Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: Сонгуулийн систем, Шүүмж, зөвлөмж
ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сан нь Монгол Улсад 1991 оноос эхлэн хууль зүйн болон бусад асуудалд зөвлөлгөө олгох замаар тус оронд ардчилсан зарчмыг бүрдүүлэхэд тусламж үзүүлж ирсэн билээ. Бид тухайлбал, шинэ Үндсэн хуулийг боловсруулахад мэргэжилтэн ирүүлж тусалсан юм. 1993 онд бид сонгуулийн тогтолцооны сэдэвт анхны семинарыг зохион байгуулсан. Нэг жилийн дараа энэ асуудал улс төрчдийн анхаарлын төвд хэвээрээ байж, бид энэ сэдвээр дахин нэг арга хэмжээ зохион байгуулж байгаа явдал бол ардчиллыг бататган бэхжүүлэх явц төдийлөн дуусаагүйг харуулж байна. Бид Монголын хөгжлийн үйл явцыг их анхааралтай ажиглаж байна гэж зориуд энд хэлмээр байгаа ба манай байгууллага Монгол Улсад бүх бололцоогооро туслахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Өнөөдрийн семинарт зориулан бид сонгуулийн янз бүрийн тогтолцооны давуу ба сөрөг талыг харуулсан нэгэн гарын авлага бэлтгэсэн юм. Үүнд Монголын бодит байдлыг тусгасан бөгөөд тухайлбал, өмнөх сонгуулийн үр дүнг үндэслэн, хураасан саналуудыг дүгнэн тооцох янз бүрийн загварууд авч үзэж энэ нь парламентын бүтцэд ямар нөлөө үзүүлэх байсан бол гэсэн байр сууринаас харуулахыг чармайсан болно. Дээр дурдсан тооцоог тодорхой жишээгээр тайлбарлан бодит байдалд нийцэх эсэх талаар шалгаж болох боловч энэ тухай дэлгэрэнгүй яримааргүй байна. Гэлээ ч гэсэн Монголын сонгуулийн хууль тогтолцооны хувьд гадны хүний нүдэнд шууд тусах зарим асуудлаар товчхон дурьдахыг хүсэж байна. Эна нь санал шүүмжлэлийн үеэр хэлэлцэх үндэс болж байж магад. Аливаа орны сонгуулийн хууль тухайн орны Үндсэн хуульд нийцвэл зохино гэсэн нь маргаангүй билээ. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн тэгш эрхийн тухай заалтыг шууд буюу жинхэнэ утгаар нь сонгуулийн хуулинд хэрхэн тусгах вэ? Гэдэг талаар янз бүрийн байр суурьтай байж болно. Монголын Үндсэн хуулинд тэгш эрхийн зарчим тусгалаа олсон хэдий ч үүнийг сонгуулийн хуульд огт харгалзаагүй байна. Уян хатан хандаж болохгүй бас нэг aсуудал бол эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэх асуудал юм. Тодруулбал, сонгуулийн хууль ёсоор Говь-Алтай аймгийн сонгогчдод хандах нь нэг өөр, Хөвсгөл аймгийн сонгогчдод хандах нь нэг өөр мөн Эрдэнэтийн сонгогчдын статус Өвөрхангайхныхаас ялгаатай байх жишээтэй. Цаашилбал сонгуулийн хууль нь сонгогчдын сонгох хүсэлгүй нэр дэвшигчдийн төлөө саналаа заавал өгөх ёстойг зааварчилж болох уу? Энэ acyудалд хүн бүр үгүй гэж хариулах атлаа танай орны сонгуулийн хуулинд яг иймэрхүү байдалд хүргэх заалт орсон байна. Жишээлбэл, энэ оны 6-р сард явуулсан социологийн судалгааны үр дүнгээс үзэхэд Ерөнхий сайд П.Жасрай бол Монголын хамгийн нэр хүндтэй улс төрийн зүтгэлтэн юм. Дараагийн сонгуульд олон хүн түүнд саналаа өгч магадгүй. Гэвч өнөөдрийн сонгуулийн хууль ёсоор П.Жасрай гyайд саналаа өгөх нь хориотой шүү дээ. Сонгуулийн хуудсанд сэтгэлд нийцсэн өөр нэр дэвшигч байхгүй байлаа ч заавал дөрвөн хүнийг сонгох ёстой билээ. Сонгуулийн хуулийн энэ заалтыг тодорхойлохдоо тэгш эрхийн зарчмыг харгалзахыг чармайсан байлгүй дээ. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн тэгш эрхийг хангах үүднээс хандсан болохоос биш сонгогчдын тэгш эрхийг огт харгалзаагүй юм. Үүнээс үзэхэд хууль тогтоох байгууллагын талаас тэгш бус байдлыг арилгах, саналаа өгөх явцад сонгогчдын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгох үүднээс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм шиг санагдана. Өөр нэг зүйл бол мажоритар тогтолцоо бүхий орон болгоны сонгуулийн дүнгийн онцлог гэхэд тогтолцоонд хураасан саналын ихэнх нь (буюу мажоритар) парламентын бүрэлдэхүүнийг тодорхойлдог бол пропорционал тогтолцооны хувьд хураагдсан бүхэл санал үүнийг тодорхойлох билээ. Олон арван жилийн турш хэрэгжиж боловсронгуй болж ирсэн зарим ардчилсан орны хувьд (жишээ нь АНУ) мажоритар тогтолцоо тохиромжтой боловч хүн ам тархай бутархай Монгол орны хувьд энэ нь их сонирхолтой үзэгдэлд хүргэх юм. Тодруулбал, өнөөгийн УИХ-ын 76 гишүүд бол сүүлийн сонгуулийн үеэр хүчин төгөлдөр байсан саналын дөнгөж 58%-ийг төлөөлж байна. (Энд би парламентын гишүүдийн намын харъяалалыг харгалзаагүй бөгөөд нэгэнт сонгогдсон энэ 76 хүн нийт ард түмнийг төлөөлөх юм). Өөрөөр хэлбэл сонгогчдын өгсөн саналын 42% нь өнөөдрийн парламентын бүрэлдэхүүнд тусгалаа олж чадсангүй. Хэрвээ сонгуульд оролцсон олон жижиг нам эвслийг үл харгалзвал МАХН, ардчилсан эвсэл, МСДН-аас дэвшүүлсэн 75 нэр дэвшигч (дээр нь нэг бие даасан нэр дэвшигч байхад, өөрөөр хэлбэл парламентад сонгогдсон байхад мөн тус намуудаас дэвшсэн 76 хүн ялагдсан). Энэ жишээ нь сонгуулийн өнөөдрийн тогтолцоо сонгогчдын үзэл бодлын өчүүхэн ч гэсэн өөрчлөлтийн нөлөөнд хэр зэрэг автагдсаныг харуулж байна. 1992 оны сонгуульд нэр дэвшсэн зарим хүн сонгогчдоос өгсөн саналаас хэдхэн хувийг илүү авсан тохиолдолд сонгуулийн дүн огт өөр болох бөгөөд энэ нь ялангуяа ардчилсан залуy орны ниймийн тогтолцоог төлөвшин бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Хэдийгээр нийгмийн өөрчлөлт ардчилсан тогтолцооны бат бэх бүрэлдэхүүн хэсэг байгаа боловч нийгмийн байнгын олон ургальч үзэлд автсан оронд ч гэсэн зохих хэмжээний тогтвортой байдал нийгмийн урт хугацааны хөгжлийн ерөнхий чиг баримжаа байх зайлшгүй шаардлагатай. Энэхүү тогтвортой байдлыг хангах явдал бол сонгуулийн тогтолцооны гол үүрэг билээ. Аливаа орны хууль тогтоох байгууллага сонгуулийн тогтолцоог бүрдүүлэхэд бүрэлдэхүүнд намын төлөөлөгчийг мөн л зохих хэмжээгээр өөрийнхөө намд аль тогтолцоо илүү ашигтай вэ гэдэг талаас хандах нь ойлгомжтой буй заа. Ийм тал байж болох атал парламентын гишүүд хуулийн тогтолцоог бүрдүүлэхдээ өөрийнхөө намд олон жил дараалан сонгуульд ялах нөхцөлийг бүрдүүлэх улмаар энэ асуудалд их л богино хараатай хандаж үл болох бөгөөд гол шалгуур Yндсэн хуулийн холбогдох заалтууд байх ёстой юм. Сонгууль болж өнгөрсний дараа ийм нам хожсон, тийм нам хожигдсон гэж ярьдаг билээ. Ингэхэд саналаа өгсөн мөртлөө саналыг авсан нэр дэвшигч нэгэнт парламентад орж чадаагүй тул тэдгээрийн сонирхлыг хэн илэрхийлэх юм бэ? Ялангуяа залуу ардчилсан орны ард түмэн үүний дүнд бухимдалд орох вий.