А.Пагма
/УТБА-ийн багш, ЭША/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц, Төрийн байгууламж, Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдэл, Шүүгч, Улсын Их Хурлын гишүүн
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм болгоно.
Энэ нь Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулиар тунхагласан Монголын ард түмний зорьж буй эрхэм зорилтуудын нэг юм. 1990 оноос эхэлсэн ардчилсан үйл явцын дүнд бүхнийг нам, төрөөс удирдан зохицуулдаг байсан тогтолцооноос татгалзан хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг, нээлттэй, бие даасан нийгмийн тогтолцоонд шилжсэн билээ.
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм гэдэг нь хүний эрх ашиг,сонирхлыг тэргүүн зэрэгт тавьж, хүний сайн сайхны тулдбүхнийг зориулдаг, хуульт ёсонд тулгуурласан, ардчилсанзамаар сонгогдсон төр, засагтай, цөөнхийн үзэл бодлыгхүндэтгэдэг, ил тод байдлыг эрхэмлэдэг, иргэд нь нийгмийнамьдралд идэвхтэй оролцдог, бие даасан, чөлөөт ухамсартай,өөрийн хувь заяаг хариуцдаг иргэдтэй юм. Ийм нийгэм ньхүмүүс өөр өөрийн үзэл бодол, сонирхолтой байдаг учраастэдэнд эв найртай, хамтран аж төрөх бололцоо олгох, хүнийэрхийг хамгаалах бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийгхүлээн зөвшөөрдөг болно.
Нийгмийн янз бүрийн бүлгийн сонирхлыг илэрхийлж, тэдгээрийг төрөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэгдсэн улс төрийн болон улс төрийн бус байгууллагуудын бие даасан үйл ажиллагаа чөлөөтэй хэрэгжиж эдгээрээр дамжуулан нийгмийн бүлэг, хувь хүмүүс өөрсдийн ашиг сонирхол, хэрэгцээгээ хангадаг тогтолцоо юм. Үүний зэрэгцээ иргэний, ардчилсан нийгэм нь нийгмийн янз бүрийн хүчнүүд, сонирхлын хоорондын зөвшилцлийг хангах нөхцөлийг бий болгож байдаг. Төр, иргэний нийгмийн хоорондын харилцааны нарийн нийлмэл шинжийг Америкийн эрдэмтэн Нобелийн шагналт М.Фридман дараах байдлаар тодорхойлжээ. “…Нийгэм гэдэг бидний өөрсдийн буй болгож байгаа зүйл юм. …Хувь хүний эрх чөлөөг өргөжүүлж, хамгаалдаг, төрийн эрх мэдлийг хэт нэмэгдүүлэх явдлыг гаргуулахгүй байж, засгийн газар нь ард түмний зарц байх ёстой атал, түүний эзэн болж хувирахгүй байхыг хянаж байдаг нийгмийг бий болох нь зөвхөн биднээс л хамаарна
гэжээ.
- Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
Тухайн улсын төрийн байгууламж гэдэг нь тус орны нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц нэгжийн хууль зүйн статус төрийн төв болон орон нутгийн байгууллагын хоорондын харилцааны дэг журмыг илэрхийлдэг.
Нэгдмэл болон холбооны улс гэсэн төрийн байгууламжийн хоёр үндсэн хэлбэр байна. Нэгдмэл улс нь нэгдсэн нэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдсэн улс юм. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү заалт нь Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болохыг хуульчилсан байна.
Нэгдмэл улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын нэгдсэн нэг тогтолцоо үйлчлэн, эрх мэдэл нь бүх нутагт хэрэгжинэ. Мөн хууль, эрх зүй, мөнгө, иргэний харъяаллын нэг тогтолцоотой, бүх нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн эрх зүйн байдал нь ижил бөгөөд эдгээр нь ямар нэг улс төрийн бие даасан байдалгүй, өөрөөр хэлбэл хууль тогтоох болон гадаад харилцааны байгууллагагүй байна. Харин аж ахуйн болон нийгэм соёлын хүрээнд бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Холбооны улс нь тус бүрдээ бие даасан эрх мэдэлтэй өөрийн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүхийн тогтолцоотой, хоёр буюу түүнээс дээш нутаг дэвсгэрийн бүтэцтэй байдаг ба энэ нь ихэвчлэн муж улсын хэлбэрээр оршдог. Өөрөөр хэлбэл, тус бүрдээ бие даасан муж улсууд нэгдэн холбооны улсыг бүрдүүлнэ. Холбооны улс холбооны гишүүдийн төлөөллийг хангасан хоёр танхимтай парламенттай байдаг жишиг бий.
- Монгол улсад засгийн бүх эрх ард түмний гарт байна.
Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Ардчилсан улс төрийн тогтолцооны нэг шинж нь засгийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх явдал юм. Энэ нь чөлөөт, ардчилсан сонгуульд сонгуулийн эрхтэй бүх иргэд оролцон төлөөллийн байгууллага буюу парламентад сууж, бүх нийтээр дагаж мөрдөх хууль батлан, улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлүүлэхээр өөрсдийн нэрийн өмнөөс парламентын гишүүн болох хүнийг сонгох явдлаар илэрч байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ард түмэн төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барьж буй хэрэг юм. Ингэхдээ төрийн эрх мэдлийг хуулиар тодорхой хугацаанд л олгох бөгөөд хэрхэн хэрэгжүүлж нь ард түмэн өөрсдөө хяналт тавьдаг. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь ямарваа нэг төлөөлөлгүйгээр оролцох, тухайлбал ард иргэд улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах бус бүх ард түмний санал хураалт зэрэгт оролцон шууд шийдвэр гаргадаг хэлбэр юм.
- Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчдийн эрхийг хуулиар хамгаална.
Хуучин социалист тогтолцооны үеийн тулгуур хууль болох оны Үндсэн хуулинд иргэн хүний өмчлөх эрхийн тухай заахдаа “Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байсан ба энэ үед хувийн өмчтэй байхыг хориглосон байсан учраас “хувийн өмч гэсэн ойлголт, ухагдахууныг ч хэрэглэдэггүй байсныг та бид мэднэ. Тэгвэл Монгол улсын 1992 оны шинэ Үндсэн хуулинд дээрх заалтаар өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахын зэрэгцээ иргэн хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэйг хүлээн зөвшөөрч, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосон байна. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлөх ёстой гэж заасан байдаг. Ер нь ардчилсан, нээлттэй нийгмийн гол үнэт, эрхэмлэдэг зүйл болсон хүний эрх, эрх чөлөөний дотор хүн хувийн өмчтэй байх нь нэг чухал, жам ёсны эрхэд тооцогддог.
- Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
Ихэнх улс орнуудын төрийн тогтолцоонд тухайн улс орныг дотоодод болон гадаадад төлөөлөх эрх мэдэл бүхий тусгай дээд байгууллага байдаг ба энэ нь төрийн тэргүүний институт юм. Төрийн тэргүүн нь улс орны төрийн дээд төлөөлөл болохын хамт улс үндэстний (ард түмэн ба төрийн) эв нэгдлийн бэлгэдэл болдог. Мөн төрийн тэргүүн бол төрийн гадаад, дотоод тусгаар байдлын баталгаа, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлын илэрхийлэл болох учиртай. Энэ ч ёсоор манай Үндсэн хууль үйлчилж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгч”-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн
хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заажээ.
Үндсэн хуулинд тодорхойлсон монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу тэрээр УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьдаг, УИХ-д болон ард түмэндээ хандаж илгээлт гаргах, Монгол улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон бусад шүүхийн шүүгчдийг томилох зэрэг бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.
- Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
Ардчилсан нийгмийн нэг гол шинж бол бие даасан шүүх эрхмэдэл төлөвшсөн байх явдал юм. Өнөө үед ардчилсантогтолцоотой ихэнх улсад шүүх эрх мэдлийг төрийн харилцантэнцэл, хяналт бүхий өндөрлөгүүдийн нэг гэж үзэж Үндсэнхуулиараа бататган бэхжүүлж, шүүн таслах үйл ажиллагаагзөвхөн шүүхийн байгууллага хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дээрхи заалт нь шүүх байгуулахасуудлыг зөвхөн парламент шийдвэрлэх бөгөөд өөр ямар чбайгууллага, албан тушаалтан шүүх байгуулах эрхгүй.Түүнчлэн шүүхээр харъяалан шийдэх хэргийг хуулиар тогтоохба хэн ч түүнээс гадуур шүүн таслах ажиллагааг явуулах эрхгүйбайна гэсэн үг юм.
Монгол улсад шүүх эрх мэдэл хэрэгжих хэд хэдэн онцлог зарчмуудыг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнд:
- Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрхмэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийгхориглосон.
- Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуубайгуулна.
- Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйнүндсийг хуулиар тогтооно.
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахзорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.
- Шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсныбаталгаа мөн хэмээн тодорхойлсон.
- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
Шүүгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн дур зоргоор хандахгүй, бусдын нөлөөнд автахгүй, хэнийг ч алагчлан үзэхгүй, зөвхөн хуулийн хүрээнд түүнийг дээдлэн үзэж, шударга байх зарчим юм.
“Шүүгчийн хараат бус байдал”- гэдэг бол нэг талаас: хэний ч нөлөөнд автахгүй, юугаар ч дутахгүй, хууль бус юунаас ч хамаарахгүйгээр, гагцхүү хуульд захирагдан, аливаа хэрэг, маргааныг бие дааж шийдвэрлэж байх боломж, нөхцлийг төрөөс шүүгчдэд бүрдүүлж өгөх, нөгөө талаас, шүгч өөрөө ийм хэмжээнд хүрч ажиллаж чадахыг хэлнэ. Тэгэхээр “шүүгчийн хараат бус байдал” нь шүүгчийн хараат бусаар ажилллах бүх талын нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа төрийн үйл ажиллагаа ба жинхэнэ хараат бус ажиллаж чадаж байгаа шүүгчийн өөрийнх нь үйл ажиллагааны цогц нийлбэр гэж хэлж болно. Цогц нийлбэр зүйлийн нэг нь л дутвал энэхүү зарчим хэрэгжихэд төвөгтэй болно. Шүүгч хичнээн ч сайн байгаад “хараат бус” ажиллах нөхцөлийг төрөөс бүрдүүлж өгөхгүй бол, эсхүл төр хичнээн ч сайн боломж нөхцөлийг бүрдүүлээд шүүгчийн өөрийнх нь мэдлэг, боловсрол, чадвар, ёс зүй тавигдаж буй шаардлагыг хангахгүй бол түүнээс “хараат бус” үйл ажиллагаа гарахгүй л болов уу.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Монголын төрийнтогтолцоонд цоо шинээр бий болсон нэг байгууллага болМонгол Улсын Үндсэн хуулийн Цэц юм. Өнгөрсөн хугацаандМонгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэнхуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухайхуулиуд батлагдан Үндсэн хуулийн Цэц үйл ажиллагаа явуулахэрх зүйн орчин бүрдсэн.
Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулинд зааснаар зөвхөнҮндсэн хуулийн биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээбиелүүлэхдээ хуульд заасан тодорхой албан тушаалтнуудынхүсэлт, мөн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлыг үндэслэнхяналтын үйл ажиллагаа явуулдаг.
Үндсэн хуулийн цэцийн хяналтын онцлог нь нэгдүгээрт, хяналтын зүйл нь зөвхөн Үндсэн хууль байдагт оршино. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад аль ч хуулийн биелэлтэнд Цэц хяналт тавьдаггүй, харин бусад хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг шйидвэрлэдэг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн хяналтад харъяалагдах субъект нь төр, засгийн дээд байгууллага болон тэдгээрийн өндөр зиндааны албан тушаалтнууд байдаг.
Тухайлбал:
- Улсын Ерөнхийлөгч
- Улсын Их Хурлын дарга
- УИХ-ын гишүүн
- Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүд
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч
- Улсын Ерөнхий прокурор эдгээр юм.
Гуравдугаарт, дараах эрх зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Үүнд:
- УИХ-аас гаргаж буй хууль, бусад шийдвэр
- Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр
- Засгийн газрын шийдвэр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- Сонгуулийн ерөнхий хорооноос ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүн, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар гаргасан шийдвэрүүд зэрэг болно.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дүгнэлт, тогтоол гэсэн хоёр хэлбэртэй. Аливаа маргааныг хянан үзээд эхлэн гаргадаг шийдвэр бол уг хянан үзсэн маргаан бүхий асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гарган УИХ-д оруулдаг. УИХ, Үндсэн хуулийн маргааны талаар оруулсан Цэцийн дүгнэлтийг чуулганы хуралдаанаараа хэлэлцэж, Цэцийн дүгнэлтээр авч үзсэн маргааны төрлөөс шалтгаалан шийдвэрээ гаргадаг.
Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ. Ингэхдээ өргөдөл, мэдээллээ бичгээр үйлдэж, түүнд өөрийн нэр, хаяг, Үндсэн хуулийн ямар заалтыг хэн, хэдийд, ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой заасан байвал зохих ба Цэц нэр, хаяггүй өргөдөл, мэдээллийг хүлээж авдаггүй. Цэцийн гишүүн-иргэдийн өргөдөл, мэдээллийг арван дөрөв хоногийн дотор хянаж, түүнд заасан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харъяалагдахгүй байвал өргөдөл, мэдээлэл гаргагчид тодорхой үндэслэл бүхий хариу өгнө.
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,өөрчлөлт
Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
УИХ-ын тарах, тараах механизмыг тодорхой болгох асуудал нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд
тогтвортой ажиллах шаардлагаас үүдэлтэй ба түрүүчийн Их Хурлын үед Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг бүрдүүлж чадалгүй долоон сар гаруй болж төрийн механизм “гацаанд” орж байсан тодорхойгүй байдлыг арилгахад чухал үр нөлөөтэй
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл:
“УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалаар төрийн эрх барих дээд байгууллагыг тараах эрхийг төрийн тэргүүнд олгож болохгүй.
Хорин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт:
Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
УИХ-д олон намын төлөөлөлтэй тохиолдолд УИХ-ын дэд даргыг сонгоход нам, эвсэл бүрийн ижил төлөөллийг буй болгох.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл:
Наймаас доош суудал авсан намын гишүүн болон бие дааж нэрээ дэвшүүлж сонгогдсон гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдож болохгүй болов. УИХ-ын заримынх нь УИХ-ын дэд даргаар сонгогдох эрхийг хассан энэ заалт нь хүнийг аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагын гишүүний нь хувьд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна.
Хорин долдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт:
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл байхгүй
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
1997 онд Хөдөлмөрийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ажлын таван өдөртэй болсонтой холбоотойгоор ээлжит чуулган хагас жилд тавиас доошгүй өдөр чуулах болсон.
Хорин долдугаар зүйлийн зургаа дахь хэсэгт:
Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хороон хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтай үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаа асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөө заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
УИХ-ын чуулган ялангуяа байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар тасардаг явдлыг зогсоох, нууцаар санал хурааж байгаа нөхцөлд тодорхой асуудлаар
намын бүлэг дээр тогтсонсаналаас буцаж хувийн болонбүлгийн явцуу сонирхлынүүднээс эсрэг санал өгөхявдлыг гаргуулахгүй байх
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл:
УИХ-н чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирцийн хувийг бууруулснаар есен
гишүүнтэй байнгын хороо таван гишүүний ирцтэй хуралдаж, гурван гишүүний саналаар хуулийн төслийн талаар дүгнэлт гарган чуулганд оруулж, чуулган 76 гишүүний 37 нь оролцохгүйгээр хуралдаан хийж, 20-хон гишүүний саналаар хууль баталж болохоор хялбарчилж байна. Гишүүд саналаа нууцаар хураалгахыг болиулж, зөвхөн илээр гаргаж байх шинэ журам тогтоож, УИХ-ын гишүүд намынхаа удирдлагын шийдвэрийн дагуу саналаа өгч байгаа эсэхэд хяналт тавихаар болгож буй нь УИХ-ын гишүүн саналаа чөлөөтэй гаргах боломжийг хязгаарлаж, сонгогчдынхоо биш, намынхаа эрх ашгийг илэрхийлж байхад хүргэнэ. УИХ-ын гишүүдийн санал гаргах эрхийг намын хяналтанд авах нь засгийн эрхийг ард түмний мэдлээс улс төрийн намын мэдэлд шилжүүлэх үр дагавартай.
Хорин есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт:
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон
үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
“Дэлхийн парламентын засаглал бүхий ихэнхи улс оронд парламентын гишүүн нь засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг жишиг тогтсон, Ерөнхий сайд нь ихэвчлэн парламентад олонхи суудал авсан намын тэргүүн байдаг бөгөөд парламент дахь олонхийн бүлгээрээ дамжуулан Засгийн газар, парламентын олонхийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангадаг.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл:
УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болох заалт нь манай Үндсэн хуулийн төрийн эрх мэдэл хуваарилах үндсэн үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг алдагдуулж,
Тэдгээрийг бүрэн заагласан үзэл санаатай зөрчилдөж, улмаар үүрэг хариуцлагын заагтай, харилцан хамааралтай, хяналттай байх зарчмыг зөрчиж байна. Заавал хавсаргах хэрэгтэй бол зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, үгүй бол Засгийн газрын гишүүдийн гуравны нэг хүртэл хувь нь УИХ-ын гишүүд байж болохоор хязгаарлалт байх хэрэгтэй.
Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрт:
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл буюу бусад нам эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
Гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт:
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн үндэслэл:
Олонхийн суудал авсан намын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч зөвшилцөх бус зөвшөөрөл олгох маягаар хандсан нь нэлээд тохиолдолд мухардмал байдалд орох, Засгийн газрыг бүрдүүлэхэд хугацаа алдах зэргээр улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байсан. “Зөвшилцөх” гэдэг нь гаргаж буй шийдвэрийн талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно. Түүнээс биш хоёр талын яриа хэлэлцээний явцад нэг талын санал болгож байгаа асуудлаар нөгөө тал зөвшөөрөл олгох эсэхийг хэлж буй хэрэг бус. Нийгэм, улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлт улам хурдацтай, нарийн төвөгтэй болж байгаа нь Засгийн газар нийгмийн амьдралд хамгийн өргөн хүрээнд шуурхай зохицуулалттай оролцох шаардлагыг бий болгож байна. Иймд уг өөрчлөлт нь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцыг удаашруулахгүй байх, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны эрчимтэй байдлыг хангахад чиглэгдсэн.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг үл дэмжсэн үндэслэл:
Уг заалтаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилоход үндсэндээ оролцоогүй, хүссэн ч хүсээгүй ч түүнийг УИХ-д оруулах үүрэгтэй болжээ. Мөн Ерөнхий сайд нь төрийнхөө тэргүүнд Ерөнхий сайдыг томилуулах тухай саналаа тулган, зөвшилцөөгүй тохиолдолд УИХ-д өөрөө өргөн барьж байхаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн болохынхоо хувьд гүйцэтгэх эрх мэдлийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлоход голлох үүрэгтэй оролцох нь түүний үүрэг байх ёстой. Ерөнхий сайдтай санал зөрсөн тохиолдолд Ерөнхийлөгч өөрийн саналаа тусгуулах боломж үндсэндээ бүрэн хаагдсан байна. Ерөнхийлөгч зөвшөөрөх ба татгалзах эрхгүй, зөвхөн уламжлах үүрэгтэй болж байгаа учир “Ерөнхийлөгчийн санал” гэж нэрлэх үндэсгүй, Ингэхлээр түүний “Үндсэн бүрэн эрх”-д хамааралгүй болж байгаа бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг хийснээр Ерөнхийлөгчийн “Үндсэн бүрэн эрх’-ийн заримыг хасав. Үндсэн хуульд тусгагдсан агуулгаараа “зөвшилцөх” хэмээх ойлголт нь төрийг хямралгүй байлгах үндэс мөн. Энэ утгаараа зөвшилцөх нь тэдний үүрэг байх ёстой.
Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудлаар гарсан маргаан, мэтгэлцээний үед УИХ болон Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байсан үндэслэлүүдийг
харьцуулав.