Ё.Довчин
/МУИС-ийн улс төр судлалын тэнхмийн багш/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Ардчиллын давалгаа, , Дэлхийн дайнууд , Ардчиллын харьцуулсан шинжилгээ, Улс төрийн дэглэм, Ардчиллын хөгжил, Эдийн засгийн легитм, Глобалчлал, Ардчиллын загварууд , Харьцуулсан –онол арга зүй
Өнгөрсөн зууны туршид дэлхий дахиныг хамарсан ардчиллын гурван удаагийн давалгаа нийгмийн шинжлэх ухаан түүний дотор улстөр судлалын онолын хийгээд эмпирик хөгжилд хүчтэй нөлөөлсөн ажээ. XX зуун гармагц үүссэн анхны давалгааны үед судлаачид гол төлөв орчин уеийн олон нийтийн ардчиллын нөхцөл дэх улстөрийн мөн мннрыг дахин авч үзэхэд анхаарлаа төвлөрүүлж байв. Ардчиллын хоёрдахь давалгаа дэлхийн хоёрдугаар дайны упд эхэлж, улмаар колонийн эсрэг хөдөлгөөн, фашизмын ялагдлаар тодорхойлогддог. Тухайн үеийн судалгаа ардчиллыг тогтоон барих шаардлага, нөхцөлүүд, ардчилсан үйл явцыг тасалдуулж болзошгүй хүчин зүйлсийг нээж илрүүлэхэд чиглэгдэж байжээ. Уул давалгаа харьцуулсан улс төр судлалын “алтан үе” гэгддэг 50-60-аад онтой давхацдагаараа онцлог. Энэ үеийн судалгааны ялгарах шинж тэмдэг нь “өргөн хэмжээний харьцуулалт”[1] байсан бөгөөд энэ нь улс төрийн үйл явдлууд, улстөрийн үзэгдлүүдийн учир шалтгаан, харилцан хамаарал, адил төсөөтэй талуудыг шимжлэн судлахад нэг жишгийн онол-арга зүй хэрэглэж, аль болох олон улс орнуудыг хамруулан харьцуулахад оршиж байв. Иймэрхүү “дэлхий дахины амбиц” хэдийгээр цаашид харьцуулсан судалгааны хөгжлийн тодорхой шатанд хумигдаж, өөр хандлагаар солигдсон ч ардчиллах үйл явцын гуравдахь давалгааны хаялгаар дахин сэргэсэн гэж хэлж болохоор байдаг.
70-аад оны дундуур эхэлсэн энэхүү давалгаа өөрийн цар -үрээгээрээ төдийгүй урьдахь давалгаануудад гарч байгаагүй шинэ шинэ үйл явдлуудаараа онцгой ялгарч байв. Эхлээд Грек, Португали, Испанид авторитар дэглэмүүд мдарч, улмаар Латин Америк, Зүүн Азийн орнуудад цэргийн днлэмүүд унаж, ардчиллаар солигджээ. Эдгээрийн араас шил дарж Дорнод Европын орнууд ардчиллын “цасанд” дарагдаад зогссонгүй, Зөвлөлт их гүрэн задарч ардчиллах үйл явцыг хойноосоо дагуулав. Ийнхүү коммунизмаас ардчилалд шилжихийг нүдээр үзэх завшаан хүмүүст анх олдсон нь тэр ажээ. Түүнчлэн ардчилсан сонгуулийн давалгаа Сахаарын Африкийг ч бас тойрсонгүй.
Чингэж ардчилсан шилжилтүүд тэдгээр ард түмэнд шинэ эрх чөлөө олгохын хамт эрдэмтэд, улстөр судлаачдын нэр дээр онол, улстөрийн олон шинэ асуултыг тавьсан байна. Ардчиллах үйл явц тэр ч байтугай Америк, Баруун Европын тогтвортой ардчиллуудад ч сүрхий асуудлуудыг бий болгожээ. Аж үйлдвэрийн харилцан шүтэлцээтэй байдгийг гаргаж тавих нь үйлдвэржсэн үндэстнүүдийг эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, соёлыг өөрчлөх шинэ хүчнүүд, төр, иргэний хоорондын шинэ харилцаа зэрэг асуудлууд нүүрлэсэн аж. Соёлын олон янз байдал, үндэстэн угсаатны хуваагдлын дарамт зүүн, баруун гэлтгүй Европын орнуудад нийтлэг асуудал болсон. Байгаль хамгаалах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, иргэдийн бусад хэсэг бүлгүүдийн улс төрийн шаардлагууд уг чанартаа аж үйлдвэржсэн бүх нийгмүүдэд нөлөөлжээ. Улс төрийн оролцооны шинэ, хүрээгээ тэлсэн хэлбэрүүд тогтвортой ардчилалтай гэгдэх орнуудад ч бас нийтлэг үзэгдэл болсон байна.Сонгогчдын үйл байдал, сонгогчдын сонголтын шинж байдлын өөрчлөлт бас түгээмэл шинжтэй болжээ.[2] Түүнчлэн, хүйтэн дайны төгсгөл ардчиллын гуравдахь боломжийг нээж өгсөн ч шашин, үндэстэн угсаатны зөрчлийг хурцатгаж, улс хоорондын харилцаанд урьд байгаагүй асуудлуудыг бий болгов.
Үүний хамт улс төрийн огцом өөрчлөлтийн энэ үе нь улстөрийн шинжпэх ухаан онолын болон эмпирик дэвшилд хүрсэн.мөн ардчиллах үйл явц, ардчилсан улстөрийн мөн чанар, төлөв байдлын талаар судалгаа шинжилгээнд эрс ахиц гарсныг гэрчилж байдаг. Үүнээс үүдэн дэлхий дээр ардчиллах үйл явц нүдний өмнө өргөжин тэлсээр байгаа одоогийн нөхцөлд энэхүү бодит байдлыг тайлбарлах системтэй, үндэслэлтэй арга хандлагуудыг улстөрийн шинжлэх ухаан санал болгохгүй бол тэрбээр үндсэн зорилтоосоо гажсан хэрэг болно хэмээн эрдэмтэд үзэж байна.
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан улам бүр дэлхийчлэгдэж, олон улсын эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны нэг хэл, түгээмэл ойлголт, нэр томьёогоор ярьж бичих болсон төдийгүй сургалтын заах арга, парадигм жигдэрч байгаа нь ардчиллах үйл явцыг харьцуулан лудпахад тус дөхөм болох нь дамжиггүй. Харьцуулсан улс төрийн судалгааны “мөнхийн” шинжтэй асуултууд, тухайлбал, Улс төрийн дэглэмүүд бие биеэсээ хэрхэн ялгагдах вэ? Дэглэмийг тогтвортой байлгахад, бас өөрчлөхөд юу юуг тооцон үзэх вэ? Засаглалын хамгийн сайн хөлбэр чухам аль нь вэ? гэх зэрэг нь сүүлчийн давалгаатай уялдан судлаачдын сонирхлыг дахин хүчтэй татаж, ардчилсан шилжилтийн талаар олон тооны зохиол бүтээл юрах болжээ. Хөгжиж буй орнуудын болон хуучин хоёрдогч иртөнцийн эрдэмтэд,судлаачид, оюутнуудад хөгжингүй өрнө нээлттэй болж, тэд харьцуулсан улстөрийн гол урсгалд ямар нэгэн саад хаалтгүйгээр нэгдэн нийлэх бололцоотой болов.
Р.Роговски орчин. үеийн харьцуулсан судалгааны 5 чиглэлийг тухайлбал, улс төрийн эдийн засгийн талууд, дотоодын улстөр, институтүүдийн олон улсын учир холбогдол, сонирхлын бүлгүүд, төрийн бүтэц, үйл пжиллагаа, үндэсний үзэл гэж тодорхойлсныг П.Майр авч үзээд мөдхөн сонирхлын бүлгийн оронд ч юм уу ардчилал лорөө хэрхэн зүгширч байгаа, эсхүл ардчилсан шилжилт хэрхэн урагшилж байгааг сонирхон судлах нь харьцуулсан судалгааны гол судлагдхуун болох хандлагатайг дурдсан байдаг.[3]
Энэ бүхнээс үзэхэд өнөөгийн шатанд харьцуулсан улстөрийн сургалт-судалгаа шинжилгээний төвлөрөх цэг нь ардчиллах үйл явц болж байгаа нь тодорхой байна. Харьцуулсан улстөрийн нэн чухал асуудлын тоонд улстөрийн системийн янз бүрийн хэв маяг бодит байдал дээр хэрхэн оршин буй, хэрхэн тогтнож, хадгалагдаж байдаг, төлөвлөж төсөөлсөн хийгээд бодит улстөрийн үйл байдлын хоорондын зөрүүг хэрхэн зуучлан холбож байгаа зэрэг нь зайлбаргүй орно. Иймд сайн улстөрийн системийг тодорхойлох, систем, бодит улс төрийн үйл явц хоорондын зүй зохицлыг олох нь харьцуулах асуудлуудын өргөн хүрээ дотор төв байр эзэлдэг гэж болно. Энэ тохиолдолд ардчилал байгаа бүх улс төрийн системүүд дотроос хамгийн боломжтой нь гэдэг дээр санал нэгдэж, харин хэрхэн түүнийг хэрэгжүүлэх, тогтоон барих, идээшүүлэн дасгах, чамбайруулан сайжруулах, мөн түүнд учирч болох гадна, дотнын аюулаас сэрэмжлэх зэрэгт голлон анхаарах ёстойг харьцуулсан улс төрийн ихэнх судалгаа харуулдаг байна.[4]
Ардчилах үйл явц нарийн төвөгтэй, хувьсамтгай байдаг учир судалгаа хийхдээ ардчилсан шилжилтийн эхлэл нь түүний араас үргэлжпэх зүгшрэн бэхжилтээс ихээхэн ялгаатай байдгийг судпаачид цохон тэмдэглэсэн байдаг. Иймээс нөхцөл байдлын энэ хоёр үйл явцыг ялган салгаж, ардчиллах үйл явцын шинж чанарын ерөнхий онолын үндэслэл, мөн баялаг жишээ, тусгай тохиолдлуудын (сазе) гүнгийрүүлсэн судалгааг харгалзан үзэж, тэдгээр нь хоорондоо хэрхэн дараачийн чухал асуудал болно. Ардчиллах үйл явцыг өөрчлөлт хувирал дунд нь судлах шинэ хандлага нь урьдын ардчиллыг гол төлөв угтвар нөхцөлтэй нь холбон авч үзэж байснаас давуутайгаа харуулж, өөрөөр хэлбэл, урьдач нөхцөлийг гол механизм болгохоосоо нэгэнт эхэлсэн үйл явцын цаашдын өрнөлтийг судлахад шилжих бололцоо олгосон ажээ.Онол, харьцуулалтын түүвэр судалгаа аль аль нь хатуу удирдамж болж чадахп/й ч цаашид харьцуулсан судалгааг сайжруулахад үр дүнгээ өгдөг байна. Ардчилсан үйл явцын судалгаа өргөжихийн хэрээр түүнийг авч үзэх олон янзын хандлагууд гарч иржээ.[5]Хамгийн гол нь ардчилсан үйл явцын эхлэх цэг, нөхцөлүүд харилцан адилгүй ч эцсийн үр дүн харьцангуй ойролцоо, сонголтуудын тоо цөөн байгаа нь онцлог юм.
Энэ бүхэнтэй холбож ардчилсан үйл явцын динамик өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нөхцөлийг нээж харуулах, хүрсэн түвшин, түүний хэмжүүр, ардчиллын хөгжпийн ерөнхий хамаарлыг олж тоггооход чухал ач холбогдолтой гэж болох хоёр багц асуудлыг товч хөндөж болох юм. Нэгдүгээрт, нэг үе суларч ирсэн ч ардчиллын шинэ давалгааны дараа улам сонирхол татах болсон улстөрийн эмпирик харьцуулалт, түүний дотор ардчиллын эмпирик оноп,загваруудын тухай юм. Тэдгээрийн хувьд гол нь ардчилсан ба ардчилсан бус системүүдийн ялгаа, мөн ардчилсан системүүдийн доторхи ялгаатай, төсөөтэй талуудыг хайж судлахад оршино. Энэ чиглэлээр ардчиллын эмпирик онол /1/ ардчилал хэрхэн үүсдэг, ямар нөхцөлүүд байдаг, /2/ ардчилал хэрхэн “ажилладаг”, түүний үндсэн механизмууд юу байдаг?, /3/ ардчилал нийгэмд хэрхэн нөлөөлдөг, түүний үр дүн? мэтийн асуултад ямар нэг хэмжээгээр хариулт өгсөн гэж болно. Уул онол бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт өгч, ардчиллыг үнэт зүйл талаас гэхээсээ байгуулал, механизмын хувьд илүүтэй авч тэдгээрийн үндсэн дээр улстөрийн эмпирик судалгааны аппарат бий болгожээ. Ардчиллын нэгдмэл нэг эмпирик онол гэж хэдийгээр гараагүй ч ардчиллыг онолын хувьд үндэслэх гэсэн эрдэмтдийн хүчин чармайлтын үр дүнд хэдэн зуун хувилбаруудыг боловсруулсан байдаг учраас тэдгээрийн дотрооос харьцуулсан судлаачид таамаглал дэвшүүлэх, хэмжих үзүүлэлтүүдийг сонгон авахдаа гол төлөв хэрэглэдэг загваруудаас зарим жишээ татаж болох юм.
Харин бүх загваруудын эх ундарга нь улс төрийн сэтгэлгээний сонгодогуудын боловсруулсан ардчиллын үндсэн хоёр парадигм бөгөөд энэ нь либерал – ардчилсан, радикал – ардчилсан онолуудыг ярьж байгаа гэдгийг тэмдэглэе. Юуны өмнө М.Вебер, И.Шумпетер нарын үндэслэсэн өрсөлдөөнт элитийн ардчиллын загварыг нэрлэж болно. Вебер ардчиллын онолчийн хувьд гол анхаарлаа ардчиллын гол шинж чанарууд-ардчилсан ‘сонгууль, нам, элит, лидерүүд, засаглалын легитим байдалд хандуулжээ. Тэрбээр хууль эрхэд суурилан тогтнож буй улстөрийн дэглэмийн легитим байдалд итгэх итгэл утмшлийн систем болон улстөрийн тоглоомын дүрэмд бүгдээр үнэнч байх явдлаар дамжуулан ардчиллыг юдорхойлсныг харьцуулсан улс төрд тулгуур болгон ашиглажээ. Мөн плебисцитар ардчиллыг парламентын ардчиллаас ялгаж тавьсан нь анхаарал татдаг.[6]Шумпетер мрдчиллыг ямар ч атугай байнгын, нээлттэй сонгуульд хоёр, |үүнээс дээш элитийн бүлгүүдийн хооронд засгийн эрхийн юлөө өрсөлдөөн гэж томьёолсон нь ардчилсан ‘.истемүүдийг харьцуулан судлах нэг үндсэн үзүүлэлт болсон. Түүний ардчиллын шинэ үзэл баримтлалын гол ‘ анаа нь ардчилал гэдэг бол шийдвэр гаргахад оролцох эрх олж авахын тулд сонгогчдын саналын төлөө хувь хүмүүсийн
өрсолдөөн ажээ.[7]Үүгээр ардчиллын сонгодог онолоос ялгаатай төдийгүй ардчилал байна уу үгүй юү гэдгийг ч хэмжиж болно гэж үзжээ. Тэрбээр алив хамтын үйл ажиллагааны хөтлөх механизм нь хошуучлал бөгөөд иймд улстөрийн өрсөлдөөн нь хошуучлалын төлөө тэмцэл мөн болохыг баталснаараа түүний шинэ онол сонгодог онолооос бодитой болсон гэдэг. Ардчиллын гол шинж бол сонгогч засгийн газраа сонгох төдийгүй түүнийг татан буулгах үүрэг мөн гээд энэ нь засгийн газар, парламентын олонхийг дахин сонгохгүй байх боломж юм хэмээсэн нь Шумпетерын шинэ онолын чухал тал байв.
Ардчиллын урьдач нөхцөлийн Липсетийн загвар[8]
Юуны өмнө ардчилал нийгэм-эдийн засгийн тодорхой нөхцөлүүд хөгжиж, энэ нь нийгэмд ялгарал бий болгон, засгийн эрхийн төлөө тэмцэлд янз бүрийн сонирхлын бүлгүүд, тэдгээрийг төлөөлсөн элитийн идэвхийг сэргээснээр ардчилал тэдгээрийн үр дүн болж үүснэ гэж үздэг байна. Энэ загвар ёсоор ардчилал дараахь үндсэн шинжийг агуулах ёстой аж. Үүнд: улс төр-соёлын (ардчилсан хэм хэмжээ, дэглэмийн үр ашигтайд итгэх итгэл үнэмшлийн систем), улс төр-бүтцийн (элитийн эрх баригч хийгээд сөрөг бүлгүүд бий эсэх, тэдгээрийн хоорондын өрсөлдөөн), улс төр-институтийн (сонгуулийн систем,элитийг сэлгэх хэм хэмжээ), улстөр-оролцооны (хүн ам сонгуульд оролцох). Липсет ардчиллыг эрх баригчдыг халж солих байнгын үндсэн хуулийн боломж бүхий улстөрийн систем гээд ардчилал бол өрсөлдөгч сонирхлын бүлгуүдийн дотор нийгмийн чиглэлтэй шийдвэр гаргах социал механизм, мөн улс төрийн албан тушаалын төлөө өрсөлдөгчдөөс олонхи шалгаруулах сонголт байхёстойг тодорхойлжээ.
Р.Далийн “полиарх ардчиллын” загвар либерал ардчилсан онолын ерөнхий чиглэлийг барьдаг боловч бодит ардчиллыг хэлбэрийн ардчилалд сөргүүлэн тавьж, түүний ялгарах нөхцөлүүдийг тодорхойлоход чиглэгджээ. “Полиарх ардчилал” хэмээх ухагдахууныг Р.Даль 1956 онд “Ардчиллын онолын удиртгал” бүтээлдээ боловсруулсан. Даль улс төрийн системүүдийг /1/ улстөрийн элитийн өрсөлдөх, сөргөлдөх хэр хэмжээ, /2/ элитийг сонгоход хүн амын оролцооны түвшин гэсэн хоёр үндсэн хэмжүүрээр хэмжихийг санал болгожээ. Эдгээр үзүүлэлт хэдийгээр полиархыг “ардчилал” гэсэн ойлголттой ойролцоо болгож байгаа ч уг хоёр ойлголт яг адил биш юм. Тухайлбал, ардчилал улстөрийн системүүдийн идеал хэв маяг байдаг бол “полиарх” нь бодит хэв маяг буюу идеал хэв маягийн хэрэгжилтийн түвшинг тусгадаг ажгуу. Полиарх нь ардчиллын нэг адил системийн чанар талыг заах боловч түүний хэмжүүр, өөрөөр хэлбэл, тухайн систем хэр зэрэг полиарх тухай ярьж болно гэсэн үг юм. Полиархын өндөр зэргийг харуулах гол үзүүлэлт нь иргэдийн улстөрийн үзэл үнэлэмжид удирдлагын зүгээс байнга уриалгахан, шуурхай, анхааралтай хандахаар тодорхойлогдоно. Үүний тулд улстөрийн систем дотор иргэдийн салшгүй эрхүүдийг хангасан байх ёстой. Үүнд: /1/ иргэд үзэл бодол, үнэлэмжээ томъёолох, /2/ өөрсдийн үзэл бодол, үнэлэмжээ би дааж эсхүл хамтын үйлдлээр бусад гишүүд, засаг төрд дамжуулах, /3/ үзэл бодол, үнэлэмжээрээ удирдлагын шийдвэр гаргахад нөлөөлөх.
Үзэл бодол, үнэлэмжээ томьёолох, дамжуулах, нөлөөлөх үйл явц үр нөлөөтэй байхын тулд улстөрийн систем үндсэн систем баталгааг хангасан байх учиртай. Үүнд:/1/ байгууллага байгуулж тэдгээрт нэгдэн орох эрх чөлөө, /2/ үзэл бодол, үнэлэмжээ илэрхийлэх эрх чөлөө, 131 санал өгөх эрх, /4/ төрийн байгууллагад ажиллах эрх харьцангуй -хягаарлагдмал биш байх, 15/ сонгогчдын санал дэмжлэг авахын төлөө өрсөлдөх улстөрийн лидерүүдийн эрх, /6/ мэдээллийн эх булагууд сонголттой байх, /7/ чөлөөт, шударга сонгууль, /8/ төрийн бодлого боловсруулах сонгогчдоос хараат институтүүд. Ийнхүү Даль үзэл бодол, унэлэмжээ ардчилсан байдлаар илэрхийлэх бололцоог хангасан улс төрийн шийдвэр гаргах нөхцөлүүдэд тодорхой дүн шинжилгээ хийсэн юм.[9] Гэхдээ сонгуулийн үеэр илэрхийлсэн үзэл бодол, үнэлэмж нь үнэхээр бодитой, сонгогчдын ардчилсан тэгш байдал мөрдөгдөхөөр ардчиллын тийм механизмын эрэл хайгуул хийжээ.
Э.Даунсын ардчиллын эдийн засгийн загвар нь эдийн засгийн арга улс төрийн шинжлэх ухаанд нэвтэрсний үр дүн (юлсон бөгөөд орчин үед харьцуулсан улстөрд идэвхтэй хэрэглэгдэж байна. 50-иад оны сүүлчээр “Ардчиллын эдийн засгиин онол”[10]номондоо Даунс ардчиллыг онолын талаар үндэслэхэд анх рационал сонголтын онолыг ашигласан гэж үздэг. Түүний ардчиллын загварт сонгогчдын үйл байдал, олон нийтийн саналтай холбогдуулан засгийн газрын үйл ажиллагаанд гол анхаарал төвлөрдөг ба гол зорилго нь удирдлагын ардчилсан систем дэх үйл байдлын дүрмийг тодорхойлох, түүний утга учрыг нээн харуулахад оршдог байна. Даунсын ардчиллын эдийн засгийн онол аливаа сонголтуудын үнэ цэнэ.үр ашгийг тооцох замаар улстөрийн рационал үйл байдлын загварыг бий болгоход чиглэгдсэн гэж болно. Улс төрийн рационал үйл байдлын нөхцөлд оролцогч бүр (сонгогч.намын ажилтан, засгийн газрын гишүүн, бүр байгууллага бүхэлдээ) эдийн засгийн утгаар өөрийн үйл ажиллагааг дээд зэргээр үр дүнтэй болгохыг, өөрөөр хэлбэл, бага зардлаар илүү үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Иймд рационал үйл байдал улс төрийн солилцооны явцад гарч ирсэн үзэл бодол, үнэлэмжүүдийг цэгцэлж, үнэлж цэгнэх боломжтой учраас үр дүнг урьдчилан харж болох талтай. Энэ тохиолдолд улстөр бол оролцогчид дээд зэргийн ашиг олох зорилгооор харилцан солилцож, өрсөлдөн тэмцэлдэж байдаг зах зээл маягтай байна гэсэн үг ажээ. Эл тохиолдолд ардчиллын эдийн засгийн онолын хоёр үндэслэл маш чухалд тооцогддог. Үүнд: 1/ “засгийн газар бүр дээд зэргийн улстөрийн дэмжлэг авах”, 2/ “иргэн бүр өөрийн үйлдлийн үр дүнг ухаалгаар дээд зэргийн ашигтай болгох”. Энэ нь удирдагч, удирдуулагч хэн нь ч эрхэмлэлийг бус, харин өөрсдийн бодит ашиг сонирхпыг удирдлага болгож үйл ажиллагаагаа явуулдаг нь ардчилсан системийн онцлог гэж үзэхэд хүргэж байна. Гэхдээ тэрхүү ашигтай байх гэдгийг гагцхүү явцуу эгоист утгаар ойлгож болохгүй, харин ч альтруист үйлдэл хийж болох бөгөөд гагцхүү энэ үйл байдлын хувь хүнд өгөх ашиг нь чухам юунд байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Даунс баталдаг болой.
“Хүний эрхийн” ардчиллын загвар нь хүний эрхийг ардчиллыг харьцуулан судлахад үндсэн үзүүлэлт болгох үзэл баримтлалтай холбоотой бөгөөд хүний эрхийн үзэл санаанд тулгуурласан Л.Даймондын ардчиллын онолд тусгалаа олжээ. Тэрбээр хүний эрхийг дутуу үнэлэх нь ардчиллын үзэл баримтлалыг ядууруулахаар үл барам улс төрийн системүүдийн харьцуулсан шинжилгээний үр дүнг буруу зөрүү тайлбарлахад хүргэдэг гээд харин хүний эрх дээр суурилсан либерал ардчилсан загвар ардчилсан сэтгэлгээ, практикийг улам баяжуулдаг гэж үзжээ. Засгийн бодит эрх сонгогдсон болон тэдний томилсон албан тушаалтнуудад ногдох, гүйцэтгэх засаглал үндсэн хуулиар хязгаарлагдан төрийн институтүүдийн өмнө хариуцлага , хүн амын цөөнхүүд улс төрийн үйл явцад ашиг сонирхлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэд нам, сонгуулиас гадна ашиг сонирхол, үнэт зүйлээ илэрхийлэх байнгын олон суваг, арга хэрэгсэлтэй байх зэрэг өөр бусад “хүний эрх”-ийн ардчилсан загварын үндсэн шинжүүдийг тодорхойлсон байдаг. Ардчиллын уул загварыг ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн хөгжлийн түвшинг судалж шинжлэхэд судлаачид, мнн “Эрх чөлөөний ордон” өргөн ашигладаг байна. Жишээ нь, 1991 онд уг төвөөс явуулсан дэлхийн эрх чөлөөний чпнсааны судалгаагаар Монгол хагас эрх чөлөөтэй гэсэн 40 орны 20-рт орсон байдаг.[11] Ийнхүү Даймонд загвараа ‘мпирик судалгааны туршлага дээр тулгуурлан гаргаж ирсэн учраас харьцуулсан судалгааг хийхэд үндэслэл сайтай, юхиромжгой байдаг ажээ. Эдгээр ардчиллын загварууд улс төрийн системүүдийг харьцуулан судалж, тэдгээрийн шинж (щйдлыг онолын хувьд нэгтгэн дүгнэхэд үндэс суурь болж өгдөг юм. Энэ нь харьцуулсан улс төр судлаачид судалгааны явцад дэвшүүлсэн таамаглалаа шалгах үүднээс ардчиллын тухай ерөнхий ойлголтыг ямар нэг хэлбэрээр улам боловсронгуй болгож байна гэсэн хэрэг билээ.
Хоёрдугаарт, дэлхий дээр орчин үеийн ардчиллуудын өсөлт бойжилт, хөгжил улс орнуудад, бүс нутгуудад харилцан адилгүй байна. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь мэдээж ч тэдгээрийн дотроос ардчиллах үйл чвцын “бүрэлдэх” нөхцөлүүд.тэдгээрийг шинжилж судлахад уүсдэг асуудлыг сөхөж үзэх нь арга зүйн хувьд нэн чухал. Ардчиллах үйл явцын гуравдахь давалгааны 5 ерөнхий нөхцөлийг С.Хантингтон: 1/ авторитар дэглэмүүдийн легитим алдагдаж, эдийн засгийн уналтаас үүдэн “легитим үйл ажиллагаа” явуулах чадваргүй болсон, 60-аад оны урьд үзэгдээгүй дэлхийн хэмжээний эдийн засгийн өсөлт.түүний үрээр олон оронд хүмүүсийн аж байдал, боловсрол ахиж, хотын дунд анги өссөн, 3/ католик сүм хийдийн номлол, үйл ажиллагаанд гүнзгий эргэлт гарч тэд авторитаризмын эсрэг чиглэсэн, 4/ олон улсын тавцан дээр хүчнүүдийн, тухайлбал, ЕХН, АНУ, ЗХУ-ын улстөрийн бодлогод гарсан өөрчлөлтүүд, 5/ “цас дарах” буюу анх шилжилт хийсэн орнуудын ардчиллах үйл явцад нөлөөлсөн биет үлгэр жишээ[12] хэмээн тодорхойлжээ.
Ийнхүү харьцуулсан улс төрд ардчиллах үйл явцын нөхцөлүүдийг судлахад тохиолдож буй асуудлуудыг тодорхой ба түгээмэл, даяаршил ба орон нутаг, институтүүд ба хүрээлэх орчин, өөрийн легитим ба эдийн засгийн легитим, ардчиллын нэвчилт ба ардчиллын хувьсал гэсэн эсрэг ойлголтуудаар авч үзэж болдог байна. Орчин үеийн ардчиллыг судлах явцад эхний хоёрын зөрчил улам хурц болдог нь ардчилал “торних” онцлог зүй тогтлыг илрүүлэх гэсэн эрмэлзэл нь шалтгаан холбоог тайлбарлах ямар нэг нийтлэг түлхүүр хүчин зуйлсийг эрж хайхад хүргэдэг ажээ. Чингэж ардчиллах үйл явцын түгээмэл учир шалтгаанд түлхүү анхаарсан нь түүх, соёлын тодорхой онцлог, улмаар шилжилтийн өвөрмөц механизм, шинж чанарыг бүрхэгдүүлсэн гэдэг. Иймээс ардчиллах үйл явцын учир шалтгаан адил, нэг төрлийн байх албагүй, янз бүрийн бүс нутагт янз бүрийн түүхэн тодорхой нөхцөлд ардчилалд хүрэх зам өөр өөр байна. Ардчиллын шалтгааныг эдийн засаг, нийгэм, соёл, сэтгэл зүй, олон улсын зэрэг хүчин зүйлстэй холбон эрэлхийлэх нь ардчиллах үйл явцын ерөнхий хуулийг гаргаж өгч чадахгүй гэж судпаачид эргэлзэж байна.[13] Нэг үе тухайн орон тус бүрийн улс төрийн үйл явцыг авч үзэхдээ дотоод хүчин зүйлсийг гадныхад захируулж, ардчиллах үйл явцыг олон улсын систем дэх глобал өөрчлөлтүүдийн үр дүн гэж тайлбарлах нь элбэг байв. Сүүлийн үед харьцуулсан улс төрд ардчиллах үйл явцын гадаад /хүрээлэх орчин/ бус, харин улс төрийн системийн дотоод – институционал хүчин зүйлд давуутай анхаарах болжээ. Энэ нь улс төрийн ардчилал нийгэм-эдийн засгийн нөхцөлөөс төдийгүй улс төрийн институтүүдийн бүтэц бүрэлдэхүүнээс хамаарна гэсэн үг юм. Нэг үгээр, улс төрийн институтүүд улстөрд илүү бие даасан үүрэг гүйцэтгэнэ гэдгийг эн түрүүнд тавьдаг. Харьцуулсан улстөрд ардчилсан дэглэмийн легитимийн эх сурвалж гол асуудлуудын нэг. Уламжпал ёсоор бол ардчилсан дэглэмүүдийн легитим нь шийдвэрлэх чадвартай холбогдож байсан. Иймд хүмүүс түүнээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ түргэн хангахыг хүсэн хүлээдэг. Хэрэв энэ нь биелэгдэхгүй бол ардчилал бүтэлгүйтэхэд хүрнэ. Үүнээс үзэхэд ардчиллын хувь заяаг эдийн засагтай шууд холбон тавьдаг нь илт. Гэвч 80-аад оны мундаас судлаачид (Р.Гастил) ардчиллах үйл явцыг нийгэм-эдийн засгийн учир холбогдлоор тайлбарлахаас зайлсхийж, ихэвчлэн ардчилсан үзэл санааны тархалттай холбож үзэх болжээ. Ардчиллаас хэт хүсэн хүлээхийг намдааж, голдуу институционал шинжийн шинэтгэлүүд хийх нь чухал бөгөөд эцсийн бүлэгт ардчилсан дэглэмийн легитим нь тухайн дэглэмийн өөрийнх нь легитимийн үр дүн байх ёстой гэж батагалдаг. Гэхдээ нийгэм-эдийн засгийн тэгш биш байдал ардчилсан зөвшлийг эвдэж болох учир эдийн засгийн өсөлт, нийгмийн шударга ёсны харилцан хамаарлыг хангах бололцоотой тийм загварыг эрж олоход анхаарах шаардлага гардаг байна. Ардчиллыг тогтоох механизмын хувьд аль ч орон ардчилалд шилжихийн тулд зайлшгүй тодорхой нөхцөлүуд хэрэгтэй, тэдгээрт хүртлээ нийгэм боловсрох ёстой гэх үзэл уламжлагдаж ирсэн. Зөвхөн алгуур хувьсан өөрчлөгдөх замаар ардчилалд хүрч болно гэсэн энэ санаа ундсэндээ аж үйлдвэржээгүй нийгмүүд ардчилагдах боломжийг үгүйсгэсэн хэрэг. Гэвч ардчилах үйл явцын,ялангуяа дорнын орнуудын туршлагаас үзэхэд ардчилсан институтүүд уламжлалт бүтэцтэй зугуухан “хэл амаа ололцоод” зогсохгүй уламжпал дээр нь түшиглэн тэдгээр нийгэмд “нэвчин шингэж” байгаа ажээ. Ардчиллын “нэвчин шингэх” үйл явц нөхцөлүүд нь аяндаа бэлтгэгдэх явцаас ипүу давуу талтай аж.
Ийнхүү ардчиллах үйл явцыг судлахад үүсч буй асуудлуудаас ганц нэгийг хөндсөн нь харьцуулсан улс төрийн өнөөгийн онол-арга зүйн олон чиглэл, үзэл баримтлалын талаар уншигчдад зарим төсөөлөл өгөхөд тус болох бизээ. Судалгааны арга зүйгээ “хурцлахын” тулд ирдчиллах үйл явцын онолыг ч, туршлагыг ч нэгэн зэрэг авч үзэх шаардлага эндээс тод харагдаж байна.
[1] Р’Маiг comparative politics An overview .G new Handbook of Political Science .Oxford .1996. p.312.
[2] 5 (Ч.ОаИоп СотрагаИүө Ро!Шсз: МюгоЬеНаүюга! РегзресИуөз 1ЫсГ, р.337
[3] P.Mair, ibid ., p.320.
[4] Р.Ар(ег. СотрагаИуе Ро1Шсв, 01с! апс) Ыөуу 1Ы<±, р.373
[5] .МЫ1еНеас1. Сотрага(Ые РоЩюз:0етосга1ка1юп 31ис1|ез |Ьй., р.364.
[6] “М Вебер. Избранные произведения. М. Прогресс.1990. с.674-675
[7] 20Й.Шумпетер. Капитализм, социализм и демократия. М. Экономика. 1995. с.355.
[8] 21С.Липсет и др. Сравнительный анализ социальных условий, необходимых для становления демократии // Международный журнап социальных наук.1993. № 3 .
[9] п Р.Даль. Введение в теорию демократии. М., 1992. С.68-95
[10] 23А.0отуп5 Ап Есопогтис ТЬеогу оГ Оетосгасу. N6« Үогк: Нагрег&Ко\г/ РиЫгвЬегз,! 957.
[11] * М 81апп. 1п(гоЬисИоп 1о Ро1№с8. МсСга\м-НШ. 1998. р.80
[12] СотрагаНуе РоШ1сз. 1996/97. рр. 218-219 2еШмитгер Ф. Карл Т. Что есть демократия…и чем она не является?// Диалог.1993. №2
[13] Шмиттер Ф. Угрозы и дилеммы демократии II Век XX и мир. 1994. М» 7-8.