Х.Гүндсамбуу
/Социологич, УИХ-ын Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/
Шинэ толь №18, 1997
Цагаан морин жилийн ардчилсан болон үймсэн олны зэрэгцсэн хувьсгалаас хойш цөөхөн жил өнгөрсөн ч олон юм өөрчлөгджээ. Цаг хугацаа өнгөрөх тутам зарим зүйл бүдгэрэн мартагнах, заримынх нь учир холбогдол товойн тодрох янзтай болж, ямар нэгэн байдлаар үнэлэн цэгнэх нөхцөл боломж бүрэлдлээ. Энэ нь ерөнхийлөгчийн институтэд юуны өмнө хамрагдах бөгөөд түүнд холбогдох санал бодол, эрэгцүүлэл төсөөллөө “Шинэ толь” сэтгүүлийн уншигч-сонгогч та бүхэнтэй хуваалц-юу
- Монголын Ерөнхийлөгчийн онцлог шинжүүд
өөрчлөлт, шинэчлэлт, ардчиллын жилүүдэд манай нийгэм-улс төрийн утга зохиолын үгсийн санд иргэний болон хууль цаазат нийгэм гэсэн ойлголт лавхан орж Үндсэн хуулинд хүртэл шигтгэгдсэн билээ. Дэлхийн социологчдын холбооны ерөнхийлөгч профессор И.Валлеритайн “шинэчлэгдсэн өртөнцийн нийгмийн амьдрал төр, иргэний нийгэм, зах зээл гэсэн гурван хүрээнд хуваагдах бөгөөд зах зээлийг нь эдийн засагчид, иргэний нийгмийг нь социологичид, төрийг нэ хуульчид судалдаг” хэмээн өгүүлжээ. Энэхүү оносон илэрхийллээс хөөж бодвол ерөнхийлөгчийн асуудал нь улс төрийн болон эрхийн социологийн уулзах, шүргэлцэх, давхцах цэг ч, талбай ч яриангүй мөн.
хууль цаазат төрийн төвхнөл, иргэний нийгмийн төлөвшил, засаглалын бүтцийн өөрчлөлт, хууль тогтоох, гүйцэтгэн захирах, шүүх эрх мэдлийн хуваарилалт, хуулийн дээдлэл, ноёрхол зэрэг нь өнөөгийн монголын нийгэм-улс төрийн амьдралд тусгалаа олж нийгмийн
янз бүрийн бүлэг, давхрааны ухамсарт янз янзаар проекцлогдож байна. Мөнхүү проекц нь нэг талаас Монголын төрт ёсны уламжлал, шинэчлэл, шилжилтийн үеийн улс төрийн амьдралын зүгшрэл, өөрчлөлт хандлагыг нөгөө талаас хүн төрөлхтний нийтлэr үнэт зүйлс ардчилал, тэгш эрх, шударга ёс эрх чөлөө, хуни, эрхийг хамтад нь багтааж байгаагаараа онцлог агаар евермец юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэм-улс терийн амьдралд ажилчин анги, социалист интернационализмын мэнгэн толбо бас парламента ес, ерөнхийлөгчийн засаглал, олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, ил тод хийгээд үзэгдэх байдлын аль аль нь алаглаж байна.
Цагаан морин жилийн улс төрийн” төвөргөөн Монгол оронд түгж, улс төрийн өлсгөлөн, олон намын үүсэл, Улс төрийн товчооны бүрэн бүрэлдэхүүний огцролт, онц их хурал, тулган шаардалт, жагсаал цуглааныг БНМАУ-ын Ардын Их Хурлын (хуучин нэрээр) сонгуулийн кампанит ажил залган авсантай уялдан еренхийлөгчийн асуудал оюун ухааны цэцээр бус, улс төрийн хүчнүүдийн харьцаа, чeлeeт сонгуулийн тактик енге аясаар шийдэгдсэн юм.
Төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгохтой холбогдсон Үндсэн хуулийн нэмэлт төсөл бүх ард түмнээр хэлэлцэгдэхээр нийтлэгдсэн ч ороо бусгаа цагийн аясыг дагаж, улс төрийн тэмцлийн энг гүйцэлгүй, сонгуулийн “тоосонд дарагдаж, анхны челеет ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогдсон БНМАУ-ын Ардын Их Хурлын мэдэлд аяндаа шилжсэн юм. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гэхээсээ, нэр томъёоны өөрчлөлт, танхмийн өрсөлдөөн, албан тушаалын сэлгээг шохоорхож, чухамхүү энд л оюун ухааны “хүч задлалт хийхийн оронд, “цохилтын хүчээ” төвлөрүүлж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргыг ерөнхийлөгчийн албан тушаал, эрх ямба, ёслол-үзүлбэрээр солив. Түүгээр ч зогсохгүй “тер төмбөгөр, ёс ёмбогор” байх зарчмыг алдагдуулж, албан тушаалын хуваарилалт, улс төрийн тэмцлийн харилцан буулт, найр тавилтыг эш үндэс болгож, дэд ерөнхийлөгчийг заалын үзэмж, нутгаргах, угсаархах амьсгал, асуулт ариултыг жишгээр сонгосон нь улс төрийн ардчиллыг гэхээсээ шоу тоглолтыг илүүтэй санагдуулж байв.
Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд төрийн тэргүүний ерөнхийлөгчийн хувьд иймэрхүү, хэлбэрийн еерчлөлт маягаар төгссөн нь тухайн цаг үеийн шаардлага, нийгмийн хүчний харьцаа, улс төрийн намуудын бойжилт, улс төрийн тайз заслын онцлог, ард тумний элч-төрийн депутатуудын иргэний хийгээд намч чанар, улс төрийн болоод хуулийн боловсрол, соёлын түвшин зэргээр ерөнхийдөө хэмжигдэх авч, цаагуураа, алсуураа хэд хэдэн бодит шалтгаантай юм. Тухайлбал, энэ нь нэгд, төрийн тулгуур хууль-Үндсэн хуулийг хэсэгчлэн өөрчилж болно гэсэн онол-арга зүйн төөрөгдөл, буруу байр сууриар, хоёрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний хэлэлцүүлэг, нийгмийн бүлгүүдийн “зөвшилцлөөр (консенсусээр) гэхээсээ улс төрийн намуудын шахалт, тулгалт, үймсэн олны дарвилтаар, гуравт, Ж.Локк “төрийг удирдах хоёр номлол”-доо өгүүлсэн “төрийн халаа, нийгмийн халааг” зааглан үзэх оюуны тэнхээгээр тайлбарлагдах биз ээ.
Дэлхийн ардчилал хөгжсөн, ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын жишгээс харахад нэгд, Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай орнууд бий. Тэд гээрийн сонгомол жишээ нь АНУ бөгөөд түүний ерөнхийлөгч нь нэгтэйгүүр төрийн, нөгөөтэйгүүр Засгийн газрын тэргүүн байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, парламентаасаа Ерөнхийлөгч сонгогдодгүй шууд ард түмнээс сонгогддог оронд тэр улсын ерөнхийлөгч хуулиар олгогдсон олон эрхийг эдэлдэг. Засгийн газраа өөрөө шууд бүрдүүлэх, парламентаас боловсруулсан хуулинд бүхэлд нь болон хэсэгчилсэн хориг тавих, түүгээр ч зогсохгүй онцгой тохиолдолд парламентыг тараах эрх эдлэх жишээтэй. Нөгөө нэг хувилбар нь ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль алиныг хосолсон, тэгэхдээ ерөнхийлөгч нь нэлээд эрх мэдэл бүхий Франц маягийн улсууд хамаарагдана. Франц ерөнхий сайдтай. Гэхдээ ерөнхийлөгч нь гүйцэтгэн захирамжлахад түүнээс хавьгүй илүү эрх мэдэл эдэлнэ. Парламентын засаглалтай улсууд байдаг. Тиймэрхүү улсын тоонд манай улс багтана. Яагаад гэвэл ерөнхийлөгч нь бус, парламент нь хууль тогтоох, тэрчлэн гүйцэтгэх засаглалыг бүрэлдүүлэх, хэрэгжүүлэхэд илүү эрх мэдэл эдэлж байдагт хэргийн мөн чанар оршино.
Монгол улсын Үндсэн хууль ёсоор УИХ болон Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг харьцуулахад тоо хэмжээ, төрөл зүйлээрээ ялгараад зогсохгүй хамгийн гол нь эрх мэдлийн агуулга, зэрэглэл, хамаарал, шатлал, шийдлийнхээ хэр зэргэмжээр ялгарч байгаад манай орон дахь ерөнхийлөгчийн институтийн мөн чанар оршино.
Манай ерөнхийлөгчийн институт нь парламентат улсын нийтлэг жишиг, зэрэг зиндаа, хэр зэргэмж, хэв маягийг илэрхийлэхийн хамт Монголын ерөөс шилжилтийн гэгдэх онцлог шинжүүдийг бас харуулж буйг энд цохон дурьдалтай. Миний бодлоор өнөөгийн монголын eрeнхийлөгчийн институт нь нэгдүгээрт, эрх хэмжээ, гүйцэтгэх чиг үүргийн хувьдаа үнэхээрийн ёслол-билэгдлийн шинжтэй юм. Энэ нь онолын үүднээс үзвэл манай улс ерөнхийлөгчийн засаглалыг бус, харин парламентат ёсыг хүлээн авсантай холбоотой, практикийн үүднээс үзвэл УИХ-ын чуулган дээр хааяа нэг үг хэлэх, хуулинд хориг тавьсныг эс тооцвол манай ерөнхийлөгч Дотоод гадаадын айлчлал, уулзалт ярилцлага, түүхт ой, үйл явдалд оролцоход үйл ажиллагаагаа голлон чиглүүлж ирснээр тайлбарлагдах биз ээ. Хоёрдугаарт, манай ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож байгаагийн хувьд парламентын гэхээсээ ерөнхийлөгчийн хүчтэй засаглал бүхий улсынхтай эн зэрэгцэнэ. Төрийн тэргүүнийг бодит эрх мэдэл, онцгой үүргээр бус, харин сонгуулийн механизмаар хүчтэй болгох нь наанадаж, сонгуулийн зардлыг, цаашилбал парламентат ёсны “логик”-ийг сүрхий зөрчиж байгаа юм. Гэтэл энэ нь “хуулийн сиймхий” биш, харин ч Үндсэн хууль болон сонгуулийн хуулиар баталгаажсан болохоор улс төр судлалын суурьтай судалгаагаар тайлагдаж, ирээдүйн улс төрчдийн ухаалаг үйл ажиллагаараар шийдэгдэх учиртай. Монголд хэрэгжихгүй байгаа болохоос биш, хоёр засаг бодитойгоор оршиж байна.
Гуравдугаарт, Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар бол ерөнхийлөгчид өөрөө өөрийгөө бус, харин парламентад суудалтай намууд нэр дэвшүүлдэг мөртлөө, одоо хүчин төгөлдөр улс төрийн намуудын тухай хуулиар намын гишүүнчлэлээсээ түр татгалзсантайд бас нэг онцлог оршино. Нэг намын ноёрхол байсан үед түүний монополь эрхийг сааруулах, эмтлэх үүднээс ерөнхийлөгчөөс эхлээд төр, засгийн чухал албан тушаалтнуудыг намын харъяалал, гишүүнчлэлээс түр татгалзуулах нь улс төрийн зөв шийдэл байсан юм. Харин олон намын тогтолцоо, ардчилал, ил тод байдал бодит байдал болсон нөхцөлд, тодруулж хэлбэл улс төрийн тогтолцооны цөм нь МАХН биш, төр, засаг өөрөө болоод байгаа нөхцөлд ерөнхийлөгчийн намын харъяалал, гишүүнчлэлийн асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай юм. Дөрөвдүгээрт, төрийн тэргүүний албан тушаал ч, түүний тамгын газар ч харьцангуй шинэлэг алба юм. Захиран тушаах системийн үед төрийн тэргүүний алба ёслол-билэгдлийн гэж хэлэгдэхээргүй, хоёрдугаар зэргийн, хавсарга шахуу алба байв. Эрх баригч намын нэгдүгээр юмуу ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндийг өргөх, төрийн төлөөлөлтийг нэмэгдүүлэх зориулалтаар терийн тэргүүний албан тушаалыг хавсаргадаг практик социалист гэгдсэн орнуудад тогтсон юм. Намжсан төр, төржсөн нам байсан болохоор төрийн дээд байгууллага, түүний аппарат нь МАХН-ын Төв Хорооны хэсэг, үргэлжлэл мэт байлаа. Харин ерөнхийлөгчийн албан тушаал бий болсныг дагалдан, хуучин Ардын Их Хурлын аппарат өөрчлөгдөж, төрийн албаны шинж төрхөө олж, жинхэнэ албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тав дугаарт, өнөөгийн Монголын ерөнхийлөгчийн институт нь нэг талаас ардчиллын, нөгөө талаас шилжилтийн үр дүн болохоор завсрын, дундаж шинж тэмдэг, дүр төрхийг агуулж байна.
Энэ нь ерөнхийлөгчийн улс төрийн өндөрлөгт хүрсэн замнал, маршрут, боломж магадлал, нэр дэвшүүлэлт, сонгон шалгаруулалт, өргөмжлөл хүндэтгэл, хэр зэргэмж, үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр илэрч байгаа гэж хэлж болно. Зургаадугаарт, монголын төрт ёсны уламжлал сүрхий бүдгэрч, төрийн бодлогын жолоо алдарч, “хар хайрцаг нь тодорхойгүй төлөв байдалд орсон үед ерөнхийлөгчийн институт сэргэснийг цохон дурьдалтай. Сталинизмын уршгаар терийн уламжлал тас татагдаж, төрийн албан хаагчил Дээр доргүй хэлмэгдэн, зевлөлтийн талыг хатуу барьсан боловсон хүчнээр солигдсоны дараа энэ институт сэргэж буйг бодолцохгүй байхын аргагүй.
Миний бодоход өнөөгийн ерөнхийлөгчийн засаглалын дурьдан буй онцлог шинжүүд нь ороо бусгаа цагийн аяс, улс төрийн нам, хүчнүүдийн харьцаа, дэлхий дахины хөгжлийн хандлагаар нөхцөлдөөд зогсохгүй, харин чиг Монголын түүхэн хөгжил, нүүдлийн соёл иргэшил, “азийн үйлдвэрлэлийн арга” зэргээс үүдэл угшилтай, тэр нь түүхэн тодорхой нөхцөл байдалд, нийгмийн удамшлын үр хөврөлийг тээж яваагийн илрэл гэлтэй.
Монголын түүхнээ анхдугаар Богд буюу өндөр гэгээн хэмээн алдаршсан Занабазар нь уран гараараа хорин нэгэн дарь эхийн хосгүй нандин дурсгалыг бүтээсэн шигээ улс төрийн бодлогодоо Буддын шашныг хүлээн авч Хятадын цагаан хэрэмтэй дүйцэхүйц оюун ухааны цагаан хэрмийг бүтээсэн ч алтан ургийн механизмыг эвдэж, хос ёсны үндсийг тавьснаараа хожмын өдөр үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд аюул учруулсан юм.
Шашин-терийн хослон баригч богдуудыг наймантаа тодруулах явцад монголын төрийн өв уламжлалын амин судас болсон “алтан ургийн хэлхээс” алдарч, харийнхнаас тодордог болсон ч эзэн хаант засаглалыг үгүйсгэж чадаагүй, харин ч “шашны” хувилбараар хөгжүүлсэн юм.
Монголын ард түмэн ХХ зууны эхэнд хоёр зуу гаруй жилийн дараа төрийн тусгаар тогтнолоо Богд хаант улсын хэлбэрээр сэргээсэн нь түүхэн үндэстэй, нийгмийн удамшлын “код”-той байлаа. Хүн төрөлхтний түүхэнд, гүнзгий ул мөрөө үлдээсэн үйл явдлууд нь их гүрнүүдээр зогсохгүй, тэр дундаа тухайн үеийн олон улсын бүр тодруулбал дэлхийн том гүрнүүдийн газар зүйн бодлого, ашиг сонирхлын “халуун цэг” байсан Монгол орны хувь заяанд ч, хаант засаглалын уламжлалд чудамшлын шинжтэй өөрчлөлт оруулсан юм. Энэ онд (1924 онд) шинэ Монгол улсын анхдугаар Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд Найрамдах Улс байв. Тухайн үеийн гадаад дотоод хүчин зүйлс, объектив, субъектив учир шалтгаанаас болоод бид бүгд найрамдах хэлбэрийг сонгосон цаашлаад Х.Чойбалсангийн буюу нэг хүний, Ю.Цэдэнбалын бүлгийн буюу Улс төрийн товчооныхны, өөрөөр хэлбэл шашны хаанчлалыг, намынхаар л сольсон юм.
Түүхийн логик ерээд онд хориод оных шиг давтагдахгүй, буцахгүй биз ээ. Гэхдээ түүхэн уламжлал, удамшлаараа сонгодог ерөнхийлөгчийнх гэхээсээ үе улирсан хаант засаглалд ойр дөт байгаа тул ерөнхийлөгчийн засаглалд шүүмжлэх үүднээс бус, шинжлэх зорилгоор дахин дахин хандах нь иргэний ч, эрдэмтний ч үүрэг мөн. Өнгөрсөн түүхээсээ өшөө биш, сургамж авах нь чухал юм.
- Ерөнхийлөгчийн талаарх олон нийтийн санал бодлын төлөвшил
Сүүлийн жилүүдэд ардчилал, ил тод байдал, олон ургальч үзлийн нөлөөгөөр олон нийтийн санал бодол сүрхий өөрчлөгдөж, захиргаадмын үеийн хүмүүсийн ой тойнд шингэсэн “синдром”-ууд арилж, шинэ сэргэг төсөөлөл, үзэл бодол, чиг баримжаа, сэдэл, таашаал сонирхол, хэрэгцээ, үнэт зүйл бүрэлдэж байна. Тэдний нэг нь ерөнхийлөгчийн засаглалын талаарх олон түмний санал бодол бөгөөд тэр нь шилжилтийн үеийн жишиг ханшийг дагалдан, уламжлал, эдүүгээжил, шинэлэг хандлага, ухаарал эрэгцүүлэл, дэврэл туйлшралын аль алиныг агуулна.
Парламентын засаглал бүхий улсын ерөнхийлөгчийн агуулга, мөн чанарыг илтгэхүйц 12 үзүүлэлтийг ашиглан, олон түмний санал бодлыг судлан үзэхэд дараах дүр зураг тодорч байна. Үүнд:
- Ерөнхийлөгчийн талаар манай хүмүүсийн дунд хамгийн их тархсан үзэл бодол бол ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдох явдал ажээ. Социологийн цуврал судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан аравны долоо нь ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгогдохыг чухалчлан үзжээ. Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалын илэрхийлэл болгон, түүнийг парламенттай эн зэрэгцүүлэх, хүч тэнцүүлэх зорилгоор түүнийг ард түмнээс сонгодог бол парламентын бүгд найрамдах улсад түүнийг парламентаасаа сонгодог Энэ нь цаагуураа нарийн учир шалтгаантай юм.
Захиргаадлын үед манай сонгогчид саналаа өгч сурснаас биш, сонгож сураагүй юм. Дээрээс юмуу дэргэдээс нь нэр дэвшүүлсэн нэг хүний төлөө, бүгдээрээ сонгуульд оролцон, зуун хувьд дөхсөн санал өгч байснаас биш, үнэн чанартаа сонголт хийж байгаагүй, аль нэг аппаратынхны сонгосныг л сонгуулиар баталгаажуулж байв. Жинхэнэ сонголт, санал өгөлт, хураалтын хооронд зарчмын ялгаа бий.
Ардчилал хөгжих дутам нэг хүн-Нэг санал гэсэн зарчмын агуулга тодорч, хэний нэрийг дэвшүүлэх, хэний телее саналаа өгөх, аль нам, эвслийг дэмжих, ер нь сонгуульд оролцох эсэхийн зааг ялгаа, учир холбогдол илэрхий бөгөөд даацтай болдог. Чөлөөт сонгууль нь ардчиллын нэгэн хэмжүүр, чухал шалгуур мөн. Тэгэхдээ түүгээр ардчиллыг бүрэн төлөөлүүлж, хэмжиж болохгүй. Яагаад гэвэл сонгууль бүхэн наанадаж боломжийн, цаашилбал оновчтой төлөвлөлт, сонголтод хүрэх магадлал адилгүй. Сонгуулийн үр дүн хүсэн хүлээснээс, угтан таамагласнаас сүрхий зөрдөг тохиолдол цөөнгүй. Энэ нь УИХ-ын ч, ерөнхийлөгчийн ч сонгуульд хамрагдана.
Сонгуулийн, ялангуяа ерөнхийлөгчийн сонгуулийн, түүгээр улбаалаад ерөнхийлөгчийн институтэд хамгийн анхаарууштай зүйл бол суурь үзэл баримтлал, арга зүйн асуудал юм. Олон түмний тухайн цаг үеийн санал бодол, улс төржилтийн “гажигт” хөтлөгдөөд бүх ард түмний сонгуулиар ерөнхийлөгчөө сонгох уу? эсвэл парламентаасаа түүнийг тодруулах уу? гэдэгт ажил хэргийн ч, ардчиллын монгол хувилбарын ч нарийн учир юм.
- Олон түмэнд яггүй таалагдах санал бодлын нэгэнд манай улсын Ерөнхийлөгч улс орны хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар онц байдал шууд зарлах эрх мэдэл орж байна. Ийм эрх мэдэл тус улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар, ямар нэгэн хэмжээгээр олгогдсон. Түүнийг ашиглах хэрэгцээ нийгмийн талаасаа тун хязгаарлагдмал, харин байгаль-цаг уурын шалтгаанаар цөөнгүй тохиолдож болох юм. Яагаад гэвэл монголын нийгэм бүтцийн хямралд нэрвэгдэж, саад бэрхшээлтэй тулгарч байгаа ч гэсэн нийгэм-улс терийн хамгийн эгзэгтэй, ендер даралт, хэмтэй байсан үе ард хоцорчээ.
Улс төрийн өлсгөлөнд цочирдож бухимдсан үедээ ч, Шог зурганд эгдүүцэж, давчирсан үедээ ч, хорьдугаар тогтоолд “шатсан” үедээ ч, хомсдолд нэрвэгдэн цөхөрсөн үедээ ч, валютын чөлөөт ханшинд хотойсон үедээ ч монголын ард түмэн тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй хандсан болохоор онц байдал зарлах магадлал тэгтэй тэнцэж байлаа. Харин шинэ төр, засгийн өнгөнд эдийн засгийн нийгмийн чиглэмж алдарсан, ядуурал хавтгайрсан, олны сэтгэл зүйд цехрел, эгдүүцэл лавширсан үед улс төрийн тогтвортой байдал алдагдаж, нурамнаас түймэр дүрэлзэж болзошгүй. Энэ онц байдал тогтоох биш юмаа гэхэд сонгууль хойшлуулах учир сэжүүр болж мэднэ.
- Манай улсын Ерөнхийлөгч нь төр, засгийн тэргүүн байх, хуулинд хориг тавих, төрийн “хар хайрцаг”-ны бодлого явуулах, Зэвсэгт хүчний дээд командлагч байх эрх мэдэл олон түмний санаа бодолд нийцэж, судалгаанд хамрагдагсадын тавны хоёр орчим нь иймэрхүү байр суурийг илэрхийлжээ.
Сайхь гурван эрх мэдлийн хоёр нь одоогийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, яаж эдлэх нь ерөнхийлөгчийн хувийн хэрэг, түмний захиалга юм.Харин төрийн далд бодлого явуулах нь яггүй адармаатай асуудал юм. Ерөнхийлөгч нь парламентаас баталсан хуулинд бүхэлд нь хийгээд хэсэгчлэн хориг тавих явдал ардчилал хeгжсөн орны тогтсон жишиг юм. Манай ерөнхийлөгч энэ эрхээ эдэлж, хэд хэдэн удаа хориг тавьсан. Тэдгээр нь гайхалтай ч биш, гавьтай ч биш. Энэ талаарх олон түмний санал бодол дүн нуруутай, дөлгөөн тогтуун бололтой.
Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний алба хашихыг ерөнхийлөгчид албан тушаал хавсаргасан гэж үздэггүй, харин үндсэн үүрэг нь тооцох явдал олон нийтийн санал бодолд нийтлэгдүү юм. Гэхдээ хүмүүсийн санал бодол шинэ сэргэг зүйлийг гэхээсээ захиргаадлын үеийн Батлан хамгаалах Зөвлөлийн даргын үүргийг төрийн тэргүүнд хавсаргадаг, хуучин зуршлыг санагалзаж, тиймэрхүү байдлаар асуудалд хандаж байгаа бололтой. Тийм ч учраас судалгаанд хамрагдагсдын 36.1 хувь нь ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч байх, 17.5 хувь нь ийм эрх мэдэл байхад илүүдэхгүй, тавны хоёр нь буюу дөчин хувь нь ийм байх албагүй гэж үзжээ. Энд эерэг үнэлгээнээс сeрeг нь давамгайлсан явдал ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч байхыг үгүйсгэж буйн илэрхийлэл хараахан биш, харин захиргаадлын үед Батлан хамгаалах зөвлөлийн даргын үүрэгт ажил тодорхойгүй, тэгсэн мөртлөө төрийн тэргүүнд цэргийн дээд алдар цол олгох, одонгоор шагнах, тэгснээрээ нэг хүнийг тахин шүтэх явдлыг шинэ нөхцөлд зугуухан нөхцөлдүүлж, удирдагчийн намтрын хуудсыг баяжуулж ирсэнд шүүмжлэлтэй хандсаны гэрч бизээ.
Үндсэн хууль ёсоор бол одоогийн ерөнхийлөгчид байхгүй, ерөнхийлөгчийн хүчтэй засаглалын язгуур илэрхийлэл болсон ерөнхийлөгч нь төрийн төдийгүй засгийн газрын тэргүүн байх явдал олон түмний санаа бодолд гайхаш төрүүлэхгүй, дэмжигдэх төлөвтэй нь манай оронд ерөнхийлөгчийн засаглал тогтоох бодит хөрс, сэтгэл зүйн бэлтгэл байгааг харуулна.
- Судалгаанд хамрагдсан зургаан хүн дутмаас нэг нь ерөнхийлөгч парламентыг тараах хүртэл эрх мэдэл эдлэхийг дэмжжээ. Олон нийтийн санал бодол иймэрхүү байгаа нь нэгд, ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олговол нялх балчир ардчилал хумигдаж, дарангуйлал тогтож магадгүй гэж болгоомжилсонтой, хоёрт, парламентыг тараах нь улс төрийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүйтэй, гуравт, ерөнхийлөгчийн парламентыг тараах эрх мэдлийг зарим хүмүүс сайтар төсеелөхгүй байгаагаар тайлбарлагдана.
Манай шинэ Үндсэн хууль ёсоор УИХ-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны хоёр үзсэн, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөн санал гаргасан хоёрхон тохиолдолд парламент өөрөө тарах болно. Дэлхийн олон улсын практикт, тун саяханы жишээ гэхэд Оросын Ерөнхийлөгч парламентаа хеен тараасан, тухайн үедээ В.И.Ленин ч Улсын Думыг тарааж байсан. Харин ардчилал хөгжсөн орнуудад, тухайлбал АНУ-д Ерөнхийлөгч нь Конгрессын шийдвэрт хориг тавихаас биш, түүнийг тараахыг урьдал болгодоггүй. Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад парламентыг тараах эрх мэдэл ерөнхийлөгчид олгохыг үгүйсгэдэггүй боловч, хориг тавих зарчим хангалттай илчлэлтэй, ардчиллын найдвартай механизм гэдэг нь улс төрийн бодит амьдралаар бүрнээ нотлогджээ.
- Олон нийтийн санал бодол нь нийгмийн үзэгдэл, үйл дотроос хамгийн шилжимтгий хувьсамтгай, өөрчлөмтгий байдгийг дараах хүснэгтээс харж болно.
Таны бодлоор манай улсын ерөнхийлөгчид ямар, ямар эрх мэдэл байвал зүгээр вэ?
Тун саяхан манай нийгэмд шашин нуугдмал, нам мандмал байсан бол өнөөдөр байраа сэлгэчихээд байгаа нь сонихон. Нийгэм шашингүйгээр оршин тогтнож чаддаггүй, харин тер шашнаас гадуур оршин тогтнох чадвартай нь түүхэн туршлагаар хөдөлбөргүй нотлогджээ. Харин төр, ард түмэн хоёрыг холбогч хамгийн найдвартай механизм нь улс төрийн нам байдаг байна.
Нэг үеэ бодвол буддизм сэргэж, лалын болон христосын шашин нэвтрэн ирж буйг өсгөн бодвол шашинтөрийг хослон барих хос ёсны зарчим дэлгэрэх магадлалтай.Гэтэл улс төрийн намын үүрэг дан оронтой хувийн жинд хүртлээ буучихсан нь гайхалтай. Ийнхүү төр, ард түмний “зөөлөн холбоос” алдагдвал ардчиллын хөгжилд дэвшил биш, ухралт, буцалт учрах аюул бий.Манай нийгмийн түрүүчийн улс төрийн тогтолцоо нь МАХН-ыг цөмөө болгосон, намжсан төр, төржсөн намынх байсан. Одоогийнх төр төвтэй, түүнийгээ ард түмэн нь хүрээлсэн, тэр хоёрыг олон нам холбосон цоо шинэ тогтолцоо үүсэх ёстой. Энд зүй ёсны байр сэлгэлт гарахаас биш, бүтцийн элементүүдийн аль нэг нь шахагдах, тэр дундаас улс төрийн намын үүрэг огцом буурах учиргүй.Аль нэг улс төрийн нам нь заяаны болон тохиолдлын улс төрчийг төр, засгийн өндөр албан тушаалд хүргэгч “зөөгч пуужин” төдийхөн биш ээ. Хамгийн гол төр, ард түмнийг хооронд нь найдвартай холбож, төрийн түшээг улс төрийн тайзанд гаргаж, түмний төлөө төрийн үйлсэд зүтгүүлэх үүрэгтэй. Тэгэхдээ улс төрийн нам нь төрийн түшээг дэвшүүлэх “туузан дамжлага” биш, бас албан тушаал хөөцөлдөгч, амин хувиа хичээгч, хоол хахууль авагч, төрийн албыг цалгардуулагч, албан үүргийн болон ёс зүйн хариуцлага алдагч зэргийг огцруулах, эргүүлэн дуудах үр нөлөөтэй “хэрэгсэл” мөн. Ийм учраас Ерөнхийлөгчийн институтийг бүхэлд нь, төрийн тэргүүнийг жичид нь улс төрийн намаас гадуур, хөндий байлгах нь зохимжгүй.
- Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн зарим сургамжМонгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үр дагавар, учир холбогдол улирах цагийн байдлаар тодорхойлогдох учиртай ч түүний зарим сургамжийн талаар эрэгцүүлэл ухаарлаа өнөөдөр илэрхийлж болохоор болжээ. Бүх ард түмний eрeнхийлөгчийн сонгуулийн гол сургамж гэвэл Монгол оронд ардчилал гүнзгийрч, эргэлт буцалтгүй болсныг дахин харуулав. Серег хүчний ялалтаар төгссөнеерее бүр ч онцлог шинжтэй, гүнзгий утга учиртай юм.
Ерөнхийлөгчийн бүх ард түмний сонгуулийн үр дүн нь эерэг утгаараа ардчилсан хувьсгалын өрнел гүнзгийрлийг, сөрөг утгаараа ХХ зууны сэтгэгчдийн нэг К.Ясперсийн хэлсэнчлэн “биеэ хүмүүжүүлэх талаар зохих бэлтгэлгүй ард түмэнд гэв гэнэт эрх чөлөө олговол охлократад буюу уймсэн олны засаглалд хүргэдгийг” өөрөөр хэлбэл, зэрэгцсэн хувьсгал явагдаж байгааг нотлов. Зэрэгцсэн хувьсгал нь эцсийн эцэст ардчилалд, эсхүл охлократизмд хүрч төгсөнө.
- Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн дүнгээс үзэхэд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгсдийн 92.7 хувь нь санал хураалтад оролцож тэднээс 592.6 мянган сонгогч буюу 57.8 хувь нь П.Очирбатын, 396.9 мянган сонгогч буюу 38.7 хувь нь Л.Түдэвийн төлөө өгч, бүх ард түмний сонгуулиар анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат тодорсон юм.
Сонгогчдын санал өгөлтийн газар зүйн байрлалыг ажиглахад том хотууд тэрчлэн төв, говь, зүүн бүсийн аймгуудын дийлэнх П.Очирбатын төлөө, Өрнөд мужийнхан Л.Түдэвийн төлөө саналаа өгчээ. Баруун монголчууд сондгойрхуу санал өгснийг зарим хүн баруун монголчуудын үндэсний хийгээд тусгаар тогтнолын мэдрэмж харьцангуй өндрийн илэрхийлэл гэж байхад , нөгөө нэг нь зах хязгаар нутгийн хоцрогдол гэж оношилж” байх жишээтэй. Юутай ч атугай уугуул нутгийнхан нь П.Очирбатын төлөө 78.7 хувь нь, Л. Түдэвийн төлөө 77.8 хувь нь саналаа өгснийг бодоход хоёр орсөлдөгч “алтан нутгийнхан” дундаа олонхийн дэмжлэгтэй, цөөнхийн харшилтай нь мэдэгдэв.
- Өрсөлдөгчдийн нэр дэвшүүлэлт, сонгон шалгаруулалт, сонгуулийн сурталчилгаа, халз өрсөлдөөн зэрэг нь ардчиллын “стандартад” тэр болгон хүрэхгүй, сонгуулийн хууль сүрхий хийдэгдэл, цоорхойтой байгаа нь наанадаж хөрөнгө хэмнэх цаанадаж парламентат ёсыг тууштай баримтлах үүднээс ерөнхийлөгчийн сонгуулийг нэг шаттайгаар, тэгэхдаа парламентаасаа төрийн тэргүүнээ шууд сонгодог хувилбарт шилжих шаардлагатай нь харагдав.Ардчилсан нийгэмд төр, ард түмний холбогч нь улс төрийн нам шиг нам байдаг, тэр нь намын гишүүнчлэлдээ, гишүүн нь нам чанартаа дулдуйдан төр, засгийн өндөр суудалд өрсөлддөг, сонгогддог, бас огцордог, халагддаг нь дэлхий нийтийн жишиг юм. Гэтэл манай улсад ерөнхийлөгч намын гишүүнээсээ түдгэлзсэн ч намын дарамтаас” авсаар чөлөөлөгддөггүй бололтой.Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн явцад манай нийгэмд засаглалын хомсдол нэлдээ, хошуучлагч, манлайлагчийн хомсдол жичдээ байгаа нь тод томруун харагдав. Нийгэмд ардчилал, урсгал байдлын аль аль нь алаглаж байна. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үр дүн, сургамж нь төр, засгийн дээд eндeрлeгүүдийг тэнцвэржүүлэх, ардчиллыг баталгаажуулах, яваандаа ерөнхийлөгчийн хүчтэй засаглалд шилжих ирээдүйтэйг харуулснаараа чухал ач холбогдолтой юм.Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тойм
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа гүйцэтгэсэн ажлын тайлан, үйл ажиллагаанд ард түмэн үнэлэлт өгч, “дүн” тавина. Тэр нь 1997 оны 5 дугаар сарын 18-д болно. Хэрэвзээ сонгууль нэг шаттайгаар төгсвол санал хураалтын маргааш гэхэд өнөөгийн ерөнхийлөгч улиран сонгогдсон, эсхүл өрсөлдөгчдөө ерөнхийлөгчийн сэнтийгээ шилжүүлсэн нь тодорно. Тийм ч учраас ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дүгнэх утгаар бус, судлаачийн хувьд тоймчлох утгаар санал бодлоо илэрхийлье. Үүнд:УИХ-ын 1992 оны сонгуулийн дараа Монголын нийгэм-улс төрийн амьдралд тун сонин нөхцөл байдал бүрэлдсэн юм. УИХ-ыг МАХН бараг дангаараа бүрэлдүүлсэнтэй холбогдсон, цагаан морин жилийн ардчилсан хувьсгал төгсгөл болж, ялагдсан мэт төсөөлөгдөж байв. Ийм нөхцөлд УИХ-ын дотор нь биш, гадна нь хүчирхэг сөрөг хүч бий болгох шаардлага ардчиллын теоремоор тавигдсан юм. Түүнийг батлах эсэх нь ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулиар шийдэгдэх байв. Үнэхээр энэхүү сонгуульд тэр үеийн сөрөг хүч ерөнхийлөгчийн сонгуульд гялалзсан ялалт байгуулсан. Түүнийг дагалдан Ерөнхийлөгчийн институтчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг ерөнхийлөгчийн Тамгын газар шинэчлэгдэж, үнэн чанартаа тэр үеийн МҮАН, өнөөдрийн МҮАН, МСДН-ын “ардчилсан холбоо” эвслийн штаб болон хувирсан. Ийм штаб байргүйгээр, ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, сонгуулийн менежергүйгээр УИХ-ын 1996 оны сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулж, улс төрийн эрх баригч хүчин болж чадахгүй байсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байхаа.
- Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны ихэнх нь нэг талаас түрүүчийн ерөнхийлөгчийн үргэлжлэл, нөгөө талаас бүх ард түмний ерөнхийлөгчийн гэсэн хоёрдмол байдалд өнгөрөв.
Манай ард түмний сайн мэддэг зүйрлэлээр бол улс төрийн талбарын зүүний магнайд анхны УИХ, барууны магнайд “анхны” ерөнхийлөгч барилдсан, түүнийг үзүүр түрүү, эсхүл тунаатай адилтгах нь уншигч таны хэрэг. Үндэсний бөхөөр бол хязгаарлагдмал зааланд, уяа барилдаан болсон байж магадгүй. Тэгэхдээ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Монголын төр, засгийн эрх мэдэл МАХН-аас эвсэлд шилжсэн явдал түүний үйл ажиллагааны гол үр дүн, улс төрийн үндсэн капитал мөн.Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хуулинд хориг тавих, төрийн ёслол хүндэтгэлд оролцох, уул овоо тахих, шагнал, урамшил олгох, номоо хэвлүүлэх лекц унших, бөх үзэх зэрэг давамгайлж байсан нь цагийн эрхээр ч, бас ажлынх нь арга барилаар ч нөхцөлдсөн гэдгийг шударгаар хэлбэл зохино. Энд бас ардчилсан бүтэц болох иргэний болон эрдэмтдийн зөвлөлөө тараасныг нь ч нэмж хэлмээр байна.3.Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэгэн гол чиглэл нь Монгол улсын гадаад бодлогыг идэвхжүүлэх, олон улсын хийгээд бүс нутгийн хэмжээнд улс орныхоо байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд зориулагдаж байв. Төрийн тэргүүний Ерөнхийлөгчийн хувьдаа П.Очирбат Монгол улсын олон тулгуурт гадаад бодлогыг төвхнүүлэх, гадаад харилцааг нээлттэй болгоход жинтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнийг нь газар үзэх, нүд тайлах утгаар ердийн ухамсрын түвшинд ойлгож болохгүй.4.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үйл ажиллагааг тоймчлон тайлбарлахад нэгэн эгзэгтэй бөгөөд сонин асуудал бол түүний “ашиглалтын хугацаа” юм. Шулуухан хэлэхэд өнөөгийн эрх баригчдын хувьд түүний ашиглалтын хугацаа дууссан байж болох талтай. Гэхдээ монголын ардчилалд түүний гүйцэтгэх үүрэг, байр суурьт төгсгөлийн цэг тавигдаагүй байна.
- Хэнийг нь сонгох вэ?
Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн дагуу МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс одоогийн Ерөнхийлөгч П.Очирбат, МАХН-аас тус намын дарга Н.Багабанди, МУНН-аас УИХ-ын гишүүн Ж.Гомбожав нар нэр дэвшлээ.Сонгуульд нам, эвслүүдийн хоорондын өрсөлдөөнийг улс төр судлаач Ф.Ленер “нэг төрлийн” ба “холимог хэмээн ангилсан бөгөөд аль нэг нам эвсэл “өөрийнхөө электоратад (сонгогчдод хандан, тэдний эрх ашгии илэрхийлсэн хөтөлбөр гарган, өөртөө санал өгүүлэхээр өрсөлдөхийг нэгэн төрөл гэнэ. Харин бусад өрсөлдөгчийнхөө сонгогчдыг булааж авах маягаар өрсөлдөхийг холимог систем гэнэ. Тэгвэл энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, H.Багабанди нарын хувьд нэг төрлийн, Ж.Гомбожавын хувьд холимог шинжийн өрсөлдөөн байх болно.Тэдний сонгогчдын саналыг “таллан хуваах” магадлалыг дараах үзүүлэлтүүдийн тусламжтайгаар илэрхийлж болох юм. Үүнд:
- Нэр дэвшигчдийн имижТухайн нэр дэвшигчийг сонгох боломжит электорат буюу сонгогчидХөтөлбөрийн чансаа, нийгмийн чиглэмж, хаяглалтНэр дэвшигчийн давуу талуудНэр дэвшигчийн сул талуудТөрийн тэргүүний хэв шинжид тохирох шинжүүдНэр дэвшигчийн онцлох шинжүүдҮндсэн захиргаа
гэсэн “нийгмийн паспортын” үзүүлэлтүүдээр дамжуулан, өрсөлдөгчдийн таталбар хөргийг зураглавал:Пунсалмаагийн Очирбат
- Эвслийн дээдчүүл, түүнээс шагнал хүртэгчид, төрийн, ялангуяа цэргийн албан хаагчид, эмэгтэйчүүд, залуучуудын тодорхой хэсэг, түүнийг шүтэн бишрэгчид.Хөтөлбөр нь эдийн засгийн чиглэмжтэй ч далайцын хувьд, ялангуяа архи, спиртээс бусад барааг импортын татвараас чөлөөлөх утгаараа тун дажгүй.Ерөнхийлөгчийн өндөр албан тушаал, эрх мэдэл
- Эрх баригч эвслийн зүгээс үзүүлэх дэмжлэгТөрийн тэргүүний хийгээд ордны амьдралын олон жилийн туршлагаОрчин үеийн сонгуулийн туршлага, сургамжийн хуримтлалБүх ард түмэндээ танилГадаад талын нэр хүндАрдчиллын хөгжилд гүйцэтгэсэн эерэг үүрэг
- Амлалт, биелэлтийн дөрөө
- Төрийн тэргүүний зиндаа, намбаны гажилтЭрдэмтдийн болон иргэний зөвлөлөө хэмээх ардчилсан бүтцээ тараасан явдал
- Зевшилд хүрэх чадвар, гүйлгээ ухаанХээгүй монгол хүнЗавхан аймаг
Нацагийн Багабанди
- өөрөө болон гэр бүл нь өмч хөрөнгийн эвгүй ярианд орооцолдож байсан
- Албан тушаал руу тэмүүлэмтгийгишүүд, дэмжигчдийнх нь санал хуваагдмалАрд түмний бодит амьдралаас хөндий, цэрвүү
- Ажил хэрэгч бөгөөд сүрлэгдүүЦэгцтэй ярьдаг Завхан аймаг
Жамбын Гомбожав1.МУНН
- Албан ёсны бус мэдээгээр 200 мянган гишүүнтэй ч ард талд нь 281-ийн холбоо бий. Парламентын намын улс төрийн капиталдаа тулгуурлан парламентын гаднах намуудын эвсэл байгуулж, гурав дахь хүчнийг магнайлах чадвартай.Сүүлийн үед имиж нь ард түмний дунд өсч, улс төрийн намуудын “өмчлөл, эс өмчлөлд өртөж буй төрийн өндөр албан тушаалыг хашсан улс төрийн зүтгэлтэн. Орчин үеийн монголын төр, засгийн дээд түвшний удирдлага дундаас тэр шударга үнэний төлөө гулчийхгүйгээр ганцаархнаа дуугардаг нь баримттай үнэн юм.Хөдөөний малчид, хот суурийнгийн “борчуул”, МАХН-ын шинэлэг хүчин, МУНН-ын гишүүд болон 281-ийн холбооныхон, парламентын бус зарим намуудын гишүүд, дэмжигчид
5: Хөтөлбөр нь товчхон боловч жинтэй. Ялангуяа “тусгаар тогтнол-шударга ёс-эгэл жирийн борчуулын төлөө” гэсэн уриалга нь хөтөлбөрийнхөө агуулгыг багтааж, нийгмийн чиглэмжийг тодорхойлж байгаа болно.
- Төрийн дээд болон орон нутгийн удирдагчийн туршлага, сургамжийн хуримтлал
- Гуравдагч хүчний давуу талуудТөрийн тэргүүний хэв шинж бүрдмэлЯаж ч сүүдэртүүллээ ч гэсэн нэр дэвшихдээ иргэний эр зориг гаргасанШударга ёс, ёс суртахууныг зэвсэг болгож байгаа
- Гуравдагч хүчний сул талууд
- Санхүү, бэл бэнчингээр тарчигСонгуулийн өрсөлдөөний туршлага дутмагЭрсдэл ихтэйНамаас “урвасан” зэрэг болно
- Төрийн тэргүүний багц шинж бий.Морьтой хүнСүхбаатар аймаг
Ерөнхийлөгчийн 1996 оны сонгуулийн содон онцлог нь гурван хүний нэр дэвшсэнээр хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь Монголын нийгэм-улс төрийн амьдрал хурцадмал бөгөөд нуугдмал. Тухайлбал, М.Энхсайханы засгийн газрын бодлого барууншлах тутам тэдний төлөө саналаа өгсөн хүмүүс эргэлзэн тээнэгэлзэж, цехрел гутралд автагдах болов.Орчин үеийн монголын нийгмийн жингийн дэнсийг тэнцүүлж байгаа МАХН-ын дотор нь “нэг л биш” Нийгэмд дундаж гуравдагч хүчин төлөвшөөгүй, улам бүр туйлшрах хандлага лавширч байна. Ийм нөхцөлд улс төрийн амьдралд огцом эргэлт гарвал ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй болно.
Хянасан: Б. АРИУНБАЯР