Сүрэнгийн Чинбат
/УИХ-ын Тамгын газар – гишүүний туслах, Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг: ардчиллын чанар, өөрөө удирдах ёс, эрх мэдэл , эрх зүйт ёс, Сайн ардчилал , Хариуцан тайлагнах , олон нийтэд мэдээлэх, дээд эрх мэдэл
Удиртгал
Аливаа нийгмийн улс төрийн тогтолцоо, туүний дотор төрийн институтын харилцаа нь ямар хэв шинжтэй байх нь нийгэм, улс төрийн үйл явц дахь хариуцлагын тогтолцооноос шууд хамаарч байдаг тедийгүй туүгээр тодорхойлогдож байдаг.
Ардчилсан засаглалтай аль ч улс оронд ардчиллын чанарын нэг гол шалгуур нь хариуцан тайлагнах зарчим байдаг. Засаглалын оролцогч субьектэд хаанаас эрх мэдэл олгогдсон байна, түүнийхээ өмнө өөрсдийн үйл ажиллагаа бол он гаргасан шийдвэрээ хариуцан тайлагнаж, хариуцлага хүлээнэ.
Монгол орны хувьд улс төрийн ардчилсан соёлыг төлөвшүүлэх, ил тод, хариуцлагын тогтолцоог бий болгоход иргэд, сонгогчид болон тэдний төлөөлөл болон сонгогдон ажиллаж буй эрх мэдэл бүхий субьект, улс төрийн хүчин, байгууллагын хооронд амьд холбоо бий болгох нь нэн чухал асуудал байсаар байна.
Манай улсад төрийн үйл ажиллагаан дахь хариуцан тайлагнах зарчмын талаар хийсэн томоохон судалгаа шинжилгээний ажил, эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл одоогоор хомс байна. 2003 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АШСТО-ын Олон улсын V Бага хурлыг “Ардчиллал, Сайн засаглал, Иргэний нийгэм” гэсэн сэдвийн хүрээнд хийж улмаар энэхүү Бага хурлаас гаргасан судалгааны ажлууд болон баримт бичгүүдийн эмхэтгэлд ардчиллын чанарын асуудал, төрийн хариуцлагатай, ил тод байдал, иргэний нийгмийн хөгжил дэвшлийг олон улсын түвшинд авч үзсэн. Энэхүү магистрын судалгааны ажилд дээр дурьдсан судалгааны ажил, эмхэтгэл, илтгэлүүдээс ашигласан болно.
- Хариуцан тайлагнах зарчмым үндсэн ойлголт
Ардчилал бол засаглалыг бүрдүүлэх, тэдгээрт хариуцлага хүлээлгэх нэгэн хэрэгсэл, өөрөөр хэлбэл, иргэдээ эрх чөлөө, улс төрийн тэгш эрхээр хангахын зэрэгцээ эрх зүй, тогтвортой институтын хуулийн үйлчлэлийн дагуу нийтийн бодлого, түүнийг боловсруулагчдыг олон түмний зугээс хянах хяналтыг тогтоосон тэр дэглэмийг хэлнэ[1] гэж зарим эрдэмтэд үзсэи байна. Өөрөөр хэлбэл, “ардчилал бол ард түмний өөрөө удирдах ёс, ард түмний төлөөлөгчид үйл ажиллагааныхаа төлөө тэдгээрийг сонгосон хүмүүсийн өмнө хүлээх хариуцлагын үзэл санаанд тулгуурладаг[2]”.
Хариуцан тайлагнал нь төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаан дахь хариуцлагын тогтолцооны нэг чухал бөгөөд зайлшгүй баримтлах зарчим юм. Тэдний гаргасан улс төрийн аливаа шийдвэрийн талаар иргэд сонгогчид болон Үндсэн хуулийн аливаа институтын зүгээс асуулга тавьсан тохиолдолд тэд хариулах, тайлагнах зайлшгүй уүрэгтэйг энэ зарчим илэрхийлэх[3] бөгөөд үүний үр дүн нь улираан сонгох эсвэл өөрчлөн солихоор илэрнэ. Түүнчлэн хууль бус үйлдэлд нь энгийн хяналтаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ тооцох эрх мэдэл сонгогчдод байх ёстой[4] гэж үздэг.
Сайн ардчилал нь эрх зүйт төрийн дагуу эрх чөлөө, тэгш байдлыг хэрхэн хангаж буй талаар засаг төрдөө иргэд нь үнэлэлт дүгнэлт эрх мэдэлтэй байх явдлаар илэрнэ. Хуулийн үр ашиг, хэрэгжилтийн шударга байдал, төрийн шийдвэрийн үр нөлөө болон сонгогдсои албан тушаалтнуудын улс; төрийн үүрэг хариуцлагыг тэд хянана. Төрийн институтууд мөн адил Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу нэг нэгнийхээ үйп ажиллагааг хянах, хариуцан тайлагнах үүрэггэй байдаг[5]. Төрийн институт нь эрх зүйт ёсыг хэрэгжүүлдэг, үйл хэргээ олон нийтэд тайлагнадаг, олон нийтээс оролцох, хянах боломж бүрдүүлсэн, төрийн бодлогын үйл явц нь олон нийтэд нээлттэй байх нь ардчилсан ёсны агуулга болдог[6].
А.Шедлерийн үзсэнээр хариуцан тайлагнал нь мэдээлэл, үндэслэгээ болон хариуцлага тооцох гэсэн гурван шинжийг өөртөө агуулдаг. Эхний шинж нь улс төрийн байгууллагаас үйл ажилпагааныхаа галаар мэдээлэл гаргадаг байхыг хэлнэ. Хоёрдахь нь улс төрчид өөрсдийн гаргасан шийдвэрийнхээ талаар заавал тайлбар (үндэслэл) өгдөг байхыг шаарддаг. Сүүлийнх нь улс төрчдийн гаргасан мэдээлэл, тайлбар, бусад улс төрийн үйлдлийнх нь төлөө хяналт тавьж, шүүх ёстойг илтгэдэг[7] гэж тэрээр үзсэн байна. Хариуцлага тооцох буюу шийтгэл эсхүл дэмжлэг нь тэдний улс төрийн үйлдлийн цаана буй ашиг сонирхол ба мэдээлэл, үнэлгээ нотолгоог иргэдийн зүгээс үнэлж дүгнэсний үр дагавар нь болдог[8] юм. Өөреөр хэлбэл, төрийн бодлоготой холбоотой гарах шийдвэрийн талаар иргэд мэдээлэлтэй байх, шийдвэр гаргагчид түүнийгээ хэрхэн үндэслэж буйд иргэдийн зүгээс үнэлгээ өгч дэмжих, эс бөгөөс эсэргүүцэх үйл явцаар энэ логик илэрдэг.
Ил тод, хариуцлагатай ардчилал нь мэдээллийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрч батапгаажуулахтай салшгүй холбоотой бөгөөд анх 1766 онд Шведэд төрөөс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хууль батлагдаж төрийн ил тод байдлыг хангахад чухал алхам бопсон ба иргэддээ мэдэаплээр үйлчлэх нь ардчилсан төрийн салшгүй шинж болж ирсэн. Энэхүү хуулийн дагуу Шведийн нийт иргэд өөрсдийн хүсч буй албан бичиг, баримтыг чөлөөтэй уншиж танилцах эрхтэй, төрийн бүх байгууллагууд тэдний хүссэн мэдээллийг өгөх үүрэггэй хүлээх болсон. Өөрөөр хэлбэл, “санал бодлоо чөлөөтэй солилцох, бүх төрлийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд Шведийн иргэн бүр албаны бичиг баримтыг үзэх эрхтэй”[9] хэмээн хуулиндаа заасан байна.
Хариуцлага хүлээлгэгчид болон хянагчдыг төрийн доторх болон гаднах гэж ялгаж салгадаг. Өөрөөр хэлбэл, хариуцан тайлагнах зарчмыг дотор нь босоо болон хэвтээ тогтолцоо гэж ангилж үздэг.
Төрийн дотоод хяналт нь төрийн албан хаагчид болон төрийн байгууллагуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдалтай тэмцэх “хяналтын байгууллага”-уудаар дамжина. Эдгээр нь хариуцлагын хэвтээ хяналт бөгөөд аливаа хууль бус үйлдэлд энгийн хяналтаас өгсүүлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авах эрх мэдэлтэй байна. Хариуцлагын тогтолцооны нөгеө тал нь төр засгийн босоо хяналт юм. Энэ нь төрийн гадна байдаг тоглогчид (иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ХМХ гэх мэт) төрийн албан тушаалтныг хяналтандаа байлгахыг хэлнэ. Хариуцлагын босоо тогголцооны сонгодог илэрхийлэл нь тогтмол явагдах сонгууль боловч энэ нь төр засгийг урамшуулах буюу шийтгэх хэрэгслийн хувьд төгс төгөлдөр арга хэрэгсэл биш. Сонгуулиас гадна босоо хяналтад иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллагууд багтдаг бөгөөд тэдний зүгээс асуулт, шаардлага тавих, эрэн сурвалжлах, ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэхийг шаардах зэргээр хяналтыг хэрэгжүүлдэг[10] байна.
Хариуцан тайлагнах босоо тогтолцоо нь сонгууль болон бусад кампанит үйл ажиллагаанд иргэд, сонгогчид өөрсдийн төлөөллөөр дамжуулан төрийн үйл хэрэгт оролцохыг хэлнэ[11]”. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Хариуцан тайлагнах босоо тогтолцоо нь ард түмэн, улс төрийн эрх баригч субьектын хоорондын харилцааг илэрхийлэх ба энд ард түмэн гол хянагч нь болж байдаг. Уг харилцааны үйлчлэлийн дотор сонгогдсон төлөөлөгчид буюу парламентын гишүүд чухал үүрэгтэй байх бөгөөд ард түмэн, улс төрийм субъектүүдийн хариуцлагын тогтолцоонд холбогч чиг үүрэгтэй байдаг. Иргэд, сонгогчид УИХ-д өөрсдийн төлөөлөл болгон хэн нэгэн хүнийг сонгоод орхих биш, тэрхүү төлөөлөгч болж буй хүнээрэсэ дамжуулан эрхээ эдлэх эрхтэй гэдгээ тэр болгон мэддэгүй, мэдсэн ч тэр бүр хариуцлага тооцдоггүй. Зүй нь сонгогч иргэд өөрийн телөөлөл болох албан тушаалтан, засаглагч намтай сонгуулиар хариуцлага тооцох чадамжтай байх, өөрөөр хэлбэл хариуцлагагүй албан тушаалтан, намыг дараагийн сонгуульд сонгохгүй байх, түүпчлэн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, огцруулах эрхгэй байх ёстой.
Манай улсын хувьд хариуцан тайлагнах босоо тогтолцоо төлөвшлөө бүрэн олоогүй учраас ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон төрийн өндөр албан тушаалтан (УИХ, ИТХ-ын гишүүд, тэргүүлэгчид)-ууд эргээд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, тэдний төлөө үйлчилэхээ умартан өөрсдийн явцуу эрх ашгынхаа төлөө ажилладаг гэж байнга шүүмжлүүлдэг. Иргэд өөрийн хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахын тулд өөрдсийн төлөөлөл болгон сонгосон субъектдээ хэлэх, сануупах ёстой бөгөөд өнөөгийн манай УИХ-ын хувьд авч үзэх юм бол иргэд ихэвчлэн амин хувийн чанартай зүйлийг гуйх маягаар гишүүдэд ханддаг. Түүнчлэн ихэнх хүмүүс тэр бүр өөрсдийн эрх ашгийн төлөө эрх мэдэлтнүүдэд хандаад байдаггүй байна. Үүнийг дараахь судалгаанаас[12] харья.
Зураг 1 Та үндсэн хуулиар олгогдсон эрхээ албан тушаалтнуудад сануулж хэлж байсан уу? (боловсролын түвшингээр)
Иргэдийн зүгээс улс төрчид, төрийн албаны хүмүүст хариуцлага тооцох нь хуулиар хязгаарлагдмал бөгөөд үүнийг шууд болон оролцооны ардчиллын сонгууль хоороидын хугацаанд хариуцлага тооцох арга болгон хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм. Үүнтэй ч холбоотой Монголд ард нийтийн санал асуулга явуулах хуулинд заасан босгыг бууруулж хэрэгжих нөхцөлийг хангах, иргэдийн хууль санаачлах эрхийг хүпээн зөвшөөрөх, парламентын гишүүнийг эгүүлэн татах эрх мэдлийг сонгогчдод олгох зэрэг шууд ардчиллын механизмыг нийгмийн зүгээс шаардах болсон[13] байна. П.Шмиттерийн тайлбарласнаар, орчин үеийн ардчиллын нөхцөлд сонгогдсон төлөөлөгчид нь иргэд ба эрх баригчдын хоорондын хариуцан тайлагнах харилцаанд холбогч чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь ялангуяа, парламентын системд тод илрэх ба сонгогдсон төлөөлөгчид Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авдаг бөгөөд ардчилсан бүх улсад зөвхөн иргэдийн ашиг сонирхол, хүлээлтийг тусган авах бус түүнийг нь хуваалцан, биелүүлэхэд туслах үүрэгтэйгээр шууд оролцдог байна. Түүнчлэн хариуцан тайлагналын үр дүн бол улираан сонгох эсвэл өөрчлөн солихоор илрэх бөгөөд хариуцлагатай, тайлагнадаг удирдагчид гэдэг бол иргэдийн хүсэл сонирхлыг хууль ёсны дагуу гүйцэлдүүлэхүйц шийдвэр гаргагчид[14] гэжээ.
Улс төрийн өрсөлдөөн, оролцоо нь хариуцлагын босоо тогтолцоог хэрэгжүүлэх чухал нөхцөл нь болдог. Сонгогчдын зүгээс төрийн түшээд, эрх баригч намын үйл ажиллагааны төлөө тэдэнтэй хариуцлага тооцож чаддаг байхын тулд мэдээлэлтэй байж, тэдний талаар мэдэж байх нь зайлшгүй чухал бөгөөд ингэсэн тохиолдолд сонгогчдын санал өгөлт ч өндөр байна.
Нөгөөтэйгүүр босоо хариуцлагын тогтолцоо нь жинхэнэ өрсөлдөөнтэй, шударга сонгуулийг шаарддаг, энэ нөхцөлд төрийн түшээд муу ажиллаж байхад ард түмэн тэднийг яаж ч чадахгүй байх байдал гарах ёсгүй. Өөреөр хэлбэл, улс тарийн өрсөлдөөн тэмцэл, эрх мэдлийн хуваарилалт шударга байх ёстой, төрийн аль ч шатанд сонгуулийн өрсөлдөөн байж гэмээн, эрх мэдэлтэй хүмүүс заавал сорилт шахалтанд ордог байх ёстой. Харин нийгмийн зүгээс тэдний явуулж буй үйл ажиллагаанд хяналт гавих, асуулт асуух, тайлбар өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийснээр хариуцан тайлагнах босоо тогтолцоо хэрэгжих ёстой. Хариуцан тайлагнах босоо тогголцоо нь нөгеө талдаа хариуцлагын хэвтээ тогтолцоог шаарддаг.
Хариуцан тайлагнах хэвтээ тогтолцоо: Тухайн албан тушаалтан өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэх, үүнийг нь өөрийн бүрэн эрхийн дагуу хянаж шалгаж, зохих дүгнэлт гаргах үүрэг бүхий төрийн бусад институтын үйлчлэл ардчиллын чанарын үзүүлэлт болдог.
Хэвтээ тогтолцоонд оролцогч субъектүүд улс төрийн хувьд тэгш эрхтэй байдгаараа босоо тогтолцооноосялгардаг. Хэвгээ тогголцоо нь засаг төрийн болон институтын мониторинг хийх, байцаан шалгах зэрэг хараат бус чиг үүргээр илэрхийлэгдэнэ. Тухайлбал, парламент дахь сөрөг хүчин, парламентын хянан шал гаххороод, шүүхийн систем, аудитын байгууллага, авлигын эсрэг газар, төв банк, хараат бус сонгуулийн байгууллага, омбудсмен зэрэг засаглагчдын эрх мэдлийг хязгаарлаж буй институтыг[15] энд хэлнэ.
Хариуцан тайлагнах хэвтээ тогтолцооны хувьд талууд бие биенээ хянаж, хяналт тавьж байдаг учраас шударга ёсны тойрог гэдэг зүйл улам илүү сайжирч боловсронгуй болж байдаг. Харуулыг хэн харах вэ? гэсэн эртний асуулгад энэ тойрог нь хариулт өгч байдаг билээ. Хэвтээ тогтолцооны хувьд гардаг нэг том гажуудал бол албан тушаалын томилгооны асуудал байдаг. Уг тогтолцооны байгууллагуудыг улс төрийн хувьд дуулгавартай хүмүүсээс сонгож төрийн албан тушаалд томилж эхэлбэл, асуулга тавьдаг, хариуцлагад татдаг, хяналт тавьдаг, харилцан тайлагнадаг чадамж эхнээсээ саармагжиж эхэлдэг. Түүнчлэн тодорхой (нөлөө бүхий) албан тушаалд садан төрөл, танил тал, нам бүлгийн хамаарлыг харж томилдог, тухайн албанд тушаалд тохирох чадвар чадамжгүй хүнийгтомилох, үүнээс нь улбаалан төрийн үйл ажиллагаанд доголдол, хүнд суртал, авлига, хээл хахууль газар авч, энэ нь ард түмний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Төрийн байгууллагад ажилд ороход иргэдэд тулгар буй хүндрэлийг дараахь судалгаанаас[16] харж болно.
Зураг 2. Ажилд ороход тохиолдох гол бэрхшээл
Энэхүү судалгаанаас үзэхэд ямарваа нэгэн ажилд ороход танил тал харах, намын харьяалал харгалзах, авлига, хээл хахууль авах үзэгдэл манай орны хувьд их байгаа нь харагдаж байна.
Төрийн байгууллагад ажиллах хүмүүсийг чадвараар нь биш аль улс төрийн бүлэгт хамаарч байгаагаар нь томилж байгаа гаж үзэгдэл нэгэнт зуршил болсон. Улс төрийн намууд өөрийн санхүүжүүлэгч компаниудад яам, албан газруудад зориулан албан тушаалуудыг шинээр бий болгож байна[17]. Үүнээс гадна намуудаас томилогдсон сайдууд яам дотроо болон төрийн өмчит байгууллагуудад өөрийн хүмүүсээ томилж байгаа нь эргээд тэдэндээ хариуцлага тооцох, тэдний үйл ажиллагааг шударгаар хянах боломжгүй болж байгаа юм.
- Хариуцан тайлагнах зарчим ба төрийи үйл ажиллагааны харилцан хамаарал
Аливаа нэг улсын институци гэдэг нь тухайн орны засгийн эрхийг хэрэгжүүлдэг байгуулал болон уламжлалт төрийн тогголцоо ба үүнийг өргөн утгаар нь “засаглал” гэж тодорхойлдог. Энэ утгаар засаглал гэсэн ойлголтод төр, засгийн газрыг сонгох, хянах болон солих процесс, тер засгийн газрын бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадвар, төрийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хүндэтгэх, тэдгээрийн хоорондийн эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаа бүгд ордог. Иймээс засаглал гэдэг ухагдахуун нь төр, засгийн үйл ажиллагааны чанар, олон нийтэд нээлттэй, хариуцлагатай байдал, үр өгөөжийг харуулдаг.
Дэлхийн банкнаас улс орны засаглалын чанарыг илэрхийлэх зорилготой гаргадаг индикаторууд засаглалын чанарыг үндсэн 6 талбарт хэмждэг. Үүнд:
- Үг хэлэх эрх 6а хариуцлагатай байдал. Улс төр, соёлын болон хүний эрхийг хэмждэг.
- Улс төрийн тогтворгүй байдал ба хүчирхийлэл. Терроризм, хүчирхийлэлд өртөх эсхүл засгийн газар солигдох магадлалыг хэмждэг.
- Засгийн газрын үр ашигтай байдал. Хүнд суртал болон төрийн үйлчилгээний чанарыг хэмждэг.
- Зохицуупалтын дарамт. Төрийн бодлогын зах зээлд учруулж буй дарамтыг хэмждэг.
- Хуулийн хэрэгжилт. Шүүх, цагдаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын чанарыг хэмждэг.
- Авлигын хяналт. Төрийн эрх мэдлийг хувьдаа завших байдлыг хэмждэг.
Дээрх 6 үзүүлэлтээр Монгол улсын засаглалын чанарыг хэмжихэд засаглалын чанар дордсон байдал гарсныг Дэлхийн банкны нийт 209 орны засаглалын үзүүлэлтийг 1996, 1998, 2000, 2002, 2004 оноор, үзүүлэлт тус бүрт улс орны засаглалын чанарыг үнэлэгдсэн индекс (estimate), хувиар илэрхийлсэн индексээр (percentile rank) гаргасныг дараахь хүснэгтнээс[18] үзэцгээе.
Хүснэгт 1
Засаглалын чанарын үзүүлэлт
Энэхүү судалгаанаас харахад манай улсын хувьд засгийн газрын үр ашигтай байдал, авлигын хяналт гэсэн 2 индекс сөрөг гарсан, мөн бусад үзүүлэлтүүд буурсан байгаа нь төрийн үйлчилгээний чанар, хариуцлагын тогтолцоо муу, төрийн албаны бүх шатанд авлига, хээл хахууль газар авсан гэдгийг харуулж байгаа бөгөөд энэ явдал нь эргээд засаглалын чанарын бусад үзүүлэлтэд ч сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой[1] байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагаан дахь хаалттай байдал, авлига, хүнд суртлын улмаас иргэдийн төрд итгэх итгэл суларч[2] байна. Иймд төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, эрх зүйт ёсны хэм хэмжээг хангахад иргэд, тэдний бүлгүүдийн оролцоо, хөндлөнгийн хяналтыг хангах эрх зүйн болон бүтцийн зохицуулалтыг төрийн зүгээс боловсруулж хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох төдийн бус харин өөрөө шууд оролцох[3] ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхэд ардчилал өндөр хөгжсөн улс орнууд ихээхэн анхаарах болжээ.
Ардчилсан нийгэмд төр засаг нь иргэд, олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байх нь нэг талаас эрх зүйн хувьд хариуцан тайлагнах буюу төрийн бүх албан тушаалтнууд хуулийг чандлан сахиж шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг байх явдал, нөгөө талаас, засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа төлөө парламент болон олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг байх буюу улс төрийн хувьд хариуцан тайлагнах явдал юм.
Ардчиллын хэрэгжих хэлбэр, механизмын дотор төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд сонгогчдын өмнө тайлагнах явдал чухал байр суурь эзэлдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна. Энэ нь төрийн ардчилсан шинжийг харуулах үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Нээлттэй, ил тод байх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим байх ёстой. Энэ нь ардчилсан, эрх зүйт төрийн нийтлэг шаардлага[4] нь болж өгдөг юм. Нээлттэй ил тод байдал нь иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлж, хэлэлцэж буй асуудалд тэдний анхаарлыг хандуулж, дэмжлэг авах буюу шүүмжлэл өрнүүлэх боломжтой болдог.
Төрийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог авч үзэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлага гэдэг зүйл зайлшгүй гарч ирдэг. Нийгмийн хариуцлага гэж (social accountability) иргэний оролцоонд тулгуурласан хариуцлага тооцох хандлагыг хэлнэ. Хариуцлага тооцох үйл ажиллагааг иргэд эсхүл иргэдийн байгууллага явуулна.
Төрийн албан хаагчид хийгээд улс төрчидтэй харилцан ажиллахдаа иргэдийг илүү мэдээлэлтэй, шууд бөгөөд үр дүнтэй, бүтээлч арга барилтай болгох явдал “нийгмийн хариуцлага”-ын агуулга юм. Улс төрийн онолын дагуу засгийн газраас хариуцлага шаардах нь иргэний нийгмийн гол үүрэг юм. Энэхүү гол үүрэг нь нийгмийн хариуцлагын гол суурь нь болдог. Үүнд иргэд төртэй харьцан төрийн албан хаагчдаас хариуцлага шаардан ажиллана. Мөн иргэдийн эрх үүрэг, хариуцлагыг тодруулж гаргадагаараа нийгмийн хариуцлага нь иргэдтэй нягт холбоотой бөгөөд тэдний шаардлагыг өндөржүүлж, оролцоог нэмэгдүүлнэ[5] гэж үздэг байна.
Нийгмийн хариуцлагын үзэл баримтлал нь иргэдийн оролцоотой шууд холбоотой. Дараахь судалгаанаас[6] иргэдийн нийгмийн оролцооны талаар тодорхой мэдээлэл авч болох юм.
Зураг 3. Та улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан уу? /1 байнга, 2 хааяа, 3 үгүй/
Улс төрийн бүхий л институци, түүний дотор төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ нь хүний эрх, эрх чөлөөг хангахад бүхнээ зориулдаг, тайлагнадаг болон түүнийг нийгэм нь хянаж, нөлөөлж чаддаг гэдгийг мэдрэх нь улс төрийн үйл явцад оролцох иргэдийн оролцооны сэдэл болно. Түүнчлэн нийгмийн хариуцлагын арга механизмууд нь засаг, төрийн албан тушаалтнуудаас хариуцлага шаардах өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах боломжийг иргэдэд олгодог. Эдгээр үйл ажиллагааг хэн ч (иргэд дангаараа, орон нутгийн бүлгүүд, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл), аль ч түвшинд (орон нутгийн болон үндэсний хэмжээнд), ямар ч асуудлаар (төрийн бодлого, улс төрийн ёсзүй, төсвийн гүйцэтгэл, төрийн үйлчилгээ), ямарч аргаар (судалгаа, мониторинг, оролцоотой төлөвлөлт, иргэний боловсрол, олон нийтийн мэдээпэл, эвсэл байгуулах) явуулж[19] болно.
Иргэдийн өмнө хариуцлага хүлээсэн засгийн газрын албаны хүмүүсийн үүрэг нь үндсэн хуулинд тунхагласан хүний эрх, иргэдийн эрх, тэдний мэдээлэл авах эрхээс үүдэлтэй байдаг. Эдгээр эрхийн хэрэгжилтийг хянаж, хангах арга механизмыг нийгмийн хариуцлага бий болгодог. Иргэдийнхээ ашиг сонирхлын төлөө засгийн газар нь ажилладаг байх, иргэд нь түүнээс үүнийг л хүлээж, шаарддаг байхыг нийгмийн хариуцлагыи үзэл баримтлал голчилдог.
Төрийн үйл явцад эрх мэдэл бүхий субьектүүд болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын салбарт хүлээх чиг үүрэг, хариуцлага тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээ, эрх мэдлийн хэмжээ хязгаараас хамааран ялгаатай, адилгүй байх авч, ард түмний эрх ашгаас үүдэлтэй зорилго бүхий тухайн байгууллагын үйл ажиллагаа үр өгөөжтэй байх асуудлаар хамтын хариуцлага хүлээнэ.
Хамтын хариуцлага хүлээх зарчим нь улс төрчид, төрийн албан тушаалтнууд иж бүрэн хүн төвтэй гөрийн бодлого хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ардчилсан хяналт тэдний дунд бие биенээ үгүйсгэх бүлэглэл бий болохоос сэргийлж, түүгээрээ тогтвортой байдал төлөвшин тогтоход дэмжлэг үзүүлдэг давуу талтай байдаг[20] гэж үздэг.
Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулж байгаа бусад хүчин зүйлд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал, иргэний нийгмийн хоорондын мэдээлэл солилцоо хязгаарлагдмал, төрийн албаны чиг үүргийн давхардал болон тодорхой бус байдал, засаглалын доод түвшинд олон нийтийн төлөөлөл болон хариуцан тайлагнал дутмаг байгаа[21] зэрэг орж байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Төрийн үйл ажиллагааны төлөвшилд иргэд ямар хандлагатай байгааг дараахь судалгаанаас[22] харж болох юм.
Зураг 4. Ардчилсан засаглалын дараахь шинжүүд хэр төлөвшиж байна вэ? /1 маш сайн, 2 сайн, 3 дунд, 4 муу, 5 маш муу/
Хариуцан тайлагналын систем сул эрх мэдлийн хуваарилалтын давхардал, иргэний нийгмийн хязгаарлагдмал оролцоо, мэдээллийн урсгалын гажилт, улс төрчид, төрийн албан тушаалтнуудын авлига, хээл хахуульд автсан байдал болон засаг төрийн үйл ажиллагааг иргэд хянах иргэдийн хяналтын систем төлөвшөөгүй, улмаар иргэдийн зүгээс ардчилсан институци, улс төрийн намууд, бүхэлдээ ардчиллын үйлчлэлд үл итгэх итгэлийн бууралт, хүнийсэх үйл явц зэрэг ардчиллыг шинээр тоггоож буй улс орнуудын өмнө тулгаргадаг нийтлэг дүр төрх Монгол улсыг их бага хэмжээгээр хамарсаар байна.
Дэлхийн банкнаас 2004 онд гаргасаи уг банкнаас баримтлах тусламжийн стратегийн баримт бичигг (Mongolia-Country Assistance Strategy, WB, 2004) Монголын Улс төрийн шилжилтийн асуудлын талаар “Засгийн газрыг иргэдтэй холбох ил тод, тайлагнах механизм хөгжлийн шатандаа байгаа ба ерөихийдөө сул хэвээр байна” гэж дүгнэжээ. Гэтэл Их Британи улсын Далайн чанад дахь хөгжлийн хүрээлэнгээс гаргадаг Дэлхийн засаглалын судалгаанд[29]: “Монголд хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэйн зэрзгцээ улс төрийн мэтгэлцээн, нийтийн эсэргүүцлийн идэвхтэй илрэл байгаа”-г онцолж, ард түмнийг төлөөлөх чиг үүрэг парламентын хууль тогтоомжид сайтар тусгагдаагүй ба хариуцан тайлагнах үүрэг олон нийтээс хүсэн хүлээсзн тэр хэмжээнд хүрэхгүй байна гэж үзсэн.
Ард түмэн нь төр засгаа юу хийж байгааг мэддэг, төр засгийн бодлогын талаарх албан ёсны мэдэгдлийг шалгах бие даасан хэрэгсэлтэй байвал аливаа төр засаг олон нийтийн өмнө хариуцлагатай байна[30]. Иргэн хүн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хэрэгжилт хэд хэдэн хүчин зүйлийн улмаас хязгаарлагдаж байна. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байхгүй, улсын нууцын тухай хуулиар мэдээллийн эрх чөлөө, ил тод байдал болон тайлагналыг хязгаарладаг. Төрийн байгууллагуудад шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах үйл явц бүхэлдээ нээлттэй биш зэрэг нь сөрөг үзүүлэлт болж байна.
Дүгнэлт
Өнөөдөр монголын нийгмийн харилцааны бараг бүх субъектүүд эрхээ маш сайн мэдэж, бүр хэтрүүлэн эдэлж байгаа атлаа өөрсдийн үүрэг хариуцлагаа бараг мартах байдалд хүрээд байна. Энэ нь хууль тогтоомж болон нийгэмд тэдний үйл ажиллагааг хянах хяналтын механизм байхгүйтэй холбоотой.
Төрийн дээд эрх мэдэл ард түмний мэдэлд байх тухай үндсэн хуулийн заалтыг дэлгэрүүлж баталгаажуулсан төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Түүнчлэн эрх баригч-шийдвэр гаргагчид ба иргэд-сонгогчид гэж харьцуулах юм бол Монгол улсын одоогийн хууль тогтоомжид туссан байдлаараа ард түмний засаглах эрх мэдэл тунхаглалын шинжтэй, тодорхой эрх зүйн баталгаагүй байгаа юм.
Төлөөлөгчдийн байгууллагыг ард түмэн хянах бололцоо бага, тэдгээрийн шийдвэр гаргах үйл явц олон түмний өмнө нээлттэй, ил тод явагддаггүй учраас эдгээр байгууллагын үйл ажиллагаа иргэдийн ардчилсан үнэлэмж, итгэлийн төлөвшилд таатай орчин, нөхцлийг хангахгүй байна. Улмаар иргэдийн гөр засагт итгэл итгэл алдарч, нийгэм тэр чигээрээ сул, идэвхгүй болсон.
Төрийн үйл ажиллагааны дутагдал доголдлыг шүүмжилж иргэдийн дуу хоолойг төр засагт хүргэх талаар байнгын үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэдийн байгууллага, олон нийтийн байгууллагууд төдийлөн байхгүй байна. Зарим нэг хөдөлгөөн, байгууллага үйл ажиллагаа, эсэргүүцэл, шаардлага тавьж гарч ирдэг боловч төр, засгийн зүгээс тэдний шаардлага хүсэлтийг хүлээж авдаггүй, тэдгээр байгууллага, хөдөлгөөнүүд ч үйл ажиллагааныхаа талаар тууштай тэмцэж эцсийн үр дүнд хүрэлгүй замхран алга болдог.
Эдгээр байдлаас харахад Монгол улсын өнөөгийн нийгэмд иргэдийн эрх ашгийг хамгаалсан чадварлаг, хүчтэй, засаг төр нөлөөлж чадахуйц бүтэц зохион байгуулалтай иргэдийн олон нийтийн байгууллага, омбудсмен, хараат бус хэвлэл мэдзэллийн байгууллагууд зайлшгүй дутагдаж байна.
Эрх баригчдын зүгээс үйл ажиллагаандаа нээлттэй ил тод байдлыг баримталдаггүй, иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа тэр бүр мэдээлж, тайлагнадаггүй учраас иргэд төрийн зүгээс ажил үйлчилгээг авахад хүндрэл бэрхшээл байнга тохиолддог. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хязгаарлагдмал, бодит амьдрал дээр мэдээлэл авах боломж бололцоо тэр бүр нээлттэй биш байна. Түүнчлэн шүүх засаталын үйл ажиллагаанд бусдаас хараат бус байх гэсэн зарчим тэр бүр хэрэгждэггүй, төрийн өндөр албан тушаалтан болон эрх мэдэлтнүүдийн хариуцлагатай холбогдон гарсан хэрэг тэр бүр үнэн зөвөөр шийдэгдэхгүй байна. Эрх мэдэлтнүүдтэй холбогдсон хэрэг хэрхэн, яаж шийдэгдсэн талаар олон нийтэд огт мэдээлэлддэггүй, олон нийтийн дунд ч томчуудтай холбогдсон хэрэг үнэн зөвөөр шийдэгддэггүй юм чинь бид яах ч арга алга гэсэн бодол хэвшмэл болсон байна. Энэ нь , хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаагийн нэг илрэл болж байна.
Зөвлөмж
- УИХ-ын тухай болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд гишүүдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрээ иргэд олон нийтэд тогтмол хариуцан тайлагнаж, мэдээлэл өгдөг байх гэсэн заалтыг оруулж өгөх,
- УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны үр дүнг хянаж, тэдэнд хариуцлага тооцох бүтэц (ажлын хэсэг эсхүл хянан шалгах хороо)-ийг УИХ-ын дэргэд байгуулах, энэхүү бүтцэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, болон бусад төлөөллийг оролцуулах, улмаар гишүүн тус бүрийн тойрогт очиж үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянан, судлаж, иргэдийн санал хүсэлтийг авч хэрэгжүүлэх эрх мэдлийг энэхүү бүтцэд олгох,
- Засаглалын эрх мэдэл бүхий субьект, байгууллагуудын үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулж цахим засаглалыг хөгжүүлэх,
- Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын шийдвэр гаргах үйл явцад иргэний шууд оролцоо, хяналтыг өргөтгөх, хуульчлан зохицуулах, түүний биелэлтийг зохион байгуулах,
- Мэдээллийн эрх чөлөөг бататган, хэвлэл мэдээллийн хараат бус байдлын эрх зүйн орчин, баталгааг сайжруулах, хэвлзл мэдээллийн хэрэгслийн хүртээмж, олон нийтийг хамрах хүрээг ихэсгэх, төрийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад дарамт шахалт үзүүлэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
- Улс төр, нийгэм-эдийн засгийн хүрээнд шударга өрсөлдөөнийг хэвшүүлж, тэгш оролцох нөхцөл бололцоогоор хангах, сонгуулийн үйл явцыг олон иийтэд нээлттэй болгох, үүний тулд сонгуулийн хэсгийн хороодод хараат бус мэргэшсэн байгууллагын төлөөллийг олноор ажиллуулах,
- Иргэд, сонгогчдын нийгэм, улс төрийн идэвхийг дээшлүүлэх, тэдний дунд хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг орон нутаг дахь ИТХ, ИНХ-ийг гүшиглэн тогтмол, үр дүнтэй хийж байх зайлшгүй шаардлагатай байна. Иргэд хууль, тогтоомжийн талаар бодьтой үнэн зөв ойлголтгүй учраас өөрсдийн эрхийн талаар хаана, хэнд хандах, хэнтэй хариуцлага тооцох талаар мэдэхгүй байна.
- Хариуцлагын тогтолцоог бүх шатанд бий болгох хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор омбудсмен байгуулах зэрэг ажлыг шат дараалан хийх хэрэгтэй байна.
Ном зүй
- Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар толь, УБ хот, 2006 он
- АЗШҮБТ-ийн хүрээнд хийсэн судалгаа. УБ хот, 2005 он
- “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” монитирингийн судалгаа. УБ хот, 2004 он
- Вашингтон дахь ОУХА болон Азийн сантай хамтран хийсэн “Монгол Улс дахь авлигын байдалд хийсэн үнэлгээний тайлан” УБ хот, 2005 он
- Гүльэрмо О Доннел “Төлөөллийн ардчилал” Ардчилал сэтгүүл 5, УБ хот, 1994 он
- ДокторТодд Лэндмэн, Марко Ларицца, КлэрМакЭвой.“Монголдахь ардчиллын төлөв байдал. Урьдчилсан судалгаа”, Хүний эрхийн төв, Эссексийн Их сургууль, УБ хот, 2005 он
- Дэлхийн улсуудын шүүхийн тогтолцоо: Монгол улс. Хууль зүйн үндэсний төв, УБ хот, 2005 он
- Д.Дондог, О.Тунгалаг Нутгийн удирдлага-Эрх зүйн шинэчлэл, УБ хот, 2005 он
- С.Жанцан. Шүүх засаглал, УБ хот, 1999 он
- Зүүн Азийн Барометр, УТБА, УБ хот, 2005 он
- Засгийн газрын Хүний аюулгүй байдлыг хангах Сайн засаглал хөтөлбөр, Үндэсний шударга ёсны тогтолцоо.түүний үзүүлэлтүүд. УБ хот, 2003 он
- Кармен Малена, Райнер Форстер, Жанмежай Сингх. “Нийгмийн хариуцлага: Үзэл баримтлал шинээр гарч буй практик”, Дэлхийн банк УБ хот, 2004 он
- Иргэн түншлэгч болох нь”, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гарын авлага, МННХ, УБ хот, 2003 он
- Д.Лүндээжанцан. “Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, УБ хот, 2005 он
- Г.Маналжав, М.Мандах. Монголын Нутгийн Удирдлагын Холбоо. “Монгол Улсын орон нутаг, түүний удирдлага”. УБ хот, 2004 он
- Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм. 2006. УБ хот, 2006 он
- Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явц байдлын тухай илтгэл /Монгол улс/ УБ хот, 2003 он
- Нутгийн удирдлага-онол, практик, арга зүйн сэтгүүл. 2005/3/33. “Орон нутгаас хөгжил эхэлнэ”. УБ хот, 2005 он
- Бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь ТББ-ын оролцоо, Эрх зүйн орчин ба институтчилал. Нээлтгэй нийгэм форум. Бодлогын судалгааны цуврал. УБ хот, 2007 он
- Төрийн ил тод байдал эмхэтгэл. Нээлттэй нийгэм форум, УБ хот, 2006 он
- С.Төмөр. Монгол улсын Үндсэн хуулийн эрх зүй, “Монгол улсад Парламентат ёсыг төлөвшүүлэх асуудал”, УБ хот, 2006 он
- Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг авах арга хэмжээ. Нээлттэй нийгэм Форум. УБ хот, 2003 он
- Үндэсний шударга ёсны тогтолцоо түүний үзүүлэлтүүд. УБ хот. 2003 он
- Шинэ толь. УТБА, УБ хот, 1994-2006 он
- Governance Matters IV: Governance Indicators for 1996-2004 by Report of the World Bank,
- Mongolia-Country assistance Strategy, WB, 2004
27. World Governance Survey in Mongolia, www.odi.org.uk/WGA_Gover- nance/Do
[1] Дарри Даймонд, “Ардчиллын чанар”, Зүүн Азийн Барометр, УТБА, УБ 2005, 22 дахь тал
[2] Д.Ганбат, “Хууль тогтоох байгууллага”, Засгийн газрын Хүний аюулгүй байдлыг хангах Сайн засаглал хөтөлбөр, Үндзсний шударга ёсны тогтолцоо.түүний үзүүлэлтүүд. УБ, 2003, 21 дэхь тал
[3] Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоаы тайлбар толь, УБ 2006, 136 дахь тал
[4] Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг авах арга хэмжээ. Нээлттэй нийгэм Форум. 27 дахь тал
[5] Ларри Даймонд, “Ардчиллын чанар”, Зүүн Азийн Барометр, УТБА, УБ 2005, 22 дахь тал
[6] Нээлттэй нийгэм форум. Бодлогын судалгааны цуврал. “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь ТББ-ын оролцоо, Эрх зүйн орчин ба институтчилал” УБ, 2007, 12 дахь тал
[7] Andreas Schedler, ‘Conceptualizing Accountability’, in Schedler, Diamond
and Partner, The Self-Restraining State, p. 17
[8] Ларри Даймонд, “Ардчиллын чанар”, Зүүн Азийн Барометр, УТБА, УБ 2005, 28 дахь тал
[9] ‘Шведийн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай акт” бүлэг 2:1
[10] Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар толь, УБ 2006, 136 дахь тал\
[11] Ларри Даймонд, “Ардчиллын чанар”, Зүүн Азийн Барометр, УТБА, УБ 2005, 28 дахь тал
[13] Нээлттэй нийгэм форум. Бодлогын судалгааны цуврал. “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь ТББ-ын оролцоо, Эрх зүйн орчин ба институтчилал” УБ, 2007, 14 дэхь тал
[14] Ларри Диамонд “Ардчиллын чанар”, Зүүн азийн барометр, УБ 2005, 28 дахь тал
[15] Schedler, Diamond, and Plattner, The Self-Restraning State
[17] Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм-2006, УБ, 58 дахь тал
[18] 10 Governance Matters IV: Governance Indicators for 1996-2004” by Report of World Bank
Үнэлэгдсэн индекс буюу estimate нь хамгийн ихдээ +2,5 ба энэ утга руу дехөх тусам засаглалын чанар сайн байгааг плтгэнэ, харин -2,5 руу ойртох тусам сөрөг буюу засаглалын чанар муудаж байгааг илтгэнэ. Хувиар илэрхийлсэн индекст засаглалын чанар сайн улс 100 оноо авах ба хамгийн муу үнэлэгдсэн улсын хувьд 0 оноо байна
[19] Кармен Малена, Райнер Форстер, Жанмежай Сингх. “Нийгмийн хариуцлага: Үзэл баримтлал шинээр гарч буй практик”, Дэлхийн банк 2004, 7 дахь тал
[20] С.Төмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй, “Монгол улсад Парламент ёсыг төлөвшүүлэх асуудал”, УБ, 2006, 126 дахь тал
[21] Мянганы хөгжлийн зорилтуудын хзрэгжилтийн явц байдлын тухай илтгэл /Монгол улс/ УБ 2003
[23] World Governance Survey in Mongolia. www.odi.org.uk/WGA_Gover- nance/Docs/
[24] Дэвид Бийтхам, Кевин Бойел. “Ардчиллыг танилцуулхай-80 асуулт, хариулт”. 13дахь тал
[25] Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм-2006, Уб 2006, 59 дэхь тал
[26] Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ, УБ 2006, 7 дахь тал
[27] Нээлттэй нийгэм форум. Бодлогын судалгааны цуврал. “Бодлого боловсруулах, шийдвзр гаргах явц дахь ТББ-ын оролцоо, Эрх зүйн орчин ба институтчилал” УБ, 2007, 17 дахь тал
[28] Д.Лүндээжанцан. “Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал”, Нээлттэй нийгэм форум, Төрийн ил тод байдал эмхэтгэл, УБ, 2006, 10 дахь тал
[29] Кармен Малена, Райнер Форстер, Жанмежай Сингх. “Нийгмийн хариуцлага. Үзэл баримтлал шинээр гарч буй практик”, Дэлхийн банк 2004, 7 дахь тал