа учир ядуурч байна” / 2002.2.18 /, “Монголын парламентын баталсан хууль сэтгүүлчдийг шоронд хорьж байна” /2002.11.8/, “Хамгийн олон сэтгүүлч шүүхэд дуудагдсан хар жилүүд” /2004.3.15/, “Сэтгүүлчид халтай эрх баригчид” /2004.03.31/, “Мөрдөгдөж байцаагдаж, баривчлагдсан сэтгүүлчид нэгдэн тэмцэхээр боллоо” /2004.04.17/, “Монгол таймс” сонинд нийтлэгдсэн “Хэвлэлийн эрх чөлөөнд учирсан дарамт” /2007.04.23/ зэрэг нийтлэл, “Эрх чөлөө” төвөөс интернетээр цацсан хэвлэл мэдээлэлтэй холбоо бүхий шуурхай мэдээллээс харж болохоор байна.
Нээлттэй нийгэм форум, Глоб Интернэшнл ТББ-аас узэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн сэтгүүлчдийн эрхийг хязгаарлахаар учруулсан 80 шахам баримт, мэдээ мэдээлэпд шинжилгээ явуулсан байна. Үүнд:
1 | Сэтгүүлчийн эрүүл мэндэд халдсан | 3 |
2 | Мэдээлэл, олж авах, түгээхийг хориглосон | 20 |
3 | Хэвлэн нийтлэсний төлөө эрүүгийн гэмт хэрэгт татсан | 2 |
4 | Хоригдсон | 2 |
5 | Шүүхийн болон бусад төрлийн дарамт учруулсан | 9 |
6 | Бусад | 1 |
Сэтгүүлчдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэмт халдлагад хийсэн судлагааны энэхүү дүнгээс харахад Монголд хараат бус чөлөөт хэвлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд төр засгийн газраас тийм ч таатай хандахгүй байгаагийн илрэл гэж үзэж болох юм.
Ардчилсан нийгэмд мэдээлэл олж авах эрх бол ганц сэтгүүлч хүний эрх биш, энэ бол иргэн бүрийн эрх байдаг. Монгол Улсын Үндсэн Хуульд иргэн хүн мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөтэй гэж заасан боловч амьдрал, практикт түүнийг хэрэгжилтийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хорь гаруй сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагааг таслан зогсоохоор төрийн албан хаагчдаас сэтгүүлчдийн эрхэнд хууль бусаар халдсан гэмт үйлдлийг Глоб Интернэшнл ТББ-ын 2007 оны ажлын тайланд авагдсан байна. Үүнээс заримыг нь авч үзвэл:
- Орхон аймгийн “Шинэ мэдээ” сонины редактор Д.Цэнд- Аюушийн биед хсэг залуус бүлэглэн зодож, сурвалжлагын материалыг булааж аваад зугатаажээ.
- “Өдрийн сонин”-ы оэтгүулч Л.Мөнхбаясгалан 2007 оны 06-р сарын 19-ны дугаарт “Онгоц хайх ёстой сайд нар У.Хүрэлсүхийн төрсөн өдрийн баярт танц гишгэж байжээ” нийтлэл бичсэнийхээ төлөө тэргээр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх 9911 3937 дугаартай утаснаас “Чи их олон долоон юм бичээд байгаа шүү. Би чамайг олон удаа өршөөсөн. Одоо чадахгүй. Чамайг ална даа. Харж байгаарай” хэмээн заналхийлжээ.
- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ялалт зочид буудалд бүлэг этгээдүүд насанд хүрээгүй охидыг барьцаалан биеийг нь үнэлүүлж байсан тухай гэмт хэргийн хохирогч эмэгтэйн ярилцлага “Ардчилал” сонины 2007 оны тавдугаар сарын 15-ны дугаарт нийтлэгджээ. Өнөр хороолол дахь тасгийн цагдаа Б.Баатарсүрэн хохирогч эмэгтэйг гурван удаа дуудаж “Өөрийг нь чинь хорино шүү” хэмээн айлган сүрдүүлжээ.
- Дархан-Уул аймгийн “ORKHON” ТВ-ийн сурвалжлагч Д.Мөнхтөр Дархан хотын Ус цэвэрлэх байгууламжийн гаднах зургийг авлаа гэж хамагаалагч С.Батсүх сэтгүүлчийн машинд хуупь бусаар халдан авсан зургийг нь булааж, нэгжлэг явуулж хүч хэрэглэсэн байна.
- “Зууны мэдээ” сонины фото сурөалжлагч Ч.Подой 2007 оны 10-р сарын 29-ны өдөр төрийн ордны баруун талбайд байсан 00-54 УБЗ НИССАН маркийн машины гэрэл
зургийг авчээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан харуулын поструу очихыг тушааж, аппаратыг нь хураан авч доторх зургуудыг нь устгажээ. Бусдын өмчийн зургийг авахыг хориглоно” гэж хэлээд дахин зураг авах юм бол наад аппаратыг чинь хураана шүү хэмээн сүрдүүлжээ.
- “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Эрдэнэтуяа 2007 оны 02- р сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын орчимд УИХ-ын гишүүн Ц.Батаа МИ-8 нисдэг тэргээр үнэг хөөж яваад осолдсоныг сурвалжилжээ. Хамгаалалтын цагдаа зураг авахыг хоригложээ. Нэг өдрийн дараа УИХ- ын гишүүн Ц.Батаа ослын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Боловсрол муутай сэтгүүлчид бидний ажлыг гуйвуулж, байна” гэж мэдэгдээд, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд сэтгүүлчид рүү дайрч давшлан тэнэг мангуугар нь дуудаж, хэл амаар доромжилж, Төрийн ордонд оруулахгүй байх хэрэгтэй хэмээн санал гаргажээ.
- Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонинд Зургадугаар дунд сургуулийн захирал Д.Цэрэг шинээр орсон багш нараас 500 мянган төгрөгийн хахууль авч ажилд оруулдаг тухай нийтлэжээ. Дараа нь Зууны мэдээ сонинд бас нийтлэгджээ. Сургуулийн захирал сонины газарт ирж эх сурвалжаа зааж илчлэхийг тулган шаарджээ.
Судалгааны хүрээнд дээрх кейс судалгаанд баримтын шинжилгээ хийж үзэхэд дараахь дүр зураг харагдаж байна.
№ | Зөрчлийн хэлбэр | Зөрчил гаргасан албан тушаалтан | Харъяалах төрийн алба |
1 | Сэтгүүлчдийг бүлэглэн зодсон | иргэд | тодорхойгүй |
2 | Аппарат, текник хэрэгслийг нь эвдсэн | бизнесмен | хувийн |
3 | Шорон хорино гэж заналхийлсэн | Тагнуулынажилтан | ТТА |
4 | Ална хэмээн зурвас илгээсэн | эзэнгүй | тодорхойгүй |
5 | 99113937 утсаар харж бай. Ална | У.Хүрэлсүх/УИХ/ | УТА |
6 | Чамтай эвгүй ярина шүү | Аймгийн ЗДТГ- ын Захиргааны хэлтсийн дарга | ТЗА |
7 | Дугаар бүрээр чинь гаргаж ирнэ | Б.Жаргалсайхан/УИХ/ | УТА |
8 | Цагдан хорино шүү | Хорооны цагдаа | ТТА |
9 | Цагдааг муулдаг сэтгүүлчээ гаргаад ир SN-TB | Цагдаа | ТТА |
10 | Аппарадыг нь эвдсэн. Хүч хэрэглэсэн Ор-ТВ | Хамгаалагч | ТҮА |
11 | Төрийн машины зураг авлаа гэж сэтгүүлчийн авсан зургийг нь устгасан | Ордныхамгаалагч | ТТА |
12 | ММ-ТВ зураглал хийхийг зөвшөөрөөгүй. Аппарат хэрэгслийг нь булааж эвдэхийг завдсан.Хүч хэрэглэн хөөж гаргасан | Асрамжийн газрын ажилтан | ТҮА |
13 | МИ-8 нисдэг тэрэгний зураг авлаа гэж тэнэг мангуу сэтгүүлчид. Төрийн ордонд нэвтүүлэхийг хориглох санал гаргасан | Ц.Батаа /УИХ/ | УТА |
14 | БГД-ийн номын дэлгүүрт нас барсан хүүхдийн зураг авлаа гэж аппаратыг нь эвдсэн | хамгаалагч | |
15 | Ховд аймагт анх багшилж байгаа албан хаагчаас 500 мянган төгрөг авч байгааг бичсэний төлөө хэлсэн эх сурвалжаа гаргаж ирэхийг шаардаж дарамталсан | Сургуулийнзахирал | ТҮА |
16 | Дорнод аймагт нэр заагаагүй нийтлэлд шүүх эзэн олж, сонины газарт мөнгөн торгууль оногдуулж, өмч хөрөнгийг нь битүүжлэн хураасан | Шүүгч | ТЗА |
17 | Нотлох баримттай нийтлэлд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжилж сэтгүүлчид ял халдаасан | И.ЭнхбаярЧ.Улаан | УТАУТА |
Судалгаанд авагдсан хэрэглэгдэхүүний хүрээнд сэтгүүлчдийн үйл ажиллагаанд учирч буй дарамт шахалтыг төрийн байгууллагаас үзүүлж буй, албан тушаалтнаас үзүүлж буй хэмээн бүлэглэн үзэв.
Хуулийн дарамт
Зөвхөн нэг жишээ гэхэд Монгол Улсын эрүүгийн хуулийн 21.2 дүгээр зүйлийн “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэх зөвийг нотлож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар үг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь мэдээлэл түгээснийхээ төлөө сэтгүүлчдэд ногдох эрүүгийн хариуцлагыг чангатгасан заалт гэж сэтгүүлчид үздэг. Үндсэн хуулийн 16.17-д заахдаа мэдээлэл хайх, хүлээи авах эрхийг бусдын “нэр төр, алдар хүндийг хамгаалах” үүднээс хязгаарлаж болно гэж заажээ. Эрүүгийн хуулийн 110, 111- р зүйлд нэр төр, алдар хүндийг доромжилсон гуггэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол гэмт хэрэг гэж хуульчилсан байна. Энэхүү заалтаар олон сэтгүүлч яллагдсан нь монголын олон нийт хэн нь үнэн ярьж байгааг ойлгохоо байж хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд итгэл алдрахад хүрч байна. Сэтгүүлчид янз бүрийн дарамт шахалт дор эх сурвалжаа илчлэх нь мэдээлэгчдийн аюулгүй байдалд ноцтой хор учруулах төдийгүй хэвлэл мэдээлэл ард иргэдийн өмнө хүлээсэн хяналтын үүргээ хөсөрдүүлэхэд хүргэнэ.
Глоб Интернэшнл ТББ-аас Лондон хотод төвтэй олон улсын (ARTICIE-19) байгууллагатай хамтран Монгол Улсын 232 тооны хуульд хийсэн судлагаагаар мэдээллийн хязгаарлалт хийсэн хууль, хуулийн заалт 91 байсан байна.
Цензур тогтоох дарамт
Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх чөлөө зөрчигдсөөр байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх чөлөө ийнхүү зөрчигдөх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчид үнэн мэдээлэл түгээж чадахгүйд хүрч, ардчилал, нийгмийн эрх ашигт бодитой хор хохирол учруулна.
Монгол улсад цагдан хяналт (цензур)-ыг хуулиар хориглосон ч ил болон далд хэлбэрээр байсаар байна. Хэвлэл мэдээлпийн хэрэгсэлд хяналт тогтоож, сэтгүүлчдийг өөртөө үйлчлэхийг шаардах нь ардчиллын мөн чанар, хэм хэмжээ, зарчмаас гадуур үл тэвчиж болох үйлдэл юм.
Мэдээллийг нууцлах дарамт
Эрх зүйн бусад зохицуулалтын хувьд сэггүүлчид, хэвлэл мэдээплийнхний ажилд нэлээд саад бэрхшээл учруулдаг нэг заалт бол Төрийн нууцын тухай хуулийн нууцлалын хүрээ, ангилалын тухай заалт. Засгийн газрын бүх шатны албан тушаалтнууд хэвлэл мэдээлэл болон олон нийтээс мэдээллийг нуун дарагдуулахын тулд энэхүү хягаарлалтыг олонтаа ашигладаг. 2005 онд Хэвлэлийн Хүрээлэнгийн хэрэгжүүлсэн “Монгол дахь мэдээллийн эрх чөлөө” кейс судалгаанд оролцсон сэтгүүлчдийн дийлэнх нь мэдээлэл олж авахад тулгардаг гол бэрхшээлд нууцлалын тухай хуулийг дурьдсан байдаг. Албан байгууллага бүр нууцаа өөрөө тодорхойлдог бөгөөд, нууцын тухай шийдвэр, журам нь өөрөө нууц байдагт эргэлзэж, эгдүүцэж байдгаа илэрхийлж, мэдээлэл олж авахад хамгийн хундрэлтэй субъектүүдэд төрийн албаныхны хүнд суртал, яам тамгын газрын хэвлэлийн албадын шат дамжлага, байгууллагын болон бусад нууцуудыг дурьдсан байдаг. Энэхүү хуулийг үндэслэн сэтгүүлчидэд мэдээллийн эх сурвалжийг өгөхөөс татгалзах, байгууллагын нууц гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөхийг албан тушаалтнуудад хориглох дүрэм журам гарч мөрдөгдөж байдаг.
Эх сурвалжаа нээхийг тулган шаардах дарамт
Монголд шүүхээс өмнө, шүүх дээр сэтгүүлчдээс эх сурвалжаа илчлэхийг шаардах нь энгийн узэгдэл юм. “Хэн энэ мэдээллийг өгсөн бэ?” гэдэг нь сэтгүүлчдийн бичсэн шүүмжлэлт материалд эмзэглэн гомдол мэдүүлэгч, түүнийг өмгөөлөгч шүүгчдийн хамгийн эхний асуулт юм. Эх сурвалжаа илчлэхийг шаардаж буй хүмүүс гол төлөв цагдаа шүүх бариөчлахаар айлгаж., сэтгүүлчдийг сүрдүүлэн мөн ар гэр, эрүүл мэндэд нь халдана гэж заналхийлдэг байна. Шүүхээс өмнө ийм төрлийн дарамтад өртсөн сэтгүүлчид энэ тухай мэдээлэхээс айдаг байна.
“Глоб Интернэшнл” ТББ-аас нууц эх сурвалжтай харилцах хэлбэр, нууц эх сурвалжаа хамгаалахад тохиолдох саад бэрхшээл, түүнд эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заал гууд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх зорилгоор мэдээ, нийгэм, улс төрийн чиглэлээр идэвхтэй ажилладаг 203 сэтгүүлчдийг хамарсан судалгаа явуупахад 13 хувь нь нууц эх сурвалжийг тогтмол ашигладаг, 40 хувь нь нийтлэл нэвтрүүлгийнхээ ихэнх хувьд нь ашигладаг, 43 хувь нь шаардлагатай үе, цөөн тохиолдолд ашигладаг ажээ. Харин сэтгүүлчдийн 4 хувь нь нууц эх сурвалжтай харьцдаггүй юм байна. Улаанбаатар хотын сэтгүүлчид хөдөө орон нутгийн сэтгүүлчдийг бодвол нууц эх сурвалж ашиглалтаараа бараг 2 дахин их байна.
Хэвлэл мэдээллийг санхүүжүүлэх аргаар учруулж буй дарамт
Одоогийн байдлаар төрийн мэдлийн сонин, радио телевизийг хувийн болон олон нийтийн статуст шилжүүлсэн ч орон нутгийн засаг захиргаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг, ялангуяа орон нутгийн телевиз радиог өмчилж, санхүүжилт үзүүлэх нэрээр үйл ажиллагаанд нь оролцсоор байна.
Эх сурвалж:
- Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он.
- Эрүүгийн хууль, 1992 он
- Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, 1992 он
- Хэвлэлийн эрх чөлөөний хууль, 1998 он
- Олон улсын хүний эрхийн пакт
- Глоб Интернэшнл ТББ-ын 2007 оны ажлын тайлан, 2007 он
- Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт төлөв байдал. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл, 2008 он
- М.Зулькафиль /Ph.d/: Сэтгүүл зүйн онолын зарим асуудал Эрдэм шинжилгээний илтгэл өгүүллэгүүд
- “Сэтгүүлч” сэтгүүлийн 1996 он, № 5
- Мелвин Менчер: Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс, 5 дахь хэвлэл
- М.Зулькафиль /Др, профессор/: Сэтгүүл зүйн онолын үндэс, 1999 он
- Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд, 2007 он, Либертари сан
- Хэвлэлийн хүрээлэн: Монгол дахь мэдээллийн эрх чөлөө сэтгүүл, 2007 он
- Ч.Базар / Ph.d/: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бусад, 2007 он
- Шинэ толь, УТБА, №61, 2008 он.
- Шинэ толь, УТБА, №60, 2008 он.
- Роберт Даль, Ардчиллын тухай
- Лекцийн эмхтгэл, УТБА, II дэвтэр, 2004 он
- www.mongolmedia.com,www.newspapers.mn,www.sonin.mn
- Висент Бросел. Хил хязгааргүй сэтгүүлчид ази номхон далайн бүсийн алба, Парис хот. asia@rsf.org www.rsf.org
[1] Висент бросел. Хил хязгааргүй сэтгүүлчид ази номхон далайн бүсийн алба Парис хот. asia@rsf.org www.rsf.org
[2] Хэвлэлийн эрх чөлөөний тайлан, 2007. Глоб интернэшнл ТББ 17-21
[3] Үндсэн хууль. 1992 он. Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт
[4] Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан, 2007 он, Глоб интернэшнл ТББ эмхтгэл 5 дахь тал