В.Параманов
Шинэ толь №66, 2009
Түлхүүр үг: Геополитик, Бүс нутаг, улс төрийн идэвхжилт, геостратеги, интеграчлал, газарзүйн байршил, тогтвортой байдал, иргэний төр, хөрш орнууд
Удиртгал
Хуучин ЗХУ-ын задрал болон Шинэ Тусгаар улсуудын үүсэлд тулгуурласан дэлхийн геополитикийн дүр зургийн өөрчлөгдөж буй үргэлжлэл нь Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узкбекстан орнуудыг багтааж байдаг Төв Азийн бүс шинээр геополитикийн нэн чухал нөхцөлийг бүрдүүлэхэд хүргэж байна. Төв Азийн бүс нутаг нь геополитикийн сонирхол буюу эрмэлзлэл татахааргүй хязгаар нутгаас хөгжингүй орнууд болон олон улсын бусад салбарын сонирхлын маш хүчтэй талбар болж хувиран өөрчлөгдөх үе шатандаа явж буй бүс нутаг болжээ.
Эх газрын “зүрхэнд” оршдогоороо Төв Ази нь Евразийн стратегийн бусад чухал бүс нутгийн хувьд өөрийн онцлог төрхтэй, өөрөөр хэлбэл тэдний нэвтрэн орох “үүд хаалга” нь болж байгаа юм. Дорно зүгг Хятад болон Ази Номхон далайн бүс нутаг, өмнө зүгт Афганистан, Ойрхи дорнодын улс болон лалын шашинт бусад улс, баруун болон умард зүгт Кавказ, Турк, Европ тив, Орос улс оршино.
Төв Ази дахь улс гүрнүүдийн байдал ямар чиглэлд хөгжихөөс шалтгаалан дэлхий ертөнцийн хүчний тэнцвэржилт маш их хамаарах болж байна. Төв Азийн орнуудад болж өнгөрөх аливаа үйл явц өөрийн тусгалыг зөвхөн бүс нутгийн хэмжээнд үзүүлээд зогсох төдийгүй энэ нь дэлхийн хөгжлийн тэнхлэг нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн Евразийн эх газрын геополитикийн тэнцвэрийг өөрчлөх хэмжээнд хүргэж болно.
АНУ-н Үндэсний аюулгүй байдлын талаар АНУ-н Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Збигнев Бжезинский нь Евразийн үйл ажиллагаанд Төв Азийн орнууд, Кавказ болон Афганистаныг багтаасан бүс нутгийн хэрхэн нөлөөлж буй хүчин чадлыг үнэлээд, энэ бүс нутгийг “Евразийн Балкан” гэж дэмий ч нэг нэрлээгүй юм. АНУ-н төрийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч Строуб Тэлботт энэ бүс нутгийн чухлыг өөрийн дүгнэлтэндээ тэмдэглэхдээ: Төв Азид өрнөх байдал нь хуучин зөвлөлт орны удирдлагад байсан улсуудад төдийгүй (нэн ялангуяа Орос, Украйн) Хятад, Турк, Иран, Афганистанд ч маш их нөлөөлөх болно гэжээ. Төв Азийн үйл ажиллагаанд нөлөөлөх бас нэг чухал хүчин зүйлд дээр хэлсэнчлэн өндөр хөгжилтэй орны улс төрийн гадаад бодлогын идэвхтэй ажиллагаа хамаарна.
Өнөөдөр Төв Азийн бүс нутагт бий болж буй цаашдын стратегийн өрсөлдөөн хүчтэй болж байгаа нь үзэл санааны хувьд бус харин геополитик болон эдийн засагт үндэслэгдсэн шинэ сөргөлдөөнийг үүсгэж байна.
Үүнээс гадна маш олон дүгнэлтээс харахад энэ бүс нутаг нь Евразийн төв хэсгийг геополитикийн хувьд нөөц, газрын баялаг болон тээвэр харилцааны сүлжээг геоэкономикийн хувьд хянах бүрэн магадлалтай гэж үзэж болно. Төв Азийн геополитикийн нөхцөл байдал бүрэлдэн тогтоход дэлхийн бүс нутгийн өндөр хөгжилтэй гүрнүүд болох ОХУ, АНУ, Хятад болон Турк, Иран, Пакистан, Энэтхэг, Европын холбооны улсууд бодитойгоор нөлөөлж байна.
Бүс нутаг дахь гадаад улс төрийн идэвхжилтийг үнэлэх нь
Төв Азийн бүс нутгийг хөгжүүлэх явцад нөлөөлж буй хүчин зүйлс дотроос геополитикийн бүсжилтийн зарчим нэлээд товойн гарна. Энэ бүс нутаг нь Евразийн үндсэн төвүүдийн дотор нэгдмэл геополитикийн орон зайг бий болгосон байгаагаас харагдаж байна. Улс төрийн аюулгүй байдлын хүрээг урьтал болгосон болон эдийн засгийн зам тээвэр харилцаа орсон сонирхлыг агуулсан бодит газар нутаг болсон. Үүнээс гадна эдгээр улс нь эдийн засаг, улс төрийн тусгайлсан бодлогыг бүс нутагт мөрдөн ажиллаж үүндээ бүх нийтийн эрх ашгийн сонирхлын стратегид өөрсдийн дотоод нөөцийг тооцон оруулж байна.
Оросын Холбооны Улс
Орос улс одоог хүртэл Төв Азид өөрийн шинэ стратегийг боловсруулах боломжийг бүрдүүлээгүй байна. Москва хуучин зөвлөлтийн улиг болсон хэв загварыг ихэвчлэн мөрдлөг болгож өөрсдийн дотоод асуудлаас гарч чадахгүй байна. Бүс нутаг дахь ОХУ-н байдал нь удаан хугацааны ашиг сонирхолд харшилсан богино хугацааны эрх ашгийг урьтал болгосон зөрчилдөөнтэй байдлаар тодорхойлогдож байна. Иймд Орос орон энэ бүс нутгийн хувьд цэрэг дайны салбарт хүчээ хуваарилахад илүү тохиромжтой бөгөөд эдийн засаг улс төрийн харилцаа холбоог хөгжүүлэхтэй харьцуулахад хөрөнгө мөнгө бага гарна, мөн хүрэлцэхүйц үр ашигтай байх болно. Урьдчилсан бодлогыг авч к хэрэгжүүлэх нь Орос улсын түүхэн хөгжлөөс улбаатай бөгөөд учир нь лалын түрэмгийлэгчид нэг бус удаа Оросын тусгаар тогтнолд аюул учруулж хил хязгаар нутгаар үймээн самуун тарьж тогтворгүй байдал үүсгэж байсан билээ.
Өнөө үед Москвагийн стратегийн хувьд зайлшгүй чухал асуудал бол Афгани-Исламын хүчин зүйлсийн эсрэг арга хэмжээ юм. Тэдний ард Исламын бүгд найрамдах нам болон Иран Саудын Арабын тодорхой хүчин байдаг. Тажикстан улсын газар нутагдээр оросын цэргийн баазыг бий болгоход Орос улсыг Төв Ази болон эргэн тойрны бүс нутаг дахь геополитикийн ашиг сонирхлыг илэрхийлж буй юм гэдгийг гэрчилж байгаа хэрэг юм. Тухайн сонголтонд Тажикстаныг Төв Ази дахь геополитикийн түлхүүр улсын хэмжээнд авч үзэж буй хэрэг биш бөгөөд Тажикстан нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах систем дэх нэгэн араа шүд нь юм гэдгийг таниулж буй явдал юм.
Оросын геополитикийн зорилгод нийцэх бодлогоос хамааран эд материалын болон улс төр, эдийн засгийн хэт их зардал гаргалгүйгээр тохиромжтой нөхцөл байдлыг ашиглан стратегийн хувьд бэхжих асуудал гарч байна. Үүнээс гадна Орос улс энэ бүс нутгаар дамжуулан эрчим хүчний нөөцийг тээвэрлэх ашиг сонирхолтой байгаагаа үргэлжлүүлэн таниулах ёстой. Орос болон бусад орны хувьд нефтийн орд газруудыг эзэмших, барилгын салбар болон дамжуулах хийн болон нефтийн хоолойг ашиглалтад оруулах, эрчим хүчний нөөцийг тээвэрлэх асуудлууд нь эдийн засгийн асуудал биш харин улстөрийн хувьд чухал болж байдаг. Юун түрүүн олон талын хангах ажиллагаагаа дамжуулан бүс нутгийн байдлыг үр дүнтэйгээр хяналт тавих. Эдийн засгийн хүрээнд Төв Азийн бүс нутаг нь Орос орны хувьд урьдчилсан чиглэл юм. Хөрөнгө оруулалт болон “Амьд” мөнгийг оруулах сонирхлын хувьд Орос орон нь энэ бүс нутагтай худалдаа эдийн засгийн харилцааг бараа солилцооны хэлбэрээр явуулж байгаа нь хангалтгүй байна.
Олон үнэлэлт дүгнэлтээс харахад: жишээ нь, Төв Азийн асуудлаар францын нэрт шинжээч Оливье Ругийн хэлснээр Орос орны энэ бүс нутагт нөлөөлөх нөлөө эрс буурах хандлагатай байна, зэр зэвсэг, цэргийн хүчин чадлын талаар домог мэт байдал аль 1996 оны Грозныйд хийсэн ажиллагаа нурснаар хийсэн алга болжээ. Одоо харж байхад тэр үед Москва Кавказад шинэ колончлолын түрэмгийлэл явуулах хүсэл ч, эд хөрөнгө ч байгаагүй. Мөн гадны хүчин зүйлээс учруулах апиваа халдлагыг зэр зэвсэг, цэрэг техникийн хүчээр хамгаалах чиг хандлага ч байгаагүй гэж үзэж болохоор. Гэтэл чухам энэ л шалтгаанаар энэ бүс нутгийн ихэнх улс НАТО-той харилцаа хопбоогоо өргөжүүлсэн, ингэснээр тэдэнд тохиолдох аливаа хямралын үед өөрсдийгөө давхар даатгасан. Бүс нутгийн улс оронтой харилцах харилцаанд Орос орон гол чухал дүрд тоглохыг, тэр тусмаа аюулгүй, тогтвортой байдлыг хангах баталгаа болохыг хичээж буй ч Төв Ази дахь Оросын нөлөөг сулруулах хандлага хүчтэй явагдаж байна.
Нийгэм улс төр, эдийн засгийн ээдрээтэй хэцүү байдлаас үүдэн одоо Москваг энэ бүс нутгийн улс оронтой харьцаагаа хөгжүүлэх, шинэ стратегийг бүрдүүлэх асуудлаас хөндийрүүлж байна. Уг нь энэ асуудлын гол шалгуур нь эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг нь олон дүгнэлтээс харагдаж байна. Энэ бүс нутагт бий болж буй Оросын улс төр, эдийн засгийн шинэ бодит байдлыг ойлгох явдал өссөнөөр энд болж буй өөрчлөлтийг зохицуулах, эзэнт гүрний хуучин бодлого, хандлагаас аль болох зайлсхийх бодлогыг чиглэл болгосноор Орос улс Төв Азийн геополитикийн бодлогыг тэнцвэржүүлэгч нэгэн хүчтэй хүчин болж үлдэх нь цаашид хэвээр байх болно.
Америкийн Нэгдсэн Улс
Төв Азийн улс оронтой харьцах АНУ-ын гадаад улс төрийн бодлогын стратеги нь геополитикийн бодлогод илүү их суурилагдсан, тэдэнтэй шууд хандах бодлогодоо өөрийн стратегийн урьдчилсан байдал, ашиг сонирхлыг харгалзан үзсэн байдаг. Энэ нь АНУ-ын зүгээс энэ бүс нутгийн сисгемд өгч буй олон тооны үнэлэлт дүгнэлтийн зонхилох хандлага болж байна. АНУ-ын зүгээс явуулж буй бодлого нь Орос, Хятад, Иран болон лллын ертөнцтэй явуулж буй олон талын харилцаа холбоон дээр суурилагдаж байгаа, үүгээр дамжуулан АНУ нь бүс нутаг болон даяарчлагдаж буй дэлхий дахин дахь хүчний харьцааг тэнцвэржүүлэх чиглэлд өөрийн ашигтай байдлыг дэмжихийг эрмэлзэж байна. АНУ нь алс хэтийн төлөвлөгөөндөө Төв Азийг өөрийн улс орны нэн чухал ашиг сонирхлын бүс нутаг болгохоор өнөөдрийн бодит байдлыг тооцон үзэж, Вашингтоны энэ бус нутагт хандах улс төрийн чиг хандлагыг хязгаарлах эсхүл АНУ- ын нөлөөг сулруулж болох улс орныг энэ бус нутгийн хүрээнд оруулахыг хүсэхгүй байна. Эдгээр улсын тоонд юун түрүүнд Орос, Хятад болон Исламын Бүгд Найрамдах Иран улс орж байна. АНУ нь энэ бүс нутагт эрчим хүчний нөөц баялгийг тээвэрлэх асуудлыг Туркийн чиглэлээр дамжуулан тавих замаар бүс нутаг дахь Туркийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж байна. Энэ нь тодорхой түвшинд дараахь шалтгаанаар илэрхийлэгдэнэ:
Улс төрийн дотоод байдал: Турк улсын дотор барууны чиг хандлагыг сулруулах замаар өөрсдийн байр суурийг хүчтэй болгох гэсэн кперикаль хүч. (шашны улс төр соёлын нөлөөг бататгахыг эрмэлздэг харгис явуулга)
Геостратегийн хувьд: Туркийг харвал АНУ-ын Евроатлантын хоршоолол, ялангуяа НАТО-гийн найдвартай холбоотон бөгөөд Анкарын арлаас Вашинтгон нь энэ бүс нутагт түлхүүр үүрэг гүйцэтгэх дүрээ бататгахын тулд энэ бүс нутаг дахь улс төрийн дамжуулагчаа Туркийг болгож байна. Үүнээс гадна зам тээвэр бусад харилцаа холбооны (Афган, Кавказыг оруулахгүйгээр) төслүүдийг хэрэгжүүлснээр энэ бүс нутгийн Хятад, Орос, Ираны гурван манлайлагч орны байр суурь улам бэхжих бөгөөд үүнийг дээр хэлсэнчлэн АНУ сайшаахгүй, төлөвлөгөөнд нь огт тусгагдаагүй болно. Үүнээс гадна улс төрийн хүрээнд боловсруулан гаргасан АНУ-ын улс төрийн бодлого нь тодорхой түвшинд бүс нутгийн дотоод чиг хандлагын зөрчилдөөний барьцаа нь болж байна. Нэг талаас, гадны орны явуулж буй үйл ажиллагаа нь тухайн орны хувьд ашигтай юу, ашиггүй юу гэдэг үнэлэлт дээр үндэслэгдэн хэн хүчтэй байр суурьтай асуудал. Нөгөө талаас, Америкийн дэлхий дахин ардчиллын түшиг тулгуур гэж өөрсдийгөө тооцдог улсын хувьд ардчиллын үнэт зүйлсийг бүхэлд нь өргөжүүлэхийг уухайлан дэмжих зорилгоо үндэслэсэн либерал хандлага нь гадаад ертөнцтэй “ардчилсан стандарт”-ын зарчмаар харьцахад ихээр нөлөөлж байна. Дээрх хандлага нь АНУ-ын гадаад бодлогын стратегид ихэд хачирхалтайгаар тусгалаа олсон байдаг. Энэ нөхцөл байдалд дургүйцэн олон улсын зүгээс Вашингтоныг нэлээдгүй зэмлэн шүүмжилж байна. АНУ-ын дотоод бодлогын энэ тусгал нь (давхар стандарт)-ын бодлого бөгөөд АНУ-тай адил төстэй буюу ардчиллын нөхцөлд буй улс орны хувьд эсрэг байр суурьтай харагдах байсан бизээ. Энэ хандлагын нэг чухал элемент нь АНУ тухайн бодлогодоо даяарчлагдаж буй эдийн засаг тэр тусмаа олон улсын санхүүгийн салбарт Америкийн өрсөлдөх чадварыг ихэсгзх, ингэснээр бүс нутгийн санхүү, эдийн засгийн хүрээнд оролцох боломж ямар нэгэн саад тотгоргүйгээр бүрэлдэнэ. Энэ улс төрийн бодлогын гол объект нь эрчим хүчний нөөцийн хүчин чадал юм. АНУ энэ бүс нутгийн зам харилцаа, тээврийн дэд бүтцийн хөгжилд их сонирхол тавьж байгаа бөгөөд Евразийн хонгил, Өрнө-дорнын маршрут АНУ-ын Конгрессийн танхимаар хэлэлцэгдэн сенатаар дэмжигдсэн (1999 оны 3-р сар) “XXI зууны Торгоны замын стратеги” нэртэй хуулийн төсөлд онолын үндэслэлийг нь тавьж өгсөн. Төв Азийн улс орны үнэлэлт, дүгнэлтээс харахад АНУ нь энэ бүс нутагт геополитикийн тэнцвэртэй байдлыг хангах, бүс нутгийн олон улсын тавцанд интегралчлах чиглэлд дэвшилттэй үүрэг роль гүйцэтгэж байна. Үүний хажуугар Вашингтоны орчин үеийн улс төрийн бодлогын зарим нэг хандлагад, тухайлбал бүс нутгийн ихэнхи оронд хэрэгжиж буй либералчлагдах явцыг шамдуулах гэсэн бодлого нь зарим талаар АНУ-д үл итгэх байдал төрүүлж байна. АНУ-ын улс төрийн хүрээний зарим төлөөлөгчдийн боловсруулсан “Барууны хэлбэртэй ардчиллыг богино хугацаанд байгуулах” идеалист хүсэл нь бүс нутгийн аюулгүй байдалд хор хохирол учруулж болох хэд хэдэн хүчин зүйл байгааг тооцоогүй. Энэ нь Төв Ази болон бүх Евразийн газар нутаг дахь тогтвортой байдалд муугаар нөлөөлэхүйц байна. Зайлшгүй нөхцөл байдлыг тооцон АНУ дараа дараачийн харилцаагаа төлөвлөхдөө энэ бүс нутгийн өвөрмөц онцлог байдлыг илүү их тусгах хэрэгтэй. Ингэснээр Төв Ази дахь Вашингтоны нэр төр улам бэхжих болно.
Хятад улс
Хятад улс нь аливаад бодитой ханддаг угийн зан авирыг гаргаж Төв Ази руу чиглэсэн улс төрийн бодлогыг маш болгоомжтой гарган тавьж байна. Төа Азийн бүс нутаг нь Хятадын гадаад стратегийн сонирхлыг нэг их татахгүй гэж үзэж байна. Геополитикийн хүрээнд Хятад улс энэ бүс нутаг дахь өөрийн сонирхлыг яаран гаргаж тавихыг хүсэхгүй байна. Төв Ази дахь Хятадын байр суурь нэлээн идэвхгүй байгаа нь юуны өмнө тэд үндсэн сонирхлоо Тайваний автономит улс руу хандуулж буйтай холбоотой. Үүнээс гадна бүс нутагт тавих анхаарлыг хүчтэй болгосноор олон улсын тавцан дахь олон чухал асуудлын хүрээнд стратегийн харилцан хамтын үйл ажиллагааг явуулж буй Орос- Хятадын хамтын нөхөрлөлд хор хөнөөл учруулж болзошгүй гэж үзэж байна. Хятадын төр засгийн удирдлага нэг бус удаа цохон тэмдэглэхдээ Төв Азийн улс болон Орос оронтой найрамдалт харьцаагаа цаашид ч хадгалан үлдэхийг хичээх бөгөөд хуучин ЗХУ-ын задралын дүнд үүсэн бий болсон хоосон орон зайг ямар нэг байдлаар дүүргэхгүй байхыг чухалчилна гэжээ. Төв Азийн үйл хэрэгт Хятад улс шийдвэртэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь Шинжан-Уйгурын автономит мужийн тогтворгүй байдал нөлөөлж байгаа бөгөөд лалын үндэстнүүдийн эсэргүүцэл хөдөлгөөн ихсэх болсон нь Бээжинг олон улсын тавцанд эвгүй байдалд оруулж байна. Баруун хил хязгаараар орж ирсэн үндэстний тусгаар улсыг байгуулах гэсэн үзэл санааны халдвар ихэд өргөн тархаж буйгаас болж Хятад улс доторх үндэсний салан тусгаарлах үзэл бодол илүү хүчтэй болж болох юм. Мөн энэ бүс нутаг дахь Хятадын идэвхгүй байдлын нэг үндэс нь Бээжин Шинжан-Уйгурын автономит районы асуудалд олон улсын анхаарлыг хандуулахгүй байхыг хүсч буйтай холбоотой гэсэн үзэл санаа оршин байна гэж үзэж болно. Хятадын бусад бүс нутаг мужид жишээ нь: Төвдийн автономит мужид явуулж буй зах зээлийн бодлогын асуудлаас үүссэн төвөгтэй байдал нь Хятадын олон улсын тавцан дахь тогтвортой байдлыг ноцтойгоор хөндөж байгаа бөгөөд тэдний дотоод хэрэгт барууны “оролцоо” орох шалтгаан нь болж байна. Дорно дахь Хятадын нөхцөл байдал ийм байгаагаас үүдэн Төв Азийн бүс нутгийн геополитикийн бодлогод идэвхтэйгээр нэвтрэх газар нутаг болж одоохондоо чадахгүй байна.
Бээжин нь Төв Ази руу чиглэсэн гадаад улс төрийн бодлогоо ул суурьтай явуулахгүйгээс учирч болох үр дагаврыг урьдчипан мэдэхэд хүндрэлтэй. Угсаатан хоорондын соёл иргэншлийн зөрөлдөөн гэх мэт. Гэхдээ Төв Ази дахь Хятадын нөлөөний тухай харьцангуй өөр үнэлэлт бий. Энэ үзэл бодол нь ихэнхдээ Казакстан, Киргизийн улс төр судлаачдын өгч буй дүгнэлт бөгөөд гэдний үзэж байгаагаар Хятадын зүгээс тэдний улс оронтой харилцах нь “Мөлхөө эзлэн түрэмгийлэл”-ийн бодлого буюу Хятад иргэдийн нүүн шилжиж буй хөдөлгөөн өндөр түвшинд идэвхжсэнтэй холбоотой. Хятадын бүх нутгаар ажиглагдаж буй нүүдэллэн шилжих хөдөлгөөнөөс үүдэн гарч буй янз бүрийн дарамт нь энэ улсын дотоод байдалтай илүү холбоотой ба одоохондоо тус улсын улс төрийн дээд түвшинд хэлэлцэгдэхдээ хүрээгүй байна. Үүнээс гадна Бээжингийн Төв Азийн тухай номлолыг ойлгох нэг чухал үе нь Хятад улс энэ бүс нутагт сүүлийн үед ямар ч байсан зарим чиг хандлагаа хүчтэй болгож байгаа нь харагдаж байна. Өсөн дэвжиж буй Хятадын сонирхол юун түрүүн худалдааны салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өссөн, зам тээврийн төсөлд болон Төв Азиас шатахуун дамжуулан хүргэх сүлжээний бүтээн байгуулалтад их хэмжээний анхаарал хандуулж байгаа. Мөн зах зээлийн талаарх аливаа асуудлыг зохицуулж байгаагаас мэдрэгдэж байна.
Хятад улс өөрийн үндсэн сонирхолд түшиглэн гадаад улс төрийн бодлогын түвшинд Тайваны Автономит улсын дагуух дорно зүгийн хил хязгаарт ар талаа аюулгүй байлгахыг эрмэлзэх, өөрийн гал голомтод үүсч болох бэрхшээл, төвөгтэй байдлыг гаргуулахгүй байх, бүс нутгийн шинэ улсуудтай цаашдын харилцааг хөгжүүлэх урьдчилсан нөхцөлийг бий болгохыг чармайж байна. Харин дотоодын хүрээнд “хамгийн” сул хөгжсөн орон нутаг болох Шинжан-Уйгурын автономит районы улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах, Шинжан Хятадын төвийг холбосон хоолойг тавих замаар эдийн засгийг эрчимжүүлэх үүгээр Хятад Шинжаны харилцааг нягт болгох асуудал тавигдаж байна. Хятадын сонирхол өсч байгаагаас үүдэн тэд Европын Холбооны сүлжээг бИй болгохыг хүсч байна. Төв Азид хийгдэх зам тээврийн дэд бүтцийн хөгжилд Хятад оролцсоноор ирээдүйд БНХАУ Европын улсуудтай өргөн хэмжээгээр харилцан хамтран ажиллах үндэс нь болоход тусална. Бүхэлдээ Хятад улсын Төв Ази дахь хандлагын гол утга учир нь он удаан жилийн стратегийг сонгох харин түр зуурын урьдчилсан стратегийг барихгүй байх. Хятадын улс төрийн шугамын сүүлийн үеийн хандлагад дүн шинжилгээ хийхэд Хятадын бүс нутагт нөлөөлөх түвшин нь юуны өмнө Төв Азийн бүс нутгийн улс орнууд Орос, Америк болон Европын Холбооны улсуудтай олон талт үйл ажиллагаа явуулж байгаагаар тодорхойлогдоно. Бүс нутаг дахь Бээжингийн үүрэг роль ойрын үед тогтмол өсөх бөгөөд харилцан урвуугаар Оросын нөлөө буурч, Хятад, Европын харилцан хамтын ажиллагаа эрчимжинэ. Алс хэтийн төлөвтөө Хятад нь Тайван руу хандах байр сууриа бэхжүүлж/Газар нутгийн маргаан нь Хятадын талд нааштай байх магадлалтай/ улс орны зүүн /Дорно/ зүгийн бүс нутгийн нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах, Төв Азийн бүх газар нутгийн ирээдүйн орны хувьд хол явах үр дүнг бий болгоно.
Европын холбоо
Төв Азитай харилцах Европын байр суурь нэлээд болгоомжилсон, биеэ барьсан байдалтай байна. Энэ нь олон талаар Европын Холбооны улс төрийн бодлогыг боловсруулах хүрээнд Евразийн орон зайд хувиран өөрчлөгдөж буй ухварлал үргэлжилж буйтай холбоотой. Орчин үед энэ бүс нутаг руу хандах Европын Холбооны геополитикийн сонирхол бараг үгүй. Эдийн засгийн хүрээнд энэ бүс нутагтай харилцаагаа идэвхжүүлэхэд саад болж буй гол зүйл нь Төв Ази Европоос хэтэрхий хол оршдог бус харин Европ Төв Азийн дагуух маршрутаар тээвэрлэхэд гарах өндөр тариф, хэсэг бүлэг улс гүрнүүд хоорондын сонирхлын зөрчлийг агуулж байдаг аюулаас үүдэлтэй.
Европын Холбоо цаашид Зүүн Европын улс, Төв Ази болон Кавказын орнуудын интеграчлалд ихээхэн сонирхол тавьж байна. Үүний хамтаар Европын холбоо нь Номхон далайд гарцтай болох сонирхлоо Тайвантай харилцах харьцаагаа эрчимжүүлснээр олж авах, үүнд дээр суурилан энэ бүс нутаг дахь Оросын зам харилцаа, тээврийн ач холбогдлыг бууруулах, Европын улс орны зорилгод дээд зэргээр нийцсэн Төв Азийн нутгаар дайран өнгөрөх тээвэр харилцааны хонгил бий болгохыг тулгаж байна. “Дорно-Өрнө” нэртэй тээвэр харилцааны төслийг (зөвхөн эрчим хүчний төдийгүй) амжилттай хэрэгжүүлэх гол баталгаа нь тэдний анхаарлыг Европ руу онцгой хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Төв Азийн хязгаар улсууд, мөн Кавказад хэрэгжүүлэх ихэнх дэд төслүүд нь Европ-Кавказ-Азийг холбосон тээвэр харилцаа, холбооны магистралыг бий болгох Европын Холбооны комиссын иж бүрэн хөтөлбөрт тусгагдсан, ингэснээр Төв Азийн улстай харилцан ажиллах хүрээнд Европын холбоо өөрийн байр суурийг улам бататгаж байна. Үүнээс гадна Европын Холбоо нь энэ бүс нутагт бусдыг бодвол илүү үүрэг рольтой байгаа нь урьдын харилцах харилцаанаас үүдэн гарсан ямар нэгэн дарамт саад Европ-Төв Азийн хувьд байгаагүй. Тэд энэ давуу тал дээр суурилан бусад оронтой харилцах харилцаанаас илүү бодитой хандлагыг бий болгож байна.
Улс төрийн түвшинд эхний ээлжинд Европын Холбоо нь энэ бүс нутагт аюулгүй байдлыг чухалчилж байгаа нь Төв Азийн бараг бүх улс ОБСЕ-ийн гишүүн орон болсноос харагдаж байна. Энэ нь Төв Азийн улсууд Европын Холбоотой ямар нэгэн зуучлагчгүйгээр харилцаа холбоогоо хөгжүүлэх боломжийг олгодог. Төв Азитай харилцаагаа цаашид нягт хөгжүүлэх нь Европын Холбооны эдийн засаг улс төр нь өсөн дэвжихэд үнэхээр ашигтай гэж үзэж байна. Европын улс төр эдийн засгийн хэд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар Төв Азийн нутаг тэр дундаа Каспийн тэнгисийн бүс нутагт Европын Холбоо нь эдийн засаг улс төрийн дипломат бодлогыг илүү хүчтэй явуулснаар Орос Хятадад АНУ-ын бүс нутаг дахь онцгой байр суурьд хүчтэй садаа болох, энэ нь бүс нутгийн төдийгүй Евразийн эх газарт тогтвортой байдлыг хангахад тус болно.
Исламын Бүгд Найрамдах Иран улс
Тусгаарлах үзэл бодлоо хадгалахад АНУ-ын зүгээс элдэв дарамт шахалт үзүүлж байгаа ч Исламын Бүгд Найрамдах Иран упс (ИБНИУ) нь Төв Ази дахь өөрийн эдийн засаг улс төр, соёлын нөлөөг хүчтэй болгох алхамыг цөхрөлтгүй хийхийг хүсч байна. Энэ нь Иран урьдын адил газарзүйн ашилтай байрлалаа ухаалгаар дүгнэсэн, дотоодын улс төрийн байдал нь харьцангуй тогтвортой байдаг нь эрчим хүчний нөөцөө дэлхийн зах зээл рүү тээвэрлэн гаргахад аюулгүй байдлыг хангаж байдагт үндэслэдэг. Үүнээс гадна өөр дүгнэлтээс харахад (Тажикийн хувьд) энэ бүс нутагт Ираны клерикал хүрээнийхнээс хандах чиг хандлагад ашигладаг нэг багаж хэрэгсэл нь Исламын хувьсгалын экспорт юм. Ираны стратегийн байдлыг сайжруулах нэг алхам бол Төв Азид өөрийн нөлөөг хүчтэй болгоход Орос, Хятад, Энэтхэг, Европтой түншийн харилцаагаа цааш үргэлжлүүлэн бэхжүүлэх явдал юм. Үүнээс гадна Иран-Америкийн харилцааг хэвийн болгох боломжийг цаашид авч үзэх. Мөн Төв Ази дахь арцалдаан, мөргөлдөөний гол потенциал нь Иран болон энэ бүс нутгийн эртний өрсөлдөгчид болох Ислам, Саудын Араб тодорхой түвшинд Туркийн хоорондын зөрчилдөөн өөрсдийн байр сууриа хадгалахыг эрмэлзэх явдал юм. Иймд Иран нь Туркийн пантюркизмын үзэл санаа юмуу эсхүл саудитын хөдөлгөөний дэмжлэгт суурилсан суннитын фундаментализмын үзэл санаа орж ирэхээс болгоомжлох нь үргэлжилж байгаа бөгөөд энэ нь Ираны энэ бүс нутагт хандах улс төрийн түр зуурын бодлогод чиглэж байна.
Орчин үед Ираны гол бодлого нь улс төр эдийн засгийн тусгаарлалтаас гарах бодлогыг баримталж байгаа нь Ираны дипломат төлөөлөгчид Ойрхи-Дорнод болон Дундад Ази Европын дээд удирдлагуудтай ойр ойрхон холбоо тогтоож байгаагаас харахад ил байна. Төв Азид АНУ, Орос, Хятад, Европын орнуудын стратегийн сонирхлын сөргөлдөөн дээрээс бий болсон геополитикийн тэнцвэрт байдлыг цаашид хадгалахыг Иран эрмэлзэж байна. Үүний хажуугаар АНУ-ыг эсэргүүцэх дургүйцэх үзлийг одоо ч хадгалж үлдсэн. Үзэл бодлын хагарал Ираны нийгэмд төдийгүй бусад хөрш орнуудад /Саудын Араб, Пакистан, Турк/ цаашид ч өсөн нэмэгдэж байгаа нь Төв Азид удаан хугацааны бодлого хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахад ихээхэн саад болж байна.
Испамын Бүгд Найрамдах Пакистан улс – Афганы хүчин зүйлс Исламын Бүгд Найрамдах Пакистан улс (ИБНПУ) нь цөмийн зэвсэгтэй, цөмийн зэвсгийг хийх, нийлүүлэх нөөцтэй бөгөөд Евразийн эх газрын Ази дахь хэсэгт чухал хүчин зүйл болж байна. Үүгээр дамжуулан бүс нутгийн манлайлагч нь байх амбицаа харуулсаар байна. Төв Ази нь Пакистаны улс төр болоод эдийн засгийн хувьд асар их сонирхлыг төрүүлсэн. Энэ бүс нутагт өөрийн нөлөөг хүчтэй болгосноор Өмнөд Ази дахь үүрэг роль нь өндөрсөж, Энэтхэгийн эсрэг сөргөлдөөн “ах дүү Мусульман улсууд” -ын дэмжлэгийг авч бүс нутгийн бусад өрсөлдөгчид болох Иран Турктэй тэмцэх тэмцэлд өөрийн суурийг бэхжүүлэх болно. Пакистан нь Төв Азийн улсуудтай нэг интеграцид орж бүс нутагтаа эдийн засаг улс төрийн олон талт харьцааг эрчимжүүлэхийг сонирхож байна. Үүнтэй холбоотойгоор Пакистаны хувьд урьдчилан хийх нэг гол зүйл нь Төв Азитай зам тээврийн харилцааг бий болгох, үүнд дотор Афганистанаар дамжуулан гол магистралыг тавихад анхаарлаа их хандуулж байна. Гэхдээ Пакистан энэ бүс нутагт улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхолд саад болох хэд хэдэн хүчин зүйл болж байна. Материал-санхүүгийн хүндрэлтэй байдал, дотоод улс төрийн байдал тогтвортой биш, одоог хүртэл үргэлжилж буй Энэтхэг-Пакистаны хоорондын сөргөлдөөн, Афганы будлиан самуунд хэтэрхий их хутгалдсан зэрэг хүчин зүйлээс болж Пакистаны олон улс дахь нэр хүнд муудаж Төв Азид хэрэгжүүлэх улс төрийн том бодлогыг бий болгоход дэлхийн бүлэглэлүүдээс дэмжлэг авах аргагүй болж байна. Ийм байхад Пакистан урьдын адил үзэл санааны болоод хүчний бодлогоо хэвээр үргэлжлүүлэхийг урьтал болгож байгаа нь Пакистаны хувьд ч бүс нутгийн хувьд ч хор нөлөөтэй хүчин зүйл болж байна.
Төв Ази дахь гадаад улс төрийн идэвхжилтийн нэг чухал хэсэг нь Энэтхэгийн эсрэг шугаманд шууд хамааралтай Талибаны хөдөлгөөний Афганистаны чиглэл мөн зарим талаар Ираныг тусгаарлах бодлогыг явуулж буй АНУ-ын улс төрийн бодлого юм. Үүнтэй холбоотойгоор Пакистаны тодорхой бүлэглэл энэ бүс нутаг дахь өөрийн нөлөөнд талибчуудад үзүүлж буй тус дэмжлэгээ ил тодоор зарлахыг бодохгүй байна. Үүнээс болж дэлхийн нийгэмлэгийн нүдэнд нэр хүндгүй болж харагдах болно /хүний эрхийн зөрчил, экстремизм хар тамхи болон зэвсгийн наймаа гэх мэт/.
Исламабад нь ИБНАУ-н нутаг дэвсгэрт найрамдалт харьцаатай, тогтвортой боловч эдийн засаг болон улс төрийн түвшинд сул улсыг бий болгох сонирхолтой байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй. (Афганистан нь Пакистантай газар нутгийн маргаантай асуудалтай учир их чухал). Гэхдээ энэ мөрөөдөл биелэхэд үнэхээр хүндрэлтэй, улс төрийн дотоод амьдрал гүн зөрчилтэй. Афганистан орны ашиг сонирхлын зөрчилдөөнд маш олон улс гүрэн татагдан орсон байдал одоо ч үргэлжилж байгаа. Үүнээс гадна ИБНПУ-н талибчуудад нөлөөлөх ажиллагаа ганцхан талын гэж үзэж болохгүй. Пакистан дахь талибаны хөдөлгөөний гүн гүнзгий нийгмийн үндэс, тэдний исламын үндсэрхэг байгууллага, цэргийн болон тусгай албадтай нягт харилцаа холбоотой байдлыг харахад ИБНПУ-н нийгэм улс төрийн байдалд талибчууд гүн гүнзгий нөлөөлдөг болохыг харж болно.
Олон дүгнэлт ажиглалтаас харахад Пакистан талибаны хөдөлгөөнийг хянах хяналтаа алдвал маш өргөн хүрээнд аюулгүй байдлын асуудал хөндөгдөх хандлага байгаа бөгөөд, талибанчлагдах эсхүл нуран унах аюулд ч хүрч магадгүй.
Үүнээс талибуудын улс орныг удирдахад оролцох түвшин нь ямар байх вэ гэдэг асуудал шударгаар гарч ирж байгаа бөгөөд тэднийг нийт Афган улсын гадаад улс төрийн бодлогын идэвхийг тодорхойлогч гол хүчин (бие даагчаас бүс нутгийн тавцан дээр тоглогч) болон хувирсан гэж үзэж болно.
Иран болон талибуудын хооронд муудалцаан болж болзошгүй гэдэг нь саяхан Иран Афганистаны хил дээр болсон маргалдаанаас тод томруун харагдсан. Үүнийг Пакистан тоохгүй байхын аргагүй. Исламд Ирантай сөргөлдөж болох /шинэ эдийн засгийн болон стратегийн шалтгаанаар/дурын асуудалд татагдан орохгүй байхын эрхгүй.
Үүнээс гадна Пакистаны орчин үеийн байдалд исламын нөлөө өсөн нэмэгдэх хандлага улс оронд нь ажиглагдаж байгаа ба үүнд Афганы радикалууд бага биш түвшинд хувь нэмрээ оруулж байна.
Исламын Пакистан улсын төр засгийн удирдлага маш ихээр хээл хахуульд идэгдсэн, иргэний төрт баян чинээлэг улс байгуулах үзэл санаа нь нэр хүндгүй болсноос шалтгаалан улс төрийн болон эдийн засгийн амьдралд их хямрал нүүрлэсэн үед Исламын чиг хандлага альтернатив байдлаар өөрийн хөгжлийг эрчимжүүлж байна.
Талибаны хөдөлгөөнийг Пакистан өөгшүүлэн дэмжсэнээр /өөрийн хөл дорх хивсээ суга татах/-тай адил алхам хийсэн гэсэн үг бөгөөд адил төстэй бодлого явуулах хөрөнгө мөнгөний, тэр тусмаа Афганистан болон түүний хязгаар нутгуудын дотор явагдаж буй үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байгаа нь зөвхөн Төв Ази төдийгүй дэлхий дахины өмнө өөрийн нэр хүндийг унагаж байна. Афганистаны өнөөгийн хямралын байдал нь Пакистаныг Төв Азийн улсуудтай шууд холбоо тогтооход нэн гом саад тотгор болж байна.
Төв Азийн улс орон дахь тогтворгүй байдал урьдын хэвээр байгаа мөн Исламын экстремистүүдийн шахалт дарамтаас үүдэн Пакистан – Төв Азийн холбоо харилцааг эмхлэн байгуулахад саад болж байгаа. Үүнээс үүдэн тэдний харилцаа зогсонги байдалд орж, ирээдүй ихэд бүрхэг, бүр энэ бүс нутгаас Пакистан тусгаарлагдах аюул нүүрлэж байна.
Иймээс Афганы асуудлаар дотоод болон олон улсын харилцаанд идэвхтэй оролцох (юун түрүүн 6+2 томъёоллын хүрээнд) Афганы талаар энхийн хэлэлцээрт хүрэх зорилгын үүднээс талибын хөдөлгөөнд хүчтэй нөлөө үзүүлэх Төв Азийн бүс нутагт
Исламын радикализмын үзэл санааны түрэмгийлэх хандлагыг саармагжуулах нь Пакистан улс үндэсний сонирхолд маш том хариулт болох буй заа.
Пакистан Афганистаны асуудлыг зөвшөөрөх эрмэлзэл байгаа нь бүс нутгийн улс орны төр засаг бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа бөгөөд 2 талын харилцаа холбоог бэхжүүлэх, Исламабад дотоод асуудлаа шийдвэрлэхэд тусалж, олон улс дахь нэр хүнд нь өсөхөд туслах болно. Гэхдээ Пакистаны төр засгийн удирдлага энэ чухал стратегийн алхам хийж чадах улс төрийн зүрх зориг хүсэл бий юу үгүй юу, ямар хүчнүүд ямар байдлаар Пакистаныг удирдан чиглүүлэх вэ гэдэг нь хэлэлцэх асуудал хэвээр үлдэж байна.
Турк
Хөрш орнуудтайгаа харьцах дотоод болон гадаад цогц бодлогоос харахад Анкарагаас Төв Азид явуулах бодлого нь юуны өмнө Туркын өмнө тулгарч буй гадаад улс төрийн бодлогоо урьдчилан боловсруулах явдал юм. Орчин үед Туркын идэвхтэй ажиллагааны үндсэн чиглэл нь барууны холбоотнуудын тэгш эрхтэй гишүүн болох эрмэлзэл бөгөөд ойрын үед Европын холбоонд элсэх явдал юм. Туркын бүс нутаг дахь улс төрийн чиг шугам нь олон талаар өөрийн олон улсын имижийг бэхжүүлэх хүслээр нөхцөлдөж байгаа бөгөөд, ингэснээр барууны ертөнцтэй Төв Азийг холбох зуучлагч нь гэдгээ бүрэн дүүрэн харуулах энэ барууны ертөнц, юун түрүүнд Европын холбоонд Туркыг багтаах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг батлах явдал юм. Дээрх дүгнэлтийг Туркын шинэ засгийн газрын тэргүүлэгч Б.Энджевитагийн үндсэн хөтөлбөрөөс ойлгож болох бөгөөд гадаад улс төрийн урьдчилсан чиглэлд: Трансатлантын холбоо, АНУ НАТО-тай харилцах холбоог бэхжүүлэх, Европын холбоог интеграчлах Төв Азийн болон Кавказын бүс нутагтай олон талт ажиллагааг хөгжүүлэх гэж заажээ. Гэхдээ Турк дэх Курдын асуудлын байдал исламын болон дээд язгууртны хөгжлөөр явна гэгдэгч талуудыг баримтлагчдын хоорондын дотоод зөрчилдөөн, европын бүтцэд
Туркыг багтаах талаар Европын Холбооны зүгээс тавьж буй хориг саад ихэссэн зэргээс болж Анкарагийн энэ бүс нутагт идэвхтэй ажиллагаанд материал- санхүү болон улс төрийн маш их хөрөнгө нөөц зарцуулах болж байна. Үүнтэй зэрэгцэн Анкарагийн гадаад улс төрийн бодлогын идэвхтэй байдал нь Төв Азийн хувьд гол хүчин зүйл байх нь улам бүр бодит бус болж байна. Өөрсдийн байр суурийг Төв Азид таниулан мэдрүүлж байсан үедээ Турк улс энэ бүс нутгийн улс оронд санхүү эдийн засгийн болоод улс төрийн хангалттай дэмжлэг үзүүлэх чадвар сул байсан нь түүний Төв Ази дахь байр суурийг илэрхий хязгаарласан. Тантюрицмыг уриа лоозонгоо болгосон угсаатны үзэл санааг тулгах байдлаар хэрэгжүүлж, бүс нутгийн лидер болох гэсэн Туркын сонирхолд (эрх баригчдын хүрээнд бүс) Төв Азийн улсууд талархалтай хандахгүй байна.
Үүнээс гадна сүүлийн үед Туркын зарим нэг дээд тушаалын түшмэд Төв Ази дахь хуучин Туркын гэгддэг байсан нутаг дэвсгэрт исламын экстремист болон шашин – суртал ухуулгын үйл хэрэгт оролцсон гэсэн баримт материал тархах болсон. Үүнтэй холбоотойгоор Ташкентад болсон террорист ажиллагааг зохион байгуулсан хэсэг этгээд тодорхой хугацааны туршид Туркт байсан гэсэн мэдээлэл бий (зарим мэдээллээр одоо ч тэд Туркт орогнож байгаа). Энэ нь Төв Ази-Туркын харилцаа холбоонд энэ бүс нутаг ч, Анкара ч сонирхохыг хүсэхгүй байгаа нэмэлт саад тотгор учирч байгааг гэрчилж байна. Транс Кавказын нам тээвэр харилцааны хонгил, юуны өмнө нефть хийн хоолой тавих ажлыг ажил хэрэг болгосноор Турк улс нь Ази Европ болон Ойрхи дорнодыг холбогч уулзвар нь болох ба ингэснээр энэ бүс нутагт улс төр болон эдийн засгийн ирээдүйг өргөжүүлэх боломж байгаа бөгөөд энэ утгаараа барууны ертөнцөд ч тодорхой нөлөө бий болгоно хэмээн Анкара найдаж байна.
Энэтхэг
Төв Азид хандах эхний сонирхол гялс гээд өнгөрснөөс хойш энэ бүс нутагт тавих анхаарал хандуулах явдал багассан. Дели Энэтхэгийн эсрэг хөзрийн тоглоомд Пакистанд хожил өгөхийг эрмэлзэхгүй байна. Иймээс Энэтхэг улс Төв Азийн улсууд иргэний төрт улс байгуулах сонголтыг дэмжиж байгаа бөгөөд учир нь Кашмирын зүгээс Исламын радикал бүлэглэлийн тодорхой хүч бий болох оролдлогоос маш их болгоомжилж байна.
Төв Ази – Энэтхэгийн харилцааны тодорхой үзүүлэлт нь 1999 оны 5-р сард энэ бүс нутагт Энэтхэгийн Гадаад явдлын яамны сайд Дж.Сингх зочлохдоо бүс нутгийн аюулгүй байдал Афганистаны асуудлыг зохицуулах, шашны экстремизм болон хар тамхины наймаа, терроризмын эсрэг тэмцэх асуудлаар өргөн хүрээнд хамтарч нэг хандлагыг баримтлах талаар нэг бус удаа цохон тэмдэглэснээс харагдаж байна. Энэтхэгийн Төв Ази дахь улс төрийн бодлогын чухал үе нь, энэ бүс нутгийн лалын шашинт орнуудын хоорондын эв нэгдэл хангалтгүй байгааг ашиглахаа юун түрүүнд үргэлжлүүлж, бүс нутагт Ирантай харьцаагаа хөгжүүлэх үндсэн зорилгоо болгож, үүнийг зам тээврийн харилцаанд түлхүү оруулах ёстой гэж үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Дж.Сингх бүс нутгаар зочлохдоо Энэтхэгийн хувьд Иран улсыг тээвэр зуучийн зорилгоор ашиглах нь хэрэгтэй юм гэдгийг онцолж байв. Энэтхэг нь дэлхийн цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн нэг бөгөөд хүн амын тоогоор дэлхийд 2-рт ордог, түүнчлэн орчин үеийн өндөр технологиудыг эзэмшдэг гэдгийг анхааралдаа аван, түүнчлэн энэ бүс нутагтай зам тээврийн харилцан хамтын ажиллагааг хүчирхэг болгох боломжтойг тооцон үзэх аваас Төв Азийн нөхцөл байдлын хэтийн төлөвт Энэтхэгийн нөлөөлөх хүчин зүйл өсөх магадлалтай. Мөн Энэтхэг улс энэ бүс нутаг дахь Орос, Хятад, АНУ-ын ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг дэмжихэд өөрийн гэсэн үүрэг рольтой байхыг хичээж байгааг үгүйсгэж болохгүй.
Дүгнэлт
Евразийн геополитикийн харилцааны огголцол дээр байрлаж буй Төв Азийн бүс нутгийн онцгой байрлал болон энэ бүс нутагт дэлхийн болон бүс нутгийн их гүрнүүдийн хоорондын харилцаа хүчээ авах хандлагатай байгаа нь Төв Азийн хуучин Зөвлөлт улсын орон зай дахь аюулгүй байдлын үндсэн араа шүдний нэг нь гэж урьдчилан тодорхойлж болох бөгөөд цаашилбал Еврази дахь тогтвортой байдлыг хангах өөрийн шинж чанараар илрэнэ.
Төв Ази руу Орос, АНУ, Хятад, Европын Холбоо, Турк, Пакистан, Иран, Энэтхэгийн зүгээс хандах хандлагадаа тэд геополитикийн регионализмын (бүсчлэлийн) зарчмыг тодорхой түвшинд үндэслэхээ цаашид үргэлжлүүлэх, мөн энэ бүс нутагт өөрсдийн байр суурийг бэхжүүлэх, дотоод болон гадаад нөөц бололцоог дээд зэргээр ашиглахыг эрмэлзэх болно гэдэг нь илт юм. Харамсалтай нь өнөө үеийн ертөнцөд нэр хүнд муу, гэхдээ улс төрийн бодлогын хөдөлгөгч хэрэгсэл болох хүчний (цэрэг дайны) үзэл суртлын чиг хандлагыг сонгон өөрийн хүчин зүйлээ болгохыг урьтал болгож байна.
Дээр дурьдагдсан хүчин зүйлсээс харахад тэд энэ бүс нутгийн эрчим хүчний нөөцийг өөрсдөд нь ашиггай чиглэлд тээвэрлэх сонирхол их байгааг харуулж байна. Үүнд тухайн стратеги нь тодорхой геополитикийн зорилготой гэдгийг ойлгох ёстой. Түлш эрчим хүчний нөөцөд хяналт тавих, тээвэрлэх нь эдгээр улсын геополитикийн байр суурь өсөн нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Эрчим хүчний маршрутыг төлөвлөх, дүн шинжилгээ хийх, эсхүл хэн нэгэнд өгөхийг эрмэлзэхээс хамааран энэ маршрут хэний мэдэлд байна, тэр нь Төв Ази болон Евразийн газар нутаг дахь геополитикийн байдал болон гадаад нөлөөг бүс нутгийн хувьд тодорхойлогч нь болно.
Төв Азийн хөгжлийн эрч хүч болон тогтвортой байдал мөн дэлхий дахин дахь бүс нутгийн үнэ цэнийн өсөлт нь геополитикийн тэнцвэртэй байдал болон тогтвортой байдлыг хадгалах нөхцөлөөр тодорхойлогдоно. Бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлыг сайжруулах хандлагад, Төв Азийн үйл ажиллагаанд нөлөөлж буй тааламжгүй байдлыг саармагжуулахыг зорих ёстой. Жишээ нь: бүс нутгийн эсхүл даяаршиллын ямар нэгэн амбицтай бодлогоор түрий барьсан их гүрний нөлөөлөлд энэ бүс нутгийн улс орон орох аюул, мөн исламын радикализм тархах зэрэг аюул учирч байна.
Бүс нутгийг тогтвортой байлгах гол нөхцөлүүдийн дотор бүс нутаг хоорондын интеграчлалыг үргэлжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зам харилцаа болон тээвэр холбоонд нэгдсэн бодлого баримтлах, түлш эрчим хүч болон усны нөөцийг хамтран ашиглах, хүн амын шашин шүтлэг, ёс суртахуун, хүмүүний боловсролд анхаарал хандуулах, исламын экстремизмтэй тэмцэх гэх мэт, нэг бус удаа Төв Азийн холбооны уулзалт дээр болон бүс нутгийн төрийн удирдлагуудын хоорондын сүүлчийн уулзалт дээр цохон тэмдэглэсэн. Энэ зорилгоор Төв Азийн улс орныг гадаад ертөнцтэй бүх талын холбоог өргөжүүлэх бодит харилцааг бий болгох мөн “Торгоны зам”-ыг дахин сэргээх. Ингэснээр энэ бүс нутаг нь Евразийн эх газрын хүрээнд маш өргөн харилцаа зам тээврийн бүс болно.
Бүхий л сонирхож буй талуудтай харилцах тал дээр Төв Азийн бүс нутгийн улс орны хоорондын харьцааг хэрэгжүүлснээр (юуны өмнө Орос, АНУ, Европын холбоо мөн бүс нутгийн лидерүүд болох Турк, Хятад, Иран, Пакистан, Энэтхэг гэх мэт улс орнууд орно) бүс нутаг болон Еврази дахь улс орон ард түмэн бүхэлдээ өсөн дэвжих тогтвортой байхад зайлшгүй үр дүнд хүргэнэ гэдэгт итгэх л үлдсэн байна.