Уильям Перрон
/АНУ-ын Мичиган муж улсын Дикема Госсет хуулийн зөвлөгөө өгөх пүүсийн хуульч, Сонгуулийн хуулийн үндэсний нэрт судлаач/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: Сонгуулийн систем, Харьцуулалт, Зөвлөмж, Сонгуулийн асуудал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Үг хэлэх зөвшөөрөл олгосонд баярлалаа. Ерөнхийлөгч, Улс Төрийн Боловсролын Академид талархал илэрхийлье.
АНУ-ын сонгуулийн талаар ярихыг хүссэн юм. АНУ-ын сонгуулийн систем нь өөрчлөгдөж ирсэн, цаашид ч боловсронгуй болгоно. АНУ-ын Үндсэн хууль нь 200 хүрэхгүй жилд 26 удаа өөрчлөлт орсон юм. Үүнтэй холбон хэлэхэд ардчиллыг хөгжүүлэх, олон ургальч үзлийг хөгжүүлэхдээ хуулиндаа өөрчлөлт хийхээс айж эмээх хэрэггүй юм. АНУ-ын сонгуулийн системтэй харьцуулж хэлье. Монгол Улсад мөрдөж буй сонгуулийн системтэй адил АНУ-ын сонгуулийн систем дараах зарчимтай. Үүнд:
-Чөлөөт байдлаар оролцох боломжоор хангагдах. Ямар нэгэн ялгаварлан гадуурхах явдал байх ёсгүй. Парламентийн гишүүд, гүйцэтгэх тушаалтныг сонгоход ч баримтлана. АНУ-ын сонгуулийн систем мажоритар юм. Энэ нь Монголтой адил сонгуулийн систем юм. Хэдий ийм ч АНУ-ынх зарим онцлогтой. Гол зорилго нь сонгогчдыг төлөвшүүлэх, иргэдийг сонгуульд бүрэн оролцуулах олон ургальч үзлээр маргаан өрнүүлэх, тэдгээрт эрхээ эдэлж байгааг ойлгуулахад чиглэгддэг.
Цаг хугацаа бага тул Монголын сонгуулийн системд байхгүй зүйлийг дурдъя. Сонгуулийн кампанит ажлыг өрнүүлэхэд олгогдох цаг хугацаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын сонгуулийн хуульд энэ ажлын цагийг огт хязгаарлаагүй. Жишээ нь: 1992 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Билл Клинтон сонгууль эхлэхээс 1 жилийн өмнө нэрээ дэвшүүлэн улс орноороо явж өөрийгөө ард түмэндээ ойлгуулж чадсан юм. Энэхүү жил гаруй хугацаанд санхүүгийн эх үүсвэр, хөрөнгөө өөрөө бүрдүүлж чадсан. Тэрхүү хандив, хөрөнгийг нийтэд заавал танилцуулж байх хуультай (олж авсан арга замаа). Энэ заалт танай хуульд эсрэгээр тусгагдсан, их богино хугацаатай. Өөрөөр хэлбэл, 60 түүнээс доош хоногийн хугацаанд дээрх ажлыг хийж гүйцэтгэх нь боломж багатай юм. Энэ хязгаарлалт нь нэр дэвшигч өөрийгөө сонгогчдоо зөв ойлгуулах боломжийг бүрдүүлж өгдөггүй юм.
Сонгуулийн тойргийн хуваарилалтын тухай асуудал байна. АНУ-д сонгуулийн тойргийг тодорхойлох, боловсруулахад тодорхой хугацаа байдаг, өөрөөр хэлбэл 10 жил тутамд сонгуулийн тойргийг өөрчилдөг. Үүний үндэс нь 10 жилд явуулсан хүн амын тооллого юм. Энд тойрог бүр адил тооны сонгогчтой байх зарчимтай. Энэхүү зарчим нь тухайн тойргийн тогтвортой үйл ажиллагааг хангах төдийгүй, дахин парламентад сонгогдоход их чухал байдаг. Гэтэл Монголын сонгуулийн хуулийн дагуу тойрог, нэр дэвшигчдийн тоог ойролцоогоор 70 хоногийн өмнө тогтоодог. Энэ нь тухайн нэр дэвшигч тухайн тойргоос сонгогдох боломжийг хязгаарлаж өгдөг.
1 тойргоос 1 хүн сонгогдох зарчим юм. АНУ-д сонгуулийн тойрог нь 1 мандаттай байдаг. Тэр нь Конгрессын гишүүн болбол сонгогчдын захиа даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Тухайн тойрог дахь нэр дэвшигчдийг сонгохдоо нэгийг нь сонгох боломжийг сонгогчдод олгодог. Монголын хуваарилалтад олон мандаттай тойрог байдаг нь тухайн хүн хүссэн хүнээ сонгох боломжгүй тул эрхийг нь нэг талаар хязгаарлажээ.
Сонгуульд оролцож чадахгүй хүний сонгуулийн эрхийг яаж хэрэгжүүлэх тухай асуудал. Өвчтэй, ажлын онцлогоос шалтгаалан сонгуулийн тойрогт очиж чадахгүй бол урьдчилан санал хураалт буюу шуудангаар авдаг. Сонгуулийн өмнө хуудас явуулж сонгууль явагдсан өдөр лацыг нь авч тоолдог. Танайх энэ талын бололцоо хязгаарлагдмал байна. Болж өгвөл урьдчилан сонгуулийн хуудсыг явуулж байх хэрэгтэй.
Иргэдийн санал болон санал хураах асуудал юм. АНУ-ын ихэнх муж улсад иргэд өөрсдөө хууль боловсруулах, санаачлах, түүнийгээ олон нийтийн санал хураалтад оруулах эрхтэй. Түүнээс гадна парламент баталсан хуулийг олон нийтийн санал асуулгаар хэлэлцэх эрхээр мөн хангагдана. Дээрх эрх, боломжийг өргөн ашигладаггүй ч парламентын үйл ажиллагааг тойргуудын үйл ажиллагаатай холбох, иргэдийг төрийн хэрэгт өргөн оролцуулах ач холбогдолтой. Энэ боломжийг зарим хувь хүнээс өөрийн явцуу эрх ашгийн үүднээс ашиглах боломжийг хуулиар хааж хязгаарлаж өгдөг. Эдгээр зүйлүүд танай ажлын хэсэгт тус болоосой гэсэн үүднээс би хэллээ. Зарим асуудал бас байна гэдгийг энд үгүйсгэх боломжгүй юм. Улсын Их Хурал Сонгуулийн хуулиа цаг алдалгүй баталж гаргавал хэрэгтэй юм. Сонгуулийн хуульд дээрх өөрчлөлтийг богино хугацаанд хийвэл сонгогчдод эрхээ эдлэх өргөн боломж олгоно. Засгийн газрын зүгээс нийт иргэдэд өргөн боломж олгоно. Засгийн газрын зүгээс нийт иргэдэд өргөн мэдээлэл олгох нь зүйтэй гэж бодож байна. Иймэрхүү замаар иргэдийн согуульд оролцох боломжийг бүрэн бүрдүүлнэ, хамгийн гол нь сонгуулийн систем хэдий ардчилсан, тогтвортой байна ард түмэн төдий чинээ тэр системийг ойлгоно шүү дээ.
Let me first thank the Political education Academy and President Ochirbat for providing me with the opportunity to participate in this conference and to share my views and experiences as a lawyer and a participant in the US election process.
I have been asked to speak on the “Election System of the USA”. This topic is both very broad and very complex in nature requiring a detailed examination of the US Federal Law as well as the laws and procedures of each of 50 states our Union.
This system has evolved over many years. Many changes have been and continue to be made in order to improve the system. For example, the US Constitution has been amended 26 times in less than 200 years time.
Therefore, you should not be afraid to make changes and experiment with new ways that will fit the needs of your people in order to representative democracy, reflecting the pluralistic nature of society.
In light of time constraints necessarily required in a conference of this nature, I thought it would be most appropriate to compare and contrast several conceptual election law issues between the US system and the current Mongolian system.
Like the Mongolian system, the election system of the US is based upon free, open and non-discriminatory elections. It protects secrecy of the ballot and provides for direct participation of all citizen, without discrimination, parliamentarians and executive officials, like the US President and Governors of our 50 constituent States.
It is also the majority rule system like the current election law of Mongolia.
The US system. however, has several important features, either at the federal level or at the state level. which are designed to enhance voter awareness, ensure the maximum participation of the most citizens, allow a wide vanity of ideas to be debated and, most importantly, let the citizens feel that they have a meaningful role in the process.
While time does not permit a detailed discussion of all of these features today, I would like to discuss several which are not present in the current Mongolian system.
1.Open time limits for campaigns In the US there are no time restrictions on the election campaigns, candidates seeking the nomination of their parties or those standing for direct election to the presidency or to the US Congress.
For example, in the 1992 US Presidential election, Bill Clinton announced his candidacy more than one year before the election and began to travel the country, exposing both himself and his ideas to the american people.
He was able to raise campaign contributions and expend funds on media other expenses more than one year in advance of the election. Of course, all such contributions and expenditures will campaign duly reported and accordance with US Election Laws.
In contrast, the Mongolian system provides a very short campaign time period. It may be 60 days or possibly less before a candidate for Parliament is registered as a nominee and is able to establish a campaign account in a bank for campaign purposes.
This severely restricts the ability of candidates, or citizens who would like to he candidates from building a base of support for than person or for his or her ideas.
It also restricts the ability of the citizens, particularly those in the countryside, to hear new ideas, or old ones for that matter.
2. Apportionment of voting districts A similar timing concern exists with respect to the creation defining of voting districts. In the US, we apportion congressional district every 10 years on the basis of the 10 year national census to ensure that each district has the same number of citizens.
The Mongolian law, however, appears to the constituencies and number of deputies for each to be determined before each election, and only 70 days in advance. establishment require the of
This procedure gives little certainty to constituencies sufficient time advanced planning or campaigning to candidates or prospective candidates. does allow and not
3. Single vote constituencies The US system provides for one congressman to be elected for each geographic voting In this district. elected the way, congressman once elected, particularly if the congressman wants to be re-elected by the same constituency in the future.
It also ensures that the voter’ s choice between or among candidates is deliberately and freely made.
In Mongolia there are only multiple constituency voting districts. If a voter does not like at one candidate in each of one contests, he or she may be forced to cast a vote for a candidate that the voter does not want in order to avoid spoiling the ballot and voiding his or her vote for the candidate of choice.
4. Absentee voting In the US, we have a broad availability for those citizens not able travel to the polls to cast their votes for reasons of illness, infirmity, work responsibilities and other reasons, to vote by using an advance ballot.
These “absentee ballot” are then counted at the same time as the in-person ballots are counted.
Mongolian law allows this type of balloting only very limited circumstances. Expanding the use and availability of absentee ballot can-ensure more participation by more citizens in future elections.
5. Citizen initiative and referendum In many of the states in the US, including my state of Michigan or laws on their own and put them to popular vote.
Also, citizens are provided with the ability to petition for a referendum, or a popular vote, on laws passed by the Parliament. These rights are not often or widely exercised, but the in mere existence keeps the Parliament more in harmony with the views of the constituencies and provides the citizens with an assurance of direct involvement in government if they choose to exercise it.
To be sure, there needs to be strict procedures and limitations to avoid abuse By the token, some right of direct participation will go a long way in promoting democracy.
These issues which I have just discussed are not the only issues that should be brought before the working group, but they are some of the more important issues which require your considered judgment.
In closing, I would like to urge the working group and State Great Khural to complete their work on this legislation at the earliest possible time and well in advance of the next election. This will give the citizens and voters a chance to learn and understand the changes they will make in the election law.
I would also encourage the Government to undertake an active educational effort in all citizens, that order to ensure particularly those in the countryside or those without access to the media, are reached.
In this way the maximum number of the citizens will know that they can participate in a democratic election process, they will know how to participate as a voter or as a candidate -, they will feel closer to the process and, most importantly, they will come to respect the election system if it is a balanced and truly democratic process.
I wish I had more time to explore these and other ideas with you, for example, campaign financing, role of the media and lobbyist regulation. But, time does not permit.
I just hope that my participation in this conference has been beneficial to your deliberations on this very important topic.
Thank you so much for hospitality in Mongolia and for your kind attention to my remarks this morning.