Лувсандэндэвийн Сумати
Сант Марал сангийн захирал
ЗСБНХУ задран унаснаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх улс орны улс төрийн системд өөрчлөлт гарсан. Төв Азийн орнууд ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгосон. Улмаар тухайн үед сонгогдсон удирдагчид олон жил улс төрийн тавцанд цаашид ноёрхох болсон билээ. Харин Монголын улс төрийн элитүүд Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог, Ерөнхий сайдаа парламентаас сонгодог холимог засаглалтай системийг сонгосон юм.
Монгол Улс гадаад ертөнцөд нээлттэй болсноор улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг дийлэнх нь дэмжсэн, гэсэн хэдий ч шилжилтийн үеийн хүндрэл нь зах зээлийн эдийн засгийн дэмжлэгийг бага зэрэг бууруулсан юм (Хүснэгт 1, 2). 1996 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудын шинэ үе бий болсон ч улс төрийн тэдний туршлагагүй байдал нь өөрчлөлтийг дэмжсэн олон нийтийн дэмжлэгийг хэд хэдэн оноогоор бууруулсан. Үүний үр дүнд 2000 онд хуучин коммунист МАХН эрх мэдлээ эргүүлэн авч чадсан байдаг. Энэ удаад тэд социал-демократ үзэл баримталд тулгуурлан өөрийгөө засан шинэтгэж, улмаар дэмжлэгийнхээ хүрээгээ тэлж чаджээ.
Хүснэгт 1. Ардчилсан тогтолцоонд шилжсэнийг дэмжих
олон нийтийн дэмжлэг
Хүснэгт 2. Зах зээлийн эдийн засагт шилжсэнийг
дэмжих олон нийтийн дэмжлэг
Албан ёсны тайлан, шинжээчдийн дүгнэлтээр 2007 оныг шилжилтийн төгсгөл ёсны тайлан, шинжээчдийн дүгнэлтээр 2007 оныг шилжилтийн төгсгөл үе гэж үздэг. Хэдийгээр шилжилтийн үеийг дэмжиж байсан ч 2008 оноос хойш одоогийн улс төрийн тогтолцоонд “сэтгэл ханамжтай байдал” буурсан хандлага нийгэмд ажиглагдаж байна (Хүснэгт 3). Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр ардчилал, улс төрийн тогтолцоонд “сэтгэл хангалуун” байгаа судалгаанд оролцогчдын тоо 2008 онд 26.3 хувьтай байсан бол 2023 онд ердөө 5.9 хувь аажмаар буурчээ.
Хүснэгт 3. Ардчилал, улс төрийн тогтолцооны талаарх сэтгэл ханамж (Мэдэхгүй-МГ, Хариулаагүй-ХГ)
Түүнчлэн 2023 оны байдлаар судалгаанд оролцогчдын 39.6 хувь ардчилал бол цорын ганц сонголт гэж үзсэн хэвээр байгаа бол 26.3 хувь үүнтэй санал нийлэхгүй байна (Хүснэгт 4). Үүний зэрэгцээ 24.5 хувь нь социализмыг дэмждэг бол 42.0 хувь эсрэгээр дэмждэггүй гэжээ (Хүснэгт 6). Эдгээр хандлагуудаас нийгэм ч бүтцийн өөрчлөлт дахин хийхийг ихээхэн дэмжиж байгаа нь харагдана
Хүснэгт 5. Ардчиллын дэмжлэг, 2023 он
Хүснэгт 6. Социализмын дэмжлэг, 2023 он
Монгол улсад ардчиллын төлөөллийн өнөөгийн загвар эгзэгтэй байдалд байгааг эдгээр чиг хандлагууд харуулж байна гэж үзнэ. Системийн асуудлуудыг хурцатгахад хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг нь шилжилтийн үе болон дараагийн үеийн улс төрийн намуудын хувьсал юм (Хүснэгт 7, 8). 2008 онд судалгаанд оролцогчдын дөнгөж 59.3 хувь улс төрийн намууд олон нийтийн санаа бодлыг төлөөлдөггүй гэж үзэж байсан бол, 2023 онд энэ тоо 87.0 хувь болж өсчээ.
Хүснэгт 7. Улс төрийн намууд, олон нийтийн санаа бодол хоорондын харьцаа,
1997-2007 он
Хүснэгт 8. Улс төрийн намууд, олон нийтийн санаа бодол хоорондын харьцаа,
2008-2023
Төрийн гол байгууллагуудад итгэх олон нийтийн итгэл үнэмшил нь системийн хямралын өөр нэгэн үзүүлэлт болно. Тухайлбал, парламент, иргэний нийгмийн талаарх мэдээллийг харьцуулья. 2008-2023 оны хооронд парламентад итгэх эерэг хандлага өөрчлөгдөж, ерөнхийдөө сөрөг хандлагатай болж өөрчлөгдсөн байна. Эсрэгээрээ, мөн он жилүүдэд иргэний нийгэмд итгэх чиг хандлагад сөрөг хандлага давамгайлж байсан бол өнөөдөр ерөнхийдөө эерэг хандлагаруу итгэл өөрчлөгджээ.
Хүснэгт 9. Байгууллагуудад итгэх итгэл
Хүснэгт 10. Байгууллагуудад итгэх итгэл үнэмшил
Монгол улс дахь засаглалын талаарх иргэдийн хандлагад нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг бидний судалгаагаар мөн тодруулсан юм. Нэг гол үзүүлэлт нь Монголын нийгэмд “шударга ёс байхгүй” гэсэн олон нийтийн итгэл үнэмшилтэй хобогдогдоно. 2008 онд санал асуулгад оролцогчдын 72.3 хувь “шударга бус байдал” нэмэгдсэн гэж үзэж байсан бол 2023 онд энэ нь түүхэн дээд хэмжээнд буюу 93.1 хувьд хүрсэн байна (Хүснэгт 11). Энэ үзүүлэлт нь төрийн бодлого үндсэндээ “баячуудыг дэмжихэд чиглэдэг” гэсэн одоогийн хандлагатай хүчтэй уялдаж байна. Энэ үзүүлэлт 2008 онд 23.7 хувь байсан бол 2023 онд 41 хувь болж өсчээ. Өөр нэгэн холбогдох үзүүлэлт бол “улс төрчид хувийн ашиг сонирхол дээр төвлөрч, нийгэмд онц ач холбогдол өгдөггүй” гэдэгтэй холбоотой. Энэ үзүүлэлт 2008 онд 27.5 хувьтай байсан бол 2023 онд 39.2 болж өссөн байна (Хүснэгт 12). “Орлогын ялгааг арилгах ёстой” гэсэн эрс шаардлагыг дэмжсэн хувь 2023 онд 39.8 хувьд хүрсэн нь энэхүү үзэл бодлоос үүдэлтэй гэж дүгнэнэ.
Хүснэгт 11. Монгол улс дахь шударга ёсны итгэл үнэмшил
Хүснэгт 12. Төрийн бодлогын талаарх үнэлгээ
Хүснэгт 13. Орлогын зөрүүтэй холбоотой арга хэмжээ
Авилга бол системийн асуудлыг хурцатгаж буй өөр нэг хүчин зүйл юм (Хүснэгт 14). 2006-2019 онд хийсэн Авлигын Жишиг судалгаанд үндэслэсэн манай Сангийн ажиглалтаас Монгол Улсад жижиг хэмжээний авлигын хэргийн мэдээллийн тоо мэдэгдэхүйц буурсан байна гэж харагдана. Эсрэгээр, их хэмжээний авлигатай холбоотой мэдээлэл нэг их өөрчлөгдсөнгүй. 2010 онд монголын намууд болон парламент нь авлигын түвшин хамгийн өндөртэй улс төрийн байгууллагуудын жагсаалтад анх удаагаа орж байсан (Хүснэгт 15). Энэ нь “стандарт бус засгийн газар” гэж нэрлэгддэг албан бус Их эвсэл байгуулагдсан тэр үеийн парламентын хугацаатай тохирч байв. Тухайн бодлогоор улс төрийн сөрөг хүчнийг амжилттай таслан зогсоосон ч улс төрийн байгууллагууд дахь авлигыг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
2019 он гэхэд улс төрийн намууд бусад бүх байгууллагыг гүйцэж түрүүлэн, авлигад хамгийн их идэгдсэн байгууллагын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Харамсалтай нь авлигатай тэмцэх эрх бүхий гол байгууллага болох Авлигатай тэмцэх газар (АТГ) олон нийтийн итгэлийг алдаж, улс төрийн өрөөсгөл хандлагатай болсон гэж тооцогдох болсон байна. (Хүснэгт 16-17)
Хүснэгт 14. Авлигын үйлдэл
Хүснэгт 15. Хамгийн их авлига авдаг байгууллагуудын эрэмбэ дараалал
Хүснэгт 16. АТГ –т итгэх итгэл үнэмшил
Хүснэгт 17. АТГ-ын хараат бус байдал
Монгол Улсад тулгамдаж буй олон асуудал засаглалтай холбоотой нь олон удаагийн судалгаагаар батлагдсан. Жишээ нь, 2016 оны сонгуулиар танил талаа түлхүү дэвшүүлсэн, ерөнхийдөө чадвар, чадамж сул байдал зэрэг нь Ардчилсан намыг “сүйрэлд” хүргэсэн. Хэдийгээр эрх баригч нам солигдсон ч мэргэжлийн засаглалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг бид харж байна (Хүснэгт 18). Хэрэв одоогийн уг хандлага энэ маягаар үргэлжилбэл ойрын ирээдүйд “технократ засаглал” (элит/мэргэжлийн удирдлага) нь сонгогддог ардчилсан манлайлагчдаас илүү эрэлт хэрэгцээтэй болох болно. Үүний зэрэгцээ “хүчирхэг удирдагч”-тай засаглалын төрлийг дэмжих явдал мөн буурч байгаа эерэг хандлага ажиглагдаж байна.
Хүснэгт 18. Төрийн бодлогоо Засгийн Газраас хамааралгүй боловсруулдаг
мэргэжлийн буюу шинжээчдийн баг (элитийн удирдлага)
Хүснэгт 19. Парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай
байх
Хүснэгт 20. Ардчилсан системийг дэмжих нь: Ард түмнээс сонгогдсон
төлөөлөгчдөөр дамжуулан ардчилсан байдлаар засаглах