П.Доржсүрэн
/Түүхч, Улс төр судлаач, УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: статус кво, нийгмийн ялгарал, эдийн засаг, зах зээл, хувийн өмч, нөлөөлөл, хамаарал
Тус Бага Хуралд тавьсан үндсэн илтгэлд 1990, 1192, 1993 оны сонгуулийн дүнг задлан шинжлээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн одоогийн тогтолцоог яагаад өөрчлөх шаардлагатай байгааг тодорхой харуулжээ.Сонгуулийн ямар тогтолцоо төлөвшин тогтохоос Монгол дахь ардчиллын төлөв байдал, чиг хандлага ихээхэн шалтгаална.Сонгуулийн тогтолцооны зохистой хувтлбарыг сонгохын тулд олон хүчин зүйл, шалгуурыг харгалзан үзвэл тэдгээрийн тоонд төлөөллийн асуудал орох нь лавтай.
Нийгмийн бүлгүүдийн сонирхлын ялгарал төлөөллийн асуудлыг онцлон үзэхийн чухал нь бас дараах учир шалтгаантай холбоотой.Нэгдүгээрт, ардчилсан нийгэмд нийгмийн бүлгүүдийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэх хоорондын зохицол зөвшилцлийг хангах зүгширсэн механизм үйлчилдэг бөгөөд энэ нь парламентын сонгууль, бүтэц зохион байгуулалттай нягт уялдсан байдаг.Парламент нийгмийн янз бүрийн бүлгийн сонирхлын уулзвар болж байдаг бөгөөд хууль тогтоох байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь төлөөллийн чиг үүрэг гэж үздэг. Гэтэл бид ихэвчлэн хууль тогтоох, зохион байгуулах, хянах чиг үүргийн тухай яриад харин парламентын төлөөлөх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төдийлөн анхаарч байсангүй.Хоёрдугаарт, сонгогчдын санаа сбодол парламент дахь хүчний харьцаанд тусгалаа олоогүй, хүчтэй сөрөг хүч бүрэлдэж чадаагүй нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд төдийгүй улс төрийн амьдралд таагүй нөлөө үзүүлж байгаа гэсэн үзэл бодол УИХ-ын сонгуулийн одоогийн тогтолцоог шүүмжилж буй судлаачид болон улс төрчдийн дунд зонхилж байна.Гуравдугаарт, УИХ-ын төлөөллийн ямар хэлбэрийг хангах тухай асуудал одоо хэр бүрэн шийдэгдээгүй, маргаантай хэвээр байна.
Улс төрийн боловсролын Академиас нийгмийн бүлгүүдийн улс төрийн сонирхол, байр сууринд гарч буй өөрчлөлт, уг өөрчлөлтийг нөхцөлдүүлж буй хүчин зүйлсийг тодруулан сонирхлын ялгарлын улс төрийн үр дагаврыг таамаглахад чиглэсэн судалгаа хийж байгаа юм. Бид судалгааны эхний шатанд хүмүүс ямар үнэт зүйлсийг чиг баримжаалал болгож байгаа болон улс төр, эдийн засгийн өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг үндэслэн улс төрийн сонирхол, байр суурийг нь тодорхойлохыг зорьсон. Чингэхдээ нийгэмд гарч буй өөрчлөлтөд хандах хандлагаар нь хүмүүсийг радикал, либерал, аядуу, консерватив, хуучныг баримтлагч хэмээн таван бүлэгт хувааж үзсэн. Үүнийг үзэл суртлын ангилалтай адилтгаж болохгүй бөгөөд харин улс төрийн байр суурь гэж нэрлэх нь зөв юм. Улс төрийн байр суурийн байршлыг дараах бүдүүвчээр харуулж болно.
Статус кво
Эдгээр байр суурийг ялгахдаа хүмүүс өөрчлөлтийн чиг хандлага, цар хүрээ, өөрчлөлт хийх арга, цаг хугацааг хэрхэн төсөөлж, тэдгээрт яаж хандаж буйг гол шалгуур болгосон юм.Энэ нь тухайн нийгэмд тогтсон байдлыг (статус кво) өөрчлөх үү, хэрэв өөрчлөе гэвэл хэр зэрэг, хэрхэн яаж, ямар хугацаанд үүнийг хэрэгжүүлэх вэ гэдгээс шалтгаалан хүмүүсийн байр суурь ялгагдана гэсэн үг юм.
Бид эл аргачлалыг үндэс болгон анкетийн судалгааг Улаанбаатар хот,
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Төв, Увс, Хэнтий аймагт энэ оны II-VI сард явуулсан юм.Судалгаанд 1000 гаруй хүн хамрагдсан бөгөөд одоогоор аймаг, сумын төв, хөдөө оршин суугаа 520 хүнээс авсан судалгааны дүнг нэгтгэн бловсруулаад байна.Судалгааны эцсийн дүн, дэлгэрэнгүй тайлан наймдугаар сарын сүүлийн хагаст гарна.Судалгааны энэ хэсгийн түүвэр нв хөдөөгийн хүн амыг төлөөлөх чадварыг тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байна.
Судалгааны түүвэр:
Улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж өмчийн тогтолцоо өөрчлөгдөж байгаагаас үүдэн нийгмийн хуучин бүтэц задран нийгмийн ялгарлын үйл явц эхэлж сонирхлын ялгаа ихсэж байгаа нь тодорхой. Энэ нь улс төр, эдийн засагт гарч буй өөрчлөлт, улс орны амьдралын гол гол асуудалд хүмүүс өөр өөрөөр хандаж байгаагаар юуны өмнө илэрч байна. Хүмүүсийн байр суурь, үйл байдалд тэдний үнэт зүйлсийн баримжаалал нөлөөтэй. Судалгаанд оролцогсдын 76,67% нь шударга ёсыг, 61,76% нь хүний эрх, эрх чөлөөг, 48,37% чөлөөт сонгуулийг, 45,51% нь ардчилальг маш чухал зүйл хэмээн үзжээ. Хувийн өмчийг 37,48% нь, ерсөлдөөнийг 33,65% нь, парламентат ёсыг 26,77% нь, олон ургальч үзлийг 24,09% нь маш чухал гэжээ. Судалгаанд хамрагсдыг нас, эрхэлж буй ажил, мэргэжлээр ангилж үзэхэд өөp өөр байр суурь баримталж буй хүмүүсийн эзлэх хувь эдгээр бүлгүүдэд ойролцоо байна. Харин боловсролын түвшин өсөхөд либерал, аядуу байр суурь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Орлогын хэмжээ өсөх тусам тодорхой aсуудалд радикал, либерал байр суурьнаас хандах явдал илт нэмэгдэж байна. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө, парламентат ёc чөлөөт өрсөлдөөний зарчим болон Монгол дахь ардчиллын үйл явц, олон урьгалч үзлийг илүү өндөр үнэлж байгаа юм. Өрхийн нэг гишүүнд ногдох сарын орлого 3000 төргөг хүрэхгүй хүмүүсийн 31,82% нь 6000 хүртэл төгрөг ногддог хүмүүсийн 39,16% нь өрсөлдөөний маш чухал хэмээн үзсэн бол 6000-аас дээш төгрөг ногддог хүмүүсийн 50,0% нь ингэж үзжээ. Анхаарал татаж буй зүйл бол хүмүүсийн байр суурийн ялгаа нь намын гишүүнчлэлээр маш тодорхой ялгаран харагдаж байгаа явдал юм. Тухайлбал МYАH болон МСДН-ын гишүүдийн дунд тодорхой асуудалд радикал байр сууринаас хандаж буй хүний эзлэх хувь МАХН-ын гишүүдтэй (15-20 пунктээр их) байна. Хуучныг баримтлагчид MYAH, MAXH-ын гишүүдийн дотор цөөн боловч ойролцоо, нам бусчуудын дунд ялимгүй илүү хувийг эзэлж байна.
Улс төрийн байр суурь, үйл байдалд нийгмийн статус, орлогын түвшин засаглалын эрх мэдлийн ялгаа зэрэг нийгмийн стратификацийг тодорхойлогч хүчин зүйлийн нөлөө хөгжилтэй орнуудад өндөр байдаг бол манай орны хувьд тэр бүр тодорхой харагдахгүй байна. Энэ нь нийгмийн шинэ бүлгүүд дөнгөж төлөвшиж эхэлж байгаатай холбоотой болов уу. Хүмүүсийн сонирхол, байр суурийн ялгaа нь дээр дурьдсан хучин зүйлоор бус, улс төрийн үзэл бодлын зааг ялгаагаар голлон нөхцөлдөж байгаа нь сонирхлын ялгарлын гол онцлог болж байна. Нийгмийн ялгарлын үйл явцыг институтжих түвшинд авч үзэх нь чухал. Энэ түвшинд нийгмийн ялгарал улс төрийн засаглал хоорондын холбоо нийгмийн төлөөллийн тогтолцоогоор дамжин илэрдэг. Нийгмийн төлөөлөл нь юуны өмнө намын систем, иргэдийн олон нийтийн байгууллагуудаар дамжин хэрэгждэг. Чухам эдгээр байгууллаар дамжуулан иргэд өөрсдийн шаардлага улс төрийн шийдвэр гаргагчдад хүргэдэг билээ. Иймээс нийгмийн бүлгүүдийн сонирхлын ялгарал хэр зэрэг институтжсэн байдлаар нь улс орны ардчиллын түвшинг тодорхойлж болно. Манай oронд нийгмийн бүлгийн сонирхлын ялгарал шинээр институтжиж эхэлснийг улс төрийн олон нам байгуулагдаж, олноор бий болж байгаа явдал харуулж байна. Тэдгээр нийгмийн бүлгийн сонирхлыг илэрхийлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай асуудлыг энд хөндөхгүй. Харин нийгмийн амьдралын энэ хүрээнд явагдаж буй үйл явцад бид төдийлөн их ач холбогдол өгдөггүй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Намуудын нийгмийн бааз сул, улс төрийн бүх нам төлөвшиж гүйцээгүй байгаа хэдий ч энэ нь улс төрийн төлөөллийн ач холбогдлыг дутуу үнэлэхэд хүргэх ёсгүй гэж боддог. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, парламент нь нэг танхимтай улс орнуудад төрийн нам, сонирхлын үндсэн бүлгүүдийн төлөөллийг хангахад түлхүү анхаардаг. Гэтэл манайд чухам энэ л дутагдаж байна уу даа гэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан нь үүнээс өмнө байсан императив мандатыг чөлөөт мандатаар сольсон хэрэг юм. Сонгуулийн тойргийг аймаг, түүнтэй адилтгах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг үндэслэн байгуулж байгаа нь Улсын Их Хуралд зарим үед орон нутгийн сонирхол давамгайлахад хүргэж болзошгүй нөхцөлийг бий болгож байна. Цаашид сонгуулийн ямар тогтолцоог сонгон авахаас үл хамааран сонгуулийн тойргийг зөвхөн хүн амын тоог харгалзах зарчмаар байгуулж байвал чөлөөт мандатын үзэл санаанд нийцэх төдийгүй, улс төрийн хийгээд бусад (тухайлбал, орон нутгийн) сонирхлыг жигд төлөөлөх, тэрчлэн сонгуулийн тэгш байх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно.
Улс төрийн намуудаас гадна сонирхлын бусад бүлгийн улс төрийн амьдралд оролцоог өргөжүүлэх, хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргахад эрх ашгийг нь тусгах явдлыг нэмэгдүүлэх үүднээс сонирхлын томоохон бүлгүүд, тэдгээрийн эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байх нь зүйтэй юм шиг санагддаг. Улс төрийн намууд нийгмийн янз бүрийн сонирхлыг бүрэн төлөөлж тэр бүр чадахгүй байгаа бол ингэх нь бүр ч их ач холбогдолтой байж мэднэ. Сонирхлын хүчтэй бүлгүүд бий болбол тэд төрийн шийдвэр гаргахад нөлөөлөхийг оролдох нь зайлшгүй бөгөөд хэрэв бид нийгмийн янз бүрийн сонирхол илрэн гарах хууль ёсны арга зам, сувгийr аль болохоор нээлттэй болгохгүй бол улс төрийн зөрчил байнга тулгарах болно гэдгийг анхаарах ёстой.
Намын тогтолцооны талаар зөвхөн нэг зүйлийг тэмдэглэхийг хүсч байна. Манайд олон нам байгааг олон намын тогтолцоо бий болсон мэтээр ярих нь цөөнгүй байдаг. Гэтэл улс орны хэмжээнд шийдвэр гаргахад хэрэг дээрээ нэг л нам зонхилсон хэвээр байгаа бөгөөд намын ямар тогтолцоо төлөвшин тогтох нь Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөс ихэд хамаарах болно.Хэрэв сонгуулийн өнөөгийн тогтолцоо хэвээр байх буюу үл ялих төдий өөрчлөлт гарах аваас манай оронд посткоммунист зарим орны нэгэн адил улс төрийн үндсэн 2 хүчин өрсөлдсөөр байх болов уу гэж санагддаг. Нэг дэх нь нийгмийн тогтвортой, тэгш байдлыг гол үнэт зүйлээ болгосон, бага хүмүүс, уламжлалт баримжаалалтай сэхээтнүүд, удирдлагын аппаратын ажилтны нэг хэсэгт тулгуурласан хүч юм. Энд хуучныг баримтлагчдаас эхлээд шинэ радикал үзэлтэн хүртэл янз бүрийн байр суурийг баримтлагчид орж байна. Тэднийг нэгтгэж буй нийтлэг зүйл нь терийг шүтэн, түүнийг бэхжүүлэх явдлыг улс төрийн бодлогын гол зорилго болгон, ернедийн ардчилалд үл итгэн тээнэгэлздэг явдал юм. Хоёр дахь нь хувь хүний улс төр, эдийн засгийн эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурлан, нийгмийн шинээр төрж буй бүлгийн сонирхлыг илэрхийлэхийг эрмэлзэж, барууны ертөнцийн үнэт зүйлсийг баримжаалсан, улс төрийн либерал чиглэлийн үзлийг баримталдаг хүч юм. Либералууд улс төрийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хувь хүний эрх чөлөөг баталгаажуулахын төлөө байна.
Улс төрийн амьдралын хоёр туйлт байдлаас ангижирч улс төрийн олон ургальч үзлийг жинхэнэ ёcoop хөгжүүлье, улс төрийн хүчнүүдийн шударга төлөөллийг хангая, сонирхлын гол гол бүлгийн төлөөллийг парламентад бий болгож санал зөрөлдөөнтэй асуудлыг хууль байгууллагын хүрээнд зөвшлийн замаар шийдвэрлэж байя гэвэл сонгуулийн пропорционал юмуу энэ тал руу хэлбийсэн холимог тогтолцоог сонгох нь зүйтэй болов уу. Сонгуулийн пропорционал тогтолцоог сонгон авахын эсрэг саналтай зарим хүмүүс дараах хоёр зүйлийг гол үндэслэгээ болгодог. Нэгд, Монгол Улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт нь сонгуулийн мажоритар тогтолцоог л зөвтгөж буй мэтээр тайлбарладаг. Парламентат ёс хөгжсөн орнуупад парламентын гишүүнийг шууд сонгох зарчмыг хэрэгжүүлэх бололцоог сонгуулийн аль ч тогтолцоо олгодог хэмээн үздэг билээ. Манайд нэгэнт Yндсэн хуулийн дээрх заалтыг янз бүрээр ойлгож байгаа тул түүний албан ёсны тайлбар шаардлагатай байж болох юм. Хоёрт, сонгуулийн пропорционал тогтолцоо төр засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг гэж ярьдаг. Ийм хандлага байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ энд засгийн газрын тогтвортой байдал гэхээсээ улс төрийн тогтвортой байдлыг хангахад илүү ач холбогдол өгөх нь чухал юм. Сонгогчдын дунд сонгуулийн нөлөө багатай, тэдний дэмжлэгийг нэг их авч чадаагүй олон жижиг нам парламентад орсноор харьцангуй тогтвортой засгийн газар байгуулахад таагүй нөлөөтэй гэж үзвэл сонгуулийн босгыг 3 орчим хувиар тогтоож болох билээ. Таван хувийн босго манай нөхцөлд арай л өндөрдөх болов уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хянасан: Б. АРИУНБАЯР