Волфганг Шолц
Шинэ толь №6, 1994
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийгмийн хангамж
Түлхүүр үг: Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нийгмийн хангамж, Тэтгэвэр, Тэтгэмж, Даатгал, Тогтолцоо
Германы Олон Улсын Хөгжлийн сангаас “Нийгмийн зах зээлийн эдийн засаг дахь эдийн засгийн бодлогын хэрэглэгдэхүүн ба аргачлал” сэдвээр 1992 оны 11 дүгээр сарын 4-нд зохиосон семинарт тавьсан Хөдөлмөр-Нийгмийн хэв Журмын Яамны ажилтан Волфганг шолцийн илтгэлийн товчлол
Оршил
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийгмийн хангамж нь өнгөсөн зууны үеийн аж үйлдвэрийн хувьсгалын үр мөн. Тэр нь түүхэн явцдаа хөгжиж ирсэн бөгөөд олон талын үйл ажиллагааг хамардаг. Түүний үүсч бий болсон түүхийг мэдвэл төлөвших явц нь заримдаа зөрчилтэй байдгийг ойлгож болно. Жишээлэх юм бол ажилчин, албан хаагчдын нийгэм эдийн засгийн энэ бүлгийн тусламж, тэтгэмж адил боловч зохион байгуулалтын хувьд салангид тэтгэврийн даатгалтай.
Германы нийгмийн хангажийн системийн шийдвэрлэх шинж чанар эдийн засгийн үүднээс үзвэл зохион байгуулалт болон олон талт тэтгэмжид голлон тулгуурлахгүй, харин цалин мөнгөнд чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилт нь хувь хүний цалингийн суутгалаас үүсвэрлэнэ (хандив, татвар биш). Хувь хүний тэтгэмжийн их багын хэмжээ нь төлсөн хандивын хэмжээнээс шалтгаална. Энэ зарчимд олон янзын онцгой тохиолдол байдаг. Нэн ялангуяа, улс татварын хэрэгслийн замаар санхүүжүүлэхэд ихээхэн хэмжээгээр оролцдог байна.
Хоёр Герман улс нэгдсэнээр нийгмийн хангамжийн системд төвөгтэй байдал бий болсон. Улс төрийн бодлогын тэргүүлэх төсөл нь Баруун Германы системийн бүтцийн зарчмыг Зүүн Германд шилжүүлэн хэрэглэх хандлага байсан. Үүнтэй холбогдсон өөрчлөх үйл явц Зүүн Германд энэ завсар бараг дууссан байна. Ерөнхийдөө одоо бүх Германд нийгмийн хангамжийн систем нэгдэхээс өмнөх Баруун Германд байсан шиг харагдаж байна. Үүнээс шалтгаалж илтгэлийг дөрвөн хэсэг болгож хуваасан. Үүнд:
А Нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийн бүтэц, түүнийг санхүүжүүлэх нь
Б Нийгмийн хангамжийн зохион байгуулалт
В Нийт эдийн засгийн хөгжилд нийгмийн хангамжийг уялдуулах нь
Г Холбооны шинэ муж улсуудад нийгмийн хангамжийн системийг өөрчлөх болон удирдлагын чухал асуудлууд
А хэсэг Нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийн бүтэц, түүнийг санхүүжүүлэх нь
Нийгмийн тэтгэвэр, тэтгэмж олгодог байгууллагыг жагсаавал Германы нийгмийн хангамжийн системийн талаарх анхны сэтгэгдэл төрнө.
- Ерөнхий системүүд
- Тэтгэврийн даатгал
- Эмнэлгийн даатгал
- Ослын даатгал
- Ажилгүйдлын даатгал
- Хүүхдийн мөнгө, хүмүүжлийн мөнгө
- Тусгай системүүд
- Тариачны өндөр насны тэтгэвэр
- Хангамжийн тусгай төрөл
- Улсын албан хаагчдын эрх зүйн систем
- Ажилд хөлслөн авагчдаас гаргадаг тэтгэмж
- Өвчтэй байх үед хөлс үргэлжлүүлэн төлөх
- Үйлдвэрийн өндөр насны хангамж
- Олон нийтийн албаны нэмэлт хангамж
- Ажилд хөлслөн авагчдаас гаргадаг тусгай тэтгэмж
- Хохирлыг нөхөн төлөх
- Дайнд нэрвэгдэгсэдийн хангамж
- Дарамт ачааллыг хөнгөлөх
- Цагаатгах төлбөр
- Бусдын хохирлыг нөхөн төлөх
- Нийгмийн тусламж ба алба
- Нийгмийн тусламж
- Залуучуудад олгох тусламж
- Боловсрол эзэмших дэмжлэг
- Байрны мөнгө
- Олон нийтийн эрүүлийг хамгаалах алба
- Хөрөнгөжихийг дэмжих
- Шууд бус тусламж дэмжлэг
- Татварын арга хэмжээ
- Байрны сууцны хөнгөлөлт
Нийгмийн ямар байдал, уршиг, хэрэгцээ шалтгаанаар дээр дурдсан байгууллагууд тэтгэвэр, дэмжлэг үзүүлэх бол гэдгээс хамааран Герман дахь нийгмийн хангамжийн системийг чиг үүргийн дагуу дараах маягаар ангилж болно. Үүнд:
- Өрх гэр
- Хүүхэд залуучууд
- Эхнэр, нөхөр
- Залуу эхчүүд
- Эрүүл мэнд
- Урьдчилан сэргийлэх
- Өвчин эмгэг
- Ажлын чадвар алдах, мэргэжлийн өвчин
- Тахир дутуу болох
- Хөдөлмөр эрхлэх
- Мэргэжлийн боловсрол
- Аянчлан ажиллах боломж
- Ажилгүйдэх
- Өндөр нас ба үрэгдсэнээс үлдэгсэд
- Өндөр нас
- Үрэгдсэнээс үлдэгсэд
- Бусад үүрэг
- Улс төрийн үйл ажлын үр дагавар
- Оршин суух
- Мөнгө хуримтлуулах, хөрөнгө хураах
- Амьдралын ерөнхий дэмжлэг
Энэхүү ангиллын нэрсийн жагсаалт нь Европын Холбооны бүх гишүүн улсуудынхтай ерөнхийдөө таарна.
Нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэх гурван хэлбэр байна. Үүнд:
- Татвар (жишээлбэл, цалингийн суутгал)
- Нэмэгдэл мөнгө (жишээлбэл, улсын нэмэгдэл)
- Бусад орлого (жишээлбэл, хуримтласан хөрөнгийн хүү)
Б хэсэг Нийгмийн хангамжийн зохион байгуулалт
Германы нийгмийн хангамжийн зохион байгуулалтын нэг гол шинж нь (захиргааны) нарийн ангилал мөн. Жишээлбэл, өндөр насны, өвчний, ослын, ажилгүйдлийн гэх мэтийн гол салбарын захиргаа нь нэг нэгээсээ тусдаа салангид байж дотроо бас нарийн ангилагдсан байна (“нийгмийн даатгалын ангилагдсан систем”). Тэгэвч олон ерөнхий асуудал байгаа учраас захиргаанууд байнга нэг нэгэнтэйгээ нягт хамтран ажиллах хэрэгтэй. Хөдөлмөр – Нийгмийн Хэв Журмын Яамны зорилт нь хууль зүйн хяналттай уялдан бий болдог Яам нь өөрөө ганцаарчилсан тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхгүй. Зохион байгуулалтын цаашдын нэгэн зарчим бол өөрөө өөрийгөө захирах гэгч захиргааны зарчим мөн. Энэ нь зургаан жил тутамд болдог нийгмийн сонгуульд ардчилсан илрэлээ олж байна. Даатгуулсан хүн болон ажилд хөлслөн авагчид төлөөлөгчдийн хурлыг сонгож тэр нь дараа нь нийгмийн даатгалын засаг захиргааны байгууллагыг (дарга нар, удирдлагыг) сонгодог.
В хэсэг Нийт эдийн засгийн хөгжилтөнд нийгмийн хангамжийг уялдуулах нь
Нийгмийн бодлогыг үндсэнд нь орлогын өөрчлөн хуваарилах бодлого гэж тодорхойлдог юм. Нийгмээс салбарлаж гарсан байгууллагууд (улс, нийгмийн даатгал) тодорхой хүний орлогоос суутгаж бусдад хуваарилан өгдөг юм. Өөрчлөн хуваарилах орлого нь юуны өмнө үйлдвэрлэлийн явцад бий болсон байх ёстой. Нийгмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх идэвхтэй хүмүүс байх ёстой. Ингэснээр түүний тал хувийг идэвхгүйчүүдэд хуваарилж болох юм. Улс ардын аж ахуйн үүднээс үзвэл үйлдвэрлэж буй нийгмийн бүтээгдэхүүнээс өөр нийгмийн бодлогын эх булаг байхгүй. Нийгмийн бүтээгдэхүүнийг өргөтгөхгүйгээр нийгмийн бодлогыг санхүүжүүлэхийн тулд мөнгөн тэмдэгтийг ихээр гаргавал ханш буурах болно. Хэрэгцээтэй үед мөнгөний нөөцийг хэрэглэх бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хэрэглэж болох хөрөнгөний нөөцтэй байвал ханш буурах аюул учрахгүй. Үүнээс үзвэл нийгмийн бодлого, нийгмийн даатгалын эдийн засгийн урьдчилсан нөхцөл нь улс ардын аж ахуйн нийгмийн бүтээгдэхүүн болж байна.
Нийгмийн хүрэлцээтэй бүтээгдэхүүн хэрэгцээнд байгаа нөхцөлд л нийгмийн бодлого өөрчлөн хуваарилах бодлогын хувьд хэрэгжих юм.
Нийгмийн бүтээгдэхүүний хуваарилах бодлогын хувьд хэрэгжих юм. Нийгмийн бүтээгдэхүүний хуваарилах хэмжээ нэлэнхүйдээ өсч байвал нийгмийн тэтгэмж дэмжлэг мөн төдийн чинээ өсөх боломжтой юм.
Нийгмийн бодлогыг зөвхөн хуваарилах бодлого гэж үзвэл түүний зорилтыг хагас дутуу ойлгох болно. Яагаад гэвэл нийгмийн бодлого нь өөрчлөн хуваариалах зорилго, нөлөөотэйгээр барахгүй эдийн засгийн өсөлтөд бас нөлөө үзүүлнэ.
Жишээлбэл, нийгмийн тэтгэмж тусламжийн хэмжээг нэмэгдуулбэл, нэг талаас, урамшилд муугаар нөлөөлөх учраас нийг орлого буурах хандлагатай, нөгөө талаас бас улс ардын аж ахуйн нийт хзрэгцээ өндөржинө (эдийн засгийн хам нөлөө) энэхуу нөлөө нь тодорхой нийт здийн засгийн байдлаас шалтгаална.
Нийгмийн өчнөөн төчнөөн дэмжлэг туспамж нь яланryяа хөдөлмөрийн амьдралын хурзэнд (мэргэжлийн боловсрол эзэмших, мэргэжип сопьж сурах, эрүүлийг хамгаалахад урьдчилан санаа тавих, хамтран шийдвэрпэх, хөдөлмөр хамгаапал, тогтоосон цалингийн эрх эдлзх) хөдөлмөрийн бүтээмжийг дзэшлуулж ингэснээрээ улс ардын аж ахуйн өсөлтийн чадавхийг нэмэгдуулнэ.
үүнээс узвэл нийгмийн зарлага нь зөвхөн өргөн хэрэгцэзний зуйлийг худалдан авах төдийryй ард тумний орлогыг нзмэгдуулэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт мөн. Мөн түүнчлэн нийгмийн хангамжийн санхуужуулэх систем эдийн засгийн ерөнхий байдалд эргэж чухал нөлөө узуулдэг (хойно уз). нийгмийн бодлого бол эдийн засгийн ерөнхий бодлогын хавсрага биш, харин здийн засгийн чинээлэг байхын урьдчилсан нөхцөл мөн. Энэ санааг тодорхой бопговоп нийгмийн бодлого боп эдийн засгийн өсөлтөд нөлөөхийн тулд янз бурийн дүрэм журмыг хослон 6arтааж байх ёстой. Эдгээр дүрэм журам нь шууд богино хугацаанд нийгмийн хэрэглээг хангах төдийгүй хувиарилсан нийгмийн бутээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд нэгэн зэрэг хувь нэмэр оруулах ёстой. Нийгмийн бодлого нь ард тумий сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд үйлчилж байгаа ерөнхий бодлогын адил эрхтэй хэсэг нь бопдог. Холбооны Бугд найрамдах Герман Улс дахь нийгмийн бодлогын журам нь санхүүжилтийг цалин хөлстэй уялдуулж үйлдвэрлэлийн хүчин зүйл болох ажил хөдөлмөрийг нийгмийн хангамжийн өртөгтэй шууд холбож үйлдвэрлэлийн процесс дох нийгмийн хангамжийн өртгийг харгалзан үзэхийг баталгаажуулдаг. Жаахан хэтрүүлж тодорхойлбол ерөөсөө зөвхөн нийгмийн хангамжийг санхүүжүүлж чадах иймэрхүү үйлдвэрлэл байж болох юм.
Яагаад гэвэл нийгмийн хангамжийг цалингаас шалтгаалан хандивжуулах нь үйпдвэрлэлийн хүчин чадалд түлхэц болж үйлдвэрийн эздийг үр ашигтай ажиллахийг шахдаг. Энэ нь Германы нийгмийн бодлогын өсөлтөд оруулах хамгийн чухал хучин зүйлийн нэг юм.
Шууд татвараар санхүүжүүлэх нь иймэрхүү үр дүнд хүрэхгүй. Татвар нь улсын ерөнхий тогоо руу урсаж тодорхой зорилгогүй байдаг. Үүнээс гадна улс өртэй болж болно, гэхдээ улсаас зохион байгуулалтын талаар хамаагүй Германы нийгмийн даатгалыг хариуцагч байгууллага нь өрөнд орж болохrүй. Хэрзв нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын ерөнхий төсвөөс санхүүжүүлэхэд засгийн газар үргэлж өрөнд орж үүнийг дуу шуугүй хэргэжүүлэх оролдлого хийх дуртай болно. Ингэснээрээ (нэмэгдсэн) тэтгэвэр, тэтгэмжийг үнэ төлбөргүй авч болно гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлдэг
Д хэсэг
Холбооны шинэ муж улсүүдад нийгмийн хангамжийн системийг өөрчлөн байгүүлах болон удрирдлагын чухал асуудлууд
Зүүн Германд нийгмийн хангамжийн системийг өөрчлөн байгуулах нь цагийн ихээхэн шахалтанд орсон. Дөрөвхөн сарын хугацааны дотор янз бүрийн асүүдлыг шийдвзрлэх хэрэгтэй болсон үүнд хамаарах гол асуудад гэвэл
- Хуучин хангамжийн системийг авч хэрэглэх ёстой юу эсвзл (шилжиптийн үед) хадгалж байх уу.
- Холбооны Бугд Найрамдах Герман Улсын нийгмийн даатгалын системийг даруй орлуулан хэрэглэх үү гэх мэт бопно. Аж амьдралын болон бусад шалтгаанаас шууд орлуулан хэрэглэх шийдвэр гаргасан. Үүнийг яаж хийсэн бусад асуудлыг яаж шийдснийг хойно товч өгүүлье.
- Нэгдсэн даатгалаас нийгмийн даатгалд зохион байгуулалтгай шилжих нь
БНАГУ “ажилчин албан хаагчдын нийгмийн даатгал “биеэ даасан ажиллагсдын нийгмийн даатгал” гэж ангилагдсан нэгдсэн даатгалтай байсан. Энэхүү нэгдсэн даатгапд нийгмийн тодорхой бүлгийхэнд хамаарах 27 нэмэгдэл хангамжийн систем багтаж байсан үүнээс гадна нийгмийн даатгалын хажуугаар тусгай хангамжийн 4 систем байсан. Шинээр эохион байгуулахдаа ажилчин, апбан хаагчид болон биеэ даасан ажиллагсадын нийгмийм даатгалийг 1990 оны 7 сарын 1 нд нэгдсэн хариуцагчтай болгосон юм. Үүний дотоод бүтэц нь дараагийн алхамд тэтгэвэрийн, эмнэлэгийн ослын даатгалыг ангид гарах бололцоог бүрдүүлсэн юм. 1991 оны эхээр ослын болон эмнэлэгийн даатгалийг тусгаарласан. Тусгай бэрхшээлийн улмаас ийм богино хугацаанд (Баруун Германы) тэтгэвэрийн даатгалын системд 3үүн Гермамы тэтгэвэрийг шилжүүлж хэргэлэх боломжгүй байсан. Тийм ч учраас 1991 оны эхээр уян хатан үүрэгтэй шилжүүлэх байгууллага гэгчийг үндэслэсэн. Тэр нь 1 жилийн турш Зүүн Германы тэтгэвэрийн асуудалтай үялдсан бүх ажлуудыг хариуцаж байсан.
Үүний зэрэгцээгээр Баруун Германы тэтгэвэрийн даатгал нь Зүүн Германы тэтгэвэрийн бүх нийлбэр дүнг шилжүүлэн авахад хэрэгтэй бүтцийг бүрдүүлсэн юм. Шилжүүлэх байгууллага 1991 оны сүүлээр зорилтоо биелүүлсэн. 1992 оны эхээр Зүүн Германы тэтгэвэрийн даатгалын зохион байгуулалтын бүтэц Баруун Германтай адилхан болсон.
Хөдөлмөрийн зах зээлтэй холбогдсон томоохон асуудлуудтай уялдуулж 1990 оны эхээр ажилгүйчүүдийн даатгалыг бий болгож эхэлсэн. Зүүн Германы үйлдвэрийн эдийн засгийн байдал хөдөлмөрчдөд илэрхий муу үр дагавартай болж сүрхий муудахүед ажилгүйчүүдийн даатгал үүргээ харьцангуйгаар төвөггүй биелүүлж чадсан.
- 1990 оны дунд үе хүртэл нийт тэтгэвэрт мөрдсөн журам
Нэг системд нийгмийн тодорхой тэтгэвэр, тэтгэмжийг шинээр нэвтрүүлэх нь байгаа тэтгэвэр тэтгэмжийг өөрчлөхөс амархан. Анхны тохиолдолд гагцхүү шинэ системийг, хоёр дахь тохиолдолд нэмж бас хуучныг мэдэх хэрэгтэй болдог.
1990 оны дундуур Зүүн Германд шинэ тэтгэврийн ситемээр онолын хувьд өөрчилбэл зохих 4 сая орчим тэтгэвэр байсан. Тэтгэврийн тохиолдол тус бүрт хувь хүни амьдрал, хөдөлмөрийн орлого болон бүх хөдөлмөрчдийн тухайн үеийн дундаж орлогыг харьцуулан тогтоох хэрэгтэй байх байсан.4 Энэ нь амьдралд боломжгүй байсан.
Тийм учраас дараах журмыг тогтоосон юм.
Анхны шатанд Зүүн Германы тэтгэврин түвшинг 70 хувьд хүргэсэн.5 Тэтгэвэр нь 1990 оны 7 сарын 1-нд гэхэд 12%-иас 43% (тухайн үеийн тэтгэвэрт гарах наснаас хамаарч) болж өссөн.
1990 оны 7 сарын 1-ээс 1991 оны 12 сарын 31-ний хооронд дахиж нэмсэн тэтгэврийг (нэмэлт тэтгэвэр) БНАГУ-ын хуулиар цаашид тооцсон.
1992 оны 1 сарын 1ээс нэмэлт тэтгэврийн талаар шилжилтийн журам гарч Баруун Германы тэтгэврийн системд хандан ойртох чиглэлтэй байсан боловч бүртгэлийн асуудал төгс биш байснас6 яг адил болж чадаагүй. Энэ тохиолдолд нэмэлт тэтгэврийг хуучин, шинэ хуулийг зэрэгцүүлэн тооцож байсан. Илүү их мөнгө төлсөн.
Үүнээс гадна 1990 оны 7 сарын 1-ээс Зүүн Германы тэтгэврийг цэвэр цалингийн хөгжилтэй уялдуулж “эрчимжүүлэн” нэмэгдүүлнэ. Үүнийг БНАГУ-д ингэх ёсгүй байсан.
Хоёр жилийн дотор тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдэж Баруун Германы тэтгэвэрт хүрэх зай мэдэгдэхүйц багассан.
- Хөдөлмөрийн зах зээлийн асуудлууд
1989 оны сүүлээс Зүүн Германд ажиллагсдын тоо 4 орчим саяар буурсан. Энэхүү бууралт нь хөдөлмөрийн зах зээлийн бодлогын арга барилыг өргөн хэжээгээр хэрэглэж байснаас тийм хэмжээний олон хүн ажилгүй болоход хүргээгүй. 1992 оны эхээр энэ тоо 1250000 орчим болсон. Хөдөлмөр эрхлэгчдийн ажилгүйдсэн тооны ялгаа 2750000-д хүрснийг дараахь маягаар тайлбарлаж болно.
- 000 орчим хүн тэтгэвэрт гарахын өмнөх шатанд орж тусгай тэтгэвэр авч байсан.
- 000 орчим хүн Баруун Германд ажиллаж Зүүн Германд амьдарч байсан.
- 000 орчим хүн мэргэжлээ дээшлүүлэх арга хэмжээнд оролцож байсан.
- 000 орчим хүн биеэ даан хөдөлмөр эрхлэж байсан.
- 000 орчим тэтгэврийн насны хүн ажил хийхээ больсон.
- 000 орчим гадаадын ажиглагсад Германаас явсан.
- 000 орчим хөдөлмөрийн чадвартай хүн Баруун Германд шилжиж суусан.
Хэрэв ажлаар хангах арга хэмжээг оролцуулан хөдөлмөрийн зах зээлийн үйл ажлыг явуулаагүй байсан бол ажилгүйчүүдийн тоо өнөөдөр дахиад 2 сая орчим хүнээр нэмэгдэх байсан.