Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №51, 2005
Түлхүүр үг: Улс төрийн сэтгэлгээний сонгодог онолчид, Засаглалын хэлбэр, Эрх мэдэл хуваарилах онол, /Эртний Грек,Ром/, Сонгодог эрх зүй, философийн үзэл санаа
Хүн төрөлхтний улс төрийн онол, сэтгэлгээний түүхэн хэлбэрүүд нь өөрийнхээ ээлжинд улс төрийн онолын өвөрмөц эх сурвалжийг бий болгож иржээ. Энэ эх сурвалж нь тухайн цаг үеийнхээ улс төрийн онолын уламжлалт үнэт зүйлсийн гол шинжийг бүрэн төлөөлөн илэрхийлж байсан юм. Улс төрийн шинжлэх ухаанд “Онолын эх сурвалж” хэмээх ойлголтын хүрээнд орчин үеийн улс төрийн онолын хөгжилд зүй ёсоор нөлөөлж, жинтэй түлхэц болсон улс төрийн философийн өмнөх үеийн сэтгэгчдийн онолын үнэ цэнэт өвийн хамгийн гол үндсэн, сонгодог гэж хэлж болох үзэл үнэлэмжийн системлэг цогцлолыг хамруулан үздэг.
Улс төрийн онолын түүхэн эх сурвалж нь ширгэшгүй, олон талт эх ундрагатай билээ. Энэ эх ундрага нь хүн төрлөхтний улс төрийн сэтгэлгээний үе бүхэнтэй холбогддог бөгөөд тэдгээрийн цагхугацааны хуулийн жам ёсоор дамжиж ирсэн нийлбэр нь өнөөгийн улс төрийн мэдлэгийн онолын эх сурвалжийн үндэс суурийг бүрдүүлж байдаг юм. Улс төрийн онолын эх сурвалж нь онолч, сэтгэгчдийн зохиол бүтээл, түүнд боловсрогдсон онолын санаа, үндэслэл, дүгнэлтээр дамжин их төлөв илэрдэг.
Орчин үеийн улстөрийн онолын эх сурвалжийн шинж байдал, хэв маягийн тухайд судлаачид өөр өөрсдийн үзэл хандлагын өвөрмөц хувилбарыг санал болгодог. Тухайлбал, английн философич К.Поппер, францын сэтгэгч Р.Арон, германы Л.Страус, Д.Штернбергер зэрэг судлаачид өнөөгийн улс төрийн онолын эх сурвалжийн талаар тодорхой үндэслэл дүгнэлтийггаргажтавьсанбайдаг. Р.Арон орчин үеийн онолын
сэтгэлгээний эх сурвалжийг Монтескье, Конт, Маркс, Токвиль, Дюркгейм, Парето, Вебер нарын үзэл, сургаалтай холбон үзсэн байдаг1 бол харин Л. Страусхүн төрлөхтний улстөрийн мэдлэгийн эх сурвалжийг өмнө тэдэглэсэнчлэн ерөнхий хэв маягаар нь сонгодог, орчин үеийн гэж зааглан үзээд тэдгээрийг Сократ, Макиавеллийнхаар “улаан шугам” болгон ,авч үзсэн байдаг[1]. Ингэхдээ тэрээр сонгодог хэв маягийн хүрээнд Плато, Аристотель нарыг онцлон үзсэн бол орчин үеийн улс төрийн мэдлэгийн эх сурвалжийн тодорхой хэлбэрт Гоббс, Локк, Монтескье, Руссо, Гегель, Ницше, Вебер нарын үзэл, уламжлалыг хамруулсан байна.[2] Тэгвэл германы судлаач Д.Штернбергер “Улс төрийн гурван эх сурвалж” хзмээх бүтээлдээ улс төрийн гурван том төлөөлөгч, гурван юм ойлголт байдаг тухай бичсэн байдаг.[3] Үүний эхнийх нь ,төрд түмний сайн сайхан байдлыг хангасан шилдэг төрийн байгууламжийн тухай Аристотелийн улс төрийн онолын шугам, дараагийнх нь шашин-ёс суртахууны үнэлэмжид голлон суурилсан Августины шугам, сүүлчийнх нь улс төрийг хэн нэг субъектийн санаа зоригоос үл хамаарагч жам ёсны түүхэн үйл явц гэж үздэг Макиавеллийн шугам юм.
Улс төрийн онолын эх сурвалжийн асуудалтай холбогдуулан оросын судлаач Г.А.Беловын саналыг онцлон үзэх нь зүйтэй юм. Тэрээр Өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх нь хөгжлийн гурван гол үеийг туулсан болохыг тэмдэглээд энэ үеүдэд тохирсон онолын тодорхой эх сурвалжийн талаар дурдсан байдаг. Тухайлбал, улс төрийн сэтгэлгээний эртний болон дундад зууны үеийг эхний үед хамруулан үзээд Лристотель, Фома Аквинскийг энэ үеийн гол билэг тэмдэг болгосон бол шинэ үеийгулс төрийн сэтгэлгээний хоёр дахь уо хэмээж, энэ үеийн од болсон гарамггай сэтгэгчдийн тоонд Н.Макиавелли, Т.Гоббс, Д.Локк, Д.Мэдисон, Д.Милль, Б.Констан, К.Маркс, Э.Дюркгейм, И.Бентам, Г.Спенсер нарыг баггаасан байна. Харин гурав дахь үеийг XX зууны эхэн үеэс тооцон, энэ хүрээнд М.Вебер, В.Парето тэднийг залгамжлагч америкийн судлаач Ч.Мариам, Г.Лассуэл болон 50-80-аад оны үеийн улс төрийн шинжлэх ухааны гарамгай төлөөлөгчдийг онцолсон байна.[4] Эндээс үзвэл улс төрийн мэдлэгийн онолын эх сурвалжийг хэв маягаар нь ангилан үзэхдээ улс төрийн сэтгэлгээний түүхэн уламжлалт хэлбэрүүдийг иш үндэс болгож, харин хэлбэр талаас нь хандахдаа улс төрийн мэдлэгийн дээрх түүхэн тодорхой цаг үеүдэд тодрон гарсан гол сэтгэгчдийн үзэл номлолоор нь тодотгон үзэж болохоор байна.
Сонгодог эх сурвалж
Улс төрийн онолын сонгодог эртний эх сурвалжид Сократ (М.Э.Ө 469-399) түүний улс төр, ёс зүйн философийн сургаалийг зүй ёсоор тооцон үздэг. Тэр улс төрийг философийн талаас нь анх удаа үндэслэж өгсөн сэтгэгч гэж үнэлэгддэг. Ингэхдээ улс төрийн онолыг хүн судлалын болон ёс зүйн философийн үүднээс цэгцтэй боловсруулсан юм. Тиймээс ч Сократыг Өрнөдийн улс төрийн философийн “загалмайлсан эцэг” гэж зүй ёсоор үздэг. Түүний нийгэм, төрийн оршин тогтнох үндсийн тухай, хууль ёс ба шудрага ёсны харилцан хамаарлын тухай, төгс төгөлдөр бие хүний шалгуурын тухай, мэдлэгийн уг шинжийн тухай, төрийг удирдах зохистой арга зам, засаглалыг хэрэгжүүлэгчдэд тавигдах шаардлагын тухай, төр, засаглалын хэлбэрийн тухай, нийгмийн гэрээ, иргэдийн улс төрийн эрх чөлөөний хэрэгжих боломж, шалгуурын тухай санаа, дүгнэлт нь хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний онолын анхдагч суурь үндэс болж, түүний цаашдын хөгжилд хүчирхэг түлхэц болсон юм. Сократын улс төрийн онол, философийн өв нь түүний өерийнх нь бичиг, зохиолоор бус харин шавь нарынх нь багшийнхаа тухай бичсэн зохиол бүтээл, дуртгалаар дамжин бидний үед хүрч иржээ. Түүний үзэл санааны өв нь дараахь гурван гол эх сурвалж болох Аристофаны “Үүл”, Ксенофонтын “Сократын тухай дурсамж’’, Платоны “Софист” хэмээх бүтээлүүд юм. Сократ үзэл бодлоо үр ашигтай харилцан яриа, Бүтээлч мэтгэлцээнээр дамжуулан илэрхийлж байсан бөгөөд яриа мэтгэлцээн нь үнэнд хүрч, мэдлэг олж авах хамгийн зохистой ухаалаг хэрэгсэл гэж тэр үзэж байжээ.
Сократ улс төрийн антропологийн (хүн судлалын) онолын үндсийг тавьсан юм. Тэр улс төрийг хэрэгжүүлэх гол субъект нь хүн юм. Тэгэхдээ “хүмүүс улс төрийг зөв, шудрага явуулахын тулд олон талын гүнзгий мэдлэгтэй байх ёстой гэж сургаж байв. Хүн “юу ч мэдэхгүй байна гэдгээ мэдэж байх ёстой”. Мэдлэг бол төгс төгөлдөр бие хүний гол шалгуур юм. Мэдлэгтэй , бэлтгэлтэй хүмүүс л зөвхөн төрийг удирдах хэрэгт “оролцох ёстой. Мэдлэггүй хүмүүсээр төрийг удирдуулбал нийгэмд эмх замбараагүй байдал газар авч, уналт, сүйрэл нүүриэн, дарангуйлалд шилжих болно гэж Сократ үзэж байв. Үүнтэй холбогдуулан тэр “хаад ба захирагчид гэж очирт дулдуй зүүгсэд ихэс дээдсийн өргөмжлөн сонгосон этгээд, засгийн эрхэнд заяа тавилангаараа, эсхүл хүчээр, хууран мэхлэх замаар гарагсадыг хэлдэггүй, харин засаглан захирч чаддаг, мэддэг этгээдийг хэлдэг юм” гэж байв.[5] Түүний энэ санаа бол крчин үеийн элитын онолын анхны эх үүсвэр нь байсан юм.
Сократын улс төрийн үзэл нь өөрийнх нь улс төрийн ёс зүйн философийн зарчимд суурилж байв. Энэ нь улс төрийн үзэгдлийн мөн чанарыг зөв танин мэдэж, үнэлэн цэгнэх онолын 1ол тулгуур болж байв. Мэдлэгт үндэслэсэн ёс суртахуун нь упс төр, ёс суртахууны сайн үйл болох шудрага ёс, мэргэн шийдэл, хүлээц тэвчээр, шийдвэртэй байдлын гол үндэс болдог. Мэдлэгтэй хүн ёс суртахуунтай байна. Ёс суртахуунтай хүн улс төрийн зөв үйлийг хэрэгжүүлдэг. Тиймээс улс төрийн гол зорилго бол хүнийг танин мэдэхүйн болон ёс зүйн хувьд төгс төгөлдөр болгох явдал юм гэж Сократ номлож байв.
Сократын хүн судлалын болон ёс зүйн философийн үзэл нь түүний улс төрийн онол, номлолынх нь суурь үндэс болдог.
Түүний улс төрийн үзлийн системд нийгэм, төрийн оршин тогтнох нөхцөлийн тухай сургаал чухал байр суурь эзэлдэг. Сократынхаар нийгэм, төрийн хэвийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах гол нөхцөл нь хууль юм. Байгалийн жам ёсны болон бичигдмэл хууль (Полисын хууль)-ийн аль аль нь ёс суртахууны эрхэм чанар, шудрагаёсны илэрхийлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль ёсны зүйл нь шудрага, шудрага зүйл нь хууль ёсны байдаг. Төрийн шудрага хууль заавал хэрэгждэг байх ёстой. Хуулийн хэрэгжилт нь хууль ёс болж хэлбэрждэг. Иргэд хуулиа ойлгон хүлээн авч, хүндэтгэн биелүүлэх нь тэдний ёс зүйн эрхэм чанар, жинхэнэ шудрага байдал юм. Ухаалаг бөгөөд шудрага хууль тогтож ноёрхсон нөхцөлд чөлөөт иргэдийн улс төрийн эрх чөлөө хэрэгжих боломжтой болно. Улс төрийн эрх чөлөө нь иргэд төрийн өмнө шудрага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явдалтай нягт холбоотой юм. Иргэд чухам ийм замаар л “хүний хувьд ч, төрийн хувьд ч сайхан бөгөөд сүр жавхлантай байдаг эрх чөлөөг” эдлэх болно[6].
Сократын төр, засаглалын хэлбэрийн тухай үзэл санаа нь өнөөгийн улс төрийн онолын чухал эх сурвалж болдог. Тэр төр, засаглалын хэлбэрийг хэв маягчлан үзэхдээ хаант засаг (царство), дарангуй засаг (тирания), язгууртны засаг (аристократия), баячуудын засаг (плутократия), олон түмний засаг (демократия) гэсэн хэлбэрийг ялган үзсэн байдаг. Тэрээр ийм ангилалт хийхдээ хууль ёс, шудрага ёс, ёс зүйн эрхэм зарчим хэрэгжих байдлыг гол шалгуур болгосон байна. Сократ ард түмний хүсэл зориг ба төрийн хуулинд үндэслэсэн засаг нь хаант засаг юм. Харин төр баригчдын хүсэл зоригт дан ганц тулгуурласан, ард түмний санаа бодлын эсрэг засаг нь дарангуй засаг юм. Эрх мэдэлт цөөнх ямбатнуудад тулгуурласан нь язгууртны засаг, эд баялагийн хүчинд дулдуйдсан нь баячуудын засаг, олон түмэнд тулгурласан нь олон түмний засаг болдог гэж байв. Тэр олон түмний засагт тал өгч байсан боловч олон түмэн эрх мэдэлт, албан тушаалтнуудыг сонгохдоо мэдлэггүй, төр барих шаардлагад тэнцэхгүй хүмүүсийг санамсаргүй сонголтоор гаргаж ирэх магадлал ихтэй байдаг гэж үзээд шүүмжлэлтэй хандаж байв. Эндээс үзвэл засаглалын дээрх хэлбэрүүд дотроос тэрээр хаант засгийг нэлээд боломжтой хэлбэрт тооцон үзэж байсан нь харагдаж байна.
Спкратын улс төрийн сургаалийн нэг чухал үнэ цэнэт өв нь нийгмийн гэрээний онолын эх үндсийг тавьсанд оршдог юм.
Тэрээр төр, иргэн хоёр нь хоорондоо урьдчилан тохирсон гэрээ , хэлцэлийн дагуу харилцаж, оршин байдаг гэсэн санааг ерөнхий агуулгаар гаргаж тавьсан нь Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэнд Гоббс, Руссо гэх зэрэг сэтгэгчдээр димжин хөгжиж ирсэн нийгмийн гэрээний онолын анхдагч I уурь үндэс нь болсон юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл Сократын унс төрийн онолын олон чухал үнэ цэнэтэй санаанууд нь дэлхийн улс төрийн сэтгэлгээний онолын чухал эх сурвалж болсоор байдаг нь тодорхой харагдаж байна.
Хүн төрөлхтний улс төрийн онолын сэтгэлгээний түүхэн дэх нэгэн гол ноён оргил нь Платон (М.Э.Ө 427-347)-ын улс төрийн үзэл санааны өв сан юм. Платон бол эртний грекийн төдийгүй хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түүхэнд нэр алдараа мөнхөлсөн гарамгай философич, улс төрийн суу билэгт онолч, сэтгэгч байв. Тэрээр Афинаас холгүй орших Эгина аралд дээд язгууртны гэр бүлд төржээ. Түүний эцэг Лристон нь Аттики Кодра хааны, эх Перектиона нь хууль тогтоогч Солоны удмын гэр бүлээс гаралтай хүмүүс байжээ.
Түүний жинхэнэ нэр нь Аристокл бөгөөд Платон гэдэг нь ‘Ханхар цээжит” гэсэн хоч юм. Тэр биерхэг, өргөн ханхар ц южтэйхүн байсан тул номын багш Сократ нь тэгэж хочилсон гэдэг. Харин тэрээр жинхэнэ нэрээрээ биш дээрх хочоороо хүн төрөлхтний түүхэнд алдаршсан билээ.
Платоны философийн хийгээд улс төрийн онолын үзэл санаа бүрэлдэн төлөвшихөд нь Г ераклитын шавь философич кратил, мэргэн багш Сократынх нь нөлөө үлэмж их юм. Платон Сократтай танилцан түүнд шавь орсон цагаас хойш урлаг, уран зураг, хөгжим зэргийг сонирхохоо хойш тавьж, яруу найрагч болох хүслээ орхин философид хүчээ сорихоор эргэлтгүй шийдсэн гэдэг. Платоны улс төрийн онолын үзэл санаа нь түүний объектив идеалист философийн нөлөөн дор боловсрон бүрэлдсэн юм. Энэхүү философийн гол зүйл нь бүх юмны үндэс, мөн чанар нь ейдос буюу үзэл санаа (идея) юм. Жинхэнэ бодитой оршиж байгаа ахуй гэдэг нь уг чанартаа үзэл санаа мөн бөгөөд ахуйн үзэгдлүүд нь тэрхүү үзэл санааны хуулбар, тусгал төдий зүйл юм. Энэ утгаараа үзэл санааны тодорхой тусгал болсон ахуйн мэдрэгдэж буй биет тусгай юмс үзэгдэл нь мөнх биш, харин түүний далд уг мөн чанар болсон үзэл санаа нь устгагдашгүй мөнхөд оршин байдаг гэсэн үндэслэлд оршдог. Тиймээс ч тэрээр улс төрийн үзэгдэл, үйл явц гэдэг нь бүхний үндэс болсон үзэл санааны төгс цэгцэрсэн илрэл нь юм. Ийм болохоор улс төрийн ахуйг танин мэднэ гэдэг нь жинхэнэдээ түүний үндэс болсон үзэл санааг танин мэднэ гэсэн үг юм гэж үзэж байжээ.
Платон “Төр”, “Улс төр”, “Хуулиуд” зэрэг бүтээлүүддээ өөрийн улс төрийн онолын үзэл санааныхаа гол үндэслэлүүдийг цэгцтэй боловсруулан тавьсан юм. Ихэнх судлаачид түүний дээрх бүтээлүүддээ гаргаж тавьсан улс төрийн онолын санаа, үндэслэлийг амьдралаас үүдсэн шинжилгээнд бус гол төлөв санаанаасаа зохиосон үл гүйцэлдэх (утопи) шинжтэй хийсвэр норматив онол гэж нотолдог. Гэвч ингэж үзэх нь өрөөсгөл юм. Учир нь түүний улс төрийн онолын санаанууд нь хэдийгээр үл гүйцэлдэх, хийсвэр шинжтэй ч тэдгээр нь тухайн үеийн улс төрийн амьдралын бодит баримтаас иш үндэстэй гэдэг ямар ч эргэлзээгүй юм. Тухайлбал, түүний амьдарч байсан цагүед Грекийн хот улсын нийгмийн байгуулал, улс төрийн бүтэц, зохион байгуулалтын гүн дэх өөрчлөлт, хувьсалын үйл явц нь Платоны улс төрийн үзэл санааны гол баримт, үндэс нь болж байв. тэр үед афины ардчилалын хувьсал, төр, засаглалын тогтвортой биш байдал нь Платоныгтогтвортой үйлчилжчадах төгс төгөлдөр, үлгэр жишээ төр, засаглалын бүтцийн тухай, удирдлага, зохион байгуулалтын боловсронгуй арга, барилын тухай, эрх зүйн зохицуулалтын төгс хэлбэрийн тухай улс төрийн норматив онолын загварыг гарган тавьж, нийгэмд санал болгоход аргагүй хүргэсэн юм. Тэрхүү үзэл, номнолоо ч .1мьдралд бодитой хэрэпкинэ гэдэпг тэрээр итгэж байжээ.
Платоны улс төрийн үзэл санааны гол зүйл нь нэгдүгээрт, шүдрага ёсны зарчмыг улс төрийн философийн үүднээс цицгэй боловсруулан томъёолох, хоёрдугаарт, төгс ттлдөр, үлгэр жишээ идеал төрийн бүтэц, загварын тухай цпщ онолыг тал бүрээс нь үндэслэн тавих, гуравдугаарт, Төрийг хэрхэн яаж, хэн удирдах вэ гэдэг асуултанд хариу өгөхөд оршдог.
Платоны улс төрийн үзэл санаа нь түүний ёс зүйн фимософийн үндэслэлүүдтэй нь нягт холбоотой байдаг. Тухайлбал , шудрага ёсны тухай түүний философийн бамримтлал улстөрийн үзэл санааных нь гол тулгуур үндэс нь (иИ1Ж өгсөн юм. Шудрага ёс бол нийгмийн хамгийн гол үнэт зүйлс мөн бөгөөд энэ нь нийгмийн гишүүд өөрт оногдсон үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зөв зохистой купмарийг мөрдөх, нийгмийн баялагийгоновчтой хуваарилах, түүнийг хайрлан хамгаалах, ёс зүйн цэвэр ариун байдлыг эрхэмлэн хүндэтгэх хэлбэрээр илэрч байдаг гэж Платон үзэж байв. Тэрээр шудрага ёсны тухай философийн үзлээрээ димжуулан шилдэг төрийн тухай улс төрийн онолын (иримтлалыг боловсруулсан юм. Шудрага ёс бол нийгмийн упс төрийн байгуулалын оновчтой, зохистой байхын хамгийн юл хэмжүүр болж байдаг бөгөөд засаглалын хэлбэрүүд бие биенээсээ шудрага ёсны хэрэгжилтийн түвшингөөрөө чпгагдаж байдаг гэж Платон бичиж байжээ. Шудрага ёсны ирчим жинхэнэ утгаараа хэрэгжих улс төрийн гол орчин мохцөл нь үзэл санааны төр буюу төгс, шилдэг төр юм гэж Платон үзэж байв.
Үзэл санааны буюу шилдэг, төгс төгөлдөр төрийн тухай омолын загвар нь Платоны улс төрийн үзэл санааны гол цөм болдог. Платон төр нь (Платон “Төр”, “Нийгэм” хэмээх ойлголтыг адилтган үздэг байжээ) хүмүүсийн хамтын амьдралын хэрэгцээ түүний хүрээн дэх хөдөлмөрийн зохистой хуваарийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх шаардлагатай холбоотойгоор үүсэн бүрэлддэг. Төр бол хүмүүсийн хамтын амьдралын зохион байгуулалтын өвөрмөцхэлбэр юм гэж үзэж байв. Тэр энэ тухай “….олон янзын хэрэгцээгээ мэдэрсэн хүмүүс хамтран амьдарч, бие биедээ туслахын тулд цугларан нэгддэг, тийнхүү хамтарч, суурьшин амьдрахыг бид төр (Д.Б. онцлов) гэж нэрлэж байгаа юм…” гэж “Төр” хэмээх зохиолдоо бичиж байжээ.[7]Төрийн гол зорилго бол аз жаргалыг тусгай хэсэг бүлэг хүмүүст болон хэн нэг тодорхой хүнд бус, харин нийт хүмүүст өгөх явдал юм гэж Платон үзэж байв. Ийм төрийн хамгийн шилдэг загвар нь идеал төр буюу төгс, шилдэг төрийн хэлбэр юм гэж тэр үзээд шилдэг төр гэж юу вэ, түүний гол онцлог, үнэт зүйлс нь юу байж болох вэ гэсэн асуултад хариу өгөхийг оролджээ.
Тэрээр энэ асуултандаа оновчтой хариу өгөхийн тулд “Төр” хэмээх зохиолдоо төр, төрийн засаглалын таван янзын хэлбэрийг гарган тавьж, тэдгээрийг хооронд нь харьцуулан шинжилсэн байдаг. Энэ нь нэгд, аристократ /язгууртны/ хоёрт, тимократ /нэр хүнд, эрх тушаалд дурлагсад, цэргийнхны/, гуравт, олигархи /цөөнхийн/, дөрөвт, демократ /олонхын/, тавд, тиран /дарангуйлагч/ төрийн хэлбэр юм.[8]1 Платон тэдгээрийн тус бүрийн онцлогийг нь шинжпэн үзээд тимократ төр бол эд баялаг, нэр төр хоёрт хэт шунасан, олз ашиг, дайн байлдааныг гол үйл ажиллагаагаа болгогсодын төрийн засаглалын хэлбэр юм. Үүний дараагийн хэлбэр нь төрийн засаглалын олигархи хэлбэр бөгөөд энэ нь эд хөрөнгөн дээр тогтсон, засаглалын эрх мэдлийг цөөнх болсон баячууд барьж удирдсан, ядуус нь засаглалд оролцдоггүй төрийн байгуулал юм… Тимократ төрийн үед алт, эд баялаг хувь хүмүүсийн гарт орж хуримтлагдах нь энэ төрийг мөхөлд хүргэж баячуудын засаг тогтоход хүргэнэ. Энэ үед баячууд төрийн хуулийг дур зоргоор ойлгон хэрэглэж, эд баялагт шунан, сайн үйлийг умартан эд баялаг ба баячууд нийгэмд илүү их үнэ цэнэтэй, хүндтэй болно. Засгийн эрх мэдлийг зэр зэвсэг, айлган сүрдүүлэх, хүчирхийлэлийн аргаар барина. Ийм нөхцөлд нийгэм тогтворгүй болж, баян, ядуугийн хооронд тэмцэл гарч эцэсдээ хорсож, хилэгнэсэн ард олон өөрийн засаглалыг тогтооно гэж Платон бичиж байжээ.[9] Энэ засаглал нь демократ төрийн хэлбэр юм. Төрийн засаглалын энэ хэлбэрийн үед нийгэмд түгээмэл эрх чөлөө ноёрхож, дээдэс,доодос ялгаагүй адилхан эрх мэдэлтэй болж, бүх зүйлийг тэгшитгэнэ. Эрх чөлөө нь хэн, юу дуртайгаа хийх бололцоог олгох ба үүнйи уршгаар эрх чөлөөний хэм хэмжээ алдагдаж, нийгэмд эмх замбараагүй, засаг захиргаагүй байдал газар авна хязгааргүй эрх чөлөө нь нийгмийг хямраана. Засгийн эрхэнд жинхэнэ шудрага, мэдлэг, чадвартай хүмүүс бус харин чадвар муутай, зальтай, шудрага биш хүмүүс санамсаргүй тохиолдлоор гарч ирнэ. Тэд үнэнч шудрага, ажил хэрэгч хүмүүсийг элдвээр шахан хавчиж, бялдууч, хоёр нүүртэнгүүдээр өөрсдийгөө хүрээлүүлнэ. Тэдгээр нь хамтран эрх чөлөө, шудрага ёсны зарчмийг уландаа гишгэнэ. Үүний улмаас олон түмэн албан тушаалтнуудаа шудрага ёс, эрх чөлөөг завхруулсан хэмээн хатуу шийтгэнэ. Нийгэм тэнцвэрээ алдаж , төрийн тулгуур сулран демократ төр тиран төр буюу хэрцгий , дарангуйлалын төрд байр сууриа тавиж өгөхөд хүрнэ. Тиран төр тогтсон нөхцөлд нийгмийн бүх зүйлс нэгэн дарангуйлагчийн гарт төвлөрөн, захиргаадал, номчирхол, хоосон амлалт, хэлмэгдүүлэлт газар авч, ард олон шаналан зовно. Энэ нь мөн л нийгмийг хямрааж, зөрчил, тэмцлийг хөөрөгдөнө. Дарангуйлагчийн эсрэг ард олон түмний тэмцэл хурцдаж түүний үр дүнд аристократ төр тогтоно. Аристократ буюу язгууртны төр нь дээрх төрийн хэлбэрүүдээс хамгийн шудрага, шилдэг нь юм гэж Платон үзэж байжээ. Тэр язгууртан гэдэг ойлголтыг баян чинээлэг, эд «пронгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс гэсэн утгаар биш харин бусдаас ялгаатай, ухаан төгс, эрдэм мэдлэгтэй, шалгармал хүмүүсээр төлөөлүүлэн ойлгож байв. Тиймээс ч язгууртны төр гэдгийг Платон шилдэг хүмүүсийн төр юм гэж бичиж байв. Гэхдээ шилдэг төрийн энэ хэлбэр нь мөнхөд тогтвортой оршиж чиддаггүй тухайн улс төрийн нөхцөл, олон түмний амьдрал, сэтгэл санаа, зан байдлын хувиралтаас болж төрийн засаглалын дээрх эсрэг хэлбэрүүддээ шилжиж болох юм хэмээн Платон үзэж байв. Эндээс үзвэл тэр төрийн засаглалын хэлбэрүүд нь бие биедээ харилцан шилжиж, битүү орчлыг үүсгэдэг гэж байсан нь тодорхой байна.
Платон “санаалаг төр” буюу “язгууртны төр”-ийг тимократ, олигархи, демократ, тиран төрийн хэлбэрүүдийн эсрэг сөргүүлэн тавьж, түүний уг мөн чанарыг нь нээн харуулсан байдаг. Тэр “шилдэг, төгс төр”-ийн нэг үндсэн шинж нь дор бүрнээ үүргээ ухамсарласан тодорхой бүлэг, давхаргад нийгэм хуваагддагт оршино гэж үзэж байв. Энэ нь нийгмийн гурван үндсэн язгуурын бүлэг, давхрага болох философчид, цэрэг дайчид, гар урчууд чөлөөт худалдаачид тариачид юм. Нийгэм ингэж бүлэг, давхраануудад хуваагдах нь зүй ёсны, шудрага хэрэг мөн бөгөөд энэ нь төр бат бэх тоггвортой орших чухал нөхцөл болдог. Харин хүмүүс нэг давхаргаас нөгөөд дур зоргоор шилжин орж болохгүй. Энэ нь гэмт явдал болох ба шудрага ёсонд ч тохирохгүй. Учир нь хүмүүс өөрт нь байгалаас заяагдсан шинж чанарын дагуу мэддэг чаддаг зүйлээ л хийж гүйцэтгэх ёстой. Шудрага ёс гэдэг бол хүмүүс өөр өөрийнхөө үйл хэргийг эрхлэн явуулах, бусдад саад хийхгүй, бусдын хэрэгт оролцохгүй байх явдал мөн гэж Платон хэлж байв.[10] Түүний үзэж байснаар “санаалаг төр” нь төрийн чухал зорилтыгхэрэгжүүлэхэд чиглэсэн ёс суртахуун, улс төр, зохион байгуулалтын шинжийг өөртөө агуулдаг гээд түүнд дараахь зорилт хамаарагддаг. Энэ нь төрийг дайснаас хамгаалах, иргэдийн хэрэгцээг системтэй хангах, нийгмийн оюуны соёлыг хөгжүүлэх явдал юм[11]. Үүнтэй уялдан нийгмийн бүлгүүдийн үндсэн үүрэг гарч ирдэг бөгөөд цэрэг дайчид нь уур хилэнт, эрэлхэг зоригтой чанараараа төрийг гадны халдлагаас хамгаалан, төрийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг бол худалдаачид, гар урчууд, тариаланчид үйлдвэрлэн бүтээх үүрэг хүлээж, баялагийг бий болгон нийгмийг тэжээж байдаг, харин ухаант, мэргэд болох философчид нь оюуны үнэ цэнэт зүйлсийг бүтээдэг. Ингэж үзэл санааны төрийн үед нийгэмд анги, бүлэг, давхаргын ялгаа байдаг ч нийгмийн гишүүдийн хөдөлмөрийн хуваарьт шудрага зарчим үйчлэх ёстой хэмээн Платон бичиж байв.
‘Үлгэр жишээ төр”-ийн чухал шинж нь иргэний эрх ашиг, нийгийн эрх ашигтай нийцэн зохицож, улс төрийн амьдралд эрх ашгийн үл ойлголцох байдал, зөрчил, будлиан байдаггүй, баялагийг тэгшитгэн хуваарилах үндсэн дээр баян, хоосны ялггаа гарахгүй байх нөхцөл бүрдсэн, хүмүүсийн амьдрал, ахуй, аж төрөх ёс, өмч, гэр бүлийн харилцаа, хэрэглээ, хүмүүжил, боловсрол нь мөн адил үлгэр жишээч, төгөлдөр шинжтэй байж, тэдгээрийг терөөс нарийн чанд зохицуулан зохион байгуулж байдаг явдал юм. Нэг үгээр хэлбэл, Платоны хүсэж төсөөлж байсан “шилдэг төр” нь “…аз жаргалтай байх ёстой гэхдээ тодорхой хэсэг биш, гишүүдийн зөвхөн хэн нэг нь л аз жаргалтай биш, нийгэм бүхэлдээ аз жаргалтай байх ёстой “[12] Төгс , шудрага хуульд захирагдаж, түүгээр зохицуулагдаж байх нь Платоны “шилдэг, үлгэр жишээ төр”-ийн нэг гол шинж юм. Түүний “хуулиуд” хэмээх зохиолд тэмдэглэснээр хууль нь нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулах бүрэн чадвартай, олон түмний дийлэнхийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлсэн, шудрага, хүчтэй байх ёстой. Нэгэнт тогтоогоод гаргачихсан хуульд иргэдээсээ авахуулаад дээдэс хүртэл бүгд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн бүр хуулийн шаардлагын дагуу байж , хуульд нийцээгүй дур хүслээсээ татгалзаж чаддаг байх ёстой. “Хүн бүр зөвхөн нэг л хүсэл зоригийг дагаж, түүнээсээ хазайлгүйгээр бусад чиглэлд эсэргүүцэл үзүүлэх ёстой. Энэхүү дагах учиртай хүсэл зориг нь юу вэ? Энэ бол оюун ухааныг удирдаж буй “ариун” удирдлага буюу төрийн нийтлэг хууль юм” хэмээн тэрээр бичиж байв.[13] Шилдэг сайн хуулийн хэрэгжилт нь нэг талаас, ард иргэдээс, нөгөө талаас засгийн эрх баригчдаас хамаардаг тухай Платон өөрийн захидлууддаа” тодорхой тэмдэглэсэн байдаг[14].
Ппатоны улс төрийн онолын нэг үндсэн бүрдэл хэсэг нь “шилдэг төр”, улсын эрхийг хэн барьж, удирдах ёстой вэ гэсэн асуудлыг гарган тавьж, түүндээ хариу өгөхийгоролдсон явдал юм. Английн нэрт философич К.Поппер энэ тухай бичихдээ: “Платоноос эхлээд К.Марксаар дараалуулан тэдний дараагаар ч гарч ирсэн хүмүүсийн хувьд төрийн эрхийг хэн барих ёстой вэ? гэдэг бол хэзээнээс нааш гол асуудал байлаа.[15] гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ асуултанд Платон хариу өгөхдөө “үлгэр жишээ төр”-ийг “ухаан төгс, шилдэг хүмүүс” л барих ёстой гэсэн байдаг. Энэ хүмүүс нь түүнийхээр нийгмийн дээд давхрага болох философчид ажээ. Философичид нийгмийн бусад давхаргыг бодвол аливаа асуудлын нарийн учрыг төвөггүй олох чадвартай бусдад үлгэр болох хүмүүс тул тэд төрийг удирдах ёстой. Философичдийн сургаснаар л нийгэм хөгжих учиртай гэж Платон үзэж байжээ. Ийнхүү Платоны улс төрийн онол хэдийгээр зарим талаар үл гүйцэлдэх шинжтэй ч түүний улс төрийн сургаалийн өв уламжлал нь өнөө ч үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй орчин үеийн улс төрийн онол, сэтгэлгээний үзэл санааны найдвартай суурь эх сурвалж болсон хэвээр байдаг юм.
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний онолын нэгэн томоохон эх сурвалж нь Аристотель (М.Э.Ө 384-322), түүний улс төрийн үзэл санаа юм. Тэрээр философи, улс төр төдийгүй шинжлэх ухааны мэдлэгийн олон салбарт (математик, физик, биологи, логик) бие даасан чиглэлийг бий болгосон сод гарамгай сэтгэгч байв. Аристотелийн улс төрийн онолын олон чухал үндэслэлүүд нь өнөө үед ч арга зүйн үнэ цэнээ алдаагүй байгаа учраас түүнийг судлаачид улс төрийн шинжлэх ухааны эх үндсийг тавьсан гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь улс төр, төрийн үүсэл, мөн чанар, төрийн засаглалын хэв маяг, хэлбэр, улс төрийн хүрээн дэх шудрага ёс, тогтвортой байдлын тухай онолын үндэслэлүүд нь орчин үеийн ардчиллын онолын “цагаан толгой” болсоор байдаг юм.
Аристотель Грекийн Стагир хотод макөдоны эзэн хааны гэрийн омч Никомахын гэр бүлд М.Э.Ө 384 онд төржээ. Түүний гүн ухааны болон улс төрийн үзэл санаа Платоны нөлөөн дор бүрэлдэн төлөвшжээ. Аристотель Платонд шавь орж, түүний лкадемид суралцан төгсөж, Платоныг нас барах хүртэл хорь гаруй жил тус сургуульд багшилсан гэдэг. Тэр багшийнхаа суу билгийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч байсан боловч түүний философи, улс төрийн сургаалийн дутагдалтай, хязгаарлагдмал талыг зарчимч байр сууринаас шүүмжилх байжээ. Аристотель мэдлэг ухааны олон чиглэлээр дорвитой бүтээлүүд туурвисан бөгөөд түүний нийгэм, улс төрийн үзэл санаа нь “улс төр”, “афины полити”, “никомаховын ёс зүй” зэрэг бүтээлүүдэд цэгцтэй боловсрогдон томъёологджээ. Тэрээр улс төрийн онолын үзэл баримтлалаа тухайн үеийн грекийн хот улсын улс төрийн амьдралын бодит байдал, засаглалын хэв маяг, хэлбэр, зохион байгуулалтын бүтцийн онцлогийг нарийвчлан судалсаны үндсэн дээр боловсруулан тавьжээ. Тухайлбал, Аристотель грекийн хот улсуудад оршиж байсан төр, засаглалын 158 хэлбэрийг харьцуулан судалсан байна. Түүний улс төрийн үзэл санаа нь өөрийнх нь философи, ёс зүйн сургаалд суурилж байв. Аристотель улс төрийн үзэгдэл, үйл явцыг “хэлбэржсэн матери” гэж үзэж байсан бөгөөд улс төрийн амьдралыг тэжээн тэтгэгч гол зүйл нь ёс зүй, ёс зүйн зарчмууд юм. Ёс зүй бол улс төрийн онолын удиртгал нь болдог гэж байв.
Аристотелийн улс төрийн онолын үзэл санааны гол зүйлийг дараахь байдлаар авч үзэж болох юм.
Энэ нь нэгдүгээрт, улс терийн уг шинж, түүнтэй холбогдогч хүний мөн чанарын тухай асуудал нь түүний улс төрийн онолын үнэт зүйлсийн чухал бүрдэл нь болдог. Аристотель улс төрийн мөн чанарыг хүн, хүмүүсийн хоорондын улс төрийн харилцаатай холбон авч үзсэн байдаг. Түүнийхээрулс төрийн харилцааны гол субъект нь хүн юм. Учир нь хүмүүсийн хооронд бүрэлдэн тогтсон улс төрийн харилцаа нь улс төрийг бүрдүүлэгч гол зүйл нь болдог. Энэ утгаараа хүн нь хамтаар амьдрах хэрэгцээгээрээ холбогдсон “улс төрийн амьтан” юм. Харин улс төр бол хүмүүсийн хамтаар соёлтой амьдрах хэлбэр болдог. Улс төрөөс гадуур оршигч хүн гэж байж болохгүй, хүмүүс ямагтулс төртэй холбоо, шүтэлцээтэй байдаг гэжтэр үзэж байв. Тухайлбал, тэр энэ тухай “Улс төр” хэмээх зохиолдоо“улстөрийн харилцаанд орж, төгс төгөлдөр шинжээ олсок хүн бол амьд амьтны дотроос хамгийн их төгс төгөлдөр шинжтэй нь болох ба үүний эсрэгээр хууль ба эрх зүйн гадна үлдэж аж төрж буй хүн хамаг амьтны дотроос хамгийн адгийн муу амьтан болно.” гэж бичиж байжээ.[16]
Хоёрдугаарт, төрийн үүсэл, мөн чанар түүний хэв маяг, хэлбэрийн тухай асуудал нь Аристотелийн улстөрийн онолын гол үнэт зүйлс болдог. Тэрээр “Улс төр” хэмээх бүтээлдээ дурьдан буй асуудлыг цэгцтэй томъёолон тавьсан байдаг. Аристотелийн үзэж байсанаар төр нь хүмүүсийн хамтран амьдарч, бие биетэйгээ харилцах хэрэгцээ, шаардлагаас үүсэн бүрэлддэг. Хүмүүсийн энэхүү харилцан холбогдох хэрэгцээний анхны хэлбэр нь гэр бүл юм. Энэ утгаараа гэр бүл бол төрийн үүсэл, бүрдэлтийн анхдагч эх үндэс юм. Хэд хэдэн гэр бүлээс суурин гацаа буюу отог, овог бүрэлддэг, отог, овгуудаас төр үүсдэг. Эндээс үзвэл төр нь хүмүүсийн хамтын амьдрал, харилцааны дээр дурьдсан шаталсан хэлбэрүүдээр дамжин үүсэн бүрэлддэг байна. Энэ тухай тэр бичихдээ “…өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд жам ёсоороо үүсэн харилцаа нь гэр бүл мөн болно. Хэд хэдэн гэр бүлээс бүрэлдсэн, зөвхөн богино хугацааны хэрэгцээг хангах зорилго төдийхнийг тавиагүй харилцаа нь суурин гацаа (отог, овог. Д.Б. онцлов.) болно. Суурин гацааг гэр бүлүүдийн бүлэгхэмээн үзэх нь зүйд нийцэнэ… Хэд хэдэн суурин гацаанаас бүрэлдэж тогтсон нийгэм нь төгс төгөлдөр болж бүрэн гүйцэд төлөвшин тогтсон, амьдралын хэрэгцээ шаардлагаар үүссэн, гэхдээ сайн сайхан амьдралд хүрэхийн тулд оршин тогтнож байгаа төр мөн болно.” хэмээсэн байдаг[17]. Аристотель төрийн үүслийн тухай сургаалдаа тулгуурлан төрийн мөн чанар, зорилгын асуудлыг гаргаж тавьсан байдаг. Түүнийхээр төр бол хүмүүсийн оршин тогтнох хамгийн дээд хэлбэр, өөрөөр хэлбэл хүмүүс бүгд аз жаргалтай, сайн сайхан амьдрахын тулд хоорондоо холбогдож буй харилцаа юм. Энэ утгаараа нийгмийн амьдралын хамгийн дээд, бүхнийг хамарсан түгээмэл хэлбэр бол төр юм. Төрийн асуудлыг авч үзэхдээ Аристотель “чөлөөт иргэн” гэсэн ойлголтыг ашигласан » байдаг. Төр нь янз бүрийн үүрэгхэрэгжүүлэх учиртай нийгмийн олон бүлэг давхарга, иргэдээс бүрэлддэг. Чөлөөт иргэд гэдэг нь Аристотелийн үзэж байснаар хууль тогтоох болон шүүхийн үйл ажиллагаа, нэг үгээр хэлбэл улс төрд идэвхтэй оролцох чадвартай, эрхтэй хүмүүс юм. Харин тэр боолыг чөлөөт иргэдийн тоонд оруулдаггүй байв. Учир нь боол нь жам ёсны хувь заяаны үр дагавар юм. Тиймээс боол нь улс төрийн харилцааны субъект байж чаддагггүй, харин энэ нь “ярьдаг зэвсэг” юм гэж Аристотель бичиж байжээ. Эндээс үндэслэн төр бол зөвхөн чөлөөт иргэдийн зохион байгуулагдсан холбоо гэж тэр үзэж байв.
Аристотель төрийн засаглалын хэв маягийг зөв, буруу гэж ангилан үзээд түүнийхээ хүрээнд дээрх хэв маягт нийцэн тохирсон төрийн тодорхой хэлбэрүүдийг ялган үзсэн байдаг. Тухайлбал, төрийн зөв хэв маягт засаглалын хаант, язгууртны, полити хэлбэрийг, буруу, гаж хэв маягт тиран, олигархи, демократ хэлбэрийг тус тус хамруулан үзэж байв. Төрийн засаглалын энэхүү хэлбэрийг гаргаж тавихдаа Аристотель тоо болон чанарын талын хоёр гол шалгуурыг иш үндэс болгосон байдаг. Үүнд тооны талын шалгуурт эрх баригчдын тоо, чанарын талын шалгуурт засгийн дээд эрх мэдлийг ёс суртахууны ямар зарчмаар, хэний эрх ашгийг хамгаалж, хэрхэн барьж байна гэснийг гол болгосон байна. Энэхүү шалгуурын үүднээс асуудалд хандаж үзвэл “ганц хүн ч бай, цөөнх ч бай, олонхи ч бай төр барихдаа нийгэм нийтийн ашиг тусыг бодож баримтлавал төрийн байгууламжийн тийм хэлбэрүүд зүй ёсоор зөв зүйтэй байдаг. Харин нэг бол ганц хүний, эсхүл дан цөөнхийн, аль эсхүл дан олонхийн ашиг тусыг бодож баримталсан байвал төрийн тэдгээр байгууламж гаж буруу байна. Нийтийн ашиг тусыг бодож баримталсан хааны засаглалыг бид дадаж заншсанаар хаант засаг гэж нэрлэнэ; цөөнхийн гэхдээ нэгээс илүү хүмүүсийн засаглалыг язгууртны засаглал гэж нэрлэнэ; харин олонхи нь нийтийн ашиг тусын тулд засаглаж байвал бид тийм төрийг төрийн байгууламжийн бүх төрөлд нийлгээр хамаарах полития хэмээх нэр томъёог хэрэглэж нэрлэж болно… Зааж дурдсан төрийн зөв зүйтэй байгууламжуудаас гажсан буруу байгууламж нь дараахь байдалтай байна: хаант засгаас гажсан буруу төр нь хэрцгий, дарангуй засаг (тирания), язгууртны төрөөс гажсан буруу төр нь цөөнхийн эзэрхэг төр (олигархи), полития төрийн гаж буруу хэлбэр нь ард олны засаг (демократия) мөн болно. Хэрцгий засаг нь дан ганц эзэрхэн дарангуйлагчийн ашиг тусыг бодож баримталсан хаант засаг мөн; цөөнхийн эзэрхэг засаг нь баян чинээлэг иргэдийн ашиг тусыг сахиж хамгаална; ардын засаг нь өмч хөрөнгөгүй ядуучуудын ашигтусыгхамгаална; тийнхүүэдгээр засаг төрийн нэг нь ч нийтийн ашиг тусыг бодож хамгаалдаггүй юм” гэж Аристотель “улс төр” хэмээх зохиолдоо бичсэн байдаг[18].
Аристотель “шилдэгтөр”-ийн тухай Платоны онолын загварыг шүүмжилж байсан боловч амьдрал дээр тэрээр онолын энэ хандлагаас төдийлөн зайлж чадаагүй юм. Гэхдээ Аристотелийн “шидэг төр”-ийн тухай үзэл санаа нь ы платоныхоос алхам илүү гарч чадсан гэж бүрэн үндэстэй хэлж болох билээ. Тэрээр төрийн засаглалын хамгийн боловсронгуй, шилдэг хэлбэр нь “полития” хэлбэр юм гэж үзэж байв. “Полития” хэмээх нэр томъёог Аристотель төрийн бүх хэлбэрийг ерөнхийд нь нэрлэж илэрхийлэх зорилгоор хэрэглэснээ тэмдэглэсэн байдаг. Энэ үүднээс үзвэл “полития” хэмээх ойлголт улс төрийн засаглалын хэлбэрийг ерөнхийд нь нэрлэж ойлгосон онолын загвар (конструкци) юм[19]. Засаглалын энэ хэлбэрийн нөхцөлд төрийн эрх мэдэл цөөнхийн гарт байх авч, олонхийн эрх ашгийг төрийн шийдвэр гаргах түвшинд илүүтэй баримталдаг, асуудалд аль болохоор ухаалаг, бодитой хандахыг эрмэлздэг, гол төлөв дундаж ангийн эрх ашиг, сонирхолыг тусгасан төрийн засаглалын хэлбэр юм. Нэг үгээр хэлбэл, үнэн хэрэгтээ энэ нь нийтийн ашиг тусын тулд олонхийн барьж засагласан төр юм. Гэхдээ энэ нь Аристотелийн үзэж байснаар засаглалын бусад хэлбэрийн эерэг, давуу шинжүүдийг өөртөө төвлөрүүлэн хослуулсан хувилбараар оршин тогтнох болоцоотой аж. Түүний энэ холимог (плюрал) төрийн хэлбэрийн тухай үзэл санаа нь орчин үеийн улс төрийн онолын нэг үндсэн суурь номлол болсоор байдаг юм.
Гуравдугаарт, Аристотель хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний онолын уламжлалт тулгуур асуудлын нэг болох төрийн засаглалыг хэн удирдах вэ? хэмээх асуудалд бусад сэтгэгчдийн нэг адил хариу өгөхийг оролдсон юм. Тэрээр төрийн зөв, бодитой удирдлага бол шилдэг төрийн оршин тогтнох нэг үндсэн нөхцөл мөн гэж үзээд нийгэм дэх олон янзын ашиг сонирхолын солбилцлыг зохистой барьж, нийгмийн улстөрийн тогтвортой байдлыг хангах чадвар бүхий дундаж бүлгийнхэн л төрийг удирдан чиглүүлэх бололцоотой гэж байв. Энэ тухай “улс төр” зохиолдоо бичихдээ: “аливаа төр улс ихээхэн хөрөнгө чинээтэй баячууд, туйлын ядуу хэсэг, тэдний завсрын дунд амьдралтай хэсгээс бүрэлдэнэ. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл ёсоор аядуу, зөөлөн, төв дундыг баримтлах нь хамгийн сайн зүйлд тооцогдоно. Гэтэл баячууд бардам, түрэмгий, өөдгүй, ядуучууд ч хорон муу шинжтэй байдаг учраас тэд юмны төв дундыг олж баримталж чаддаггүй. Зөвхөн дунд хэрний хүмүүс л юмны гөв дундыг баримталдаг, тэгш, адилхан байхын төлөө байдаг. Тэд ядуус шиг бусдын буян хишиг, эд хөрөнгөнд халдаж түрэмгийлэхгүй. Түүнчлэн бусад нь тэднийг, тэд бусдыг хорлохыг завддаггүй болохоортэдний амьдрал аюул осолгүй байдаг. Дундчууд нийгмийн дээд, доод хоёр хэсэг, туйлтай холбоотой байж тэнцвэрт харьцааг хангадаг ба тэдгээр тэмцэлдэгч талуудын аль нэг нь хүч, жин давамгайлахыг саатуулдаг. Тийнхүү төрийн жам ёсны бүрэлдэхүүнийг иш үндэс болгож үзэх юм бол дунд хэрийн хүмүүсээс бүрэлдсэн гөр хамгийн шилдэг сайн байгуулалтай болох нь гарцаагүй юм.[20]” гэсэн байдаг. Эндээс үзвэл Аристотель “поли1Ия” төрийн нийгмийн гол тулгуур нь дундаж хэсэг бөгөөд тэд улс төрд тогтвортой зөв шудрага оролцож, төрийг удирдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж байсан нь тодорхой харагдаж байна. Үүний зэрэгцээ төрийн шилдэг хэлбэрийн оршин тогтнох нөхцөл нь төрийн зөв удирдлага, тогтвортой дунд хэсгээс гадна бас хүн ам нь хүрэлцээтэй байх, газар нутаг нь далай тэнгис ба эх газрын алинд нь ч гарц бүхий байршилтай байх, хөдөлмөр эрхлэлтэд боолчуудын үүрэг өндөр байх, газар эзэмшлийн зохистой хэлбэр тогтсон байх зэрэг эдийн засгийн шинжтэй хүчин зүйлсийг онцлон тэмдэглэж байсан нь ач холбогдолтой юм.
Дөрөвдүгээрт, Аристотель шилдэг төрийн үнэт зүйлсийн системд тэгш байдал, олон ургальч хандлага, шудрага ёс, тогтвортой байдал зэргийг хамруулан үзэж байв. Тэр дундаа шудрага ёс, тогтвортой байдлыг илүүтэй онцлож байсан юм. Шудрага ёс бол улс төрийн амьдрал, үйл явцын хамгийн эрхэм нандин үндэс суурь юм. Энэ нь алив сайн үйлийн үндсэн хэмжүүр болдог. Шудрага ёс нь нийгэм, нийтэд хамаатай, түгээмэл учир холбогдолтой бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд төр, төрийн бодлого, хууль, эрх зүйн харилцаа зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ утгаараа эрх зүй, шудрага ёс хоёр хоорондоо нийцэн тохирч байдаг гэж Аристотель үзэж байв. Энэ тухай тэрээр бичихдээ: “шудрага ёсны ойлголттөрийн тухай үзэл төсөөлөлтэй холбоотой. Учир нь шудрага ёсны хэмжүүр болж буй эрх зүй нь улс төрийн харилцааг зохицуулагч хэм хэмжээ болдог.[21]” гэж байв. Шудрага ёсгүйгээр улс төр зөв зохистой байж чадахгүй, улс төрийн шудрага ёс нь нийтийн шудрага ёс байх ёстой. Энэ нь хүмүүсийн хоорондын хуваарилалтын болон тэгшитгэлийн харилцааны хүрээнд бодитой илэрч байдаг. Тухайлбал, нийгэмд хөдөлмөрлөн хувь нэмэр оруулсан бол хэн ч хөдөлмөрлөснийхөө хэрээр нийгмийн баялагаас хүртэх нь шудрага ёсны тэгш зарчим юм. Харин энэ явцад хидөлмөрийнхөө гоо, чанарт гохирсон хэлбэрээр баялагаас күрох нь хуваарилалтын шудрага зарчим юм гэж Аристотель үзэж байв.
Улс төрийн тогтвортой байдал нь нийгмийн улс төрийн имьдралын хэвийн оршин үргэлжлэх гол үндэс гэдгийг Аристотель зохиол бүтээл үүдцээ олонтаа онцлон тэмдэглэсэн Плйдаг. Тэрээртогтвортой байдлын ашиг тусыг зөвхөн онцлон үзээд зогсоогүй түүнийг хангах үндсэн шалтгаан, нөхцөл, арга замын тухай цэгцтэй иж бүрэн онолын баримтлалыг боловсруулсан юм. Улс төрийн тогтворгүй байдал, түүний гол хэлбэр болсон төрийн эргэлт, бослого, үймээн самууны үндсэн шалтгаан ньтэгш эрх, шудрага ёсны зарчим алдагдах, өмчийн харилцааны тэгш биш байдал гүнзгийрч, хэт хөрөнгөжих явдал юм гэж Аристотель үзэж байв. Иймээс тэрээр нийгмээрээ тэгш байдал, шудрага ёсны зарчмыг бодитой ойлгон баримталж, х;и хөрөнгөжих болон хэт ядуурхаасзайлсхийж, аядуу дундаж |юйдлыг эрхэмлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг.
Тавдугаарт, эрх зүй, улс төр хоёр хоорондоо нягт шүтэлцэн холбогдож, бие биенээ харилцан нөхөн сэлбэж байдаг гэж Аристотель үзэж байв. Эрх зүй нь хуулийн хэлбэрээр оршин илэрдэг бөгөөд хууль нь нийгэм дэх хүмүүсийн хооронд бий болсон улс төрийн нийтлэг харилцааг зохицуулж байдаг гэж тэр бичиж байжээ. Харин хууль шудрага ёсны зарчмаар боловсрогдсон байх ёстой. Чухам ийм хуулийгл нийтээр дагаж мөрдөх учиртай. Хэрэв хүмүүс шудрага хууль ёсыг үл хүндэтгэн, өөрсдийн дур зоргоор засаглаж эхэлбэл улс төрийн амьдралд алдаа завхрал, тогтворгүй байдал нүүрлэх аюултай юм гэдгийг тэр сэрэмжпэн анхааруулж байв. Үүний зэрэгцээ бодитой, ухаалаг хуулийг тогтооно гэдэг бол шилдэг төрийн улс төрийн амьдралын салшгүй хэсэг юм. Хууль тогтоох үйл ажиллагаа бол үнэн хэрэгтээ их мэдлэг, ур ухаан шаардсан нарийн урлаг юм. Харин нэгэнт гаргачихсан хуулийг бодитой ёсчлон биелүүлнэ гэдэг нь ард олон түмэн болон төрийг удирдагчдын аль алинаас нь хамаардаг болохыг Аристотель өөрийн зохиол бүтээлдээ онцлон тэмдэглэсэн байдаг. Эндээс үзвэл Аристотелийн улс төрийн онолын өв уламжлал нь олон талтай, гүнзгий агуулагатай байсан нь тодорхой харагдаж байна.
Хүн төрөлхтний улстөрийн сэтгэлгээний түүхэнд эртний ромын улс төр, эрхийн үзэл санааны өв уламжпал хүндтэй байр суурь эзэлдэг юм. Эртний ромын улс төр, эрхийн үзэл санааны сонгодог эх сурвалж, гол төлөөлөгчдийн тоонд ромын уран илтгэгч, философич, улс төрийн зүтгэлтэн, эрх зүйн гарамгай онолч Марк Тулий Цицерон (М.Э.Ө 106-43) зүй ёсоор хамаарагддаг юм. Цицероны улс төр, эрхийн үзэл санаа нь “Төрийн тухай”, “Хуулиудын тухай”, “Үүрэг зорилтуудын тухай” зэрэг бүтээлүүдэд нь гол тусгалаа олсон байдаг. Тэрээр олон талын өргөн мэдлэгтэй, ихээхэн боловсролтой хүн байсан тул эртний грекийн философи, улс төрийн онолын уламжлалыг сайн мэддэг тэр дундаа Платон, Аристотелийн үзэл санааг нэвтэрхий судалсан нэгэн байжээ. Тийм ч учраас Цицероны улс төр, эрх зүйн үзэл санааг эртний грекийн улс төрийн философийн шилдэг үнэт зүйлсийг дахин бүтээлчээр баяжуулан, үргэлжлүүлсэний үр дүн гэж зүй ёсоор үзэх бүрэн үндэстэй юм.
Цицероны төрийн тухай цогц сургаал, номлол нь түүний улс төр, эрх зүйн онолынх нь чухал бүрдэл хэсэг болдог. Тэр төрийг бүх ард түмний үйл хэрэг хэмээн үзэж байв. Цицерон төрийг Платон, Аристотелийн нэг адил ард олны сайн сайхан амьдралыг хангагч, чөлөөт иргэдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байгууллага гэж үзэхийн зэрэгцээ нэгдмэл эрх зүйн зохицуулалтын хүрээн дэх ард түмний харилцан зөвшөлцөн ойлголцсон хамтын зохион байгуулалтын хэлбэр юм гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийхээр төр нь нийтийн ашиг сонирхолыг хэрэгжүүлэх зорилго бүхий ард түмний харилцан зөвшөөрөлцсөн эрх зүйн харилцаа, эрх зүйн бүхэл тогтолцоо мөн ажээ. Төр нь хүмүүсийн хамтын аж төрөх хэрэгцээнээс үүдсэн байгалийн жам ёсны үзэгдэл мөн бөгөөд түүний гол зорилго нь ард түмний нийтлэг үйл хэргийг удирдаж, хувийн өмчийг хамгаалах, тэдний эрх зүйн боловсрол хийгээд бусад асуудлыг тусган илэрхийлэх явдал юм[22]. Түүнчлэн хүмүүс хоорондын хийгээд нийгмийн бүлэг, давхаргуудын хоорондын харилцааг нийцтэйгээр зохицуулах . явдал төрийн гол зорилт байх ёстой гэж Цицерон үзэж байв.
Цицерон эртний грекийн сэтгэгчдийн нэг адил төрийн шилдэг сайн байгуулалын тухай асуудалд хариу өгөхийг оролдож байв. Тэр төрийн засаглалын хаант, язгууртны, ард түмний гэсэн гурван үндсэн хэлбэр байдгийг дурдаад тэдгээр нь дан дангаараа оршин байх нь төдийлөн үр ашигтай биш, харин хослож байх нь илүү зохистой. Учир нь төрийн засаглалын тодорхой аль ч хэлбэрүүд нь тус тусдаа сайн, муу талтай байдаг. Иймээс тэдгээр нь хослож байвал бие биенийгээ нөхөж, баяжуулж байх сайн талтай гэж Цицерон нотлож байжээ. Эндээс тэрээр төрийн засаглалын хамгийн тогтвортой, зохистой, шилдэг хэлбэр нь аль ч засаглалын эерэг, сайн талуудыг өөртөө үр ашигтай хослуулсан холимог хэлбэр юм гэсэн дүгнэлт хийж байв. Холимог хэлбэрийн төрд хаант засгийн элемент нь консулуудын төлөөллөөр, язгууртны засаг нь сенатын төлөөллөөр, ард түмний засаг нь ардын хурлаар дамжин илэрдэгхэмээн Цицерон “төрийн тухай” гэдэг зохиолдоо бичсэн байдаг. Төрийн засаглалын холимог хэлбэрийн тухай Цицероны улс төрийн онолын үзэл санаа нь түүний экпектик философийн суурь үнэлэмжтэй нь яах аргагүй холбоотой юм. Шилдэг, тогтвортой хэлбэр болсон холимог төрийн нэг чухал шинж нь ухаалаг сайн удирдагчдаар удирдуулах явдал юм. Ийм удирдагчид нь цэцэн мэргэн, шудрага хүлээцтэй байхаас гадна уран илтгэх гайхам чадвартай байх ёстой гэж Цицерон үзэж байжээ. Үүнээс гадна холимог төрийн бас нэг чухал шинж нь ард түмний өргөн, үр ашигтай зөвшилцөлд тулгуурлах явдал юм. Ард түмний зөвшилцөл бол хууль ёсны засгийн газрын суурь тулгуур, төр хүчтэй байхын үндэс юм хэмээн тэр үзэж байжээ.
Цицероны улс төр, эрх зүйн онолын үнэт зүйлсийн системд түүний хууль, эрх зүйн тухай сургаал чухал байр суурь эзэлдэг. Шудрага ёс бол алив хуулийн амин сүнс нь юм. Шудрага ёс гэдэг нь байгалийн ба хүний ертөнцийн мөнхийн, өөрчлөгдөшгүй шинж чанар юм. Шудрага ёсонд үндэслэсэн хууль нь нийгмийн амьдралын ээдрээтэй харилцааг бодитой, үр ашигтай зохицуулах бүрэн чадвартай юм. Тэрээр хуулийг төрөлх ба бичмэл хэмээн ялган үзээд төрөлх хуулинд бичмэл хууль тохирч байх ёстой. Түүнийхээр төрөлх эрх зүй (хууль) нь жинхэнэ дээд хууль юм. Энэ нь хүмүүс нэгдэн нягтарч, төр үүсэхээс бүр өмнө байсан, ямар ч ард түмний дагах учиртай хууль юм. Харин төрөлх хуулийн гол зарчмуудад нийцүүлэн улс төрчид бичмэл хуулийг зохиох ёстой. Бичмэл хуулийн гол зарчим нь шудрага ёс бөгөөд ийм бичмэл хууль нь ард иргэдийн сайн сайхан амьдрал, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад чиглэгдэх учиртай юм. Ард түмэн ч улс төрчдийн нэгэнт гаргачихсан шудрага ёсны шалгуурт нийцсэн бичмэл хуулийгзайлшгүй дагаж биелүүлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, хуулийн үйлчлэлийн дор бүгд захирагдах ёстой. Ингэж гэмээн төр тогтвортой, түмэн олон амгалан байх боломжтой гэж “Хуулиудын тухай” хэмээх зохиолдоо Цицерон бичиж байжээ. Ийнхүү Цицероны улс төр, эрх зүйн философийн үзэл санаа нь хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн төдийгүй орчин үед ч ач холбогдлоо алдахгүй байж, өнөөгийн улс төр, эрх зүйн онолын чухал эх сурвалж болсоор байна.
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн онолын чухал нэгэн эх сурвалж нь дундад эртний үеийн улс төрийн сургаал, номлол мөн билээ. Энэ үеийн улс төрийн онолын томоохон төлөөлөгч нь буянт Аврелий Августин (354-430) юм. Түүнийг судлаачид дундад эртний үеийн шашны философи, улс төрийн онолын үндэслэгч “эцэг” хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Тэрээр өнөөгийн Алжирын Тагаст хотод төржээ. Августины философи, улс төрийн үзэл санаа нь эртний ромын томоохон эрх зүйч, философич Цицероны нөлөөн дор бүрэлджээ. Түүнчлэн Платоны үзэл санаа ч түүнд гүнзгий нөлөө үзүүлсэн байна. Августины зохиол бүтээлийн өв сан арвин бөгөөд тэрээр “Буянт амьдралын тухай”, “Үхэшгүй мөнхийн сүнсний тухай”, “Багшийн тухай”, “Чөлөөт” юриг хүслийн тухай”, “Өчил”, “Бурханы хотын тухай” гэх зэрэг юмоохон суурь бүтээлүүдийг туурвижээ. Тэдгээрийн дотроос “Ьурханы хотын тухай” шашдир нь ихээхэн алдартай юм. )нэ бүтээлдээ Августин өөрийн улс төрийн үзэл санааныхаа юп үндэслэлүүдийг онолын хувьд цэгцтэй томъёолон тавьсан байна.
Ангустины улс төрийн онолын үзэл санаа нь түүний философийн суурь зарчмуудтай нь нягт уялдаатай гсм. Гүүний философийн үзлийн гол санаа нь бурхан нь ортөнцийн бүхий л юмсыг бүтээсэн. Ахуй ертөнц, хүний омьдрал бол бурханы зориг хүслийн илэрхийлэл юм. Тэр ювхөн ертөнцийг бүтээгээд зогсоогүй түүнийг байнга хувьсган оорчилж ирсэн. Иймээс хүний амьдралын эрхэм зорилго бол бурханыг хүндэтгэн хайрлах явдал юм гэсэн тулгуур үндэслэлд оршдог. Шашин-философийн энэхүү үндэслэлтэй Августины улс төрийн онолын үндсэн санаа нь яв цав нийцэн тохирч байдаг. Тэрээр улс төрийн үзэгдэл буюу төр нь мөн л бурханы бүтээл юм. Энэ нь дэг журам, иргэний энх тайван байдал, зөвшөлцлийг хангахын тулд бурханы тогтоон өгсөн хэрэгсэл юм. Төрийн гол үүрэг нь бүхнийг бүтээгч бурханы санаа зоригийг ёсчлон хэрэгжүүлэх явдал юм. Августин төрийн засаглалыг иргэний ба шашны, төрийн ба сүм хийдийн гэсэн үндсэн хэлбэрт зааглан үзээд тэдгээрийн харилцан хамаарал, өвөрмөц үүргийг заан тодорхойлсон байдаг. Тэгэхдээ тэдгээрийн харилцаанд шашины хийгээд сүм хийдийн засаглалын тодорхойлогч шинжийг онцлон үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Августины үзэж байсанаар төрийн засаглалын хамгийн шилдэг, төгс, бодитхэлбэр нь сүм хийдийн засаглал мөн бөгөөд энэ нь хаант төртэй амин холбоотой юм.
Августины улс төрийн онолын ерөнхий санаа нь түүний “Бурханы хотын тухай” хэмээх зохиолд тодорхой зохиомжлогдсон, хийсвэр үндэслэлийн хэлбэрээр нарийвчлан тусгагдсан байдаг. Тухайлбал, тэрээр уг бүтээлдээ “түүхэн нөхцөл байдал нь бурханы санаа бодлоос хамаарч байдаг”[23] гэж бичээд нийгмийн амьдрал бол нүгэлтнүүдийн амьдардаг “газрын хот”, бурханыг сэтгэлээрээ хайрлан хүндэтгэх, амгалан тайван байдал, эв нэгдэл, эрх чөлөө, шудрага ёсыг эрхэм болгосон “бурханы хот” гэсэн эсрэг тэсрэг хоёр хотын тэмцэл юм. Эхнийх нь газар, дэлхийн амьдрал, сүүлчийнх нь тэнгэр дэх ариун амьдралын хэлбэр юм. “Бурханы хот” буюу тэнгэрийн газар дээрх элч бол сүм хийд юм. Тиймээс сүм хийдийн засаглал бол иргэний ямар ч засаглалаас дээгүүр, эрхэм юм. Иргэний засаглалын зохистой хэлбэр нь хаанттөр бөгөөд энэ нь гагцхүү сүм хийдэд үйлчилж байдаг үнэнч “зарц” нь байх ёстой. Хаант төр нь сүм хийдэд захирагдахгүй л бол энэ нь юу ч биш, бүлэгдээрэмчдээс ялгагдахааргүй зүйл болох юм. Нийгмийн амьдрал, төрийн бодлого, үйл ажиллагааг зохицуулагч нэг л хэм хэмжээ байдаг бөгөөд энэ нь бурханы зарлиг, санаа бодол юм. Үүнээс гажих ямар ч аргагүй. эцсийн дүндээ нүгэлт “газрын хот”, ариун “бурханы хот” хоёрын хоорондын тэмцэлд католик сүм хийдийнхэн ямагт ялж байх нь зүй тогтолт хэрэг юм гэж Августин “бурханы хот”-доо тэмдэглэсэн байдаг.
Августины улс төрийн үзлийн системд нийгмийн бүлэг, давхрага, эрх чөлөө, шудрага ёсны тухай сургаал чухал байр суурь эзэлдэг. Түүнийхээр боолчлол, ядуурал бол зүй ёсны үзэгдэл юм. Тиймээс түүнийг бид зөв ойлгож, тэвчих ёстой. Эрх чөлөө гэдэг нь сайн, муугийн хоорондын сонголтын бололцоо биш, харин нүгэлт амьдралаас сэргийлэх хэлбэр юм. Шудрага ёс нь зөвхөн хүмүүсийн хоорондын харилцаагаар төдийгүй хувь хүмүүс, бурханы хоорондын харилцаанд тодорхой илэрч байдаг. Жинхэнэ шудрага ёс нь бурханыг дээдлэн хүндэтгэж, сүм хийдийн засаглалд үнэнч байхад чиглэгдсэн үйл ажиллагаагаар л дамжин илэрдэг гэж Августин үзэж байжээ.
Орчин үеийн шашин-философийн улстөрийн онолын бас нэг эх сурвалж нь дундад зууны схоластик философийн цэцэглэлтийн үеийн томоохон төлөөлөгч, сэтгэгч, томизмын философийг үндэслэгч Фома Аквинскийн (1225-1274) улс төрийн онолын өв уламжпал юм. Фома Неаполь-аас холгүй орших Роккасекад гүн Аквинскийн долоо дахь хүү болон гөржээ. Түүний улс төр, философийн үзэл бүрэлдэн 1ӨЛӨВШИХӨД Аристотелийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэр ! үүний улс төрийн философийн олон чухал үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шашны үзлийн агуулгаар баяжуулсан юм. Тухайлбал, аливаа юмсын үндэс нь матери боловч энэ нь гагцхүү хэлбэрээр л дамжин бодитой оршин үйлчилж, мэдрэгдэж байдаг гэсэн Аристотелийн философийн гулгуур үндэслэлийг дэмжээд, хэлбэрийн үндэс нь бурхан юм. Иймээс ертөнцийн хийгээд нийгэм, улс төрийн үзэгдлийн бодитой орших цорын ганц үндэс нь бурхан юм гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Үүнээс гадна “хүн бол улс төрийн амьтан” гэсэн Аристотелийн алдарт үндэслэлд тулгуурлан “хүн бол оюун ухаантай амьтан. Оюун ухаан бол бүх эрх чөлөөний үндэс юм”[24]гэсэн байдаг. Фома Аквинскийн хойч үедээ олон сайхан бүтээлийгтуурвиж үлдээснээс “Философийн нийлбэр”, “Теологийн нийлбэр” (дуусгаагүй), “Вангийн засаг”, “Бурханчлах ухаан”, “Улс төр”, “Төрийн удирдлагын тухай”, “Ёс зүй” зэрэг нь ихээхэн алдартай юм.
“Төрийн удирдлагын тухай” хэмээх бүтээлдээ тэрээр төрийн үүсэл, мөн чанар, зорилго, хэлбэр, төрийн удирдлагын талаарх өөрийн улс төрийн үзлийнхээ гол үндэслэлүүдийг цэгцтэй томъёолсон байдаг. Фома төрийн үүслийг хүмүүсийн хамтран амьдрахтай холбоотойгоор үүдэн гарсан хэрэгцээтэй холбон тавьсан байдаг. Харин энэ хэрэгцээг хангах шаардлагыг бурхан урьдаас танин мэдээд төр хэмээх байгууллагыг хүмүүст өгсөн юм. Энэ утгаараа төр бол бурханы хүсэл зоригийн үр бүтээл юм гэж үзжээ. Төрийн гол зорилго бол хүмүүсийн сайн сайхан амьдралыг хангахад оршино. Тэгэхдээ энэ зорилгоо бүрэн хэрэгжүүлэх үндэс нь бурханы хуулийгхүндэтгэн биелүүлэх явдал юм. Бурханы хуулийн гол үнэт зүйлс нь доодос нь дээдэсдээ үг дуугүй захирагдах, захирах, захирагдах ёс нь шаталсан бүтцийг дамжин хэрэгжих, дээдэс нь шудрага, мэдлэг чадвартай, ёс зүйтэй байх, сүм хийдийхны адисласан хаант засагт үнэнч, хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн гол зарчмаар тодорхойлогддог. Тэдгээр зарчмыг ёсчлон дагаж биелүүлэх нь нийгэм тогтвортой, төр төвшин байхын үндэс юм гэж Фома үзэж байв. Төрийн засаглалын хамгийн шилдэг хэлбэр нь сүм хийдийхнээр дэмжигдэн, хүлээн зөвшөөрөгдсөн хаант төр юм. Хаант төрийн ийм хэлбэр нь бурханы зориг хүслийг биелүүлэх гол хэрэгсэл болдог учраас энэ нь бүхэлдээ бурханы шинжийг олдог. Ийм учраас нэгэнт сүм хийдийнхний дэмжлэгийг хүлээсэн хаантзасгийн аливаа бодлого, шийдвэрийг гарцаагүй хэрэгжүүлж байх ёстой. Энэ нь бурхны тогтоож өгсөн хууль юм хэмээн тэр бичсэн байдаг. Тэр төрийн зөв, ухаалаг удирдлагын асуудлыг төр баригчдын мэдлэг, чадвар, ёс зүйн зарчимуудтай холбон тавьсан байдаг. Эрх баригчид төрийг бурханы зааж өгсөн ёс журмын дагуу удирдах ёстой. Тэгэхдээ бурханы энэ ёс журмыг хэрхэн хэрэгжүүлэх нь төрийг удирдаж байгаа хүмүүсээс шууд шалтгаална. Хэрвээ тэд төрийг удирдах явцад бурханы хуулиас гажиж, алдаа гарган, эрх мэдлээ ёс бусаар хэтрүүлсэн тохиолдолд ард олон тэдний эсрэг тэмцэх нь нүгэл болохгүй, энэ нь зүй ёсны хэрэг юм гэж тэр үзэж байжээ. Эндээс үзвэл Фома Аквинскийн төрийн тухай үзэл нь хэдийгээр шашны бүрхэвчтэй байсан боловч түүнд нь ардчилсан үнэт зүйлсийн элемент агуулагдаж байсан нь тодорхой харагдаж байна.
Фома Аквинскийн улс төр, эрх зүйн үзлийн системд хууль, зүй тогтол түүний дээд хүчин чадлын тухай сургаал чухал байр суурь эзэлдэг. Хууль бол Фомийн үзэж байснаар хүмүүсийн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл, дэг журам юм. Харин хуулийн үйлчлэлийн үр дагавар нь зүй тогтол болдог. Энэ зүй тогтолыг бурхан урьдаас соёрхон тогтоож байдаг. Хууль олон хэлбэртэй, тэдгээр нь бие биенээсээ ялгагддаг ч хоорондоо шүтэлцэн уялдаж, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг гэж тэр үзэж байв. Хуулийн янз бүрийн хэлбэр байдагаас мөнхийн, жам ёсны, хүний, бурханы гэсэн дөрвөн хэлбэрийг тэрээр онцлон үзсэн байдаг. Бүх хуулийн дотроос хамгийн дээд хууль нь мөнхийн хууль юм. Энэ нь агуулгаараа бурханы оюун санаа юм. Энэ нь ертөнцийн бүх
юмс үзэгдлийн ёс журам, хэм хэмжээ, зохион байгуулалтын зарчмын үндэс болж, бусад хуулиудаа нөхцөлдүүлдэг. Мөнхийн хуулиас жам ёсны хууль үүдэн гардаг бөгөөд энэ нь бурханы оюун санаа болох мөнхийн хуулийг хүмүүс оюун ухаанаараа хүлээн авч, цэгцлэн боловсруулсаны тусгал болдог. Энэ хуулийн агуулга нь өөрийгөө хамгаалах, үр удмаа үлдээх, шудрага ёсыг сахих, нэр төрөө хамгаалах зэрэг хүний амьдралын хамгийн түгээмэл хэрэгцээ, шаардлагыг зохицуулан тусгаж байдагаар тодорхойлогддог. Хүмүүс бурханы оюун санааг төгс ойлгох чадваргүй, жам ёсны хуулийн ерөнхий зарчмуудыг тодорхой нөхцөлд тодорхой агуулгаар хэрэглэх шаардлагын улмаас хүмүүс өөрсдөө хуулийг батлан гаргадаг. Энэ нь хүний хууль юм. Хүний хууль нь нийгэмд дэг журмыг сахих, амгалан тайван байдл ыг хангах, бурханы ёс дэгийг завхаруулахаас сэргийлж байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь хориглох хэм хэмжээг агуулж байдагаараа онцлог юм. Хүний хууль нь тэр болгон үүргээ бүрэн хангаж чаддаггүй тул бурханы хууль зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ хууль нь Библи сударт бичмэл хэлбэрээр оршин үйлчилж байдаг. Бурханы хуулиар дамжуулан хүмүүс бурхантай ярилцан, түүнээс мэдэхгүйгээ мэдэж, мартаснаа санаж, заавар, зөвлөлгөө авч байдаг гэж Фома Аквинский нотлож байв. Түүний үзэл дундад зууны шашны философийн хамгийн үнэн, бодитой сургаалд тооцогдож байсан тул тухайн үедээ бусад сургаалаас хүчтэй байж, өнөө хүртэл уламжлагдан хөгжиж иржээ. Фома Аквинскийн сургаалийн орчин үеийн хувилбар нь католик шашны албан ёсны үзэл суртал болох неотомизм юм.
Дээр дурдсан улс төрийн онолын сонгодог эх сурвалж нь түүхэн жам ёсны эрхээр орчин үеийн улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт онол, арга зүйн эх сурвалж, суурь үндэс нь болсон билээ.
Үргэлжлэл бий.
[1] Арон. “Этапы развития социологической мысли”. М., 1993.
[2] Strauss.L “ What is political Philosophy “ Glencoe , 1959 , introduction to political philosophy” N.Y ,1986 , The city and man Chicago . 1969
[3] “Улс төр судлалын онол” УБ.., хууд. 14 . 200№ он .
[4] 4 Г.А.Белов “Политология: курс лекций”. М., стр.22. 1998.
[5] Л Жамбал. “Улс төрийн сургаалийн түух”. (Эртний үе).Уб„ хууд. 176. 2001.
[6] .Жамбал. “Улс төрийн сургаалийн түүх”. (Эртний үе). Уб., хууд. 176. 2001.
[7] Платон. Собрание сочинений в 4 т. т. 3, М., стр. 130. 1994
[8] Платон. Собрание сочинений в 4 т. т. 3, М., стр. 131. 1994.
[9] Платон. Собрание сочинений в 4 т. т. 3, М., стр. 335-343. 1994
[10] А.Жамбал “Улс төрийн сургаалийн түүх” (эртний үе) УБ.., хууд. 182-183
[11] Л.В.Блинников. “Великие философы”. (Словарь-справочник). М., стр. 270. 1997
[12] ” Платон. Собрание сочмнений в 4 т. т. 3, М., стр. 189. 1994
[13] ” Д Лүндээжанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа. “Эрх зуйн философи”. хууд. 76. УС., 1998
[14] Б. Даш-Ёндон. “Платоны захидлууд”. хууд. 44. Уб., 1998
[15] К.Поппер. “Ардчилал ба ардын эрхт ёс”. “Бодрол, бясалгал”. хууд. 26. 1993. №1.
[16] Аристотель.’’Политика Афинская полития”. стр. 38. М., 1997
[17] Аристотель.”Политика Афинская полития”. стр. 35-36. М., 1997.
[18] Аристотель.”Политика Афинская полития”. стр. 105-106. М., 1997.
[19] А.Жамбал. “Улс төрийн сургаалийн түүх”. (Эртний үе). Уб., хууд. 221. 2001.
[20] Аристотель.”Политика Афинская полития”. стр. 148-149. М., 1997.
[21] Аристотель.”Политика Афинская полития”. стр. 38. М., 1997.
[22] Д.Лүндээжанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа. “Эрх зүйн философи”. хууд. 92. Уб., 1998
[23] Антология мировой философии”. в 4 т. Т. 1. ч 2, стр. 602. М.,
[24] Д.Лүндээжанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа. “Эрх зүйн философи”. хууд. 102. Уб„ 1998