Томас Свобода
/Чех улсын парламентын Батлан хамгаалах хорооны гишүүн, Чехийн Христийн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан/
Шинэ толь №4, 1994
Өөрийн улсын сонгуулийн системйн талаар хэдэн үг хэлье. Өнгөрсөн зун бид пропорциональ системийг хэрэглэж байсан. 1990 оны сонгуулиар энэ системийг хэрэглэсэн. Энэ тогтолцоонд 2 гол зарчмын өөрчлөлт оруулсан. Германынхтай адил өрсөлдөгч намууд 5%, 2 нам байгаа тохиолдолд 7% авахгүй бол сонгуульд цаашид орох боломжгүй юм. 2 дахь гол өөрчлөлт бол нэр дэвшигчийгээ илүү нэлэх бололцоотой болсон. Бид 8 сонгуулийн тойрогтой. Энэ тойргуудад 16-40 хүний нэр ордог. Энэ тоо нь тухайн тойргийн нийт хүний тооноос шалтгаалдаг. Улс төрийн нам бүхэн тойрог бүрт нэг нэр дэвшигчээ оруулах эрхтэй. Сонгогч нь нэг намын нэр дэвшигчийг сонгох боломжоор хангагддаг. Тэр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас сонгож авсан намынхаа дор хаяж 3 хүнийг сонгох боломжоор хангагдсан байдаг. Энэ нь сонгуулийн тогтолцооны маань ерөнхий мэдээлэл болж байгаа юм. Одоо өөрийн улсын сонгуулийн системийн дутагдалтай ба давуу талын тухай ярья.
Давуу тал нь 1992 оны сонгуулиар хувь хүнийг бус хөтөлбөрийг сонгосон юм. 1990 он гэхэд улс төрийн зүтгэтэн нэртэй хүн манайд гараагүй байсан. Тэгээд хөтөлбөрийг сонгох нь сонгогчдод эвтэй таатай байсан. Өөр давуу талыг яримаар боловч германы төлөөлөгч ихэнхийг ярьсан гэж бодож байна.
Ингээд үгээ төгсгөе.
Хянасан: Б. АРИУНБАЯР