Д. Баттөмөр
/Математикч, Философич, Философийн ухааны дэд доктор,дэд проффессор, МУҮИС-ийн Философийн тэнхэмийн багш/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Шинжлэх ухаан, Мэдлэг, Гурав дахь ертөнц, Эргэцүүлэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Шинжлэх ухааны мэдлэгийн тухай К.Попперийн үзлийн мөн чанар, агуулгыг зөв үнэлэхийн тулд мэдлэгийн объектив шинжийн асуудлыг шийдвэрлэсэн түүний арга барилд задлан шинжилгээ хийх нь зарчмын чухал ач холбогдолтой юм. Мэдлэгийн объектив шинжийн тухай ойлголтоо тэрээр өөрийнхөө “гурван ертөнц” хэмээх нэр томьёогоор дамжуулан илэрхийлжээ. Дараах гурван төрлийн ертөнц байна хэмээн үзсэн юм. Үүнд.
- Физик объектууд буюу физик төлөв байдлын ертөнц,
2 Ухамсарын буюу сэтгэхүйн төлөв байдлын ертөнц,
- Сэтгэхүйн объектив агуулгын ертөнц.
Энд шинжлэх ухааны үзэл санаа яруу найраг, урлагийн бүгээлийн агуулга зэрэг хамаарагдана гэжээ. Гуравдахь ертөнц гэж К.Попперийн нэрлэж байсан зүйл нь Платоны хэлбэр буюу санаа, Гегелийн объектив санаа зэрэгтэй олон талаараа нийтлэг боловч өөрийнхөө
Онолын зарим шийдвэрлэгч талаараа Платон, Гегель нарын онолоос ялгаатай гэнэ. Мөн Больцано, Фреге нарын логикийн үзэлд гурав дахь ертөнцтэй тун ойролцоо санаа бий гэж тэмдэглэсэн байдаг.
К.Поппер гурван ертөнцийн үзэл баримтлалаа Декарт, Локк, Беркли, Юм, Кант, Рассел нарын итгэл үнэмшлийн философийн эсрэг хандуулснаа тэмдэглэсэн юм. Миний зорилт бол итгэл, үнэмшлийн үүднээс биш, харин асуудлыг шийдвэрлэх хамгийн дээд зэргийн, зоригтой хуулийг боловсруулахад оршино гэж тэрээр анхааруулжээ. Миний зорилт бол итгэл, үнэмшлийн үүднээс биш, харин асуудлыг шийдвэрлэх хамгийн дээд зэргийн зоригтой хуулийг боловсруулахад оршино гэж тэрээр анхааруулжээ. Физик төлвийн ертөнц, ухамсарын төлвийн ертөнц хоёр хоорондоо харилцан үйлчилдэг ба түүний үр дүнд объектив мэдлэгийн ертөнц бий болдог. Энэхүү гуравь дахь ертөнцийг гол эзэгнэгч бол онолын систем, асуудал, асуудлын тохироо. Мөн энд хамгийн чухал зүйл болж шүүмжлэлт бодомж (эргэцүүлэл), ном, номын сан, сэтгүүлийн доторхи агуулга орно. Энэ бүх үзэгдэл болон тэдгээрийн агуулгыг хоёр дахь өртөнцөд агуулж болохгүй. Гурав дахь ертөнц тусгайдаа, бие даан оршдог. Үүнийг Поппер сэтгэхүйн дараах хоёр туршилтаас үндэслэж болно гэжээ.[1]Үүнд:
I туршилт. Бүх машин техник, хөдөлмөрийн хэрэгсэл устгагдахаас гадна тэрхүү материаллаг хэрэгслийн тухай бидний субъектив мэдлэг үгүй болсон гэж үзьө. Харин номын сангууд тэдгээрийн агуулгаас эзэмшиж сурах бидний арга хэвээр байна гэе. Ингэвэл зохих бэрхшээлийг даван туулсны дараа манай ертөнц ахин хөгжиж эхлэх нь ойлгомжтой.
II туршилт. Өмнөх шиг бүх машин техник, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тэдгээрийн тухай субъектив мэдлэгийг өөртөө агуулсан бидний бүхий л субъектив мэдлэг устсан байхаас гадна мөн бүх номын сан үгүй болсон гэж үзвэл дээрхи ертөнц үүсэх боломжгүй юм.
Энэ хоёр туршилтаас гурав дахь ертөнцийн бодит шинж, ач холбогдол, бие даасан байдал зэргийг ойлгож болно гэж К.Поппер үзсэн байна. Хоёр дахь тохиолдолд манай соёл иргэншлийг сэргээх явдал нь олон мянган жилийн туршид явагдахгүй юм.
Тэрээр цааш нь эпистемологийг шинжлэх ухааны мэдлэгийн онол гэж тодорхойлоод түүнд (эпистөмологт) хамаарах гурван гол сэдвийг дэвшүүлжээ. Үүнд:
I дүгээр сэдэв. Уламжлалт эпистөмолог нь мэдлэг ба сэтгэхүйг субъөктив утгаар, өөрөөр хэлбэл ”би мэдэж байна” буюу ”би сэтгэж байна” гэж хэрэглэдэг өрдийн утгаар нь судалдаг. Энэ нь эпистемологийг шинжлэх ухааны мэдлэгийг судлах явдлаас холдуулдаг байна. Шинжлэх ухааны мэдлэг бол ”би мэдэж байна” гэдэг үгийг жирийн, ердийн утгаар хэрэглэж байгаа мэдлэг бус юм. Үүний хамтаар ”би мэдэж байна” гэдэг утгаар хэрэглэж байгаа мэдлэг нь хоёр дахь ертөнцөд буюу субъектын ертөнцөд хамаардаг. Харин шинжлэх ухааны мэдлэг бол гурав дахь ертөнцөд буюу объектив онол, объектив асуудлын ертөнцөд хамаарна.
Ийм учраас, уламжлалт эпистемологи буюу Локк, Беркли, Юм, Расселийн эпистемолог нь өмнөө тавьсан зорилгынхоо зарим хатуу утганд тохирдоггүй ба орчин үеийн эпистемологийн ихэнх хэсэг нь өөрийнхөө тийм зорилгод тохирдоггүй. Тухайлбал, шинжлэх ухааны мэдлэгийн онолыг бий болгох зорилт бүхий орчин үеийн эпистеми логик дээрхид хамаарна.
2 дугаар сэдэв. Эпистемологи бол шинжлэх ухааны асуудал, маргаан, эргэцүүлэл, тайлбарлалыг судлах ёстой. Өөрөөр хэлбэл, эпистемолог нь гурав дахь ертөнцийг судлах ёстой.
3 дугаар сэдэв. Гурав дахь ертөнцийг судалдаг объектив эпистемолог нь субъектив ухамсрын хоёр дахь ертөнцөд ихээхэн хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Ялангуяа, эрдэмтдийн сэтгэх субъектив үйл явцад их нөлөө үзүүлнэ. Энэ дүгнэлтийг эргүүлж, урвуулахад хүчин төгөлдөр биш юм. Эдгээрээс үзвэл 1 дүгээр сэдэв нь мэдлэг буюу сэтгэхүйн талаар хоёр ялгаатай ойлголт (утга) оршино гэсэн санааг агуулж буй юм. Үүнд:
(1) Мэдлэг буюу сэтгэхүй нь субъөктив утгаараа ухамсар, оюун ухааны төлөв байдлаас тоггдог
(2) Объөктив утгаараа асуудал, онол, тайлбарлалаас бүрддэг. Мэдлэг нь обкөктив утгаараа бүхэлдээ ямар нэгэн мэдэх гэсэн янз бүрийн шаардлагаас болон мөн хэн мэдэж байгаагаас үл хамаарах ба танин мэдэгч субъективгүй мэдлэг ажээ.
К.Поппер цааш нь ”мэдлэг” гэдэг ойлголтын хоёр өөр агуулга оршин байгааг батлахын тулд хоёр дахь ертөнцөөс дараах жишээг авсан байдаг. Үүнд:[2]
Нэгдугээрт, ”Та намайг өдөөн хатгахыг хүсч байгааг би мэдэж байна. Гэхдээ би өөрийгөө тийм байдалд оруулахгүй”.
Хоёрдугаарт, “Фермагийн их теорем нь батлагдаагүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ теорем нь батлагдана гэж би бодож байна”. Гуравдугаарт, “Мэдлэг гэдэг нь гэгээрсэн, мэдээлэл авсан байдал” (Үүнийг Оксфордын англи хэлний толь бичгийн “мэдлэг” хэмээх өгүүллээс авсан гэнэ)
Мөн К.Поппер гурав дахь ертөнцөөс объөктив шинжтэй дараах гурван жишээг дурьдсан байдаг.
Нэгдүгээрт, “Мэдлэг бол судалгааны салбар, шинжлэх ухаан, урлаг юм” (Мөн Оксфордын англи хэлний толь бичгээс авчээ) Хоёрдугаарт, “Матөматикийн мэдлэгийн орчин уөийн байдлыг авч үзвэл Фөрмагийн их төорөм нь шийдвэрлэгдэшгүй зуйл гэж узэж болно”. Гуравдугаарт, “Энэхүү диссөртаци бидний мэдлэгт өвөрмөц, мэдэгдэхуйц хувь нэмэр болно гэж би баталж байна”. Эдгээрээс ундэслэн нэмэлт гурван сэдвийг боловсруулсны гол утга нь дараах байдалтай . [3]Үүнд:
- Гурав дахь өртөнц бол хүний оршихуйн зүй ёсны үр дүн, бүтээгдэхүүн болно. Энэ нь аалз шүлсээрээ тор хийж дамжин амьдардаг лугаа төсөөтэй ажээ.
- Бидний зүгээс түүнд байнга үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, түүний зугээс бидэнд мөн байнга үйлчилж байдаг гурав дахь өртөнц үлэмж хэмжээгээр бие даасан шинжтэй.
Өөрөөр хэлбэл, гурав дахь өртөнц нь бидний уйл ажиллагааны ур дүн, бутээгдэхуун гэдгээсээ үл хамааран нэг, хоёр дахь ертөнцөд эргэж маш хучтэй нөлөө узүулдэг байна.
3.Гурав дахь ертөнц ба бидний хоорондын харилцан нөлөөллийн үр дунд объектив мэдлэгийн өсөлт явагддаг. Мэдлэгийн өсөлтийг биологийн өсөлттэй, тухайлбал ургамал, амьтны эволюцитэй адилтган үзэж болно.
Амьтан судлаач амьтдын зан төлвийг судлахаас гадна, энэхүү амьтдын бий болгосон амьд биш бүтцүүд болох аалзны шүлсэн тор, шувууны үүр, шоргоолжны үүр, хулгана, зурамны нүх, амьтдын гаргасан зам мөр зэргийг судалдаг. Знэ үөд дараах үндсэн хоёр төрлийн зүйл (катөгори) гэрч ирж байгааг К.Поппөр заажээ.[4]
1.Амьтдын байдал, зан төрхийг илэрхийлэх хэлбэр буюу тэдний ашиглаж байгаа арга юм. Өөрөөр хэлбэл, дээрхи бүтэц, байгууламжуудыг бий болгохдоо хэрэглэж буй арга юм.
2.Энд хамаарагдах зүйл нь уг юмны өөрийнх нь бүтэцтэй холбоотой. Энэ нь уг бүгцэнд ашиглагдаж буй матөриалын хими, физик гөомөтрийн шинж, хүрээлэн буй орчны нөхцөлөөс хамаарсан тэдгээрийн эволюци өөрчлөлт зэрэгтэй хамаатай ажээ.
Эдгээрээс тухайн буюу өөрийн бүтэц нь амьтдын байдал, зан төлөвт эргэж нөлөөлөх нөлөөлөл нь гол асуудал болдог болон энэхүү өөрийнх нь бүтцийг биологийн үүргийнх нь хувьд авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Хоёр дахь юмсын тухай ярьж байх үөд нэг дэх зүйлийн талаар аяндаа ярих болдог гэнэ. Жишээ нь: ”Энэ үүр яаж баригдсан юм бол?”, ‘Тухайн бүтцийн аль тал нь төрөлхийн нийтлэг бол? аль учрал, хувилбар нь тухайн нөхцөлд хамгийн их тохиромжтой бол? гэх зэрэг асуудлаас дээрхи дүгнэлтийг ажиглаж болно.
Дээрхи байдал, тохироог хүний үйл ажиллагаа, энэхүү үйл ажиллагааны үр дүн болж байдаг байшин барилга, гэр, орон сууц, хөдөлмөрийн багаж зэвсэг, урлагийн бүтээл зэрэгт хэрэглэж болох нь илэрхий юм. Ялангуяа, яригдсан зүйлсийг ” хэл яриа” болон ”шинжлэх ухаан”-ы тухай ойлголтод хэрэглэхэд ямар ч зөрчил байхгүйг К.Поппер тэмдэглээд, уг байдлыг хэрэглэхэд тохиромжтой болгохын тулд дэвшүүлсэн гол сэдвүүдээ дараах хувилбараар томьёолсон юм.[5] Үүнд:
1 дүгээр сэдвийн тухайд Нэг талаас үйл ажиллагаатай, нөгөө талааг бүтээгдэж буй бүтэцтэй холбоотой гарч ирж буй хоёр төрлийн Катөгорийн хоорондын ялгаа шиг чухал асуудал орчин үеийн философид үгүйлэгдэж байна Өөрөөр хэлбэл, философийн орчин уеийн бэрхшээлч асуудал болох дээрхи хоөр катөгорийн хоорондын ялгааг гаргах явдал их чухал ажээ.
2 дугаар сэдвийн тухайд. Асуудлын хоөр дахь катөгори буюу уг юмны бүтэцтэй холбоотой асуудлууд нэг дэх категори буюу бүтэц байгууламжийг бий болгох хэлбэртэй холбоотой асуудлаас хавьгүй илүү чухал ач холбогдолтой юм.
3 дугаар сэдвийн тухайд. Бий болсон бүтцийг ойлгох үндсийг хоөр дахь категорийн асуудлууд илэрхийлнэ гэж томьёологдож байна.
Дээрхи гурван сэдвийг мэдлэг буюу танин мэдэхүйд хэрэглээд дараах маягаар илэрхийлжээ. Үүнд:[6]
1.Шинжлэх ухааны мэдлэгийн өсөлтөнд оруулж байгаа бидний өөрсдийн хувь нэмэр буюу түүнтэй холбоотой асуудлууд 6а бидний үйл ажиллагааны янз бүрийн үр дүнгийн бүтэцтэй буюу шинжлэх ухааны онол, аргумөнт гэх зэрэгтэй холбоотой асуудлуудыг ялгах хэрэгтэй
- Шинжлэх ухааны үйл ажиллагааны үр дүн, бүтээгдэхүүнийг судлах явдал нь энэхүү үр дүнг гаргах (үйлдэх) хэлбэрийг судлахаас, бүр тодруулж илэрхийлбэл, тэрхүү үйлдэх үйлдлийг өөрийг нь болон түүний аргыг ойлгохоос илүу чухал юм.
3.Онолыг нотлох буюу няцаах зорилгоор дэвшүүлж буй шинжлэх ухааны онол, тайлбарлалыг авч үзэж судалсны үр дүнд бид шинжлэх ухааны судалгааны нээлт, арга зүй, психологийн тухай их зүйл мэдэж болно. Ингэснээр, бид хүний үйл ажиллагааны үр дүнг судалсан судалгаанаасаа, уг хүний зан төлөв, психологийн тухай их зүйл мэдэж болно.
Ийнхүү үйл ажиллагааг үр дүнгээс нь авч үзэх үзлийг илүү их “объөктив” хандлага, ”гурав дахь ертөнцийн хандлага” гэж К.Поппер үзсэн байна. Шинжлэх ухааны мэдлэгт хандах бихевиорист, психологи, социологийн ханд- лагуудыг ”субъөктив хандлага” буюу ”хоер дахь ертөнцийн хандлага” гээд энэхүү субъектив хандлагын нөлөө бүхий байгаа нь хүний зан чанар, байр байдлаас урган гардаг объөктив бүтцийн шинжтэй холбоотой хэмээн тэрээр тэм- дэглэжээ. Объөктив хандлага шалтгаанаас нь бус үр дагавраас эхэлж ярьдаг учраас түүнээс субъөктив хандлага илүү их шинжлэх ухаанч юм шиг хуурамч санааг төрүүлдэг ажээ.
Ийнхүү К.Поппөр объөктив бүтцийг амьтдын байр байдлын бүтээгдэхүүн гэж үздэг боловч тэрхүү бүтцийг үйлдэж байгаа хэлбэр, арга маягаас нь эхэлж хандах субъектив хандлагыг голлосон эпистемологийг алдаатай, буруу гэж үзэж байна. Бүх шинжлэх ухааны ерөнхий хандлага нь үр дагавраас шалтгаанд шилжилдэг. Үр дагавар нь шийдвэрлэх ёстой асуудлаас төрж гардаг ажээ.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ
[1] К.Поппер.Логика и рост научного знания. И.Прогресс. 1983.с.441
[2] Мөн тэнд. 445-446 дахь талд үз
[3] Мөн тэнд. 446-447 дахь талд үз.
[4] Мөн тэнд. 447 дахь талд үз
[5] Мөн тэнд. 448 дахь талд үз.
[6] Мөн тэнд. 449 дэх ьалд үз.