Б.Баярсайхан
/УТБА-ийн захирал/
Шинэ толь №19, 1997
Түлхүүр үг: нутгийн өөрөө удирдах ёсны шинж, нутгийн өөрөө удирдах ёсноос өмнөх тогтолцоо, нутгийн өөрөө удирдах байгууллага
1992 онд баталсан Монгол улсын шинэ Үндсэн хууль нь орон нутгийн удирдлагын өмнөх тогтолцоог үндсээр нь өөрчлөх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.
Үндсэн хуулийн (4 дүгээр бүлэг) үзэл санааны дагуу “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” батлагдан одоо үйлчилж байна.1996 онд дээрх хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүний үндсэн дээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль” шинээр батлагдан гарлаа.
Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө ёсыг төрийн удирдлагатай хослуулсаны үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан.
Монгол улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг нийслэлд, аймаг суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт дүүрэг нь хороонд хуваагддаг бөгөөд тэдгээрт нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх байгууллага нь аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хорооны Иргэдийн Нийтийн Хурал.
Орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субъект нь тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэн дээд шатны Засаг даргаас томилогдсон Засаг дарга байна.
Нутгийн удирдлага нь нэг талаас иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар гаргах зарчимд үндэслэн сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нөгөө талаас засаг төрийн төлөөлөгч-Засаг даргын үйл ажиллагааны нийлбэр цогц юм.
Нутгийн өөрөө удирдах ёс нь дараах үндсэн шинжийг дотроо агуулна.
- Нутаг дэвсгэрийнхээ аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх.
- Өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэр нь тухайн нутаг дэвсгэр хамт олныг зааглах, өөрөөр хэлбэл тэндээ заавал биелүүлэх хүчин төгөлдөр байна.
- Эрхлэх асуудлаа шийдвэрлэн хэрэгжүүлэхэд нь гадны ямар нэг дарамт шахалтад орохгүйгээр бие даан ажиллах бололцоотой байх зэрэг болно.
Нутгийн удирдлагын өмнөх тогтолцооны тухайд
Нутгийн өөрөө удирдах ёс, түүний байгуулалыг өмнөх үеийн АДХ-тай адилтгах хандлага байдаг. 1992 оны Үндсэн хуулиас өмнөх тогтолцоонд аймаг, хот, район, сум хороодод эрх барих байгууллага нь тэдгээрийн Ардын депутатуудын хурлууд байсан. Ардын депутатуудын хурлууд нь нэг талаас тухайн орон нутгийн иргэдээс сонгогддог төлөөлөгчдийн байгууллагын шинжтэй байсан боловч нөгөө талаас төрийн эрх барих байгууллагын бурэлдэхүүн хэсэг болж, төрийн удирдлагыг харъяа орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Энэ утгаараа АДХ нь орон нутагтаа дээд шатны хурлын байгууллагын шийдвэрийг биелүүлэгч, энэхүү шийдвэрийг биелүүлэх хурээнд тодорхой шийдвэр гаргах хязгаарлагдмал эрхтэй байсан байна.
Нутгийн удирдлагын тогтолцоо нь зөвхөн босоо шугаман холбоотой ба Гүйцэтгэх захиргаа нь хурлын шууд харъяа гүйцэтгэн захирамжлах үүрэгтэй байсан боловч, ихэнх тохиолдолд АДХ-ыг орлох, эрх мэдлийн хувьд давамгайлах шинжтэй байсан.
АДХ нь байнгын бус үйл ажиллагаатай бөгөөд хурлын чуулганыг зарлан хуралдуулах, зохион байгуулах эрхийг Гүйцэтгэх захиргаа хэрэгжүүлж ирсэн. Хурлын өдөр тутмын ажлыг Гүйцэтгэх Захиргаа эрхэлж байсан. Өмнөх хууль тогтоомжуудад Хурал, түүний гүйцэтгэх захиргааны бүрэн эрхийг нэгдмэл байдлаар томъёолж байсан байна.
Орон нутгийн АДХ нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргах ба дээд шатны хурал нь доод шатны АДХ ба Гүйцэтгэх захиргааны тогтоол захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох түүнчлэн АДХ-ын доод шатны хурлын тогтоолыг зогсоох эрхтэй байна.
АДХ нь хуулийн дагуу тухайн засаг захиргааны нэгжийн хөдөлмөрчдөөс нийтээрээ, тэгш, шууд, нууц сонгуулийн үндсэн дээр сонгогдон байгуулагдахаар заасан боловч улс төрийн тоталитар тогтолцооны нөхцөлд энэ нь тунхаглал төдий байсан билээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн байдал
Өмнө өгүүлсэн нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн шинжүүдээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ажиллах эрх зүйн баталгааг Үндсэн хууль, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль”-иар бий болгосон.
1.Монгол улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум дуурэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид байна” гэж заасан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөвхөн нутгийн өөрөө удирдах байгууллага болж, төрийн удирдлагын үүргийг Засаг дарга хэрэгжүүлэх болсноор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлага гэсэн 2 бие даасан, гэхдээ харилцан хамаарал бүхий хэсгээс бүрдэх болсон байна.Өөрөө удирдах болон төрийн удирдлагын байгууллагууд нь бие биеэ орлох, аль нэг нь давамгайлахгүй байх үндэс бий болсон.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөө цагт түүний Тэргүүлэгчид байнгын үйл ажиллагаатай ажиллах болсноор Гүйцэтгэх захиргаа АДХ-ын үүргийг хэрэгжүүлж ирсэн өмнөх практик өөрчлөгдөж байна.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь:
а). Нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх
б). Улс, шийдвэрлэхзд хун амыг зохион байгуулж оролцуулах дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах ундсэн үүрэгтэй.
3.Нутгийн өөpөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, орон нутагтаа бүрэн засаглах эрх зуйн баталгаа бий болсон.
Yүнийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж ул болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой aсуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж 62 дугаар зүйлийн 2 дугаарт томъёолсон байна.
4.Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх чиглэлд хийсэн томоохон алхам нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг иргэдээс шууд сонгох үндсэн дээр байгуулахаар өөрчилсөн явдал юм. Өмнө нь доод шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн нийтийн хурлаас тодорхой тооны төлөөлөгчийг дээд шатны хуралд төлөөлүүлэн сонгож байсан практикаас татгалзан тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс шат шатныха Хурлыг сонгон бүрдүүлэх болсон нь:
a/. Иргэдийн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн амь дралд оролцох оролцоог өргөжүүлсэн
б/ Орон нутгийн Хурлын байгууллагад улс төрийн хүчнүүдийн үүргийг өндөржүүлж, тухайн нутаг дэвсгэр дэх иргэдийн улс төрийн үзэл бодол, ашиг сонирхлын бодит төлөөллийг бий болгосон.
в/ Ингэснээр Иргэдийн Төлеөлөгчдийн Хурал нь бүрэлдхүүний хувьд олонхи, цөөнхөөс бүрдэж, өөрөө өөрийгөө хянах, Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бурдсэн.
г/. Хурлын ажил хэрэгч чанарт зохих дэвшил гарч байгаа зэрэг ач холбогдолтой.
- Монгол улсын Үндсэн хуулинд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”гэж заасан.
Орон нутгийг дээрхэд нийцүүлэн хөгжүүлэх, түүний удирдлагыг боловсронгуй болгох эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдуулэх чиглэлд тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч цаашид авч хэрэгжуүлэх шаардлагатай зүйлүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Үүнд:
-Орон нутгийн өмч, татварын тогтолцоог бий болгож хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгөх;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг бэхжүүлж, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бололцоог ашиглах замаар орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх;
-Орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг болон иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийг өргөтгөх;
-Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглах асуудлаар орон нутгийн удирдлагын эрхийг өргөтгөх;
-Аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачлагын иргэдийн байгууллагыг бүртгэх хөрөнгийн нэмэгдэл үр дүнг дээшлүүлэх, татан буулгах эрхийг орон нутгийн байгууллагад олгох зэрэг асуудлууд орж байна.
- Нутаг дэвсгэрийн нэгжийн хөгжлийн бие даасан байдал, цогцолбор шинжийг нэмэгдүүлэхэд. “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого” чухал ач холбогдолтой. Бүс нутаг, аймаг сумдын эдийн засгийн чадавхийг тодорхойлж хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоон, орон нутгийн хөгжлийн ялгааг жигдрүүлэх үндсэн дээр дэд бүтцийг хөгжүүлэх зорилт чухлаар тавигдаж байна.
Манай улсын хөгжлийн гол тэнхлэг (инженерийн дэд бүтцийн харьцангуй хөгжил). Сухбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншандыг холбосон босоо чиглэлд байгаа юм.
Тэгвэл төслийн дагуу улсын хөгжлийн ирээдүйн гол тэнхлэгийг хэвтээ чиглэлд шилжүүлэх, ингэснээр Монгол орны био уур амьсгалын тохиромжтой бүсэд, өнөөгийн хамгийн олон хот, суурин газрыг цаашид хамрах үйлчлэлийн хүрээнд, ирээдүйд биеэ даан хөгжих нутаг дэвсгэрийн цогцолборуудыг болон алсдаа Зүүн, Зүүн өмнөд Ази, Европын орнуудыг хамгийн дөт автозам, инженерийн шугам, сүлжээгээр холбох агуулгатай юм.
Одоо байгаа болон ойрын ирээдүйд зайлшгүй гарах магадлалтай босоо тэнхлэгүүдийг тодорхойлон зохих аймгуудын төвийг холбож, хангай, хээр, говийг дамнасан ирээдүйн бүсүүдийн хөгжлийн дэд бүтцийн сүлжээг гаргаж,улмаар умард өмнөд хоёр хөршийн зах зээлд гарах, энэ зах зээлүүдийг хооронд нь ойртуулах нөхцлийг бүрдүүлэх.
Босоо тэнхлэгүүдийн уулзварт буюу түүний ойролцоо байгаа Ховд, Улиастай, Арвайхээр, Улаанбаатар, Чойбалсан хотыг төв болгосон эдийн засгийн бүсчлэл үүсгэж, нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн aсyудлыг цогцолбороор шийдвэрлэх, байгалийн нөөцийг ашиглах нь чухал юм. Учир нь энэ хотууд бие биендээ харилцан үл таталцах нутаг дэвсгэрийн бүтцүүдийн харьцангуй төвд байгаа чухал онцлогтой.