Д. Баярхүү
/МУҮИС-ийн ОУХДС-д олон улсын харилцааны багш/
Шинэ толь №8, 1995
Энэ сэдвийг зориглон хөндөгч би бээр эдийн засгийн мэргэжилтэн биш боловч Хятадын шинэчлэлийн ид гарааны үед тус оронд ажиллаж (1984-1985), дараа нь Зөвлөлтийн реформын төгсгөл үе нэгдсэн ЗХУ-ын задралын үед мен Тэнд сурч амьдарч байсан хүний хувьд үзсэн харсандаа тулгуурлан доорхи зүйлийг толилуулъя. Тухайн цагтаа бидний анхаарлыг гойд татсан “перестройка”, түүний үлдээсэн ул мөр, Тэртээ арав гаруй жилийн өмнө эхэлсэн Хятадын “гайгө” (реформ гэсэн хятад үг-Зох), түүний үр дүнг олон улсын харилцааны судалгааны арга зүйн үднээс авч үзсэнээ энд эвлүүлэн бичихийг хичээлээ. Ул мөр, үр дүн гэж хоёр янзаар нэрлэснийг ч уншигч та анзаарах байх. Харин яагаад ингэж харьцуулав, одоо хэнд хэрэгтэй юм бэ? гэж эргэлзсэн бол түүнд эхлээд хариулъя. Өнөөдөр Орос болон ТУХН-ийн орнуудад өрнөж буй нийгэм-улс төр, эдийн засгийн үйл явц, түүний сургамж ингэж бичихийг шаардаж байгаа юм. Тэгэх тусмаа өнгөрснөө санагалздаг, шинэ юм бүхнийг үзэн ядаж, гутрангуй сэтгэлээр угтдаг хуучинсаг үзэлтнүүдэд энд бичих зүйл ямар нэг юм бодогдуулж магад. Өнөөдөр Орост олон хүн өөрчлөн байгуулалт буруу байсан, тийм юм хийх шаардлагагүй байсан гэж үздэг. Өөрчлөн байгуулалт байгаагүй бол нэгдмэл Зөвлөлт гүрэн задрахгүй, дэлхийн социализм устахгүй, бүх юм сайн сайхан хэвээр байх байлаа гэх буюу эсвэл өөрчлөлт хийхдээ зөвхөн эдийн засгаа хөндөөд л, улс төр үзэл суртал руу орох ёсгүй байсан мэт халаглан ярихыг олонтаа сонсож болно. Ийм халаглал хэр бодитой байв гэдгийг гаргаж тавихын тулд доорхи харьцуулалтыг хийсэн юм.
Реформ Хятадад
Энд реформ гэдэг ойлголт зөвхөн эдийн засгийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Энэ нь улс төр болон нийгмийн бусад салбартай нягт холбоотой явагдсан. Эдийн засгийн реформ хийхийн өмнөх Хятад орноор зурвасхан аялал хийе. 70-аад оны төгсгөлд ямар Хятад байсан билээ. Мао болон түүний чацуутан өвгөжөөр удирдагчид үхэх нь үхэж, амьд нэг нь “Соёлын хувьсгалын” гашуун тамаас салаагүй байсан. Мао ХКН-ын аппарат, ахмад дунд үеийн Коммунистуудыг бараг бүгдийг нь устгачихаад, нам төр толгойгүй байсан тийм үеийг эргэж саная. Энэ нь реформ хийхээр ямар ч хүн зориглосон эсэргүүцэгч гэж байхгүйтэй адил юм. Тэр үед Хятадын удирдлагад хэн үлдсэн билээ. 1976 оны үйл явдлуудын дараа (мао нас барсан. “Дөрвөн дээрэмчинг” бут ниргэсэн) Хуа Гофон тэргүүтэй зүүний романтик дундыг баригчид л үлдсэн юм. Тэд алгуурлаж, харзнаж, идэвхгүй байдал үзүүлснээрээ дараагийн шийдмэг алхамын өмнө хүчгүйдэх нөхцлөө өөрсдөө бүрдүүлжээ. Нөгөө талаар бүхнийг тэгшитгэн төвлөрүүлэх командын эдийн засаг бүх хүчээ шавхаж бараар нэг байран дээрээ даруй20 жил дэвхцсэн үе байв. Хятадынхүн амын 90 хувь нь тариачин, Хятадын эдийн засгийн үндэс нь газар тариалан. Ийм нөхцөлд реформ хийдэг юмаа гэхэд зөвхөн хөдөө тосгоноос эхлэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгээд ч 50, 60 оны зааг дээр албадан байгуулсан “Ардын kоммунууд” үр шимээ өгөхөө болиод дэндүү удсан, Хятадын тариачдын уур хорсол жигшэл зэвүүцлийн туйл болсон байлаа. Ийм учраас kоммуныг тараахад эсэргүүцэх үндэс байхгүй байв. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? гэхлээр Хятадын тариачдын эдийн засгийн сонирхлыг дээшлүүлж өгөхөөс эдийн засгийн реформ эхлэх ёстой нь тодорхой байна.
Тэгээд ч 1978 онд ХКН-ын 11 дэх удаагийн сонгуулийн II бүгд хурал яг ингэж эхлэх заалт өгсөн юм. Хятадад реформыг ердөө хоёрхон хэлбэрээр эхэлсэн гэж хэлж болно Энэ нь урьдах дэглэмийг буруутгахгүйгээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах, хүндийн төвийг төрийн бодлогын голыг) эдийн засаг- (улс хэрэг дээрээ хөдөө аж ахуй руу чиглүүлэх явдал байсан юм. Бас 60, 70-аад оны дэлхийн хамгийн том түгжирхий хаалттай улс гэдэг найз хаягаа авч хаяхын тулд үүд хаалгаа нээх нь дээрхи хоёртой зэрэгцэн явагдах ёстой байсан нь мэдээж. Ийм тодорхой нөхцөлд Хятадын реформ эхэлсэн юм. Хятадад Маогийн хэлмэгдүүлсэн ахмад хувьсгалчид урьдах гашуун туршлага дээрээ тулгуурлан үүнийг эхлүүлэхээс өөр аргагүй. Ер нь 60-аад оны эхэнд “Их үсрэлт” бүтэгүйтэж эхлэхэд л Лю Шаоци, Жоу Эньлай, Дэн Сяопин нар ийм реформ хийхийг сэдэж байсан боловч түүнд нь Мао болон “Дөрвөн дээрэмчин” саад хийсэн. Тэгэхээр цоо шинэ үйл санаанаасаа ургуулан хийх бус, урьд хийхээр төлөвлөсөн зүйлээ л хийнэ гэсэн үг. Саад болох ёстой улс нь 1976 онд байхгүй болсон, үлдэх цөөнхи нь (жишээ нь Хуа Гофен) ганцаардсан байдалд хятадын ахмад реформистуудад хэн ч саад болохгүй тийм нөхцөл тэр үед бүрджээ. Бас нэг зүйл бол Хятадын нийгмийн амьдралд ямагт голлох үүрэгтэй байдаг арми юм. Арми хаашаав, нийгэм тийшээ эргэдэг нь тоталитари дэглэмтэй орны нэг онцлог. 1978 он гэхэд хятадын арми Дэн Сяопиний гарт бүрэн ороод байлаа. Армийн удирдлагын гал цогтой хэсгийг Мао устгаж, үлдэх өвгөжөөр хэсэг нь Дэн Сяпоний үгийг дагахаас өөр аргагүй болсон байв.
Хятадын реформ эхлэхэд гадаад хүчин зүйл бол гол үүрэгтэй байсан. Жишээ нь хятадын цагаачдад улс төрийн бус, эдийн засгийн зорилгоор хандах эх орноо гэсэн хятад хүн бүрийн мах цусны үзлийг үүндээ ашигласан. Хятадын реформ эхэлж байхад Хятад-Япон, Хятад-Өрнөд Европын харилцаа бүрэн хэвийн болж, Хятад-Америкийн харилцаа хэвийн болох бэлтгэл ажлыг базаасан, нэг ёсондоо Хятад нь гадаадад харгалдах дайсангүй, зэвсэглэл батлан хамгаалахад тэгтлээ их хөрөнгө зарахгүй байсан хэрэг. Өрнөдийнхөн ч Хятадыг коммунист үхширсэн номлол, тогтолцооноос нь салгаж зах зээлийн эргүүлэгт хурдан оруулах гэж идэвхтэй тусалсан. Тийм учраас Хятад нь зөвлөлт шиг гадаад бодлогодоо буулт хийж байж, дэмжлэг хүлээх шаардлага байгаагүй юм. Дүгнэж хэлбэл, Хятад-Зөвлөл, Дэн Сяопин-Горбачевын хооронд асар их зөрүү байсан юм. Тийм учраас энэ хоёр реформ хоёр өөр замаар магадгүй хэзээ ч адилтгаж болшгүй, нийтлэг ямар ч үндэслэлгүй замаар салж явахаас өөр арга байгаагүй. Үүнийг Зөвлөлтийн жишээн дээр авч үзье.
Реформ Зөвлөлтөд
Зөвлөлтийн түүхэнд реформ хийхийг оролдсон гурван хүнийг бид мэднэ. Тэд бол Н.С.Хрущев, А.Н.Косыгин, М.С.Горбачев билээ. Хрущевын реформ түүний зөрчилтэй намтартай нь цуг (тодорхой хэлбэл 1964 онд түүнийг хуйвалдан огцруулснаар) төгссен. 60-аад оны дундуур Хрущевын реформыг амилуулах гэсэн Косыгины оролдлого Брежневийн гвардын бүр хүчинд дарагдан аяндаа замхарсан. Горбачевын реформ социалист системийн сүйрэл, нэгдмэл эх орных нь задралаар эцэс болсон. Хоорондоо тасалдалтай ийм гурван реформ, 1978 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа Хятадын реформ хоёрын дунд асар их ялгаа байгаа биз. Хятадад kоммуныг устгаж, тараахад эсэргүүцэл тулгараагүй, түүнийг нам-төрийн удирдлага нэг санаа зорилгоор хэрэгжүүлсэн. Гэтэл Горбачев засгийн эрх авмагц Колхоз, совхозуудыг тараах гэж хөдөлсөн бол юу болох байсан бэ? Ерөөсөө Зөвлөлтөд эдийн засгийн реформыг хөдөө аж ахуйгаас эхлэх нөхцөл байгаагүй. Яагаад гэвэл Зөвлөлтийн (өнөөгийн Оросын эдийн засгийн үндэс нь цэрэг-аж үйлдвэрийн хамсал, реформ хийе гэвэл тэндээс эхлэн эдийн засгийн системээ өөрчлөх ёстой. Цэрэг-аж үйлдвэрийн хамслын цаана Зөвлөлтөд нийгмийн анги давхрагын дайтай эрх эдэлж ирсэн генералитет, цэргийн эрхтэн нүүд байдаг юм. Мао аль олигтой жанжин, маршалуудаа хэлмэгдүүлж дуусгасан бол Горбачевын үед Сталины гвардын олон жанжин амьд мэнд байсан төдийгүй, дайны үед цэргийн карьер хөөсөн олон маршал генералууд Зөвлөлтийн нийгмийн амьдралд нөлөөлөн тухлан сууж байлаа. Зөвлөлтөд 1937 оноос хойш тийм том хэмжээтэй яргалал хэлмэгдүүлэлт явагдаагүй учир 80-аад он гэхэд Сталины үеийн олон зүтгэлтэн (хэрэг дээрээ асар том нам төрийн аппарат) нөлөөтэй хэвээр байсан юм. Жишээ нь Сталины үеийн элчин сайд бөгөөд ГЯЯ-ны дээгүүр түшмэл Громыко, Сталины үеийн II удирдагч Гришин, Сталины үеийн сайд Ломaka (зөвхөн гурав нь) зэрэг олон хүн Горбачевын “перестройка” гэгчийг хүлээн авах байсан уу даа? Тийм учраас Горбачев эхнээсээ ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан Хятадад хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаад л орхисон. Засгийн эрхийн төлөө ширүүн тэмцэл явагдаагүй (ганцхан Хуа Гофонийг өөрчлөхөд л хангалттай). Гэтэл Горбачев Зөвлөлтийн түрүүчийн дэглэмийн төдийгүй Сталины үеэс эрх мэдэлтэй явсан ахмад большевикуудын эсрэг, тэрнийг тойрон хүрээлэгчдийн эсрэг зуунги адармаатай тэмцэл хийж, удирдлагад аажмаар бэхожих хэрэгтэй болсон. Цэргийнхэн, эдийн засагчид, технократууд бүгд Брежневийн зогсонги үед тайвширч гүйцээд, эрх ямбаа алдахгүйг хичээн аливаа огцом радикал өөрчлөлтийн эсрэг байлаа. Тэдэнд эрх мэдэл нэр хүнд байсан учраас Горбачев ямагт сиймхийг (алдахыг нь анах гэсэн үг) ажиглаж, далим гарган зайлуулах (жишээ нь Рустын хэргээр Батлан хамгаалах Яамны удирдлагыг халж, арми дахь эрх мэдлээ бэхжүүлсэн) хэлбэрээр, зарим үед хууль зөрчих, хуйвалдах замаар эсрэг хүчнээ зайлуулсан юм. Тэр их тэмцлийг дуусгаж байж сая реформдоо орсон.Бас гадаад нөхцөл нь Горбачевын “перестройка”-д тааламжтай байгаагүй. Зөвлөлт бол АНУ-ын хувьд нэгдүгээр зэргийн дайсан, АНУ Зөвлөлтийн хувьд мөн тийм байлаа. Тийм учраас АНУ болон өрнөдийнхөн Горбачевын эхлүүлсэн ажлыг шууд дэмжээгүй. Горбачев өөрчлөлт хийхийн тулд гадаад бодлогодоо асар их буулт хийх шаардлагатай байсан юм. Учир нь олон улсын харилцааг бусниулсан олон маргаантай асуудал Зөвлөтөөс үдэлтэй тул тэдгээрийг засахаас нааш итгэл хүлээнэ гэж сэтгэшгүй байв. Олон улсын талбарт ЗХУ ганцаардлын байдалд орж, тэр ганцаардлаасаа гарахын тулд буулт хийхээс өөр аргагүй. Зэвсэглэлээр хөөцөлдөж, бүс нутгийн мөргөлдөөнд татагдан орсноор Зөвлөлтйн эдийн засаг цэрэгжиж эдийн засгийн бүтэц ямар ч реформыг хүлээн авахгүйгээр нэг эргүүлэгт орсон билээ. Үүнийг Кремлиэс ямар ч суу билэгт реформист засч хүчрэхгүй. Эдгээрээс гадна Зөвлөлт, Хятадын реформын онолын үндэс, зорилго нь огт хоёр өөр зүйл дээр тулгуурласан. Хятадад ард түмнийг өлсгөлөн гуйланчлалаас ангижруулах явдлыг гол үндэс, зорилгоо болгосон бол Зөвлөлтөд тэгтлээ өлсч цангасан байгаагүй. “Соёлын хувьсгал” Хятад орныг бүхэлд нь хөмрүүлчихсэн бол Брежневийн зогсонги үе Зөвлөлт гүрнийг тийм байдалд аваачаагүй Тэгэхээр Горбачев Хятадын жишгээр ажиллах нөхцөл байгаагүй. Мөхлийн даваанд тулж ирсэн Хятад орон хүссэн хүсээгүй Дэн Сяопиний сонгосон замыг хүлээн авахаас өөр аргагүй. Брежневийн үед магтаал сайшаал, шагнал урамшилд толгой нь эргэж, хээл хахуульд идэгдэж царцсан Зөвлөлт орон Горбачевын өрнүүн дэврүүн сэтгэлгээг хүсээд хүсээд хүлээн авах боломж байгаагүй юм. Үүнд л гол ялгаа нь байгаа болов уу.
АРХИВЫН МАТЕРИАЛААС
1992 оны УИХ-ын сонгуулийн дараа 1993 оны эдийн засаг, Нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төсөвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд сөрөг хүчний төлөөлөгчид дэлгэрэнгүй үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн олонхи түүнийг үл ойшоосон байдлаар сонсож суусан юм. Сөрөг хүчний төлөeлегчдийн хэлсэн санаа одоо ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд амьдралаар хэрхэн шалгагдсан гэдгийг эрхэм уншигчид өөрсдөө болгооно буй заа хэмээн хэвлэв.
Одоогоос яг нэг жилийн өмнө баталсан Монгол улсын Үндсэн хуулиар Монгол улсыг парламентийн бүгд найрамдах улс хэмээн тунхаглаж, Улсын Их Хурлын эрх хэмжээнд мөнгө, зээлийн бодлого, эдийн засаг, ниймийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, улсын төсвийг баталж байх, Улсын Их Хурлаас тодорхойлон баталсан үндсэн чиглэл, төсвийн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлдэг байхаар тогтоосон юм.
Урьд нь АИХ-ын чуулганаар улсын төлөвлөгөө, төсвийг хожим нь Улсын Бага Хурлаар үндсэн чиглэл, төсвийг баталдаг байсан нь хэрэг дээрээ хэлбэр төдий байлаа. Төрийн дээд байгууллага нь нийгэм, эдийн засгийн бодлогоо бодитойгоор тодорхойлох нөхцөл бололцоогүй, Засгийн газраасаа өргөн барьсан төсөв, телөвлөгөө, үндсэн чиглэлийг өөрчлөлтгүйгээр баталчихдаг нь бараг ёс, уламжлал болж байсан юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 1993 онд авч хэрэгжүүлэх мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 1993 оны төсвийн тухай асуудлыг авч хэлэлцэж байгаагаас үзэхэд малчин нь хөдөө аж ахуйд байгаа бэрхшээлээ тоочин ярьж, геологич нь уул уурхайн салбарт болж бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилж, эмч, багш нар нь эрүүл мэнд, боловсролын салбар унаж, доройтож байгаад бухимдан ярихаас цааш гарч чадахгүй эцэстээ Засгийн газраас өргөн барьсан төслөө баталдаг хуучин уламжлал хэнвээр үлдэхнээ.
Улсын Их Хурал мөнгөний бодлого, үндсэн чиглэл, төсвийн асуудлыг авч хэлэлцээд юуны өмнө өөр хоорон дынх нь уялдаа холбоог хангаж 1993 онд төрөөс явуулах эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлон гаргах учиртай. Монголбанkнаас УИХ-д өргөн барьсан мөнгөний бодлогод юмны үнийг 2 дахин өснө гэж тооцоолсон байхад, Засгийн газраас өргөн барьсан үндсэн чиглэл, төсөвт юмны үнийг 3-4 дахин өснө гэж тооцсон байна. Өөр олон зөрчил, уялдаа холбоогүй явдал байсаар байхад энэ талаар ярьж, хэлэлцэхгүй байгаа нь төрийн дээд удирдлага ганц намаас дагнан бүрэлдсэн үед гарах хэт найрсах хандлага газар авч байгаагийн илрэл гэж үзэхээс өөр аргагүй болгож байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллага нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бодитойгоор хэрэгжүүлдэг байгаасай, УИХ Засгийн газраа дэмжих газраа дэмжиж, дэмжиж үл болох газраа өөрийн гэсэн бодлоготойгоор Засгийн газартаа шаардлага, шахалт үзүүлдэг байгаасай. Энэ талаар УИХ дахь 70 гишүүнтэй МАХН-ын бүлэг онцгой анхаарч ажиллаасай гэж хусэх байна. Монголбанкны өргөн барьсан мөнгөний бодлого, Засгийн газрын өргөн барьсан үндсэн чиглэл, төсөв уялдаа холбоогүй байгаагаас гадна дээрх баримт бичгүүд МАХН-ын сонгуулийн хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөрт тавьсан зорилтод нийцэж буй эсэхэд МАХН УИХ дахь түүний бүлэг дүгнэлт гаргах болов уу гэж найдаж байна Ямарч байсан УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй мөнгөний бодлого, үндсэн чиглэл, төсвийн талаар бидний цөөнх зарчмын өөр бодолтой байгаа бөгөөд үүнийгээ тайлбарлая. Юуны өмнө төрөөс явуулах эдийн засаг, нийгмийн бодлогын төвд хүн байх ёстой гэдгийг бид удирдлага болгож байна. Монголын эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээл алсаас үдэлтэй, бодитой гэдгийг ойлгох үндсэн дээр шилжилтийн энэ бэрх ачааг хүүхэд, хөгшид тахир дутуу хүмүүсээс бусад хүн амын бүх давхаргад ижилсэн үрүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй байна. Гэтэл эдийн засгийн уналтад юуны өмнө тэтгэврийн хүмүүс, хөдөөгийн илүү нэрвэгдэж, харин хуучин системд боловсрол олж, албан тушаал эрх ямба эдлэгсэд хамгийн бага өртөж байна. Үнэнч, шударга хумуус ёс суртахууны дотоод итгэл үнэмшилдээ баригдан эдийн засагт учирсан бэрхшээлийг өөртөө үүрч, үгүйрэн хоосорч байхад ёс суртахуунгүй, эрээ цээргүй хүмүүс төрийн бодлого, хуулийнцоорхойг далимдуулан хөрөнгө завшиж байна. Нийгмийн эмзэг давхрагыг хамгаалах иж бүрэн арга хэмжээ программгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх аюултай болохыг анхааралдаа авмаар байна Тухайлбал, ядуучуудыг тэтгэхэд 120 сая төгрөг төлөвлөсөн нь эдийн засгийн уналт, цаашдын хандлагыг зөв үнэлж чадаагүйтэй холбоотой Ядуучуудад үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь туслахыг урьтал болгох ёстой атал тэдэнд хэдэн төгрөг хүртээх замаар 120 сая төгрөгийг төсвөөс зарцуулах гэж байгаа нь хүнээ гэсэн бодлого байхгүй байгаагийн нотолгоо ю. 1993 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд монглын эдийн засгийн уналтыг зогсоож дотоодийн нийт бүтээгдэхүүнийг 4.7 хувиар өсгөхөөр заажээ. Төлөвлэж л байгаа юм бол эдийн засгийг заавал өсгөнө гэдэг нь манай эдийн засгийн төв байгууллагын сэтгэлгээний хоцрогдол юм. Өнгөрсөн 1992 онд мөн л дотоодын нийт бүтээгдэхүүнийг Засгийн газар 2 хувь өсгөнө гэж тооцоолсон боловч хэрэг дээрээ 1992 онд дотоодын нийт бүтээгдэхүүн бидний тооцоогоор өссөн биш харин 16 хувиар уналаа. Энэ байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1993 онд мөн л өсгөхөөр гэхдээ энэ удаа 4.7 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Хүсэл эрмэлзэл байгааг үгүйсгэх арга алга. Гэвч энэ нь хэр үнэн, бодитой вэ? Гэдэгт ахин дахин бодмоор байна. Засгийн газар 1993 оны үндсэн чиглэл, төсвөө зохиохдоо эдийн засгийн уналтыг зогсоож, өсгөх чигийг удирдлага болгожээ. Чухам үүнд л дээрх баримт бичгүүдийн гол алдаа оршиж байна. Алдаа хийх шалтгаан эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээлийг гүйцэд задлан шинжлэлгүйгээр онош буруу тавьж байгаатай холбоотой бөгөөд үүнтэй уялдан эдийн засгаа эмчлэх арга нь буруу өвчнийг улам үгдрээн ужигруулах шинжтэй болсон байна гэж үзэж байна. Бидний үзэж байгаагаар 1993 онд эдийн засгийн уналт үргэлжилж тогтворгүй байдал хадгалагдах бөгөөд тавих зорилт нь хохирлыг хамгийн бага байлгах явдал юм. Үүний үндэслэлийг хэлье.
Засгийн газар, Монголбанк саяхан төгрөгийн албан ёсны ханшийг нэг доллар 40 төгрөгөөс 1 доллар 150 төгрөг хүртэл унагаж цаашид хөвөх курсэд шилжих зорилтыг тавьж байгаа билээ. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ арга хэмжээ авах нь зайлшгүй байсан бөгөөд валютын курс эрс өөрчлөгдөх нь ямар ч эдийн засагт тогтворгүй байдлыг үүсгэдэг гэдгийг удирдлага болгомоор байна. Тэр тусмаа чөлөөт валютын төгрөг той харьцах албан ёсны ханш зах зээлийн бодит ханшнаас нилээд тасралттай хэвээр үлдэж байгаа нь тогтворгүй байдал нилээд урт удаан хугацаанд үргэлжлэхнээ гэсэн дүгнэлтэд зайлшгүй хүргэж байгаа юм. Нөгөөтэйгүүр монголын эдийн засаг нэг орны хараат байдалд хэвээр, эдийн засагт импорт багтаамж ихтэй үйлдвэр зонхилж байгаа нь уналт үргэлжлэх нь гэсэн дүгнэлтэд хүргэж байна. 1992 онд импортыг 500 гаруй сая ам.доллараар төлөвлөсөн боловч бодит гүйцэтгэл 360 сая ам. Доллар гарсныг эргэн санахтун. 1 доллар 150 төгрөг болгож цаашид төгрөгийн албан ёсны ханшийг унагаж бодлого явуулах нь экспортыг урамшуулах, импортыг хянахад чиглэсэн зөв арга хэмжээ мөн боловч эkспорт нэмэгдүүлэх үр дүн нь алсдаа, импорт хорогдох үр дүн нь ойрын хугацаанд гарах болно. Үүнээс үзвэл 1993 онд 519 сая ам. доллараар төлөвлөсөн импортыг биелүүлэх бололцоо мөхөс бөгөөд энэ нь улс орны эдийн засгийн уналтад зайлшгүй нөлөөлөх шалтгаантай гэж бид үзэж байна. Эдийн засагт болж буй үйл явдалд хэрвээ зөв дүгнэлт өгч чадахгүй, эдийн засгийн бодит хуулиудыг үгүйсгэх байдлаар төрийн бодлогоо бид тодорхойлох юм бол сөрөг үр дагавар гарахад хариу өгөх бэлтгэлгүйгээр, тийм боловсорсон арга хэмжээгүйгээр үлдэж эцэстээ нийгэмд учруулах хохирол өндөр байх юм. Яг энэ утгаараа үндсэн чиглэлд хандсан үзэл баримтлалын гол асуудлыг буруу гэж үзэж байна.
Өөр нэг асуудал бол Монгол улсын төсвийн асуудал. Энэ асуудал дээр бид мөн лхагас арга хэмжээ авсан хэвээр байна. Төсвийг гурван бүрэн дэхүүн хэсгээр нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, орлого. Хоёрдугаарт, зарлага. Гуравдугаарт, энэ хоорондын зөрүний алдагдлын тухай асуудал. Орлогын асуудал дээр өнөөдөр их бага хэмжээгээр төр засгаас eeрчлөлт хийж байна. Үүний нэг жишээ нь зөв ч бай буруу ч бай өнөөдөр татварын оно тогтолцоо бий болж гарлаа гэж хэлж болно. Үндсэндээ орлогын тал дээр шинэ эдийн засгийн харилцаанд нийцэхүйц тийм хэмжээний өөрчлөлтүүд явагдаж байна гэж бид үнэлж байна. Гэхдээ төсвийн орлогыг тооцоход томоохон хэд хэдэн алдаа хийж байна. Энэ алдаа юунд байна вэ гэвэл, нэгдүгээрт, ер нь төсвийн орлогыг хэтрүүлэн үнэлэх тийм хандлага манай хуучин практикт байсан юм. Үүний нэг жишээ нь 1992 онд тэтгэврийн санд шимтгэлийн орлогын төлөвлөгөөг бид 1053.2 сая төгрөгөөр төсөвлөж байсан бол гүйцэтгэл нь хэрэг дээрээ 955.3 саяар гарч ирж байгаагаас харахад ойлгомжтой. Тэтгэвэрийн санд улсын төсвөөс 1163.7 сая төгрөгийг өгнө гэж төлөвлөж байсан бол зарцуулалт, гүйцэтгэл нь 1068.9 саяар гарч ирж байгаа. Гадаад зээлийг ч гэсэн аваад үзэх юм бол төсвийн орлого талд 1992 онд 1936 сая төгрөг төлөвлөж байсан бол гүйцэтгэл нь 1400 сая болж байна. Орлогоо хэтрүүлэн төлөвлөдөг практиk манай хуучин эдийн засагт ч байсан, өнөөдөр ч энэ байдал хэвээр үргэлжилж байна. Энэ нь эдийн засагт тэнцвэргүй байдлыг хөөрөгдөх нэгэн хөшүүрэг болж байгаа гэдгийг анхааралдаа авмаар байна. Төсвийн орлогыг шинэ хуулиар тооцохдоо үйлдвэр, аж ахуйн газруудын хэвийн ажиллагаа хадгалагдаж ашгийн түвшинг буурахгүй гэж тооцжээ. Энэ нь орлогын тооцоонд маш их алдаа хийхэд хүргэж байна. Учир нь олон үйлдвэр, аж ахуйн газарт валютын курс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэдний зардал нэмэгдэж ашиг нь буурна.Ашиг буурах үйл явц төсөвт яаж тусах вэ гэхээр олон үйлдвэр, аж ахуйн газрууд татварын өндөр шатлалаас бага шатлал руу шилжиж төсөвт сөрөг нөлөөлөх байдал бий болно. Энэ нь төсвийн орлого тал дээр зайлшгүй хорогдол бий болгож байгаа юм. Нөгөө талаас, шинэ татварын хуулиар орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудад зарим нэг татварыг тогтоох эрхийг олгосон боловч татварыг тогтоогоод авах механизм бүрэн бүрэлдэж чадаагүй дөнгөж шилжилтийн шатан дээр байгаатай холбогдуулаад төсөвт тооцсон зарим татваруудыг олж авахад хүндрэл бэрхшээлүүд гарна. Нэгэнт хувьчлал явуулж байгаа бол хувьд очиж байгаа үйлдвэр, аж ахуйн газар татвараас зугатаах хандлага тэртэй тэргүй зайлшгүй байна. Татвараа нуух, түүнийг илрүүлэх арга механизм дээр бид шинэлэг туршлагагүй байгаа учраас төсвийн орлогын тооцоонд зарим нэг зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Тийм учраас орлого тал дээр бүхэлдээ хэтрүүлэн үнэлэх байдлаар төсөв зохиогдож гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм. Хэрвээ бид орлого тал дээр бүхэлдээ хэтрүүлэн үнэлэх байдлаар төсөв зохиогдож гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм. Хэрвээ бид орлого тал дээр нь их бага хэмжээгээр өөрчлөлтийг хийж чадаад болоод яваад байгаа бол төсвийн зарлага тал дээр чухамдаа өөрчлөлт хийх талаар нэг ч алхамыг бид хийж чадаагүй. Төсвийн зарлaгын асуудал бол эдийн засгийн шинэ харилцаанд огт зохицолдохгүй байдалтай байна. Үүний нэг жишээ болгож хэлэхэд 1993 онд төлөвлөж байгаа Засгийн газрын төсвийн зарлага нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд 47 хувь байгаа нь бидэнтэй ойролцоо хөгжилтэй орнуудын түвшин 30 орчим хувьтай харьцуулбал өндөр байна. Бид нийгмийн нийт бүтээгдэхүүнд зарлагыг эзлэх хувь хэмжээг бууруулах чиг хандлагыг барих ёстой. Гэтэл энэ нь үндсэндээ буурч чадахгүй байна. Төсөвт хөрөнгийг хэт төвлөрүүлэх байдал хэвээр хадгалагдаж байна гэдэг дүгнэлтийг хийхээс өөр аргагүй болгож байна. Төсвийн зарлагад бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн өөрчлөлт бол хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйгээс болж төсвийн зүйл ангиудыг тэгшитгэн тайрах, хасах ийм л замаар бид явж ирсэн болохоос биш төсвийн зүйл ангиудыг бүтцийн хувьд нь өөрчлөх замаар явж ирж чадсангүй. Тийм учраас байгаа хөрөнгөө үр ашигтай ашиглах зорилгоор чиглэл чиглэлээр нилээд программ боловсруулж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, НҮБ-ын хөгжлийн программын хүрээнд хийсэн судалгаагаар багц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх замаар боловсролын системд түүний чанар чансааг бууруулахгүйгээр зарцуулж байгаа хөрөнгийг 25 хүртэл хувиар бууруулах бололцоо байна. Ийм багц арга хэмжээ нь боловсролын системийн үндсэн хөрөнгийн ашиглалтыг дээшлүүлэх багш эцэг эхийн ачааллыг зохистой хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх чиглэлд авагдах юм. Жишээ нь, өнөөдөр сургууль болгон өөрийн гэсэн захиралтай, сургууль болгон өөрийн гэсэн хичээлийн эрхлэгчтэй, сургууль болгон өөрийн гэсэн газар зүйн багштай ийм байх шаардлага байна уу үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад нэг сургууль олон байртай байж болдоггүй юм бэ? Яагаад багш нар өөр хоорондоо гүйж хичээл зааж болдоггүй юм бэ? Яагаад тэр сургуулийн үндсэн хөрөнгийн ашиглалтыг арай эрчимтэй ашиглах байдалд оруулж бол доггүй юм бэ? Энэ чиглэлүүдээр бодсон бүхэл бүтэн программ боловсруулж ажиллах шаардлагатай байна гэж үзэж байна. Шинжлэх ухаан, дээд боловсролыг нэгдмэл зохион байгуулалтад оруулах явдал бол шинжлэх ухаан боловсролын системд зарцуулах хөрөнгийн ашиглалтыг сайжруулах чиглэл мөн. Энэ талаар арга хэмжээ төлөвлөж ажиллах хэрэгтэй. Энд анхаарах бас нэг чиглэл бол Засгийн газрын бус байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт ч мөн ижил ийм программаар хандах гүйгээр бид цааш явж чадахгүй. Юуны өмнө эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд нэн түргэн оруулах, эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгийн нилээд хэсгийг эрүүл мэндийн хувийн даатгалуудыг байгуулахад төсвөөс туслах чиглэлээр зарцуулмаар байна Төсвийн зарлагын зүйл ангийг зах зээлийн зарчмаар боловсруулдаг болмоор байна. Үнэхээр төсвийн зүйл ангийг өнөөдөр ийм байдлаар боловсруулж байх юм бол УИХ хэзээ ч өөрчлөлт хийж чадахгүй байх болно. Жишээ болгож төсөвт туссан удирдлагын зардлыг хэлэх байна. Удирдлагын зардал гэхээр бид хамгийн түрүүнд УИХ, Засгийн газар, яам тамгынхаа газрын зардлын хэмжээнд ойлгоод байдаг, үнэн хэрэг дээрээ удирдлагын зардал гэдэгт бол эмнэлэг, сургууль, өөр бусад газруудын зардал нэгэн адил хамаарч энэ удирдлагыг хямд төсөр байлгах, хялбар байлгах ийм арга хэмжээг бодож багасгах талаар тодорхой программ боловсруулж ажиллах шаардлага зайлшгүй байна гэж бодож байна. Ер нь удирдлагын зардлыг бууруулах гол үндсэн чиглэл бол мэдээллийн нэгдсэн системийг байгуулах явдал бөгөөд Засгийн газар үүнд анхаарлаа хандуулах ёстой. Хэрвээ мэдээллийн нэгдсэн систем байхгүй байгаа нөхцөлд бол бид хуучин улс ардын аж ахуйг удирдлагаар хангахын тулд аппарат байгуулах, орон тоо байгуулах замаар явдаг зам хэвээрээ хадгалагдаж үлдэх болно. Тийм учраас энэ нэгдсэн системийг байгуулах чиглэлд анхаарлаа хандуулаач гэж хүсэлт тавьж байна. Нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг шинэ тогтолцоонд шилжиж байгаа гэдгээ бид мартмааргүй байна. Гэтэл тэр хэмжээгээр янз бүрийн хэмжээнд төрөл бүрийн аппарат байгуулан удирддаг хуучин арга барилаасаа салахгүй байгаа учраас бүхэлдээ удирдлагын зардал нэмэгдэх төлөв харагдаж байгаа бөгөөд үүнийг зарим нөхдүүд маань шинэ үндсэн хууль батлагдсантай холбож тайлбарлаж байгааг бид буруушааж байна. Олон нийтийн байгууллагыг төсвөөс санхүүжүүлэх байдлыг зогсоох хэрэгтэй. Энд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дурьдаж хэлмээр байна. Монголын эмэгтэйчүүдийн төлөө улсын төсвөөс хөрөнгө зарцуулах нь зайлшгүй. Гэхдээ энэ төсвийг эмэгтэйчүүдийн байгуулпагын аппаратыг санхүүжүүлэхэд зарцуулах биш, улсаас тэр асуудлыг шийдвэрлэхэд бусад байгууллагад захилага өгч гүйцэтгүүлэх замаар энэ санхүүжилтийг хийх шаардлагатай байна. ОНБ-ын аппартатуудыг санхүүжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгийг төсөвт батлах явдлыг шууд таслан зогсоох шаардлагатай. Төсвийн зарлагыг бууруулах нэг том асуудал бол батлан хамгаалах зардал юм. Монголын эдийн засагт батлан хамгаалах зардал ямархүү хэмжээний дарамт үзүүлж байна вэ гэдгийг дараахь үзүүлэлтээр хэлж болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд батлан хамгаалах зардал өнөдөр 3.6 хувь байгаа бөгөөд, энэ нь жишээлбэл цэрэг улс төрийн хувьд биднээс нилээд хүнд нөхцөлд байгаа гэх Латин Америк, Карибын орнуудынхаас 2.4 пунктээр өндөр байна. 18-32 насны эрэгтэйчүүдэд зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүний эзлэх хувь хэмжээ өнөөдөр 5.4 хувь байна. Гэтэл хөгжиж байгаа орнуудынхаас энэ үзүүлэлт 1.9 пунkтээр өндөр байна. Иймд бид үүнд бас л нэг программтай, тодорхой чиглэл боловсруулж ажиллах ёстой. Үүний гол утга агуулга юу байх вэ гэдэг дээр бидний санал гэвэл, нэгдүгээрт хилийн цэрэгтэй байх нь ойлгомжтой, ардын армид цэрэг татах явдлыг 1-3 жилээр хугацаагаар зогсоож бие бүрэлдэхүүнд зарцуулах байсан хөрөнгийн 50 хүртэлх хувийг зэвсэгт хүчний ахлагч, офицерүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн армийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Үлдэх хэсгийг ядуучууд, нийгмийн эмзэг давхрагыг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээнд зарцуулах саналыг тавьж байна. Өөр нэг төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээ нь тосвөөс тээвэр, мал эмнэлэг, цэвэр, бохир усанд өгч байгаа татаасын хэлбэрийг үр ашигтай байлгах шаардлагатай байна. Татаасыг аливаа байгууллагад бус, чухам ядуу хэрэглэгчдэд нь өгөх ийм чиглэлээр энэ программыг боловсруулж ажиллах шаардлагатай. Төсвийн зарлага өндөр гарч байгаагийн нэг гол шалтгаан нь Монгол улсын өр зээлийн төлбөрийн үйлчилгээнд асар их хөрөнгө зарцуулагдахаар 1993 онд тооцогдсон 1993 онд 62.3 сая ам.доллар өрийн төлбөрт зарцуулна гэж оржээ. Энэ өрийн төлбөр гадаадаас авч байгаа зээлд УИХ өөрөө хяналт тогтоох шаардлагатай. Ингэхгүйгээр 1993 оны төсөв дараа нь ирэх онуудын ирээдүйн улсын төсөвт ачаалал маш их хүчтэй болох хандлага гарч ирэх учраас энд УИХ чиглэсэн бодлоготой, алсын бодлоготой хяналтыг тогтоохгүй бол болохгүй гэж үзэж байна. Нөгөө талаар, төсөв, өр зээлийн төлбөр өнөөдрийн төсөвт маш их өндөр ачааллыг үзүүлж байна. Энэ өндөр ачааллыг бууруулах арга замын талаар манай гадаад бодлого бүх талаар чиглэгдэхгүй бол болохгүй байна гэсэн бодолтой байна. Дараачинй асуудал нь алдагдлын тухай асуудал. Хамгийн ноцтой асуудал бол алдагдлын асуудал. Төсвийн алдагдлыг Засгийн газраас өргөн барьснаар 7035 сая төгрөгөөр төлөвлөжээ. Төсвийн алдагдал өндөр гарна гэдэгтэй бид санал нэг байна. Өөр ямарч арга байхгүй. Гэхдээ бидний үзэж байгаар төсвийн алдагдал хавьгүй өндөр гарна. Асуудлын гол нь төсвийн алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт гол анхаарал хандах ёстой. Засгийн газрын өргөн барьсан төслеер төсвийн алдагдлыг бүхэлд нь гараалын зоол, тусламжаар хаана гэжээ Гэтэл төсвийн алдагдлыг зөвхөн гадаадын зээл тусламжаар бус банкны болон бус байгууллагын зээлээр хааж болох бeгeeд төсвийн алдагдлаа яаж хаах вэ гэдгээр доод тал нь 10 гаруй хувилбар Улсын Их Хурал, Засгийн газар боловсруулсан байх учиртай Энэ талаар та бүгдийг арга хэмжээ аваачээ гэж хүсэж байна. Учир нь эдийн засагт болж байгаа хандлага чиглэлийг буруу үнэлж байгаатай холбогдоод явцын дунд цочмог дох байдал гарахнээ Хэрвээ энэ байдлыг бодолцохгүй бол бидэнд ихээхэн хохирол учрах болно гэдгийг анхааралдаа авмаар байна. УИХ Засгийн газраас өргөн барьсан үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөг хэлэлцээд буруу хандлагыг нь засч чадахгүй оруулсан үзүүлэлтүүдээр нь батлах юм бол энэ үзүүлэлт юуны өмнө Засгийн газраас Олон улсын валютын сантай хэлэлцээр хийх баримт бичгийн үндэслэл болдог шүү гэдгийг анхаармаар байна. Буруу үндэслэл нь эцэстээ яаж тусдаг вэ гэвэл ОУВС өөрийнхөө гол үзүүлэлтүүдийг биелүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт өгөхдөө хүргэж бүхэлдээ Монгол улс олон улсын байгууллагуудын өмнө олон улсын өмнө нэр хүндээ алдаж хөрөнгө оруулах бололцоонуудыг бүгдийг алддаг шүү гэдгийг ахин дахин анхааруулмаар байна. Тэр тусмаа Ерөнхий сайд Жасрай өмнөх Засгийн газрынхаа нэг алдаанд эдийн засагт болж байсан хандлагаа буруу үнэлсэн, сөрөг үр дагавруудыг дутуу тооцсон гэж зөв шүүмжилсэн боловч өнөөдөр Ерөнхий сайд Жасрайн Засгийн газар энэ алдааг яг давтахад бэлэн байдалд орчихоод байна гэдгийг Их Хурал анхааралдаа авна уу гэж бодож байна. Эцэст нь тэмдэглэхэд, нийгэм, эдийн засгийн бодлого бол тодорхой улс төрийн орчил дотор явагддаг гэдгийг анхааралдаа авахгүй бол боломгүй байна. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудын гаргасэн судалгаа ч тэр, хүлээн зөвшөөрсөн үзэл бодол нь ч тэр хаана олон нам байна, хаана олон нам үр ашигтай ажиллаж чадна, тэнд эдийн засгийн өсөлт хангагддаг гэдэг. Харамсалтай нь УИХ-ын сонгуулиар өнөөдрийн байгуулагдсан парламент маань үндсэндээ нэг намынх болсон. Энэ байдал сөрөг үр дагавартай. Энэ сөрөг үр дагаварыг хэрхэн нөхөх вэ, яаж арилгах вэ гэдэг дээр нэгэнт төр засгийн эрх мэдлийг авсан МАХН өөрөө анхаарч ажиллан онцгой арга чиглэлээ тогтоохгүй бол боломгүй байна гэж хэлмээр байна.
Энэ нөхцөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах асуудал дээр анхаарахгүй бол болохгүй. Учир нь, нийгэмд байгаа сөрөг үр дагаврууд, хүнд бэрхшээлүүд нуугдмал байдалд орох вий гэдгээс дээд зэргээр болгоомжлох хэрэгтэй. Тийм учраас хэвлэлийн чөлөөт байдлыг хангах явдал бол энэ байдлыг мэдэрч байх, цаг тухайд нь арга хэмжээг боловсруулж, нийгэм өөрөө түүндээ зохицож боловсронгуй болж байх учиртай бөгөөд энэ байдлыг анхаарна уу гэсэн саналыг тавьж байна.
МҮАН-аас нэр дэвшигдэн сонгогдсон УИХ-ын гишүүн
Д.Ганболд
С.Зориг
Ц.Элбэгдорж
М.Энхсайхан
МСДН-аас нэр дэвшигдэн сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж
ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭГЧИД
Адам Смит
1776 он түүхэн хөгжлийн хувьд тэмдэглэлт жил байсныг мэдэхийн тулд нэн гойд ой дурсалтай байх хэрэггүй юм. Энэ онд Филадельфид хотноо АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхагдалд гарын үсэг зурсан. Бас энэ онд философийн багш, Шотландын профессорын “Ард түмний баялгийн мөн чанар, шалтгааны тухай судалгаа” (нийт олонд “Ард түмний баялаг хэмээн алдаршсан) гэсэн нэртэй ном нийтлэгдсэнийг цөөн хүн мэдэх байх. Энэ ном нийтлэгдсэн нь эдийн засгийн асуудлаарх оюун сэтгэлгээний хөгжилд шинэ эрин бий болгосон. Хэдийгээр энэхүү номын олон үзэл санаа тэр үедээ цөм шинэ зүйл байгаагүй боловч түүнийг зохиогч Адам Смит ерөнхийдөө эдийн засгийн ухааны эцэг гэгдэх болсон юм.
Глазгогийн Их Сургуульд профессор Смит ёс суртахууны философи зааж байлаа. Түүний мэргэшсэн салбар нь “жам ёсны шашин судлал” байсан бөгөөд энэ хичээлийн зорилго нь бодисын болон нийгмийн үзэгдлийг жолоодож буй жам ёсны хуулиудыг ойлгох болон томъёолох явдал гэж үзэж байв.
Смит тулгуур бүтээлээ бичиж байсан тэр үед улс үндэстний баылаг буюу элбэг дэлбэг байдал нь үндэсний эрдэнэсийн санд хуримтлагдсан алт мөнгөөр хэмжигдэнэ гэж олон улс төрч үзэж байв. Засгийн газрын эрдэнэсийн сан дахь алт мөнгөний тооноос илүү хүмүүсийн хийж буй өдөр тутмын бизнес ажиллагаагаар улс үндэстний баялаг тодорхойлогдоно гэж Смит онцлон тэмдэглэж байв. Тэрбээр үйлдвэрийн газарт ашиглаж буй машин, байгууламж мэтийн тоног төхөөрөмжийн хуримтлал бол баялагийн гол чухал шалтгаан байсан, учир нь гэвэл энэ нь хөдөлмөрийн хуваарийг нэмэгдүүлсэн гэж итгэж байв.
Өөдлөн дэвжсэн шотланд эр “хадгаламж бол капиталын хуримтлалыг санхүүжүүлэх санг хангах хэрэгсэл болохын хувьд эгзэгтэй зүйл” хэмээн нотолсон.
Смитийн номондоо тавьсан гол зорилт бол өдөр тутмын үйл ажиллагааны гаднаас харахад эмх замбараагүй мэт зүйлийг жам ёсны дэг журмын үр дүн болгох механизмыг таньж мэдэх ерөнхий хүрээг боловсруулахад оршиж байв. Шахин судлал дахь түүний дэвсгэр суурь нь оновчтой араншингийн үзэл санаа байв. Адам Смитийн гол бөгөөд урт настай хувь нэмэр бол эдийн засгийн харилцан үйлчлэлийн онолд тулгуурласан хүн бүр гагцхүү өөрийн ашиг хонжоог сахин мөрддөг гэсэн үзэл бодлыг томъёолсон явдал юм.
Оновчтой араншил бол биологийн нөхцөл шалтгаантай холбоотой, хүмүүс төрөлхөөсөө ашиг сонирхлоо голлон сахиж мөрдөх хандлагатай гэдэгт Смит итгэж байв. Хувийн ашиг хонжоог сахин мөрдөхдөө бодигал хүмүүс эсэн мэнд амьдрах шаардлагаар нийгмийн ашиг сонирхлын тусын тулд үйл ажиллагаа явуулахад хүрдэг. “Өөрийн ашиг сонирхлоор тодрох” зарчмын тухай ил тод мэдэгдэхдээ А.Смит альтруизм буюу бусдад дэм үзүүлэх үзэл биш, харин бусадтай хорших хэрэгцээ нь бодигалын сэдэл шалтаг болдог гэдгийг онцлон тэмдэглэсэн. “Ард түмний баылаг” номондоо хүмүүст өөрсдийн ах дүү садан төрөлдөө туслах боломж ямагт байдаг, тэгээд үүнийг дан ганц тэдний сайн сайхны хүслээс хүлээх нь дэмий хоосон зүйл юм гэж бичсэн.
А.Смит “мах, шар айраг, талхны мухлагийн эзэн бидэнд сайн сайхныг хүсэн байдгаас огтхон ч биш, тэд өөрсдийн ашиг хонжоог бодож байдгийн улмаас л бид үдийн хоолоо олж авч байгаа юм… Бодигал бүхэн өөрийн эзэмшиж байгаа аливаа капиталаа хамгийн ашигтай хэрэглэхийн тулд ямагт чармайн байдаг… энэхүү үйлдвэрлэлээс хамгийн их үнэ өртөгтэй бүтээгдэхүүн гаргаж авахыг эрмэлзэхдээ хүн бүр өөрийн зорилгоо гол болгодог, бусад олон нөхцөлийн нэгэн адил энд ч гэсэн түүнийг үл үзэгдэх гар жолоодон, уг хүний хүсэн эрмэлзэж байснаас огт өөр зүйлд хүргэдэг” гэж бичжээ.
Эдийн засгийн шинжлэх ухаан сүүлийн хоёр зуун жилд А.Смитийн номонд үндэс суурь нь тавигдсан үзэл санааг боловсруулж, нөхөж сэлбэн үлэмжхэн хөгжсөн. Хүмүүсийн үйл ажиллагаа нь бүхэнд ашиг хонжоотой байхаар энэхүү үйл ажиллагааг чиглүүлж байдаг зах зээлийн шижим түлхэц, “үл үзэгдэх гарын” үзэл санаа нь А.Смитийн эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хамгийн жинтэй хувь нэмэр хэвээр байна.
Б. Намсрай
Ч. Лхагважав
Хянасан: Б. АРИУНБАЯР