Роман Херцог
/ХБНГУ-ын Ерөнхийлөгч/
Шинэ толь №24, 1998
Түлхүүр үг:
Бусад улс орнуудтай харьцуулахад Германд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх талаар илүү эрчимтэй, нийтээр хэлэлцэж, тунгаан шүүмжлэх нь түгээмэл байдаг. Ингэснээр хүний эрхийн асуудал нь орчин үеийн нөхцөл байдалд тохирохын сацуу хүмүүсийн болон улс хоорондын тайван байдал, итгэлцлийн харилцааны чиглэл болдог. Үүнийг сүүлийн үед Боснийн нөхцөл байдал баримтаар нотолж байна. Энэ бол зөвхөн нэгэн хүний эрхийг бодитой зөрчсөн бус, барууны ба лалын шашинтнуудын харилцаа дэлхийн олон нийтийн үзэл бодол, анхаарлын төвд байж, хүний эрхийн асуудалтай холбоотой нөхцөл байдлыг бий болгож байна. Сербийн уналт нь дотоодод нь халдан орохын тэргүүлэл болохыг Дейтоны гэрээ хэлэлцээрээр чиглүүлэн, төрлөөр нь устгах гэмт хэргийн байдалд хүргэсэн. Бид тэрхүү гэрээ хэлэлцээрийг мэдэх нь чухал бус, гагцхүү хүн бүрийн итгэлийг биелүүлэх үүднээс хүний эрхийн төлөө хүчин чармайлт гаргах нь чухлыг мэдэж байна.
Ойлголт бэрхшээл
Яг хаана хүний эрхийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг маргаан, кампанит ажил чухал байна, тэнд бид эрч хүчээ зарцуулах ёстой ч мэдээжийн хэрэг энэ нь хангалттай биш юм. Мөн юм бүхэн амар хялбараар бүтэхгүй. Тэр тусмаа сайн санааны төлөө туслах үйлсэд садаа мунддаггүй юм. Эдгээр хүчин чармайлт нь цор ганц Германчуудад төдийгүй олон улсын хүрээнд ухамсарлан ойлгох нь хэрэгтэй бөгөөд хуйта. дайныг эцэс болгон нэгдэн хөгжиж буй өнөө үед хамтын Нийгэмлэг улс төрийн шинэ түвшинд ерөнхий санааг зөв тавьсан. (Хүний эрхийн талаарх хэлэлцүүлэг маргааныг шийдвэрлэх эрх мэдлийг цор ганцаар гартаа авах нь бүхэлдаа шударга бус явдал ба үндэсний хэмжээнд хувь хүнийг төлөвшүүлэх үйл явц нь дэлхий нийтээр хүний эрхийг хамгаалах явдлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ үйл явц нь Европын бусад улс орнуудад түүхэн хөгжлийн онцлогоос шалтгаалан янз бүр байдаг)
Бид дээр дурдсан бүхнийг хамгаалахад анхны үзэл бодол, дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргах нь учир дутагдалтай болно. Миний хувьд гурван жишээ дурдах боломж олдож байна.
- Хүний эрхийн талаарх аливаа зүйлийг баримтгүйгээр шууд буруутгах нь хүний эрхийн төлөө тэмцлийн хүчийг сааруулах учир оюун санаа, зорилгоороо Европын үзэл бодлыг дэмжих ёстой. Хэрэв нэр томъёог шүүмжилвэл тэр нь нэгэнт тогтсон зүйл учраас бүх нийтээр нэгэн адил ойлгон дээдлэх зарчим болсон учир амархан няцаагдана.
- Бусад улс орнуудад хүний эрхийг зөрчиж байхад буруутгах болон дуугүй өнгөрөхийн талаар сонголт хийх нь тухайн улсын тусгаар тогтнол, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс орох байдалд хүргэж болзошгүй. Энэ байдал энэ зууны дунд үед гарсан нь үнэн боловч хүний эрхийн талаарх олон улсын хууль дүрмийн жагсаалтыг цэгцэлж байдаг учир хүний эрхийн хүчирхийллийг шүүмжлэх, тусгаар тогтнолын асуудал нь одоо үед зайлшгүй урт удаан хугацааны зүйл биш болж буй учир зөрчилтэй байна.
- Хүний эрхийн өмгөөлөлгүй тийм эдийн засгийн харилцаанд мөнгөн тусламж цаг үргэлж шаардагдаж байдаг. Хүний эрхийн асуудлыг хэлэлцэхэд эдийн засгийн харилцаа зайлшгүй хөндөгдөх болно. Хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн боломжит харилцаа тогтсон нь хүний эрхийн асуудалд хандахад тус дөхөм болох үндсийг бүрдүүлж байна. Харин Ази ба Латин Америкийн улс орнуудад энэ талын асуудал глобаль байдлаар тавигдах болно, тавигдаж ч байна.
Эдгээр хэдэн асуудлыг дурдах нь хүний эрхийн талаарх бодит байдал, хандлагыг тодорхойлох болон таамаглал дэвшүүлэхэд хангалттай нотолгоо болохгүй ч дэлхийн өнцөг булан болон улс төрийн одны ордон бүрт хүний эрхийг хамгаалахад анхаарал асуудал юм. Өнөө үед хүний эрхийг хэрхэн, яаж баталгаажуулах нь урт удаан хугацааны тасралтгүй процесс юм.
Прагматик арга
Бидний зорилго бол 1948 оны Хүний эрхийн тунхаглал болон хүний эрхийн талаарх олон улсын байгууллагуудын гэрээ хэлэлцээрээр тогтоосон бүх нийтийн тодорхой төлөв байдлыг хийж гүйцэтгэх явдал юм. Энэ зорилгыг мэдлэг, боловсрол, дадлага туршлагыг түгээн дэлгэрүүлэх арга замаар хийх ёстой. Энэ нь миний бодлоор тууштай, шийдвэртэй мөрдөгдөнө.
Гэхдээ энэ арга прагматик байх ёстой. Германчуудын сонсгол гол төлөв чимээ шуугианд буулт хийх илүү дуртай ч хоёр нүүр гаргах бус, битүү үг хэлэх, ямар баталгаа гаргахыг нь хэлэлцсэн нь шударга зорилго боломжит цар хүрээнд хүргэж чадсан. Гэхдээ энэ нь оппортунист үзэлтэй тэнцэж болохуйц энгийн, хялбар байх ёстой. Хүний эрх нь улс төрд хамаарах нь хэрэг дээрээ бодит орчинг сайжруулдаг ч итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ гол нь биш, харин үнэн зөв бодол санааг ашиглах боломжийг олгодог. Хитлер, Пиночет, Грекүүд нь ерөнхийдөө чадалтай байсан боловч алдаа гаргасан бол бид бүхэн тэдний алдааг давталгүй, боломжтойсон бол хүний эрхийн төлөө ижилхэн арга барилыг, бэрхшээл, хүндрэлтэй нь хамт хэрэглэмээр байна. Хэдэн зуун сая хүн хэрхэн яаж “салан тусгаарлаж” чадсан бэ? Бид зөвхөн энгийн бусад тохиолдлыг ч мартахгүй байх ёстой.
Хүний илүү чухал үйл ажиллагааг хэвшмэл бусаар, бусдаас хамаарахгүйгээр бодит зүйл болгон шийдвэрлэж, түүнийгээ биелүүлэх нь олон янзын боломж ашиглах талаар хязгаарлагдмал байх төдийгүй алдаа гаргамтгай, гүйцэд биш ажил болох нь олонтаа ба хэн эдгээрийг үнэлдэг билээ. Тэд прагматик аргыг хэтэрхий баримталж, тийм арга хэмжээ, хууль дүрмийг цуг мөрддөг.
Энд ямар ч шинэ зүйл байхгүй. Прагматизмын тогтсон ёс нь Зөвлөлт Холбоот Улсын харилцаанд маш амжилттай болж батлагдсан ба CSCE-ын явц хүний эрхэд чиглэгдсэн. Энэ явцад үйл ажиллагааны харилцан уялдаатай ялгаатай түвшин байдаг бөгөөд энэ нь улс төрийн талаар санал солилцох, эдийн засгийн хамтын тасралтгүй ажиллагаа, хүний эрхийн тогтсон Өмгөөлөл, хамгаалал, харилцаа холбоо, үнэлэх үнэлэмжийн Хэлбэрээр илэрнэ. Зөвлөлтийн системийн эдийн засгийн сүйрлийн үр дүн болсон улс төрийн амжилт нь дэлхий нийтэд илэрхий мэдрэгдсэн. Энэ байдал аливаа зүйлийг шийдвэрлэхэд тодорхой хугацаанд шударга арга барилыг
хэрхэн, яаж ашиглах вэ? гэдэг нь ямар чухал болохыг тод томруунаар үлгэрлэн үзүүлсэн.
Асуулт
Германд хэлэлцүүлэг маргааны халуун үйл явцын үед буруу ойлголт төрүүлэхийн эрсдэлийг ухаарсан. 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, хүний эрхийн жагсаалтыг бүх нийтийн болгосон. Энэхүү эрхийн жагсаалтыг багасгахыг бодож байгаагаа дор дурьдсан асуултуудыг тавихаас эхлэх хүсэлтэй байна. Энэхүү эрхийн жагсаалт нь 1993 оны Хүний эрхийн асуудлаарх Венийн бага хурлаар дахин батлагдсан ба бид тэдгээр суурь зарчмуудыг цаашид үргэлжлүүлж болох юм. Хэдий тийм боловч хүний эрхийн бодит хэрэгжилтийн талаар улс төрийн холбогдолтой асуулт асуух боломж олдох ёстой. 1948 оны Хүний эрхийн жагсаалтад дурдсан эрхээ хэзээ, хэрхэн, яаж эдлэх, хаанаас нь эхлэх вэ? гэдгийг хэн шийдвэрлэх вэ? Хүний эрхийн чиглэлээр улс хоорондын харилцаанд “дотоодод нь халдан орох” зөвшөөрөгдсөн ямар хэлбэрүүд байдаг вэ? Тэдгээр эрхийг жагсаалтад дараалуулахдаа ямар шалгуураар байрлуулдаг вэ? Онцгой эрхүүдийг хэрэгжүүлэхэд ямар боломж байна вэ?
Би хүний эрхийн талаархи бүх нийтийн хэлэлцүүлэг маргааны чиг хандлага, өсөлтөд анхаарлаа хандуулахын зэрэгцээ хамгийн гол зүйл бол нэгэн удаагийн далайц, дайралтаар асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийх асуудал юм. Энэ нь Европт төдийгүй бүх нийтэд хамаарах бөгөөд аливаа нэгэн шалтгаан шаарддаггүй зүйл юм. Хэдий тийм боловч, Өрнөдийн улсуудын дэргэд хүний эрхийн жагсаалтыг тусгасан үндсэн хуулийн эрхээ эдлэх байдлыг хадгалдаг. Үүнээс гадна Европын улсуудын хувьд хүний эрхийг эдлэх боломж, нөхцөл байдал, хүрээ хязгаар тодорхой бөгөөд хүний эрх зөрчих нь ажил албаа хийхэд саад болох явдалд ямагт сэтгэл зовдог төдийгүй Европын улсуудын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй зөрөөтэй байдаг. Хүний эрхийн агуулгыг дахин дахин шүүмжлэн хэлэлцдэг.
Хүний эрхийн үндсэн зарчим
Эн тэргүүнд хувь хүний халдашгүй дархан байдлыг наад захын байдлаар зөрчихөөс урьдчилан сэргийлэх явдлыг хүний эрхийн жижиг асуудал гэлгүйгээр авч хэлэлцэх ёстой. Боолчлол болон эрх чөлөө нь эдийн засгийн хувьд шалтгаалах нөхцөл байдлаас үүссэнийг (гэр оронгүй, хоол ундгүй, мөнгө төгрөггүй) харгалзан үзэхгүйгээр эрхийг нь хамгаалах, арьсны өнгөөр ялгаварлан үзэх аливаа хоригийг устгах, шашин шүтлэгийн ялгаа үл гаргах явдал чухал байдаг. Эдгээр нь бүгдээрээ хүний эрхийн асуудлын “гол цөм” гэж ерөнхийдөө мэддэг.
Дэлхий даяар эдгээрийг бүх нийтийн гэж үздэг боловч асуудлын нөгөө талд үлддэг. Германчуудын хувьд энэ асуудал нь бүх нийтийн итгэл үнэмшил дээр тулгуурласан байх. ёстой бөгөөд бид зөвхөн ганц үндэслэл буюу гарал угсаагаараа асуудалд хандваас юу тохиолдохыг туршлагаас мэдсэн учир санал нийлдэг. Гэтэл эдгээр амлалт ерөнхийдөө соёлын ба философийн онцлогт бүх нийтийн анхаарлыг хэрхэн хандуулснаас хамаардаг хязгаарлагдмал байдлыг зөвшөөрөх учир шалтгаан байхгүй.
Өрнөдийн соёл нь хүний эрхийн санаа бодлыг өргөн дэлгэрүүлэх баталгаа болох суурь үндсийг тавьсан. Ингэснээр Дундад Дорнод (Middle East) хэсгийн соёлыг сайн мэддэг ба Азийн Хиндуизм, Кунзийн сургаал, Буддизмын уламжлалт эх үүсвэрийг эргэлзэх юмгүй нотолдог. Хүн төрөлхтний соёл иргэншлийн албан ёсны стандартын үндэс суурь нь Герег, Иудаизм ба Христ, Лалын шашны үзэл санаа болж байна.
Дэлхийн хүн төрөлхтний соёл ба философийн системд ёс суртахууны цутгамал хэвийг тогтоосон. Жишээ нь: “Чи хийж чадах бүхнийгээ хий” гэсэн зарчмыг бүгд баримтална. Эрхийн бүх үндэс суурийг ганцаарчлан хамгаалах бодит байдал руу оруулсныг би зөвхөн дурдсан. Гарцаагүй устгаж үгүй хийсэн эрүү шүүлт тулгасан, боолчилсон байдлыг зөвшөөрч чадаагүй эсвэл ял хэрэггүй хэмээн хоригдол руу дайрч түрэмгийлэх байдал гаргаж болохгүй.
Хүний эрх ба ардчилал
Хүний эрхийн талаарх хэлэлцүүлэг маргаанд бусад үндэстнүүдтэй хамтран оролцоход Европын соёл иргэншил биднийг өндөр морьноос бууж чадах тийм ухаалаг чадвартай болгож чадсан. Ийм байдалд хүрэхэд бидний зүгээс хөгжлийн урт удаан хугацааг шаардсан учир дэлхийн бусад улс шүүмжлэх нь гарцаагүй. Америкийн хуулийн төсөлд тусгагдсан эрх, Францын Тунхаглалд тусгасан эрэгтэйчүүдийн эрх, 1776 ба 1789 оноос хойш хоёр зуун жил гаруй хугацаанд анхны утга учиртаа орох ба энэ хооронд байр суурийн хувьд бүтэлгүйдэл гарч байсан боловч энэ нь тийм ч чухал зүйл биш. Жинхэнэ ардчилал нь аливаа засгийн газарт чөлөөтэй сонголт хийх боломжийг олгож чадсан ба өнгөрсөн зуунд Европын улсуудын хувьд баримт бичигт дадлага хийж удирддаг байсан.
Бидний нэг тулгамдсан асуудал бол үйл явдлын явц дэлхийн бусад улсуудад эсрэг тэсрэг байдалтайгаар үргэлжилдэг.
Жинхэнэ ардчилагчид л хүний эрхийг оршин тогтнох төлөв байдлыг аажмаар тодорхойлдог. Яагаад гэвэл иргэд бол зохистойгоор талархан хүлээж авдаг ба тэдэнд ийм шаардлага тавьдаг. Бид үүнээс хоёр өөр дүгнэлт хийж болно. Нэг талаас дэлхийн бүх улсад ардчилал бүх нийтийг хамаарсан болох нь илэрхий юм шиг санагдсан, нөгөө талаас хүний эрхийг хамгаалахын тулд стратеги илүү үр ашигтай байх ёстой. түүнийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ тухайн нэг улсын амьдралд тулгарах бэрхшээлийг бид жинхэнэ ёсоор ардчиллын үүднээс анхааралдаа авах нь хүний эрхийн талаарх асуудалд өнөөг хүртэл дутагдсан зүйл. Энэ нь эдийн засгийн сонирхлоосоо илүү олон нийтийн сонирхол Өрнөдийг хүсэх тэр түвшин рүү тэмүүлэх болсонтой холбоотой.
Бид өнөө хүртэлх хөгжил дэвшлийн явцад ардчилал шударга байдлын төлөө зөв замыг байгуулсан гэж үзэх нь шударга мэт боловч хараахан үгүй байна. Мэдээжийн хэрэг бид ардчиллын үйл явцыг хүлээх хүртэл байсан нь хүмүүсийн өмнө тавигдсан шаардлага байсан гэж үзвэл энэ мөчөөс эхлэн хүний эрхийг жинхэнэ ёсоор эдлэх ёстой. Гэвч энэ бол улс төрийн хувьд хүний эрхийн зөв шударга боломжийг дэмжсэн асуудал бөгөөд ийм улсуудын хувьд бусад улсуудыг бодвол энэ нь илүү чухал байж магадгүй. Гэхдээ ямар ч шалтгаан байсан ардчилал ба эрх зүйн хэм хэмжээний талаарх амлалтыг хамгаалахыг бодсон.
Ардчилал нь тэсвэртэй, цөхрөлтгүй байх явдлыг шаарддаг ба тийм нөхцөл байдлыг хүсдэг. Ингэснээр ардчиллын талаарх тогтвортой байр суурийг бий болгож итгэлтэйгээр ухамсарласан байхын зэрэгцээ эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулах болдог.
Эдийн засгийн эрх чөлөө
Европт эдийн засгийн үйл ажиллагаатай хамаатай хүний эрхийг эн тэргүүнд чухалчилдаг, жишээ нь, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн өмч эзэмших эрх, гэрээ хэлэлцээр байгуулах эрх, хэрэглэгчийн эрх ашиг, хөрөнгө оруулалтын эрх, ажил мэргэжилд тэнцүү бололцоо олгох, хувийн хэвшлийн байгууллага байгуулах зэрэг цар хүрээний чиг хандлагыг өргөнөөр бодитойгоор ойлгодог. Эдгээр хүний эрх нь зах зээлийн эдийн засгийн чөлөөт зарчим төрийн хяналт бүхий зах зээлийн эдийн засаг нэгдмэл холбооны эрх чөлөөнөөс үүсэлтэй. Аль нь ч зөв байлаа зах зээлийн эдийн засаг хүний эрхийг бодитой хэрэгжүүлэх нөхцөл байдалд үндэслэгдэх ба дэлхий нийтийн хүндэтгэл болгосноор ирээдүйд ч тийм чадвартай байх болно. Эдгээр нь хүний үйл ажиллагааг өдөөж байдаг ба урьд өмнөөс төсөөлөөгүй бүтээлч байдал шинэ огцом үсрэлтийг сонгох боломж бүх бэрхшээлийг үл хайхрах “маш сайн” байдлыг бий болгодог.
Энэ бол хүний эрхийн ижил төстэй холбоо ба чухал шийдвэрийг дэмжих ардчилсан систем юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн улсуудад хүний эрхийн стандартыг хүлээн зөвшөөрсөн ч шаардлага хангасан нь цөөн бөгөөд түүний үндэс суурь нь нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг байна. Зах зээлийн эдийн засаг нь алхам тутамдаа хүний эрхийг хэрэгжүүлэх эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэхгүйгээр хэрэгжих боломжгүй юм. Зах зээлийн эдийн засгийн системийн хөгжил дэвшлийн төлөө зорилгыг дэмжихдээ хүний эрхийн дэмжлэгийг өргөн цар хүрээгээр ашигладаг байх ёстой. Энэ нь асуудалд хэрхэн, яаж хандах тухай асуулт биш юм. Ажил мэргэжлийн харилцаа үр ашиг багатай байдаг ч Европын хөрөнгө оруулалтын хамтарсан компаниудыг бодвол үр ашигтай байдаг. Гэхдээ тэдгээр нь хүний эрхийг хангах чухал хэрэгсэл гэсэн нийтлэг журам байдаг.
Гэхдээ тэдгээрийн зүгээс “хялбар олз хайх”-ийг сонирхохоосоо илүү эдийн засгийн арилжааны стратегийг шаарддаг. Эдгээр нь бидний хувьд дадлага туршлагаас тодорхой байгаагийн зэрэгцээ Азийн ардчиллын ангаахай, Филиппины Христаас Солонгосын Кунзийн сургаал, Тайландын Буддистуудаас Малайзийн Лалын шашныг би дэмждэг. Эдгээр улсын амжилттай арвилан хэмнэлтийг бид тод харж байгаа ба жижиг бизнесийн нэгдмэл байдал, үндэстний ардчилсан ололт дэвшилтэд урам хайрлаж, тэдэнд итгэл найдвар төрүүлж чадсан. Зах зээлийн эдийн засгийг урьдаас тааварласан ч гэсэн чөлөөт эдийн засаг хүмүүсийн эрх чөлөө, түүнийг хэн хэрхэн яаж ашигтайгаар эдлэх нь эдийн засгийн бус эрх чөлөөнөөс илүү сайн гэж би эртнээс олон удаа хэлж байсан. Дараа нь тэд үүнийг олж авна.
Мэдээжийн хэрэг, эдийн засгийн эрх чөлөө ба эдийн засгийн хөгжил дэвшил нь хүний эрх ба ардчилалд зөвхөн чиглэл болдоггүй нь ойлгомжтой. Нобелийн шагналыг тухайн жилд хүртэгч хүмүүсийн дийлэнхийн итгэл найдвар ухаалаг чанар нь Буддизмд үндэслэдэг. Улс орнууд бүс нутгийн хүрээлэн буй орчны таатай нөхцлийг бүрдүүлэх туршлага байхгүй байна. Гэвч энэ нь дахиад прагматик аргын хариулт шаардана. Хаана зарим чиглэл хандлагын хариулт хэрэгтэй байна түүнээс боломжит хариултыг авах ёстой. Ийм учраас эдийн засгийн хөгжлийн стратегийг өөрсдөө тодорхойлж дэмжиж байх ёстой.
Үзэл бодлын эрх чөлөө
Олон улсын хэмжээнд хүний эрхийн талаарх хэлэлцүүлэг маргааны үед хамгийн их бэрхшээлтэй асуудал нь “Үзэл бодлын эрх чөлөө” “санаа бодлын эрх чөлөө”-ний чиглэлийн байр суурь, сүсэг бишрэлийн эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, шинжлэх ухааны эрх чөлөө болон урлагийн эрх чөлөөтэй холбогдон гарч ирдэг. Эдгээр нь бүгдээрээ Европынхны хувьд үндсэн хуулийн гол зарчим байна. Бид бүхэлдээ оюуны, улс төрийн соёл, эрдэм мэдлэг, байгалийн, нийгмийн ухааны хэм хэмжээг хүн төрөлхтний хувьд эзэмшихгүйгээр асуудалд хандах боломжгүйг ойлгосон. Өөр улс орнуудтай бидний зүгээс энэ талаар санал солилцоход бидний учир утгыг голдуу буруу ойлгосон байдаг.
Олон улсын харилцаанд түүхийн шинэ эрин үеийн өнөөгийн түвшинд хуурамч шинж тэмдэг оршсоор байна. Соёл, философийн нөлөөлөл саяхныг хүртэл хязгаарлагдмал байдалтай байсан ба өнөөдөр тэдгээрийг шинээр ухамсарлан ойлгох явдал тулгарсан. Энэ нь дэлхийд улс төрийн шинэ үе шат үзэл бодол гарсны илрэл бөгөөд зөрчил мөргөлдөөн гарахын эхлэл байж болно. Жишээлбэл, Буддизм, Хиндуизм, Лалын шашин ба Кунзийн сургаалыг би зөвхөн давтаж хэлнэ.
Урьдын цагт “Гуравдагч” ертөнц байсан улсуудын хувьд илүү Чөлөөт бие даасан үндэстэн болж өөрийн иргэдийг хувь хүн болгоход л анхаарч байгаа байдлыг талархан хүлээж авдаг. Эдгээрээс гадна урт удаан хугацааны колонийн ноёрхлын хор хөнөөлөөс гарахыг цөөнгүй улс хичээж байна. Гэхдээ тэдний хувьд эхний ээлжинд хүнсний хангамж, тухайлбал амьдралын баталгаа, орон байр, эрүүл мэнд, боловсролын асуудал эн тэргүүний зорилт бөгөөд түүнийг шийдвэрлэхэд нь бололцооны хирээр туслах хэрэгтэй. Үүний дараа хүний эрхийн асуудлыг хэрэгжүүлэхэд олон нийтийн бодол саналыг чиглүүлэх нь Онцгой ач холбогдолтой байна.
Олон улсын харилцаанд оюун санааны хүрээн дэхь хүний эрхийн амжилт ололтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь тэргүүн зэргийн зорилт бөгөөд энэ явдалд саад бэрхшээл тулгарах нь зайлшгүй ч улс төрийн арга хэмжээний гол утга учир үүнд чиглэх ёстой. Өлсгөлөн хүний хувьд хүний эрх чөлөөний талаар анхаарал халамжийг тавих эсхүл хязгаарлах нь тийм ч үр өгөөжтэй зүйл биш. Өрнөдийн бодгальчилсан гишүүдтэй нийгмээс ялгаатай нь Африкчуудын хувьд удам угсааны уламжлал нь онцгой чухал байдаг бөгөөд эдүгээ хүртэлх амьдралын онцгой эрхийн ойлголт гэж үздэг. Хятадын насанд хүрсэн хүмүүсийн хувьд үүрэг даалгавраа биелүүлэхэд
Күнзийн зарчмыг баримтлах нь нэр төрийн хэрэг төдийгүй итгэл үнэмшил гэдгийг бодолцох ёстой.
Тухайн улсуудад хөндлөнгөөс туслахдаа энэ онцлогийг үл тоомсорловоос нийгмийн тогтвортой байдлыг бий болгож чадахгүй бөгөөд энэ ч учраас хүний эрхийн болон ардчилалд зориулсан шаардлагад нийгмийн өөрчлөлтийг тун сайн мэдрэхийг чухал зүйл гэж тооцсон. 7 дугаар сард Индонезид эхэлсэн үйл явдал гарцаагүй Бирм дээр гарах талаар дурьдмаар байна. Үүнээс гадна уламжлал ёсоор соёлын үүрэг хариуцлага өндөр байна гэж үзвэл хамт олны хувьд энэ асуудал ирээдүйд ч тийм л байх болно. Энд бас чадвартай хүмүүс энэхүү эрхээ эдлэх хүсэл эрмэлзэлтэй байхын зэрэгцээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх болдог. Тэдний хувьд хавчлага мөрдлөгөд өртсөн болон амьдарч байгаа орчин хүрээлэн буй нөхцөл байдал нь аюултай байсан ч тэд байж чадсан.
Би шинжлэх ухааны судалгаа шинжилгээний талаарх эрх чөлөөг дэмжих нь энэ талаарх ажлын сайн санааны эхлэл гэж үздэг. Энэ асуудлын анхаарал халамжийн эрх чөлөө ба эдийн засгийн эрх чөлөөний хоорондын хязгаар тодорхой байна. Эдийн засаг үр ашиггүй, судалгаа шинжилгээний дүнг чөлөөтэй дамжуулахгүй байх нь урт удаан хугацаанд хүний эрхийн талаарх асуудалд хандах хандлагад сөрөг нөлөө үзүүлж болно. Гэхдээ үүн дээр үндэслэн гүүр барих боломжтой болох халамжийн эрх чөлөө, шинжлэх ухааны эрх чөлөөний хоорондын уялдаа холбоог тогтоож болно.
Бусад бэрхшээлүүдийн тухай бид хангалттай мэддэг билүү?
Хүний эрхийн талаарх амласан төрийн ба олон нийтэд шаардлагатай зүйлийг бий болгох явдлыг Германчууд бид ч шаарддаг бөгөөд хүндэтгэн үзэхийн сацуу эрхээ эдлэхийг зөвшөөрөхийг бид ч хүсэж мөн түүнчлэн улс төрийн бодлогод эрэлт хэрэгцээг хангадаг. Гэхдээ тэдний хувьд шаардлагатай бодит мэдээллийг бид өгч байх ёстой бөгөөд иргэдийн зүгээс энэхүү мэдээлэлд эргэлзэх байдал төрдөг.
Мэдээжийн хэрэг хүний эрхийн суурь зарчим нь амьд явах эрхийг хангахад сэтгэл зовоосон тарчлаах, тамлахаас хамгаалах, дур зоргоор шоронд хорих, ялгаварлан үзэх үзлээс хамгаалах явдал бөгөөд энэ асуудлаар улс төрийн болон Нийгмийн орчноос хамааран буулт хийх хэрэггүй гэдгийг ойлгож чадсан. Хүний эрхийн асуудалтай холбоотой нийгмийн ямар ямар орчин онцлогууд байж болох вэ?
Бидний хэлэлцүүлгийн явцад дэлхийн хэд хэдэн улс оронд амьд үлдэхийн төлөө болон гэр бүлийн удам угсаандаа ач холбогдол өгөх байдал дээр санал нийлж байгааг хангалттай ойлгодог. Та нарын хувьд Өрнөдийнхний өмч эзэмших эрхийн систем түүний үндэс суурийн талаарх төсөөлөл өөрийн онцлогтой байдаг уу?
Гэхдээ тухайн улсаас ямар бодол санаанд илүү анхаарлаа хандуулах вэ? 900 сая эсвэл 1.200 сая хүмүүсийг зүгээр хооллох, хоргодох байранд байлгах уу? Та нар бидний улс төрийн бодлогын стандартын дагуу болон Хятадын гэр бүл нь нэг хүүхэдтэй байдгийн дагуу буруутай эсэхийг шүүн тунгааж дүгнэлт гаргаж чадсан уу? Бодит байдлыг үл хайхран хүн ам шигүү суурьшсан улсуудын иргэдийн шилжилт хөдөлгөөний эрх Чөлөөг том хотуудын хувьд хязгаарласан энэ нь хүчирхийллийг төрүүлдэг гэдгийг үнэхээр шүүмжилж чадсан уу? Бидний хувьд Өмнөд эсвэл Зүүн Европоос хэдэн зуун мянган хүмүүсийн шилжин суух нь ажлын байрны тухай бидэнд хангалттай сэтгэл зовоосон зүйл байна. Жишээ нь, эдийн засгийн хөгжил дэвшлийн хурдацтай ба радикал бүтцийн өөрчлөлт Орост явагдахдаа аливаа нийгмийн өөрчлөлт учир шалтгаангүйгээр бий болсон шиг бид бас хуулбарласан шийдвэрийг маш хурдан гаргах хэрэггүй. Харьцуулж үзэхэд манай шинэ муж улсуудад өөрчлөлтийн процесс “амар, хялбар” явагдаж байна гэж үү? хангалттай бэрхшээл бидэнд байхгүй байна уу?
Түүнчлэн санал болгоход хүний эрхийн гол цөм нь энд буулт хийхгүй байж чадсан боловч аливаа тодорхой асуудал бүрийг тухайн орны соёл, хөгжлийн нөхцөл байдалтай уялдан тусад нь тодорхойлж шийдвэрлэж байх ёстой гэдгийг анхааралдаа авахыг би хэлсэн. Ийм учраас улс төрийн арга хэмжээг шийдэхэд шаардагдаж болох хэрэг явдал болгонд зөвлөмөөр хэлэлцэгдэх эсэхийг цаг хугацаа харуулна. Энэ асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэх нь чухал биш боловч үндэс суурь төдийгүй улс төрийн үзэл бодол болон хориг арга хэмжээг авахад хүргэдэг.
Стратеги
Ардчиллыг жинхэнэ ёсоор үргэлжлүүлэх арга замын талаар ярьдаг ч гэсэн нөхцөл байдал хэвийн л байна. Хүний эрхийн салбарт зөв бурууг шүүн тунгаах нарийн тодорхой шаардлага нийгмийн улс төрийн учир шалтгаан хангалттай байна. Хэрвээ тэдгээр улс нь олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орж эрх чөлөө ба ардчилалд амласан амлалт (НАТО, Европын Холбоо гэх мэт) нь тэдэнд хүний эрхийг хангахад урам зориг нэмсэн. Ингэхэд орон бүрийн ардчилал ба эрх зүйн хэм хэмжээг адилтгаж үзэхгүй ч гэсэн CSCE-ийн дадлага туршлага нь үүний алдаа эндүүрэл хийхэд зөвхөн үйл явц эрс тэс ялгаатай байсан хэдий боловч эдгээр нь бас анхнаасаа түүнийг батлахад амжилттай шийдэж болох биш юм. Гэвч бид арга замаа чөлөөтэй сонгох, тэвчээртэй байх ёстой ба сул дорой байдлыг зэмлэн буруушаах, хуурамч бялдууч эсхүл оппортунист байх ёстой.
Энэ үед CSCE-ийн Холбооны Улсууд хүний эрхийн асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байсан. Гэвч харилцаа холбоо тасарсан Өрнөдөд ноцтой үр дагавар байсан нь бүх компани, байгууллагын яриа хэлэлцээрийн хяналтын төгсгөл үе байсан. Энэ нь харилцаа холбоонд маш сайн стратеги ба олон улсыг ижил түвшинд хүргэхэд хүний эрхийг хангах явдал, жишээ нь CSCE.
Засгийн газрын доод шатны түвшинд харилцаа холбоог хөгжүүлэх чиг хандлага ихэсч байгаа. Тэд эрх мэдлийг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлэх, үнэн хэрэгтээ аяндаа үүссэн хүйтэн дайны төгсгөлийн өмнө иргэний нийгмийн итгэлтэй хэлбэр нь ардчиллын анхны үе шатанд маш хэрэгтэйг батлаж байсан. Үүнийг зарим улсын жишээнээс харахад (Польш, Унгар, Чехословакид) тэр арга барилыг нь дэлхийн бусад улсад үр дүнтэй хэрэгжүүлсэн.
Бүх улсын хувьд ижилхэн арга замаар хэрэгжүүлэх тэр боломжийг бид бодож чадаагүй байна. Өмнөд Африкт, Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээ, арьсны өнгөөр ялгаварлан үзэх үзлийн систем ялан дийлэх чухал гэрээ хэлэлцээр хийсэн. Тэр үед Зөвлөлт Холбоот Улсад хориг арга хэмжээ зайлшгүй байсан нь үр дүнгүй хоцорсон ба түүнчлэн хүчин чармайлт ч хэрэггүй байсан. Энэ хоёр жишээ нь “хүний эрх эсхүл Өрнөдийнхний хэрэгцээ мөнгө-xүүлэгч” нь маш бүдүүлэг байдалтай сонсогддог. Тэнд бас хэрэг явдлыг шийдвэрлэх, эдийн засгийн-болон дипломат-харилцааг ил тодоор харуулсан ч үр дүнгүй болж, хамтын ажиллагаагаар наймаа тохирох, өөрчлөлтийн итгэл найдварыг сүйтгэсэн.
Ямар арга барилыг ямар цаг үед хэрэгжүүлэх нь хүний эрхийн талаарх маргаан, хэлэлцүүлгийн эх үүсвэр юм шиг санагддаг. Гэвч хэлэлцүүлэг маргаан нь бодит байдлыг тодорхойлсон, реалист байх ёстой. Үйл явдлын учир шалтгаан нь манай улсын хувьд хоёр онолын хооронд байсан ч тус дэм болдоггүйг нотолсон. Реализм ба идеализм, улс төр ба олон улсын сонирхол, үүрэг хариуцлагыг ухамсарлах талаар улс төрийн үндэс суурь нь өөр хоорондоо зөрчилтэй биш. Энэ асуудлыг аюулгүй байдлын замаар хэлэлцэн шүүмжлэхэд Зөвлөлт Холбоот Улс шударга байдаг. Азийн орнуудтай худалдааны талаар хамтран ажиллахдаа зөвхөн хүний эрхийн хөгжил дэвшлийг хөгжүүлэх төдийгүй Германд ажлын байрыг хадгалж үлдэх нь буруу зүйл биш юм. Бидний явуулж байгаа бодлого бүхэлдээ эсхүл зарим талаараа алдаатай гэж үзэх үндэсгүй. Германд энэ хоёр онолын талаарх маргаан хэвшмэл шинжтэй байгаа нь буруу юм.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/