П. Очирбат
/Монгол улсын анхны ерөнхийлөгч/
Шинэ толь №18, 1997
1993 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1997 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар
Хөтөлбөрийн заалт
Нэг. Монгол Улсад ардчилсан шинэчлэл үргэлжилж өрнөх эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж хэрэгжүүлнэ.
Хэрэгжилтийн байдал
- Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын улс төр, нийгэм, оюуны болон эдийн засгийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, гадаад орчин манай ардчилсан сонголт, хэрэгжилтэд эргэлзэхгүй байх нөхцөлийг бататгахад онцлон анхаарч ажиллав.
Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 1994 онд баталсан. Төрийн ордонд төрийн тугийг залж байрлуулсан юм. Ийнхүү шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улс төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журам, төрийн дуулал бүхий төрийн бэлгэ тэмдэгтэй болсон нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болж байна. - Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэчлэлии эрчимтэй хийж Улсын Их Хурал 147 хууль батлан гаргалаа. Үүнээс Ерөнхийлөгч санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс 14 хууль батлагдсан нь бүрэн эрхийн хугацаанд нийт гарсан хуулийн 12 орчим хувийг эзэлж байна.
- Ерөнхийлөгч Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгч Засгийн газрын хоорондын харилцаа хуулийн дагуу хэвийн хэмжээнд явагдсан гэж үзэж байна.
Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 17 тогтоолын төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлснээс 9 тогтоол гарчээ. - Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд 36 удаа оролцож 22 удаа үг хэлж, Үндэсний хөгжлийн үзэл баримтлалтай болох, төрийн өмчийн аж ахуйнуудад Засгийн газар хяналтаа тавих, Улсын Их Хурал бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, яамдын тоог хорогдуулах, төрийн албан хаагчдын цалин, шүүхийн төсвийг нэмэгдүүлэх зэрэг олон санал тавьсныг холбогдох хууль тогтоомжид тусгасан байна.
- Ерөнхийлөгч хуульд 12, тогтоолд 6, нийт 18 удаа хориг тавьснаас Улсын Их Хурал одоогийн байдлаар 16-г хэлэлцэж 10-ыг нь хүлээн авч, 6-г нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Энэ нь баталсан шийдвэрийг дахин хянан үзэж, гаргасан хийдэл, алдаа дутагдлыг арилгах зөв шийдэл гарган хууль тогтоомжийг боловсронгуй болгож байгаа болон Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага, төрийн тэргүүн хоорондын хэвийн харилцааны нэг чухал хэрэглүүр болохыг нотлон харууллаа.
- Ерөнхийлөгч засгийн газарт чиглэл өгсөн 10 зарлиг гаргав. Эдгээр зарлигт заасан нийт 39 асуудлын 34 буюу 87.2 хувийг нь Засгийн газар хэрэгжүүлсэн байна.
Ерөнхийлөгч Засгийн газрын нийт 12 хуралдаанд оролцож санал бодлоо илэрхийлэв.
Ерөнхийлөгч Засгийн газрын 160 хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцаж нийтдээ 323 санал өгсний 263 санал буюу 81.4 хувийг Засгийн газар хүлээн шийдвэртээ тусгасан байна. - Шүүхийн байгууллагын ажлыг сайжруулах холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх хууль, Ирга хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шуухи тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн би даасан, шүүгчдийн хараат бус байдал, ажиллах нөхце баталгааг сайжруулах асуудлаар Улсын Их Хура илгээлт гаргасны дагуу тавьсан саналуудыг холбогдох хуульд тусгажээ.
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, 16 шууги давхардсан тоогоор аймаг, нийслэлийн 25 ерөнхий шүүгч, 131 шүүгч, сум, сум дундын болон дүүргийн 48 eрeнхий шүүгч, 226 шүүгчийг томилж, 36 ерөнхий шүүгч 367 шүүгчийг чөлөөлж, сум, сум дундын 6 шүүгчийг огцруулж, зшүүгчийг эрүүгийн хариуцлагад татахыг зевшеерч, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
- Төр нь удирдлагынхаа бүх системийн бүтцийг хянахын зэрэгцээ өөрийгөө хянах зарчмыг үндэс болгон Ерөнхийлөгч 1995 онд төрийн хяналтын шалгалтын тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулав. Энэ хууль төрийн хяналт, шалгалтын тогтолцоо, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн болон аймаг, нийслэлийн Хянан шалгах хороо, Засгийн газар бүх шатны Засаг даргын хяналт, шалгалт хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын хяналт, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохих хүрээнд хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцаа нэгдмэл зохицуулалттай болсон юм.
- Үндсэн хуулийг батлан гаргасны 5 жилийн ойн хуралд Ерөнхийлөгч “Үндсэн хууль-ардчиллын баталгаа мөн сэдэвт илтгэл тавьсан юм.
- 1996 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж манай улс viл эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын тулгар төрийн 790 жилийн ойг үндэсний их баяр, төрийн их ёслол болгон тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч ойн баярын хуралд “Монголын төр, тусгаар тогтнолын түүхэн замнал” илтгэл тавьсан юм.
- Ерөнхийлөгч төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг санаачлан боловсруулж 1993 онд батлуулснаар иргэнийхээ эрх, эрх чөлөөний нэгэн салшгүй хэсэг болох шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг ханган хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн болно.
- 1991 онд баталсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ардчилал, сэргэн мандлын үзэл санаа, түүх уламжлал, өв соёл, шашин шүтлэгээ сэргээх олон түмний үндэсний ухамсрын сэргэлтийн нэг том илэрхийлэл бол Монгол улсад өнө мөнхийн өлзий хутгийг соёрхож, төр улс бат, ард түмний оюун билгийн мэлмий тунгалаг, дэлхий хотлоор энх амгалан оршихуйн цаглашгүй бэлгэдэл, манай ард түмний оюуны хосгүй бүтээл болсон Мэгжид Жанрайсиг шүтээнийг дахин цогцлуулж эх сууринд нь залсан явдал юм.
Хөтөлбөрийн заалт
ХОЁР. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа улс төрийн аргаар бэхжүүлэх бодлогоо цаашид тууштай хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангах төрийн үзэл баримтлал, батлан хамгаалах иж бүрэн тогтолцоог хуульчлан бататгана.
Хэрэгжилтийн байдал
- 1994 онд Ерөнхийлөгч санаачлан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулав. Энэхүү үзэл баримтлалыг анх удаа батлан гаргуулснаар манай улсын үндэсний эрх ашиг, эв нэгдлийн аюулгүй байдлыг хангах тухай Үндсэн хуулийг хэрэгжүүлэх арга зам, тогтолцоо, баталгааг тодорхойлж өгсөн болно.
- 1993 онд харилцааны шинэ зарчмыг тодорхойлсон гэрээнд Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцинтэй гарын үсэг зурж, найрсаг харилцааны шинэ гэрээг 1994 онд БНХАУ-тай байгуулсан бөгөөд гадаадын цэрэг, Зэвсэгт хүчнийг бие биеийн эсрэг зорилгоор нутагтаа байрлуулахгүй байх, ийм зорилготой эвсэл холбоонд үл оролцох тухай харилцан үүрэг хүлээсэн болно.
- Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Онц байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 1995 онд батлан гаргалаа.
- 1994 оны хаврын улс төрийн өлсгөлөн, 1995 оны багш нарын ажил хаялт нь улс орны дотоод байдлыг ихээхэн ээдрээ төвөгтэй болгосныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн үндэсний эв нэгдэлд нийцсэн зөвлөмж гарган хэрэгжүүлж улс орны дотоод байдлыг тогтворжуулж чадсан юм.
- Улс оронд нийгмийн дэг журам суларч байдал даамжрах төлөвтэй болсныг Зөвлөл зориуд анхааралдаа авч нийгмийн дэг журмыг хангах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцэн зөвлөмж гаргасныг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх арга хэмжээ авснаар уг ажилд ахиц гарлаа.
- 1995 онд төрийн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэн мөнгөний гүйлгээ зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгох, баталгаагүй зээл олгохыг зогсоох, зарим арилжааны банкны үйл ажиллагаа, хадгаламж эзэмшигчид, харилцагчдын эрх ашгийг хохироохгүй байх тухай зөвлөмж гаргасны дагуу нэлээд өөрчлөлт гарлаа.
- Монголын нутгийг дайруулан олон улсын цахилгаан дамжуулах шугам, байгалийн хийн болон газрын тос дамжуулах хоолой барихтай холбогдсон асуудлыг Зөвлөлөөс хэлэлцэн Монгол Улсын бодлого, байр суурь түүнд оролцох хэлбэр, агуулгыг тодорхойлох, сөрөг нөлөөг сэрэмжлэхийг заасан зөвлөмжийг холбогдох байгууллагад өгсөн болно.
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан уг асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн зөвлөмж гаргасан. Уг хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр бэлтгээд байна.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын явцыг Зөвлөлөөр хэлэлцэж гаргасан зөвлөмжийн заалтуудыг хэрэгжүүлж байна. Харин хэлмэгдэгсдэд өгөх хураагдсан хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй байна.
- Хүн ам, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хүнсний тухай хуулийг 1995 онд Улсын Их Хурал баталсан. Гадаадаас оруулж ирж буй хүнсний болон өргөн хэрэгцээний барааны чанарт тавих шаардлага, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг 1994 онд Зөвлөлөөр хэлэлцээд зөвлөмж гаргасан юм.
- Өнгөрсөн оны хавар ой, хээрийн түймэр их хэмжээгээр гарч хүний амь нас үрэгдэн экологийн аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учирсныг Зөвлөл анхааралдаа авч Улсын байнгын онцгой комиссын даргын сонсголыг авч зөвлөмж гаргасан юм.
Ерөнхийлөгч Архангай, Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраах ажлыг улсын болон орон нутгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаатай танилцаж чиглэл өгөв. Үүний дагуу ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлан боловсруулж Улсын Их Хурлаар батлуулан гаргасан юм. - Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан цэргийн номлолыг 1994 онд Улсын Их Хурал батлан гаргалаа. Үндсэн хуулийн дагуу зөвхөн өөрийгөө батлан хамгаалах зарчимд тулгуурлан аливаа дайн, түрэмгийллийн талаарх үзэл баримтлалын үндсийг тодорхойлох, дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах, улс орноо түрэмгийллээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах, зэвсэгт хүчин, бусад цэргийн байгуулалт, зэвсэгт тэмцэл явуулах талаарх үзэл баримтлалыг анх удаа боловсруулан гаргасан нь Зэвсэгт хүчний командлагчийн бүрэн эрхийн үйл ажиллагааны гол ажлын нэг болно.
- Дайны байдлын тухай, дайн бүхий байдлын дайчилгааны тухай, гадаадын цэргийн хүчийг байрлуулах, дамжин .өнгөрүүлэх тухай төслүүдийг боловсруулаад байна.
- Батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүч шинэчлэх Засгийн газрын хөтөлбөрийг Зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газрын шийдвэр гаргуулан ажиллаж байна.
- Хил хамгаалалтын дүрэм, улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмыг боловсруулан баталж гаргаснаар хилийн цэргээс улсын хил хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж газрын шийдвэр гаргуулан ажиллаж байна.
- Ерөнхийлөгч 1996 онд Увс аймагт улсын хил хамгаалалтыг сайжруулах, хилийн зөрчлийг таслан зогсоох талаар хил, гааль, цагдаа, хууль хяналтын болон орон нутгийн байгууллагын харилцан ажиллагааг сайжруулах асуудлаар зөвлөлгөөн хийлгэж уг асуудлыг Зевлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргуулсан болно.
Хөтөлбөрийн заалт
ГУРАВ. Монголын ардчиллыг цаашид хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн зарчмыг томъёолон батлуулж, улс төрийн тогтолцоонд нийгэм дэх хэсэг бүлгүүдийн ашиг сонирхлыг уян хатан хослуулах зарчмыг баримтална.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн зарчмуудыг боловсруулан энэ талаар дотоодод төдийгүй Бонн хотод Конрад Аденаурын сан, Парисын олон улсын харилцааны дээд сургууль, Лондон дахь Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуульд лекц уншиж, Монголын ардчиллын хөгжил нэртэй товхимолдоо нийтлүүллээ.
- Ардчиллыг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн зарчмуудыг Улсын Их Хурал 1996 онд батлан гаргасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд төрийн оновчтой зохицуулалт, ардчиллын бэхжилт хөгжлийн баталгаа нэртэй хэсэг болгон оруулсан юм.
- Ерөнхийлөгч намын төлөвшил, улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан хүндрэл бэрхшээл, нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн асуудлаар намуудын удирдах хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож байв. Ерөнхийлөгчөөс 1996 онд МАХН-ын болон улс төрийн бусад намуудын гишүүд, дэмжигчдэд хандаж илгээлт гаргасан. Түүнд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монгол оронд олон намууд үүсэн бий болж, МАХН-ын удирдлага коммунист үзэл баримтлалаасаа татгалзан ардчиллын үнэлэмжүүдийг хүлээн зөвшөөрөх болсноор олон намын тогтолцоо жинхэнэ ёсоор төлөвших үйл явц эхэлсэн юм. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг ардчилсан тогтолцооны тулгуур болсон улс төрийн нам анх байгуулагдсан ойн өдөр гэж томъёолсон нь улс төрийн чухал ач холбогдолтой болсон юм.
Хөтөлбөрийн заалт
ДӨРӨВ. Зах зээлийн харилцааны үзэл баримтлалыг Үндсэн хуулийн дагуу нарийсган тодорхойлж нийгмийн чиг баримжаа бүхий зах зээлийн тогтолцоо бүрдүүлэх төрийн бодлого боловсруулахын хамт хөгжлийн хурдцыг хангаж чадах эдийн засаг, нийгмийн харилцааны монгол загварыг гүйцээн боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Хэрэгжилтийн байдал
- Мөрийн хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч бие боловсруулж батлуулсан томоохон ажлын нэг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал юм.
- XXI зууны эхэн үеийн Монгол Улсын хөгжлийн баримжаа нь дэлхийн олон хэлбэрийн соёл иргэншлийн сүлжээнд зохистой холбогдсон, Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутаг, байгальтай зохицон амьдрах чадвар бүхий, оюун ухааны болон технологийн шинэ суурьт тулгуурласан, хүнийг цөмөө болгосон холимог эдийн засагтай, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бүхий Монгол хэв маягийн соёл иргэншлийг хөгжүүлэх явдал гэж үзсэн юм.
- Монгол Улсын үндсэн баялаг, хөгжлийн үндэс бол бүтээлч хүч, сэтгэх чадвар, арвин боломж, чадавхи бүхий хүн байна. Хүнийхээ аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэхэд хөгжлийн утга учир оршино. Эдийн засаг бол хөгжлийн эрч хүч учраас ойрын ирээдүйд байгальтай зохицон амьдрах уламжлал, оюун ухаан болон технологийн шинэ суурьт тулгуурласан экологийн ба нийгмийн чиг баримжаатай, харьцангуй бие даасан холимог хэлбэртэй иж бүрэн ардчилсан эдийн засаг байна. Манай орны нутаг дэвсгэр, түүний баялаг бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, нийгмийн хөгжлийн эх сурвалж болно. Ардчилал бол манай орны тусгаар тогтнолын баталгаа мөн. Дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр эдийн засгийн ба бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бvрдүүлэх замаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хангах үзлийг дэвшүүлэн тавьсан болно.
Хөтөлбөрийн заалт
ТАВ. Эх орныхоо бүх аймаг, хотын ажил амьдралтай танилцаж мянга мянган иргэдтэйгээ уулзаж ярилцсанаа үндэслэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн болон эдийн засгийн удирдлагын бүтцийг иж бүрэн зохицуулахад төрийн тэргүүний бүрэн эрхийг гүйцэт ашиглана.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд 5 аймаг хошуу, сум, баг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн томсгосон бүтэц, зохион байгуулалтын зарчмыг боловсруулан гаргасан юм. 1993 онд Засгийн газраас боловсруулсан эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, бүс тогтоох, бүсийн зөвлөл байгуулах төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж эдийн засгийн бүсийн асуудлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн томсгосон зохион байгуулалтын хамтад нь тодотгон боловсруулах санал өгсөн. Үүний дагуу шинэ Засгийн газраас Монгол Улсын хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.
- 1994 онд Улсын Их Хурал хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч оролцон үг хэлж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн томсгосон зохион байгуулалтад шилжих хүртэл аймаг, сумдыг жижигрүүлэн шинээр байгуулахгүй байхыг санал болгосон. Энэ дагуу Ерөнхийлөгч 1994 онд Дорнод аймгийн Халхгол, Сүмбэр сумдад ажиллахдаа эдгээр сумыг нэгтгэх асуудлаар сумын хөдөлмөрчидтэй санал солилцож өгсөн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэр гаргаж энэ 2 сумыг нэгтгэсэн билээ.
- 1996 онд Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганд үг хэлж баруун бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг тусгайлан үзэж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг санал болгосон юм.
- Мен баруун бүс нутгийг хөгжүүлэх төрийн бол үндсэн асуудлыг боловсруулж 1996 онд баруун 3 аймагт ажиллан Ховд хотод энэ талаар байр сууриа илэрхийлж эхний шатанд дотоод, гадаадын зах зээлтэй холбосон зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны найдвартай дэд бүтэцтэй болгох үндсэн дээр өрнөд бүсийн амьдралыг холбогч хeгжлийн тэнхлэгүүд, хөдөө нутгийг өөртөө татах нийгмийн гол төвүүдийг тогтоох төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарахыг Засгийн газарт санал болгосон юм.
Хөтөлбөрийн заалт
ЗУРГАА. Төрийн алив байгууллага, албан тушаалтны ая тааллаар бус, харин гагцхүү хуульд захирагдан ажиллаж, хуулийн өмнө цөм эрх тэгш байх зарчмыг биелүүлж чаддаг жинхэнэ утгаараа бие даасан шүүхийн тогтолцоог Үндсэн хууль, бусад хуулийн заалт, үзэл санааны дагуу эмхлэн байгуулах ажлыг үргэлжлүүлж, шүүх, прокурор, өмгөөллийг эрх зүйт төр, ардчилсан нийгмийнхээ хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болгоно.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Улсын Их Хурлын хуралдаан, Шүүгчдийн улсын зөвлөлгөөн. Улсын дээд шүүх, прокурорын байгууллагын удирдах ажилтнуудтай хийсэн уулзалт дээр үг хэлж хуулийн байгууллагын ажиллах нөхцөл, ажиллагсдын цалин хангамж, материаллаг баазыг бэхжүүлэх, байраар хангах, хуульчдыг бэлдэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх шүүхийн байгууллагын ажлыг сайжруулах, шүүхийн бие даасан, шуугчдийн хараат бус байдлыг хангах, Дээд шүүхэд ажил сайжруулах арга хэмжээ авах Засгийн газарт хорих байгууллагуудад хууль биелүүлэх хяналт харуул хамгаалалтын ажлыг сайжруулах, архидан согтуурах явдалтай тэмцэх улсын хөтөлбөрт боловсруулан хэрэгжүүлэх санал тавьсан болно.
- Ерөнхийлөгчийн саналын дагуу Улсын Их Хурал шүүхийн байгууллагын 1995 оны төсвийг нэмэгдүүлэн баталж өгсөн юм.
- Шүүгчийн тангараг өргөх журам, шүүхийн бэлгэ тамдэг, түүний дүрэм, шүүгчийн сахилгын хорооны дүрэм, прокурорын зэрэг дэв олгох, зэрэг дэвийг ялгах тэмдгийн дүрэм, заавар, прокурорын байгууллагын бэлгэдэл, прокурорын энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журам, прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, прокурорын сахилгын дүрэм, прокурорын дүрэмт хувцасны загвар түүнийг хэрэглэх журмыг тус тус баталж мөрдүүллээ.
- Улсын мөрдөн байцаах, цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагуудын талаар өгсөн саналын дагуу Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргаж, мөрдөн байцаах байгууллагыг бие даалган ажиллуулж цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагад сар бүр олгох шатахууны лимитийг 1990 оныхоос бууруулахгүй байх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн заалт
Долоо. Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан гадаадад зорчих, оршин суух болон эх орондоо эргэж ирэх, түүнчлэн гадаадын харъяат болон харъяалалгүй иргэд манай улсад зорчих, орогнох, харъяат болох асуудлыг монголын үндэстэн ястнууд удам угсаагаа цэвэр ариун байлгах эрх ашигтай нягт уялдуулан олон улсын эрх зүйн хэм хэмжээ, жишгийг харгалзан тусгай хуулиар зохицуулж, чанд баримтлах болно.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч иргэдийн эрх, эрх чөлөөний аюу байдлын бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам боловсруулан үндэсний аюулгүй байдлын уа баримтлалд бие даасан бүлэг болгон оруулсан юм.
- 1993 онд Ерөнхийлөгчийн захирамжаар иргэд гадаадад ажиллаж амьдрахтай холбогдсон асуудлаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах чиглэл өгч хийлгэсэн тесел, мен БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын манай оронд хийх айлчлалын үеэр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж зөвлөмж гаргаж саналуудыг Монгол Улс БНКазУ-тай байгуулсан хэлэлцээрт тусгасан юмУлсын Их Хурал энэ бодлогыг үндэс болгон 1994 онд иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийг баталсан юм.
Ерөнхийлөгчөөс өгсөн саналын дагуу Засгийн газар БНКазУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн иргэний бүртгэлийг зохицуулах ажлын түр хэсгийг Казахстан Улсад ажиллуулах, иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан байнгын төлөөлөгчийг тус улсад байгаа Элчин сайдын яаманд ажиллуулах, цаашид Казахстан Улсын иргэн болох хүний тоо үнэхээр олон байх нөхцөлд харъяатын асуудлыг хуулиар шийдвэрлэх, буцаж ирэх хүмүүстэй холбогдох зардлыг тодотгон тооцож эх үүсвэрийг шийдэх, буцаж ирсэн ядуу иргэдийг малжуулах, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, баруун 5 аймгийн иргэд ОХУ-д зорчих визийн асуудлыг консулын суурин төлөөлөгчийг эдгээр аймгуудын нэгэнд ажиллуулах асуудлыг дахин Оросын талд тавих ажлуудаас ихэнхийг нь хийгээд байна - Монголд байгаа гадаадын хүмүүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах үндсэн асуудлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж өгсөн саналын дагуу Улсын Их Хурал 1994 онд уг хуулийг батлан гаргалаа.
Хөтөлбөрийн заалт
НАЙМ. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогын чиг баримтлалыг боловсруулан хэрэгжүүлэхэд төрийн тэргүүний бүрэн эрхийн хүрээнд бүх арга хэмжээ авна.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч бие даан Монгол Улсын боловсролын бодлого “Боловсрол-2010” төслийг боловсруулан өргөн барьсныг үндэслэн Улсын Их Хурал 1995 онд төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг баталсан юм.
- Төрийн бодлогод боловсрол нь иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгаж, баялгийг бүтээх эх сурвалж учраас Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлын үүднээс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсон болно.
- Ерөнхийлөгч 1996 оныг боловсролын жил болгосонтой холбогдуулан ард түмэндээ хандан илгээлт гаргаж төрийн бодлого, багц хуулийн дагуу боловсролын шинэ тогтолцоог бий болгохдоо удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, дээд шатанд төвлөрлийг багасгаж орон нутгийн боловсролын удирдлагын менежментийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газарт санал өгсөн юм.
- 1996 онд багш нарын YI их хуралд Ерөнхийлөгч үг хэлж, багш нарын талаар авах зарим арга хэмжээтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан нь багш нарын ажил, амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм. Үүний дагуу Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийж боловсролын чанар, үр ашиг болон багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрийг ойрын з жилд хэрэгжүүлэхэд 15.5 сая ам.доллар зарцуулах багш ажилчдын цалинг нэмэгдүүлэх, бүх шатны сургуулиудын хичээлийг ажлын 5 едерт шилжүүлэх, багш нарыг энэ онд багтаан нарийн мэргэжлийн үзлэгт оруулах ажлууд хийгдэж эхлээд байна.
- ЮНЕСКО-гийн тусламжаар хэрэгжиж байгаа говийн малчин эмэгтэйчүүдийн сурах хэрэгцээг хангах албан бус боловсрол тeсeл байна. Тус байгууллага, Ерөнхийлөгчийн өгсен саналын дагуу цаашид албан бус боловсролын зайн сургалтын төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал хамтран ажиллаж байна.
- Засгийн газар 1995 оныг соёлын жил гэж зарласныг Ерөнхийлөгч дэмжиж соёлын жилийг ивээлдээ авч ард түмэндээ хандаж илгээлт гаргасан билээ. Илгээлтэд соёлын жил нь зөвхөн энэ онд зохион байгуулагдаад eнгeрeх ажил биш, харин ч НҮБ-ын соёлын жилүүдийн хүрээнд зохиох ажил манай орны хувьд эхэлж байна хэмээн ойлгож, цаашид үргэлжлүүлэн ерген хүрээтэй ажил зохиохыг онцлон тэмдэглэсэн юм.
- Засгийн газар Ерөнхийлөгчөөс өгсөн саналын дагуу ном, хэвлэлийн талаар тереес баримтлах бодлогын төслийг боловсруулан Улсын Их Хуралд ерген барьсныг Монголын төрөөс баримтлах соёлын бодлогын бие даасан хэсэг болгон оруулж батлан гаргалаа.
- Хүүхэд – хөгжил – хамгаалал сэдэвт үндэсний чуулганд Ерөнхийлөгч илгээлт гаргаж эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байж 0-16 насны хүүхдэд хурц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг үнэ төлбөргүй бүрэн хийх, жирэмсэн эмэгтэйчүүд ба нярай хүүхэдтэй эхчүүдийн эрүүл мэндийг төр хариуцах, бага насны хүүхдийн эндэгдлийг багасгах, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл, түүнд төрөөс мэргэжлийн хяналт тавих бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг Засгийн газарт өгсөн юм.
- Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн өдөр,вакцинжуулалтын уламжлалт ажил эхэлж байгаатай холбогдуулан радио телевизээр, мөн нийслэлийн зарим дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтай танилцан хэлсэн үгэндээ вакцинжуулах ажил эрүүл мэндийн хамгийн үр ашигтай, хямд хөрөнгө оруулалт учраас хуухэд бүрийг вакцинжуулалтад хамруулахыг нийт иргэд, эцэг эхчүүдэд уриалав.
- 1997 онд эрүүл мэндийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хөгжлийн онцгой анхаарах асуудлыг төрийн тэргүүний ивээлд байлгах зорилт тавин ажиллаж, төрөөс хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудыг дэмжиж туслах чиглэл, ардын уламжлалт эмнэлгийн талаар төрөөс баримтлах бодлогын төслүүдийг боловсруулаад байна.
Хөтөлбөрийн заалт
ЕС, Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг дэс дараатай хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Хэрэгжилтийн байдал
- 1995 оныг хүүхдийн жил болгон зарласнаас хойш улсын хэмжээнд хүүхдийн төлөө хэрэгжүүлэх арга хэмжээ ихээхэн эрчимжлээ. Хүүхэд-хегжил-хамгаалал сэдэвт үндэсний чуулганыг Ерөнхийлөгч дэмжиж төрөөс хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах бодлогын үзэл баримтлал, түүний эрх зүйн баталгааны тулгамдсан олон асуудлаар нийгмийн санаа бодлыг нэгтгэх, үндэсний зөвшилцөлд хүрэх талаар илгээлт гаргасан.Илгээлтэд хүн амыг тооны төдийгүй чанарын талаас нь өсгөх, хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрх, хүүхдийг хамгаалах зэрэг олон тулгамдсан асуудлаар дэвшүүлсэн саналууд нь хүүхдийн тухай тунхаглал хүүхдийн сайн сайхны төлөө үзэл баримтлал, хуульд тусгагдан хэрэгжиж байна.
- 1995 онд хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үндэсний зөвлөл байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг Улсын Их Хурал баталж Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна.
- Хүүхдэд боловсрол олгоогүй эцэг, эх бүх шатны засаг дарга нар хариуцлага хүлээдэг механизмыг хуульчлан тогтоохоор Ерөнхийлөгчөөс өгсөн саналын дагуу боловсролын бодлого, хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ сургуулиас завсардуулсан эх, асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэж байхаар оруулсан юм.
- Ерөнхийлөгчөөс оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй сурагчдад суурь боловсролыг албан ёсны сургалтаар олгох зорилгоор дотуур байраар хангаж түүний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх саналыг боловсролын бодлого, хуульд тусгай заалт болгон орууллаа.
- Ерөнхийлөгчөөс өгсөн саналыг үндэслэн хүүхэд, залуучуудын онцгой авъяас, чадварыг багаас нь илрүүлж тодорхой чиг зорилготой сурган эзэмшүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн авъяас чадварыг багаас нь илрүүлэн хөгжүүлэх зорилгоор суурь боловсролын хүрээнд зарим хичээлийг гэрийн ба шавь сургалтаар төлбөртэй эзэмшүүлнэ гэж боловсролын бодлогод тусгаж өгсөн юм.
- Ерөнхийлөгч хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өнчин хүүхдийн цэцэрлэгийн ажил байдалтай танилцаад гэр бүлийн болон хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд асран халамжлах хүнгүй хүүхдийг асран халамжилж буй иргэдэд төрөөс эдийн засгийн дэмжлэг үзүүлэх заалт оруулах саналыг Улсын Их Хуралд өгсөн.
- Боловсролын тухай хуульд өнчин сурагчдыг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангана, дээд боловсролын тухай хуулинд өнчин сурагчдад буцалтгүй тусламж сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд хүүхдэд боловсрол,мэргэжил эзэмшихэд туслалцаа үзүүлэх, өнчин хүүхэд үрчилсэн гэр бүлд төрөөс тэтгэмж олгох, өвлөх хөрөнгөгүй бүтэн өнчин хүүхэд төрийн захиргааны байгууллага бай асран хамгаалах, харгалзан дэмжих тухай заалтууд тус тус оруулж батлуулсан.
- 1994 онд Ерөнхийлөгч Улсын Их Хурлын хуралдаанд хэлсэн үгэндээ орон гэргүй, харах хандах хvнгуй тэнэмэл хүүхдийг Багануурын цэргийн хотхоны суруульд сурган хүмүүжүүлэх асуудлыг зохион байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, үндэсний чуулганд явуулсан илгээлтэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бүтэн өнчин хүүхдийн эрхийг енеедер төр хамгаалж, тэднийг асран хүмүүжүүлж амьдралд бэлтгэх, ажил мэргэжлийн баримжаатай болгох улсын хэмжээний цомхон зохион байгуулалт ч хэрэгтэй гэсэн саналыг тавьсан юм.
Хөтөлбөрийн заалт
АРАВ. Амьдралд хөлөө олж, биеэ дааж чадаагүй яваа залуучууд, эсхүл хийдгээ хийж гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадууд, эсхүл хувь заяаны эрхээр өөрийгөө додомдон тэтгэх боломж дутсан бүх хүмүүсээ энэрэн халамжилж чадахын төлөө ажиллана.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалдаа ахмадууд улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн үр шимийг хүртэж оюун санаа, амьдралын хэрэгцээгээ хангах нийгэм, эдийн засгийн баталгаатай байх нөхцөлийг төрөөс бүрдүүлж, тэдний эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарсан билээ.Үүнийг үндэс болгон Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан төслийг Улсын Их Хурал хүлээн авч.
- Ахмад настан, түүнд үзүүлэх давуу байдал, хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль батлан гаргаж ахмад настны нийгмийн хамгааллын талаар төрийн захиргааны, холбогдох төв байгууллага, бүх шатны засаг дарга, ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүрэг, ахмад настны байгууллагад төрөөс үзүүлэх дэмжлэг, ахмад настны эдлэх давуу байдал, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг хуульчлан тогтоож өгсөн болно.
- Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд тахир дутуу, эмгэг согогтой иргэдийн бие эрхтэн, оюуны үйл ажиллагааг нөхөн сэргээхэд гэр бүл ойр дотны хүмүүс, олон нийтийн хүчинд тулгуурлах төрөлжсөн эмчилгээ, сувилгааг хөгжүүлэх, тахир дутуу эмгэг согогтой иргэд авъяас чадвараа хөгжүүлэх, нийгэм, соёл, спортын арга хэмжээнд оролцох мэдээлэл авах боломжийг өргөтгөхөөр заасан. Үүний дагуу дээд боловсролын тухай хуульд тахир дутуу иргэдийн буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох, бага, дунд боловсролын тухай хуульд сургуулийн насны хэлгүй, дүлий хараагүй болон оюун ухааны хомсдолтой хүүхдэд хенгерүүлсэн хөтөлбөр, арга хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгоно гэж заалт оруулсан юм.
- Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж 1996 онд батлуулсан тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулиар хүний бие эрхтний нөхөн сэргээлт, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлаг, биеийн тамирын арга хэмжээ, үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ хэмжээ, үйлчилгээ болон энэ талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мен тахир дутуу хүний эрх ашгийг хамгаалах засгийн газрын бус байгууллагын гүйцэтгэх үүргийг хуульчлан тогтоож өгөөд байна.
- Ерөнхийлөгч Засгийн газарт удаа дараа хандаж хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоох тухайлбал, 1997 оны эхний байдлаар энэ түвшний бодит байдал хотод 16490 төгрөг, хөдөөд 12882 төгрөгт хүрээд байгаагаас буулгахгүйгээр тогтоох, түүнийг үндсэлэн тэтгэвэр тэтгэмж төсвийн байгууллагын ажиллагчдын цалинг нэмэх төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг өөрчлөх, тэтгэвэр халамжийг хугацаанд нь олгуулах, нийгмийн даатгал, халамжийн шинэ тогтолцоог бий болгох, тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэврийн насанд хүрээгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан одоо хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нөхөн олговрын хэмжээг тэтгэврийн хэмжээтэй адилаар нэмэх асуудлаар санал өгсөн билээ.
- Үүний дагуу Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хуралд өргөн барьж батлуулснаар нийгмийн даатгал, халамжийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоны гадна тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь тэтгэврийн зөрүүг арилгахад чухал арга хэмжээ боллоо. Сая амьжиргааны баталгаажих доод түвшинг бүс нутгийн ялгавартай батлаж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээг хатуу тогтоож байсныг больж цалингийн жишгийг үндэслэн олгохоор боллоо.
- Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын ажил байдалтай танилцаж тус газрыг улсын статустай болгож орон нутгийн асрамжийн газруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж байх, төсөв санхүүжилт хомс, эмнэлэг, эмийн үйлчилгээ хангалтгүй байгаа талаар Засгийн газарт санал өгсний дагуу арга хэмжээ авагдсан юм.
- 1996 онд Ерөнхийлөгч Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд үндэсний чуулганд оролцож, ард түмэн, эхчүүд, эмэгтэйчүүдэд хандан илгээлт гаргаж айл гэрийн төдийгүй улс орны амьдрал эхчүүд, эмэгтэйчүүдээс шууд хамааралтай болохыг онцлон тэмдэглэсэн билээ. Иймээс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах, хүчирхийллийн элдэв хэлбэр, хандлагатай тууштай тэмцэх тэдний боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудалд анхаарч хуухэд, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын үндэсний чуулганы шийдвэр үр дүнг жил oүр гарган ард түмэнд мэдээлж байх, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох асуудлыг санал болгосон юм. Энэ удаагийн Улсын Их Хуралд 7 эмэгтэй гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
- Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд гэр бүл хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана. Гэр бүлийн хөгжилд туслах нийгмийн үйлчилгээг хүүхдийг хүмүүжүүлж, телевшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, өндөр настныг халамжлах, нийгмийн эрүүл мэнд, ахуйн соёлын нөхцөлийг сайжруулахад чиглүүлэхээр заасан юм.
- Гэр бүлийн орчин, түүний телевшил, хөгжилд өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийг хангаж, ялгаварлан гадуурхах, шоовдорлох, хүчирхийллийн аливаа илрэлийг хориглож хүмүүнлэг ёсноос гажууд адал балмад явдал, садар самууныг сурталчлах зэрэг ёс бус үйл ажиллагааг Монгол уламжлал, зан заншилд үл нийцнэ гэж төрийн бодлогыг тодорхойлж өгсөн болно.
Хөтөлбөрийн заалт
АРВАН НЭГ. Нийгмийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний оюуны багтаамж эрс нэмэгдсэн орчин үед хүн хувь заяагаа болон нийгмийнхээ эрх ашиг, эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, дадлага, мэргэжил боловсролтой болж чадах, тэр бүхнээ идэвхтэй амьдралынхаа бүхий л хугацаанд байнга арвижуулж байх нөхцөл бололцоог иргэддээ бүрдүүлэхийг чухалчилна.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч эрдэм оюуныг үнэлэх төрийн бодлогын үндсийг тодорхойлж Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын хөгжил дэвшлийн эх урвалж бол тасралтгүй хөгжиж байх бүтээлч хүч, эрдэм боловсрол, оюуны болон мэргэжлийн өндөр чадвар бvхий Монгол Улсын иргэн мөн. Үндэсний оюуны чадавхи нь Монгол Улсын хөгжлийн үндэс болно гэж тодорхойлсон юм.
- Ерөнхийлөгч Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын төслийг бие даан боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан юм.
- Шинжлэх ухаан, технологийг ойрын жилүүдэд хөгжүүлэх чиг баримтлалыг нэгдүгээрт, өмчийн олон хэлбэрийн шинжлэх ухаан-технологи-үйлдвэрлэл-бизнес, шинжлэх ухаан-сургалт гэсэн бүтэцтэйгээр шинжлэх ухаан, технологи өрсөлдөн хөгжих орчинг бий болгох, хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг үндэсний уламжлалт технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ материал, машины үйлдвэрлэлийн технологи, биотехнологи, химийн болон мэдээллийн технологи хэмээн тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт, оюуны өмч, үүний дотроос аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээлийг хуулийн хүчтэй хамгаалалттай байлгах, деревдүгээрт, уламжлалт ба орчин үеийн шинжлэх ухаан, технологийн санг бий болгож баяжуулах, түгээж ашиглах, тавдугаарт, дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрдэмтдийг үр бүтээлтэй ажиллуулах оюуны болон материаллаг нөхцөл бололцоог бий болгох эрх зүйн баталгааг хангах явдал гэж тодорхойлсон юм. Төслийг хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна.
- Шинжлэх ухааны академийн бүтэц зохион байгуулалтын талаар санал өгч Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгуулан батлууллаа.
- Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 35 жилийн ойд илгээлт явуулж шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
- Ерөнхийлөгчөөс Боловсрол-2010 бодлого, мен Засгийн газарт тавьсан саналын дагуу боловсролын тухай хуульд техникийн болон мэргэжлийн сургууль нь суралцагчдад техник, технологи, мэргэжлийн анхан дунд шатны боловсрол эзэмшүүлэх байгууллага байна Энэ сургууль нь сургалт үйлдвэрлэлийн буюу үйлдвэр сургалтын төв хэлбэртэй байж болох, түр сургалтаар мэргэжил эзэмшүүлэх, дээд боловсролын тухай хуульд Дээд боловсрол нь дотроо мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хэсгээс бүрдэнэ. Их сургууль мэргэжил дээшлүүлэх байгууллага гэж мэргэжлийн боловсрол олгох системийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгсө-болно.
Хөтөлбөрийн заалт
АРВАН ХОЁР. Монгол Улсын гадаад бодлогод гарч буй нааштай өөрчлөлтийг лавшруулж гадаад орчин манай ардчиллын үйл явцад эргэлзэхгүй байх нөхцөлийг бататгаж, эдийн засгийн хямралыг сааруулан зогсоож цаг хожих шаардлагыг хангах чиг бодлогоо тууштай үргэлжүүлнэ.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг Улсын Их Хурал 1994 онд баталсан. Монгол Улсын гадаад бодлого нь тус улс хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах явдал мөн гэдгийг тодорхойлж баталгаажуулан мөрдөж байна.
- Монгол Улс бие даасан, эсвэлд үл нэгдэх, нээлттэй бодлого явуулж, тус улсын гадаад харилцааг өрөөсгөл байдлаас гаргаж, олон түнштэй болох, дэлхийн хамтын нийгэмлэгт зохих байр сууриа олох чиг барьсан олон сурвалжилт үйл ажиллагаанд шилжих ийм бодит баталгааг бий болгож ардчилал, зах зээлийн харилцааны шинэ замд эргэлт буцалтгүй шилжин орсон гэдгээ дэлхий дахинаа харуулж чадлаа.
Үүний нэг илэрхийлэл бол АНУ-ын Ерөнхийлөгч Б. Клинтон Австрали, Тайландад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсыг Ази дахь ардчиллын нэгэн жишээ болгож ярьсан явдал юм. Мөн АНУ-аас манай улсад худалдааны нэн таатай нөхцөлийг жил жилээр сунгаж олгодог байсныг Ерөнхийлөгч Б.Клинтоны шийдвэрээр байнгын болгосон, хандивлагч орнуудаас ихээхэн хэмжээний зээл, тусламжийг үргэлжлүүлэн олгож байгаа, өндөр хөгжилтэй орнууд Монголд хөрөнгө оруулан, салбараа нээж байгаа болон бусад олон жишээ дурдаж болно. - Ерөнхийлөгч манай улсын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг тууштай дэмжиж туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголд хандивлагчдын зөвлөлдөх уулзалтыг цаашид үргэлжлүүлэн зохион явуулахад туслалцаа үзүүлэх, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг тэргүүлэх чиглэлд гадаадын тусламж авах зайлшгүй шаардлага байгаа тухай илгээлтийг 1994 онд 18 орны төрийн тэргүүн нарт явуулсан. Энэ нь гол зохион байгуулагч Японы Засгийн газар, Дэлхийн банк энэхүү уулзалтыг үргэлжлүүлэн явуулахаа илэрхийлж түүнийг нь хандивлагчид дэмжсэнээс гадна урьд урьдынхаас илүү зээл, тусламж үзүүлэхээр амлахад түлхэц үзүүлсэн болно.
- ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай манай Засгийн газрын хамтран ажиллаж хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслүүдийн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, дүгнэх бүхий л үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцаж санал бодлоо илэрхийлж ажилласан юм.
- Ерөнхийлөгч Дорнод Монгол нь манай ойрын ирээдүйн хөгжлийн тулгуур бааз, хүн амыг арвин их “үүц” нутаг юм. Дорнод Монголын нутаг нь олон улсын Түмэн гол төслийн бүрэлдэхүүн хэсэг гэж байр сууриа илэрхийлж санал өгсөн. Төслийн Монголын хэсэг Түмэн гол төсөлд Монгол Улсын оролцох xөтөлбөрийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулан ажиллаж байна
- 1995 онд Улсын Их Хурлын хуралдаа Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд 575 сар ам.долларын зээл, тусламж авч ашиглаад байна. Иймд зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, түүний дүнгээр бий болсон хeрeнгөөр хөгжлийн сан байгуу өсгөж арвижуулан хeрeнгө оруулалтад ашиглах, гадаа түншийн итгэл найдварыг хүлээх, гадаадын хөрөнге оруулагчдад болгоомжлол төрүүлэхээс сэрэмжлэх төлбөр тооцоог Монголбанк цаг хугацаанд хийж байхыг санал болгосны дагуу зарим ахиц өөрчлөлт гарч байна.
Хөтөлбөрийн заалт
АРВАН ГУРАВ. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан үндэсний эрх ашигт маань нийцэж харилцан ашигтай байвал том жижиг ямар ч улстай үзэл суртал, нийгмийн байгуулалтыг үл харгалзан харилцах бодлогыг баримтална.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Энэтхэг, Тайланд, Лаос, Вьетнам, ХБНГУ, Унгар, Бельги, Европын Холбоо, Франц, Англи, Индонез, Шинэ Зеланд, Австрали зэрэг улсад албан ёсны айчлал хийсэн ба тэдгээр нь төрийн дээд удирдлагын хэмжээнд хэлхээ холбоо тогтоох, харилцан ойлгох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгах, цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болов.
- Ерөнхийлөгчийн урилгаар Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Кыргиз Улсын Ерөнхийлөгч ААкаев, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Б Хэйден, Унгарын Ерөнхийлөгч А.Гөнц, Болгарын Ерөнхийлөгч Ж.Желев, Турк Улсын Ерөнхийлөгч с Демирель, Кувейт Улсын эрхэм дээд Эмир Шейх Аль Сабах, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч К.Р.Нараянан нар манай улсад айлчилсан. Үүнээс гадна манай улсад албан ёсны айлчлалаар ирсэн Японы Ерөнхий сайд ТКайфу, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн, ОХУ-ын гадаад хэргийн сайд Е.М.Примаков, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкер, АНУ-ын Тэргүүн хатагтай Хиллари Клинтон болон ХБНГУ, Дани, Англи, Беларус Улсын Гадаад хэргийн сайд нар зэрэг дээгүүр зиндааны 33 төлөөлөгчийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, хоёр талын сонирхсон асуудлаар ярилцаж санал солилцсон байна.
- Эдгээр айлчлалын хүрээнд Хятад, Энэтхэг, Турк, Болгар, Кыргиз, Казакстан, Лаос улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэ нөхцөл байдал, харилцааны шинэ зарчимд нийцүүлэн байгуулсан бөгөөд манай түүхэнд анх удаа ХБНГУ, Франц, Англи, Австрали, Шинэ Зеланд, Индонез зэрэг улсуудтай харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон тулгуур баримт бичиг байгуулав. Мен нийгэм, эдийн засгийн хөгжлийн тодорхой салбар, чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар бусад 38 гэрээ хэлэлцээр, протокол, хамтарсан мэдэгдэл зэргийг байгуулсан байна.
- 1995 онд НҮБ-ын 50 жилийн ойд зориулсан Ерөнхий Ассамблейн тусгай хуралдаанд Ерөнхийлөгч оролцож үг хэлсэн ба дэлхийн улс түмэн ирэх зуунд энх тайван, хөгжил дэвшил, тэгш эрх, шударга ёсны үндсэн дээр аж төрөх, хамтран ажиллах, хамтын нийгэмлэгийн цаашдын зорилго, зарчмыг тодорхойлсон тунхаглалыг хэлэлцэж батлахад дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нарын хамт оролцов. Ерөнхийлөгчөөс чуулганд хэлсэн үгэндээ Монгол Улс тус байгууллагын үйл ажиллагаа, хүч чармайлтыг хойшид ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсний хамт олон улсын хэлэлцээ явуулахад удирдлага болгох зарчмуудыг мөрдөх тухай саналыг дэвшүүлэн тавьсан билээ.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зар ангид бүс болгох тухай Ерөнхийлөгчөөс Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам боллоо.
- Ерөнхийлөгч Ази, Номхон далайн бүсийн байгууллагуудын хүрээнд бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгсөн. АПЕК-ийн ажлын нэг хэсгийн (эрчим хүчний асуудлаарх) ажиллагаанд оролцож байгаа бөгөөд тээвэр, аялал жуулчлал, худалдааг дэмжих асуудлаарх бусад гурван хэсгийн ажиллагаанд оролцох хүсэлтээ гаргаад байна. АСЕАН-ны Бүсийн чуулгын ажиллагаанд манай улс оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
- Ерөнхийлөгч 1996 онд анх удаагаа НҮБ-ын ЮНЕСКО-д зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Ф. Майортой уулзан хамтын ажиллагааны байдал, телевийн талаар санал солилцож Монгол, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
- Монгол Улс далайн эрх зүйн конвенц, Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенц, Далайн тээврийн олон улсын конвенц, Дэлхийн худалдааны байгууллага бий болгох тухай болон худалдааны олон талт хэлэлцээрүүд, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай Гэрээ зэрэг олон талт баримт бичигт нэгдэн орсон ба тэдгээрийг соёрхон баталсан тухай батламж жуух бичигт Ерөнхийлөгч гарын үсэг
- 29 хүнийг Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар болон хавсран суух элчин сайдаар томилж гадаад улсад суугаа 29 элчин сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн Ерөнхийлөгч гадаад улсаас манай улсад суухаар томилогдсон 78 элчин сайд нарт аrреман өгсөн ба 63 элчин сайдын өргөн барьсан жуух бичгийг хүлээн авав.
Хөтөлбөрийн заалт
АРВАН ДӨРӨВ. Гадаад өрийн асуудлыг улс орны эрх ашигт нийцүүлэн зохицуулах арга хэмжээ авна.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газартай нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Унгар, Монгол Германы хооронд үүссэн шилжих рублийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, одоо төлбөр хийгдэж байна.
- Монгол Улс ОХУ-ын хооронд үүссэн өр, төлбөрийг Оросын талтай зөвшилцөн зохицуулах талаар баримтлах санал боловсруулан Засгийн газарт өгсний дагуу хоёр орны Засгийн газрын ажлын хэсэг өрийн асуудлаар удаа дараа уулзсан бөгөөд өрийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна.
Хөтөлбөрийн заалт
АРВАН ТАВ. Улс орны эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө бүх нөөцөө дайчлахдаа монгол эх орны байгаль орчныг бид өвөг дээдсээсээ өвлөн авсан төдийгүй үр хүүхдээсээ зээлдэн хэрэглэж байгаа гэдгийг ямагт санах болно.
Хэрэгжилтийн байдал
- Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийн баримтлалд тогтвортой хөгжил-байгаль орчин гэсэн бүлгийг оруулсан. Манай орны цаашдын тогтвортой хөгжлийн үндэс суурь нь байгаль орчин гэж үзсэн. Өнөө болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, байгалийн жамаар нөхөн сэргээх нийгмийг байгалийн гамшиг, орчны сөрөг нөлөөллөөс сэргийлэх асуудлыг нийгмийн тэргүүлэх салбар хөгжүүлэхээр заасан.
- Байгалийн баялаг бол хөгжлийг түргэтгэхэд хамгийн туруун ашиглаж болох, тохиромжтой, дөт байдаг нөөц юм. Гэхдээ байгалийн нөхөн сэргээгдэх эх үүсвэр бүхий нөөцийг түлхүү, сэргээгдэхгүй баялгийг дутуу ашиглах байгаль орчинд хоргүй технологи хэрэглэх бодлого явуулбал тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл төдийгүй оршин тогтнохын үндсэн нөхцөл байдаг нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг сахин хамгаалж мөрдөж амьдарна гэж тодорхойлж болно.
- Монгол Улс 1992 онд Рио-де-Жанейрогийн бага хуралд дэвшүүлсэн саналыг Ерөнхийлөгч үндэс болгон Монгол Улсын нутаг дэвсгэрийг дэлхийн шим мандлын тусгай хамгаалалттай бүс нутаг болгож, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг эдийн засгийн хэмнэлттэй тогтолцоонд оруулж экологийн даац чадавхид нийцүүлэн эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх замаар нийгмийн дэвшлийг хангах төрийн бодлогын үндсэн зарчмыг тодорхойлж түүнийг баримтлан ажиллаж байна. Үүний дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тусгай хамгаалалтын газар нутгийн үндэсний хөтөлбөр батлан мөрдөж өнөөдөр тус улсын нутаг дэвсгэрийн 10 орчим хувь буюу 15.6 сая та газар нутгийг дархлан хамгаалаад байна.
- Ерөнхийлөгч “Бидний оршин буй гариг –WWF-2000 ” хөдөлгөөнийг дэмжиж 1996 онд илгээлт явуулж түүнд Монгол улсын нутаг дэвсгэрийн 30 хувь буюу 49 сая га газар нутгийг тусгай хамгаалалтад авахаа илэрхийлээд байна.
- Ерөнхийлөгч Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тав дахь их хуралд оролцож төрөөс байгаль орчноо хамгаалах, түүнтэй зохицож амьдрах талаар баримтлах бодлогын асуудлаар үг хэлсэн юм.
- 1994 онд Ерөнхийлөгч алт олборлож, хайж буй аж ахуйн нэгжийн ажил байдалтай танилцаад Заамар, Туулын ордод алт олборлож буй аж ахуйн нэгжийн удирдлага, ажилчидтай уулзаад хэлсэн үгэндээ олборлох технологи муу байгаагаас алт бүрэн авч чадахгүй байгаа, алт олборлоод орхисон газрыг дарж тэгшлэх хөрөнгийг үйлдвэрийн зардалд тусган шийдвэрлэж байх, алт угаасан усыг шууд голд нийлүүлж буй технологийг өөрчлөх, Төв аймгийн Заамар сумын нутагт олон аж ахуйн нэгж их хэмжээний газрыг алт олборлолтод зориулан ашиглаж байгаагаас бэлчээр багасгах, ашигласан газрыг тэгшилж нөхөн сэргээх ажил хийгдэхгүй байгааг анхааруулж энэ талаар Засгийн газарт санал өгсөн.
- 1995 онд Ерөнхийлөгч Богд хан Хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачилгыг дэмжих тухай зарлиг гаргаж Бурхан халдун нэрт Хан Хэнтий уулын тэнгэрийг тайх зарлигийн бичиг гаргаж Бурхан халдун хайрханыг Хан төрийн ёсоор их тайлгаар тахихаар шийдвэрлэж, тахилгын ёслолд оролцсон юм.
Монгол Улсын Еренхийлөгч Пунсалмаагийн Очирбат