Ханс Юрген
Шинэ толь №37, 2001
Түлхүүр үг: Нийгмийн хамгааллын систем, Төрийн бодлого зохицуулалт, Эдийн засгийн шинэтгэл, Бүс нутгийн интеграцчлал
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Хөгжлийн стратеги ба бодлого” (сорилт ба туршлага сэдэвт хурал дээр тавьсан илтгэл)
Нийгмийн шинэтгэлийн тухай ярьж эхлэхээс өмнө надад урилга илгээсэн Монгол улсын Засгийн газарт болон миний энэ айлчлалыг зохион байгуулж, санхүүжүүлсэн Конрад-Аденауэрын Санд талархсанаа илэрхийлье. Зөвхөн ажил хэргийн шаардлагаар төдийгүй манай хоёр орны урьдын сайн харилцааны илэрхийлэл болж энд үг хэлж байгаадаа би баяртай байгаа бөгөөд энэхүү харилцаа цаашид ч хэвээр үргэлжилнэ гэдэгт найдаж байна.
Энэ хуралд өргөх зүйлийнхээ эхний хэсэгт би нийгмийн хамгааллын салбар дахь олон улсын хэлэлцүүлгийн асуудлууд, тэдгээрийн үр дүнгийн талаар товч танилцуулна. Дараа нь надад хандсан хүсэлтийн дагуу шинэ Засгийн газраас боловсруулсан нийгмийн шинэтгэлийн төслийн талаар хийсэн зарим тэмдэглэлүүдээсээ хэлэх юм. Эцэст нь Европын Холбооны гишүүн орнуудад бүс нутгийг интеграцчилан хөгжүүлэх үйл хэрэгт Бүтцийн болон Нэгдлийн сангаас гүйцэтгэж буй үүргийн талаар хэдэн зүйл онцлон ярих болно.
Технологийн ба эдийн засгийн өөрчлөлт их хурдацтай явагдаж байгаа үед дэлхийн хөгжилтэй ба хөгжиж байгаа аль ч оронд нийгмийн хамгааллын хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байна. Хүмүүсийн, түүн дотроо хүйсийн онцлог бүхий хэрэгцээ, шаардлагыг бага зардлаар, бодитой хангах үүднээс нийгмийн хамгаалал нь шинэ нөхцөл байдалд зохицох шаардлага хэзээ хэзээнээс илүүтэй тавигдах болов. Нийгмийн шинэтгэлийн эсрэг шингэсэн санаа бодлыг таягдан, нийгмийг цогцлооход шаардагдаж буй шинэлэг зүйлсийг хүлээн авахын тулд нийгмийн хамгааллын бодлого боловсруулагчид болон түүнийг хэрэгжүүлэгчид шинэтгэлийн тулгуур багана болох хоёр зүйлийг анхааран авч үзэх хэрэгтэй байдаг.
Нэгдүгээрх нь итгэлцэл: Зах зээлийн шийдлүүд нь эдийн засгийг хөгжүүлэх асуудлуудтай улам ихээр уялдах болсноор • олон өөр асуудал хөндөгдөж, бүтцийн, технологийн болон улс төр, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалсан нийгмийн эмх замбараагүй байдал, эрсдэлд өртөж буй хүмүүст гараа сунгах тийм механизм шаардагдах боллоо.
Нийгмийн хамгааллын талаарх чиг хандлагын аль нь ч төгс төгөлдөр байдаггүй. Шинэтгэлийн талаар явуулах арга хэмжээнүүдийг хооронд нь хэрхэн авцалдуулж, зохицуулахаа улс бүр өөрсдөө тодорхойлох нь зүйтэй. Аливаа шинэтгэлийн тулгуур багана нь итгэлцэлийн асуудал байх ёстой. Хүмүүс эв санааны нэгдлийн тухай ярихдаа ихэвчлэн итгэлцэлийн тухай ярьдаг бөгөөд энэ нь тэдний нийгмийн хамгааллын ирээдүйтэй холбогдсон байдаг.
Шинэтгэлийн хоёр дахь тулгуур багана нь эдийн засгийн бодлогыг нийгмийн бодлоготой зөв уялдуулах явдал юм. Хүмүүсийн сайн сайхан байдлын талаар олон улс оронд яригдаж байгаа мэтгэлцээн хэдхэн үндсэн асуултуудыг л хөнддөгийг ажиглалтаар тодорхойлж болно. Үүнд, “Нийгмийн хамгааллын ямар асуудлуудыг бид шийдэж чадах вэ?”, “Өнөөгийн эдийн засаг, нийгмийн эмх цэгцтэй байдлын хоорондын харилцан уялдаа ямар байна вэ?”, “Эдийн засгийн хөгжлийг нийтийн сайн сайхан байдал руу яаж хөрвүүлэх вэ?” гэсэн асуултууд багтдаг.
Эдгээр асуултууд эдийн засаг, нийгмийн салбараараа ихээхэн ялгаа бүхий системтэй улс орнуудад ч ижилхэн тавигддаг. Мэдээж, үүнд өгөгдсөн тодорхой шийдэл гэж байхгүй. Эдийн засгийн онол нь нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулах эрмэлзэлтэй нийцээгүй л бол эдийн засагчид, нийгмийн бодлого боловсруулагчид хурж саналаа солилцон, байдлыг хэрхэн өөрчлөх, ямар шинэ зөвшилцөлд хүрч болох талаар хэлэлцэх нь хойшлуулшгүй чухал асуудал юм. Магадгүй энэ удаагийн хурлаар биш ч гэлээ, түүнд хүрч болно гэдэгт би эргэлздэггүй. Сайн хэрэгжиж чадаж буй нийгмийн эмх цэгц нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх, үндэсний эдийн засгийн үйлчлэлийг өргөжүүлэх зайлшгүй хүчин зүйл болдог. Эдийн засаг нь нийгмийнхээ бодлогыг тодорхойлж, нөхцөлдүүлдэг нь эргэлзээгүйн адил нийгмийн бодлого нь нийгмийн нэгдмэл, шударга, тайван амгалан байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болдог нь мөн үнэн билээ. Нөгөөтэйгүүр, нийгмийн хамгааллын зарчим, техникийг шүүмжилж буруутгах явдал газар авч байгаа нь ажиглагдах болов. Үүний гол шалтгааныг нэгд, ажилгүйдэл, түүнтэй уялдсан нийгмийн хамгааллын зардалтай холбоотой байж болох асуудал, хоёрт, хувийн салбараас үзүүлэх нийгмийн үйлчилгээг улсынхтай сөргөлдүүлэн мэтгэлцдэг явдалтай холбон тайлбарлаж болох юм..
Дэлхийн олон оронд түгээмэл тархсан ажилгүйдэл үндэсний тулгамдсан асуудал байсан хэвээр байна. Энэ нь хэдийгээр шинэ асуудал биш ч гэлээ, нэг талаас, нийгмийн хамгааллыг санхүүжүүлэх зардал нь шинэ ажлын байр бий болгоход саад болж байна, нөгөө талаар ажилгүйчүүд тэтгэмж аваад ажил олох боломжоо эрэлхийлэхгүй байна гэж буруутгасан өнгө аясыг нэмэх болов. Эхнийх нь, ажиллах хүчний өндөр өргөг нь олон улсын өрсөлдөх чадварыг бууруулдаг гэдгээс үүдэлтэй юм. Нээлттэй эдийн засаг дэлхий даяар интеграцчилагдаж байгаа энэ үед, нийгмийн зардал нь дэлхийн зах зээл дээр үндэсний давуу талыг хэрхэн сулруулж болох талаар засгийн газар, ажил олгогч байгууллага, хүмүүс анхаарах нь зүйтэй. Үнэн хэрэгтээ үүнийг олон улсын өрсөлдөөнтэй адилтгаж батална гэдэг нь санаснаас хэцүү зүйл билээ. Учир нь нэгдүгээрт, бусад орныхтой харьцуулахад илүү эрүүл, ажилдаа мэргэшсэн ажиллагсадтай байгууллагын бүтээмж дээшилсэн бол түүнд нийгмийн хамгааллын зардал нь шингэсэн байж болох талтай. Хоёрдугаарт, ажил олгогч байгууллага, хүмүүс дээрх зардлыг өндөр хөлсөндөө шингээсэн байж болно. Гуравдугаарт, нийгмийн зардал бага цалингийн хэлбэрээр ажилчид өөрсдөө үүрдгээс үүсч болно. Дөрөвдүгээрт, мөнгөний ханш гэнэт өсч буурдаг нь дэлхий даяар хувиран хэсүүчлэх их мөнгөний урсгал, улс орны өрсөлдөх чадварт ихээхэн аюул учруулдагт магадгүй хамаг учир нь оршиж байж болох ч юм. Эдгээр хүчин зүйлс нийтдээ дэлхийн ажиллах хүчний хуваарилалтад хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлахад бидний цуглуулсан бүх мэдлэг ч чамлагдахаар байгаа юм.
Нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэх хүрээнд тавигдаж буй шүүмжлэлийн хоёр дахь гол хүчин зүйл нь орчин үеийн нийгэмд тулгарсан олон асуудлыг зөвхөн төрийн бодлогоор бус мөн хувийн салбараар сөргүүлэн шийдэх боломжийг улс төрийн бодлогоор өргөн хэмжээтэй дэмжиж байгаатай холбогдон гарч байгаа юм. Жишээлбэл, Латин Америкт улсын тэтгэврийн тогтолцоог хувьчилсан Чилийн загварыг, өөрөөр хэлбэл, мөнгөнийхөө зарим хэсгийг тэтгэврийн дансанд хадгалах тэр загварыг мөрдөх болжээ. Нийгмийн хамгааллыг төр хариуцдаг байсан уламжлалтай Баруун Европын орон хүртэл хүн ам зүйн ачааллын зарим хэсгийг ч болтугай хувийн салбарт шилжүүлэх асуудлыг хөндөж ярих боллоо. Европын зарим орнууд эрүүл мэндийн салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үүднээс хувийн эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлж эхэлсэн нь гайхаш төрүүлж байгаа юм. Орлогын баталгаа, эрүүл мэндийг хамгаалах асуудалд улс, хувийн салбарын оролцооны талаарх мэтгэлцээн аль аль талдаа чанаргүйжих хандлагатай байна. Гэхдээ олон орны туршлагаас үзэхэд, эрсдэлээс хамгаалах асуудлыг төр ба хувийнхан хамтран шийдэх боломж, хүрээ хязгаарлагдмал биш байгаа юм. Харамсалтай нь эдгээрийг амжилттай хослуулах хялбар зам гэж үгүй билээ. Асуудлыг хувийн салбараар шийдүүлбэл улсынхаас илүү үр дүнтэй, хямд тусна гэж ойлгож болохгүй. Хувийн ба улсын салбарыг хослуулсан хөтөлбөр нэг оронд маш сайн хэрэгжиж байхад нөгөө улсад огт үйлчлэхгүй, бүр дампуурч ч болох юм. Төрийн захиргааны ба хувийн салбарын ажиллагаа үр дүнтэй байна гээд нөгөө оронд хуулбарлахад огт үйлчилдэггүйтэй л’ адил юм. Ийнхүү хуулбарлахад тохиолдох бэрхшээлийг ялангуяа төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж буй орнууд анхааралдаа авах ёстой. Үүний учир нь:
- Нэгдүгээрт, нийгмийн хамгааллын талаар хувийн салбарт хандах чиглэл нь улсын зардлыг бууруулахгүй байж болно. Хувийн даатгалын хэлбэр нь эрсдэлд бага өртдөг залуу, эрүүл улсуудыг хамруулдаг бөгөөд харин улсын нуруун дээр нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхний санхүүгийн ачаалал тохогдсон хэвээр байх болно.
- Хоёрдугаарт, хувийн салбараас авч явуулж буй арга хэмжээ нь аз тохиосон хэсэг хүмүүсийг л зохих ёсоор эрсдэлээс хамгаалахаас бус нийт олныг хамруулахгүй байх нь бий. Нийгмийн хамгааллын гол ачааг улсын, үлдсэнийг нь хувийн салбар үүрнэ гэдэгтэй санал зөрөлддөгийн гол шалтгаан нь үүнд байгаа юм. Зөвшилцөлд хүрэхгүй байгаа гурав дахь асуудал нь инфляци ба зах зээл дампуурах хос эрсдэлийн улмаас хувийн салбарт бүрэн найдаж болохгүйг санал болгож байгаа явдал юм.
Хөгжиж буй ба шилжилтийн үеийн орнуудад, улсаас санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа нийгмийн эрсдэлийн эсрэг зохицуулалт нь мөн хувийн салбарт ч ийм зохицуулалт байж болно гэдгийн урьдчилсан нөхцөл болж буй хэрэг юм. зохицуулалтын асуудал нь үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудыг зовоосон асуудлын нэг болсон бөгөөд олон нийтийн үйлчилгээг зохион байгуулах төрийн захиргааны чадвар нь хягаарлагдмал, улсын байгууллагад ажиллагсад нь ажлаасаа дайжих хүсэлтэй болсон тийм улсуудад бүр ч тулгамдсан :уудал юм. Иймд улсын болоод хувийн салбарын аль нь юуг шгийн сайн гүйцэтгэж чадах, нийгмийн хамгааллыг тогтворжуулах талаар хамтдаа юу бүтээж чадах талаар өргөн хэлэлцүүлэг явуулж зөвшилцөлд хүрэх нь зүйтэй. Нийгмийн тогтвортой байдал гэдгийг энд нийгмийн эрсдэлээс хамгаалах үйлажиллагаа нь харилцан хамааралтай, зохистой, ялгаваргүй эйдлаар зохион байгуулагдах ёстой гэсэн утгаар ойлгож болно. Ингэхдээ нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд тохирсон арга зам, санаа оноог олсноор шийдвэрлэх ёстой. Нийгмийн хамгааллыг ажиллагсад ажил олгогчид өөрсдөө хувь нэмрээ оруулах хэлбэрээр гэдийгүй шууд ба шууд бус татвараар бүрдүүлэх нь зүйтэй дгийг олон нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлагатай байна. нэ тохиолдолд ямар ажиллагааг нь хандиваар, ямрыг нь юын төсөв болон татвараар санхүүжүүлэх вэ?
Энэ асуултын хариу үндэсний нийгмийн хамгааллын системийн бүтцийг бүрдүүлсэн гол зарчим, зорилгуудаас хамаарна. олонхи оронд тус орны нийгмийн бодлого дараах зорилгуудыг лар нэг хэмжээгээр агуулсан байдаг. Үүнд:
- Даатгал нь нэг үеийнхний дунд ба нийт үеийнхэнд эрсдэлийн ачааллыг ногдуулах тухайлсан боломжийг гаргуулахгүй байх,
- Өөрсдөө хандив оруулдаггүй, тусламж авах зайлшгүй шаардлагатай тийм хүмүүс, гэр бүлд өгдөг тэтгэлгийг багтаасан байх,
- Орлогыг дахин хуваарилах хүчин зүйл нь хөрөнгийг ажпын чадвартай нь чадваргүйдээ, их орлоготой нь бага орлоготойдоо, эрсдэлд өртөөгүй нь өртсөндөө өгөхөд үйлчилдэг байх зэрэг орно.
Даатгалын зорилго нь ийм байдлаар тодорхойлогдсон 1Йгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүс, ядуучууд, ялангуяа эргэшил багатай эмэгтэйчүүдэд илүү дарамтучирдаг.
Хэрэв нийгмээс үзүүлэх тусламж, тэтгэлгийн зорилго нь >эрхийн адил байвал дунд түвшний хүмүүс даатгалд хамрагдаад ашиг байгаа эсэхэд эргэлзэж эхэлнэ. Энэ нь улс тө хөндсөн эмзэг боловч үндсэн асуудал бөгөөд ямар ч нөхцөл байдалд, ялангуяа санхүүгийн боломж муутай, ямар хүмүүсийг илүү анхаарахаа нэгэнт тогтсон үед нийгмийн системийн ирээдүйн чиг баримжаанд зохицуулан өөрчлөлт хийхийг нийгмийн бодлого боловсруулагчдаас шаардаж байгаа юм.
Эдийн засгийн шилжилтийнхээ ид үед явж байгаа болон хөгжиж байгаа ихэнх улсад нийгмийн хамгааллын ирээдүй нь захиргааны байгууллагуудын ажиллах чадвараас, өөрөөр хэлбэл, тэтгэлгийг өгөх ёстой хүмүүст нь зөв хэмжээтэй, хугацаанд нь олгож чадаж байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Мөн хандивийг цаг тухайд нь хураан авч чадаж байгаа эсэх, даатгуулсан хүмүүсийн бүртгэлийг зөв хийж байгаа эсэхээс хамаарна. Засгийн газраас санаачилсан хөтөлбөрүүдийн алдаа, оноо нь төрийн захиргааны байгууллагад хийгдэх шинэчлэлтээс ихэд хамаарна. Нийгмийн даатгалын хандивыг төлөх хууль ёсны үүрэг биелэгдэж байх ёстой бөгөөд улс төрчид ч гэсэн өөрсдийн хариуцсан санхүүгийн менежментээ золиослон, нийгмийн даатгалыг хахууль мэт ашиглаж, сонгогчдынхоо дунд нэр хүнд олж авах хандлагаас зайлсхийх ёстой.
Эцэст нь хэлэхэд, хөгжиж байгаа орнуудын засгийн газрууд техникийн дэд бүтцийг хангахад шаардлагатай алхмуудыг хийх ёстой бөгөөд үүнгүйгээр нийгмийн хамгааллын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Дэд бүтцийн үйлчилгээнд татвар ба нийгмийн хандив цуглууллах өнөөгийн системээс гадна шуудан, харилцааны болон найдвартай банкны системүүд багтдаг.
Одоо би яриагаа Монголд хандуулъя. Засгийн газраас саяхан танилцуулсан Мөрийн хөтөлбөр зөв чиглэлтэй байгаа боловч зарим тал дээр бага зэрэг хэтрүүлсэн зорилт тавьсан нь ажиглагдаж байна. Ялангуяа саэнхүүжүүлэлт, түүний арга замын талаар илүү зүйл уншиж танилцах хүсэлтэй байна. Дээр дурьдсанчлан, татвараас зайлсхийх асуудал монголчуудын үндэсний спортын төрөл мэт болжээ. Далд зах зээл бараг бүх зүйлийг хамарч, олон хүн ус, дулаан байр зэрэг нийтийн үйлчилгээг үнэгүй хүртэх ёстой гэж одоог хүртэл бодсоор байдаг бололтой. -Үнэгүй хоол хүртэх гэсэн хүмүүсийн, ялангуяа настайчуудын энэ сэтгэлгээг хуучин нийгмийн үед эдгээр нь зарим талаар бараг үнэгүй байсантай холбон тайлбарлаж болно.
Тэгэхдээ “үнэгүй хоол” гэж байдаггүй, бүх зүйл өөрийн үнэтэй, түүнийг эрт орой хэзээ нэгэн цагт төлөх ёстой гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ийм бодлогын үр дагаврыг өнөөдөр бид тодорхой харж байгаа: олборлох, дулаан түгээх байгууламж муудсан, зам тээврийн системд хөрөнгө оруулалт гэх юм үгүй болсон, банкны систем нь эмх замбараагүй байгаа гэх мэтээр. Эдгээр нь эдийн засгийн цаашдын хөгжилд байнга саад учруулаад зогсохгүй, нийгмийн шинэтгэлийн төлөвлөлтөд ч хор хөнөөлтэй. Германд янз бүрийн нийгмийн халамжийн тэтгэлэгийн өргөн хүрээг хамарсан одоогийн Нийгмийн чиг баримжаат төрийн эх суурь дэлхийн 2 дугаар дайны дараах эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед тавигдсан юм. Гэхдээ Виртшафтвундэр буюу эдийн засгийн гайхамшиг хэмээн нэрийдэж байсан тэр зүйл уйгагүй хөдөлмөр, эдийн засгийг эмхэлсний үр дүнд өнөөдөр гайхамшиг мэт байхаа больсон юм. Сүүлд Нийгмийн чиг баримжаат зах зээлийн эдийн засаг гэж нэрийдсэн эдийн засаг, нийгмийг хослуулан хөгжүүлэх явдал эдийн засгийн сайн суурин дээр хэрэгжсэн билээ. Хаашаа түлхүү анхаарах вэ гэдгийг тодорхойлох явцдаа үүнийг санаж байх нь зүйтэй.
Миний бодлоор мөрийн хөтөлбөрийн нэг гол зүйл нь бүс нутгийг хөгжүүлэх шинэ концепцийг хэрэгжүүлэх шаардлагатайг таньж мэдсэн явдал юм болов уу. Бүс нутгуудын хоорондын ба хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах нь эдийн засгийн хөгжлийн төдийгүй нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэхийн нэг гол түлхүүр юм. Газар зүйн байршил, түүний зарим онцлог, хүн амын сийрэг нягтралыг харгалзан үзвэл энэ нийгмийг төвлөрсөн засгийн газар, хязгаарлагдмал арга замаар төвхнүүлэх нь огт найдваргүй юм шиг санагдаж байна. Миний бодлоор, бүс нутгийн засаг захиргаа ба орон нутгийн эрх мэдэлтнүүдийн санхүүгийн нөөц болон шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлсэн тохиолдолд хөгжлийн ялгаатай нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн хоорондын заагийг арилгадаггүй юмаа гэхэд багасгаж болно. Зам холбоонд түлхүү ачхаарсан, зохистой дэд бүтцийг бий болгосноор хүмүүсийн харилцаа илүү дөт болохоос гадна энэ нутагтаа байгаа, хүрч хөндөөгүй байгалийн нөөцийг ашиглах боломж засгийн газарт нээгдэнэ. Эдийн засагчийн үүднээс Монгол дахь байдлыг зэрвэсхэн дүгнэхэд, тус улс нь дэд бүтцээ анхааралгүйгээр бүрэн бололцоогоо яавч ашиглаж чадахгүй нь тодорхой байгаа бөгөөд үүнийг зөвхөн орон нутгийн иргэд, түүний удирдлагын |усламжтайгаар л хэрэгжүүлэх боломжтой байгаа юм.
Бүс нутгийг интеграцчилан хөгжүүлэх нь эдийн засгийн амжилтын чухал нөөц төдийгүй эрүүл мэндийн хамгаалал, боловсрол гэх мэт нийгмийн үйлчилгээг хүн бүрт хүргэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр болон бусад үйлчилгээнд хүрэх боломж, тэдгээртэй холбогдох байгууллагууд зөвхөн нийслэлдээ болон том хотуудад төвлөрсөн тохиолдолд хотжилтын явц түргэсч, хяналтаас гардгийг олон улсын гашуун туршлага харуулж байна. Улаанбаатарын захын барилга, гэрүүд мэдэгдэхүйц олширсон нь улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, гэмт хэрэг, ажилгүйдэл өсөхийн дохио боллоо. Зохицуулалтгүй хотжих үйл явц нь хөрсний элэгдэл, хог хаягдал ихсэх, ундны ус хордох зэрэг байгаль-экологийн аюулд хүргэдэг.
Иймд тус орныг зөвхөн цөмөөс нь биш харин захаас нь хөгжүүлэх нь зүйтэй гэсэн хатуу саналыг би тавих бөгөөд энд Европт хэрэгжүүлсэн зарим туршлагыг судлахад ч илүүдэхгүй бизээ. Европын Холбоог байгуулах үед түүний гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин их ялгаатай байсныг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Грек, Португал, Ирланд бусдаас илүү хоцронгуй байсан бөгөөд тэдгээрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг бусадтай нь ойртуулахын тулд ямар нэг арга хэмжээ авах ёстой байлаа. Интеграцчилах шаардлагаас гадна алслагдсан, дорой хөгжилтэй бүс нутгуудын амьдралын түвшинг дээшлүүлэх явдал хөгжилтэй гол орнуудын өөрийн ашиг сонирхолд бас нийцэж байсан юм. Тэгэхгүй бол шилжин суурьших хөдөлгөөний урсгалыг зохицуулж чадахгүйд хүрэх байсан билээ.
Удаан жил оршин тогтносон Европын бүс нутгийн санг өөртөө багтаасан Бүтцийн Сангуудын зэрэгцээ Маастрихтийн тунхаглалаар Нэгдлийн санг 1993 онд байгуулсан юм. Энэ сангийн зорилго нь, дотоодын нийт бүтээгдэхүүн нь Холбооны гишүүн улсуудын дунджийн 90 хувьд хүрэхгүй байгаа гишүүн орнуудынхаа байгаль орчин, тээврийн төслийг санхүүжүүлж, тэдгээрийн эдийн засаг, нийгмийн ялгааг багасгах явдал байлаа. Энэ нь хөгжлөөр хоцронгуй байгаа улсуудаа эдийн засаг, валютын холбоонд оролцохыг дэмжих замаар эдийн засаг, нийгмийн нэгдмэл байдлыг улам сайжруулах гэсэн зорилгыг агуулж байв.
Тусламжийн нөхцөл нь тусламж авч байгаа орнууд эдийн засаг, нийгмийн нэгдлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал байсан юм. Тусламж авах боломжтой дөрвөн улсад Испани, Португал, Грек, Ирланд багтсан билээ. Төсөлд зориулах улсын зардлын 80-85 хувийг Сангаас гарган хэсэгчлэн санхүүжүүлэх бололцоотой байв. 93 оноос 99 оны хооронд дор дурьдсан салбарын төслүүдийг санхүүжүүлсэн юм.
- Ундны ус, хог хаягдлыг зохицуулах, хөрсний элэгдлийг хязгаарлах, дахин ойжуулах байгаль орчны төслүүд,
- Зам, төмөр зам, нисэх буудлууд, усан онгоцны зогсоолууд ба замын сүлжээг хянах систем гэсэн тээврийн төсөл байв.
1999 оны Амстердамын тунхаглалд дэмжсэн Европын ажил эрхлэлтийн стратегийг хэрэгжүүлэх, Нэгдсэн Валютын холбоонд бэлтгэж, Бүтцийн ба Нэгдлийн сангуудын хамтын ажиллагааг бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын шинэ байр бий болгох зорилгоор өргөтгөв. Эдгээрийн тухай нарийвчлан ярих цаг хомс хэдий ч Монголын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж болохуйц үйл ажиллагааны зарим хүрээний талаар энд дурдъя.
Эхний хүрээ нь бүс нутгийн өрсөлдөх чадварын үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүд
байна. Тээврийн дэд бүтцийг орчин үеийн болгох, үр ашигтай нөхөн сэргээж болох эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, мөн эрчим хүч, телехолбооны сүлжээ зэрэг нь энэ хүрээнд хийх ёстой ажлуудын жишээ юм.
Хоёр дахь үйл ажиллагаа нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл эрхлэгсдийг бий болгоход чиглэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа байгаль орчин, аялал жуулчлал, бүс нутгийн соёл, нийгмийн эдийн засгийн салбарт ажиллагсадыг менежментийн сургалтад хамруулж, санхүүгийн талаар дэмжсэнээр энэ зорилгыг хэрэгжүүлэх ёстой.
Гурав дахь үйл ажиллагааны хүрээнд бид хүний нөөцийг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, ажилчдыг ажилтай байлгахын тулд тэдний мэргэжлийг дээшлүүлж, сургалтад хамруулах, шинэ ажлын байранд дасгах, эмэгтэйчүүдийг ялгаварлах байдлын эсрэг арга хэмжээ авах зэрэг ажил эрхлэлтийг сайжруулах арга хэмжээг авсан байх шаардлагатай. Энэ бүгд нь нийгмээс гадуурхах, дорд үзэх явдлыг хүлээн зөвшөрдөггүй цогц нийгэм байгуулах зорилгоос үүдэж байгаад оршино.
Доров дэх буюу сүүлийн хүрээнд хот хөдөөгийн хөгжлийг сайжруулах, бүс нутгийг тэгш хөгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсан байх ёстой юм. Энэ нь бүс нутгийг интеграцчилан хөгжүүлэх концепцид тусгагдсан байгаль орчныг хамгаалах, орчин үеийн болгон хөгжүүлэх, хот хөдөөг тэгш хогжүүлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнүүд юм.