Ханс Моргентау
Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг : Дэлхийн улс төрийн бодлого, Дипломат, Реализм, Хүч, Үндэсний сонирхол,Ашиг хонжоо,Улс төрийн засаглал,Олон улсын бодлого
{……} Улс төрийн реализм нь улс төр, ер нь нийгэм бүхэлдээ хүний уг чанарт үндэстэй, обьектив хуулиудад захирагдаж байдаг гэж баталдаг. Нийгмийг төгөлдөржүүлэхийн тулд,юуны өмнө түүний захирагдаж буй хуулиудыг ойлгох хэрэгтэй. Эдгээр хуулиуд бидний сонголт таашаалыг үл харгалзан үйлчилж (дүлий мэт), хүн тэдгээртэй зөвхөн бүтэлгүйтлээр л бооцоолж тэмцэлд дуудаж болох юм.
{……} Дэлхийн улс төрийн бодлогын ерөнхий төрх байдлаас улс төрийн реализмыг ялган онцолж буй гол чиглэл бол хүчний (нөлөө) терминээр тодорхойлогдох сонирхлын үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлал нь олон улсын улс төрийн бодлогын үндсэн дэх сэдлүүд хийгээд судлагдаж буй баримтууд хоорондын холбоог ойлгох боломжийг олгодог. Энэ нь улс төрийн эдийн засаг, ёс зүй, гоо зүй ба шашнаас тусдаа үйл ажиллагааны бие даасан хүрээ гэж онцолж үздэг. Ийм үзэл баримтлалгүйгээр гадаад болоод дотоод улс төрийн онол байх огт бололцоогүй болох юм. Учир нь бид улс төрийн хүрээнд өчүүхэн төдий ч системт байдлыг бий болгож чадахгүйд хүрэх юм.
{…….} хүчийг илэрхийлэх ойлголтуудаар тодорхойлогдох сонирхолын үзэл баримтлал нь ажиглагчийн бодит байдлыг ухаарч ойлгохдоо тодорхой эмх цэгцийг баримтлахыг тулгаж, улс төрийн шинжлэх ухаанд рационал чанарыг өгч, улс төрийн онолын сэтгэлгээг боломжтой болгодог. Тэр нь гадаад бодлогод гайхалтай нэгдмэл чанарыг илрүүлэн онцолдог ба тэр ёсоор Америкийн, Британы эсхүл Оросын улс төрийн бодлого нь өөрсдөө залгамжит чанартай байж, бие биенийгээ халж буй төрийн зүтгэлтнүүдийн янз бүрийн сэдэл, сонголт оюун ухааны болоод ёс суртахууны чанаруудаас нь үл хамааран үйл явдлын рационал ойлгомжийн хэлхээс болдог. Ингэхлээр олон улсын улс төрийн бодлогын реалист онол нь өдөөх сэдэл болон үзэл сурталын сонголт нийцэлд төвлөн анхаарах хоёр хэвшмэл алдааг буруушаадаг юм.
{…….} Эдгээр төсөөллүүдийг хүч гэсэн ойлголтод ч хамаатуулж болно. Түүний агуулга хэрэглээний шинж чанар нь улс төрийн болоод соёлын агуулгаар нөхцөлдсөн юм. Хүч бол нэг бусдад хяналт тогтоох, бэхжүүлэхдээ холбоотой бүхий л зүйлийг илэрхийлж болно. Тээхлээх энэ нь ( хүч нь ,орч ) нийгмийг бүхий л харилцааг хамаарч , энэ зорилгод нөгөөгөө зааглах боломжийг олгож байдаг биеийн хүчирхийллээс эхлээд сэтгэл зүйн нарийн холбоос хүртэл ашиглагдаж байдаг. Хүч нь ёс суртахууны төсөөллүд болон үндсэн хуулийн хэм хэмжээгээр цэгцрэгдсэн үедээ ч (өрнөдийн ардчилал шиг) тэлэлтийг цорын гац зөвтгөлөө болгон хардаг,хяналтгүй бөгөөд харгис бүдүүлэг хүчирхийллийг гаргах үедээ ч, нэг нь нөгөөгөө ноёрхох ноёрхлыг л илэрхийлдэг.
{……} Хүчний ойлголтуудаар тодорхойлогдох сонирхлын үзэл баримтлал нь ёс суртахууны нэр барьж ёс журмыг гажуудуулах ба мөн улс төрийн бодлогогүй байдлаас сэрэмжлүүлдэг. Юу гэвэл бид хэрэв дурын улсыг, өөрийн улсыг ч гэсэн хүчний терминүүдээр тодорхойлогдох өөрийн сонирхлыг хөөгч улс төрийн организм юм гэж харвал, тэдгээрийн алиных нь ч зөвтгөлийг олох юм.Бид улсуудыг өөрийн улс мэтээр шүүн тунгааж болох ба тэдгээрт шингэж хандсанаар бусад улс үндэстнүүдийн сонирхлыг хамгаалж,өргөжүүлэх улс төрийн бодлогыг явуулах чадвартай болох юм. Улс төр дэх аядуу байдал нь ёс суртахууны эргэцүүллийн аядуу байдлыг тусгахгүй байж чадахгүй.[1]
{……} Олон улсын бодлого, ямарваа бодлогын адилаар нөлөөний төлөөх тэмцэл байдаг. Олон улсын бодлогын эцсийн зорилго ямар болов гэсэн, тэр нь (нөлөө нь, орч.) хамгийн шууд зорилго байдаг. Төрийн зүтгэлтнүүд, ард түмнүүд эцсийн дүнд эрх чөлөө, аюулгүй байдал, цэцэглэлт эсвэл бүр нөлөөг олж болно. Тэд өөрдийн зорилгыг шашны, философийн , эдийн засгийн эсхүл нийгмийн идеал зүйлийн хэлбэрээр тодорхойлж болно. Тэд энэхүү идеал зүйл нь өөрийн дотоод эрчмээр дамжин, бурхны адистидын замаар эсхүл хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны явцаар бодьжиж биежинэ гэдэгт найдаж болох юм. Тэд өөрсдийн зорилгийг улс төрийн бус арга хэрэгсэлээр тухайлбал, бусад улс үндэстнүүд болон олон улсын байгуулагуудтай техникийн хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлж болох юм. Гэвч олон улсын бодлогын арга хэрэгслээр өөрийн зорилгод хүрэхийг эрмэлзэх ямар ч тохиолдолд тэд түүндээ хүчний оролцоотойгоор хүрдэг. Загалмайтнуд ариун дагшин газрыг тэрс үзэлтнүүдийн ноёрхолоос чөлөөлөхийг, Вудро Вильсон ардчиллын төлөө дэлхий дахиныг аюулгүй болгохыг, нацистууд немцийн колончлох,Европт ноёлох, дэлхийг байлдан эзэлхийн тулд Дорнод Европыг нээхийг хүсч байсан ба чухамдаа тэд өөрсдий зорилгод хүрэхийн тулд хүчийг сонгосон, тиймээс ч тэд дэлхийн улс төрийн бодлого дахь тоглогчид гэж тооцогдож ч болно.
{…….} Улс төрийн засаглал- энэ бол түүнийг хэрэгжүүлэгчид болоод хэрэгжилт нь тусч буй хүмүүс хоорондын сэтгэл зүйн харилцаа юм. Энэ нь түүнийг хэрэгжүүлэгчдэд буёдын үлдлийг оюун ухаанд нь үзүүлж байдаг нөлөөнийхөө тусламжтайгаар хянах боломжийг олгодог. Энэ нөлөө нь гурван эх сурвалжаас улбаатай. Эдгээр нь ашиг харах ялагдлаас айх, хүмүүс болон, институтуудыг хүндэтгэх эсхүл хайрлах явдал. Тэр нь (нөлөө нь, орч) хүн эсхүл институтын тушаал, занал,итгэл үнэмшил, харизмаар эсхүл эдгээр хүчин зүйлсийн хослолоор хэрэгждэг.
{…….} Нөлөөний талаарх тэмцэлд цаг хугацаа ба орон зайд түгээмэл шинжтэй бөгөөд энэ бол туршлагаас улбаатай хөдлөшгүй баримт юм.
Түүхэн цаг үед төр улсууд нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөлөөс үл хамааран ноёрхолын төлөө бие биестэйгээ сөргөлдөж байсныг үгүйсгэх аргагүй.
Хэдийгээр антропологчид хүй нийгмийн зарим ард түмнүүд засаглалд тэмүүлэхээс хөндий байх бололцоотой байсан гэж нотолдог ч, өнөө хир хэн ч олон улсын тавцангаас норхолын төлөөх тэмцлийг үгүй болохыг харуулаагүй л байна.. Дэлхийн нэг эсхүл хэд хэдэн ард түмнийг нөлөөлөх, үүний зэрэгцээ энэ хүсэлд нь бусад ард түмэн халдашгүйгээр үлдээх эрмэлзлэлээс нь ангижруулахыг оролцох нь үр дүнгүй бөгөөд бүр өөрийгөө хөнөөчихөөр ч үр дагавартай байх байсан. Ноёрхохыг хүсвэл бусдыгаа арчиж устгаад байж болохгүй ба хэрэв энэ хүслээс ангижруулчихвал зүгээр л бусдын өгөөш болох байлаа.
{…….} Дотоод ба гадаад аливаа улс төрийн бодлого нь гурван суурь загварыг онцлох ба өөрөөр хэлбэл, улс төрийн бүх үзэгдлүүд үндсэн гурван хэв маягаас аль нэгт нь хамаарч болох юм. Тэр нь (улс төрийн бодлого нь, орч) хүчин чадлаа хадгалах ,эсхүл хүчин чадлаа харуулахыг эрмэлздэг. Улс төрийн бодлогын эдгээр гурван загварт олон улсын үйл байдлыг гурван хэв маяг тохирдог. Гадаад бодлого нь өөртөө ашигтайгаар хүчин чадлаа хадгалахад чиглэсэн улс нь байгаа байдлаа (статус- кво) хадгалж байх чиг шугамыг барьдаг. Тогтсон хүчний харьцааг өөрчлөх замаар өмнө байснаасаа илүү хүчин чадалтай болохыг эрмэлзэгч улс нь имперализмын бодлогыг явуулдаг. Дашрамд, эдгээр томьёолол нь цаг зуурын шинж чанартай ба цаашид тодруулах шаардлагатай.
{…….} Дипломат үйл ажиллагаа бол улсын хүчин чадлын хэсэг юм.
Нийтийн энх тайван байдлыг хангахад дипломат ёсыг чухалчилдаг нь энэхүү ерөнхий чиг үүргийн зөвхөн нэг л тал юм. Хэрэв дипломат үйл ажиллагаа дайнаар төгсгөл болбол өөрийн гол зорилго болсон үндэсний сонирхлыг энхийн замаар хангах явдалд хүрч чадаагүй болно. Ийм л байсан ба ялангуяа энэ нь нийтийг хамарсан дайны тухайд онцгой чухал асуудал юм. Үндэсний сонирхлыг ба энхийг сахиж байхын тулд гадаад бодлого амжилттай шийдэх ёстой дөрвөн зорилтыг өмнө дурьдаж байсан. Бид орчин үеийн дэлхийн бодлогод дипломатын өмнө тулгарсан онцгой асуудлын хүрээнд эдгээр зорилтыг дахин томьёолох хэрэгтэй {……}
Үндсэн дөрвөн дүрэм дипломат ёс нь загалмайтны аян дайны үзэл санаанаас ангид байх ёстой. Энэ бол дипломат ёсны нэгдүгээр дүрэм бөгөөд түүнийг эс хайхравал дайн гарах ч аюултай.
Уильям Грэм Самнерийн бичсэнчлэн “дайныг хүсч байгаа бол номлолоо бүтээ. Энэ бол хүнийг хэзээ нэгэнтээ боолчилж байсан тирануудаас хамгийн аймшигтай нь бөгөөд учир нь тэр (номлол,орч) түүний оюун сэхээг өөрийн болгож, түүнийг өөрөө өөрөөсөө урвахад хүргэдэг. Иргэншсэн хүмүүс өөрсдийн хамгийн харгис ширүүн тулалдаануудыг номлолын төлөө л хийж байв. Ариун газрыг чөлөөлөх, “хүчний тэнцвэр” “далбааг худалдаа дагана”. “хэн эх газрын өөрийн болгоно,тэр тэнгисийг ч бас захирна”, хувьсгал,итгэл үнэмшил – энэ бүгдийн төлөө хүмүүс амиа золиослож байлаа. {……} Улс төрийн зальжин лоозонг дагах л юм бол, нэг сэрэхнээ тэрхүү ”лоозон та бүгдийг засаглаж,таны хувь заяаг тодорхойлж, та түүнтэй тэмцэх ямар ч тодорхой холбоо,харьцаагүй хийсвэр үзэл санааны ялалтаас илүүтэй төрийн эрүүл саруул оюунд эсэргүүцэх зүйл байна уу.
{…….} Шашны дайнууд нь үнэ цэнийг үл хайхран,өөрийн шашныг цорын ган үнэн сургаал гэж зөвшөөрүүлэх оролдлогыг харуулсан. Хоёр шашин бие биеийг харилцан тэвчиж болно гэдгийн эсрэг этгээдүүдэд ойлгуулахын тулд жишээлшгүй хядалдаан,цөлмөлт, харгис бүдүүлэг явдлын зуун зуун жилүүд шаардагдсан юм. Христ шашны хоёр их итгэл бишрэлийн орыг манай үед улс төрийн хоёр шашин эзэлжээ. Тэдэнд гучиин жилийн дайны сургамжаас дахин сурах шаардлагатай болох болов уу, эсвэл тэд эцэс төгсгөлгүй дайн дажинд зайлшгүй хүргэх түгээмэл хандлагаасаа цаг тухайд нь татгалзах болов уу.[2]
Энэ асуултын хариултаас энхийн үл хэрэг хамаарна. Учир нь, зөвхөн хариулт байсан нөхцөлд л ялгаа бүхий итгэл үнэмшил болон нийтийн үнэлэмжид үндэслэн ёс суртахууны зөвшилцөл үүсч болох юм. Энэ зөвшилцөлд бид энхийн дипломат үйл ажиллагааны хүрээнд хүрэх боломжтой. Зөвхөн тэр үед л дипломат ёс нь энхийн шийдвэрийг шаардсан улс төрийн тодорхой асуудлуудыг шийдэж чадна. Гадаад бодлогын зорилгууд нь үндэсний сонирхлын үүднээс томьёологдох ба ижил тэнцүү хүчин чадлаар дэмжигдэх ёстой. Энэ бол энхийг бэхжүүлэхэд чиглэсэн дипломат ёсны хоёрдугаар дүрэм юм. Энхийг эрхэмлэгч улс үндэсний сонирхол нь зөвхөн үндэсний аюулгүй байдлын үүднээс томьёологдох ба харин үндэсний аюудгүй байдал нь үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, түүний институтуудын халдашгүй байдлын хангах ёстой. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдал бол дипломатын адил тэнцүү боломжоор болоод ямар ч буултгүйгээр хамгаалах ёстой тэрхүү доод хязгаар юм. Гэхдээ дипломат үйл ажиллагаа нь цөмийн эрин үед аюулгүй байдалд гарсан эрс өөрчлөлтүүдтэй уялдах ёстой. Үүнийг (цөмийн эрин үеийг,орч) эхлэхээс өмнө тухайн улс бусад улсуудад тулгуурлан өөрийн аюулгүй байдлыг бий болгоход өөрийн дипломатыг ашиглаж болж байлаа. Өнөөдөр хүчний цөмийн тэнцвэр нэг улсад ашигтайгаар эргэснийг үл тооцвол,дипломат үйл ажиллагаа нь нэг улсын цөмийн дайралтаас (устгалаас) хамгаалж баталгаажуулахын тулд бүх улсуудыг аюулгүй байлгах ёстой. Үндэсний сонирхол ийм хязгаарлагдмал бөгөөд хийсвэр терминээр тодорхойлогдох үед дипломат ёс нь өөрийн гутгаар дүрмийг мөрдөх ёстой.
Дипломат ёс нь улс төрийн нөхцөл байдлыг бусад улсуудын байр сууринаас харах ёстой. ”Туйлын эгоизм болон бусдын төрөлх айдсын анхаарахыг үл хүсэх явдлаас илүүтэй улс үндэстэнд хөнөөлтэй зүйл үгүй”. Хэрэв үндэсний аюулгүй байдлын үүднээс харвал бусад улсуудын үндэсний сонирхол юу байна, тэдгээрийг өөрийнхтэйгөө хэрхэн хослуулах вэ?
Үндэсний сонирхлыг үндэсний аюулгүй байдлын терминээр тодорхойлох илүү бололцоотой, ямарваа нэг хүчний тэнцвэрээс хоёр туйлт системийн хүрээнд сөргөлдөгч хоёр улсын сонирхол илүүтэй хослох юм…..{….}[3]хэрэв улс өөрийн үндэсний сонирхлыг үндэсний аюулгүй байдлын сонирхол гэж тодорхойлсон бол тэр улс өөр бусад улсын үндэсний аюулгүй байдлын хүрээний ойролцоо бөгөөд дотор байрлах өөрийн алслагдсан бэхлэлт нутгуудыг золиослох болоод өөртөө хүрэлцээтэй гэх өөрийн хүрээ рүү ухар ч чадах юм. Тэдгээр алслагдсан бэхлэлт нутгууд нь түүний үндэсний аюулгүй байдалд ямар ч дэм үгүй. Тэдгээр нь зөвхөн саад бартаа л байдаг бөгөөд дайн гарсан тохиолдолд хадгалагдан үлдэж чадахгүй юм. Хоёр эвслийн үндэсний аюулгүй байдлын хүрээг зааглаж буй зай хэдий өргөн байна, Талууд бүр эсрэг этгээдээсээ тодорхой зайд зурвас шугам тогтоож болох ба ингэснээр энэ зурвасыг зөрчих болон дөхөж ойртох нь дайныг эхлүүлж буй гэдгийг ойлгуулдаг. Демарклагдсан хоёр зурвас шугамын хооронд орших завсрын орон зайг хэрхэх вэ? Энд л дипломат ёсны дөтгөөр дүрмиг хэрэглүүштэй. Улсууд амьдралын чухал шаардлагагүй бүхий л асуудлаар буулт хийхэд бэлэн байх ёстой.[4]
“Ямарваа засаг,хүний ашиг хонжоо,баяр баясгалан,ямарваа буянтан болон ухаалаг үйлдэлнь буулт болоод наймаан дээр үндэслэж байдаг. Нэг зүйлийг өгнө, нэг зүйлийг авна, бусдын эдлэхийг хүсч буй тэр эрхийг нь бусдад тавьж өгнө. Бид их эзэнт гүрний буянаас хүртэхийн тулд зарим нэг төрөлх эрхээ золиослох ёстой. Гэвч аливаа шударга наймаанд наймаалцсан зүлийн төлбөр нь хир тэнцүү байх ёстой. Хамгаас нандин зүйлээрээ хэн ч наймаалцдаггүй.”[5] Энд л дипломат нь хамгийн хүнд зорилттойгоо тулгардаг. Ямар нэг улс төрийн шашны даянчилах үзэл санаанд төөрөгдөөгүй, хоёр талын үндэсний сонирхлыг обьективоор харах чадвартай хүмүүсийн хувьд энэхүү амьдралын сонирхолоо хязгаарлах явдал нь хүндрэл учруулах ёсгүй, Хоёрдугаар зэргийн асуудлаар буулт хийх нь өөр хэрэг. Энд гол зорилт бол өөрийн мөн чанараараа хязгаарлагдах болоод тодорхойлогдох боломжтой сонирхлыг хязгаарлах болон тодорхойлох тухайд бус, харин олон зүйлээр шүргэлцдэг бөгөөд зааглах аргагүй болтол хутгалдаж болох сонирхлуудыг тэнцвэржүүлэх явдал юм. Нөгөө талдаа завсрын бүсэд тодорхой нөлөө тогтоохыг зөвшөөрч, үүний зэрэгцээ тэднийг өөрийн тойрогт оруулахгүй байх нь маш том зорилт юм. Чиний аюулгүйн бүстэй зах нийлсэн бүс нутагт нөгөө талын нөлөөг боломжит доод түвшинд хадгалангаа, энэ бүс нутгуудыг өөрийн тойрогт оруулахгүй байх нь багагүй хүнд. Эдгээр зорилтыг шийдэх бэлэн жор байхгүй. Зөвхөн хэлбэршгүй бөгөөд төлөв байдалтайгаар, тасралтгүй дасан зохицох үйл явцаар л хоёрдугаар зэргийн асуудлаар үр[6] дүнтэй буултад хүрч болох юм. Гэхдээ буулт хийхэд хүргэхэд ямар хандлагууд хөнгөвчилж, ямар нь хүндрүүлж болохыг шууд заах ёстой. Юуны өмнө, буултын үр дүн өөрөөр хэлбэл,хоорондоо харилцан хамааралтай эхний гурван дүрмийг мөрдөхөөс дөтгөөр дүрмийн мөрдлөгөө хамаардгыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Нэгдүгээр дүрмийн хэрэгжилтээс хоёрдугаар дүрмийн мөрдлөгөө хамаарахын хирээр, хоёрдугаар дүрмин мөрдлөгөөс хамаарач гутгаар дүрмийн хэрэгжилт хүлээгдэж байдаг. Улс төрийн номлолын даяанчлалаас татгалзсанаар л улс өөрийн үндэсний сонирхолд ухаалгаар хандаж чадна.
Улс өөрийн үндэсний сонирхлыг дагаж буйдаа итгэлтэй үедээ л бусдын сонирхлыг обьективоор харж чадна. Хэрэв талууд өөрсдийнх нь үндэсний сонирхол баталгаажсан гэдэгт итгэлтэй бус үед, ач холбогдлоор бага ч гэсэн ямар ч асуудлаар буулт хийх боломжгүй. Ингэхлээр улсууд эхний гурван дүрмийг мөрдөхгүй бол дөтгөөр дүрмийг хэрэгжүүлнэ гэхэд найдах боломжгүй юм.
[1] Ханс Моргентау (1904-1982)- Олон улсын харилцааны онолын сонгодог төлөөлөгч,Германд төрсөн. 1932 онд Женевийн Олон улс судлалын институтэд философийн докторын зэрэг хамгаалсан. 1937 онд еврейчүүдийг хавчиж эхэлсэнээр АНУ-д цагаачилсан бөгөөд 1946 онд Америкийн иргэн болсон. Түүний шинжлэх ухааны ба проффессорын замнал нь Чикаго хотын их сургуультай холбоотой. Энд тэрээр гадаад болон цэргийн бодлогыг судлах төвийг 20 гаруй жил тэргүүлсэн юм. 1968 оноос Нью-Йорк хотын их сургуулийн проффессороор ажилласан.
Тэрээр 1948 онд “Олон улсын бодлого” хэмээх суурь бүтээлээ анх нийтлүүлж энэ нь 20 гаруй удаа хэвлэгджээ.
[2] Самнер Уильям Грэхэм (1840-1910) Америкийн социологич, эдийн засагч, нийтлэлч, социал дарвинист
[3] “War”, Essay of William Craham Sumner. New Heaven.1934.Vol.1.p.169
[4] Burke Ed.Remax on the Policy of the Allies with respect to France (1973), Works,Vol,IV,Boston,1989.P.447
[5] Burke Ed.Speech on the Cociliation with America,loc.Cit.,Vol.II.P169
[6] “Хэцүүхэн эх орон : Нэгдсэн Герман улсын улс төрийн сочлын тухайд” гарчигтайгаар 1993 онд ХБНГУ-д хэвлэгдсэн.