Элизабет Нёлле – Нойманн
/Алленсбахын олон нийтийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: хүн амын үнэт зүйлсийн баримжааг судлах, Чиксцентмихалийн судалгаа, нээллтэй нийгэм
Үнэт зүйлс өөрчлөгдсөнийг мэдсэн нь
Шинжлэх ухааны үндэстэй олон нийтийн санаа бодлын судалгаа хичнээн үр өгөөжтэй болохыг үнэт зүйлсийн өөрчлөлтийг тогтоосон явдал нотолж байгаа бөгөөд үүнийг илтгэн харуулах өөр сэдэв олоход хэцүү юм. ХБНГУ дахь үнэт зүйлсийн өөрчлөлтийг тандсан олон нийтийн санаа бодлын судалгааны үр дүнгийн тухай тайлан илтгэл анх тавихад хичнээн их эгдүүцэл, үл итгэсэн байдалтай тулгарснаа эргэн дурсахад амаргүй байна. Энэхүү үйл явдал 1975 оны зун Баден-Бадены ажил олгогчдын оны чуулган дээр болж өнгөрсөн юм. Урьд өмнө нь хэзээ ч иймэрхүү үйл явцыг, тухайлбал нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлтийг томруулдаг шилээр харж буй мэт тод томруунаар дагаж ажиглаж байгаагүй. Тэр үед Германд олон нийтийн санаа бодлын судалгаа хийж эхлээд 25 орчим жил болж байв. 1947 онд бид, өөрөөр хэлбэл Алленсбахын институт олон нийтийн санаа бодлын түүвэрчилсэн судалгаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэсээ л мөн үнэт зүйлс, зорилго, хүсэл эрмэлзлийг тандаж ирсэн юм. Эхний 20 жилд буюу 1947-1967 онуудад бид тухайлбал Германы шинэ тулгар ардчилсан тогтолцооны хөгжил бэхжилт зэрэг чухал бөгөөд сонирхолтой үйл явцыг ажиглаж байв. Аажмаар бид өөрчлөлтүүд алхам алхмаар, маш удаан хугацаанд явагддагт дасан зохицсон юм.
Хүн амын үнэт зүйлсийн баримжааллыг судлах зорилгоор 1967 онд бид тусгай захиалга даалгавраар бус харин огт санамсаргүйгээр асуултын өөр нэгэн хэлбэрийг туршиж үзсэн билээ.
Хийсвэр, ойлгоход хялбар бус асуултуудын оронд түүний шинэлэг, хүн амын өдөр тутмын амьдралд аль болох ойр томъёоллыг эрж хайх талаар бид байнга хичээж байв. Таны хувьд гол ” Үнэт зүйлс тань юу вэ?” гэж шууд асуухын оронд бид 1967 онд анх удаа шууд бус хэлбэрээр асуултаа томъёолсон юм. Ийм нэгэн асуултыг энд иш татваас: ” Одоо хүмүүжлийн талаар нэг асуулт тавья. Эцэг эхчүүд үр хүүхэддээ ирээдүйнх нь амьдралд хэрэгтэй гэж үзэн тэдэнд төлөвшүүлэх ёстой зүйлийн жагсаалт гаргасан юм. Эдгээрээс чухам алиныг нь Та нэн чухал гэж үздэг вэ?” Энэхүү жагсаалтанд эелдэг зан, биеэ зөв авч явах, ариун цэвэрч, арвич хямгач, зохион байгуулалттай байх, нөхцөл байдалд зохицох чадвар, ногдсон ажлаа сайн, сэтгэлээсээ хандаж хийдэг байх чанарууд орсон байв. Үүнээс 5 жилийн дараа уг асуултын томъёоллыг өөрчлөлгүйгээр дахин хүмүүст тавьсан юм. Тэгээд уг судалгааг захиалагчийн даалгавраар бус, санаа бодлын судалгаанд тогтсон он дараалсан тандалтын үүднээс хийсэн байсан учраас түүнд тухайн үедээ тодорхой боловсруулалт хийлгүй архивлан орхисон билээ.
1975 онд харин ажил олгогчдын чуулган болж уг судалгааг сөхөж харах завшаан гарав. Архивласан өнөөх материалтайгаа ойр танилцаад цочирдсон юм. Уламжлал ёсоор иргэдийн эрхэмлэн үзэж ирсэн ойлголтуудын үнэлэмж эрс буурсан байв. Судалгааныхаа үр дүнг цуврал байдлаар эхлээд “Die Zeit” хэмээх долоо хоногийн сонин, дараа нь фромм- хэвлэлийн газраас гаргасан бэсрэг товхимолд 1975 оны зун “Бүгдээрээ пролетари болох юм уу? ” гэсэн гарчигтайгаар нийтлүүллээ. Редакцийн газар бухимдаж цухалдсан захидлаар даруулсан юм. ” Die Zeit” сонин 1975 оны 7 дугаар сарын 30 дахь дугаартаа цухалдаж уурласан уншигчдын захиаг нийтэлсэн. Гэхдээ энэ үеэс улс төр, шашин шүтлэг, сүмд хандах хандлага, хэм хэмжээнд, ялангуяа бэлгийн харьцааны хэм хэмжээнд ихээхэн өөрчлөлт гарсан билээ. 1967 онд залуу эмэгтэйчүүдийн зөвхөн 24 хувь нь гэрлэлтийн баталгаагүйгээр эр хүнтэй хамт амьдрахыг ердийн үзэгдэл гэж тооцдог байв. Үүнээс хэдхэн жилийн хойно залуу эмэгтэйчүүдийн 24 бус, 76 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрдөг болжээ.
Ямар учраас түүвэрчилсэн санал асуулгын үр өгөөжийг үнэт зүйлсийн өөрчлөлтийг тогтоосон судалгаа сайн харуулж чадах вэ? Сэтгэлгээ, онолоор дамжиж танин мэдэхүй хөгждөг гэсэн ойлголт ихээхэн түгээмэл байдаг. Нийгмийн эмпирик судалгааны зорилт эн түрүүнд сэтгэлгээнээс гарсан таамналын- Попперын тайлбарласанчлан зөв, бурууг нь батлан тогтооход оршдог. Үнэн хэрэгтээ байгаль болон нийгмийн шинжлэх ухааны аль алинд санамсаргүй зүйл (сюрприз), тухайлбал байгалийн шинжлэх ухааны туршилт, нийгмийн судалгаанд практик дээр гарсан огт санамсаргүй, хүлээж байгаагүй үр дүн танин мэдэхүйн хөгжил дэвшилд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй холбогдуулж Пол Валеригийн нэг сайхан өгүүлбэрийг иш татъя. Тэрээр “хаана бид санамсаргүй зүйлтэй тулгарна, тэнд бид бодит байдалтай учир байна” гэжээ.
Гайхал төрүүлсэн бодит байдалтай учирмагц онолын сэтгэлгээ нь эл санамсаргүй зүйлийг судлан, шинээр эмпирик судалгаа хийж дэвшигдэн гарч ирсэн таамналыг шалгадаг. Америкийн томоохон социологч Роберт Мертон үүнтэй холбогдуулж бүр 1949 онд Онол ба Эмпиризм, Эмпиризм ба Онолын харилцан холбооны талаар өгүүлэл бичжээ.
Манай үнэт зүйлсийн тогтолцоог урт удаан хугацаанд тодорхойлох өөрчлөлт
1975 онд тогтоосон үнэт зүйлсийн өөрчлөлт энэхүү санамсаргүй нээлтийн тод томруун жишээ юм. Чухамхүү түүнээс үүдэн ихээхэн эргэлзээ төрж, уг өөрчлөлт нь түр зуурын, богино хугацааны шинжтэй агаад удахгүй бүх зүйл хэвэндээ орно гэсэн үзэл ихээхэн газар авсан байв.
Энэхүү тохиолдлоор нээн илрүүлсэн үнэт зүйлсийн өөрчлөлт цөг уурын үзэгдэл үү эсхүл энд манай үнэт зүйлсийн системийг урт удаан хугацааны турш тодорхойлох өөрчлөлт үү гэсэн асуулт гарч ирсэн юм. Энд би 1976 онд Мюнхенд болсон “Хандлагын өөрчлөлт” сэдэвт хурлыг санаж байна. Илтгэл болон ярилцлаганд оюун санаа, ёс зүйн хүрээнд, өөрөөр хэлбэл үнэт зүйлст өөрчлөлт орсоныг тусгасан байв. Миний дэргэд сууж байсан Арнольд Гелен надаас ” Та яагаад юу ч хэлэхгүй байна вэ?” гэж асуусан юм. Үүнд би “Хандлагын өөрчлөлт гараагүй учраас” хэмээн хариулсан билээ. Уг асуултанд би одоо ч гэсэн, түүнээс 20 жилийн дараа үүнтэй ижлээр хариулж чадах байна. Миний онцолж буй хүрээ нь хамтын үзэл, үүрэг хариуцлага өөртөө хүлээн авах нийтэд захирагдахад бэлэн байгаа байдал юм.
Эдгээрийг эцэг эхчүүд хүүхэддээ төлөвшүүлэх ёстой үнэт зүйлсээр 1967 онд хүн амын 61 хувь нь хүүхдүүдийнхээ тухайн нөхцөл байдалд зохицох, тогтсон журамд захирагдах чадварыг тэдэнд хамгийн чухал чанар хэмээн үзжээ. 90-ээд оны дунд үед Өрнөд Германчуудын 35 хувь нь ийм байр суурьтай байв. Мөн энэ хугацаанд хөдөлмөрт хандах хандлага болон амьдралын утга учирын тухай ойлголт удаан өөрчлөгджээ. Үүнийг дараах хоёр чухал асуултаас тодорхой болно.
Yүнээс нэг нь “Та ажил хийж буй цагаа юу, ажил хийгээгүй цагаа илүү үнэлдэг үү эсхүл аль алинд дуртай юу?” гэсэн acyулт байв. “Би аль алинд нь дуртай” гэж хариулсан хүмүүс амьдралын түвшний хувьд хамгийн өндөр байв. Гэхдээ Өрнөд Германы хувьд чухамхүү ийнхүү хариулагчид 1962 онд 58 хувийг эзэлж байсан бол эдүгээ 48 хувь болж буурчээ. Зүүн Германд 1990 онд 71 хувь нь “Би аль алинд нь дуртай” гэж хариулж байсан бол 1995 онд явуулсан сүүлийн судалгаагаар дөнгөж 56 хувь нь л ингэж хариулжээ.
(Зураг 1) Зураг 1: Чөлөөт цагийн нийгэм болох замд
Асуулт: ” Та ер нь хийж буй цагаа юу, ажил хийгээгүй цагаа илүү үнэлдэг үү эсхүл аль алинд дуртай юу?”
Хоёр дахь гол асуулт нь “Хоёр хүн аж амьдралынхаа тухай ярилцаж байв. Нэг нь “Би амьдралаа үүрэг, зорилго гэж үзэж, түүнийхээ төлөө бүх хүч чадлаа зориулна. Хэдийгээр амаргүй хүнд, хүч хөдөлмөр шаардах нь их байдаг ч амьдралдаа ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийг эрмэлздэг. Нөгөөх нь: “Би амьдралаас таашаал авахыг хүсдэг, зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү хичээл зүтгэл гаргахгүй. Эцсийн эцэст хүн нэг л удаа амьдарна, тиймээс гол нь сайхан амьдрах нь чухал гэжээ. Таны бодлоор энэ хоёрын хэнийх нь зөв бол?” гэсэн томъёололтой байв.
1964 оны байдлаар Өрнөд Германд “Би амьдралаа үүрэг зорилт гэж үздэг” хүмүүс 60 хувь, “Би эн түрүүнд амьдралаас таашаал авахыг хүсч байна” гэсэн байр суурь баримтлагчид 28 хувь болж байв. Олонхийг бүрдүүлж буй хэсгээс амьдралаа Yүрэг зорилттой холбож үздэг хүмүүс илт олон байв. 1996 оны 7 дугаар сард зөвхөн 43 хувь нь “Би амьдралаa үүрэг зорилт”, 36 хувь нь “Би эн түрүүнд амьдралаас таашаал авахыг хүсч байна” гэж үзэж байв. Эдүгээ энэ хоёр хандлагыг төлөөлж буй хүмүүсийн тоо бараг ойртсон бөгөөд энэ нь үнэт зүйлсийн баримжаалалд тусгалаа олж байгаа юм.
Зураг 2: Амьдралаас таашаал эрэгчдийн нийгэм болох замд
Асуулт: “Хоёр хүн аж амьдралынхаа тухай ярилцаж байв. Нэг нь “Би амьдралаа үүрэг, зорилго гэж үзэж, түүнийхээ төлөө бүх хүч чадлаа зориулна. Хэдийгээр амаргүй хүнд, хүч хөдөлмөр шаардах нь их байдаг ч би амьдралдаа ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийг эрмэлздэг. Нөгөөх нь: “Би амьдралаас таашаал авахыг хүсдэг, зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү хичээл зүтгэл гаргахгүй. Эцсийн эцэст хүн нэг л удаа амьдарна, тиймээс гол нь сайхан амьдрах нь чухал гэжээ. Таны бодлоор энэ хоёрын хэнийх нь зөв бол?”
Зүүн Германчууд зургаахан жилийн дотор үнэт зүйлсийн хувьд өрнөдийнхэнтэй ойртжээ. 1990 онд тэдний 62 хувь нь амьдралыг үүрэг зорилт, 18 хувь нь эсрэгээр “Би амьдралаас таашаал авахыг хүсдэг” гэж үздэг байв. 1996 оны 7 дугаар сарын байдлаар тэдний 49 хувь нь ” Би амьдралаа үүрэг зорилт”, 33 хувь нь “Би амьдралаас таашаал авахыг хүсдэг” гэжээ. Энд амьдралаас таашаал авахыг эрмэлзэх хандлага хүчтэй болж байна.
Ренате Кёхер “Үнэт зүйлсийн өөрчлөлт ба хүмүүжил гэдэг өгүүлэлдээ: “Хүмүүс хөлөө алдахад өөрчлөлтийг үнэлж цэгнэхэд нь тус дөхөм болж чадахуйц арван үнэлэмжийн шалгуурууд сүүлийн хэдэн арван жилд алдагдсан нь нөлөөлсөн ” гэжээ.
Үнэт зүйлсийн өөрчлөлт ба аз жаргал
Цуглуулсан баримтаас үнэт зүйлсийн баримжаалалд өөрчлөлт орсныг олж тогтоогоод би цочирдсон гэдгээ өмнө өгүүлсэн билээ. Энэ нь гэхдээ эдгээр өөрчлөлтийг би сэтгэл хөдлөлөөр түргэн дүгнэж түүнийг аюултайд тооцож байв. Гэхдээ ийнхүү үзэх нь зөв болов уу? Эдгээр өөрчлөлтийг эерэгээр дүгнэх боломжтой байв уу, хувь хүний эрх чөлөөг улам бүр дөвийлгөн, хувийн эрх чөлөөг хүлсэн бүх хязгаарлалт, түүнчлэн эдгээртэй холбоотойгоор хувийн эрх ашиг, хэрэгцээтэй зэрэгцүүлэхэд хамтлагийн болон хэсэг бүлгийн эрх ашгийн үнэлэмж буурсныг тэмдэглүүштэй юу?
Берлиний Их сургуулийн эдийн засагч миний мэргэжил нэгт Буркхард Штрюмпелтэй хамтран 1980-аад оны дундуур “Ажил хөдөлмөр өвчтэй болгодог уу? Ажил хөдөлмөр аз жаргал авчирдаг уу?” гэсэн нэртэй ном бичсэн юм. Уг номондоо бид Герман болон бусад улс орны тоо баримтанд түшиглэн эдгээр өөрчлөлтийн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ харилцан солилцож буй захидлын хэлбэрээр үндэслэсэн билээ. Дашрамд тэмдэглэхэд Холбооны хөдөлмөрийн албаны оны шагнал хүртсэн эл номонд тэр үед үнэлэмжийн баримжаалалд гарсан өөрчлөлтийн талаарх байр сууриуд харилцан адилгүй байгааг тусгасан бөгөөд магадгүй өнөөдөр ч гэсэн байдал өөрчлөгдөөгүй байж болох юм.
Уг номондоо би өөрчлөлтүүдийг дүгнэх шалгууруудын үндэслэлийг эрж олох арга замыг тусгасан болно. Тэгэхдээ би “аз жаргалтай байхын судалгаа” гэсэн судалгааны сэдэвт анхаарлаа хандуулсан юм. Эмпирик аргаар хүнийг чухам амьдралын ямар арга хэлбэр, ажил хөдөлмөр хийгээд амьдралын утга учирт хандах хандлага илүү аз жаргалтай болгодгийг судалж гаргахыг оролдсон юм. Тэр үедээ би дэлхийн олон улс орны судалгааны байгууллага, тухайлбал Чикаго болон Калифорнийн Их сургуулиуд, түүнчлэн бусад судлаачид энэхүү сэдвийг судалж буйг мэдээгүй байв. Би 22 хуу эхэлж бгаа өөрийнхөө бүтээлийг бичиж нийтлүүлэхийн сацуу бусад эрдэмтдийн зүгээс хийж буй ажил надад уг сэдвийг судлахад тус дөхөм болсон юм. Yүнийгээ би 1996 оны хавар “Аз жаргалын мэргэжил нэгтэн Чикагогийн Их сургуулийн Чиксцентми-халийн судалгааны гол санаа, үр дүнгээс товч иш татья.
Сэтгэл зүйч Михали Чиксцентмихали 20 гаруй жилийн өмнө өөртөө асар их ачаалал авдаг хүмүүсээс судалгаа авч эхэлжээ. Тэрээр тэдний сэдлийг судлах үүднээс: “Та яагаад үүнийг хийж байна вэ? Ямар учраас Та өөртөө ийм их ачаалал авсан бэ?” гэсэн асуулт тавьжээ. Үүнийг тэрээр эхлээд уулчин, тамирчин, жүжигчин болон мэс засалчдаас асуужээ. Эдгээр хүмүүс өөрсдийнх нь хэлснээр хүчтэй урсгал мэт аз жаргалын хүчтэй давалгаанд автагджээ. Тухайн ажлаа хийж байхдаа тэд асар их таашаал амсаж, түүндээ автагдан цаг, хугацааг ч мартдаг байна. Тэд бүр өөрсдийгөө ч мартах хүртэл тийм хүчтэй сэтгэлийн таашаал эдэлдэг аж. Энэхүү сэтгэлийн жаргалыг нэг удаа амссан хүн түүндээ дахин хүрэхийн тулд хамаг хүч, чадвараа зориулж тавьсан зорилгодоо хүрэхийг эрмэлздэг байна”.
Чиксцентмихали хожим судалгаагаа тэлж, ажилчин, жирийн албан хаагч, фермер хүмүүсийг хамруулж, мөн л ижил үр дүнд хүрчээ. Дээд давхаргынхан, боловсрол сайтай болон бусад хүмүүсийн хооронд ялгаа байхгүй байв. Тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө хүч чадлаа зарцуулж, өөрийгөө умартан, дотоод сэтгэлийнхээ энэхүү урсгалд автан хүн аз жаргалыг эдэлнэ. Өөрөө өөрийгөө ялан дийлж, сэтгэлийн тэвчээр гаргаж өөрийгөө бүрэн хянаж бүх хүчээ зарцуулан аз жаргалыг амсана.
Нийгмийн сэтгэл зүйч Чиксцентмихали хүмүүстэй тулгарч буй үйл явдлын талаар тухайн үед төрсөн сэтгэгдлийг шууд тусгадаг аргыг боловсруулсан билээ. Энэ туршлагад хамрагдсан хумүүс 8 өдөр дараалан өглөөнөөс эхлээд орой унтах хүртлээ хэзээ ч хамаагүй өөрт хандсан асуулт тавих мониторыг байнга дэргэдээ байлгаж дохио өгөнгүүт нь “Та яг эна мөчид хаана байна вэ? Яг одоо юу хийж байна? Та одоо ганцаараа байна уу эсхүл хэн нэгэнтэй цуг байна уу? Та яг энэ мөчид хийж буй үйлдлээ өөрөө хүссэн учраас хийж байна уу эсхүл хийх ёстой байсан буюу өөр хийх зүйл олдоогүй болоод 23хуу эхэлж бгаа хийж байна уу? Таны сэтгэл санаа ямар байна вэ? Та хир зэрэг чадал тэнхээтэй байна гэж үзэж байна? Сэтгэлээ барих: өөрийгөө хянах хир зэрэг хэрэгтэй байна вз? гэх мэт асуултанд хариу өгнө.
Иймэрхүү мянга мянган удаагийн судалгаагаар acyултанд хариу авч болох юм. Хүн хэзээ, ямар нөхцөлд сэтгэл хангалуун байдаг? Чухамхүү бэрхшээл хүндрэлийг даван туулж буй үед биш биз ээ. Чухамхүү түүний эсрэг байсан зүйлтэй тэмцэж байх үедээ ч биш биз ээ. Чухамхүү тэрээр ганцаардаж байхдаа биш биз ээ. Бэрхшээлээ даван туулсны дараа түүний сэтгэл хангалуун байдаг. Энэхүү арга техникийг ашиглан ямар нөхцөлд хүмүүс амар жаргалтай байдаг тухай судалгааг амжилттай хийж болно.
Эрдэмтэн Чиксцентмихали “Сэтгэл хангалуун байхын эх сурвалж нь өсөлт хөгжлийг мэдрэх явдал юм. Хүн зөвхөн тойруу замаар л аз жаргалд ойртдог” гэжээ. Гагцхүү ихээхэн хүчин чармайлт л хүнд ихээхэн баяр хөөрийг авчирдаг нь хачирхалтай. Ихээхэн хичээл зүтгэл гаргаагүй, үнэ хөлсгүй зүгээр олдсон юмын тухай ярихын ч хэрэг байдаггүй. Ажил хөдөлмөр ба чөлөөт цаг хэмээх ойлголтууд он удаан жилээс тогтсон утга учираа алдаж байна. Гэхдээ мөн эрдэмтний тогтоосноор арван тохиолдлын долоод нь хүн баярлахын дээдийг чөлөөт цагтаа бус, харин ажил хийж байхдаа эдэлдэг байна. Байгалийн шинжлэх ухааны онолоос практикт шилжиж байсан тэр нэгэн үед шиг одоо бид хуучин таамаглалуудаа засаж залруулах ёсгой юм. Амар хялбар байдал хүнийг аз жаргалтай болгодоггүй. Ямар нэгэн зүйлийг хийхэд төвөгтэй байвал үүнээс шантарч болохгүй. Аль болох их чөлөөт цаг, жилдээ хэд хэдэн удаа эдлэх зүүдний юм шиг сайхан амралт хүнийг жаргалтай болгодоггүй. Чухамхүү хөлс дуслуулж, ам ангуулдаг зам л аз жаргалыг эдлүүлдэг. Аз жаргалын эх сурвалж нь идэвхтэй үйл ажиллагаа болохоос биш идэвхгүй байдал бус юм. Аливааг хийж бүтээхэд чадал тэнхээ байгааг, аливааг хийж чадна гэсэн итгэл чухал. Хүчин чармайлт гаргахаас зайлсхийхийг оролдож буй хэн нэгэн нь аз жаргалгүй, сэтгэл хоосон байдаг бөгөөд эрч хүчийг мэдрэхгүй харин уйтгарлал залхууралд автагдана.
Таашаал эдэлж, чөлөөт цагтай байж жаргалтай болох уу?
Yүнийг үнэт зүйлсийн баримжаалалд орсон өөрчлөлтэй холбож яаж ойлгох вэ? Энэ нь ажил хөдөлмөр төдийлөн баяр баясгалан авчрахгүй, бага хичээл зүтгэл гаргаж амьдрах, цэнгэл жаргалыг хөөж амьдарна гэсэн үг үү? Ийм байвал манай нийгэмд зөв чиг баримжаагаа олж чадаагүй хүний тоо нэмэгдэж байна гэсэн үг юм. Нээлттэй нийгэм задарч уналгүйгээр нэгэн цуллаг хэвээр байхад энэ чухам ямар нөлөө үзүүлэх тухай асуулт энд би тавихыг ч хүсэхгүй байна. Эхлээд би зөвхөн үнэт зүйлсийн баримжаалалд орсон энэхүү өөрчлөлт хувь хүний аз жаргалд хүрэх боломжид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг асуумаар байна. Үүнтэй холбогдуулж Японд өөрийнхөө хийсэн ажиглалтаас хуваалцья. Надад тэнд өөр ертөнцөд ирсэн мэт санагдаж байсан. “ФАЦ” сонины Токио дахь сурвалжлагч Уве Шмитт үүнийг тайлбарлахдаа: “Хачирхалтай нь эндхийн хумүүс үргэлж шинийг сурахыг эрмэлздэг” гэж хэлсэн юм. Тэнд хүмүүс нь хүчин чармайдаг, ногдсон ажлаа аль болох сайн хийхийг эрмэлздэг, эелдэг, хүнд туслах, үйлчлэхэд бэлэн байдаг уур амьсгалд амьдардаг. Цэвэрч нямбай байдал нь гудамж, барилга байшингийн дүр зургийг тодорхойлдог. Эмэгтэй хүн болон өндөр настнууд шөнө дөлөөр ч гудамж, метрогоор аюулгүйгээр ганцаараа явж болдог. Тэнд хүмүүс ерөнхийдөө Германтай харьцуулахад арай баяр баясгалантай харагдаж байгаа нь судалгаанаас хийсэн дүгнэлттэй нийцэж байгаа юм. Энд би Алленсбахын хүрээлэнгээс явуулсан нэгэн судалгааны сонин үр дүнг бодож байна. “Германы тухай бодоход Танд юу бодогдох вэ?” гэсэн асуултанд 1976 онд Өрнөд Германчуудын 40 хувь, 1988 онд 35 хувь, 1996 онд 23 хувь нь “Сэтгэл хангалуун байх явдал” гэж хариулж байсан. Зүүн Германд: 14 хувь байв. Нийгмийн судалгааны үр дүн эргэлзээгүй тодорхой байна. Өөрөөр хэлбэл, бидэнд зөв чиг баримжаа өгөх шинэ үнэт зүйлс хэрэгтэй байна. Улс төрч, эрдэмтэн, иргэн, эцэг эх хэн ч бай энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх шаардлагатай.
ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сангаас
1997 онд гаргасан “Олон ургальч төр дөх үнэт зүйлс”
товхимолоос товчлон орчуулав.
Ж Золмаа УТБА-ийн хэвлэлийн ажилтан