Д. Цогтсайхан
/Философич, Нийгэм судлаллын багш, ЭЗКоллежид багш/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: Их Монгол улс , төрийн уламжлал, төрт ёс
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол хаадын алтан ургийн “дээд эмэг эх” Алун – гуа хатан болой. Тэрвээр хорь түмэдийн нутаг, Ариг уснаа Хорилардай мэргэн ноёны гэргий Баргужин – гуагаас төрсөн хэмээвч хэдийд аньдарч асан нь нэн тодорхойгүй. Түүний аньдарч асан цаг үе аман ба бичмэл түүхийн зааг уулзвар дээр зогсож, үлгэр домог ба үнэн түүхийг хослох учир судлаачид III-X зууны хооронд, долоон зуунаар багцаална. Монголийн нууц товчоонг “ундэс болговол Алун-гуа эхийн тавдугаар хөвүүн, боржигин овгийн “тэргүүн” Бодончар-мунхаг (970 онд төрсөн) ах нарын хамт “йэхэ өчүхэн, магуй сайн, тэригү шигир-э үгэйхэн сацагун буй хилбар иргэн буйг агуулан авч “улсыг” байгуулсан гэх ба чингэж улс” байгуулсан зорилгоо бие-э тэригүтү, дэгэл захату сайн” хэмээн тодорхойлчихуй.
Бодончар “улсаа” МОНГОЛ хэмээн нэрлэсэн, хан цолтой байсан гэж Рашид-ад дин мэдээлсэн монгол түүх бичгүүд ч Бодончар МОН Хан хэмээн тэмдэглэжүхүй. Чингэж нэрлэснийг “Эргүнэ гүнгийн домог” зэрэг аман мэдээ лүгээ холбож үзэхүл, өвөг дээдсийнхээ нэр алдар, сүр сүлдийг сэргээсэн хэрэг боловч, тэдний өвөг дээдэс өөрсдийгөө ямар учир шалтгаанаар ингэж нэрлэх болсон нь, өөрөөр хэлбэл, эл нэрийн утга санаа, уг гарваль энэ хир тодорхойгүй. Бидэнд мэдэгдэж байгаа сурвалж бичгийн анхдагч дурсгалууд, тухайлбал нийтийн тооллын 1221 онд монгол газар ирсэн Сун улсын (960-1276) элчин Жоу Хун: “Эртнээс байсан МЕНГҮС улс байн байн Алтан улсыг (1114-1234, ЧД.Д) самууруулан зовоосонд, Алтан улс түүн лүгээ байлдсан боловч хойно нь арвин алт ба торго өгч эедсэн… Хун би тэдгээрээс нягтлан асуухуйд менгүс нар нь нэгэнт сөнөж одсон юм гэв” гэж, элчин Пэн Да Яа, Сиүй Тин нар (1237 онд ирчихүй. -Д.Ц ) “Хар татарын улс нь ИХ МОНГОЛ хэмээсэн цолтой билээ. Говь элснээ Монгол гэдэг уул буй, татар үгээр “мөнгө” гэсэн утгатай бегөөд зүрчид өөрийн улсаа Их Алтан Улс хэмээн нэрийдсэнии учирт, татарууд улсаа Мөнгө хэмээн нэрийдэв.” гэх зэргээр өгүүлэх ба, мөнхүү Сүн улсын түүхч Ли Син Цован хэмээхийн “Жиян яны оноос наашхи төр ба хөдөөгийн элдэв бүхний тэмдэглэл” 40 дэвтэр бичигт Мен улс гэдэг нь зүрчидийн зүүн хойтод буй Тан улсын (618-907 Д.ц ) үед түүнийг МЕН ЭҮ аймаг гэв. Түүний эзэн бас биеэ Зу Юан хаан хэмээн давруулан өргөмжилж, Алтан улсын эзэн Ван Ян Лияны үе болтол зах хязгаарыг зовоосон юм. Үүгээр үзвэл түүний үүсэл ирэлт нь он удсан байна. Одоо татарууд өөрөө ИХ МОНГОЛ УЛС хэмээн нэрийджээ. Манай хязгаарын түшмэд тэднийг монгол-татар /мөн-да/ хэмээн дуудна. Гагцхүү тэдний хоёр улс зүүнш баруунш хэдэн мянган газар зайтай байтал хэрхэж хамтруулан нэгэн нэртэй болгосныг олж мэдсэнгүй…” хэмээжүй.
Гэтэл, монгол түүх бичгүүд ихэнхдээ Чингис хаан лугаа холбож тайлах ба монголын анхны “улсыг” БИДА (БЭЙ-ДИ, БЭДЭ, ПЭ-ДЭ”) хэмээн нэрлэж асан гэх үүнээс шалтгаалав.”монгол” гэдэг үгний уг гарваль хийгээд утга санааг таамнасан олон санал гарсан ба гарсаар байна. Харин энэ тухайд Нууц товчоон ер үл дуугарах бөгөөд хойно, Бодончарын 8 дахь үеийн хүмүн Хабулын (1084”-1148?! үес сая тэмдэглэсэн нь ХАМАГ МОНГОЛ-И Халул хаган мэдэн аба.
Хамаг Монголыг Бодончараас Хабул хан хүртэл хэн хэн захирч асан, тэдний улс төрийн бодлого хийгээд байр суурь ямар байсныг тодруулах мэдээ сэлт хомс ч Хабул ханы үед энэ улс хүчирхэгжил мандлын оргилд хүрсэн гэж үзмээр байна. Чухам эл үес Татар Найман зэрэг улсыг номхотгож Алтан улсын Холома хааны (1135-1149) урилгаар Хабул хан биеэр айлчилж (1135? он) бас бээр Алтан улс лугаа гурван удаа дайтан ялж (1138, 1140, 1146 он), тухайлбал 1147 онд Алтан улсын 27 цайзыг мэдэлдээ оруулж жил бүр алба авах гэрээ байгуулж байжээ. Үүний хамт, мөнхүү Хабул үеэс эл улсын дотоод дахь улс төрийн хямрал туйлд хүрч эхэлснийг “Хабул хааны үгэ-бэр дологан хөвүд-‘ йэн бөгэтэлэ Сэнгүн-билгэ-ийн хөвүн Амбагай хаган (-1143 -Д.Ц) Хамаг Монгол-и мэдэн аба “Татар зүйн иргэн Амбагай хаан-и барижу Хятад-ун Алтан хаган-а авч одхуй тур Амбагай хаган бэсүтэй хумүн Балахачи элчи-йиэр үгүлэжү илэрүн. хабул хаган-у допоган хөвуд¬үн думдаду хутула-да өгүлэрүн арван хөвүд-үн дотор-а хадаган тайжи-да өгүлэ хэмэн өгүлэжү илэрүн…” гэсэн Нууц ТОВЧООНЫ баримт болон хойно Лувсанданзан гүүшийн “Алтан товч” дахь нэмэлт мэдзэ сэлтээс тодруулан мэдэж болно. Тиймээс ч Хабул ханы дараа тайчуудын Амбагай, Хабул ханы дунд хөвүүн Хутула нар хамаг Монголын ханаар өргөмжлөгдөж харин Хутулаас Тэмүжин хүртэл хангүй явсан байна. Бидний мэдэж байгаа нь, Хутулаас хойш Бартан-баатарын (1101-?) гутгаар хөвүүн Есүхэй-баатар (1118-1170) “олонхи Монгол аймгийн эзэн байв” (Рашид-ад Дин) Есүхэй баатар хорлогдсоноор Хамаг Монгол Улс нэгмөсөн задарч тайчууд зэрэг зонхилох аймгууд биеэ даан тусгаарлаж. Нууц товчооны хэлээр:
Одутай тнгри орчиж бөлүгэ
Олан улус булха бөлүгэ
Орон тур-йиан үлу орон
Олзалалдан бөлүгэ
Тэмүжиний сэргээн байгуулсан Хамаг Монголд холбогдох мэдээ сэлт үүгээр хязгаарлагдах боловч түүхч Д. Гонгор эл “улс” лугаа зэрэг-цэн оршиж асан Мэргэд Найман Татар, Хэрэйд зэрэг улсын баримт хэрэглэгдэхүүнийг нэмж нягт нямбай харьцуулан шинжлээд шинэ түүхэнд “ханлиг’ хэмээн нэрлээд байгаа эдгээр аймгийн холбоо-“улсын” үндсэн хийгээд нийтлэг шинжийг дурдаж тодорхойлсон болно. (Д Гонгор. Халх товчоон Дэд дэвтэр. УБ . 1978. 32-38 дахь тал)
Эдгээр баримтаар мөшгөхүл Хамаг Монгол хийгээд түүн лугээ зэргэцэн оршиж асан аймгийн холбоо улсуудын бүтэц байгууламж засаглал нь хэдийбээс сарнин жижгэрч бие даасан хант улсын хэлбэрийг олсон ч өвөг Монгол төр улсуудаас тасралгүй уламжласан нь тодорхой байдаг. Төрийн эл уламжлал монголчуудын төрийн ухамсар сэтгэлгээг давхар илтгэх учир, тэд бээр Хамаг Монголын задралыг дан гагц аймгийн холбооны хямрал хэмээн төсөөлсөнгүй, ер ертенциин жам ёсонд үл нийцэк. цэгэл усуи нидурч цэгэм чилуган цагурх’ (МНТ) лугаа. зуй бус узэгдэл хэмээн үзэж, чингэхдээ “улс” доторхи ба, улс” хоорондын зөрчил хийгээд гадаад, харь улс гүрний ил, далд арга явуулгын хэрэгжил лугээ холбож асанг ХII-XIII зууны зааг үеийн улс төрийн тэмцлийн бүхий л баримт ивхийтэл нотолж байдаг. Харин хямрал бутралууд болох эл гурван хүчин зүйл шалтгааныг улс төрийн бодлогын төв тэнхлэг болгосон ану “улсыг” удам залган захирах язгууртан ноёдын тэмцэлд товойн гарч чадсан үүнийг, Их Монгол Улсын эзэн хаан тингисийн (Тэмүжин 1162-1227) улс төрийн үйл ажиллагаагаар тухайлж хэлэлцвэл зохино.
Тэрбээр Хамаг Монголын хаан Амбагайг Алтан улсад барьж өгсөн татар иргэдээс өшил өшиж хясал хясаж арван гурвамтаа хатгалдан’ бүхий тэр цаг аргын 1162 (Зарим судалгаанд 1155 онд төрсөн хэмээн Рашид-ад Дин” монголын ван, ноёд сайд нарын яриа ба хүмүүсийн яриаг үндэслэвэл, тэрбээр 73 насандаа тэнгэр болчихүй Зурхайчдын хэлэхээр түүний үгүй болсои нь гахай жилийн намрын хоёрдугаар сарын 15 гэлээ” гэж мэдээлсэн. Үүнийг баримталсан хэрэг болно Түүхч X.Пэрлээ Алтан товчоон хэмээх 1943 онд Өвөрмонголд хэвлэгдэн түүх бичгийн мэдээг нягтлаад Тэмүжин хөвүүн эцгийнхээ 37-ны насан дээр буюу нийтийн тооллын 1154 онд төрсөн гэдэг санал гаргая. Тэмүжин түүнийг 1167 онд төрсөн гэж ялангуяа франц, япон ном зохиолд нэлээд таардаг нь 1938.12.09-ний өдөр Азийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал дээр монголч Пеллогийн хэлэлцүүлсэн илтгэлээс эшлэсэн хэрэг болно. Чингис хааны төрсөн сар өдрийг моигол эш бичгүүдэд тэмдэглэсэн зүйл бас буй бөгөөд тийм мэдээг тооцоолон ( нийтийн тооллоор бол тэрбээр 1162.04 16 ЛИ Нацагдорж, Сайшаал буюу 1162 05. 31-нээ Н_Ишжамц, эсхүл 1162.05.01-ний өдөр /Л Тэрбиш/ төрсөн гэдэг) зүйл ч буй ) онд Онан-у Дэлигүн болдаг-а бүхүй түр зөв тэндэ төржүгүй” (МНТ) Эцэг Есүхэй баатар, Бодончар мунхагийн арав дахь үеийн хүмүн бөгөөд ууган хөвүүнээ мэндэлж бүхий цагт татаарын Тэмүжин-Үгэ тэргүүтэнг буулгаж аасны учир, Тийнхүү Тэмүжин хэмээн нэрийдсэн гэдэг. Өмнө өгүүлснээр, Есүхэй баатар Хамаг Монголыг мэдэж явсан тул балчир Тэмүжии нэгэнт хан хөвүүний ёсыоор хүмүнжиж асан . Харин, 9 настайдаа эцгээс өнчрөн салж ирээдүйн эзэн байх эрхээ цочир алдан доройтож, ургаас гадуурхагдан доромжлуулж, харц олонхийн амьдралаар, гачигдах дутагдахын зовлонг биеэр эдэлж, эхийн хамтаар өрх гэр толгойлох хүнд үүргийг үүрч өссөнөөрөө алтан ургийн ур хойчсоос гойд ялгарч байдаг. Түүний эх Өүлэн улс үлү тэмэцэд, хацар гога ухид и хаган болугсан-а тан-у хатун сагурин дур хамту сагулгадаг эртний сурвалжит Хонгирад аймгийн хумун тул хэдий бэлбэсэрч нутагт гээдсэн ч ур хөвүүдээ “өтгөсийн үгээр хүмүнжүүлж, тийнхүү Тэмүжин нар Хамаг Монголын нөлөө бүхий хүмүүсийн анхааралд өртөж, түүний 16 насанд, тайчуудын таргудай Хирилтуг тэргүүтэн Тэмүжинийг ир хэмээн зориуд довтлон барьж эасаглан шийтэж асан, гагцхүү Сорхан шира ба түүний хөвүүдийн тусаар оргож зайлсан энэчлэн Бурхан халдуны өвөр Хар зүрхний хөх нуур гэдэг газар нэгэн эдүр ширг-а агтатан найман морьд гэр-үн дэргэдэ байжу бухүи-и дэгэрмэ ирэжу үзтэл-э дээрэмдэж зорчсонд Тэмүжин нэхэж эр бие ганцаардаж харин сайн нөхер Боорчи лугаа учирч агт морьдоо авчирсан зэрэг мэдээг Нууц товчоонд зориуд тооцож өгүүлсэн нь бидний санахад Тэмүжиний улс төрийн үзэл баримтлал төлөвшин төлжихөд чухаг нөлөө үзүүлсэн баримт болно.
1178 онд Хонгирад аймгаас сүйт бүсгүй Бөртэ үжинг /1161-?/ аад ирээд байтал, мэргид нар урьдын өшөөг нэхэж, булаан авснаар Тэмүжин “улс гэрээ засан төвхнүүлэх их тэмцэлд нэгмөсөн шуударч, бидний мэдэж байгаагаар, эл тэмцэлд анхлан хийсэн алхмаа:
“Хан эцэг мин-у
Жамуха анда хоёр-а нөхцөдөжу
Тнгри газар-а хүчү нэмэгдэжү
Эрхэт тнгри-дэ нэрэйджү
Эхэ этүтэн-э хүргэжү
Эрэ ачиту мэгид иргэн-и
Эбүр ба ану огторгуй болгоба
Элигэ ба ану эмтэлбэ бида
Оро ба ану огторгуй болгаба
Уруг-ун ба хүмүн-и үлүтгэбэ бида
Үлэгсэд-и ба аиу арбилаба зэ бида
Мэргид иргэи-и тэдүй бусалхажу ичуя-а” (МНТ)
хэмээн дүгнэж, бас бээр тодорхойлж өгүүлсэн буй Нууц товчоонг эш болгохул, тэнд Тэмүжин түүний бие сэтгэлээ насан турш зориулсан үйл хэргийг “хагацагсан улус-и хамтутгаж, бутарагсан улус-и бүгдэтгэж,”. “Исгэй тугургату улус-и шидургуттажу’ “хал ану хасэр-э, гар ану газар-а талбигулжу жиргагулахуи’ хэмээн томъёолж тодорхойлсон байна. Харин хожмын түүхэнд Тэмүжин тэрбээр Нумчин, сумчин сахиул эхнэр хүүхдиинхээ төлөө би юу бодож юу хийхийг хичээх вэ гэхүл тэднийг бахархан бишрүүлж, алтаар нэхсэн дээл хувцсаар хувцаслуулж шилдэг сайн агт морь унуулж, амтат тансаг умдаагаар умдлаалж, мал сүрэгт нь шилдэг сайн билчээр олгон өгч замд нь тохиолдох хор хөнөөл, саад бэрхшээл бүхнийг аричан цэвэрлэхэд болон (Рашид-ад Дин) гэж өгүүлсэн хэмээжүхүй.
Нягтлаваас эл томъёололын ( улс төрийн баримтлалын Д.Ц) үзэл санааны эш нь эв эеийг /анда нөхцөгдөхүй / эрхэмлэн дээдлэхүй ёсон (номлол,-Д Ц), ертенцийг үзэхүй бөөгийн үзлээр бол дээр хөх мөнх тэнгэрийн’ заяа тавилан /Тнгри газар-а хүчү нэмэгдэжу, Эрхэт тнгри дэ нэрэйджү Эхэ этүгэн-э хүргэхуй/, жам ёсонд захирагдахуй буюу “Дээр хөх мөнх тэнгэр хэмээсэн нь хөхрөгч лүгээ энгүй /хэмжээ хязгааргүй/, танин мэдэж үл болох /Огт ор үгүй/ бодот оршихуйг тэмдэглэхийн хамт, орон /дээр/ хийгээд цагаас /мөнх/ ангид оршиж, бүгдийг заяах [захирах. Л Ц ), ертөнцийг туурвин бүтээгч эр эхлэл (эцэг), ертөнцийн арга болохыг заасан хийсвэр ойлголт болохыг илтгэнэ. Харин нөгөө эм эхлэл (эх), ертөнцийн билэг нь этүтэн (газар буюу Нүүдэлчдийн анхдагч нэгэн бичгийн дурсгал дээр хөх тэнгэр, дор бараан дэлхий үүдсэний завсарт хүмүний хөвүүд буй (Билгэ хааны хөшөөний бичиг, А Амар. Монголын товч түүх. УБ.. 1989. 66 дахь тал) хэмээн өгүүлсэн. Үүгээр мөшгөн хураахул, тэдбээр ертөнцийн оршихуй – арга (эр эхлэл = тэнгэр) ба билгийн (эм эхлэл = билиг) барилдлага бөгөөд, ер алив үзэгдэл үйл явц цөм эл барилдлагад шүтсэн хэмээн ойлгож тэгэхдээ тэрхүү шүтэн бариглдсан харилцааны бусдаас үл хамаарах (зайлшгүй Д.Ц) чанарыг заяа тавилан, жам ёсон, орчлонгийн зүй, хүмүний ёсон хэмээн үзэж асан аж.
Бөөгийн суртахууны эл эш номлол ийнхүү байгалийг таних арга ухаанд дулдуйдаж, ертөнцийн хэм хэмжээг (хуулийг–Д.Ц) тусгасан тодорхой хэлбэл байгалийг хүмүнчлэн (эсхүл хүмүнийг байгалчлан) сэтгэсний үр болох учир, хүмүний тэнгэрт шүтэхүй бишрэхүй нь алив үйл үйлдлээ түүнд сохроор даатгасан хэрэг бус, харин ч байгаль лугаа зохицон аньдрахуй хэрэгцээг оюун сэтгэлгээний харьцангуй өндөр түвшинд боловсруулсны баримт, нүүдэл иргэншил дэх байгаль хүмүн-хүмүний харилцааг тэгш агуулсан “шийдэл” болно. Үүнд, энэхүү хүмүнчлэгдсэн байгаль хүмүүсийн нийгмийг төсөөлөн ойлгох, танин мэдэх үзэл санааны эш болсон, өөрөөр хэлбэл: байгалийг хүмүнчлэн төсөөлсөн нь тийнхүү нийгмийг хүмүнчлэн “таньж”, зохицон (зохион байгуулан) аньдрах үндэс болсон гэж үзмээр байна. Чингэж үзэхийн үндэс нь Нууц товчооны тэргүүн бөлгийн эхлэл хэсэг-монгол төр ёсны нэгэн зүйл “удирдтгал өгүүлэмж болой.
Тэнд, Нууц товчооны голч санаа (эв эеийг эрхэмлэн дээдлэхүй ёсон, – Ц. Дамдинсүрэн) илэрсэн төдийгүй нийгмийг хүмүнчлэн сэтгэсний ул мөр тов тодорхой туссан үүнийг “Алангуа хатан таван хөвүүнээ сургасан домог” (домог үлгэр, -Д.Ц ) хэмээн томъёолон нэрлэж заншсан өгүүллээр мөшгөн (нэвтрэн) мэдэж болох байна. Үүнд, Бөртэ чиноос Тэмүжин хүртэл хүмүний 22 үеийг тоочиж тодорхойлсон нь аргын (эцгийн) талыг чино баримталж, гагц Алангуа хатан зөрчиж байдаг Чингис хааны дээд өвөг тийнхүү Алангуа хатнаас дээш тодорхойгүи болж тасарсан нь Бөртэ чино, Бодончар- мунхаг (эсхүл, Тэмүжин) нар хожмын түүхэнд ташаарч тэмдэглэсэн шиг нэгэн ураг (алтан) юм уу, овгийн хүмүүс бус болохыг батлах бөгөөд, тэднийг холбох гагц шижим нь тэнгэр болой. Энэ баримт “Монголын нууц товчоонг” дан гагц алтан ургийн түүх хэмээн үзэх баахан учир дутагдалтайг илтгэж, Бөртэ чиноос Алангуа хатан хүртэлх түүх чухам юуг өгүүлнэ вэ? гэсэн асуулт агуулж байдаг.
Бидний санахад, эл түүхийн учир холбогдол “Чингис хаган-у язгуур, пэгэр-э тнгри-эцэ заяату төрэгсэн Бөртэ чино ажгуу Гэргэй ину Гогай (хуай. –Д.Цэрэнсодном) марал ажгуу. Тэнгис гэтэлжуү ирэбэ Онан мөрэн-ү тэригүн-э Бурхан халдун-а нутаглажу төрсөн Батачихан ажгуу” гэсэн Нууц товчооны эхлэл өгүүлбэрт байна. Бөртэ чино хийгээд Гоо маралыг тухайлан судалсан зүйл буй ч энэ хир санал нэг бус, тэдбээр өвөг хийгээд эртний монголчуудын нэгэн зүйл онгон шүтээн буюу сүлд дур, эсхүл онгон шүтээний нэр авсан бодот хүмүн гэж үзнэ. Учир нь, ханз үсгээр галиглаж, хадмал ба утгачилсан хятад орчуулгыг хавсаргасан Нууц товчооны эхэд гагц энэ, хоёр нэрийг орчуулж, бус хүмүний нэрийг зөвхөн галиглаж, хажуугийн зүүлтэд хүний нэр хэмээн тэмдэглэсэн, үүнд Бөртэ чино-г “хөх өнгөт чоно “, Гогай марал хэмээхийг “хув өнгөт буга” гэсэн утгаар хөрвүүлсэн байна.
Хадмал орчуулга зарим судлаачийг “хятад төвийн үзэл” хэмээн дүгнэхэд хүргэдэг ч, монголчууд алив үзэгдэл үйл явц, бүр дүрслэн сэтгэх бололцоогүй хийсвэр ойлголтыг ч өнгөөр бэлэгдэж ухаардаг үүнийг анзаарч, Бөртэ чиног “чоно”, эсхүл “хөх чоно” хэмээн, Гогай маралыг “марал”, эсхүл “хув марал” хэмээн орчуулсангүй, “өнгөт” хэмээн тэнгэр (хөх өнгө-арга-эцэг) ба газрын (хув өнгө-билэг-этүгэн эх) өнгөөр онцолж орчуулсныг лавлахул, тэдбээр оршихуйн үүдэл – арга (тэнгэр), билгийг (этүгэн) тийнхүү ‘үзэгдэх’ байдлаар эл хөх өнгөт чоно” буюу Бөртэ чино, хув өнгөт марал” буюу Гогай марал хэмээн төсөөлж ойлгодог байсан болохыг үгүйсгэж боломгүй байна. Чоно ба марал буга, ерөөс нүүдэлчдийн онгон шүтээн болохыг гэрчлэх баримт Төв Азийн утга соёлын дурсгалан, ялангуяа бөөгийн утга зохиолд хүрэлцэхүйц хангалттай буй бөлгөө.
Бөртэ чино ба Гогай марал тийнхүү бодот бус, домгийн хүмүн, хийсвэр ойлголт хэмээн үзэх нэгэн шижим нь тэдний хөвүүн Батачихан болно. Батачихан хэмээхүй, түүнийг дурдаагүй түүх судар бараг үгүй, гагцхүү Батцагаан, Батсаган, Батасхан, Батайхан, Барчэган гэхчлэн адил бусаар тэмдэглэчихүй Рашид-Ад Дин өөрийн үеийн түүх сурвалж, ухаантан сэцдийн аман мэдээг эш болгож, тэрбээр “хан” цолтой хэмээжиүй. Үүнээс шалтгаалаад, сүүлийн үес “Ба-да-гийн (бидний буюу манай) хан” гэж тайлан унших (Ш.Гаадамба) буюу ер хүмүний оноосон нэр бус (Ж. Төмөрцэрэн) гэдэг санал гарч буйг ч нэн сонирхууштай байна. Магадлаваас, энэ үгний Ваtа гэсэн нь дагуур хэлнээ “олз хийх” “агнах’,”гөрөөлөх” утга бүхий аж. Ваtаа гэж түрэг хэлнээ өдгөө ч “мал”, малчин” хэмээсэн эртний утгаа алдаагүй гэх, үүгээр уламлаж мөшгөхүл, Батачихан тэрбээр тодорхой бие хүмүнийг төлөөлөх тэр хирээр домогжин алслаж, хувь заяагаа байтал лугаа төсөөлөн ухамсарлагч эртний хүмүний нийтлэг төрхийг илэрхийлж ажгуу.
Тиймхүү, нэгэн цагт Бөртэ чино, Гогай марал, Батачихан хэмээсэн нэгэн бүл аньдарч асан ч гэлээ тэл бүгдийг улираан шинжлэхүй, чингэж ТЭНГЭР (арга) буюу, (ГАЗАР /арга/ буюу, -Д.Ц >, ЧОНО (хөх өнгө-тэнгэр = арга) буюу, МАРАЛ (хува өнгө = этүгэн = билэг) буюу, ХАН ХӨВҮҮН (тэнгэрээс заяат хүмүн = ерөөс хүмүн) буюу хэмээсэн нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэгч басбээр нэг нь нөгөөгөө харилцан шалтгаалагч хийсвэр ойлголтуудад тулж ирдэг нь эл хураангуй өгүүлэмж сав (байгаль) ба шим (аньд байгаль) хийгээд хүмүний (нийгэм) ертөнцийн шүтэн барилдлагыг тусгаж илэрхийлсэнд болой. Өөрөөр хэлбэл, эл эгэл өгүүлэмж хүмүний аньдрахуй бүхий л орчинг багтааж, үйл үйлдлийн асар их мэдээлэл хурааж товчоолсон хувьдаа эртний хүмүүсийн ертөнцийг үзэхүй бүдүүвч тайлбарлал, ерөөс хүмүн – байгаль хийгээл хүмүн-хүмүний түгээмэл харилцааг чухам-үү хүмүнчлэн сэтгэсний баримт мөн.
Байгаль хийгээд нийгмийн үзэгдэл, үйл явцыг чингэж байгаль лугаа нягтад найран зохицсон хүмүнээр төсөөлж зурагласан нь чухам хүмүнийг дээдлэн эрхэмлэхүй үлэмж гүн утгыг олж, ТӨР хэмээхүй эвээр барилдаж, эеэр бүтсэн нэгэн бие цогцос (хүмүүсийн нэгдэл) хэмээн үзэх үзлийн эш болсон байна. “Та Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүд минь намайг, эд гурван хөвүүдийг төрүүлэв. Хэний, юуны хөвүүд буюу хэмээн сэрэлдэн хэлэлдмүй. Сэрэхүй бээр тань зөв Шөнэд бүр цэгээн шар хүмүн гэрийн өрх тотгын гэгээгээр орж, хээлий минь билиж, гэгээн инү хээл дүр минь шингэх бөлгөө. Гарурун наран сарын хилээр шар нохой мэт шазвалзаж гарах бөлгөө. Хар тэргүүт хүмүн дүр ханилган яахин өгүүлэд та. Хамгийн хаад болбасу харцас тэндэ ухад зэ… Та таван хөвүүн минь, гагц хээлээс төрөв. Та тугаарын таван мөсөд мэт, гагц гагц болбасу тэр нижгээд мөсөн мэт хэн бээр хялбар хугаллахун та. Тэрэ цугтай мөсөд мэт хамт нэгэн эетэн болбасу хэн бээр хялбар яахин болхун та (МНТ) хэмээсэн Алунгуа хатны сургаал үг эл үзэл санааг гүйцээн “тайлж”, тэнгэрийн заяаг (ертөнцийн жам ёсон зайлшгүйг, -Д. Ц ) таньж, түүнд зохицон аньдрах, хүмүний арга ухааныг (эв эе,-Д. Ц) хурааж өгүүлсэн байна; үүнд, Нууц товчооны буй бух баримт цөм эл ёсонг (үзэл санаа, номлолыг,-Д.Ц) чанд баримталж хэрэгжүүлсний үр-Их Монгол Улс хэмээн нотолж, гэрчилж, сургаал болгож, үнэн хэрэгтээ Тэмүжин хийгээд түүний үр хойчсын ертөнцийг үзэхүй үзлийн тодорхойлон гаргасан байна.
Чингэхлээр, Мөнхэ тнгри-ийн хүчин түр Йэхэ Монгол Улс-ун далай-ин хану эрлг эл булха иргэн түр хүрвэсу бүширэтүгэй аюултугай” (Ц.Дамдин-сүрэн, Монголын уран зохиолын тойм Нэгдүгээр дэвтэр ХIII-ХIV зуун, УБ.. 1957, 35 дахь тал) хэмээсэн Их Монгол Улсын хаадын тамганы бичээс хийгээд Мөнх тэнгэрийн хүчин дор ” хэмээн эхлэх их хаадын зарлиг, захиа, батламжилсан гэрэгэ сэлт цөм эн тэргүүн төрийн эш номлол – эв эеийг илтгэж түүний биет хэрэгжил (цогцос, хүмүүсийн нэгдэл ину төр болох учраа энх шударгуу (хялбар-Д. Ц) аж төрөхүй баталгаа, нийгмийн оршихуин алтан жолоо (МНТ) хэмээн тодорхойлж харин алтан жолоог атгагч (залагч) ану ХААН (Монгол түрэг хэлэнд хан буюу хаан гэдэг үг аугаа, их , хүчирхэг гэсэн утгатай ажээ. -Д.Цэрэнсодном Монгол уран зохиол XIII-ХХ зууны эхэн, (УБ,1987,63 дахь тал) болох тул дээр тэнгэрээс заяат төрсөн тэнгэрийн хөвүүн гэж ухаарах нь зүйн хэрэг. Үүний хамт, чухам энд төр ба хаан гэсэн хоёр ойлгоггг бие биедээ адилсан уусч бие бие мөхөн гүйцээж тор хэмээн хаанаар төсөөлдөг хаан хэмээн төрөө ойлгодог монголын нийгмийн сэтгэлгээний түүхэнд энэ хир уламжлан ирсэн нэгэн зүйл онцлог үзэгдэл буй болоод үүгээр нөхцөлдөн Монгол төрийи түүх гагц хааны эсхүл түүнийг залгамжлагч үр хөвүүдийн түүх намтар хэлбэрээр бичигдэж хаан буй биеэр бодот хүмүн боловч нэгэн зэрэг ниймийн харилцаанд (ертөнцийн) жам ёсыг илэрхиилэгч хийсвэр (тэнгэрийн хөвүүн) хүмүн болж төр ёсны онол суртахуун нийгмийн олон нийтэд ямагт Чингисийн билиг хэмээсэн ерөнхии дор хааны уг үлгэр, билиг сургаал байдлаар хүрч үйлчилж ирснийг онцолж тэмдэглэвээс зохино. Нягтлаваас эл сэтгэлгээиий уг шалтгаан нь мөнхүү нийгмийн харилцааг хүмүнчлэн төсөөлдөгт буй.
Улс төрийн сэтгэлгээнд тиймхуү төрөө хаан (хүмүн) төсөөлдөг нь өөрөөр хэлбэл Монгол төр ёсны энхлэг ийнхүү хаан хүмүнд төвлөрдөг нь бутарсан улсыг бүгдэдгэхийн төлөө тэмцэлд Алтан, Даридай отчигин ах дүү Сэчэ бэхи Тайчу Хучар болон Бүри-бөхү зэрэг алтан ургийн хийгээд харь жадаран овгийн Жамуха Тайчууд аймгийн Таргудай Хирилтуг зэрэг тухайн цагтаа нөлөө бүхүй сурвалжит өрсөлдөгчийг гаргаж ирсэн юм. Эдгээр хумүүс цөм Хамаг Монгольг хамтатган сэргээх зорилгод захирагдаж, өмнө өгүүлсэн эш номлолыг барьж, баримталж асан ч тухайлан Тэмүжин ялж гарсанг нь бидний санахад хэрэгжүүлсэн аргадаа байна. Тэмүжин түүний арга нь ураглахуй (алтан ураг) ба андлахуй (нөхөр) ёсон (холбоо) буюу.
Эл хоёр, ураглахуй ба андлахуй ёсонг Нууц товчоонд ЭЕ гэсэн гагц ойлголтоор илэрхийлэн авч ажиглахул, ураглахуй нь хүмүүсийи нэгдлийн (төрийн) дотогш (арагш) хандсан (төвд тэмүүлэхүй, хураахуй, -Д.Ц , харин нөгөө андлахуй холбоо гадагш (урагш) чиглэсэн (төвөөс тусгаарлахуй, биеэ даахруй өөрчлөхүй, Д.Ц) харилцааг тусгаж байгаа нь тун сонирхууштай бөнөөд мөнөөх Нууц товчоонд тэмдэглэсэн Алунгуа хатны домог болон Өэлүн эхийн үг, үлгэр, Тоорил, Хорчи бөө тэргүүтний үг, Тэмүжин, Жамуха нарын нөхөрлөсөн түүх, 154 зүйлд буй Чингис хааны зарлиг зэрэг олон баримтаар мөшгиж шимжилмээр байна. Монгол төр ёсны ахдагч нэгэн сургааль:
Ер хоёр хүмүн эвтэй болбасу
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүмүн эвгүй болбасу
Эвдэрхий хүрээ мэт хэврэг.
… Тиймийн тул эе эеэ нэн бэхлэхтүн (Оюун түлхүүр)хэмээн шүлэглэсэн нь эе тийнхүү хүмүүсийн харилцааиы уг чанарыг илтгэсэн ойлгот, нийгмийг зохион байгуулах арга болохыг илэрхийлсэн хэрэг, эсэргэлцсэн хоёр хандлагын (харилцааны) шилжилтийг илэрхийлэн байх тул цааш нягталж шинжилвэл зүйтэй байна. Үүнд: эе нь угтаа ургийн цуглаан бөгөөд овог нийтийн эрх ашгийг илэрхийлж, гол төлөв амьдралын шаардлагаар тавигдсан хэрэгцээг хангах, гадны довтолгооноос хамгаалах, анд нөхөд бололцох, цусны өшөө нэхэн, ургийн дотоод хэрэг явдлыг зохицуулах зэрэг явдлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байсан”, “сүүлдээ үгсэн хуйвалдааны шинжтэй болж, яван явсаар нийт угсаатан эсгий туургат улсын хаад ноён оролцох гүрэн төрийн их чуулган (хуралдай) болжээ” гэдэг дүгнэлт хийсэн түүхч Д. Гонгорын судалгааг ч анхааран үзвээс зохилтой.
Нууц товчоонг өнгөц харахад, андлахуй ёсон ургийн ёсондоо захирагдмал мэт үзэгдэгч” амаралдахуй ёсон тийм” хэмээн баталж,
“Урьдус өтөгүсүн
Үг соносчу
Анда хүмүн
Амин нэгэн
Үл тэвчилддүн
Амин-у абурихчи болюу” хэмээн тодорхойлсон үүгээр мөшгөж үзэхүл. Тэмүжиний төр чухам андлахуй ёсонд (холбоонд) төвлөж байх ба, түүний алтан ураг гагцхүү хаан ширээ эзэмших эрх мэдлийг л авч хоцорсон байна.
Бидний үзэж байгаагаар, энэ нь магад Тэмүжиний төрийн шинэтгэлийн эш болсон үүнийг дараахи үйл явдал буюу аргын 1189 он зун цаг, Сэнхүр горхины Хар зүрхний Хөх нуурнаа, боржигин овгийн сурвалжит язгууртан Алтан, Хучар, Сэчэ бэхи тэргүүтэн “бүрүн эе-дүлдүжү”, хагацса улсыг хамтатгаж, Хамаг Монголыг сэргээж, ЧИНГИС ХАГАН хэмэн Тэмүжин-и хэмэн нэрэйджү” ХАН өргөмжлөн, … өгүлэрүн:
Чима-йи хан болгая
Тэмүжин-и хан болугасу ба
Олан дайм тур
Алгинчи хагулжу
Өнгө сайн
Үхин хатун
Ордо гэр түр-йиэн
Орожу олзу
Авчирасу өгсү.
…Орога гөрэгэсүн
Абалөюасу Утуражу өгсү ба.
…Хатгулдухуй эдүр
Хала чин-у
Буши болгабасу
Хари шири-дэцэ
Хатун эмэ-дэцэ
Маи-у хагацагулжу
Хара тэригү ман-у
Газар хөсүр түр
Гэжү(гээж, -Д.Ц ) од.
Энхэ эдүр
Эе чину эбдэбэсү
Эрэс арадаца
Эмэ хөвү-дэцэ
Ман-у ирицэгүлжү
Эчэхүй газар-а
Гэжү од
хэмээн” эдүй үг баралдажу эийн аман алдажу” (МНТ) өргөсөн андгай тангараг гэрчилнэ.
Энэ тангараг, тийнхүү Хамаг Монголыг сэргээж хан өргөмжилсөн үйл явдлыг мэдээлэхдээ, монголчуудын сэргээн байгуулж бүхүй төрийн оршин тогтнохуй шалгуур зарчим ану эн тэргүүн үнэнч хийгээд шударгуу байх явдал (Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, андлахуй ёсон мөнхүү эл зарчимд үндэслэж байдаг. Л. Бороган бэр болубасу болзал дур, хура бэр болубасу хурал дур буй, хожидажа эсэ-у хэмэл-дүлэгэй бида. Монгол зэ анда-гартан бусуту зэ-дэцэ хожигдагсан-и гаргайа хэмэлдүлэгэй” хэмээжүхүй. / МНТ/ бол ургийн ёсонд энэ зарчим тун бүрхэг зөвхөн өвөг дээдсийн сүр сүлд, нэр хүндэд дулдуйдах явдлаар илэрч ажгуу ) гэдгийг нийтэд зарлан тунхаглаж, мөнхуү нийтээр хүлээн зөвшөөрсөн болохыг нотлон буй үүнд Тэмүжин тэрбээр хан болмогц агтчин, адуучин, буурчин, (тогооч , Ц.Дамдинсүрэн), (газарч,- Ц. Дамдин-сүрэн), гэр дотор (журам сахиулагч -Ц.Дамдинсүрэн), гэр тэрэгч, “гэр-эүг хэрисгэлэлдэн соригч”, илд агсагч, хонь адуулагч, хор агсагч, “эдэ бүхүн-и ахлагч”зэрэг тушаалтныг” зүг зүг түшибэ тан-и” хэмээн томилохдоо:
Тнгри газар-а хүчү нэмэжү ибэгэгдэбэсү та Жамуха анда-аца найма-йи хэмэн сэтхижү нөхөчэсү хэмэн ирэгсэд өтүгүс өлзэтэн нөхүд мин-у үлү-ү болугузай та” гэж өгүүлсэн нь тунхаглан буй эш зарчмаа барьж, төрөө биежүүлэн(боджуулан) бүтээх үйлийг эхлэн гүйцэтгэсэн хэрэг байв (МНТ). Хасар, Бэлгүтэй хоёрыг эс тооцохул түшиг болгосон (тушаалд томилогдсон,
алба хашсан, -Д.Ц) анхны хүмүүс цөм турхаг бөлгөө. Тэдбээр хойно,
төрийн түшиг болохоо нэгмөсөн баталж, тухайлбал, 1204 онд журам
сахиулагч Додай, хор агсагч Дохолху, Өгөлэ (Өгэлэн,- Ц. Дамдинсүрэн), буурчин Сүхэтү нар (тэргүүлэн захирах их, -Ц.Дамдинсүрэн) зургаан чэрби түшмэлийн тоонд багтаж, газарч Архай-хасар мянган баатарыг ахлам болсон ба 1200 онд Боорчид баруун түмнийг мэдэх, Хубилайд “цэриг-үн үйл бүгүдэ-йи ахалаху” соёрхол хүртээж, Архай-хасар, Доголху, Додай, Өгөлэ нар хишигтний ноёноор (мянганы) томилогдож, Боорчи Дэгэй, Жэтэи, Зэлмэ, Өнгүр, Сүбээдэй, Сүйхэтү, Хадаан, Хубилай, Хүчигүр нар мянганы ноён болж билээ.
Монгол төрийн эш номлол хийгээд зарчмыг тов тодорхой тодорхойлж гаргасан төр ёсны онцгой учир холбогдол бүхий эл баримтыг (тангарагийг) хожмын түүх бичгүүд төдийлөн эс хэрэгсэж, гагцхүү Тэмүжинг “Чингис хаган” хэмээн нэрийдсэнд нь хөтлөгдөж, 1206 оны хэрэг явдалд захируулан нэгтгэж, бүрхэгдүүлэн орхигдуулсан үүнийг, Нууц товчооны анх эхийн залгаж боловсруулсан нэгэн хувилбар гэж зарим судлагч үздэг. XVII зууны бичгийн хүмүч Г.Лувсанданзан гүүшийн “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршивай” хэмээх хуйлуулж бичүүлсэн төр ёсны зохиолын холбогдох хэсгийг Нууц товчооны эшлэн буй бөлөг лүгээ тулгаж харьцуулан мэдэж болно.
“Эс хэрэгссэн* шалтгааныг магадлаваас, монголчууд ирээдүй хэргийн улс төрийн учир холбогдлоо чингэж “ЧИНГИС ХАГАН” хэмээн тэтгэж өргөсөн нэрээр зангидаж илэрхийлсэн болох учраа энэ цолны бүдэг балархай утга санааг тодруулан тайлах зорилго бүхүй судлал (Тийн нэрийдсэн учрыг монгол сурвалж бичгүүд бэлгэ учрал болсон мэтээр “Чингис хаган төрөгэд… хойно нигэн бэлгэт , харавтур шибагун… эрүхэн дэгэрэ инү ЧИНГИС, ЧИНГИС гэж донгодвай тэрэ шибагүны дагун гаругсан шилтагшан-йиар ЧИНГИС ХАГАН хэмэн нэрийдсэн тиймү бөлүгэ” /А товч/ гэх зэргээр тайлсан байдаг. Монгол судлалын тухайлсан шинжлэлд “чин бат” Рашид-ад Дин/ “аугаа их” буюу “аугаа том” /-Абуль-гази/, “дайнч’ буюу “баатарлаг” (Лангест), “Ханы хан” (-Бети де ла Круа), ‘хүчирхэгүүдийн хаан (Д. Оссон), “итгэлт эзэн” буюу ” үнэнч хүн” (Б.Дорж), эсхүл “ялуулагч” (Х.Силам) гэсэн монгол, эсхүл түрэг гаралтай үг гэж үзнэ. Академич Дамдинсүрэн МНТ-нг орчуулахдаа Тэнгис хаан Далай хаан гэсэн үг бололтой” гэж тэмдэглэв. Олонхи санал (Банзаров. Д.Ванжил, Владимирцов Б Я. Дорнотие. Ишжамц Н., Козин СА. Пеллио П.,Цэрэнсодном Д .) бөөгиин догшин тэнгэр, эсхүл тотем, онгон шүтээн лүгээ холбож үзнэ) тангарагийн судалгаагаар тэлж өргөжих шаардлагыг зүй ёсооор буй болгосон нь төр ёсны түүх судлалын чухам анхаарваас зохих асуудал мөн байна.
Нягталхуяа, тангараг үг чингэж “улсыг” биетэй бодтой, “захтай, зангиатай (эх захтай, эмх журамтай, -Д.Ц), чухам тэнгэрийн таалал, ертөнциин жам ёсонд нийцэх нэгэн цогцос болгосон түүний (улсын) тэргүүн – хан (хаан) хүмүнд үг дуугүй захирагдаж, үнэнч шударгуу зүтгэхийн баталгаа болох тэр хирээр хан хүмүны оюун ухааны (чухам тэнгэрээс заяат учир. –Д.Ц) шүтэж бөлгөв. Алун-гуа эхийн сургаалаар “хэн бээр хялбар яахин” болсноо монголчууд тийнхүү эеийн эцэст хүрсэн гэж үзсэнгүй, харин тэр эеийн түлхүүр-хан хүмүн лүгээ гүр улс (эсгий туургатан)-ыг эелэж, харь гүрэн лугээ хэм тэгш байлгах үүргийг хүлээлгэсэн, үүний учир “эдүй үг баралдажу, эйин аман алдаж”, Тэмүжинээ өгүүлрүүн “Чингис хаан” хэмээн нэрийдэж, тангараг өргөсөн болой.
Хянасан: Б. АРИУНБАЯР