Ричард А.Эвени
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Өрсөлдөөн, технологи, гинжин холбоо, маневр, бүтээгдхүүний зах зээл, үймээний төктик
Сүүлийн хэдэн жилд шилжилтийн үйлдвэрлэлийн явц дахь өрсөлдөөний хэв маяг, эрчимжилтийг зөөвөрлөхөд зориулан баглаж боосон зөөлөн эд, жижиг барааны үйлчилгээнээс харж болно. Үйлдвэрүүд маань тогтвортой, алгуур явцтай Олигополиос, өрсөлдөх боломж олголгүй гэнэтийн хурдаар өрсөлдөгчиддөө хариу өгдөг, эрч хүчтэй, идэвхтэй ШИНЖ чанарыг агуулсан өрсөлдөөн рүү шилжиж байна. Энэхүү огцом өрсөлдөөний давуу тал нь аливаа үймээн болон тэнцвэргүй байдалд үйлдвэрлэлийг оруулах, үйлдвэрийн удирдлагын хүч, идэвхийг сулруулах, нийтийн хэрэгцээг хангаж чадахгүй бараа үйлдвэрлэх зэрэг сөрөг үйлдлийг зогсоох зорилготой шинэ өрсөлдөөнийг тасралтгүй бий болгож байдагт оршино.
Огцом өрсөлдөөний зах зээлийн асуудал нь эмнэлэг болон санхүүгийн үйлчилгээнүүд, эрүүл мэндийг хамгаалах, цахилгаан болон телефон холбооны хэрэглэгч, радио телевизийн нэвтрүүлэг, Компьютер болон бусад салбаруудыг хамарч хүрээгээ тэлсээр байна. Нийтийн цахилгаан сүлжээний албаны дарга Жак Велс 1992 онд ирээдүйн өрсөлдөөнийг “Бид маш харгис зүйл рүү дөхөж байна” гэж тодорхойлон хэлжээ.
Энэ зууны ийм шинэ байдал нь хашир туршлагатай хүмүүсийг хүртэл цочирдуулсан юм. Пүүсүүдэд 10-аад жил мөрдөгдөж байсан өрсөлдөөний давуу талыг дэмжих бодлого нь харин огцом өрсөлдөөний орчинд үйлчлэх боломжгүй нь тодорхой боллоо.
Өмнө нь пүүсүүд үйлдвэрлэл дэх өрсөлдөөний түвшинг хуулиар хязгаарлах, ашгаа нэмэгдүүлэх оролдлого хийж байлаа. Тэд үнийн дайн болон өрсөлдөөний зах зээлийн сегментээс зайлсхийж, бага багаар үнээ нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн хаалт руу нэвтрэх, өрсөлдөгчдийхөө тоог хэвээр хадгалах эрмэлзэлтэй байдаг. Олон пүүсүүд өнөөгийн зах зээлийн стратегийг төдийлөн амжилттай гүйцэтгэж чадахгүй байна. Огцом өрсөлдөөний гол хөдөлгөгч хүчийг эзэмшсэнээр тухайн компанийг удирдах хүч чадалтай болдог.
Огцом өрсөлдөөн нь дэлхий нийтийн болон үндэстний зөрчилдөөнийг бий болгохгүй. Мөн үйлдвэр дэх үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийн үр дүн ч биш юм. Түүнчлэн өнгөрсөн үе рүүгээ эргэн очих хүсэл эрмэлзлэлийг ч зогсоож чаддаггүй. Сайтар мэдэгдэж буй дөрвөн гол хөдөлгөгч хүч нь дэлхий нийтэд зах зээлийн хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг. Үүнд: Нэг дэх хөдөлгөгч хүч нь хэрэглэгчдийн худалдан авах барааны үнийн тохиролцоо юм. Тэд худалдан авсан бараандаа удаан хугацаанд сэтгэл ханамжтай байдаггүй. Илүү ихийг хүсдэг. Учир нь хүний хэрэгцээ хязгааргүй. Гэвч тухайн хүний орлого нь энэхүү хэрэгцээг хязгаарладаг бөгөөд сонголт хийх болдог байна. Тэд үнийн тохиролцоо хийхийг хүсдэг бөгөөд энэхүү шахалтаас бүгдэд танил болсон нэртэй бүтээгдэхүүнүүд ч зайлж чаддаггүй юм. Дэлхийд нэртэй Марлборо, Крафт, тамлакс зэрэг ижил чанартай бүтээгдэхүүний шошгууд хямд үнэлгээний золиос болж байна. Өнөөдөр дэлхий дахинд худалдан авагчдын зах зээл ноёлж байна.
Хоёр дахь гол хөдөлгөгч хүч нь технологи юм. Технологийн хувьсгал бараг бүх үйлдвэрлэлд нөлөөлөх хэв маяг загварын өөрчлөлтөөс шалтгаална. Компьютерт тухайлбал, шинэ Микропроцессорын хүчин чадал нь үйлдвэрийн шинэчлэлтээс ихээхэн шалтгаалдаг.
Огцом өрсөлдөөний гуравдах хөдөлгөгч хүч нь улс орны болон үйлдвэрлэлийн хүрээнд нэвтрэх саадыг үгүй болгох явдал юм. Худалдаа, үнэлгээний ерөнхий хэлэлцээр (GATT), улс орны бүрэлдэхүүнд байгаа орон нутгийн худалдааны эвсэл нь улс орны хүрээн дэх саадыг арилгах үүрэг хүлээдэг. Технологийн хувьсгал нь мэдээллийн үйл явцад үйлдвэрлэл рүү нэвтрэх саадыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Өрсөлдөгчид албан ёсны пүүсүүдийн далд газар руу нь довтлох тактиктай билээ.
Огцом өрсөлдөөний дөрөвдөх гол хөдөлгөгч хүч нь мөнгөн санг ашиглах явдал юм. Өрсөлдөгчид их мөнгөний дэмжлэгтэйгээр дайралтаа хийдэг ажээ.
Өрсөлдөж буй олон жижиг пүүсүүд бие биедээ ажлын туслалцаа үзүүлэхээр гинжин холбоонд орж аажмаар нэгдэн бүлэглэл үүсгэдэг. Мөн томоохон компаниуд өрсөлдөх явцад бусдад татаас өгдөг, мөн засгийн газарт туслалцаа үзүүлдэг юм байна. Ийнхүү албан ёсны бус үйлдвэр болон худалдааны бүлэглэлүүд томоохон банкны ойролцоо төвлөрч өөрсдийн стратегийг хэрэгжүүлдэг.
Огцом өрсөлдөөний зах зээлд эргэлзээ болон сэрэмжлэлийг бий болгох нь олон пүүсүүдийн ашиг орлогыг хаадаг. Өөрөөр хэлбэл, огцом өрсөлдөөнөөс хэт болгоомжлох нь төгс өрсөлдөөнийг доройтуулах шалтгаан болно.
Харамсалтай нь огцом өрсөлдөөний механизмыг гүйцэд ойлгоогүйгээс болж түүний маневр хийх стратегийн хэв маяг, үйл явцыг сарниулж байна. Ижил төсөөтэй бөгөөд өрсөлдөөний давуу тал байхгүй огцом өрсөлдөөн нь төгс өрсөлдөөнийг бодвол дөрвөн замаар дамжин түр зуурын давамгай байдалд хүрэх байнгын хүч чармайлтыг бий болгодог.
Пусууд маневр хийх боломжоор муу учир дараах талбаруудад тулгуурлан чадварлаг удирдсанаар огцом өрсөлдөөнд ялах боломжтой болно. Хэрвээ пүүсүүд зөв ажиллавал урт хугацааны ноёрхолд хүрч чадна.
Дээд байр сууринд хүрэх хүч чармайлт нь өрсөлдөөний дөрвөн талбарт түшиглэнэ.
Нэгдүгээр талбар – үнэ чанарын талбар
Хоёрдугаар талбар – Мэдлэг мэдээллийн талбар
Гуравдугаар талбар – сайн түшиг, түнштэй болох талбар
Дөрөвдүгээр талбар – санхүү, хэтэвчээ зузаатгах талбар
Бүх талбарын хүч чармайлт нь огцом өрсөлдөөний дөрвөн гол хөдөлгөгч хүчтэй зохицно.
Нэгдүгээр талбар буюу үнэ чанарын талбар дахь хүч чармайлт нь худалдан авагчдынхаа итгэл найдварыг хүлээж, тэдэнд дээд үнийг санал болгодог.
Энд өрсөлдөгчид өрсөлдөөний бүлгийн байр суурийн явцаар нь өрсөлдөөний түвшинг тодорхойлно. Тэд эхлээд хямд үнэтэй, чанар муутай бараанаас өндөр үнэтэй сайн чанартай бараагаар хангаж үнэ чанарын хослолоор идэвхитэй өрсөлддөг. Хямд үнэтэй, чанар муутай бараа үйлдвэрлэгчид болон өндөр үнэтэй сайн чанартай бараа үйлдвэрлэгчид нь зах зээлийн өөр өөр сегментийг эзэлдэг уламжлалт стратеги байдаг. Эцэст нь хэлэхэд хэн нэг нь хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг санал болговол үнийн дайн гарах нь гарцаагүй юм. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилбээс зах зээлийн төгс өрсөлдөөн хүртэл хэвийн бус болно.
Энэхүү үр дагаварыг багасгахын тулд огцом өрсөлдөөнтэй пүүсүүд бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох шаардлага гардаг. Жишээ болгож АНУ-ын автомашины зах зээлийг авч үзье. 1960 онд “ЖМ” компани Машины хэмжээ болон хөдөлгүүрийн хүчин чадалд суурилсан машиныг өргөн хүрээгээр ханган нийлүүлжээ. Үүнд хямд үнэтэй, жижигхэн Шевролетоос аваад өндөр үнэтэй том Кадилак, Форд хүртэл орсон байна. Эндээс харахад эцсийн дүнд идэвхтэй огцом өрсөлдөөн нь үнэ чанарын хоорондын зөрчлийг арилгадаг нь тодорхой байна.
Хоёрдугаар талбарт пүүсүүд нь технологийн үндэс болон бизнесийн ухаан, шинэхэн мэдээллийг эзэмшиж энэхүү мэдлэгээ шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ, дотоод үйл ажиллагаандаа ашиглаж давамгай байдалд хүрэхээр өрсөлддөг.
Пүүсүүд өрсөлдөгчдийнхөө нууцаас суралцаж, улмаар түүний туршлагад тулгуурлан боловсронгуй болох, бие биеэ дууриах зэргээр өрсөлдөөнийг хурцадмал болгож байна. Хэрвээ энэ үйл явц цаашид удаан үргэлжилбэл зах зээлийн төгс өрсөлдөөн мөн л хэвийн бус болно.
Тэд орчил мөчлөгөө дахин эхлэхийн тулд шинэ мэдээлэл, мэдлэгийн үндсийг хайдаг.
Үнэ дээшилж, мансууруулах бодисын наймаа хөгжвөл хориотой зүйлс, эрсдэлийг бий болгоно. Үүний эсрэг арга хэмжээ авах, үйлдвэрийн хэвийн байдлыг хадгалах зорилгоор засгийн газар хөндлөнгөөс оролцдог.
Гуравдугаар талбарт пүүсүүд бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэхийн тул бусдад хаалт тавих болон газар зүйн түшигтэй болохын төлөө өрсөлддөг.
Ухаалаг өрсөлдөгчид зах зээл рүү хаалтыг зөрчиж, нэвтрэхийн тулд огцом өрсөлдөөний гол хөдөлгөгч хүчийг ашигладаг. Огцом өрсөлдөөн нь эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг байна.
Өрсөлдөөний дөрөвдүгээр талбарт пүүсүүд хэтэвчээ зузаатгахын төлөө өрсөлддөг. Жижиг пүүсүүд шударга бус хуулийг ашиглах, том пүүсүүдийн давуу талыг устгахыг эрмэлздэг. Хэрвээ энэ үйлдэл бүтэлгүй болбол тэд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болдог байна. Иймээс олон жижиг пүүсүүд нэгддэг.
Эдгээр бүх талбарын үйлдлийг хялбаршуулах шаардлагатай. Гэхдээ үүнд гурван зүйл саад болж байна.
Нэгдүгээрт, ямар нэг талаараа давуу байхгүй л бол ялагдал хүлээх нь зайлшгүй. Пүүсүүд зөвхөн өрсөлдөгчийнх нь хүлээн зөвшөөрсөн давуу талаа дэмждэг байна. Огцом өрсөлдөөний үед пүүсүүд өрсөлдөгчдийнхөө шинэ санаачлагыг маш хурдан тусган авдаг. Үүнээс гадна сөрөг давшилтыг маш түргэн олон дахин давтдаг ажээ.
Хоёрдугаарт, пүүсүүдийн ихэнх нь зах зээлд өрсөлдөөний өндөрлөгөө улам хүчтэй болгохыг зорьдог. Өрсөлдөгчид пүүсийнхээ сул талыг ашиглан тэдний тогтоосон үнийг өсгөж тэдэнд үнийн дохио өгдөг байна.
Гуравдугаарт, Пүүсийн дахин давтагдах мөчлөгийн хэв маягаас бүхий л талбарт огцом өрсөлдөгчдийн үйлдлийг харж болно. Тодруулбал, огцом өрсөлдөөнтэй пүүсүүдийн үйл ажиллагаа нь маш хурдан явагддаг учир тэд бусдыг ялах боломжтой.
Тэд эхлээд хурдаа товлодог. Эхэлж шуурхай хөдлөн сөрөг нөлөөтэй зуршлыг жолоодох хүч болон зах зээлийн хуучин байр суурийг устгана.
Өөрсдийн зах зээлээ чөлөөтэй, уян хатан болгох, түр зуурын давуу талыг бүрдүүлэх шинэ хүчтэй стратегийг баримталдаг.
Хөдөлгөгч хүчийг ашиглаж байгаа өрсөлдөх төлөв байдал нь зах зээлийг үймээн дэгдээж байгаа огцом өрсөлдөгчөөс шалтгаална. Харин зарим хүч бусдын үймээн дэгдээлтээс хамаарч байдаг. Учир нь давамгай байдал бол түр зуурын зүйл бөгөөд пүүсүүд тэдний сөрөг дайралтад саад хийхийн тулд шинэ давамгай байдлын үймээн дэгдээх хүчийг ашиглахыг хүсдэг. Пүүсүүд энэхүү үймээнээс хамаарч өрсөлдөөний талбараа өөрчлөх буюу талбар бүрийн мөчлөгийг дахин эхлэх болдог.
Менежерүүд хэрэглэгчдэд илүү сайн үйлчлэх бүтээлч санааг санал болгодог. Пүүсийн менежмент энэ санаандаа хүрэх зорилгоор хэрэглэгчдэд зориулан шинэ бүтээл, арга барил, үйл явдлыг бий болгож байгаа ажилчдад бүрэн эрх олгодог.
Гэвч өнөөгийн худалдан авагчид юуг хүсч байгааг мэдэх нь хангалттай биш. Пүүсүүд ирээдүйн хэрэглэгчдээ маш сайн ойлгох ёстой. Хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, ажилчиддаа бүрэн эрх олгох прогноз хийх стратегитай пүүсүүд үймээн дэгдээх үйл ажиллагааны дөрвөн хэв маягтай байдаг.
Түргэн хувьсан өөрчлөгдөх өрсөлдөөн. Энэ нь хэрэглэгчдийн хүсэн хүлээгээгүй, хуучин бараа үйлчилгээний байнгын хэрэглээ болон орлогыг сайжруулах замаар хуучин хэрэглэгчиддээ үйлчлэх.
Эрс шинэчлэлт хийх өрсөлдөөн хуучин хэрэглэгчдэд тэдний хүсэн хүлээгээгүй шинэ аргаар хандах үйлчилгээ.
Өрсөлдөх үйлчилгээ явуулах болон бүтээгдэхүүний орлогоо сайжруулахын тулд шинэ хэрэглэгчийг бий болгох.
Зах зээлийн шинэ аргаар шинэ хэрэглэгчдэд хандах үйлчилгээ.
Пүүсүүдэд ирээдүйн прогноз маш чухал. Тэдэнд энэхүү прогнозоо хэрэгжүүлэх чадвар хэрэгтэй. Энэ чадвар нь дараагийн прогнозыг гаргана.
Пүүсүүд шуурхай мэдрэмжтэй ажилласны ачаар өрсөлдөгчдийн сөрөг давшилтанд хариу үйлдэл хийх ба тохиромжтой давуу талыг бий болгож чаддаг байна. Мөн энэ шуурхай хурд нь зах зээлд нэвтрэх цаг хугацааг сонгох, хэрэглэгчдэд үйлчлэх пүүсийн чадварыг өсгөн нэмэгдүүлдэг байна.
Пүүсүүд өрсөлдөгчөөсөө түрүүлж дээд зэргийн байр суурийг эзлэх болон өрсөлдөгчөө өрсөлдөөнд барьц алдуулахын тулд бусдын чадварыг нь цочирдуулах сөрөг дайралтыг хийдэг. Энэ нь жинхэнэ уян хатан чанарыг шаарддаг.
Үймээний тактик. Пүүс үймээний үр дүнг нэмэгдүүлэх янз бүрийн тактикийг сонгох авъяас чадвартай байх, зах зээлийн үймээний прогнозтой байдаг. Пүүсүүд: Нэгдүгээрт, өрсөлдөгчийнхөө хийх гэж буй үйлдлийг чадварлагаар мэдрэх, хоёрдугаарт, зах зээлд ноёрхох стратегийг зохиох зэрэг дохиололуудыг ашиглана.
Ихэнх менежер хөрөнгийн зах зээлийг танин мэдэхийг оролдож байна.
Түүнчлэн бие биеэ дэмжин шинэчлэх буюу сүйрүүлэх зар сурталчилгааны дайн болон үнэ, бүтээгдэхүүн судлах, шинийг ашиглаж буй зах зээлийн өрсөлдөөн нь үйлдвэрүүдийг залхааж эхэллээ. Өнөөдөр олон улсын өргөжиж байгаа зах зээлийн үймээн болон дотоодын бүтээгдэхүүний хэрэглээг урамшуулж байгаа огцом өрсөлдөөн пүүсүүд, хувь нийлүүлэгчдэд ач холбогдолтой болж байна. Хөрөнгийн зах зээл нь үйлдвэрлэлийн үнэлгээнд түшиглэн өөрчлөгдөж байдаг.
Эрдэмтэд огцом өрсөлдөөнд хамаарагдах нэг чухал зүйлийг нээсэн. Үйлдвэрлэлийн давуу тал нь түүхий эдийн үнийг өсгөдөг учраас үйлдвэрлэлийн дотоод зөрчлийг бий болгодог.
Ийнхүү зөрчилдсөний улмаас зарим пүүсүүд томорч, зарим нь байр сууриа алдаж дампуурахад хүрдэг ажээ.
Эцэст нь товчоор хэлэхэд өрсөлдөөний агуулга болон зөрчилдөөний түвшин улам нарийсан өөрчлөгдсөөр байна.
Огцом өрсөлдөөний орчин бол маш хүнд хэцүү бөгөөд харгис хатуу орчин билээ. Энэ өрсөлдөөнд нэг ч пүүс тайван байх боломжгүй. Бид зах зээлээс жижиг хүүг хүчээр гаргадаг хатуу тактиктай гарын огцом өрсөлдөөнийг тодорхойлох боломжгүй билээ. Зах зээлд пүүсүүд боломжийн харилцан тав тухтай үйлчилгээ болон хямд үнэтэй хамгийн шилдэг сайн бүтээлийг чөлөөтэй санал болгох ёстой. Хэрвээ ингэхгүй бол зарим пүүсүүд огцом өрсөлдөөний зах зээлийн даралт шахалтанд унах буюу гуйваж дайвах болно.
Технологийн зогсолтгүй хүч, мэдээллийн тархац, дэлхий нийтийг хамарсан чухал асуудлууд, хэрэглэгчдийн чадварыг олгож буй огцом өрсөлдөөнийг дайрч гарах нь зайлшгүй юм. Ийм маягаар бид дэлхийд огцом өрсөлдөөнөөр өрсөлдөж түүнтэй амьдарч ажиллаж сурах ёстой.
Огцом өрсөлдөөний шинэ зуунд тавтай морилогтун!
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/