Д. Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор (Р!1.0), профессор ШУА-ийн ФСЭЗХ-ийн Улс төр судлалын секторын эрхлэгч/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг: Улс төрийн нам, Улс төрийн систем, Намын тогтолцоо, Институт, Улс төрийн коммуникаци
Улс төрийн систем, намын харилцан хамаарлын асуудал нь улс төрийн онол, шинжлэлийн арга зүйн бие даасан томоохон судлагдахууны нэг юм. Улс төрийн шинжлэх ухаан улс төрийн систем, намын харилцааны асуудлыг авч үзэхдээ улс төрийн орчин, үйл явц, улс төрийн систем, намын систем, улс төрийн нам гэсэн өвөрмөц үзэгдлүүдийн хосолмол бүтцийн хүрээнд харилцан хамааралтай тэгэхдээ учир ялгавартайгаар шинжлэн үздэг. Учир нь улс төрийн орчин нь намын үйл ажиллагааны үндсэн хүрээ болдог бөгөөд энэ хүрээн дэх намын төлөвшилтийн үйл явц нь нийгмийн улс төрийн бүхэл үйл явцын салшгүй хэсэг, харин нам, намын тогтолцоо нь улс төрийн нийтлэг системийн нэг үндсэн бүрдэл нь болдог.
Орчин үед улс төрийн намыг онолын олон янзын арга хандлагын үүднээс судалдагч түүнийг нийгмийн улстөрийн бүхэл системийн салшгүй бүрэлдэхүүн, бүтэцлэг бие даасан өвөрмөц систем талаас нь авч үзэж судлах нь нэлээд түгээмэл шинжтэй болжээ. Түгээмэл шалтгаацлал, харилцан хамаарлын философиийн жам ёс нийгэм улс төрийн үзэгдэл хүрээнд ч бодитой илэрч үйлчилдэг.
Улс төрийн аливаа үзэгдлүүд өөр хоорондоо харилцан нөхцөлдөж, бие биенээл нөхөн сэлбэж байдаг. Энэ онцлог зүй тогтол улс төрийн өвөрмөц үзэгдэл болох намд ч бүрэн хамаатай. Улс төрийн нам нь дотооддоо зуршмал үйлчлэх объектив хууль, жам ёс бүхий ямагт хөгжиж, хөдөлж байдаг нийгмийн харьцангуй бие даасан өвөрмөц улс төрийн “амьд организм” мөн билээ. Гэхдээ ингэлээ гээд нам нь нийгмийн тухайн бодит орчин нөхцөл, үйл явц, улс төрийн системээс ангид гадуур оршин хөгжинө гэж үгүй. Харин ч тэрээр түүний дотоод агуулга, бүтцийн бүрдэл хэсгүүдтэй нягт нарийн харилцан шүтэлцээнд оршдог. Иймд аливаа улс төрийн нам, намын системийг шинжлэн үзэхдээ нийгмийн улс төрийн системийн нийтлэг бүтцийн хүрээнд түүнтэй хамаатуулан авч үзэх хэрэгтэй болдог. Харин энэ шинжилгээ нь системийн болон бүтэц-үүргийн (Л.Берталанфи, Т.Парсонс, Ч.Бернард, Р.Мертон, М.Дюверже, У.Берихэм, К.Байже, К.Дойч, Д.Истон, Г.Алмонд, В.Пауэлл, Р.Арон, Т.Шилз, Ж.Деннис, С.Верба, Р.Хесс) арга зүйд суурилдаг.
Улс төрийн систем, намын тогтолцоо, намын хоорондын харилцаа нь нийгмийн улс төрийн хүрээний нэгэн онцлог дэд систем, түүний үйл ажиллагааны өвөрмөц механизм мөн билээ. Улс төрийн систем, намын харилцан хамаарлын асуудлыг систем, бүтцийн арга зүйн үүднээс “нийгмийн улс төрийн систем – намын тогтолцоо – улс төрийн нам” гэсэн улс төрийн үзэгдлүүдийн гурвал бүтэцтэй холбон үздэг бөгөөд энэ нь тодорхой утгаараа тогтолцоо /систем/, бүхэл /дэд систем/, хэсэг -ийн харилцан шүтэлцэлийн тухай асуудал юм.[1] Нийгмийн улс төрийн тогтолцоон дахь дээрх гурвал бүтцийн нийтлэг харилцаа холбооны хүрээнд нийгмийн улс төрийн систем нь ерөнхий систем, уг системийн хүрээн дэх намын тогтолцоо нь бүхэл буюу дэд систем, намын системийг бүрдүүлж буй тодорхой намууд хэсэг нь болдог байна.[2]
Улс төрийн системийг намтай холбогч гол механизм нь намын систем болдог. Учир нь намын системээр дамжин улс төрийн намуудын нийгэмд эзлэх байр суурь, статус, гүйцэтгэх үүрэг тодорхойлогдож байдаг. Ингэхлээр намын системийн бүтцийн үндсэн элемент нь түүнийг бүрдүүлэгч нэгж хэсэг, тусгай үзэгдэл болох улс төрийн намууд болдог. Тэдгээр нь өөр хоорондоо харилцааны төвөгтэй сүлжээнд орсноор зохион байгуулалтын түвшинд эрэмбэлэгдсэн, цэгцтэй бүтцийг бий болгодог. Бүтэц бол намын системийн гол шинж, түүнийг бүрдүүлэгч элементүүдийн (намуудын) харилцаа, зохион байгуулалт юм. Ингэж улс төрийн систем, намын тогтолцоо, намуудын системлэг харилцаа хэрэгжиж байдаг.
Улс төрч, улс төр судлаачид улс төрийн систем, намуудын хоорондын харилцан хамаарлын асуудлыг олон талаас нь үзэж судалж ирсэн. Тухайлбал, тэдгээрийн хоорондын харилцааны механизмыг тайлбарлахад йнститут, байгууллага, үүрэг, үйл ажиллагаа, засаглалын болон эрх зүйн харилцаа, үзэл, ухамсар, сэтгэл зүйн зэрэг хандлагууд нэлээд түлхүү хэрэглэгддэг.
Улс төрийн систем, намын харилцан хамаарлын механизм нь олон талтай өргөн хүрээт шинжтэй. Энэхүү харилцан үйлчлэлийн механизмын агуулгыг дараах байдлаар томъёолон тодорхойлж болох байна. Энэ нь нэгд, бүтэц-бүрдэлжилтийн институционал механизм; хоёрт, үүрэг-үйл ажиллагааны функционал механизм; гуравт, мэдээлэл сопилцооны коммуникатив механизм; дөрөвт, эрх зүй-зохицуулалтын регулятив механизм зэрэг болно. (Бүдүүвч 1)
Бүтэц – бүрдэлжилтийн институционал механизм. Намууд бүтэц бүрдэлжилтийн буюу институцонал механизмаар дамжин улс төрийн системтэй холбогддог. Ингэхдээ улс төрийн системийн иргэний нийгмийн байгууллагын бүтцээс төрийн институц болох урт замналыг туулдаг. Энэ нь бүхэлдээ намын институтжих үйл явц мөн бөгөөд намууд ингэж институтжин хэлбэрших явцдаа улс төрийн системийн салшгүй бүрдэл институт болдог. Намын институтжих үйл явцыг Италийн судлаач А.Панебианко “намын зорилго болон үнэлэмжүүд тодорхой үндэслэлтэйгээр нэгтгэгдэж байгаа үйл явц юм”[3] гэж үзсэн бол Ф.Селзник “намын институтжилт гэдэг бол нам дахь зохион байгуулалтын зайлшгүй байдлыг ухаарч түүнийг бодит зорилгод нийцүүлэн институционал хийгээд функционал бүтэц бий болгоход чиглэсэн түрэлт бүхий үйл явц юм”[4] гэж тодорхойлсон байна. Эндээс үзвэл намуудын институтжих үйл явц нь нэг талаас намын дотоод бүтэц зохион байгуулалтын, нөгөө талаас төрийн засаглалын гэсэн хоёр үндсэн түвшинд явагддаг нь илэрхий байна. Үүнтэй холбогдуулан “институт” хэмээх ойлголтын тухайд зарим зүйлийг товч боловч тодруулах нь зүйтэй байх.
Улс төрийн шинжлэх ухаанд “институт” гэдэг ойлголтыг сонирхолд суурилсан нийгмийн бүлгүүдийн зохион байгуулалтын түвшинд бүрдсэн бүтэц гэж тайлбарладаг. Институт гэдэг нь “institum’’ хэмээх латин үгнээс гаралтай нэр томъёо. “Britanica” н.штэрхий толь бичигт түүнийг үүсгэх, байгуулах; тогтолцоо, юмны бүтэц, хэлбэр гэж тайлбарласан байна. Институтийн онолын суурь анхлан Америкт тавигдан улмаар Өрнөдийн бусад орнуудад дэлгэрэн. Франц, Англи, Германд хөгжсөн байна. Институтын онолын гол төлөөлөгчдийн тоонд М.Прело, Ж.Бюрдо, М.Дюверже зэрэг судлаачдыг зүй ёсоор оруулдаг. М Прело институт гэдгийг тодорхойлохдоо “институт бол сонголтууд байдаг, институт бол бие хүмүүсийн нэгдэл байдаг, институт бол хамтын үйл ажиллагаа байдаг, институт бол механизм байдаг, эцэст нь институт нь дээрх бүгдийг багтаасан органиэм юм”[5] гэсэн сонирхолтой санааг дэвшүүлсэн байдаг. М.Прелогийн үзсэнээр “Институт-организм” болдог утгаараа хуулиар тогтоосон засаг захиргаатай, нийтлэг хэрэгцээ, үзэл суртлын нэгдэлд суурилсан зохион байгуулалтын нэгдэл”[6] болж байдаг бол М.Дюверже институт гэдгийг зорилго, үйл ажиллагаагаараа нэгдсэн тогтворт шинжтэй, хүмүүсийн харилцааны хамгийн бодитой, сайн загвар, хэлбэр гэж үзсэн байна. Ингэж тэрээр институт хэмээх ойлголт бүтцийн хийгээд итгэл үнэмшил дээр суурилсан нэгдлийн гэсэн хоёр элементийг өөртөө агуулж байдаг”[7]гэж үзсэн байна. Бүтэц гэдгээ тэрээр бодит харилцааны институтжсэн загвар гэж тодорхойлсон байна. Энэ үүднээс авч үзвэл институт гэдгийг М.Дювержегийн томъёолсоноор зохион байгуулалттай, юхицолдолгоотой цогц бүтцийг үүсгэгч үзэл санаа, итгэл үнэмшил, зан үйлийн нэгдэл8 хэмээн ойлгож болох байна.
Нам бол институт, тэгэхдээ улс төрийн институт юм. Нам нь улс төрийн институт гэдэг утгаараа улс төрийн системтэй холбогддог. Намууд нь нэг талаас иргэний нийгмийн, нөгөө талаас төрийн институт болдог. Намууд нийгмийн төлөөллөө бүрдүүлж, зохион байгуулалтын бүтцээ бий болгон, улс төрийн үзэл, үнэт зүйлсээ томъёолсоны дараа улсын бүртгэлд бүртгүүлэн, үйл ажиллагаагаа хууль ёсоор баталгаажуулсанаар иргэний нийгмийн институт болдог. Тэд энэ үөд төрийн засаглалыг хэрэгжүүлэгч институт хараахан биш, харин иргэний нийгмийн бусад байгууллагын тусламж, оролцоотойгоор болон өөрөө бие даан нийгэм дэх олон янзын ашиг сонирхолыг илрүүлж, түүнийг улс төрийн үзэл баримтлал, хөтөлбөрийнхөө суурь үндэс болгон нэгтгэн томъёолж, бодлого зорилгоо нийгэмд санал болгогч улс төрийн хэв шинж бүхий сонирхлын бүлэг байдаг.
Намын бодлого хөтөлбөрийг олон түмэнд танилцуулан сурталчлах боломжийг бүрдүүлж, намыг улс төрийн систем тэр дундаа төрийн засаглалын тогтолцоотой холбогч үндсэн механизм нь сонгууль юм. Намууд хөтөлбөр, зорилго, бодлогоо сонгуулийн өмнөх тэмцлийн явцад дэлгэн тавьж, сонгогч олон түмний дэмжлэг итгэлийг олж авахын төлөө өөр хоорондоо өрсөлддөг. Энэ өрсөлдөөнд амжилт гарган, сонгогч олон түмний итгэл дэмжлэгийг олж авч чадсан намууд нь төрийн засаглалын тогтолцоонд зохих ёсны байр сууриа эзлэн, төрийн институт болсноор тэдгээр нь тус тусын үзэл баримтлал, зорилго бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болдог. Энэ үеэс намууд төрийн засаглалын төдийгүй нийгмийн улс төрийн системийн онцгой нэгэн институт болдог. Ингэснээр намууд нь төрийн институт болж, улс төрийн систем дэх хууль ёсны чиг үүргээ хэрэгжүүлдэг байна. Энэ агуулгаараа нам нь олон түмнийг улс төрийн систем, төрийн засаглалтай холбогч “гүүр” болж байдаг.
Үүрэг – үйл ажиллагааны функционал механизм. Аливаа нийгмийн систем тодорхой чиг үүрэгтэй байдаг. Хэрвээ систем зорилго, чиг үүрэггүй бол уг систем оршин үйлчлэх боломжгүй болж, систем шинжээ алдахад хүрдэг. Харин энэ чиг үүрэг нь системийн бүрдэл хэсэг болох элементүүдийн үүргээр нөхцөлддөг. Тэгэхдээ ингэлээ гээд улс төрийн системийн өөрийнх нь чиг үүрэг, түүний бүрдэл элементийн чиг үүрэг хоёрыг шууд давхцуулан ойлгож буй хэрэг биш юм. Ингэж үзэхийн үндэс нь систем бол элементүүдийн энгийн нийлбэр бус. Харин чанарын өөр түвшний цогцлол байдаг, системийн чиг үүргийг системийн элемент бүрдэл хэсгүүд дангаараа хэрэгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Хэдий тийм боловч системийн бүрдэл элементүүдийн чиг үүрэг нь нэг талаас тухайн системийн тогтвортой оршин үйлчлэх нөхцөл, нөгөө талаас системийн бүхэллэг шинж буюу систем-элемент болон элемент хоорондын харилцааг холбогч чухал механизм болдог.
Нам бол улс төрийн системийн бүрдэл элемент мөн. Намын нэг үндсэн онцлог нь улс төрийн системийн хүрээнд тодорхой эорилго, чиг үүрэгтэй байдагт оршдог. Нам нь улс төрийн системийн ерөнхий чиг үүргийг онцлог байдлаар хэрэгжүүлж байдаг ч түүнд улс төрийн систем дэх өөрийн жам ёсны өвөрмөц чиг үүрэг гэж байдаг. Энэ нь сонирхолыг нэгтгэх /сонирхолын агрегаци/ чиг үүрэг юм. (Бүдүүвч 2) Сонирхолын агрегаци хийх үүрэг нь түүний улс төрийн систем дэх хамгийн гол чиг үүрэг нь болдог. Үүнтэй холбогдуулан зарим улс төр судлаачид улс төрийн нам болон түүний системийг сонирхол нэгтгэх үйл ажиллагааны бүрдэлжилтийн үр дүнд бий болсон улс төрийн дүр гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Эндээс үзвэл намын улс төрийн систем дэх үндсэн чиг үүрэг нь олон янзын сонирхол, үзэл санааг юдорхой бодлого, хөтөлбөрийн хэлбэрээр нэгтгэн боловсруулж, юрийн шийдвэрт тусгуулах явдал юм. Үүнийгулстөрийн шинжлэх ухаанд сонирхолын агрегаци хийх үйл явц гэж оноон томъёолдог. Г.Алмонд энэ тухай бичихдээ: “ашиг сонирхолын агрегаци бол иргэд бүлгүүдийн улс төрийн шаардлага нэгтгэгдэж, улс төрийн бодлогын хөтөлбөр болох үйл ажиллагаа юм. …Орчин үеийн олон улс төрийн системд ашиг сонирхолын агрегаци хийдэг гол бүтэц бол намууд болжээ”[8] гэж бичсэн нь дээрхийг давхар нотлож байна.
Намууд улс төрийн системтэй чиг үүргийн хоёр үндсэн хэв маягаар холбогддог. Үүнд: улс төрийн систем дэх төрийн засаглалын харилцаагаар нөхцөлдсөн бүлэг чиг үүрэг, нөгөөх нь улс төрийн систем дэх нийгмийн харилцаагаар нөхцөлдсөн бүлэг чиг үүрэг юм. Эхний бүлэг чиг үүргийн системд сонгуульд өрсөлдөх хүнийг нэр дэвшүүлэх, сонгогчдыг сонгуульд дайчлах, сонгуулийн сурталчилгаа явуулах, парламент, засгийн газрыг бүрдүүлэхэд оролцох, нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг хангах, асуудлыг бүтэцжүүлэх, бодлого боловсруулах /хууль тогтоох/, шийдвэр гаргах, хяналт тавих зэрэг багтдаг.
Түүнчлэн энд бас засаглалын системд олонхи хийгээд цөөнхийн намуудын харилцаа, парламентын гишүүд удирдлагуудын харилцаа, парламентын гишүүн намын гишүүдийн хоорондын болон тэдний төр засгийн үндсэн аппараттай тогтоосон харилцаагаар нөхцөлсөн чиг үүргүүд багтдаг. Тэгвэл хоёр дахь бүлэг чиг үүрэгт нийгмийн төлөөллийг хангах, нийгэмшүүлэх, ашиг сонирхолыг нэгтгэх, улс төрийн соёл, хариуцлагыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцахтай холбоотой чиг үүрэг хамаарагддаг. Ингэж намууд улс төрийн системийн бие даасан институтын хувьд өөрт оногдсон жам ёсны чиг үүргээр дамжуулан улс төрийн бүхэл системтэй гүн гүнзгий холбоо харилцаанд оршдог байна.
Мэдээлэл – солилцооны коммуникатив механизм.
Намыг улс төрийн системтэй холбогч нэг чухал механизм нь коммуникаци юм. Коммуникаци /communication/ гэдэг нэр томъёог толь бичгүүдэд харилцах, мэдээ мэдээлэл гэсэн агуулгаар тайлбарладаг[9]. Америкийн судлаач К.Дойч мэдээлэл солилцох үйл явцыг коммуникаци гэж үзсэн байдаг. Х.Лассуэлл коммуникацийн үйл явцын агуулгыг “Хэн юуг, ямар сувгаар, хэнд, ямар үр нөлөөтэйгээр хэлж байна вэ?” гэж товч тодорхой томъёолсон нь ихээхэн алдаршиж, коммуникацийн судалгааны үндсэн загвар болсон билээ.[10] Нийгмийн системд коммуникаци нь өргөн хүрээтэй үзэгдэл бөгөөд улс төрийн амьдралын хүрээний коммуникацийг судлаачид улс төрийн коммуникаци (Political communication) хэмээдэг.
Улс төрийн коммуникаци гэдэг нь улс төрийн бодлогын үндсэн оролцогчдын өөр хоорондын харилцан үйлчлэл, мэдээлэл дамжуулах үйл явц билээ. Системийн онолын дагуу улс төрийн коммуникаци хэмээх нэр томъёоны “улс төр” ба “коммуникаци” хэмээх хоёр хэсэг нь тус бүр нийгмийн системийн томоохон дэд системүүдийг илэрхийлж байгаа юм. Улс төрийн систем нь нийгэмд бодлого боловсруулах, шийдвэр гаргах, харин коммуникацийн систем нь нийгмийн систем дэх бүх дэд системүүдийг өөр хооронд нь холбох үүрэг гүйцэтгэдэг билээ[11].
Нам нь улс төрийн коммуникацийн нэг үндсэн субъект болдог. Нам, улс төрийн системийн хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааны тасралтгүй орчил явагдаж байдаг. Германы судлаач Н.Люман коммуникацийн үйл явцыг аман хэлбэрийн ухуулга сурталчилгаанаас эхлэн бичгэн хэлбэрийг дамжиж өнөөгийн электрон хэвлэл мэдээллийн үе хүрсэн “хувьсал” гэж үзсэн.[12] Эндээс үзвэл нам, улс төрийн системийн хоорондох мэд буй коммуникацийн үйл ажиллагааны дамжих суваг нь олон болох нь ойлгогдож байна. Үнэхээр ч энэхүү коммун хэрэгжих гол суваг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төр албан ба албан бус харилцаа, сонгуулийн кампани, м. сурталчилгаа, олон нийтэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ мэтгэлцээн, хэлэлцүүлэг, уулзалт, мэдээлэл солилцооны үеийн хэрэгсэл, интернет, гар утас, дохио тэмдэг гэх зэрэг бол Нам, улс төрийн системийн хоорондын коммуникацийн явцыг микро, макро гэсэн үндсэн хоёр түвшинд ялган за болох юм. [13]
Нам, системийн хоорондын микро түвшний коммуникация үйл явцад намын улс төрч, лидерүүдийн хоорондын боо хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон түмний хоорондын алба ба албан бус харилцаа, хувь хүний үйл байдал, улс төрийн соёл, санаа бодол, сонгуулийн үеийн ухуулга сурталчилгаа нар дэвшигчдийн имиж, манипуляци гэх зэрэг улс төрч, олон түмний нийгэм сэтгэл зүйн болон ердийн ухамсарын түвшин дэх өрген хүрээтэй коммуникацийг багтаадаг бол макро түвшний гэдэг нийтэд хамаатай асуудлын талаарх шийдвэрийг томъёолох нэгтгэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн коммуникацийн цогц үйл явцыг ойлгодог. (Хүснэгт 1)
Германы судлаач У.Захсер улс төрийн коммуникацийг “хамтын шийдвэрийг илрүүлэн гаргах, томъёолох, хэрэгжүүлэх үндсэн механизм”[14] гэж тодорхойлсон бол судлаач Д.Ярен “төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар улс орны удирдагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн хооронд мэдээлэл солилцож буй үйл явц[15] гэсэн байдаг. Энэхүү улс төрийн коммуникацийг хэрэгжүүлэгч гол институт нь намууд юм. Орчин үед нийтийн боловсролын түвшин нэмэгдэж, мэдээлэл хүртээмжтэй болохын хэрээр иргэд улс төрд санаа бодол, дуу хоолойгоо хүргэх, ашиг сонирхолоо чөлөөтэй өргөнөөр илэрхийлэх хандлагатай болжээ. Тэд улс төрийн оролцоогоо зөвхөн сонгуульд оролцож саналаа өгөх явдлаар хязгаарлахаа больж, сонгуулийн болон сонгуулийн бус үед ч улс төрийн идэвх нь өндөр байж, тэдгээрийн хоорондын коммуникацийн хүрээ боломж өргөжих болсон байна.
Ийм нөхцөлд намуудад шаардлага, тулгалт, дэмжлэгийн хэлбэрээр дамжин ирэх коммуникацийн нөлөөлөл хурдацтай нэмэгдэх болсон билээ. Тэр бүхнийг намууд сонгуулийн сурталчилгаа, бодлого, хөтөлбөртөө нэгтгэн томъёолж, түүнийгээ тээн төрийн шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцон нөлөөлдөг. Үүний үр дүнд улс орны хөгжлийн бодлого концепци боловсрогдон, ард түмний амьдрал ахуйд нөлөө тусаа үзүүлдэг. Энэ бол нам, улс төрийн систем тэр дундаа нам, төрийн засаглалын институт хоорондын коммуникацийн үйл явцын илэрхийлэл мөн билээ.
Эрх зүй – зохицуулалтын регулятив механизм. Намууд улс төрийн системтэй эрх зүй – зохицуулалтын механизмаар дамжин холбогддог. Эрх зүй зохицуулалтын нийтлэг хэм хэмжээ нь улс төрийн системийн бүрдэл элементүүдийг хооронд нь холбон уялдуулахаас гадна тэдгээрийн харилцааны легитимийг ханган, тогтвортой оршин үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Хүснэгт 1
Нам, улстөрийн системийн коммуникаци харилцан хамаарал
Улс төрийн бодлогын үе шат | Улс төрийн коммуникацийн үүрэг |
Шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлыг илрүүлэх | Нийгэм дэх төвөгтэй асуудлыг олон нийтийн зүгээс мэдээллийн хэрэгсэлүүдээр дамжуулан төрөл бүрийн хүсэлт, шаардлага уламжлана. |
Асуудлыг томъёолох | Эн тэргүүнд шийдэх асуудлын талаар улс төрийн субъектүүд болон олон нийт байр сууриа мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлж, нийтлэнэ. |
Асуудлыг шийдэх бодлогыг томъёолох | Улс төрийн намууд сонгуулийн кампани явуулан асуудлыг шийдэх арга замыг мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Олон нийтийн зүгээс улс төрийн намуудын санал болгосон бодлогууд дээр сонголт хийнэ, мэдээллийн хэрэгсэлээр өргөн хэлэлцүүлэг явагдана. |
Бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах | Сонгуулиар олон нийтийн дэмжлэг хүлээсэн нам засгийн эрхэнд гарч, бодлогыг хэрэгжүүлэх эцсийн хувилбарыг хууль тогтоомж, засгийн газрын мөрийн хөтөлбөр байдлаар боловсруулан гаргана. |
Бодлогыг хэрэгжүүлэх | Бодлогын хэрэгжилтийн үе шат бүхэнд мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд хангалттай мэдээлэл өгнө, олон нийтийн санал бодлыг сонсоно. |
Бодлогыг үнэлэх | Хэрэгжүүлсэн бодлогын талаар мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан улс төрийн намууд тайлагнана, олон нийт үр дүнг үнэлэнэ. |
Бодлогыг хэрэгжүүлсэнээс үүдэн гарах асуудпыг ипрүүлэх | Бодлогыг хэрэгжүүлсэний дараа цаашид өөр ямар алхам хийх ёстой, юу нь болохгүй байсан талаар олон нийтийн зүгээс мэдээллийн хэрэгсэлүүдэд хүсэлт шаардлага тавьж эхлэнэ. Энэ нь дараагийн бодлогын циклийн эхлэл болно. |
Эх сурвалж: Ц.Мөнхцэцэг. Сонгуулийн кампанийн коммуникаци. УБ., 2009, 25 дахь тал.
Нам бол улс төрийн систем дэх хууль эрх зуйн нэг үндсэн субъект болдог. Намуудын дотоод, гадаад үургийн хэрэгжилт, улс төрийн бусад институттэй харилцах харилцаа, төрийн засаглалын систем дэх үйл ажиллагаа зэрэгтүүний үйл байдал, харилцааны бүхий л хүрээ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг. Хэрвээ ийм зохицуулалтаас намууд ангид байх аваас түүнийг улс төрийн системийн легитимыг хангасан институт, системийн хууль ёсны бүрдэл элемент гэж үзэх аргагүй юм. Улс төрийн шинжлэх ухаанд намын легитимт шинжийг түүний бодлого, үйл ажиллагааг нийгэм, олон түмний зүгээс нийтээр хүлээн зөвшөөрч, улс төрийн хууль ёсны субъект болсоны илэрхийлэл гэж үздэг. Нам нь өөрийн легитимт шинжээр дамжуулан нийгмийн улс төрийн системийн хууль ёсны бүрэлдэхүүн хэсэг, түүний онцгой нэгэн институт болдог.
Улс. төрийн намын хэм хэмжээ нь намын үйл ажиллагаа, дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалт, намууд хоорондын болон нам, төрийн засаглалын хоорондын харилцааг тус тус зохицуулахад чиглэгддэг бөгөөд ингэхдээ тэр нь эрх зүйн зохицуулалтын бүхэл цогц механизмаар дамжин хэрэгждэг.
Энэ нь үндсэндээ намын бүхий л үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдСЭН хууль эрх зүйн актууд юм. Улс төр, эрх зүйн шинжлэх ухаанд намын хууль эрх зүйн актыг ерөнхийд нь нэгд, ерөнхий эрх зүйн; хоёрт, корпоратив’, гуравт, ёс зүйн гэсэн хэв маягт хуваан ангилж болно. Ерөнхий эрх зүйн акт гэдэгт улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа Үндсэн хууль, улс төрийн намуудын хууль болон бусад хуулиудыг багтааж байгаа бол харин корпоратив эрх зүйн акт нь намын дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, дотоод ардчиллын хэм хэмжээг зохицуулахад чиглэгдсэн дүрэм, журам, намын эрх бүхий дээд байгууллагаас гаргасан бусад эрх зүйн актуудыг ойлгодог Тэгвэл ёс зүйн гэдэг нь намын гишүүд, улс төрчдийн үйл ажиллагаатай холбоотой бичигдээгүй ёс зүйн үнэт зүйлс түүгээр тодорхойлогдож байдаг хэм хэмжээг хэлдэг. Түүнчлэн судлаач П.Норрис намын эрх зүйн зохицуулалтыг агуулгаар нь монопол; картел; эгалитари гэж ангилсан нь анхаарал татдаг юм.[16]
Систем ба нам. Нам бол улс төрийн системийн салшгүй нэгэн бие даасан дэд систем мөн. Намыг систем гэдэг агуулгаар авч үзэх тохиолдолд түүнийг Д.Истоны улс төрийн системийн онолын загварт оруулан шинжлэн үзэхэд сонирхолтой дүр зураг харагддаг юм. (Бүдүүвч 2)
Намыг Д.Истоны улс төрийн эмпирик онол ёсоор нийгэмд үнэт зүйлсийг эрх мэдлийн тусламжтай хуваарилан байршуулах үйл ажиллагааны тасралтгүй явагдах орчил гэж үзэж болно. Энэ нь оролт, хувиргалт, гаралт гэсэн циклээр хэрэгждэг. Намын системийн “оролт”-нд нийгэмд байдаг олон янзын ашиг сонирхол, үзэл бодол, байр суурь түүгээр дамжин илрэх олон түмний гадаад, дотоод шаардлага, хүсэлт, итгэл дэмжлэг /санал өгөх, татвар, хандив, дэмжлэгийн оролцооны бусад хэлбэр/-ийг багтаан үзэж болно. Системийн “оролт” дээр нам нь сонгуульд нэр дэвшүүлэх, хүний нөөцийн бааз сууриа бэхжүүлэх, улс төрийн сонирхолын артикуляци хийх, тэдгээрийг ялган нэгтгэж тодруулах, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогоо цэгцлэх, түүнийг түгээн сурталчлах, нийгмийн төлөөллөө бэхжүүлэх, сонгуулийн кампанийн бэлтгэлийг хангах, сонгуулийн өмнөх тэмцэлд оролцох, сонгогчдыг талдаа татаж, дэмжлэг итгэлийг хүлээх гэх зэрэг гол төлөв дотоод чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин системийн “хувиргалт дээр намууд оролтоос шаардлага, дэмжлэгээр орж ирсэн мэдээллийг боловсруулан нэгтгэн томъёолж, сонирхол, үзлийн агрегаци хийж, тэдгээрийг төрийн бодлогод тусгуулах зорилгоор шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцон нөлөөлж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх гол механизм нь парламентад бүрдсэн түүний үйл ажиллагааны гол бүтэц болох намын бүлэг, тэдгээрийн цогц болох намын систем (хоёр намын, олон намын, эвслийн), засгийн газардахь намуудын оролцоо юм. Энэ хүрээнд түүний төлөөлөх, нийгэмшүүлэх чиг үүрэг давхар хэрэгжиж байдаг.
Системийн “гаралт” дээр намын төрийн засаглалын хүрээн дэх үйл ажиллагааны үр дүн гардаг. Энэ нь тухайн намын идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан хууль, тогтоомж, шийдвэр, санал дүгнэлт /шийдвэр/, түүнийг хэрэгжүүлэх идэвхтэй үйл ажиллагаа /үйлдэл/ юм. Нам нь гаргасан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжилтийн үр дүнг тооцон ажилладаг. Хэрвээ гаргасан шийдвэр түүнийг дагаж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зөв зүйтэй байвал “эргэх холбоо”-гоор дамжин системийн оролтын дэмжлэг дээр мэдээлэл буюу сигнал очих учиртай. Харин буруу, амьдрал дээр нийцэмжгүй байвал мөн эргэх холбоогоор оролтын шаардлага дээр сигнал очдог. Энэхүү хоёр хэлбэрийн сигнал нь намын цаашдын бодлого, үйл ажиллагааных нь циклийн эхлэл болдог. Намын системийн үйл ажиллагааны энэ орчил тасралтгүй байнга тогтвортой явагдаж байх ёстой юм.
[1] Д.Болд-Эрдэнэ. “Нийгэм улс төрийн систем дэх олон намын тогтолцоо: онол, арга зүй.” Бодрол, бясалгал” 1992 №4, 3 тал.
[2] Тайлбар: Зарим судлаачид “систем”, “тогтолцоо” хэмээх хоёр ойлголтыг ялгаатай, систем дотор тогтолцоо оршдог гэж үздэг. Гэвч угтаа “систем”, “тогтолцоо” нь нэг утгатай ойлголт бөгөөд системийг бид тогтолцоо хэмээн монголчилдог. Нэг систем нөгөө системээ нөхцөлдүүлж байдаг, систем дотор бас өөр нэг систем, дэд системүүд оршдог.
[3] Angelo panebiano. Political parties: organization and Power. Cambridge., 1988.P.53
[4] Philip Selznick. Leadership in Administration.London.,1986.P.93
[5] Х.Шахназарова. Современная буржуазная политическая наука: н|)облемы государства и демократии. М., 1982. С.202 ” Мөн тэнд
[6] Х.Шахназарова. Современная буржуазная политическая наука: проблемые государства и демократии. М., 1982. С.204
[7] М Дюверже. Улс төрийн байгууламж. УБ., 2007. Ред. Т.Төмөрхүлэг. 17 дахь тал
[8] Г.Алмонд, Ж.Пауэлл, К.Стром, Р.Далтон. Харьцуулсан улс төр: онолын хүрээ. УБ., 2005, 112, 115 дахь тал.
[9] Nepco publishing. Collins. English-Mongolian Dictionary. 2008. p. 50.
[10]Ц.Мөнхцэцэг. Сонгуулийн кампанийн коммуникаци. Монгол улсын жишээн дээр/. (Улс төрийн ухааны доктор /Ph.D/ зэрэг горилсон бүтээл. УБ., 2009. 19 дахь тал.)
[11] Мөн тэнд. 11 дахь тал.
[12] Ц.Мөнхцэцэг. Сонгуулийн кампанийн коммуникаци. Монгол улсын жишээн дээр/. (Улс төрийн ухааны доктор /Ph.D/ зэрэг горилсон бүтээл. УБ., 2009. 17 дахь тал.)
[13] Тайлбар: Коммуникацийн үйл явцыг судлаачид онолын гурван үндсэн түвшинд авч үздэг. Энэ нь коммуникацийн онолын микро, мезо, макро түвшин юм. 10. Jarren, P. Donges, Politische Kommunikation in der Med- engesellschaft, Eine Einfuehrung, Westdeutscher Verlag, 2002. 23-р тал/
[14] Saxer Ulrich (1998) Mediengesellschaft: Verstaendnisse und Missver staendnisse. In: Sarcinelli Ulrich. Politikvermittlung und Demokratie in der Mеdіеngesellschaft. Bonn. S. 52-73 /Ц.Мөнхцэцгийн дурьдсан бүтээлийн 24 дахь талаас дам ишлэв./
[15] Jarren Otfried/ Sarcinelli Ulrich, Saxer Ulrich. (1998) Politische Kommuni- kation in der demokratischen Gesellschaft. Ein Handbuch mit Lexikon. Op- laden, Wiesbaden. Щ. Менхцэцгийн дурьдсан бүтээлийн 24 дахь талаас дам ишлэв./
[16] Тайлбар: Намын эрх зүйн тэдгээр хэлбэрийн тухайд уг бүтээлийн 5-р бүлгийн 3 зүйлээс дэлгэрүүлж үзнэ үү. Ийнхүү намууд нийгмийн улс төрийн системтэй дээрх механизмаар холбогдсоноор улс төрийн системийн салшгүй бүрдэл нь болоод зогсохгүй мөн өөрөө бүхэл бүтэн амьд бие даасан систем болон оршин үйлчлэх нөхцөл бүрддэг.