П.Наранцэцэг
/Монгол Бизнес дээд сургуулийн багш/
Шинэ толь №19, 1997
Түлхүүр үг: ахмад настаны эзлэх хувь, хүн амын наслалт, тэтгэвэрт гарах нас, ялгаварлах үзэл, ажиллах хүч, хөдөлмөрийн насныханы зах зээлд эзлэх байр суурь
Дэлхийн баян орнуудад 65 насандаа хүмүүс тэтгэвэрт гараад цаашид 15-20 жил амьдрах болно гэж тооцдог байна. XX зууны эцэс гэхэд бусад үнэт зүйлсийн нэгэн адил үнэлж болшгүй хөгшрөлт бий болох нь. Одооноос эхлэн Засгийн газрууд хөгшрөлтөнд гарах зардлын талаар санаа тавьж цаашдаа ч зардал улам өснө гэдгийг ч мэдэж байна. Дaрaагийн 30-40 жилийн хугацаанд хүн амын наслалт уртсах, төрөлт багасахтай холбоотойгоор хүн ам зүйд гарч буй өөрчлөлт нь олон орныг өндөр насны тэтгэвэрт гарагсдын хангамжийг сайжруулах арга хэмжээг үндэстэйгээр авч үзэхэд хүргэж байна.
1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн орны хүн амын 18%-ийг 60-аас дээш насны хумүүс бүрдүүлж байгаа бөгөөд энэ тоо нь 2030 он гэхэд 30%-д хүрнэ. Одоогоор “маш өндөр настай”, өөрөөр хэлбэл 80-аас дээш насны хүн 3% гэж тооцогдож байгаа төдийгуй түүний эзлэх хувь нь 2 дахин өсөх болно. Энэ нь өндөр настны дийлэнх хэсэг нь үйлдвэрлэгч биш хэрэглэгч болно гэсэн үг. Хөгжсөн оронд өндөр настай байна гэдэг нь төрөөс нөөцийг хуваарилах замаар ядуу амьдрана гэсэн үг биш. Ахмад настайчуул ч тэтгэвэр хангалттай байхыг тооцно, эмнэлгийн үйлчилгээнд ч ихийг шаардана, заримд нь өндөр үнэтэй асрамж хэрэгтэй болно. Гэвч энэ үед настайчуудын тоотой адил хэмжээгээр ажиллагсдын тоо ч өснө, өөрөөр хэлбэл энэ зардлыг хангах ёстой хэн боловч тэдгээрийн тоотой адил байх ба ажиллагсад ч хүнд үеийг туулна.
Хөгшрөлтийг зөвхөн баян орнуудаар хязгаарлаж болохгүй. Одоогоор хүн ам нь илуу залуу, хөгжиж байгаа орны хүн ам нь маш хурдтайгаар хөгширч байна. Одоогоос 2030 он хүртэлх хугацаанд Латин Америк ба Азийн ихэнх оронд 60-аас дээ насны хүмүүсийн эзлэх хувь 2 дахин ихсэж, 14% болно. Одоогоор Хятадад 10%-ийг эзлэж байгаа энэ хэмжээ нь 2030 он гэхэд засгийн газраас явуулж байгаа хун амын өсөлтийг хязгаарлах хатуу арга хэмжээний үр дунд ойролцоогоор 22% хуртэл өснө. Хэдийгээр ДОХ Африк тивийн зарим орны хүн амыг багасгаж байгаа боловч ирэх зууны дунд үе гэхэд урьдын адил залуу тив хэвээр улдэх юм. 2000 он гэхэд буурай хөгжилтэй орнуудын өндөр настны тоо 400 саяд хүрнэ гэдэг нь хөгжсөн орнуудын ахмад настны тооноос 2 дахин өснө гэсэн үг.
Ийм маягаар ахмад насны хүн ам ихтэй орны түүхэнд анх удаа буурай хөгжилтэй орон орох болно. Дэлхийн үйлдвэржсэн орны ихэнх нь хөгшин бөгөөд баян, хөгжиж байгаа орны ихэнх нь залуу бөгөөд буурай, Австрали, Шинэ Зеланд, Ирланд мөн тодорхой хугацааны турш АНУ гэх мэт цөөн хэдэн улс нь залуу бөгөөд баян орон болно. Өнгөрсөн коммунист системээс үүдэн Зүүн Европын орнууд тийм баян биш, хөгшин орон болно, харин Оросод эрэгтэй хүний дундаж наслалт өсөхгүй буурч байна.
Хөгшрөлт ба ядуурлын хослол нь ихээхэн асуудлыг Ази ба Латин Америкийн олон оронд бий болгоно, гэвч түүнийг шийдэхэд шаардагдах нөөц тэдэнд маш бага байна. Эрүүл мэндийг хамгаалах ба тэтгэврийг санхүүжүүлэхэд гарах хөрөнгө нь жинхэнэ хүндрэлтэй тулгарна.
Тэтгэвэр авах албан ёсны төлөвлөгөөнд дэлхийн ажиллах хүчний 40-өөд хувь нь оролцдогийн зэрэгцээ орлого өндөртэй орны бараг бүх ажиллагсад ба хувьцаа эзэмшигчид уул төлөвлөгөөнд багтдаг юм.
Одоогийн бий болоод байгаа хүн ам зүйн асуудлын тухай баян орнууд 20-иод жил мэдэж байгаа боловч ядуу орны хувьд ийм загвар, төлөвлөгөөг боловсруулаагуй байна. Одоохондоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаас илүү яриа төдий л байна. Их хэмжээний цагаачдыг хүлээн авах төрөлтийг ихэсгэснээр хойшид ажиллах хүн амын тоог өсгөх ба өндөр настанд зарцуулах зардлыг тэнцвэртэй хуваарилах acуудлыг хэлэлцсэн. Цөөн тооны баян оронд хүн амын тоог өсгөх тухай ярихгүй юм гэхэд хүн амын тогтвортой түвшинг хадгалахын тулд хангалттай хэмжээнд хүүхдүүд төрсөөр байна. Өндөр хөгжилтэй орнуудаас АНУ л хүн амаа их, бага хэмжээгээр нөхөж байх хангалттай түвшинд байна.
Гадаадад шилжиж суурьших асуудал нь ажиллах хүчнийг залуужуулах аргын нэг ч гэсэн энэ нь баян оронд хүнд асуудал болох бөгөөд улс төрийн хувьд олон тооны шилжигчдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2000-2050 онд Япон, Герман, Итали улс хөдөлмөрийн чадвартай хун амын тоо багасах явдлыг зогсоохын тулд 13-15 сая шинэ ажилчныг oруулах хэрэгтэй гэж эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцсон байна. Тодорхой үe өнгөрснөөр гадаадад шилжин суурышигчид ч гэсэн хөгширнө.
Ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай арга нь тэтгэврийн насыг ихэсгэх юм. Гэвч настайчуул гарахыг хусдэггүй ба нэн ялангуяа ажиллах хүчний зах зээл дээр ажилгүйдэл их байхад настай ажиллагсдад чиглэсэн зөрөлдөөн бий болдог. Иймээс зардлыг барих ганц арга нь залуучуудаас авч байгаа татварыг ихэсгэх буюу тэтгэврийг багасгах эсхүл эдгээрийн хослол байж болно. Эрүүл мэндийн салбарт нэлээд орон өөрчлөлт хийж зардлыг багасгаж чадсан. Гэвч америкчууд өөрийн орны ДНБ-ний 14%-ийг эмнэлгийн тусламжинд зарцуулж байгаа нь АНУ-ын хүн амын 13%-ийг бүрдүүлж байгаа65-aac дээш насны хүнд эмнэлгийн тусламжинд үзүүлэх зардлын 1/3 нь ногдож байна.
Хэдэн арван жил төлөвлөсөн тэтгэврийн системийн өөрчлөлтийн үйл явц зарим талаар удаашралтай явагдаж Англи, Герман, Япон зэрэг зарим орон шинэ хөтөлбөр боловсруулахад хүрсэн. Одоо ч төрийн буюу хувийн тэтгэврийн хангамжийн аль нь давуу байна вэ гэсэн маргаан байна. Хойшид тохиолдох олон асуудлыг шийдэхийн тулд тэтгэврийн төлөвлөгөөг хувийн секторт албадан бий болгох ба төреес тогтоох хамгийн бага хэмжээгээр хязгаарлах нь зохимжтой гэдгийг Дэлхийн банк саяхан баталсан. Гэвч олонхи орон засгийн газар урьдын адил чухал үүрэг rүйцэтгэх ёстой гэж үздэг. Нэг хэсэг улс нь өөрсдийн хүчийг өндөр настанд зориулсан асар үнэтэй байрт биш харин тэдний өөрсдийн байранд хөгшчүүлийг асрах ажлыг зохион байгуулахад чиглэдэг. Нөгөө хэсэг нь урт хугацаагаар асрах даатгалын системийг бий болгосон. Гэвч ихэнх оронд энэ асуудлыг тодорхой авч үздэггүй байна. Хойшид тохиолдох хүн ам зүйн асуудлыг урьдчилан хэлж болох боловч шийдвэрлэх цаг нь болоогүй гэдэгт л хамаг аюул нь оршдог.
Олонхи оронд найстайчуудын тоо тийм ч их биш ба ихэнх ны өөрсдийн сонирхлыг хамгаалах урт хугацааны бодлогыг боловсруулах, шахалт үзүүлэх улс төрийн төлөвлөгөөнд хэт идэвхгүй оролцдог байна. Гэвч настайчуудын тоо өсөх тутам байдал өөрчлөгдөж, өөрсдийгөө төлөөлөн байгаа улс төрийн хүчийг ашиглаж сурч байна. 2030 он гэхэд сонгуульд оролцох сонгогчдыг насны бүлгээр нь авч үзвэл настайчууд илүү их оролцоно, гурван сонгогчдоос хоёр нь шийдэмгий улс төр байх ёстой.
Биднийг чухам юу хүлээж байна гэдгийг ойлгохын тулд АНУ-ын жишээгээр авч үзье. 1958 онд байгуулагдсан Америкийн өндөр настны холбоо нь хамгийн үр ашигтайгаар шахалт үзүүлдэг байгууллага, захиргааны хэсэг нь 1700 хүнээс бүрдэх ба Вашингтонд албан ёсны 15 лоббисттой байдаг. Эна байгууллага нь жилдээ 8 долларын гишүүний хураамж төлдөг 33 сая гишүүнтэй, үүгээрээ даатгал, зээлийн карт, дэлгүүрт хямдралтай үйлчлүүлэх, эмийн хөнгөлөлт үзүүлэх, тээврийн үйлчилгээ, төрөл бүрийн зөвлөгөөг санхүүжүүлэх, улмаар 55-аас дээш насны хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэдэг байна.
Бусад орныг үзэхэд тэтгэврийнхэн улс төрийн идэвхи сул. Японд тэтгэврийн насанд хүрсний дараа улс төрийн үйл ажиллагаанд оролцох цаг бага байдаг нь хэт их ажилтай байдагтай холбоотой. Европд хүмүүс маш эрт тэтгэвэрт гарах ба шахалт үзүүлэх байгууллагад оролцох сонирхолгүй байдаг байна. Английн “Өндөр настанд халамж үзүүлэх” гэх мэтийн байгууллага нь сайн дурын үндсэн дээр өндөр настанд мэдээлэл өгөх ба үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн Голландад өндөр настанууд эсрэг үзэл бүхий хоёр нам байгуулж, улмаар 1994 онд парламентын сонгуульд 7 суудал авсан нь улс төрийн үйл ажиллагаанд ач холбогдол бүхий нөлөө үзүүлсний нэг илрэл болсон. Европд явуулсан нийгмийн бодол санааг тодорхойлох судалгаагаар Европын холбооны гишүүн орны тэтгэврийнхний 3/4-аас илүү нь Засгийн газарт тэдний төлөө хангалтгүй ажилладаг гэж үздэг. Санал асуулгад оролцогсдын 22% нь гол сонирхол болох тэтгэвэр, эмнэлгийн тусламж, урт хугацааны асаргаа, ажлын байрыг хамгаалахын тулд байгуулагдсан улс төрийн намд орохыг хүссэн байна.
1970 онд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны 60-64 насны эрэгтэйчүүдийн 70-80% ажлаа цаашид үргэлжлүүлсэн. Гэвч 20 жилийн дараа энэ харьцаа өөрчлөгдсөн байна. Ажиллагсадын бараг хагас нь маш эрт тэтгэвэрт гарсан. Энэ нь бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрээ ба дампууруулахгүйн тулд ажиллах хүчээ залуужуулахыг хүссэнтэй холбоотой. Засгийн газар ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд өндөр насны ба тахир дутуугийн тэтгэврийн журмыг боловсруулсан. Үйлдвэрчний эвлэл ч өндөр настай иргэдийг тэтгэвэрт гаргах замаар залууст ажлын байр бий болгохыг хүлээн зөвшөөрсөн байна. Жишээлбэл, Францад 1970 онд 60 настайд нь тэтгэвэрт гаргах шинэ журмыг гаргасан, харин 1982 онд энз нь 60 наснаас буурсан. Францын төмөр замчид нийгмийн хангамжийн тогтолцоог өөрчлөх төлөвлөгөөг эсэргүүцэн боссон боловч 50 насандаа тэтгэвэрт гарах болно. Сүүлийн хэдэн жил олон орны Засгийн газар эрт тэтгэвэрт гарах асуудалд өөрөөр хандаж эхэлсэн боловч тэтгэвэрт гарагсдын тоо хурдан өсөж байгаа нь удахгуй үүнийг тогтоох боломжгүй болно гэсэн үг. Ийм учраас зарим оронд тэтгэврийн нас өсөж байгааг их аажмаар хийж байна. Жишээлбэл, АНУ хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг 65-аас 67 хүртэл өсгөсөн боловч 2022 он гэхэд бүрэн хэмжээгээр хүчин төгөлдөр болно. Англид эмэгтэйчүүдийн тэтгэврийн нас 65 хүртэл өсөж байгаа ба эрэгтэйчүүдийн хувьд ч ийм байх болно, гэвч 2020 он хүртэл аpга хэмжээ нь үргэлжилнэ. Герман, Итали, Япон мөн ийм замаар явж байна.
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх арга зам нь ахмад настай хүмүүсийн тоо ихсэж байгаатай холбоотой юм. Хүмүүс цаашдаа амьдрана гэдэг нь ажиллана гэсэн үг. Тэтгэврийн нас нэмэгдэнэ гэдгийг ахмадуудын хувьд ажлын байрыг нь зайлшгүй хадгалах ёстой гэсэн үг биш. Ихэнх тохиолдолд настай ажиллагсдыг эн түрүүнд халдаг ба тэдэнд шинээр ажил олох нь хэцүү. Ажиллаж байгаа өндөр настны эсрэг чиглэсэн урьдчилсан таамаглал нь өргөн тархсан үзэгдэл. Европын холбооноос явуулсан судалгаанаас үзэхэд оролцогсдын 80% нь ажилд хөлслөн авахад хөгшчүүлийг
ялгаварлан гадуурхах байр суурьтай байдаг, улмаар хөгшчүүл гэсэн ойлголтонд 40 настай залуу хамардаг гэж үзэл бол илэрхийлсэн.
Ялгаварлах үзэл нь бизнес эрхлэгчдийн бодлоор үр ашигтай ба настай хүмүүстэй хамтран ажиллахыг үнэлдэггүйн гол шалтгаан нь тэд шаардлагатай хэлбэрээр ажиллах чадваpгүй гэдэгт оршино. Энэ ны үнэний хувьтай ч байж болох юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын явуулсан судалгаанаас үзэхэд “ахмад ажилтан” гэсэн ангилал нь 45 ба түүнээс дээш насны хүмүүст хамаарна, үүнд биеийн хүчний үйл ажиллагааны оргил үе нь 20-иос дээш нас, энэ нь аажмаар буурдаг байна. Ахмад насанд мэдэзллийг боловсруулах үйл ажиллагаанд оролцох нь хүнд байдаг.
Гэвч нөгөө талаас нь аваад үзэхэд 50-иас дээш насны ахмалд ажилтны олонхи нь залуу ажилчдаас илүү найдвартай ухамсартай, уян хатан байдаг. Тэд журмын дагуу хүмүүстэй харилцах, чадамжтай, үйл ажиллагаа нь дундаж түвшнэс гарахгүй ч үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн ажилладаг байна. Хөгшин ажилтнууд шинэ санааг удаан хүлээж авах ба компьютер мэтийн шинэ технологийг ашиглах чадвар сул гэж боддог боловч өөрсдийн туршлагаар аажмаар тодорхой хэмжээнд тэнцвэрждэг. Наснаас шалтгаалан ажлаас халах, хөдөлгөөн хийх, хөлслөх, сургахад ялгаварлах үзлийн эсрэг чиглэсэн хуультай цорын ганц орон бол АНУ юм. 1967 онд батлагдсан ажил эрхлэхэд насаар нь ялгаварлах үзлийн тухай хууль нь 40-65 насны хүмүүст хамарсан боловч насны хязгаарлалтгүй болсон ба наснаас хамаарч ажлаас албадан халахыг хориглосон. Хэдийгээр арга хэмжээ авсан боловч санал acyулгын мэдээллээс үзэхэд Америкчуудын 80% Европод ч мөн иймэрхүү хувь нь бизнес эрхлэгчид настайчуудыг ялгаварладаг гэж үзсэн байна.
Бусад оронд тусдаа хэсэгчилсэн хууль байдаг боловч АНУ ши бух нийтийг хамарсан хууль байдаггүй. Насаар нь ялгаварлах үзлийг хориглосон хуультай өөр нэг орон бол Испани юм. Саяхан хэвлэгдсэн нэгэн өгүүллийн зохиогч бүрэн ажил эрхлэлт ба бүрэн огцрох хоёрын хоорондын шилжилтийн үе 5 жил үргэлжлэх болно гзж үзсэн. Үүнд олонхи оронд тархсан, настай ажиллагсдад зориулан ажлын хагас өдөрт шилжих практик хамаарна. Сүүлийн 20 жилд ийм бодлого нь Шведиин практикт амжилттай хэрэгжиж байна. Европын бусад оронтой харьцуулахад Швед нь насаар ялгаварлах үзэлд бага автсан ба ажиллах хүчний зах зээлд төрийн тэтгэврийн системийг тогтоох, хагас ажлын өдөрт зохицдог. 2000 он гэхэд төсөв хүрэлцэхгүйн улмаас Шведийн засгийн газар санхүүгийн зээлийн системд өөрчлөлт хийх болов.
Баян орнуудаас хамгийн их ажиллаж байгаа нь Япончууд. Японд тэтгэвэрт гарах нас нь 60 ч гэсэн эрэгтэйчүүдийн 1/3-ээс илүү нь 65 ба түүнээс дээш насанд хөдөлмөрлөдөг. Японд хүн амын дундаж наслалт хамгийн өндөр эмэгтэй нь 82 ба 2030 он гэхэд 65-аас дээш насны хүмүүс 32 саяд хүрч хүн амын 1/4-ээс илүүг эзлэх болно гэж тооцсон. Иймээс эрт тэтгэвэрт гарна гэдэг нь төдий л оновчтой биш. Япон тэтгэврийн системийг өөрчилж, ирэх зуунаас 65 наснаас эхлэн төрөөс үндсэн тэтгэврийг төлөх болно, харин эрт тэтгэвэрт гарна гэдэг нь зорилгод нийцэхгүй. Засгийн газар нь 60-aас дээш насны хүмүүсийг хөлслөх олон хэлбэрийн тэтгэмжийг пүүсүүдэд санал болгож байна. Одоо ч Японд 50 санд цалинг нэмэгдүүлэхийг зогсоож байна. 60 насанда татгэвэрт гарсан ажилтнууд тухайн пүүсдээ, эсхүл түүний салбар пүүст ажилладаг боловч цалин нь эрс багасах ба ажлын өдөр рүү шилжих нь зайлшгүй. Тэтгэвэрт гарагсдын ихэнх нь хувийн үйл ажиллагаа эрхэлж эхэлдэг. Японы ажиллагсдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд 60% нь 65-aас дээш насандаа зөвхөн санхүүгийн шалтгаанаар ч бус, улмаар ажлын хагас өдрөөр ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Учир нь тэдний ажил эрхлэнэ гэдэг бол хүнийг эруул байлгах ба нийгэмд идэвхтэй амьдрахад нь тусалдаг.
Одоо эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны засгийн газар дунджаар ДНБ-ий 9%-ййг тэтгэвэрт зарцуулдаг. Хамгийн их зардал нь эрүүл мэндэд гарах ба цаашдаа ч энэ нь өсөх төлөвтэй. Төрөөс олгох тэтгэврийн хэмжээг Австрид ДНБ-ий 15%, Италид 14%, АНУ-д дөнгөж 6.5%. Японд 5%. Канадад 4.5% нь тус тус бүрдүүлдэг байна. Гэвч төсөвлөх мөнгө байхгүүй ч гэсэн бүх улс урьдын адил өндөр настныг дэмжих үүрэгтэй.
Олонхи баян оронд хүн амын бусад хэсэгтэй харьцуулахад тэтгэврийн насны хүмүүс тийм ч муу биш амьдарч байна. Тэд өөрсдийн орлогоо төрийн тэтгэвэр, мэргэжлийн тэтгэвэр, хадгаламж, хөрөнгө оруулалт гэсэн олон эх үүсвэрээс авдаг. Тэтгэврийнхний хувьд төрөөс олгох тэтгэвэр тал хувийг нь бүрдүүлж байгаа нь орлогын гол эх үүсвэр болно. Европын холбооноос явуулсан судалгаанаас үзэхэд оролцогсдын хагасаас илүү хувь нь тэдгээрийн тэтгэвэр “хамгийн хангалттай” эсхүл “бараг хурэлцээтэй” гэж хариулсан байна. Тэтгэвэр – хүрэлцдэггүй гэж хариулагчдын дийлэнх нь тэтгэврийн системд сул анхаардаг орны иргэд. Жишээ н Грект тэтгэврийнхний 80-aac илүү хувь нь тэтгэвэр хүрэлцдэггүй, харин Германд эсрэгээр 80% нь тэтгэвэр хүрэлцдэг гэж хариулсан.
Ажиллаж байсан үетэй нь харьцуулахад тэтгэврийнхний хувьд орлого нь бэлэн мөнгө болох ба нийгмийн нэлээд баян хөрөнгөтэй хэсэг болно. Амьдралынхаа хугацаанд тэд хувийн байшинтай болж чаддагтай холбоотой. АНУ-д нийт хувьцааны 2/3-ийг 50-иас дээш насны хумүүс эзэмшдэг гэсэн яриа бий. Гэвч 10 сая гаруй өндөр настан албан ёсны ядуурлын түвшингээс доогуур амьдрадаг. Ихэнх эмэгтэйчүүд ажил эрхэлдэггүй болохоор эрэгтэйчүүдээс илүү хүнд амьдардаг, нийгмийн дэмжлэг ч авдаггүй байна. Баян оронд өндөр настны хангамжийг засгийн газар үүрдэг болохоор тэтгэврийнхний тооны өсөлт нь ойрын 30 жилд засгийн газар урьдын адил тэтгэврийн орлогын үндсэн хэсгийг бүрдүүлж чадах уу гэсэн асуулт тавих хэрэгтэй. Төрийн тэтгэврийн төлөвлөгөө нь өнөөдрийн ажиллагсдаас цуглуулсан татвар одоогийн тэтгэврийнхэнд зориулагддаг гэсэн зарчимд үндэслэдэг. Хөгжсөн оронд 65-aас дээш насны нэг хүнд 4-5 ажиллагсад хамаардаг. Гэвч 2025 он гэхэд АНУ-д тэтгэврийн нэг хүнд 3 ажиллагч, Европ-д 2.5 ногдох болно. Ажиллагсад гэдэгт одоогоор сурч буй хүүхэд, залуучуудыг нэмж үзнэ. Хэрэв шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэтгэврийнхэнд төлөх ажиллагсадын үүрэг нэмэгдээд зогсохгүй нийгмийн санхүүгийн байдал эрс доошилно. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үзэж байгаагаар ирэх зууны эхний арван жилд тэтгэвэрт зарцуулах зардал нь Япон, Герман, Франц, Италид ДНБ-ий 14-20% хүртэл өснө. Харин АНУ, Англи, Канадад энэ хэмжээ нь тэтгэврийн дундаж хэмжээнээс үүдэн ДНБ-ий 5-8%-ийн түвшинд байна. Английг оруулахгүйгээр бараг бүх оронд нийгмийн өрийн түвшин өснө. Эруүл мэндэд зарцуулах зардал ихэссэнээс АНУ-ын нийгмийн өр одоогоор 40%, 2030 он гэхэд ДНБ 100% хүртэл хангамжийг тогтоохын тулд Франц, Германд бий болох нийгмийн өр нь одоогийн түвшинтэй харьцуулахад 2 дахин өснө, Италийн хувьд хэтийн төлөв маш муу. Бусад оронтой харьцуулахад маш хурдан хөгширч байгаа хүн амтай Японд нийгмийн өр ДНБ-ийн 13%-ийг бүрдуулж байгаа нь 2030 он гэхэд ДНБ-д 300% хүртэл өснө.
Одоогоор бий болж байгаа тэтгэврийн хангамжийн талаархи маргаан нь “хямрал” гэсэн нэр томъёо бий болгоно. Жилийн өмнө дэлхийн банк “Өндөр настанд тохиолдож буй хямралыг арилгая” гэсэн илтгэлдээ төрөөс зайлшгүй олгох өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь хүн ам зүйн хүчин зүйлийн үр дагаврыг бий болгодог гэдгийг баталсан нь олны анхаарлыг ихэд татав. Зохиогчийн бодлоор тэтгэврийнхний нийт орлогод эзлэх нийгмийн тэтгэврийн хэмжээ нь 20% хүртэл буурах ба төрөөс олгох тэтгэврийн гол үүрэг нь өндөр настанд учрах ядуурлыг арилгахад орших ёстой. Хойшид тэтгэврийн хангамжийг сайжруулах үндсэн хэлбэр нь хувийн хадгаламжийн төлөвлөгөөг боловсруулах явдал юм. Энэ нь төрийн үйл ажиллагаа болох тэтгэврийн даатгалын чиг үүргээс хувийн секторын үйл ажиллагаа болох хадгаламжийн чиг үүргийг тусгаарлах гэсэн үг.
1981 онд Чилид тогтоосон тэтгэврийн систем нь нийгмийн тэтгэврийн системийг үл хангаж чадах системээр сольсон гэж Дэлхийн банк үзсэн. Чилийн систем нь цалин авагчид өөрсдийн цалингийн 10%-ийг ямар нэгэн хувийн тэтгэврийн санд хийх ёстой. Хэрэв ажилтан өөрийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур бол тэрээр өөрийн мөнгөн хэрэгслээ өөр санд шилжүүлж болно. Ажилтныг тэтгэвэрт гарах үед санд хуримтлагдсан мөнгө нь түүний оруулсан хуримтлалд үндэслэн жил бүр индекжсэн тэтгэврээр хангадаг. Энэ схемээс харахад төр, хөлслөгч хоёул үл оролцох бөгөөд тодорхой үеийнхний хооронд менгийг хуваарилах acyудал гараагүй. Та юу оруулснаа авах л болно, нэмээд таны хөрөнгө оруулалтыг ч өгнө. Одоохондоо Чилид үйл ажиллагаа сайн явагдаж байна. Энэ төлөвлөгөөний үйл ажиллагааны эхний 12 жил нь эдийн засгийн өсөлтийн үе байсан ба жилийн бодит орлогын дундаж түвшин 14.7%-ийг бүрдуулсэн. Хэрэв эдийн засгийн өсөлт удааширч, тэтгэврийн сангийн орлогын түвшин буурвал юу болох вэ?
Дэлхийн банкны шүүмжлэгчид Чилитэй ижил систем ньзөвхөн хөгжиж байгаа оронд тохирно гэж үзсэн. Гэвч тэтгэврийн хангамжинд хувийн секторууд олноор оролцох нь байн оронтой холбоотой. Давуу талын нэг нь сүүлийн арван жилийн турш байн оронд буурч байгаа хадгаламжийн түвшин нь дээшилж байгаад оршино. Энэ нь Японоос бусад бүх оронд тохиолдож байгаа асуудал. Харин хувийн тэтгэврийн сан нь хуйвалдаан, луйвар гэсэн сул талтай. Үүний тулд томоохон хэвлэлийн концернийг эзэмшигч Роберт Максвелийг санахад л хангалттай. Түүнийг нас барсны дараа тэрээр компанийхаа тэтгэврийн сангийн мөнгийг хувийн бизнесдээ ашиглан маш их алдагдалд орж байсныг илрүүлсэн.
Яаж ч шийдэж, залруулж болохгүйгээр олон мянган тэтгэврийнхэн мөнгөгүй үлдсэн байна. Баян оронд урьдын адил Засгийн газар тэтгэврийн бялууны дийлэнх хэсгийг бүрдүүлэх магадлалтай. Энэ нь тэтгэврийн зээлийг багасгах, тэтгэврийн нас, төлбөрийг ихэсгэх болно гэсэн үг. 2030 он гэхэд тэтгэвэрт ноогдох татвар нь цалингийн 1/3-д хүрнэ гэж тооцсоны дараа Герман улс тэтгэврийн системийг өөрчилсөн. 1994 онд Япон улс мөн ийм шалтгааны үндсэн дээр яг ийм замаар явсан байна. Зарим орон, түүний дотор Англи улс нийт орлогоос тэтгэвэрт гарах зардлыг тусгаарласан. Нийгмийн хангамжийн маш үнэ бүхий системтэй төдийгүй, эрүүл мэндийн зардлыг багасгасан.
Энэ бүх зүйл нулимсаар дуусах уу? Асуудлыг урьдчилан таамаглагчид хэрэв шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ийм маягаар дуусна гэж үзэж байна. 2030 он гэхэд зарим хөгжсөн оронд тэтгэвэрт гарсан нэг хүнийг 2 ажилтан дэмжинэ, залуу ба хөгшний хооронд зөрөлдөөн бий болно, нийгмийн санхүүгийн байдал хөөрхийлөлтэй байдалд орно гэж таамаглагчид үзэж байна. Ийм урьдчилсан таамаглал нь зарим талаар ашигтай. Тэд өндөр настанд зарцуулж буй тэтгэвэр ба бусад зардал буурах acyудлыг шийдэхэд хөнгөвчлөх үндсийг бий болгосон. Урьдчилан таамаглаж байгаа тухайн нөхцөл байдлын нөлөөлөл нь удаан боловч зарим орон тэтгэврийн насыг ихэсгэх замаар асуудлыг шийдэж эхэлсэн байна. 100 жилийн өмнөх үетэй харьцуулахад баян орны хүмүүс 20-30 жил илүү амьдарч байна, гэхдээ энэ тухаи хүмүүст амьдралаа төлөвлөх хугацааг олгохын тулд олон жилиин өмнөөс зарлах ёстой гэсэн үг. Тэтгэвэрт ногдох татварыг нэмэгдүүлэх ба тэтгэврийн янз бүрийн хөнгөлөлтийг хязгаарлаж байгаа боловч энэ нь системгүй хэрэглэгдэж байна. Засгийн газраас авч болох хамгийн ашигтай ба тустай арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтийг хангах боломжит нөхцлийг бий болгох арга зам юм. Нийтийн хэрэгцээний бялуу том байх тусам, түүний өчүүхэн хэсгийн төлөө тэмцэл нь зөрөлдөөн багатай байна. Хэрэв эдийн засгийн өсөлтийн өнөөгийн дундаж хурдац тогтвортой хадгалагдаж чадвал 2030 онд амьдрал урьдчилан таамаглаж байснаас илүү боломжтой болно гэж эдийн засагчид үзэж байна.
Өндөр настны тоо өсөж, байдал урьдчилан таамаглаж байснаас илүү тодорхой биш болсон ч хүн амын насны бүтцэд өөрчлөлт гарч өнгөрсөн үеэс олон зүйлээр ялгагдах болно. 1900 онд АНУ-д 80-аас дээш насны 374 мянган хүн байсан, харин 1990 он гэхэд энэ тоо 7 саяд хүрсэн. Хэрэв 1790 онд АНУ-д 16 насыг дундаж гэж тооцсон бол энэ нь 1990 онд 33 болсон. Ирэх зууны дунд үе гэхэд 40 нас, улмаар 50 нас дундаж болно. Хэрэв дундаж буюу ахмад насны хүмүүсийг ялгаварлах биш тогтсон хэм байх ёстой гэж үзвэл “хөгшин” гэсэн тодорхойлолтыг үзье. Одоогоор 65 насыг тэтгэврийн нас гэвэл эрүүл мэнд, эрч хүч буурлаа гэж үзэж болохгүй. “Хөгшин” гэдэг нь “Суларч сулбайсан” гэсэн өргөн тархсан санаа бодлоос татгалзах шаардлагатай буюу энэ ойлголтонд ядаж одоогийнхоос 20 нас илүү ахмад хүмүүс хамрах ёстой. Чинээлэг ахмад хэрэглэгчид хөнгөн автомашинаас эхлээд төлбөрийн картыг эзэмших хүртэлх бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чухал зах зээл болоод зогсохүй бүх зүйл энэ насны бүлгийнхний сонирхолд нийцэх болно. Залуучуудтай харьцуулахад настайчуул мөнгийг өөр чиглэлээр зарцуулдаг, тэд санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, амралт, эруүл мэндээ хамгаалах, харилцаа холбоо зэрэг олон зуйлд үл хөдлөх зах зээл болдог. “Маш өндөр настай” хүмүүсийн тоо өсөх тусам настайчуулд зориулсан асрах байр, тусгай алба гэх мэт үйл ажиллагаанууд бий болно.
Настай сонгогдогсод өөрсдийн бүлгийнхний сонирхлыг хамгаалах улс төрийн арга хэмжээг дэмжихэд нөлөө үзүүлнэ. Энэ сонирхол нь эрүүл мэндэд өндөр зардал гаргах нийгмийн үйлчилгээ, хууль, дэг журмыг сахих зэрэг болно. Настайчуудын хувьд боловсролын зардал хойш тавигддаг. Энэ тодорхой үеийнхний хооронд зөрөлдөөнийг бий болгоно.
Одоо АНУ-д ахмадуудыг дэмжихэд залуучуудаас илүү настнууд анхаарал тавьж байна гэж залуу үe үзэж байна. Олонхи хүний бодлоор залуучууд настайчуудыг ойлгодоггүй гэдгийг судалгаа харуулж байна.
Гэвч сонирхлын энэ ялгаа нь тодорхой үеийнхний хооронд зөрөлдөөнд хүргэх ёсгүй. Нэгдүгээрт, настайчуулын ихэнх нь дараагийн үетэйгээ холбоотой байх хүүхэдтэй байдаг ба энэ нь тэдний сонирхлыг хамгаалж болно. Хоёрдугаарт, ихэнх залууст эцэг эх нь бий. Тэд настайчуулаа өөрсдөө асрахаас гадна шаардлагатай хэлбэрээр нийгэм дэмжээсэй гэдгийг илүүд үзэж байна. Гуравдугаарт, залуучууд ч гэсэн хөгширнө гэдгээ ойлгож, дараагийн үе нь тэднийг мөн асраасай гэж бодож байна. Хөгшрөх үед нийгэм бидэнд төлөх мөнгийг бид хуримтлуулж байна. Товчоор хэлбэл, маргаашийн өөрсдийн хувийн амьдралд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.