С. Түмэндэлгэр
/МУБИС-ийн ТНУС-ийн УТСС-ийн тэнхмийн багш/
Шинэ толь №69, 2010
Түлхүүр үг: Төрийн хариуцлагатай байдал, бодлого боловсруулах, иргэдийн оролцоо шийдвэр гаргах, идэвхигүй, Иргэдийн шууд оролцоо, Ардчилал өндөр хөгжсөн
Нэг. Нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл явцад иргэд оролцох нь яагаад чухал вэ?
Монгол улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-д “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн трийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн зрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү зрхээ эдлэнэ” гэж заасан байдаг нь иргэдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхийг хуульчлан баталгаажуулсан хэрэг юм.
Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь ардчиллыг хөгжүүлэх, төрийн байгууллага, ажилтны хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, өрийн үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бусад санаачлагуудыг амжилттай хэрэгжүүлэх түлхүүр гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрч байна. Судлаачид болон эрх баригчид үндэсний түвшинд сонгуулийн ба төлөөллийн ардчилалд илүү анхаарч байсан бөгөөд харин авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд жирийн иргэдийн амьжиргааг сайжруулахад мэдэгдэхүйц нөлөөлж чадаагүйг харгалзан үзэж өнөөдөр иргэдийн оролцоо ба орон нутгийн түвшин дэх үр ашигтай ил тод, хариуцлагатай тогтолцоонд анхаарал төвлөрүүлэх болсон билээ[1]. Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянах үйл явцад иргэд оролцохыг хоёрдугаарт бус харин тэргүүлэх үүрэгтэй болох талаас нь анхаарч ардчиллын талаарх шинэ мянгантай зэрэгцэн орж ирж буй шинэ парадигмын гол үзэл санаа, үйл хэрэг гэж үзэж байна[2]. Учир нь аливаа шийдвэр улс төрийн хүчнүүд болох нам, бүлэглэлүүд, төрийн түшмэдийн хүрээгээр хязгаарлагдах болсноор ардчиллын онол ба бодит байдал дээрх ардчиллын хэрэгжилт хоорондын зөрөөг иргэд илүүтэй мэдрэх болжээ.
Төрийн хариуцлагатай байдлыг юуны түрүүнд төрийн удирдах ажилтан, мэргэжилтэн, ажилтнуудын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлан анхаарч байв. Жишээлбэл, төсвийн үйл ажиллагаанд төсвийг хэрхэн боловсруулж, хэр зэрэг үр ашигтай зарцуулсан байна вэ гэдэгт анхаарч байв. Тэгвэл өнөөдөр төсвийн төлөвлөлтийг хийхдээ хэр зэрэг иргэдийн санаа бодол, хэрэгцээнд тулгуурласан, хэр зэрэг оролцоог нь хангасан бэ гэдэг нь нийгмийн хариуцлагын тогтолцооны гол шинж болж байна. Ийнхүү бодлого боловсруулах, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцооны хүрээ нь улам бүр тэлж, баялаг утга агуулга, хэрэгцээ шаардлагаар нөхцөлдөх болжээ.
Иргэдийн үр нөлөө бүхий идэвхтэй оролцоо, шийдвэр гаргах шатанд санал өгөх тэгш эрх, боловсруулж буй хөтөлбөр, асуудлыг хянах чадвар, бүрэн цогц ойлголт, мэдлэг зэрэг нь ардчилсан үйл явцын шалгуур болж байдаг. Тэгэхээр ардчиллыг хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэх явдал нь иргэдийн үр нөлөөтэй оролцоо хэр зэрэг хангагдсан, иргэд гарч буй бодлого, шийдвэрт өөрсдийн эрх ашгаа тусгах, санаа бодлоо илэрхийлэх, түүний хэрэгжилтийг хянах боломж, чадвар хэр байгаагаар тодорхойлогдоно.
Түүнчлэн иргэдийн оролцоо нь төрийн бодлогын үр нөлөөг сайжруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, нөөцийг үр ашигтай хуваарилахад нөлөөлсөнөөр ардчиллыг бэхжүүлэхэд гол түлхүүр нөхцөл болж байгааг судлаачид тэмдэглэж байна[3].
Ер нь бодлого боловсруулах, түүнийг шийдэх үйл явцад иргэд оролцох нь “иргэд оролцох эрхтэй, төр оролцуулах үүрэгтэй’’ гэдэг тайлбарын үүднээс чухалчлагддаг[4]. Төрийн бодлого нь нийт иргэдийн нэрийн өмнөөс гарч, тэдний сайн сайхны төлөө байх ёстой гэж үзвэл хэн нэгний эрх ашгийг хөндөж, эсвэл шууд нөлөөлөх шийдвэрийг төр гаргахдаа иргэдийн санаа бодлыг асуухгүй байна гэдэг нь зорилгоо умартаж, хүн гэдэг талаас нь хүндэтгэж үзэхгүй байгаа хэрэг[5] гэж үзсэн байдаг.
Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад оролцох нь иргэдийг ч, төрийн ажилтнуудыг ч аль алиных нь хариуцлагыг нэмэгдүүлдэг. Иргэдийг оролцоонд үндэслэсэн аливаа шийдвэр нь хэрэгжихдээ хялбар, хөгжлийн үр нөлөө сайтай байдаг аж[6]. Ялангуяа, хотын удирдлага хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлж, хянахад оррн нутгийн буюу иргэдийн оролцоонд тулгуурлах нь менежерүүд, иргэдийн төлөөлөгчдөөр хязгаарлуулсан бодлогоос илүүтэйгээр стратеги төлөвлөлтийн үр нөлөө нэмэгдэж, иргэдийн нийгэм-эдийн засгийн орчин, байр суурьт чанарын өсөлт авчирдаг болох нь харагдаж байна[7].
2004 оны 11-р сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан 2/06 дугаар тогтоолоор “НИТХ, тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл”- ийн 1-р бүлгийн 6-д “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санаа бодлыг авч, удирдлагын үйл ажиллагаанд тусгах, иргэдийн оролцоог хангах хөндлөнгийн хяналтын механизмыг нийгмийн харилцааны өнөөгийн байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх арга зүйн орчинг бүрдүүлж, электрон засаглалын шинэ тогтолцоог бий болгоно” хэмээн дэвшүүлжээ. Энэ нь нэг талаас шийдвэр гаргагчдын зүгээс иргэдийн оролцоог чухалчлан буй хандлагыг илэрхийлэх бөгөөд нөгөө талаас иргэдийн үр нөлөө бүхий оролцоог хангах механизмуудыг нэвтрүүлэх санаачлага өрнүүлэх бодит хэрэгцээний хариулт юм.
Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг ихэнх төрийн түшээд, албан хаагчид мэдэж хүлээн зөвшөөрч байв. Гэвч нийслэлийн хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлууд өдрөөс өдөрт нэмэгдэн, иргэд, оршин суугчид, иргэдийн хөдөлгөөний эсэргүүцэл гарах болж, батлан гаргасан бодлогын үр нөлөө төдийлөн үр дүнтэй байж чадахгүй хэвээр байна. Жишээ нь, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт хэдэн төгрөгийн төсөл хэрэгжүүлээд өнөөгийн төлөв байдал нь ямар байна вэ? Энэ нь бодлогод оролцогч талууд, тэр дундаа иргэдийг оролцуулах явдал хангалтгүй байсаар байгаатай холбоотой. Эндээс орон нутгийн удирдлагуудын хувьд бодлого, шийдвэрт иргэдийг оролцуулах сонирхол их байгаа ч, гагцхүү оролцуулах арга зам, технологио шийдэж чадахгүй байна гэж үзэж болох юм.
Орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явц дахь иргэдийн оролцоо доогуур байгаагийн шалтгааныг судлаачид нэгд, иргэдийн үр нөлөөтэй оролцооны зан үйл тогтоогүй, хоёрт, шийдвэр гаргагчид иргэдийг оролцуулахгүй байх гэсэн хандлагатай холбон тайлбарлах нь олонтаа. Ер нь иргэдийн оролцоо нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын олон хүчин зүйлсээс шалтгаалдаг ч төрийн зүгээс иргэдийн оролцох эрхийг хангасан эсэх, боломж, нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг судлах нь ач холбогдолтой.
Хоёр. Иргэдийн оролцоо хангагдаж чадахгүй байна
Судалгааны дүн Нийслэлийн ИТХ-ын бодлого шийдвэр гаргах үйл явцад иргэдтун идэвхигүй оролцдогболохыгхаруулж байна. 2007 оны 7 сарын 3-ны байдлаар иргэдээс 84 өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргаснаас дийлэнхи нь орон сууц, гэр, мөнгөн тусламж, ажлын байр, шагнал хүссэн, өмчийн харилцаа, газрын асуудлаар гомдол, хүсэлт гаргасан агуулгатай байна. Харин 8 буюу 9,5 хувь нь НИТХ-ын анхаарч шийдвэрлэвэл зохих тодорхой асуудлаар саналаа ирүүлсэн байна[8]. Асуулгад оролцогчдоос 4 хүн НИТХ- д хандан өргөдөл, гомдол, санал, хүсэлт гаргасан байв. 2006 оны байдлаар 500 гаруй иргэн, 250 гаруй ИНБ-ын төлөөлөгчид НИТХ-ын даргатай биечлэн уулзсан байна[9]. Иргэдийн ИТХ- ын даргатай биечлэн уулзсан гол зорилго нь тусламж хүсэх явдал байв[10]. Иргэдээс НИТХ-аас байгуулсан ажлын хэсэгт орж ажилласан тохиолдлууд жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч, тун цөөхөн хувийг эзэлж байна. 2005 оны байдлаар зөвхөн нэг хүн эксперт гэдэг утгаараа НИТХ-ын 5-р хуралдаанаар “Нийслэл хотын агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ”-ний талаар авч хзлэлцэх болсонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулсаны бүрэлдэхүүнд орж ажилласан байх юм[11]. Асуулгад оролцогчдын хувьд нэг хүн ажлын хэсэгт орж ажилласан байна.
Мэдээлэл бол оролцооны эхний шат. Гэтэл НИТХ-ын талаарх иргэдийн мэдээлэл туйлын хангалтгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл байна. Асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь хангалтгүй мэдээлэлтэй буюу огт мэдээлэлгүй байгаагаас харагдаж байна. Мөн сүүлийн 3 сард НИТХ-ын талаар ямар нэгэн мэдээлэл авсаныг асуухад 98 хувь нь огт мэдээлэл аваагүй байв[12]. Мэдээлэл авсан хүмүүсээс ямар мэдээлэл авсныг тодруулахад хариулсан хүн нэг ч гарсангүй. Тэд ТВ-ээр НИТХ-ын дарга Д.Болормаа ярилцлага өгч байсан, мэдээллийн самбараас мэдээлэл авсан гэх атлаа мэдээллийн агуулгыг нь санаж байсан тохиолдол гарсангүй.
Хүснэгт 1.
НИТХ-ын талаар иргэдийн мэдээлэл авсан байдал
Too | Хувиар | |
Сайн мэдээлэлтэй | 1 | 0.8 |
Дунд зэрэг мэдээлэлтэй | 46 | 38.3 |
Хангалтгүй мэдээлэлтэй | 48 | 40.0 |
Огт байхгүй | 25 | 20.8 |
Бүгд | 120 | 100.0 |
Эх сурвалж: Асуулгын судалгааны дүнгээс
НИТХ мэдээлэл түгээх, иргэдийн оролцоог хангах гол сувгуудын нэг бол веб хуудас гэж үздэг. Гэтэл судалгаанд хамрагдсан иргэдийн 83 хувь.нь уг веб хуудсаар нэг ч удаа зочилж байгаагүй байна[13]. Энэ нь иргэдийн интернетийн хэрэглээний түвшин доогуур байгаатай холбогдож байгаа тул цахим оролцоо нь Монголын нөхцөлд оновчтой хувилбар биш байна. Мэдээллийн хүртээмж тааруухан байгаа нөхцөлд иргэдийн үр нөлөөтэй оролцоо хангагдах аргагүй юм.
Иргэдийн саналыг авах нэг арга бол санал асуулга явуулах явдал /доорхи хүснэгт харна уу/. Гэвч судалгаанд хамрагдсан иргэдийн 77 хувь нь НИТХ-аас авсан санал асуулгад оролцоогүй байна[14]. Орон сууцны нэг давхарт согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох шийдвэр гаргахдаа санал асуулга явуулсан боловч тэрхүү санал асуулгад нь эрх ашиг нь хөндөгдсөн бизнес эрхлэгчдээс нэг нь ч ороогүй байх юм[15].
НИТХ-ын хуралдаанд ажиглагчаар оролцох, урилгаар оролцох байдал ч хангалтгүй байна. Мөн судалгаанд оролцогчдын 40 гаруй хувь[16] нь өөрийн тойргийн Иргэдийн төлөөлөгчөө огт мэддэггүй /танихгүй/ байгаагаас харахад иргэдийн НИТХ-д хандах, ач холбогдол өгөх байдал доогуур байна. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч нь иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгааг илтгэх бөгөөд тэд иргэдийнхээ дуу хоолой болох үүргийг хэрхэн биелүүлдэг бол гэсэн асуулт тавигдаж байна.
Хүснэгт 2.
Иргэдийн оролцоог хангах аргууд
Иргэдийн оролцоог хангах аргууд | Нийслэлийн ИТХ-ын туршлага |
Иргэдийн индэр /Citizen’s panels/ | Тогтмол бус, түүврийн төлөөлөх чадварыг хангадаггүй. |
Асуудал хэлэлцүүлэх форум | Байхгүй |
Ашиг сонирхлыг илэрхийлэх форум | Байхгүй |
Интерактив веб сайт | Мэдээлэл түгээх шинжтэй. Гэвч дэлгэрэнгүй мэдээллийн баяжилт муу. Цөөн тохиолдолд иргэдээс санал асуулга авдаг. Интерактив биш. |
Иргэний зөвлөх хороо | Байхгүй |
Хамт олон түшиглэсэн төлөвлөлт\хэрэгцээг тодорхойлох | Одоогоор ийм төлөвлөлт хийгддэггүй. Санаачлага гараагүй. |
Иргэдийн төлөөлөл | Байхгүй |
Асуулт/хариултын нээлттэй хуралдаан | Ийм хуралдаан зохион байгуулагддаггүй. |
Ард нийтийн санал асуулга | Одоогоор ард нийтийн санал асуулга хийгдээгүй. |
Мэдээлэл түгээх, санал сонсох | Ийм туршлага нэвтрээгүй байна. |
Фокус бүлгийн ярилцлага | Ийм туршлага нэвтрээгүй байна. |
Олон нийтийн уулзалт | Нээлттэй өдөрлөг хэлбэрээр жилд 2 удаа зохион байгуулдаг. Иргэдийн төлөөлөгчид ихэвчлэн нийтийн баярын өдрүүдээр уулзалт зохион байгуулдаг. |
Санал зөвлөлдөх баримт бичиг | Туршлага тогтоогүй. Ашиг сонирхол нь хөндөгдсөн бүлэг эсэргүүцэл гаргасны дараагаар шийдвэрийг цуцлан шинэ шийдвэрийн төслийг боловсруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. |
Ардчилал хөгжсөн оронд иргэдийн оролцоог хангах маш олон аргыг ашигладаг бөгөөд хүснэгт 2-т бичсэн 14 аргын аль нь Нийслэлийн ИТХ-ын түвшинд хэрэгжиж байгааг хуралдааны дэг, үйл ажиллагааны тайлан зэрэгт тулгуурлан шинжилбэл зөвхөн дөрвөн арга нь эхлэл төдий шинжтэй байна /Хүснэгт 2-ийг харна уу/. Мөн түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа сонирхогч талуудын оролцоог хангаж, саналыг харгалзах явдал хуруу дарам цөөхөн байна. Сонирхогч талуудыг оролцуулах эсэх нь иргэдийн хүсэлт, саналд тулгуурлахаас илүү шийдвэр гаргагчдын хүсэл сонирхлоор шийдэгдэж байна. Холбогдох хуулинд “шаардлагатай тохиолдолд иргэд, ТББ зэргийн саналыг авч болно”. хэмээн иргэдийн оролцоог хангах асуудлыг шийдвэр гаргагчдын сонирхлоос хамаарахуйц байдлаар тодорхойгүй байдлаар томъёолсон нь иргэдийн үр нөлөөтэй оролцоог хангахад сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү НИТХ-ын бодлогод иргэдийн оролцоог хангах тогтмолжсон, шийдвэр гаргагчдад олон нийтийн оролцоог хангах хариуцлагыг ногдуулсан механизм хуульчлагдан төлөвшөөгүй байна.
Иргэдийн шууд оролцоог хангаж байгаа нь хангалтгүй байгаа төдийгуй төлөөллийн оролцоо хангагдаж чадаж байгаа гэдэгт ч эргэлзэх нөхцөл бий болоод байна. Учир нь өнөөгийн ИТХ Иргэдийн төлөөлөгч өөрийн тойргийн иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлнэ гэсэн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Г этэл хууль ёсоор аливаа ИТХ жилд 2-оос доошгүй хуралдах ёстой ч, практикт иргэдийн төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ жилд дунджаар 2 удаа хуралддаг. Зарим тохиолдолд тодруулбал ИТХ- ын дарга, Нийслэлийн засаг даргыг огцруулах, томилох үүднээс нэмж хуралдаж байна. Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас бусад үед тэргүүлэгчид бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд ихэнх шийдвэр тэргүүлэгчдийн хурлаас гардаг. Гэтэл тэргүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудал, шийдвэрийн талаарх мэдээлэлийг Иргэдийн төлөөлөгч хүлээн авах байдал хангалтгүй байна[17]. Мөн ИТХ-ын хуралдаан болохоос маш богино хугацааны өмнө шийдвэрийн төслийг[18] Иргэдийн төлөөлөгч хүлээн авч, төгөөлөн буй иргэдийнхээ саналыг авах, сонсох байтугай өөрөө ч бүрэн дүүрэн судалж амжаагүйгээр хэлэлцдэг байна. Мөн иргэдийн гөлөөлөгчдийн нэлээдгүй нь гүйцэтгэх засаглалын нэгжид улс төрийн болон төрийн захиргааны алба хашдаг нь Иргэдийн төлөөлөгчийн үүднээс асуудалд хандах тухайд ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж байна. Энэ бүхэн нь төлөөллийн ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгааг илтгэх бөгөөд энэ тохиолдолд иргэдийн шууд оролцоог хангах механизмыг институтчлэх нь нэн шаардлагатай болохыг харуулна.
Гурав. Нээлттэй сонсголын механизмыг нэвтрүүлэх нь
Иргэдийн зүгээс иргэдийн оролцоо идэвхи хангалтгүй байгаа ч, иргэд оролцох сонирхол байгаа нь чухал юм[19]. Хуулийн хүрээнд ажиллана хэмээн НИТХ-ын удирдах ажилтнууд үзэж байсан нь сайшаалтай хэдий ч, хуулиар хориглоогүй санаачлагуудыг нэвтрүүлэх талаар анхаарч ажиллаагүй юм. Хуулинд заавал биелүүлэх шинжтэйгээр тусгахгүй бол иргэдийн үр нөлөөтэй оролцооны сувгууд институтчлэгдэхгүй бололтой. Иймд судлаачийн хувьд НИТХ хэрэгжүүлэх боломжтой иргэдийн үр нөлөөтэй оролцоог хангах тодорхой бодлогын хувилбарыг санал болгож байна.
Ардчилал өндөр хөгжсөн орнуудын үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллагуудад түгээмэл ашигладаг Нээлттэй сонсголын механизмыг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Энэ нь санаачлан боловсруулж буй бодлогын асуудлыг олон нийтэд танилцуулж мэдээлэл өгөх, дэмжпэг авах, альтернатив санал шийдэл, ойлголцлыг шаардсан асуудлаар олон нийтээс мэдээлэл, санал зөвлөмж авах үүднээс зохион байгуулдаг Нээлттэй сонсгол нь сонирхогч талуудыг бодлогын тодорхой асуудал хэлэлцэхдээ оролцуулдаг нээлттэй уулзалт хийх явдал. Энэ нь тодорхой бодлогын төслийн талаар иргэдэд мэдээлэл түгээж, тэдний саналыгавч, тэднээр хэлэлцүүлдэгээрээ иргэдийн шууд оролцооны оновчтой механизм болдог аж.
Үндсэндээ ихэнх улс , орны үндэсний болон орон нутгийн парламентын хуралдааны дэгд нээлттэй сонсгол хийх эрх олгосон заалт байна. Сонсгол нь дараах үе шаттай байна:
- олон нийтэд сонсголын талаарх мэдээлэл өгөх,
- олон нийтээс бичгээр санал авах,
- оролцох гэрчүүдийг сонгох,
- олон нийтийн сонсгол хийх,
- гэрчүүдийн санал зөвлөмжийг судлан үзэж тайлан бэлтгэх,
- хууль тогтоох байгууллагын нэгдсэн хуралдаанд тайлагнах гэсэн үе шаттайгаар зохион байгуулдаг.
Сонсголд оролцох гэрчүүдийг урих тусгай журамтай бөгөөд оролцохыг хүсэгчдээс санал аван судалж үзсэнийхээ дараа тэднийг сонгох явдал түгээмэл. Мөн нээлттэй сонсголд бүхий л оролцогч талууд болох иргэд, эксперт, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, лоббист, төрийн албаны хүмүүс зэргийг урьж оролцуулдаг байна.
Манай орны тухайд нээлттэй сонсголын мехамизм УИХ-ын түвшинд 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд орон нутгийн ИТХ- ын тухайд хэрэгжих механизм болон тогтоогүй хэвээр байна. Ер нь Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүдийн санаачлагаар нээлттэй сонсголыг иргэдийн оролцооны механизм болгон төлөвшүүлэх сонирхол бий болж, тодорхой хэмжээний арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь нэгэн дэвшил юм.
Нээлттэй сонсголыг нэвтрүүлснээр шийдвэр гаргах үйл ажиллагаа хэт сунжрах вий гэсэн болгоомжлол байдаг. Ер нь иргэдийн оролцоог хангахад үүсэх нэгэн асуудал бол шийдвэр гаргах хугацаа сунжрах явдал. Хэдийгээр олон нийтэд шийдвэр төслийн талаархи мэдээллийг түгээж, саналыг хүлээн аван, гэрчүүдийг урьж оролцуулах үйл ажиллагаа нь дор хаяж 2 сарын хугацаа шаардах боловч шийдвэр гаргагч хийгээд түүнийг хэрэгжүүлэгчид, иргэдийн хариуцлага нэмэгдсэнээр тэрхүү шийдвэрийн үр нөлөө сайжрах нь илүү чухал юм. Бодлого судлаачид иргэдийг оролцуулан удаан хугацаанд хэлэлцүүлсэн бодлого удаан хугацаанд тогтвортойгоор үйлчлэх чадвартай байдаг хэмээн чухалчилдаг. Шийдвэрийн төцпийг олон нийтэд түгээж байгаа ч, бодлогын асуудалд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, сонсголын тэмдэглэл, тайланг хэлэлцүүлдэг тул шийдвэр гаргагчдад хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх юм.
Мөн НИТХ-ын төсвийг нэмэгдүүлэх тул алдагдалтай гэж үзэж болох юм. Нээлттэй сонсгол явуулах асуудлыг тодорхой болгох, эсвэл иргэдийн төлөөлөгчдийн тодорхой хэсгийнхэний саналд гулгуурласнаар төсвийн хэмжээг бага зэрэг нэмэгдүүлэх юм. Хэдийгээр төсвийн хэмжээг нэмэгдүүлэх ч, хэрэгжилт муутай, иргэдийн ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргах нь энэхүү механизмыг нэвтрүүлсэнээр гарах зардлаас хавьгүй их алдагдлыг бий болгох талтай. Иймд сонсгол хийх асуудлыг тодорхой болгон, түүний процедурыг нарийвчлан тогтоосон, иргэддээ буцаан тайлагнах зарчмыг тусгасан нээлттэй сонсголын механизмыг нэвтрүүлэх нь орон нутаг дахь ардчиллын хөгжил, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулахад сайнаар нөлөөлж чадах юм.
Нээлттэй сонсголыг нэвтрүүлэхдээ дараахь зүйлсийг сайтар анхаарах нь нэр төдий байдлаар хэрэгжихээс урьдчилан сэргийлэх юм.
- Хэн оролцох вэ гэдэгт сайтар анхаарах ёстой. Оролцох саналаа илэрхийлсэн иргэдээс гэрчийг шийдвэр гаргагч нь сонгож байгаа нь олон талт ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж чадахгүй байх боломжтой тул ялгаатай ашиг сонирхлыг илэрхийлэх гэрчүүдийг оролцуулах талаар тусгайлан анхаарах нь чухал.
- Нээлттэй сонсголын үеэр гэрчүүд болон оролцогч талууд хэрхэн оролцох, бие биентэйгээ хэрхэн харилцах, улмаар шийдвэрт хэрхэн хүрэх вэ гэдгийг сайтар зохицуулах,
- Иээлттэй сонсгол ба эцсийн шийдвэр хоорондоо хэрхэн холбогдож байгааг анхаарах,
- Нээлттэй сонсголын зар, явц, тэмдэглэл, тоймыг хэвлэн нийтэлж олон нийтэд ил тод байх үндсэн зарчмыг баримтлах,
- Нээлттэй сонсголын талаар мэдээлэл аваагүй, зохион байгуулалт, нөлөө муутай нийгмийн тодорхой хэсгийнхэн бодлогын асуудлыг шийдэхэд эрх ашгаа илэрхийлэхгүй хоцрох сул талтайг анхааран бусад оролцооны, жишээлбэл бүлгийн ярилцлага явуулах, санал асуулга авах гэх мэт аргуудыг зэрэгцүүлэн ашиглах зэрэг болно.
Ном зүй
- Жон Кйуага-Нсүбүга. Орон нутгийн түвшинд ардчиллыг бэхжүүлэх нь: тулгамдсан зарим асуудлын судалгаа. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал: Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичгүүдийн эмхтгэл. УБ: 2003.
- Бямбажав Д. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ТББ- ын оролцоо: эрх зүйн орчин болон институтчиллийг сайжруулах нь. Судалгааны тайлан. Хууд 3
- Galligan D.J (1996) Due Process and Fair Procedures: A Study of Administrative Procedures. Oxford: Clarendon Press. (6-aac дам ишлэв)
- Charlie French. Public participation in local decision making
- Community Groups and Planning Action: The need for citizen’s participation in decision making-internet search material; NIRA Policy research 1999 Vol.12, No.12; Charlie French: public participation in local decision making; Pamela D.Gibson., “Improving Performance and Accountability in Local Government with Citizen’s Participation” The innovation Journal: The public Sector Innovation Journal Volume 10 (1);
- LGPSRI. Faces of Local Democracy; Lowndes V., 2006.
- Local Political Participation: The Impact of Rules-in-Use, Public Administration. Vol 84 №3.
- ЭЗХАХБ (2001) Иргэн түншлэгч болох нь: бодлого боловсруулах явцад мэдээлэх, зөвлөлдөх, олон нийтийг оролцуулах. Гарын авлага. УБ.,
- НИТХ-ын ажлын алба (2006) НИТХ, түүний тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, шийдвэрийн эмхэтгэл. УБ.,
[1] ‘ Жон Кйуага-Нсүбүга. Орон нутгийн түвшинд ардчиллыг бэхжүүлэх нь: тулгамдсан зарим асуудлын судалгаа. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал: Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичгүүдийн эмхтгэл. УБ: 2003 70-р хуудас.
[2] Pamela D.Gibson., “Improving Performance and Accountability in Local Government with Citizen’s Participation’’ The innovation Journal: The public Sector Innovation Journal Volume 10 (1)
[3] ЭЗХАХБ (2001) Иргэн түншлэгч болох нь: бодлого боловсруулах явцад мэдээлэх, зөвлөлдөх, олон нийтийг оролцуулах. Гарын авлага. УБ.,
[4] Бямбажав Д. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад ТББ- ын оролцоо: эрх зүйн орчин болон институтчиллийг сайжруулах нь. (:удалгааны тайлан. Хуу-3
[5] Galligan D.J (1996) Due Process and Fair Procedures: A Study of Adminis- Imlive Procedures. Oxford: Clarendon Press. (6-aac дам ишлэв)
[6] Charlie French. Public participation in local decision making
[7] Community Groups and Planning Action: The need for citizen’s participation in decision making-internet search material; NIRA Policy research 1999 Vol.12 No.12; Charlie French: public participation in local decision making; Рamela D.Gibson., “Improving Performance and Accountability in Local Gov- umment with Citizen’s Participation” The innovation Journal: The public Sector Innovation Journal Volume 10 (1); LGPSRI. Faces of Local Democracy; I owndes V., 2006. Local Political Participation: The Impact of Rules-in-Use, Public Administration. Vol 84 №3
[8] НИТХ-ийн бүртгэлээс. 2007
[9] НИТХ-ийн бүртгэлээс. 2007
[10] Ганцаарчилсан ярилцлагаас
[11] НИТХ-ын ажлын алба (2006) НИТХ, түүний Тэргүүлэгчдээс гаргасан югтоол, шийдвэрийн эмхэтгэл. УБ.,
[12] Асуулгын судалгааны дүнгээс
[13] Асуулгын судалгааны дүнгээс
[14] Асуулгын судалгааны дүнгээс
[15] ярилцлагын тэмдэглэлээс
[16] Асуулгын судалгааны дүнгээс
[17] Ярилцлагын тэмдэглэлээс
[18] Жишээ нь, төсвийн төсөл
[19] Асуулгаас болон ганцаарчилсан ярилцлагын дүнгээс