Б. Энхмандах
/Гүн ухааны дэд доктор, МАХН-ын нарийн бичгийн дарга/
Шинэ толь №4, 1994
Олон улсын бага хурал ажил хэрэгч болж байна.Сонуулийн тогтолцоо, хууль ямар байх тухай асуудал өнөөдөр Монгол улсад байгаа улс төрийн нам, улс төр судлаач эрдэмтдийн санаа зовоосон асуудал юм.Миний хувьд улс төр судлаачийн хувьд ч саналаа хэлье. Парламент гэдэг бол олон урьгалч үзлийн индэр гэдэг зарчмыг манай нам хатуу барьж байна.1992 оны сонгуулийн үр дүнд ч шүүмжлэлтэй ханддаг.Түүний шалтгаан сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуульд ч байгаа.Тиймээс ч түүнийг боловсронгуй болгох асуудлыг өнөөдөр ярьж байгаа гэж ойлгож байна.УИХ-ын тогтоолыг хэрхэх талаар ажил эхлээд байна.Сонгуулийн хууль ямар байхаас парламентын ирээдүйн хувь заяа шалтгаална.Манай намын баримталж байгаа гол зарчим бол сонгууль бүийн өмнө дахин дахин шинэчлээд байхгүй, тогтвортой хууль гаргах бодолтой байгаа.1992 онд мажоритар системийг сонгосон, 1996 онд пропорционалийг, 2000 онд алийг авах вэ гэвэл улс төрийн байдлыг тогтворжуулах талаар тууштай арга хэмжээ авч, олон урьгалч үзлийг хөгжүүлж чадахгүй гэж үзэж байна.Ардчилал олон урьгалч үзлийн олон улсын туршлага, Монгол Улсын Үндсэн хууль, эдийн засаг нийгэм, улс төрийн байдал, мөн ард түмний онцлогийг харгалзан тогтвортой хууль гаргахын төлөө байна.Энэ үүднээс ажлын комисс дээр тодорхой санал тавьсан.Бид мөн пропорционал системийг зөвөөр эвлэлдүүлсэн зүй зохистой холимог систем байх зарчмыг барьж байна.1996 оны сонгуулийг олон түмний саналыг өргөн тусгасан хуультайгаар хэрэгжүүлэхийн төлөө МАХН өөрөөсөө амаарах бүхнийг хийх болно.Сонгуулийн тогтолцоог бүхэл бүтэн цогцолбороор нь авч үзээд дотор нь 3 зарчмаар хандаж байна.
- Сонгуульд нэр дэвших зарчим
- Санал өгөх зарчим
- Суудал хуваарилах зарчим
Монголын Үндэсний Ардчилсан Нам
Л.Эрдэнэтуул
/УИХ-ын тамгын газар орон тооны ажилтан, МҮАН-ы чуулганы гишүүн
Суудал хуваарилах зарчмынхаа хувьд пропорционал ба мажоритар системийн аль нь ч нэг бол намын төлөөллийг, нөгөө нь орон нутгийн төлөөллийг үгүйсгэдэггүй гэдгийг хэлье.Мажоритар тогтолцоо нь холбооны улсуудад илүү ба 2 танхимтай парламентад хэрэглэгддэг, тохиромжтой, зохистой байдаг.Энэ утгаар суудал хуваарилахад холимог системд энэ нь ямар байхыг хэлэхэд хэцүү юм.Холимог систем нь тоон харьцаан дээр л яригдаад байна.Парламентын гишүүн нь өөрийн эрхээ олж авсан эх сурвалж нь тойргоос сонгогдсон нь тойргоос, намаас сонгогдсон нь намаасаа олох тул Монгол Улсын улс төрийн тогтвортой байдалд хэр нөлөөлөх вэ гэдэгт таамаглал алга.Парламентын доторх зөрчлийн үрийг агуулж байгаа юм биш үү.МҮАН бол пропорционал системийг дэмжиж байна. Пропорционал хуваарилалтанд хүний ч, намын ч төлөө саналаа өгдөг боломж байгаа. Энэ талаар хамтран ажиллахад МҮАН бэлэн байгааг хэлье.
Монголын Социал-Демокрам нам
Н.Алтанхуяг
/МСДН-ын дэд дарга/
Одоогийн сонуулийн хуулийн талаар товч хэлье.Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй.
1.Нийгэмд байгаа янз бүрийн сорихлын бүлэг, намууд санал өгсөн байгаа нь УИХ-д яг тэр хэвээр төлөөлөгдөж чадаагүй;
2.Сонгогч саналаа чөлөөтэй өгөх эрх хязгаарлагдмал байна.Энэ талаар Үндсэн хуулийн Цэц саал гаргасан;
3.Нөхөн сонгууль явахад хүчний харьцаа нь ойролцоо үед засгийн эрх аль ч намын гарт шилжих боломжтой байгаа;
4.Нам, дарламент хоёрын харилцаа их сул байгаа зэрэг дутагдлаас үүдэлтэй гэсэн зарчмыг МСДН-аас баримтална гэдгийг хэлье.Ийм учраас:
- Нийгэм дэх олон үзэл аль аль болох гажиггүйгээр парламентад тусгал олж байх ёстой.Сонгогдын санал аль болох бүрэн тоологдож байгаасай.
- Сөрөг хүч харьцангуй хүчтэй байх хувилбарыг энэ хуулинд тусгаасай.
- Монголд олон нам тарах үедээ байна. Монголд олон нам төрөх үедээ байна. Иймд тэдгээрийг төлөвшихийг дэмжсэн хууль гараасай.Нам нь хувь хүний үзэл боплыг бодвол арай илүү алсын хараатай хөтөлбөртэй байх болно.
- Хувь хүмүүс сонгогчдын өмнө өөрсдийн хүчийг сорих бололцоо олговол сайн.
- Орон нутгийн удирдлагыг сонгоход намуудын ролийг нэмсэн байгаасай, ийм механизм ороосой гэж бодож байна.
Өнөөгийн парламентад пропорционал систем илүү тохирно, харьцангуй удаан хугацаанд тогтвортой байх болов уу гэж үзэж байна. Пропорционал системийг 1990 онд мажоритар системийг 1992 онд хэрэглэсэн туршлагатай.Иймд 1990 оны оны хувилбарыг авч хэрэглэвэл ямар вэ?
Монголын Ногоон Нам
Л. Ням
/Ойн инженер, Ногоон Намын дарга/
Монгол Улсын тогтовортой байдлыг хангах ёстой дараахь зарчим байна байх.
- Сонгогчдын чөлөөтэй сонгох эрхийг хангах
- Олон намын төлөөлөгчтэй тул тэдний үзэл бодлыг зөв тусгасан парламент байх ёстой. Сонгуулийн гол субъект нь улс төрийн нам байх
- Нам бусчуудын сонгогдох эрхийг хангах.
- Парламентад улс төрийн хүчнүүдийн төлөөлөл бий болоосой.
- Санал өгөх зарчим сонгогчдод ойлгогдох боломжтой байгаасай
Дээрхийг үндэслээд дараахь санал тавьж байна. Намууд улсын хэмжээнд 1 тойрогт өрсөлдөж авсан саналаараа суудлаа эзлэх. Нам бусчууд гарах үүднээс тодорхой хувь парламентын суудлыг тэдэнд үлдээх ёстой гэж манай нам үзэж байна.
Монголын Ардчилсан Сэргэнмандалтын Нам
Л.Пүрэвдорж
/Хошууч генерал, зохиолч, сэтгүүлч, МСМН-ы ерөнхий нарийн бичгийн дарга/
Холимог системийг дэмжиж байна. 33 хүнийг сонгогчдын төлөөллөөр, 43-ын пропорционал системээр сонгоё. Сонгогчдын тоо учир холбогдол багатай шүү дээ. 43 гишүүнийг сонгохдоо МҮАН, МСДН-тай санал нэг байна. Өөрөөр хэлбэл, нэрээ хамт (намууд) гаргаад түүнээс өөр хүн оруулдаггүй байх. Тухайн гишүүн огцорвол суудал нь намдаа үлдэх ийм нарийн асуудал байна. Саналын хувьд одоогийн УИХ-ын гишүүд тухайн нутгийн удирдлагад сонгогдох боломжийг л харгалзах 33 гишүүн бол нам намын хамааралгүй байх гэсэн баримтлалтай байна.
Сонгууль шударга байхад:
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэгш эрхтэй эдлэх, хэрэглэх
- Бүртгэлтэй улс төрийн субъектууд аль болох оролцох боломжтой байх.
- Хөрөнгийн асуудал. Хөрөнгө бүрэлдсэн зарчмыг шалгах нь зүйтэй.
- Сонгуулийн хууль өөрчлөгдөөд парламент бүрдсэн зарчим өөрчлөгдвөл өмнөх зарчмаар бүрэлдсэн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно шүү дээ. Иймд одоогийн парламент өөрчлөгдөх үү, шинэ парламент өөрчлөгдөх үү гэдгийг бас ярих хэрэгтэй.
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
Д.Зоригт
/Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, МУНН-ын дэд тэргүүн/
Сонгуулийг пропорционал эсвэл, мажоритараар явуулах уу гэдэг нь 2 үндсэн зүйлээс хамаарч байна. Энэ нь:
- Үндсэн хуулинд засаглалыг яаж хуваарилсан бэ?
- Улс орны онцлогоос хамаарч байна. Үндсэн хуулинд төрийн эрх парламентад хадгалагдана. Ийм нөхцөлд парламент чадвартай байх ёстой. Пропорционал системээр явуулсан нөхцөлд парламент чавдартай ч төр засаг үндсэндээ сулхан байдаг. Иймд Үндсэн хуулиа дагах уу? Хэрэв дагавал пропорционал сонгууль явуулах ёстой гэж ойлгогдож байна. Пропорционал системээр сонгууль явуулвал үндэсний онцлогт тохирно. Өөрөөр хэлбэл, Монгол нь олон үндэстэн биш нэг үндэстэн улс. Иймд пропорционал системээр сонгууль явуулах нь зүйтэй.
Саналын хувьд:
- Пропорционал системээр сонгууль явуулахад “босго” байх нь зүйтэй.
- Санал өгөх, тооцох үйл ажиллагаа хялбар байх. Иймд намын нэрээр зарчмыг, заримыг хүний нэрээр гарах тул намын нэрээр аль болох олон байх ёстой. Иймд намын (жагсаалтгүй) нэрээр явах. Хүний нэрээр явахдаа нэг мандаттай байх саналтай байна.
Хүмүүсийн хэлсэн үг
Б.Чимид
/Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга асан, Хууль зүйн ухааны дэд доктор, УИХ гишүүн/
рөнхийлөгчийн санаачилгаар, Улс төрийн боловсролын Академиас зохион байгуулж байгаа сонгуулийн тухай энэ Бага хурал УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг шинэчлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлнэ гэж бодож байна. Монгол орон нь сонгуулийн түүхэн уламжлалтай юм. Эзэн хаанаа сонгож байсан орон Монголоос өөр байсныг би сонсоогүй, уншаагүй. Манайд болж өнгөрсөн удаа дараагийн сонгууль нь аргын хувьд өөр өөр байсан ч ард түмний сэтгэл зүйд сонгууль гэдэг ойлголт нэлээд зуршил болсон юм. Өнөөгийн шатанд Монголд парламент ёсыг хөгжүүлэх, хүний эрхийг хангахад сонгууль нэгэн зүйлийн зангилаа нь учраас сонгуулийн тухай асуудлыг олонтаа ярьж шүүмжилж хуулиа боловсронгуй болгож байх ёстой юм. Энэ үүднээс өмнөх Сонгуулийн хуулинд хэд хэдэн ноцтой дутагдал бий гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнөхөө зөв дүгнэж шинэ хуулийг оновчтой гаргахад цаашдаа юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар олон асуудал бий. Тэдгээрээс заримыг нь хөндөхийг хүсэж байна. Юуны өмнө манай оронд явж байгаа шинэ сонгуулийн системийн гол онцлог бол зарчмын тунхаглалын хувьд ижил боловч мөн чанарын хувьд олох намын тогтолцоонд үндэслэж байгаагаараа чанарын ялгаатай. Чөлөөт байдал, тэгш байдал, шууд сонгууль, саналаа нууцаар гаргах гэдэг бол томъёоны хувьд хуучин зүйл мэт боловч түүнийг хэрэгжүүлэх механизм өөрчлөгдөн шинэчлэгдэх учиртай.
Сонгуулийн хуулийг боловсруулахдаа, нэгдүгээрт, олон намын тогтолцоог яаж бүрдүүлэх тухай асуудлыг авч үзэх ёстой. Хууль зүйн ухаанд ” олон нам”, ” олон намын тогтолцоо” гэдэг хоёр өөр зүйл гэж үздэг. Аль ч оронд олон нам байдаг
боловч тогтолцоо нь өөр утгатай, зонхилох эрх бүхий хоёр намтай орнуудад ч гэсэн арав хорин нам байгаа. Манай оронд 3 нам парламентад суудалтай байна. Олон нам парламентаас гадуур байна. Энэ нь зүй ёсны хэрэг юм. Өөрөөр хэлбэл, бүх нам парламентыг төлөөлөх гэсэн тэмцэлд хүчээ сорьдог боловч бүгд “үзүүр” ” түрүүнд” ордоггүй гэдгийг мэдэж энэ өрсөлдөөнд улс төрийн зөв баримжаатай оролцох явдал чухал юм. Парламентад хэдэн нам орж байгаагаар олон намын тогтолцоог тодорхойлдог нь хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болж байна. Энэ байдлыг Сонгуулийн хуульд сайн тусгаж намын эвслийн тухай асуудлыг олонх цөөнхийн тухай маргаж байгаа өнөөгийн практикт сайн холбон өгч, болж өгвөл цөөнхийн эрх ашгийг тухайлан тусгах нь зүйтэй.
Сонгуулийн хуулийг нэг хууль байна гэж бодохгүй байна. Тухайлбал, сонгуулийн хууль тогтоомжийн бүхэл бүтэн институт бий, гэхдээ сонгуулийн хууль цогц байх ёстой. Болж өгвөл нэг хуулинд бүгдийг хамааруулах нь илүүдэхгүй.
Хоёрдугаарт, сонгуулийн зарчмуудыг өнөөгийн нөхцөлд хэрхэн ойлгож хэрэглэх вэ гэдгийг хоёрдмол утгагүйгээр томъёолж авч үзэх явдал практикийн их ач холбогдолтой. Энд хамгийн маргаантай нь Үндсэн хуулинд сонгуулийн зарчмыг хуучин дөрөв нэгийн зарчим гэж тодорхойлоогүй ч гэсэн “тэгш эрхийн” зарчим гэж байсан юм. Нэг хүн нэг тойрогт, нэг хүний төлөө, нэг удаагийн санал өгдөгөөр бол дөрөв нэгийн зарчим гэж үзэж байв. Цаад талд нь тойргууд хүх амын тоогоор ижил байна гэсэн онцлог бий. Энэ бол дэндүү механик юм. Аль ч улсад тойргийн болон хүн амын тоо ижил байдаггүй. Жишээ нь: Англид 45000 – 1 сая гаруй хүртэл зөрөөтэй байна. Ер нь сонгуулийн тойргийг үргэлж өөрчилж байдаггүй. “Сонгуулийн газар зүй”, газрын зургийн дагуу тойргууд Монгол Улсад бий болж тэрнийг 10-15 жилээр барих учиртай юм. Тэгш байдлын зарчмыг нэг хүн нэг саналтай байх гэсэн утгаар хэрэглэгдэх практик давамгайлж байгааг Монгол Улс тусгаж авах хэрэгтэй болов уу. Гэхдээ олон мандат бүхий ” квотум” гэдэг практик Англи мэтийн улсад 1950-иад он хүртэл байсан юм. Өнгөрсөн сонгуулиар олон мандатын төлөө өгч болно гэж байсан, үүнийг ухарч хэрэглэх нь зохимжгүй юм.
Гуравдугаарт, Сонгуулийн хууль боловсруулахдаа парламентын залгамжлах чанарыг яаж хангах вэ гэдгийг сайтар бодолцох ёстой. Бүрэн шинэчлэгдээд байх юм бол парламентат ёс төлөвшиж чадахгүй. Энэ нь өнгөрсөн практикаас тод харагдаж байна. Ийм ч учраас сонгуулийн системийг, ялангуяа дүн гарах системийг тогтоохдоо намуудын жагсаалтаар санал хураах болон нэр дэвшүүлж санал хураах зэргийг хослуулах явдал зүй ёсоор шаардагдаж байна.
Улс төрийн намууд өөрийн нэр дэвшигчийг үргэлж шинэчилнэ гэж би бодохгүй байна. Шалгарсан зүтгэлтнүүдээ парламентад оруулах учраас парламентын залгамжлах чанарыг 2:1, 3:1 харьцаатайгаар намуудын эрх мэдэлд өгч тэр жагсаалтыг сонгуулийн явцад нийтлэх замаар, хэрэв энэ намд өгвөл тийм хүн сонгогдох юм байна гэж сонгогч бүр мэдэх бололцоотойгоор сонгуулийн тогтолцоог шинэчлэх нь манай ажлын эрх ашигт нийцэх болов уу гэж болож байна. Тэгэхгүй бол үнэн хэрэг дээрээ орон нутгийн аль таних хүнээ сонгодог одоогийн практикт хэт их ноёрхож улмаар парламентын мэргэшлийн үйл ажиллагаа, бодлого залгамжлагдах боломж алдагдахад хүргэнэ гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт, Сонгуулийн хуулийг хийхдээ “засгийн эрх мэдэл хуваарилах” зарчмыг өмнөх хууль хэрхэн хангаж буйг эргэж харах шаардлагатай болсон. Хоёр танхимтай улсуудад парламентын болон гүйцэтгэх засгийн албаны томоохон тушаалтан нь (Герман зэрэг оронд орон нутгийн засгийн газрыг төлөөлөх замаар томилолтын журмаар) парламентын дээд танхимд орж байгаа. Манайд нэг танхимтай байгаа учраас энэ гүйцэтгэх засгийн хүмүүсийг Их хуралд шууд сонгон оруулж байгаа нь парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж, Засгийн газрын бодлого парламентыг давамгайлах хандлагад орж болзошгүй байдал практикаас харагдаж байна. Хэрвээ аль нэг асуудалд Засгийн газрын сонирхол илүү байвал тэд парламентад олноороо орж ирж суух, саналаа өгөх шинж байдал өнгөрсөн чуулганууд дээр харагдсан. Иймээс гүйцэтгэх засагт ажиллаж байгаа хүмүүсийг парламент сонгох тухай асуудлыг эргэж харах, болж өгвөл 1990 оны хуулиар зөвхөн Ерөнхий сайдыг оруулдаг байснаа эргэж үзээсэй гэж хүсэж байна.
Тавдугаарт, сонгуулийн саналын дүнг тооцох аргын пропорционал системийг хэрэрлэх нь орчих үеийн боловсронгуй ёсонд нийцэх болов уу гэж бодож байна. Үүний олон хувилбар бий. Тэгэхээр Монголд намын жагсаалтаар нэр дэвшигч бүрийн хувьд санал авах, дүнг пропорционал системээр тооцох бололцоотой.
Зургаадугаарт, Сонгуулийн хууль хийхдээ цогцолбор хандаж “ээлжит сонгууль”, ” ээлжит бус”, ” нөхөн сонгууль” гэсэн 3 хэлбэрийг багтаах шаардлага гарч байна. Бэлтгэл гишүүн байвал түүнийг зөвхөн 1-ээр хязгаарлаж болох талтай. Одоо бол хязгааргүй үргэлжлэх учраас, өөрөөр хэлбэл, арвах хэдэн намд 700-1000-аад хүн дэвшүүлчихээд “цувуулдаг” систем тогтож магадгүй. Энэ учраас энд 1,1-ийн хязгаар тавьж өгөх хэрэгтэй болов уу. Сонгуульд чөлөөтэй явагддаг оронд сонгуульд оролцохыг уриалж ухуулах явдал зайлшгүй шаардагддаг. Зарим орны Үндсэн хуулинд сонгуульд оролцох нь иргэний үүрэг гэж заасан ч байдаг. Гэхдээ сонгуульд оролц гэж албаддаггүй, оролцсонгүй гэж хариуцлага тооцдоггүйд л чөлөөт байдлын зарчмын эцсийн утга оршиж байгаа юм. Сонгуульд оролцооч гэж уриалдгаар чөлөөт байдлын зарчим алдагдахгүй.
Эцэст нь Сонгуулийн хуулийг олон хүний саналын эвлүүлэг болгож болохгүй гэж бодож байна. Олон түмний санал, одоогийн практикт үндэслэсэн, мэргэжлийн хэллэгээр хоорондоо уялдаа холбоотой, маргахад буруудахгүй хууль хийх хэрэгтэй болов уу. Энд цаас хайрлах, урт боллоо гэж төвөгшөөх хэрэггүй. Ялангуяа, манайх шиг бүхнийг журамлаж, “дээшээ харж” “дээрээс асууж” ажилладаг зуршил амь бөхтэй хэвээр буй өнөөгийн нөхцөлд нарийн журамлах явдал хэрэгтэй болов уу.
Сонгуулийн хэргийг удирдах газар буюу сонгуулийн хороод, түүнчлэн нам, намын согуулийн албадын практикийг дахин эргэн харж, ажлын зарчим, эрх үүргийг нь тодруулах хэрэгтэй шиг байна.
Энэ Бага хуралд сонирхлых бүлгийн тухай чухал илтгэл тавигдсан.
Сонирхлын бүлгийн гол төлөөлөлгч нь намууд гэдгийг иш үндэс болгохыг ярилцах нь зүйтэй гэж бодож байна.Хүн амыг тухайн намыг таларахн дэмждэг,үгүй, яасан ч яахав гэсэн 3 бүлэг болгон авч үзэх үндсэн дээр сонгуульд багтан оролцдогийг улс төрийн зүтгэлтнүүд маш сайн ойлгосон байх ёстой болов уу.
Энэ гурван үзэл бодлыг ямар нэг бүлгийн сонирхлыг, улс төрийн тавцанд эцсийн эцэст намууд төлөөлнө гэдгийг сайтар болгоовоос парламентат ёс олон намын тогтолцоонд үндэслэж цаашдаа зөв төлөвших учиртай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа.
С.Баярцогт
/Эдийн засагч, УБХ-ын гишүүн асан, МЗХ-ны ерөнхийлөгч/
ИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байх юм бэ гэдгийг ярилцах учраас ерөөсөө нэг л үндсэн зорилгыг агуулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын парламентад улс төрийн хүчин, олон нам байх ёстой юмуу цөөхөн нам зонхилж байх ёстой юу гэдэг бодлогод санаа зовох ёстой. Миний бодлоор ямар ч байсан парламентад цөөхөн улс төрийн хүч зонхилдог (болбол гол 2 хүч байдаг) байвал яасан юм бэ гэсэн бодлогыг барьдаг. Үүнд шинэ залуу намууд эмзэглэхгүй байх гэж бодож байна. Энэ нь монголын эрх ашиг тэгж шаардах ёстой. Гаднын түүх ч үүнийг харуулж байгаа. Энэ гол чиглэл рүү хандахад мажоритар систем, пропорционал систем өөрөөр ямар үүрэгтэй болж байна вэ гэдгийг тодорхой тайлбарлах гэсэн юм. Аль аль системээр нь явахад монголын парламентад цөөхөн улс төрийн хүчин байх нөхцөлийг хангадаг. Гэхдээ мажоритар систем бол ухамсартай төлөвшилтийг нийт хүн амын дунд бий болгохгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл мажоритар системээр маш цөөхөн нам УИХ-д суугаад байхад хуулийг биелүүлэгч ард түмэн, санал өгөгч хүмүүсийн хувьд эдийн засгийн ухамсарын төлөвшилт, ухамсартайгаар санал өгөх асуудал өрөөсөө бий болохгүй. Энд бол зөвхөн тодорхой хувь хүн юм уу, нэлээн хүчтэй нам өөрийнхөө инерцээр байгууллага, олон суудал эзлээд байх бололцоо бүрдэж байгаа юм. Пропорционал системийн нэг ерөнхий тал нь тэртээ тэргүй санал өгч байгаа хүмүүст ухамсартайгаар саналаа өгөх бололцоог илүү хангадаг. Тэр хүн эхлээд намын баримт бичиг, бүх юмыг унших ёстой. Энэ намыг хэн төлөөлж гарч ирэх вэ гэдгийг эргэцүүлдэг. Гэтэл мажоритар системээр яваад байвал манай нутгийн хүн, урьд нь нэлээн гайгүй байсан МАХН гэх мэт инерцээрээ их явдаг. Тэгэхээр чиглэлээ бариад аажмаар пропорционал систем рүүгээ оръё. Шууд 1996 оныхыг пропорционөл системээр явуулж болно. Магадгүй одоогийн парламентад эсэргүүцэх хүн байгаа учраас холимог системээр явуулж болно. Магадгүй одоогийн парламентад эсэргүүцэх хүн байгаа гэдгийг би мэдэрч байгаа учраас холимог системээр явуулъя, тэгээд аажмаар пропорционал системд шилжье гэж бодож байна. Энэ дээр судлаачид нэг намыг муучлах талаас нь биш ерөөсөө парламент үлдэх үндсэн нөхцөл нь пропорционал тал руугаа юм шүү гэдгийг харин үзэх ёстой. Яг 1992 онд сонгууль явагдахад бий болсон үр дүн бол МАХН-ыг ингэж ялалт байгуулах гээд байгаа юм, нөгөө ардчилсан хүчин ингэж ялагдах гээд байгаа юм гэдгийг аль аль нь ухамсарлаж байгаагүй. Айхтар сүрхий сайн хууль хийчихлээ гээд бүгдээрээ бодоод гарч ирсэн. Гэтэл энэ нь хамгийн бүдүүлэг хууль болж хувирсан. Энэ бол цэвэр механизмдаа л байгаа юм. Тэрнээс мажоритар эсвэл пропорционал систем сонгосондоо ерөөсөө биш. Хүн ардын сэтгэлгээ, бичлэгийн хэлбэр (санал хураахад намаа хараад байсан) гэх мэт зүйлүүд дээр байгаа Сонгуулийн систем маань бид бүгдийн хүлээх ёстой хариуцлага шүү гэдгийг ухаарах ёстой. Үүнийг юу гэж хэлж байгаа вэ гэвэл 1996, 2000, 2004 оны сонгуулийг энд байгаа намууд битгий зохицуулаачээ, тэр тусмаа парламентад 70 хүнтэй МАХН-д хандаж хэлэхэд үүн дээр ч гэсэн нэлээн орон нутгийн бодлого явуулаачээ. Яагаад гэвэл мажоритар системийн үр дүн бол 1992 оны сонгуулийн үр дүн парламентын өөрийнх нь төлөвшилтийг, магадгүй, 10 жилээр хойш нь татсан. Энэ нь МАХН-ын хувьд том ялалт боловч дотор нь явагдах ялгарлыг хүчтэй болгосон. Сөрөг намын хувьд бол хэдийгээр нэгдсэн ч гэсэн алдаагаа хэнээсээ эхэлж хайх вэ гэдэг дээр, төлөвшлийг өөр дотроосоо хайгаад байгаа энэ өвчнүүдийг нь гаргаж өгсөн. Иймээс пропорционал системийг эргэж харж үзээсэй гэж байна.
Д. Ламжав
/УБХ-ын гишүүн асан, Хүний эрх, үндсэн хуульт ёсыг хамгаалах “ЦЕХ” байгууллагын захирал/
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих төрийн бодлого явуулж эхэлснээс хойш парламентынхаа сонгуулийн хуульд 3 дахь удаагаа эрс өөрчлөлт хийх шаардлага тугараад байна.
1990 онд АИХ-аар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд байнгын ажиллагаатай парламентыг хувь тэнцүүлэн байгуулахаар заасан нь реформыг тууштай хийхийн тулд улс төрийн бүх хүчний хүчийг нэгтгэн дайчлах төрийн бодлогыг тусгасан нэн дэвшилттэй алхам байсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны дараа хавсралт хуульд заасан ёсоор Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг баталж, энэ хуулийн дагуу хоёр гуравхан сарын дотор УИХ-ын анхны сонгууль болох байв. Улсын Бага Хурал дахь олонх – МАХН-ын бүлэг Ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн удирдлага дор хувь тэнцүүлэх аливаа илэглийн эсрэг эв нэгдэлтэй зогсож чадсаны эцэст одоогийн мөрдөж байгаа хууль батлагдсан юм.
Энэхүү Сонгуулийн хууль нэг талаас Үндсэн хуульд нийцсэн гэхэд ихээхэн эргэлзээтэй, нөгөө талаас мөн чанартаа нэг “намын” УИХ-ыг бий болгосон нь яав ч хэвийн бус үзэгдэл юм. Үүнийг аль нэг намын явцуу эрх ашгийн үүднээс хялбарчлан тайлбарлаж, өөрсдийгөө хуурахыг урьтал болгохгүйгээр, өнөөдрийн шийдвэр Монголын ирээдүйн хувь заяаг ямар нэгэн хэмжээгээр шийдэж байгаа гэдгийг анхааран төрийн бодлогын үүднээс хянан үзээсэй хэмээн би залбирч байна. Ажлын хэсгийнхний анхааралд манай Сонгуулийн хууль бол ардчиллын хувьд нэгэн том алхам болсон. Үндсэн хууль нь улс төрийн тэмцлийн өмнө батлагдсан байсан. Сонгуулийн үр дүнг харвал сайн хууль гэж хэлэхэд зовлонтой. Цаг бага байгаа учир ийм оршил хэлээд Сонгуулийн хуулийг өөрчлөх төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн анхааралд дараахь хэдэн зүйлийг толилуулъя.
- УИХ дахь сонгогчдын саналын төлөөллийг ихэсгэхийн тулд намын нэрээр санал хураах. Улсын хэмжээгээр аль ч хоёр сонгогч ижил жинтэй санал өгөх бололцоог олгох
- Сонгогч саналаа илэрхийлэх процедурыг хялбарчлах илэрхийлэх процедурыг хялбарчлах: саналын хуудас 1992 оныхтой үндсэндээ адилхан байх, сонгогч саналын нэг хуудас авч нэг нэр дэвшигч болон нэг намын төлөө санал өгөх эрхтэй байх.
- Сонгогч нарт элдэв зохисгүй тулгалт хийхээс татгалзах. Тухайлбал, саналаа ойлгомжтой илэрхийлсэн байхад хуудсыг хүчинтэйд тооцдог болох, огт санал өгөөгүй буюу нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн хуудсыг хүчингүйд тооцдог болох.
- Сонгуулийн ерөнхий хороо нэг удаагийн санал хураалтын эцэст нам зэрэг бусад субъектын оролцоогүйгээр УИХ-ын 76 гишүүнийг нэрлэн гаргаж болдог байхаар хуулийг боловсруулах. Үүнийг жинхэнэ шууд сонгууль гэж ойлгож байна.
- Нөхөн сонгож байгаа одоогийн заалтыг бололцоотой тохиолдолд зөвхөн намаар нь нөхөн сонгож байхаар өөрчлөх.
- УИХ-ын 76 гишүүний 26 гишүүнийг тойргоос, үлдсэн 50 гишүүнийг намын саналаар сонгоё гэх мэтээр хуульд заах нь нэг танхимтай. УИХ-ын хувьд тун тохиромжгүйгээс гадна хожим учир шалтгааныг н тайлбарлах боломжгүй тул үүнийг босгоор зохицуулах.
Эцэст нь хэлэхад УИХ нь Үндсэн хуульд зааснаар зөвхөн гишүүдийнхээ дийлэнх олонхийн саналаар тарж болох Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага юм. Энэхүү өндөр эрх мэдэлдээ ташааран УИХ-д суудал бүхий намууд ардчилсан нийгэмд шилжих зорилт тавьсан төрийн бодлогод нийцэх хууль гаргах эрх ашиг дээр тохиролцож чадахгүй байж тун болзошгүй. Ингэх тохиолдолд “засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт хоосон тунхаглал биш, “Бүх ард түмний санал асуулга” гэсэн ташуурыг ч УИХ-д хэрэглэж болохыг сануулахад ч УИХ-д хэрэглэж болохыг сануулахад илүүдэхгүй. Ер нь УИХ-д суудал олж авсан намууд хаалгаа тас хааж аваад УИХ-ын сонгуулийн хуулийн, ер нь алив хуулийн олигтойхон төсөл боловсруулах үйл явцад (УИХ-д суудалгүй намууд бус) нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагууд их үүрэг гүйцэтгэж сурах хэрэгтэй байна. Эдгээр байгууллагууд нь ашиг орлого, төрийн эрхийн төлөө тэмцдэггүй бүх иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилдгээрээ ардчиллын салшгүй нэг хэсэг түүний нэг талын баталгаа болор ёстой. Харин УИХ-д суудалгүй “намыг” ийм үйл ажиллагаанд оролцуулж байгаа нь 1990 оны хаврыг өөрийн эрхгүй санагдуулж байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР