Г. Жаргал
/Удирдпагын Академийн ахлах багш, докторант/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үг: Нутгийн удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутгийн хөгжил, Орон нутгийн эдийн засаг
Нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдлийн харыдаа ямар байдаг вэ?
Нутгийн удирдлагын гол байгууллага нь хуулиараа бол ИТХ, ажил амьдрал дээр Засаг дарга байдаг. ИТХ нь Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх, батлах, хянах төдий л эрх үүрэгтэй, харин орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг шийдвэрлэх эрхгүй, чадваргүй болсон байна.
Энэ байдал зөвхөн аймаг суманд ч төдийгүй нийслэл, дүүргийн хуралд ажиглагддаг. ИТХ-ын гишүүд болон Тэргүүлэгч нь “мөнгөний эрх мэдэлгүй хөгшин лүгээ адил үглэхээс хэтрэхгүй”, харин “мэдлэг хомс мэдэл ихтэй” Засаг дарга нь өмч, хөрөнгийн эрхийг эдэлж, эрх мэдлийн төвлөрөл үүсч байна. Нам томилгоотой, хэмжээгүй эрхтэй Засаг дарга нар олширох бий… Засаг даргын эрх мэдэл нь ИТХ-аас харьцангуй их бөгөөд нэгэн зөрчилтэй зүйл ажиглагддаг. Үндсэн хуульд Засаг даргын “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх” үүргийг ЗЗНДТУ-ын хуульд “Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх” гэж өөрчилсөн байдаг. Эндээс л эрх, үүргийн зөрүүтэй байдал үүсэхийн зэрэгцээ, намын бүлгээр асуудлыг шийдэхэд хүргэж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал ба Засаг даргын эрх хэмжээний хуваарилалтын тэнцвэргүй байдлаас орон нутгийн засаглалын нутгийн хөгжил, иргэдийн төлөө үйлчлэх үүрэг нь замхран, харин өөрийн аппаратад л үйлчлэх болж улмаар эдийн засгийн асуудлыг зөвхөн төсвөөр ойлгож, хөгжлийг цөөнхийн сонирхолоор баримжаалахад хүрч байна.
Засагдарга “цэцэрлэгийн эрхлэгчийг томилохоос өөр эрх мэдэлгүй” гэж гомдоллодог?
Боловсрол, эрүүл мэнд болон бусад хэрэгжүүлэгч агентлагын хувьд мэргэжпийн удирдлага чухал бөгөөд түүнд нийцсэн чадвартай тухайн орон нутгийн иргэдийг тогтвортой ажиллуулах бодлого үгүйлэгдэж байна. Яам, агентлагт төсвөө дагаад эрх мэдэл хэт төвлөрч орон нутгийн хөгжлийн онцлогийг харгалзахгүй. мөн дунд анхан шатанд хамтарч ажиллах арга үгүйлэгдэж байгаагийн илрэл юм.
Сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгчийг сайд, газрын дарга томилоод, заримдаа Засаг дарга томилоод байх жишээтэй. Албан тушаалын зэрэг дэв гэхээсээ хүнээсээ хамаарч шийдэх тохиолдол байна. Засаг дарга солигдох бүр цэцэрлэгийн эрхлэгч нар солигддог муу зуршил тогтсон газар ч байна. Тухайн нутгийн онцлогийг мэддэг, мэргэжил чадвар туршлагатай удирдах ажилтны бодлого, томилгооны асуудлыг шийдэхгүй бол энэ мэт будилсан зүйл гарсаар л байх болов уу.
Нутгийн удирдлагын байгууллага эдийн засгийн талаар ямар эрх мэдэлтэй байдаг вэ?
Орон нутгийн өмч, хөрөнгийг бүрдүүлэх талаар хуульчилсан боловч сум, дүүрэгт шилжүүлсэн хөрөнгө байхгүй, зөвхөн төсвийн санхүүжилтээ харсан хэвээр байна. Жишээ нь: сургууль, эмнэлэг, захиргааны барилгын өмчлөл, түүнтэй холбоотой харилцаа аймаг, нийслэл, эсхүл яаманд төвлөрч, эзэмших болохоор олон эзэнтэй болж, засвар хийх гэхээр эзэнгүйддэг. Өмч, хөрөнгийг сум, дүүрэгт нь эзэмшүүлж, ашиглуулж, засвар үйлчилгээг тухайн шатанд шийдэхгүй байгаагаас яамны төсвөөр засварлана, УИХ- ын гишүүн өгнө гэх мэтээр дээшээ харсан, санаачилгыг мохоосон х.андлага газар авч, төрийн үйлчилгээг хүргэгч байгууллага тушаалтангууд будилж, улмаар иргэд хохирсоор байна.
Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэхэд нэн шаардлагатай барилга байшингаа барих, засварлах, эзэмших, хөрөнгө оруулах »рх хэмжээг өгөх цаг үе нь болсон. Нэгэн үе төсөв бага, дараа нь орон нутгийн удирдлага мэдлэггүй итгэлгүй, өнөө УИХ-ын гишүүд “хийнэ” гэх зэргээр шалтаг тоочоод байвал орон нутгийн хөгжил гацаатай хэвээр байна.
Орон нутгийг хөгжүүлэхэд баримтлах зарчим байна уу?
Орон нутгийг хөгжүүлэх нь “өрх тусгаарласан хүүгийнх амьдралаа өөрсдөө авч явах’’-тай адил юм. Доктор профессор Б.Чимид “Нас бие нь эрийн цээнд хүрч эхнэр авсан хэр нь аавынхаа малыг маллаж, ээжийнхээ тогоог харахтай адил сум өөрийн иргэд, удирдлага, хөрөнгө нөөцтэй боловч төв засаг, яамдыг харсаар” сэргэж ирсэн идэвх унтрах хандлагатай болж байна.
Сургуулийн халаалт хөлдлөө эмнэлгийн дээвэр эвдэрлээ, цэцэрлэгийн хоол дууслаа гэхэд нутгийн удирдлагын байгууллага нь шийдэж чадахгүй, яамандаа хэл гээд, яам оролцоод байгаа юм шиг мөртлөө шийдэж ядаад, УИХ гэх бурхан л тусалдаг тогцолцоо бүрдээд байна. Хүний наад захын үндсэн хэрэгцээг хангах үйлчилгээ байхгүйгээс хотруу нүүсээр ямар байдалтай болж байна вэ?
Сум, хорооны асуудлыг тэнд амьдарч байгаа иргэд нь хамтран хэлэлцэж, хэрэгжүүлдэг, шаардлагатай дэмжпэгийг төрөөс бодлогоор зохицуулдаг хөгжлийн тухай яриад байгаа юм.
Орон нутгийн эдийн засгийг зөвхөн захиргааны байгууллагын төсвийн хүрээнд ойлгох эсхүл байгалийн нөөцөд хэт тулгуурлах гэсэн явцуу сэтгэлгээ оршсоор байна. ЗЗНДТУХ-д орон нутгийн эдийн засгийн үндсийг газар, байгалийн баялаг гэж онцолсон нь харьцангуй давуу талын онолыг тусгасан бодлого боловч түүнийг хэрхэн хамгаалах, ашиглах, өмчлөх талаар тодорхойгүй байдаг. Төвийн түшмэдийн гар оролцсон гадаадын компаниудад байгалийн баялгийн ашиглалт нээлттэй, орон нутгийн иргэд захиргааны байгууллагад хаалттай, хамгаалттай байна. Улсын эдийн засгийн үндэс газар, байгалийн баялаг байхыг чухалчилж харин орон нутгийн эдийн засгийн үндэс дэд бүтцүүд болохыг тусгах нь оновчтой юм. Орон нутагт дэд бүтэц хөгжсөнөөр үйлдвэрлэл, хуримтлал, татвар, хураамж өсөх бөгөөд түүнийг нутгийн захиргаа захиран зарцуулах эрх хэмжээг годорхой болгох шаардлага үүсч байна.
Дэд бүтэц, байгалийн нөөц баялгийн ашиглалт нь төрийн нэгдсэн бодлогоор хэрэгжих учиртай боловч түүнд орон нутгийн захиалга, хнналт, үр дүнг хүртэх зэрэг хамтын оролцоог тусган хэрэгжүүлэх нь чухал юм.
Сумын үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ гэж байх уу?
Сумын иргэдэд нэн хэрэгцээтэй төрийн болон бизнесийн 30- 40 нэр төрлийн голлох үйлчилгзэ байна. Үүний 50-60 хувийг өөрийн нэгжүүд үзүүлж байвал эдийн засгийн хувьд хөгжих эх үүсвэртэй. Жижиг суманд 10-20 төрлийн үйлчилгээ байгаа нь сумын эдийн засгийн хүчин чадал, багтаамж багатай холбоотой бөгөөд ‘ядуурлын цагираг”-т эргэлдэхэд хүрч байна. Ядуурлын цагирагаас гарах гэсэндээ арга ядаад нүүж байна. Бид нүүсээр байх уу.
Сумын аж ахуйн нэгж байгууллагын бүтцийн оновчтой харьцаа нь сумын нэгжүүд 60-65%, аймгийн өмчит нэгжүүд 10-15%, улсын өмчит нзгжүүд 10-15%, гадны нэгжүүд 20-10% байх хандлага ажиглагдаж байна. Дээрх харьцаа алдагдсан сумдын хувьд эдийн засгийн чадваргүй болж, төвлөрсөн хандлага эсхүл бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байна. Гадны нэгжүүд (гадны хөрөнгө оруулалттай гадаадын компани, мөн тухайн суманд харъяалалгүй аж ахуйн нэгж) суманд үйлчилгээ хийж байгаа нь сайн боловч зохистой хэмжээ ихэдвэл ашгийн хуримтлал мдагш урсгана. Үйлчилгээг сумын болон гадны нэгжүүд хоршсон хэлбэрээр хийх нь оновчтой юм.
Сум ямар хэмжээний татвар бүрдүүлж, түүнийгээ ашигладаг вэ?
Сумын аж ахуйн нэгжүүд нь татварын орлогын 80 орчим хувийг бүрдүүлж байгаагийн 0.4%-ийг сумын төсвийн орлогод үлдээж, бусдыг улс (62.1%), аймгийн (16.5%) төсөвт шилжүүлдэг. Гадны аж ахуйн нэгжүүд нь суманд ажиллаж ашиг олоод түүнээ төв компани руу шилжүүлнэ. Энэхүү татварын урсгал нь сумын эдийн засгийг хөгжүүлэх бус, харин татвар төлөхөөс зайлсхийхэд хүргэж, сумын аж ахуй эрхлэлтийг хязгаарлах магадтай байна.
Бизнес эрхлэгчдэд татварын бодпого, үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байна вэ?
Татварын бодлого, хэрэгжилт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг татах, дэмжихээсээ илүү зугтаасан, нуугдсан байдал руу оруулж байна. Орон нутагт аялал жуулчлал, байгалийн ашигт малтмал, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гээд тухайн нутгаас ашиглах бүхнийг авч, байгаль орчныг бохирдуулж, ашиг олоод нутгийн хөгжилд нэмэр тус болдоггүй тогтолцоо үйлчилж байна. Толгой буюу үндсэн компани нь аймаг, нийслэлд байх тул тайлан, татвараа харъяалагдах газраа өгдөг. Энэ нь хуулийн дагуу боловч орон нутгийн хөгжилтэй уялдуулах талаар анхаарч, орон нутгийн хөгжилд дэмжлэг болох татвар хураамж, түүний зарцуулалтын талаар бодлого үгүйлэгдэж байна. Жишээлбэл, алтны уурхай сумын захиргаанд хандив нэрээр өгсөн мөнгө нь тухайн сумын жилийн төсвөөс 2-3 дахин их байх, мөн үүнийг хэрхэн зарцуулах талаар бодлого байхгүй тул үр дүнгүй зарцуулагдах зүйл ажиглагдаж байна.
Нутгийн захиргаа өмч хөрөнгийн эрх мэдэлгүй, эдийн засгийн шийдвэр гаргах үүрэг ач холбогдолгүй болсон тул иргэдийн аж ахуй эрхлэлт, зах зээлийг зохицуулах талаар дэмжих чадваргүй болж, зөвхөн гадны компанийн хандив тусламжийг шүтэж, дарга нар ч авилгалын хэрэгт холбогдоход хүрч байна.
Нутгийн захиргааны болон нийгмийн салбарын санхүүжилт, дэд оүтэц, байгалийн нөөц ашиглалтын бодлого нь улс, аймгийн түвшинд нэгдэн нийлжтухайн нутгийн иргэдийн хөгжих нөхцөлийг Оурдүүлэх учиртай байтал УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, яам агентлагын явцуу ажил, уялдаа холбоогүй үйл ажиллагаа хэвших хандлагатай болж байна. Үүнээс ажлын давхардал, хийдэл гарахын зэрэгцээ, мөн цаашид гадаадын компанийн эрхшээлд ороход ч хүргэж болзошгүй байна.
Нутгийнхаа аж ахуйн нэгж байгууллага (хувийн болон нутгийн өмчит)-ыг дэмжин тусалж, гадаад дотоодын компанийн салбар нэгжтэй хамтран ажилласанаар түүнийхээ үр шимийг иргэдийнхээ нийгмийн үйлчилгээнд зарцуулах эдийн засгийн үүрэг, эрх, хариуцлагыг бататган хэрэгжүүлэх арга замыг хөгжлийн боломж гэж ойлгож байна.
Орон нутаг эдийн засгаа хөгжүүлэхийн тулд нутгийн захиргаа нь өмч, хөрөнгөтэй байж, түүнийгээ эзэмших, ашиглах, хураах, хуримтлуулах, захиран зарцуулах эрх хэмжээтэй, хэрэгжүүлдэг тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ тогтолцоог аймаг, сумын хэмжээнд зохион байгуулах боломжууд бий.
Сумыг хөгжүүлэх саналын хүвилбарууд
Байдлаа хэвээр үргэлжлүүлэх хувилбар. Одоогийн засаг захиргааны хуваарилалт болон удирдлагын зохион байгуулалтад үйлчилж байгаа хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийхгүй хувилбар юм. Энэ байдал нь нутаг дэвсгэр, байгалийн нөөц хуваарилалт, засаг захиргааны нэгжид төр нийгмийн үйлчилгээг хүргэхэд үр өгөөж багатай хэрнээ зардал өндөртэйн зэрэгцээ шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байна. Тухайлбал, Сумын засаг захиргааны хуваарийг нэгдэл, сангийн аж ахуйд тхиромжтой байдлаар зохион байгуулсан нь эдүгээ газрыг ишиглах эзэмшүүлэх харилцааг хөгжүүлэхэд нийцэхгүй байна. аймгийН төвийн сум нутаг дэвсгэргүй, бэлчээрийн мал аж ахуйг газар тариалантай хоршуулан эрхлэх боломжийг хязгаарласан, нутаг дэвсгэр лиценз хэлбэрээр гадаадын эзэмшилд шилжсэн зэргээр илэрч байна.
Аймаг анхнаасаа хурлын үүрэгтэй зохион байгуулагдаж байсан нь эдүгээ эдийн засаг, нийгэм, хүн амын төв болж нутаг дэвсгэр, удирдлагын хувьд харъяалах нэгж сумтай боловч түүнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхгүй, зөвхөн дээд байгууллагад мэдээ тайлан гаргах, дамжуулах үүрэгтэй байна. Энэ нь сумын эдийн засгийг хөгжүүлэх, түүнтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй болж, зөвхөн хүн, малаа тоолох хэмжээнд ажиллахад хүргэж байна. Нийслэлийн дүүрэг, хороодын засаг захиргааны хуваарьт ч гэсэн гажуудал үүсээд байгаа билээ.
Аймгийн захиргаанд үүрэг эрхийг шилжүүпэх. Засаг захиргааны хуваариа УИХ, Засгийн газартай хамтран аймгийн захиргаа нь санал оруулан шийдвэрлүүлж, төр нийгмийн үйлчилгээгхүргэхтэй холбогдон гарах төсөв санхүүжилт, татварын бодлогыг тогтоосон хэм хэмжээ үүрэг эрхийн хүрээнд төвлөрүүлэн, хуримтлуулж, зарцуулах хувилбар юм.
Зайлшгүй оршин байх хэрэгцээтэй сум, баг, хороо байхын зэрэгцээ хоорондоо 15-75 км зайтай, хүн ам нь 1500 орчим, эсхүл нутаг дэвсгэрийн хувьд давхардсан зэрэг нэгжүүдийг нэгтгэн түүнд тохирсон бодлого үйл ажиллагааг аймгийн захиргаа шийдэж болно. Сумдаа бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулсан нь хэрэгжих магадлал өндөртэй байгаа ч түүнийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, урамшуулах эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгааг шийдэх боломжтой юм.
Сумын захиргаанд үүрэг эрхийг шилжүүлэх. Өмнөх хувилбарыг хэрэгжүүлсэний дараагийн үе шатанд хүн амын тоо болон дэд бүтцийн хувьд оновчтой болсон сум нь өөрийн нийгэм, эдийн засгийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдвэрлэн хэрэгжүүлэх хувилбар юм. Энэ үед сумын тоо ойролцоогоор 160-250, сумын хүн ам 5000-10000 орчим байвал аж ахуй эрхлэлт нь өөрөө өөрийгөө тэтгэх үйлдвэрлэл, худалдан авах зах зээл бүрдсэн, татвар хуримтлал үүсэх боломжтой юм.
орон нутгийн хөгжлийн гол зорилгыг хүний хөгжил, ая тухтай лмьдрах орчин бүрдүүлэхэд чухалчлан үзэхэл нутгийн захиргаа, нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, иргэдийн аж ахуй эрхлэхтэй холбоотой харилцааг хөгжүүлэх асуудал юм. Нутгийн түвшинд иргэдийнхээ үүсэл санаачлагад тулгуурласан үйл ажиллагааг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь хөгжлийн нэг арга зам юм. Орон нутгийг хөгжүүлэх нь өмч, хөрөнгийн харилцааг зохицуулсан бодлогыг хэрэгжүүлэх асуудал юм.
Дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд хийцгээе.