А.Саруул
/Философийн ухааны Ph.D/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Шилжилтийн үе, Эрх мэдэл, Төрийн хяналтын институт, Захиргааны зах зээл, Хүчирхийллийн монополь, Арын хаалга
Шилжилтийн орнууд, түүний дотроо орос, монголын хээл хахууль, авилгалын хэлбэрүүд хоорондоо гайхалтай төстэй байдаг. Оросын авилгын асуудлаар өрнөдийн орны шинжээчид хийсэн судалгааны дүнгээс ажиглахад монголын авилгалын асуудал тэр чигээрээ хөндөгдөнө. Хуучин байсан, .мөн өнөөдөр ч уламжлагдан үлдсэн эдгээр авилгалын хамгийн түгээмэл хэлбэрүүд нь далд наймаа (хуулиар хориотой зүйлсийг албан тушаалаа ашиглан гадаад руу гаргах), “арын хаалга”, албан тушаалын хуйвалдаан, төр засгийн өндөр албан тушаалын хувьчлал, “бараа шахах” буюу хувийн компаниа улсын хөрөнгөөр хууль бус аргаар баяжуулах “геп1 зеек1пд”, далд эдийн засаг зэрэг болно.
Шилжилтийн эхэн үед эдгээр авилгалын хэлбэрүүдийг зах зээлийн эдийн засгийн болон бусад эрх зүйн хүрээнд оруулан бүрмөсөн хумин устгах, үгүй дээ л хязгаарлах боломжтой мэт найдвар төрөхөөр байлаа. Харин өнөөдөр энэхүү найдвар ул мөргүй баларснаар барахгүй харин ч улам гаарч, ил тод хэлбэрт шилжжээ. Төрийн социализмын үеэс улбаалан ирсэн албан тушаалын болон танил талын далд хэлбэрийн авилгалын сүлжээ нь улс төрийн ба нийгмийн шилжилтийн цаг үед ноёрхлоо хадгалан авч үлдээд зогсохгүй улам ихээр эрч хүчээ авчээ. Шинээр үүсэн байгуулагдсан ардчиллын институциүд нь авилгалаас байтугай зах зээлийн сөрөг үр дагавраас ч хамгаалах чадваргүй сул дорой хэвээрээ байна. Шилжилтийн цаг үед нийгэмд үүссэн зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх и амь бөхтэй уламжлалт сүлжээ, шинээр бий болж байгаа зах зээлийн харилцаа хоёр нь нийлээд авилгалыг улам л гааруулж чадав. Өөрөөр хэлбэл, төр, түүний хуучин дарангуйлагч хэлбэрийн эрх мэдэл нь өөрөө үндсээрээ халагдан өөрчлөгдсөнөөс улбаалаад төр, засгийн бүхий л институциүд түүнийгээ даган өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болох ёстой. Төр гэдэг нь уламжлалт ойлголт ёсоор “татвар хураан авах, мөн түүнийгээ дураараа захиран зарцуулагч монополь эрх дарх бүхий энгийн иргэний хувьд мөрөөдөөд ч хүрч боломгүй дээд тэнгэр”-ийг хэлсэнгүй билээ. Харин иргэд хоорондын, иргэн ба улс төрийн институциүдийн хоорондын, улс төр ба бизнесийн салбарын хоорондын зохистой харьцааг бүрэлдүүлэн тогтоох үүрэг бүхий институцийг төр хэмээнэ. Төр нь нэг хүн ба бүлгээс хараат бус байж, өөрөөр хэлбэл институцийн хэлбэртэй байж чадсан цагт хууль тогтоох үүргээ гүйцэтгэх чадвартай байдаг. Төр нь иргэдийн ашиг сонирхлыг хооронд нь зохицуулж өгөх үүрэг хүлээсэн байгууллага юм. Иймээс төр нь институцийн хувьд үндсээрээ халагдан солигдох гэдэг нь төрийн хуучинсаг эрх мэдэл ч, хууль зүйн орчин ч бүхлээрээ солигдоно гэсэн үг. Шинэ төр ба түүний гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны эрх, үүргийг зааглан тогтоож өгөх чадвар бүхий эрх зүйн цоо шинэ орчин бүрэлдэн тогтох ёстой. Гэтэл хууль тогтоох эрх бүхий засаглал нь өөрөө ч хямралын байдалд орон алмайрч байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эзлэх ёстой эрх, үүргийн орон зай тэр чигээрээ эзгүйрснээр төр нь үнэн хэрэгтээ институц байх чанараа алдаж хувьчлагдан, төрийн түшмэдүүдийн “хувийн эрх ашиг” нь “эрх зүйт төрийг” орлон, нийгмийг бүхлээр нь захирч сууна.
Авилгын индексээр Орос орны дагуул байсан Монгол мэтийн орнууд энэ мэтээр дэлхийд толгой цохих болсон байна.
Эдгээр орнуудад түгээмэл цэцэглэж байгаа авилгалын үндсэн хэлбэрүүд нь: 1/ “захиргааны зах зээл”, 2/ “хүчирхийллийн бизнес”, 3/ “арын хаалга” болно. Эдгээрийг дэлгэрүүлж үзье.
- “Захиргааны зах зээл”: захиргааны байгууллагууд эрх зүйг “арилжааны объект” болгон мөнгө хүүлж байгаа нь
Төрийн үйлчилгээг хагас хувийн ба хувийн хэлбэртэй болгох тэр арга замтай хутган ойлгож болохгүй. “Эрх зүйг борлуулах” энэхүү наймаа нь эрх зүйг өөрийг нь бараа таваар мэт лангуун дээр дэлгэн худалдаалж байгаа хэрэг бус, харин түүний өмнөх шат дамжлага юм. “Эрх зүйг борлуулах” гэдэг нь захиргааны албад зөвшөөрөл, лиценз зэрэг эрх зүйн бичиг баримтыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хүрээнд, ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр өөрсдийн дураар дайвар хураамж, нэмэлт үнэ хөлсөөр борлуулан замаас нь өөрсөдцөө мөнгө “унагаан” завших үйлдлийг хэлнэ. Гэтэл эдгээрийн дээд шатны албад нь мэдсээр байж энэхүү хууль бус наймаанд хүлээцтэй хандаж, үг дуугүй хүлээн зөвшөөрснөөр захиргааны албад данхайн томорч, албан хаагчид нь төрийг атгасан хамгийн эрх мэдэлтэй хэсэг болон хувирлаа. Үйлчилгээний хариуд нэхэгдэж байгаа тэрхүү хуулийг гажуудуулсан үнэ хөлсний хэмжээгээр тухайн албад хэр их хөрөнгө төвлөрүүлсэн, хэр өндөр эрх мэдэлтэй, хэний нөлөөллийн алба болохыг мэдэж болно. Энэхүү “зиндаандаа” та’аруулан боловсруулсан заавар журам нь тэрүүхэндээ л эд материалын болон үйлчилгээний эрхийн бичиг гэсэн үг. Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй “Хөдөлмөр зуучлалын алба” нь захиргааны зах зээлийн тод жишээ. Энэ алба “эрх зүйн наймаа” эрхэлж байгаа нь ойлгомжтой. Солонгос улсын хөдөлмөрийн зах дээр өөрийгөө борлуулах боломж хязгаарлагдмал байдлыг далимдуулан тус албаны ажилтнууд, эсхүл тэдгээрийн хамсаатнууд иргэдээс албан ёсны хураамжаас гадуур хууль бус төлбөр нэхэж дарамтлах болсон талаар ноцтой баримтыг 25-р суваг дэлгэн харуулсан билээ. Энэ алба нэг талаас “хүн борлуулах” эрхийн бичиг наймаалж байгаа гэсэн үг. Гэтэл энэ эрхийн бичиг нь хууль зүйн баримт мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн зөвхөн энэ албаны хувьд л хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ бичгээр тухайн иргэн өөр газар хөдөлмөр эрхлэх боломжгүй. Ингээд өөр нэгэн улс оронд хөдөлмөр эрхлэхийн тулд ахиад л өөр нэгэн захиргааны албанд хууль бусаар төлбөр хураамж төлж байж “өөрийгөө борлуулах” эрх олж авна гэсэн үг. Уг нь төрийн харъяаны гэгдэх энэ албыг төрөөс үнэн хэрэгтээ хянадаггүй ба хэн нэгэн том түшмэлийн нөмөр нөөлөгт байдаг нь ойлгомжтой болсон байдаг. Тэрхүү түшмэлийн нэр нөлөөгөөр байгуулагдсан гэх энэхүү алба энэ утгаараа өндөр үнэ хөлс нэхэх нь зүйн хэрэг.
Үүнээс ажин дүгнэлт хийвэл эдгээр захиргааны зах зээл нь зөвлөлт маягийн захиргаа, улс төрийн хосолсон бүтэц дээр суурилсан хэвээрээ байна. Энэхүү зах зээл дээрх бүхий л заавар дүрэм нь бүхлээрээ улс төрийн халхавчин дор хамгаалагдсан байдаг, иймээс ч түүнийг даган хэзээ ч өөрчлөгдөн халагдаж байх магадлалтай. Захиргааны зах зээл дээр энэ утгаараа “эрх мэдлийн зарчим” нь “эрх зүйн зарчим”- аас давуу эрхтэй үйлчилдэг нь ойлгомжтой. Энэ зах зээл нь шилжилтийн үеийг даван туулаад зогсохгүй харин ч энэ үеэр хамгийн их ашиг олсон салбар болон цэцэглэж байна. Учир нь төрийн нийт өмчийг хувьд шилжүүлэх эрх зүйн бүхий л асуудал захиргааны зах зээлээр дамжин хийгдэж байгаа. Өмчийн эрх зүйн асуудал эрхэлдэгтусгай бие даасан институц бий болж, хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө амжаад өмчийн эрхийн (хувьчлах эрхийн бичиг, лиценз г.м) наймааг захиргааны байгууллагууд хувьдаа өмчлөн авлаа. Зөвхөн төрийн өмчийг хувьчлаад зогсохгүй, тэрхүү өмч нь төрийн хяналт болон төрийн бүрэн эрх мэдлээс гараад хувьд очсоны дараахь бүхий л хувьчлах үе шатанд захиргааны зах зээл өөрийн монополио анхнаасаа тогтоож чадсан байна. Ашигт малтмалын лиценз олгох будлиантай хэрэг олны өмнө дэлгэгдсэн нь түүний тод томруун жишээ мөн. Төрийн хяналтын институц тогтохоос өмнө монголын ашигт малтмалын лицензийг төрийн том түшээдийн нөмөр нөөлгийн дор хэдхэн хүн эзэмшиж чадсан байгаа. Энэхүү лиценз, зөвшөөрлийг нэмэлт үнээр борлуулагч захиргааны зах зээлийг нөмөр нөөлөгтөө авсан төрийн том түшээд, түүний хамсаатнуудад эдгээр захиргааны ажилтнууд хичнээн том хариу барьсан нь ойлгомжтой. Энэ төлбөрийг хэн барагдуулж чадах нь ч ойлгомжтой. Захиргааны зах зээлийн бас нэгэн тод томруун жишээ бол “гаалийн Баатар”-ын бүлэг хэрэг мөн. Төрийн томчуудын нөмөр нөөлөгт цэцэглэн хөгжсөн энэ зах зээлийн үнэ хөлсийг мөнгөөр хэмжих аргагүй болж, зах зээл дээрх төлбөрийн хэрэгсэл нь “эрх мэдэл” болон хувирсныг хэн бүхэн сайн ойлгох болжээ. Цаашилбал шонхорын наймаа, модны наймаа, газрын наймаа зэрэг нь бүгд төрийн томчуудын нөмөр нөөлөгт багтсан захиргааны зах зээл дээрх “эрх зүйн арилжаа” мөн.
Засаг захиргааны зах зээл нь эхлээд жижиг, ойлгомжтой, бэлэн мөнгөн хэлбэрээр гүйлгээ хийх боломжтой байсан бол өнөөдөр захиргааны албад маш өргөжин олширч, харин мөнгө нь энэ хэмжээгээр өсөн нэмэгдэж чадахгүй байна. Мөнгө нь төлбөрийн хэрэгслийн үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй болтлоо хомсджээ гэсэн үг.
Захиргааны зах зээл гэдэг нь ингэхээр төр ба зах зээлийн хоорондын заагхязгаар балран бүдгэрсэн байдпыгхэлнэ. Тэдгээрийн үндсэн хэрэгсэл болох “эрх зүй” ба “мөнгө” нь үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа хэдийнэ больсон байдаг. Эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа хийхээ байсан, эсхүл таарч тохирсон эрх зүй гэж бий болоогүй учраас эрх зүй нь үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахаа байсан гэсэн үг. Мөнгө нь захиргааны зах зээлийн хувьд тэдгээрээс үйлчилгээг нь худалдаж авахад хүрэлцэхээ байгаад, харин түүний оронд “хариу барих” хэмээх арилжааны том сүлжээ бий болсон байдгаас мөнгө өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхээ байсан гэсэн үг. Иймээс захиргааны зах зээлийн төлбөрийн үндсэн хэрэгсэл нь мөнгө бус, харин “найраа” хэлбэртэй болон хувирсан гэрээ эсхүл бизнес. Үнэн хэрэгтээ гэрээ, бизнес гээч нь нэг зоосны хоёр тал: аман найраа буюу тохиролцоог гэрээ байгуулсан мэт үздэг. Хэдийгээр өөр албад дээр очоод хүчин төгөлдөр бус болон хувирдаг бланк дээр албаны тамга даруулснаар гэрээний үүрэг эхэлнэ. Гэтэл өөр албад дээр очоод ахиад л найраагаа шинээр эхлэхээс өөр аргагүй. Хууль бус геп1-5еектд нь мөн ийм чиглэлээр хүчээ авсан зах зээл. Тусгай эрхтэй нийгмийн бүлэг, улс төрчид, өндөр албан тушаалтнууд бүхий л эзэмших ба ашиглах эрхийг өөрсдийн болгож авснаар улс төрийн хамгаалалттай орлогын эх үүсвэрийг бүрдүүлж авдаг байна. Тэд өөрсдийн хувийн ба сүлбэлдэгсдийнхээ хувийн компаниудад ийм замаар эрх мэдлээ ашиглан хөрөнгө оруулснаар тэдгээр нь зах зээл дээр бусадтайгаа шударгаар өрсөлдөх шаардлагагүй (зарим нь бүр чадвар ч үгүй) болж зах зээлийн жинхэнэ утгыг алдагдуулдаг. Энэхүү арга нь аливаа өмчийг шууд өөртөө авснаас арай аядуу мэт харагдавч эдийн засгийн зах зээлийг устгаж, интституцжүүлэлт нь тогтворгүй “улс төрийн зах зээл”-ийг бий болгон, төрийн хамгаалах ба зохицуулах үүргийг байхгүй болгодог байна. Эрх зүйт төрийг “хувийн эрх зүйн систем”- ээр орлуулах энэхүү үйл явц хэр зэрэг гүнзгийрсэн болохыг хэмжих аргагүй. Ямар ч атугай хууль эрх зүйн залруулан чиглүүлэх, тогтвортой байдлыг баталгаажуулах үүргийг үгүй хийж, төрийн нэр хүндийг унагааж, төрийн эрх мэдлийн монопольд цэг тавьж байна.
- “Хүчирхийллийн монополь” – хүчирхийлэл нь эдийн засгийн эрх мэдэл болон хөгжсөн нь
Захиргааны зах зээл гэдэг нь төлөвлөгөөт эдийн засаг ба улс төрөөр бамбай халхавч хийсэн хүнд сурталтны аппараттай хамаатуулан ойлгох ёстой зөвлөлт маягийн институцжилт билээ. Энэхүү зах зээл дээр төрийн ба нийгмийн гэсэн ялгааг бүдэг бадаг ч гэсэн ойлгон таних боломжтой байдаг. Гэтэл “хүчирхийллийн бизнес”-ийн хүрээнд эдгээр зарчмыг санаатайгаар зөрчих асуудал яригдаж байдаг. Төрийн хүч хэрэглэх монополь эрх суларсан орон зайг эзлэн авсан энэхүү бизнес нь хуулийг зохион байгуулалттай зөрчих нэгэн төрөл юм. Түүнийг хууль ёсны, хууль бус хэмээн ангилахад хэцүү, учир нь эрх зүйн нэг системийн доторхи хагарал дээр суурилан гарч ирсэн байдаг. Хүчирхийллийн бизнес нь зохион байгуулалттай гэмт хэргийг байнга мөнгө буюу зах зээлийн бусад хур хөрөнгөний хэлбэрт оруулан хувиргаж байдаг салбар. Шилжилтийн үед онгойж үлдсэн тэрхүү “хүчирхийлэл байхгүй хоосон орон зай”-нд хамсаатнууд өөрсдийн хүчирхийллийн сүлжээгээ шинээр байгуулан түрэн орж ирсэн байна. Хүчирхийллийн бизнесийн гурван төрөл бий болжээ.
- төрийн, хууль бус хэлбэрийн хамгаалалтын компани: төрийн цагдаа, аюулаас хамгаалах байгууллагын ажилтан албан ажлынхаа хажуугаар хувийн хамгаалалтын бизнес эрхлэх
- хувийн, хууль ёсны хамгаалалтын компани: хууль ёсны зөвшөөрөлтэй хамгаалалтын хувийн компаниуд
- хувийн, далд хэлбэрийн хамгаалалтын компаниуд: зохион байгуулалттай гэмт хэргийн мафиа маягийн рэкэтлэгчдийн сүлжээ. Тэд ивээлдээ авсан нэрээр мөнгө болон бусад “шагнал урамшууллыг” нэхэн хөлжсөөр нэр нөлөө нь тэлж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж чаддаг.
Эдгээр төрлүүдийн эрх зүйн статус өөр хоорондоо хэдийгээр ялгаатай ч үнэн хэрэгтээ агуулгын хувьд сайн ойлгомжгүй. Учир нь тэдний үндсэн үйл ажиллагаа нь хүчээр далайлган зорилгоо гүйцэлдүүлэх явдал: “хүчирхийллийн түншлэл” байгуулах. “Хүчирхийллийн түншлэл” гэдгийг компани буюу зохион байгуулалттай бүлэглэлүүдийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаа хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бодитой хэлбэрийн ба нөөцлөгдөж байгаа хүчирхийллийн арга хэрэгслүүдийг арилжааны хэрэгсэл болгон ашигласнаар аж ахуй эрхлэгчдийн аюулгүй байдал, гэрээний биелэлт, хэрүүл маргааныг зохицуулах, “ногоон гэрлээр хөдлөх” зэрэг нөхцөл бололцоог хангаж өгдөг байна.
Түүхийн хуудсыг сөхвөл хүчирхийллийн бизнес гэдэг нь 1980 оны төгсгөл, 90-ээд оны эхэнд анх хөл тавьсан салбар. Тэр үед хууль эрх зүйн салбар нурж унаад дөнгөж өндийж эхлэх гэж байсан. “Хоршоолол” хэмээх хувиараа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд засагзахиргааны албад байнга дарамт шахалт үзүүлдэг, “хувийн салбар” учраас тэднийг төр хамгаалах ёсгүй хэмээн адлан үздэг сэтгэлгээний цаг үе байлаа. Ийм нөхцөл байдлын улмаас олон тооны хувийн жижиг компаниуд өөрийн эрхгүй хувийн хамгааллын нөмөр нөөлгийг бараадахаас өөр аргагүй байдалд оржээ. Хүчирхийллийн бизнес нь хамгаалалтынхаа үүргийг амжилттай биелүүлсээр хүрээгээ улам тэлж чадсанаар барахгүй өнөөгийн амьдрал дээрээс харахад олон зүйл дээр институцийн болон хууль эрхийн үүрэг гүйцэтгэж явна. Өрнөдийн системтэй утга дүйцүүлэн авч үзвэл энэ салбарын үйлчлэх чадвар нь бие даасан хууль эрх зүйн субъект, даган мөрдөгдөж буй эрх зүйн нормын дайтай хэмжээнд хүрч чадсан гэсэн үг. Жишээ нь аливаа зөвшөөрөл, лиценз авах, татвартай холбоотой асуудлууд, гэрээний эрсдлийг багасгах зэрэгт энэхүү салбар нь хууль сахиулагчийн дайтай үүрэг гүйцэтгэн хөрөнгөжиж байна. Иймээс хүчирхийллийн бизнесийнхэн зөвхөн дарамт үзүүлэн айлган сүрдүүлэгчид, дээрэмчин тонуулчид бус, харин үнэхээр их мэдлэг хуримтлуулан, үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэх чадвартай болон хувирсан байдаг нь илэрхий асуудал болжээ.
Олонхи компаниудын хувьд тодорхой нөхцөлд хүчирхийлэл хэрэглэхгүй “зөвшилцүүлэн зуучлагч” хувийн хамгаалалт шаардлагатай болдог. Учир нь татварын дарамт улам л өсөн нэмэгдэж, харин компаниудын үйл ажиллагааг төрийн зүгээс тэр хэрээр найдвартай хамгаалж чадахгүй байгаа нөхцөлд энэ мэтийн хувийн хамгаалалтын нөмөр нөөлөгт багтаж чадсан байвал тухайн компанид хууль ёсны замаар бизнес эрхэлсний улмаас учрах ёстой тэрхүү өндөр өртөг зардал, эрсдэл үнэхээр хэмжээ хязгаартай болон багасаж чаддаг байна.
Өөрөөр хэлбэл, монголын нөхцөлд компаниуд улс төрийн, засаг захиргаадын хүчирхийллийн бизнесийнхний нөмөр нөөлөгт багтаж чадсан байхад аливаа татварын албад ба байцаагчдын дарамтад өртөхгүй, бусдыгаа бодвол эрсдэл багатай орчинд бизнесээ өргөжүүлэх боломжоор бүрэн хангагдсан байдаг. Гэтэл жижиг лангуу түрээслэгчид зэрэг нь татварын дурын байцаагчийн дарамтад орж идэх, хэрэглэх зүйлсийг нь үнэгүй нийлүүлэгчид болон хувирсан байдаг нь нууц биш.
Энэхүү хүчирхийллийн институциүд бий болсон явдлыг “төр сарнин замхарсан байдалтай” буюу төр нь иргэд, бизнесийн салбарыг хамгаалах үүрэг бүхий бие даасан институц байж чадахаа больсонтой холбон тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, төр нь мөн чанараа алдаж, эрх- зүйн “нөмөр дээвэр” хэдийнэ устан үгүй болсныг далимдуулан зохион байгуулалттай гэмтхэргийн бие даасан автоном бүлгүүд, мөн тэдгээрийн үүсгэн бий болгосон эрх зүйн альтернатив систем хэдийнэ хөлөө олон институцжиж чадсан гэсэн үг. Иймээс төрийн зүгээс зохион байгуулалттай гэмт хэрэг, авилгатай тэмцэх гэдэг нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Харин түүний оронд “төрийг эргээн сэргээх”, өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийн монополь эрхийг, жишээ нь хууль ёсны эрх бүхий хамгаалалтын холбоодыг байгуулах маягаар алхам алхмаар эргээн тогтоож, зах зээл дээрээс гэмт хэргийн шинж чанартай зохион байгуулалтын бүтцийг түрэн гаргах санааг зарим оросын судлаачид дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь эргэлзээтэй санаа. Учир нь гэмт хэргийн бүлэглэлүүд нь хэдийнэ хүчирхэгжин бие дааж амжсан учраас иргэний дайн ч өрнөх магадлал өндөр.
Бизнесийн салбарыг ивээлдээ оруулан авсан “хамгаалагчид” нь хоорондоо өрсөлдөж, захиргааны арилжааг эзэмшин авах тэмцэлдээнд ялагч одоохондоо тодроогүй байгаа. Энэхүү зах зээл дээрх өөрийн гэсэн хууль эрх зүйг хүчээр тулган, үйлчлүүлэгчиддээ тулган хүлээлгэдэг зэрэг дэв харин тодорч эхэлж байна.
- Арын хаалганы заах зээл буюу “аяганы хариуг өдөртөө, агтны хариуг жилдээ барьдаг” торон сүлжээ
Засаг захиргааны эрхийг дамлагчид, түүнээс ашиг хүртэгсэд, хүчирхийллийн бизнесийнхэн нь авилгалын олон талт холбоо харилцааны хамгийн тод томруун илэрч буй хэлбэрүүд: албан тушаалтнууд нь бизнесийн салбарынхантай төө зайгүй түншлэх болсон бөгөөд төрд зүтгэж байгаа хүн үү, эсхүл хувийн бизнес эрхлэгч үү гэсэн зааг ялгааг олж тогтооход бэрх болсон байна. Тэд бүгдээрээ ялгаагүй ашгийн төлөө бүхнийг “борлуулагчид” болж хувирчээ, ө.х өөрийнхөө эрхэлж буй төрийн албан тушаалыг хувийн ашгийн төлөө борлуулна гэсэн үг. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд, түүний хань хамсаатнууд нь ийнхүү эдийн засгийн эрх мэдлийг бүхлээр нь гартаа оруулж чадсанаар улсын өмчийг системтэйгээр хувьдаа завших нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.
Үүнээс дүгнэлт хийхэд өөрийн гэсэн дэг жаягтай, хууль зүйн орчин бүхий авилгал, хээл хахуулийн тогтвортой бүтэц нийгэмд хэдийнэ бий болж амжсан байна. Бизнес эрсдэлтэй байдаг бол харин авилгал эрсдэлгүй явагдах болжээ гэсэн үг. Үүний учир шалтгаан нь: а. засаг захиргааны албадын өөрийнх нь дотоодод авилгалын үржил шимтэй уламжлалт хөрс суурь байна гэсэн үг. Жишээ нь хяналт шалгалтын нэгжүүдийг хахуульдах, албан тушаал худалдан авах, бэлэг сэлтийн харилцаа мэдээжийн болсон байх, дээд албан тушаалтандаа байнгын тусгай тариф төлдөг урамшууллын систем тогтсоон байх. б. Авилгал нь өргөжин тэлсээр энгийн амьдралын хүрээнд хүртэл нэвчсэн байна, өөрөөр хэлбэл, засаг захиргааны үйл ажиллагааны энгийн идэвхгүй объект хэмээн тооцогддог байсан үйлчлүүлэгч иргэн хүн өнөөдөр гэтэл захиргааны албадын үзүүлдэг үйлчилгээг ямар ч эргэлзэх, асуух эрхгүйгээр худалдан авах, энэхүү зах зээлийг санхүүжүүлэх зайлшгүй үүрэг бүхий эцсийн шат дамжлага болон хувирсан байна. Ямар ч иргэн хэзээ нэгэн цагт захиргааны үйлчилгээг худалдан авах л болно.
Энэхүү өдөр тутмын үйлчилгээний төлбөрийн үндсэн хэрэгсэл нь социализмын үед түгээмэл байсан, өнөөгийн нийгэмд ч нийцсэн “арын хаалга” хэмээгч өгөө авааны зарчим мөн. Энэхүү “зуршлыг” шууд л “авилгал” (өгч байгаа хүний хувьд), эсхүл “хээл хахууль” (өгч байгаа хүний хувьд) хэмээн ангилан үзэхэд бэрхшээлтэй. Учир нь аваа өгөөний энэ зарчмын хүрээнд бэлэн мөнгө өгч авалцах, эсхүл мөнгийг орлуулахаар бусад төлбөрийн хэрэгслийн сураг ч байдаггүй. Харин түүний оронд хувь хүмүүсийн хоорондын “найраа” хэмээгч хувийн танил талын харьцааны асуудал хөндөгдөж байгаа хэрэг. Энэхүү “найраа”, “яриа хөөрөө” нь өдөр тутмын амьдралын хүрээгээр хязгаарлагдаж байдаг.
“Арын хаалга” гэдэг нь хувийн тднилын харьцааг нийгмийн баялагаас хүртэхэд ашиглах, ингэхдээ бүхий л албан ёсны шат дамжпагыг алгасан, цаанаас тогтоож өгсөн заавар журмыг өөртөө тааруулан өөрчилснөөр хувийн ажлаа амжуулахыг хэлнэ. Хэдийгээр арын хаалга гэдэг нь авилгалын шууд хэлбэрт тооцогдохгүй ч түүний өмнөх шатны хэлбэр мөн. Энэхүү социалист орнуудад ноёрхож байсан “арын хаалга” гээч нь өрнөдийн орнуудад байдаг ашиг руу чиглэсэн хувийн харилцааны хэлбэрээс ялгаатай. Тэр үед арын хаалгын хүчээр л захиргаадалтын ба хомсдлын эдийн засгийн системийн хэлмэгдэгсэд эв санааны нэгдэлтэй байж, бие биенээ харилцан дэмжин тэтгэх боломжийг өөртөө бий болгож өгдөг байсан юм. Энэхүү хэлбэр нь өнөөдөр уламжлагдан үлдсэнд гайхах зүйлгүй. Учир нь энэхүү харилцааны хүрээнд ашиг харсан, хараагүй зорилгохутгалдан агуулагдаж. Түүний цаана үнэн хэрэгтээ үйлчилгээг харил цан солил цох арилжаа явагдаж байна л гэсэн үг. Гэхдээ энэхүү бараа нь ямар ч үнэ төлбөргүй (хуучин цагт) байж болно, эсхүл үнэхээр өндөр үнэ өртөгтэй ч болж мэдэх талтай (зах зээлийн үед).
Арын хаалга нь хоёр онцгой шинж чанарыг илтгэнэ:
- Энэхүү арилжаа нь үнэхээр түгээмэл, бараг л өдөр тутмын энгийн үзэгдэл мэт ойлгогдох болсны учир нь хүн бүр л захиргааны шат дамжлагаас зайлсхийх арга чарга хайж явдаг. Мөнгөөр ч шийдэж боломгүй, маш хүнд хэцүү нөхцөл байдалд орсон, захиргааны сунжирсан шат дамжлагаас зайлсхийхээс аргагүй байдалд орсон найз нөхөд, танилуудын хооронд үүссэн зайлшгүй шаардлагатай, өөрийгөө “золиосолсон” тус дэм хэмээн ойлгогддог арилжааны хэлбэр юм. Энэхүү хүнд байдлын улмаас бий болдог арилжааг гэтэл “тус дэм”, “сайхан сэтгэл” төдийхнээр гэм зэмгүй ойлгож дадсанаас болоод түүний цаана далдлагдаж байдаг “нарийн тооцоотой”, “алсын санаатай” өгөө-авааны зарчмыг нь үгүйсгэсээр иржээ.
- Танилдаа тусалж байгаа хэмээн үзэх сэтгэлгээ нь үнэн хэрэгтээ үзүүлсэн үйлчилгээний төлбөр, үнэ хөлсийг хувиасаа бус, харин нийгмийн нөөцийн сангаас, нарийвчилбал арынхаалгагүй нэгний хармаанаастөлүүлж байгаа л гэсэн үг. Иймээс энэхүү сэтгэлгээ нь хуучин нийгмийн үеийн “нийгмийн өмч” хэмээх хэнд ч хамаагүй байсан тэрхүү өмчөөс эдлэх тэрхүү сонгодог сэтгэлгээнээс үүдэлтэй асуудал. Эзэн нь тодорхой бус энэхүү арилжааны улмаас нийтийн өмчийг хууль бусаар хуваарилан зарцуулах нь аажимдаа үнэхээр аюултай үр дагавартай байдаг.
Арын хаалга нь хомсдлын аж ахуйн систем, хамтын өмчийг үнэлж чаддаггүй байсан тэр цаг үед хууль бус хэмээн ад үзэгддэггүй байсан ба шилжилтийн үеийгдагаад мөн хувьсан өөрчлөгдөж чадсан байна. Өнөөгийн нөхцөлд бүхнийг мөнтор худалдан авч чадах ба харин ч ингэснээр мөнгөний хомсдол дээд цэгтээ тулжээ. Учир нь засаг захиргааны зах зээл дээр нөлөөллөө бүхий л аргаар нэмэгдүүлэх гэсэн санаархал энэхүү зах зээлийн бүтээгдхүүний үнэ хөлсийг хөөрөгдөн дээд цэгт нь тулгасан байна. Түүний дайвар үр дагавар болох эд бараа, газрын, лицензийн үнийн өсөлт иргэдийн нуруун дээр даагдахгүй ачаа болон бууж байдаг.
“Нүсэр хэмжээний авилгал” хэмээх авилгалын дээд туйлд зэрэг зиндаа нь адилхан өндөр түвшний хүмүүсийн хоорондын харилцан итгэл найдварын харилцаан дээр суурилан явагддаг байдаг. Тэд өндөр албан тушаалтай учраас бусдаас тусгаарлагдмал тусгай зиндааны ижил хүрээллийн дотор багтаж, иймээс ч тэд хууль хяналтын харааны гадуур үлддэг байна. Харин авилгалын нөгөө туйлд хоорондоо ижил шахуу зиндааныхан “арын хаалга” хэмээх арилжааны харилцаанд орж байдаг. Гэхдээ энэ харилцааг тэд авилгал хэмээн нэрийдэхгүй, харин “дэм дэмэндээ” харилцан тусалж байгаа сайхан хэрэг гэсэн эндүү ташаа ойлголттой явдаг байна. Засаг захиргаа ба захиргааны орчин тойрон хэмээх ойлголтууд нь салаа утгыг илтгэх хэдий ч хамаатан садан, найз нөхдийн дэм тус хэмээх утсан туузаар хоорондоо бөх бат зангилаатай байдаг. Энэхүү туузан уяа нь эдийн засгийн утгаараа авилгал мөн.