П.Очирбат
/Монгол улсын анхны ерөнхийлөгч/
Шинэ толь №17, 1997
Оршил
Түлхүүр үг: Ерөнхийлөгч , Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газар, Анхны ерөнхийлөгч
Монголын ард түмэн 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн харилцаанд үндэслэсэн иргэний ардчилсан нийгэм төлөвшүүлэн хөгжүүлэх чиг замыг сонгон авч тэр зүгт хийх түүхэн шилжилтийн анхны жилүүдийг өнгөрүүллээ. Монголын төр ёсыг сэргээн, төрийн байгууллыг ардчилсан зарчмаар шинэтгэн хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй олон намын тогтолцоо төлөвших үйл явц ч эхлэлийн байдалд байна. Эл нөхцөлд улс төрийн сөргөлдөгч хүчнүүдийн хооронд зөв тэнцвэр хангах, төрийн тогтвортой бөгөөд найдвартай тогтолцоог бүрдүүлэх явдал Ерөнхийлөгчийн улс төрийн үндсэн үүрэг байлаа. Төрийн дээд түвшний зүгээс нам, улс төрийн бусад хүчнүүдийн олон ургальч үзэлд байнгын анхааралтай хандаж зөв зүйтэй, дэвшилттэй үзэл бодол үйл ажиллагааг дэмжиж, зарчмын зөрөөтэй ноцтой зөрчилтэй, нэн бэрхшээлтэй асуудлыг зөвшилцөж улс үндэснийхээ язгуур ашиг сонирхолд нийцүүлэн эе эвийн аргаар шийдвэрлэж, ард түмнийхээ өргөн дэмжлэгт түшиглэн нийгмийн амьдралын шинэтгэлийг тайван замаар хэрэгжүүлж өдийг хүргэлээ.
1996 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол оронд улс төрийн цоо шинэ нөхцөл байдал бий болов. Сөрөг хүчин гэгдэж байсан намууд Парламентын олонхи болж Засгийн газрыг бүрдүүлж эдийн засаг нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэв. Эрх баригч гэгдэж байсан МАХН сөрөг хүчин болж жинхэнэ ёсоор шинэчлэгдэн төлөвшлөө олох шаардлагатай боллоо. Саяхан хуралдсан МАХН-ын Их Хурал энэ намйн шинэчлэлд өөрийн гэсэн байр сууриа эзэлнэ гэдэгт би итгэж байна. Гэхдээ тус намын үйл ажиллагаанд сонгуульд ялж ялагдахын жам ёс, учир холбогдлыг ухааран нэгэнт бий болсон улс төрийн хүчний харилцааг хүлээн зөвшөөрч нийгмээ шинэтгэх, учирч буй бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах гэхээсээ илүү алдсан байр сууриа эгүүлэн авахыг эрмэлзэх нь Монгол улсын цаашдын хувь заяанд таагүй нөлөөлчихвий гэж ардчиллын үйл хэрэгт анхнаас нь гар бие оролцож ирсэн ахмад хүний хувьд, Ерөнхийлөгчийн хувьд ч санаа зовох болсноо илэрхийлэхээс аргагүй байна. Засгийн эрхэнд олонхи байж үзээгүй улс төрийн шинэ хүчний зүгээс авч явуулж буй арга хэмжээнд Ерөнхийлөгчийн хувьд идэвхитэй нөлөөлж, хазайвал түшиж, хэм хэтэрвэл хязгаарлаж, шаардлага гарвал хуулийн дагуу дэмжлэг нөлөө үзүүлэх, сөрөг гэх хүчин байж үзээгүй цөөнхийн зохисгүй үйл ажиллагаа, үл ойлголцлоос үүдэн гарч болзошгүй байдлыг хангах баталгаа нь болон ажиллах явдал энэ удаа сонгогдох Ерөнхийлөгчийн өвөрмөц түүхэн үүрэг мөнийг мэдэрч, ойлгож байна. Тийм ч учраас миний бие МҮАН, МСДН-уудаас Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэх саналыг улс төрийн өндөр хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр зөвшөөрсөн юм.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнээс хоёр дахь удаагаа буюу улиран сонгогдвол:
Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн болон бусад хуулийг чанд мөрдөж сонгогч олныхоо халуун итгэлийг өвөрлөн хүчин зүтгэх үндсэн дээр, ард түмэнтэйгээ тогтоосон холбоогоо улам бататгаж, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай нягт харилцан ажиллаж, улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны хүрээн дэх ардчилсан шинэтгэлийн талаар өнгөрсөн хугацаанд санаачлан боловсруулж, чиглүүлэн шийдвэрлэж, эхлүүлсэн буюу үндсийг нь тавилцсан үйл хэргийг шинэ эрч хүч оруулан өргөтгөн гүнзгийрүүлж, ард түмэндээ илүү үр өгөөжтэй үр дүнд хүргэх чин хүсэл зоригийг баримтлах болно.
Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгож ноогдуулсан эрх хэмжээний хүрээнд хууль санаачлах, Улсын Их Хуралд илгээлт, санал оруулах, Засгийн газарт чиглэл өгч гүйцэтгүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулан хэлэлцүүлэх, эрх хэмжээний дотор зарлиг гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг дотоод, гадаад үйл ажиллагааны хуулиар тогтоосон бусад бүх механизмыг гүйцэд ашиглан дараах үзэл баримтлал, үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусган толилуулж байна.
Нэг
- Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Засаг төрийн байгууллага, нутгийн удирдлагын шинэтгэлийн Үндэсний хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх ажлыг өөрийн ивээлд авч чиглүүлнэ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь улс орны удирдлагын хүрээнд эхлэн хийж буй өөрчлөлтийн давуу талыг дэмжиж, сөрөг талыг арилгаж, Үндсэн хуулийн үзэл санаанд гүнзгий нийцүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, тэдгээрт оролцдог төрийн болон нутгийн бүх байгууллагыг иж бүрэн хамруулж ажлын уялдаа сайтай, чадварлаг, ажилсаг, аль болох цомхон байгууллага, албадлагыг төлөвшүүлэхэд оршино. Ялангуяа шүүх, прокурор, мөрдөн байцаах зэрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болон түүнд оролцогч байгууллагын ажилд гарч байгаа олны эмзэглэл төрүүлсэн шалтгаануудыг тухайлан судалж, тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн, арга ажиллагааны журмыг нийтэд нь хянан үзэж, ажлынх нь нөхцөлийг мэдэгдэхүйц сайжруулан, хууль ёсны шаардлагаа чангатгах үндсэн дээр эрс шинэтгэл хийнэ.
- Хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг гүнзгийрүүлж сүүлийн 5 (1992-1996) жилд гаргасан олон жижиг хуулийг төрөлжүүлэн хуульчлах (кодексчлох), “цэвэрлэгээ” хийж хийдэл (“цоорхой”), давхардал, зөрчилдөөнийг арилгах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийн 2 дахь үе шатны ажлыг хөтөлбөржүүлэн эхлүүлэхийн хамт хууль дээдлэх зарчмыг “дээрээсээ” үлгэрлэхэд чиглэсэн хариуцлагын тогтолцоо бий болгон хэрэгжүүлнэ.
- Хүн амь, хулгай, дээрэм, танхайрал зэрэг тархмал гэмт хэрэг, архидалт, садар самуун зэрэг хууль, зан суртахууны хэм хэмжээ гажуудуулдаг бусад хэлбэрийн зөрчилтэй тэмцэхэд засаг захиргаа, хууль зүй, хүмүүжил, ёс суртахууны төдийгүй эдийн засгийн арга хэрэглүүрийг өргөн хэрэглэх шинэ хандлага бий болгож, хуульд ялын бодлогыг оновчтой тусган хэрэглэх ардчилсан механизм бүрдүүлнэ.
- Засгийн газар түүний бүх шатны байгууллага, удирдах албан тушаалтны ажлын голыг хуулийн биелэлтийг зохион байгуулахад чиглүүлэхийн хамт засаг төрийн байгууллагуудын болон нутгийн удирдлагын шинэтгэлийн аливаа асуудлыг боловсруулж шийдвэрлэхдээ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөсөрдүүлэхгүй байхыг анхдагч зарчим болгон баримтлахын хамт иргэдийн эрх хамгаалагчийн шинэ институт бий болгож ажиллуулах санаачилга гаргаж Улсын Их Хуралд оруулна.
Хоёр
Байгальтай зохицон амьдрах жам, соёл иргэншлийн уламжлал, оюун ухааны болон технологийн шинэ үндэс суурьт тулгуурласан, хүнээ гэсэн нийгэм-экологийн чиг баримжаатай, өөрийгөө тэтгэх чадвар бүхий эдийн засагтай болох эрхэм зорилгыг баримтлан, энэ талаар шинэ Засгийн газраас төлөвлөсөн бодлогыг дэмжих үндсэн дээр дараах арга хэмжээнд гол хүч анхаарлаа төвлөрүүлэн эрчимтэй ажиллана.
- Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар баталдаг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөв, түүнчлэн мөнгөний бодлогын төсөл боловсруулах, хянан хэлэлцэх, батлах, биелэлтийг зохион байгуулах бүх үе шатанд судалгаа, дүгнэлт хийж, хяналт тавьж төрийн тэргүүний хувьд Засгийн газарт чиглэл, Улсын Их Хуралд санал, дүгнэлт оруулах замаар эдийн засгийн шинэтгэлийг зөв чиглүүлж, гүнзгийрүүлэх, уналтыг зогсоож одоо сул зогсож буй үйлдвэрүүдийг төр, орон нутаг, хувийн өмчийн үндсэн дээр сэргээн босгож, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг бий болгох арга хэмжээ авна.
- Үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг эрхэмлэх, төрөөс үзүүлэх нийтийн үйлчилгээний ач холбогдлыг зөв цэгнэж үзэх үндсэн дээр төрийн өмчөөс хувьчилж үл болох хэсгийг жагсаалтаар хуульчлан бататгаж, нутгийн өмчийг зааглан бүрдүүлэхийн сацуу хувьчлалыг эрчимжүүлэн, өмчийн хоёр төрлийн зохистой харилцаа бүрдүүлэн, хувийн өмчийн болон түүний оролцоотой аж ахуйн нэгжүүдийн албан татварын ачааллыг бууруулах, хувь нийлүүлэгчид хийгээд хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах улсын хэмжээний тогтолцоо бүрдүүлнэ.
- Санхүү, банк, зээлийн тогтолцоог эрүүлжүүлэн, сахилгыг бэхжүүлж албан татварын дарамт, төсвийн ачаалал, алдагдлыг багасгах, “өрийн сүлжээг” арилгах, бизнесийг дэмжих үндэсний болон гадаад валютын боломжит нөөц бүрдүүлэн арвижуулах чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
- Хувийн мал аж ахуйтны ядуу хэсгийг малжуулах, дунд, түүнээс доохнуур хэсгийн таваарлаг аж ахуйтай болоход нь дэмжлэг үзүүлэх, хөдөөний иргэдийн мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, түүхий эдийг зах зээлд ашигтай борлуулах болон тэдэнд худалдаа, арилжааны төлөөлөн үйлчлэх тогтолцоог орон нутаг, олон түмний санаачлагыг түшиглэн зохион байгуулна. Газар тариалангийн уналтыг зогсоож, үр тарианы үйлдвэрлэлийг эх орны үйлдвэрийн гурилаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьж санаачлан зохицуулж ажиллана.
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих нөхцлийг өргөтгөн сайжруулж, түүнийг стратегийн ая холбогдолтой, байгальд хал багатай, өөрийн жолоодлоготой техник, технологи бүхий салбарыг хөгжүүлэх, түүний дотор экспортын болон хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, газрын тос , эрдсийн бусад баялаг олборлох, боловсруулахад голлон чиглүүлнэ.
- Зээл тусламжийн хөрөнгийг хөгжлийн хэтийн стратеги, зорилттой уялдуулан урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх, юуны өмнө эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, аж үйлдвэрийг сэргээх, жижиг, дунд үйлдвэр, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд зонхилон зориулж үр ашгийг нь дээшлүүлнэ.
Гурав
Хүн амын амьжиргааны түвшний бүүралтыг зогсоож ядуурлыг газар авхуулахгүй тогтоон барьж амьдралын чанарыг дээшлүүлэн ая тухтай аж төрөх нөхцлийг хангах явдлыг төрийн тэргүүний эрхэм зорилго болгох үндсэн дээр дор дурдсан үндсэн асуудалд гол хүч анхаарлаа хандуулж ажиллана:
- Хүний нөөцийг бүрэн ашиглахад зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн өмчийг тууштай хамгаалан арвижуулж, өөртөө хөдөлмөрлөх нөхцлийг өргөтгөх, хувийн ба нийтийн хэвшлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, “бага” мэргэжлийн сургалтыг төрөөс онцлон дэмжих, газар ашиглалтыг өргөтгөх, зээлийн уян хатан бодлого явуулах зэргээр хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг 2 дахин буюу хөгжиж буй орнуудын дунджаас доогуур хэмжээнд хүртэл бууруулна.
- Эдийн засгийн өсөлтийг хангах, арвилан хэмнэлт гаргах замаар иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшингээс дээгүүр хэмжээнд байлгаж ядуурлыг 2000 он хүртэлх хугацаанд хоёр дахин, цаашид тууштай бууруулна.
- Хүн амын нөхөн үржих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангаж, үндэснийхээ удмын санг элдэв зохисгүй гажилтаас хамгаалах, эрүүл мэндийн байгууллагыг өмчийн олон хэлбэрээр хөгжүүлж, үйлчилгээг сайжруулах замаар хүн амын дундаж өсөлтийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
- Ахмад настан, хүүхэд залуучууд, эхчүүд, түүнчлэн тахир дутуу зэрэг хүн амыг эмзэг хэсгийн талаар сүүлийн жилүүдэд авсан арга хэмжээг нэгтгэн дүгнэж улсын боломжид багтсан бөгөөд нэн шаардлагатай нэмэлт арга хэмжээг авна.
- Тэнэмэл хүүхдийн асуудлыг Ерөнхийлөгчийн ивээлд авч шийдвэрлэх, өнчин хүүхдийн асрамж, хүмүүжил боловсролын зохистой нөхцөл бүрдүүлнэ.
- Ахмад үеэ хүндэтгэх, өсвөр хойч үеэ дэмжих замаар хүн хүндээ нөмөр нөөлөг болж, бие биенээ түшин амьдардаг ард түмнийхээ уламжлалт ёс заншлыг хүмүүсийн өдөр тутмын харилцааны хэм хэмжээ болгоход эрдэмтэн, судлаачид, багш, сурган хүмүүжүүлэгчид, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн анхаарал, чармайлтыг төвлөрүүлж ажиллана.
- Хүн бүрт авъяас сонирхол, чадварынхаа хэрээр боловсрол мэргэжил эзэмших, эрүүл мэндээ хамгаалахад нэн дөхөмтэй олон хэвшлийн тогтолцоо бий болгохыг онцгой анхаарч түүнд төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог өргөтгөнө.
- Монголын соёл, урлагийг монгол туургатны соёлын өв уламжлал, хүн төрөлхтний соёлын хөгжлийн нийтлэг жам, түүхэн хандлагад нийцүүлэн дэлхийн сонгодог болон орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлнэ.
- Шинжлэх ухаан, технологийн үзэл баримтлалыг батлуулж, эрдэмтэн, мэргэдийг дээдэлж, тэдний туурвин бүтээх үйлсийг төрөөс хөхүүлэн дэмжих цэгцтэй арга хэмжээг авна.
- Төрийн албан ёсны мэдээллээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагыг хараат бус, чөлөөт тогтолцоонд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.
- Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгож төрөөс шашнаа хүндэтгэх Үндсэн хуулийн үндэслэлийг хэрэгжүүлэхэд байнгын анхаарал тавина.
Дөрөв
- Монгол Улсын язгуур эрх ашиг сонирхлыг дээдэлсэн энх тайванч, бие даасан, нээлттэй, олон тулгуурт, эвсэлд үл нэгдэх чиг бодлогыг тууштай баримтлан Монгол Улсын олон улсын нэр хүнд, нөлөөг хэлбэрэлтгүй өсгөх, харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр болон олон талын харилцааг улам өргөтгөн хөгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн болон бусад чиглэлийн хамтын ажиллагаа, интеграцид оновчтой оролцох нөхцлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн гадаад үйл ажиллагааг чиглүүлнэ.
- Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан сонголтыг цуцалтгүй бэхжүүлэн үндэсний аюулгүй байдлаа энэ талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг алхам алхмаар хэрэгжүүлэх замаар болон олон улсын идэвхитэй хамтын ажиллагаагаар улам баталгаажуулна.
- Улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхэд анхаарал тавьж, түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгож хангах баталгааг бэхжүүлнэ.
- Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийн хүрээнд улс орны эдийн засгийн чадавхи, бодит бололцоо, нийгмийн тогтолцоонд зохицсон цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг хандлагатай нэгдсэн зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх чиглэлээр “цэргийн шинэтгэл” хийнэ.
- Улсын хил хамгаалах албаны техник хангамж, материаллаг баазыг бэхжүүлнэ.
Монгол Улсын Төрийн тэргүүний их суудалд ажилласан хугацаанд бүх аймаг, олон арван сумын ажил амьдралтай нь танилцаж, мянга мянган иргэнтэй уулзан ярилцсанаа үндэслэн бүх шугамаар олон түмэнтэй тогтоож ирсэн холбоогоо улам өргөтгөн бэхжүүлж, хүн ардынхаа зовлон жаргалыг хуваалцан, улс оронд маань учирч байгаа бэрхшээл, сорилтыг хамтын хүчээр гэтлэн давж ард түмнийхээ амгалан тайван аж төрөх нийгмийн аятай орчин төлөвшүүлэхэд хүч авъяас, оюун ухаан юугаа бүрэн зориулахаа нотолж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат бүх ард түмнээс сонгогдож, 1993 оны 6 дугаар сарын 18-нд тангараг өргөснөөс хойш дөрвөн жил болох гэж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн , Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, бусад хуулиар олгосон Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол орны улс төрийн тогтвортой байдлыг хангаж, ардчилсан шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Ардчилал, зэх зээлийн замаар хөгжих эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулиа дээдлэн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, улс төр, эдийн засаг, нийгэм-оюуны амьдралын шинэ үндсийг тавих, ард түмнийхээ өмнө тулгарсан бэрхшээлийг нимгэлж, цаашид амьжиргааны түвшинг дээшлүүлэх орчин бүрдүүлэх асуудал Ерөнхийлөгчийн онцгой анхааралд байв.
Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнд нийцүүлэн гаргасан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ирсэн байдлыг дараах дөрвөн үндсэн хэсгээр нэн хураангуйлан толилуулж байна.
Нэг.Төрийн эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх талаар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг гол хэсэг нь шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн эдийн засаг нийгмийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд идэвхтэй нөлөөлөн дэмжиж зохих үр дүнд хүргэхэд чиглэгдэв.
Үндсэн хууль баталснаас хойшхи богино хугацаанд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм оюуны амьдралын бүхий л хүрээнд хуучин тогтолцоог халж, улс төрийн шинэ тогтолцоо, ардчиллын үндэс суурийг тавьж, зах зээлийн эдийн засагт шилжих алхмуудыг хийлээ.
- Хөгжлийн үзэл баримтлал
Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө дагуу боловсруулж эрдэмтэн мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн Улсын Их Хуралд оруулсан суурь чанарын томоохон ажлын нэг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал юм.
Улсын Их Хурал дэмжсэн 6 хэсэг, 91 зүйл бүхий энэхүү баримт бичигт XXI зууны эхэн үеийн Монгол Улс нь дэлхийн олон хэлбэрийн соёл иргэншлийн сүлжээнд зохистой холбогдсон өвөрмөц байгальтайгаа зохицон амьдрах чиглэл бүхий, оюун ухааны болон технологийн шинэ суурьт тулгуурлаж, хүнийг цөмөө болгосон, холимог эдийн засагтай, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бүхий Монгол хэв маягийн соёл иргэншлийг хөгжүүлэх явдал гэж үзэж, улс орноо 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн арга зам, дотоод, гадаад нөхцөлийг тодорхойлсон юм.
- Эдийн засгийн хямралыг гэтлэхшинэтгэлийн үндсийг тавих асуудал
Улс орны эдийн засгийн хямралыг гэтлэн давж, зах зээлийн харилцааны үндсийг тавих талаар Ерөнхийлөгч дараах хэдэн асуудалд гол анхаарлаа хандуулж эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газартай харилцан ажиллаж иржээ.
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхжил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв,мөнгөний бодлогыг Засгийн газар, Монголбанкнаас боловсруулах, Улсын Их Хурлаархэлэлцэж батлах явцад зохих журмаар оролцончиглүүлж, тодорхой санал өгч тусгуулж байв.
- Өмч хувьчлалын ажилд гарсан гажуудлыг зогсоох талаар зохих чиглэл өгч шаардлагатавьж байсны гадна хувийн хэвшлийг бэхжүүлэн хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж, энэ талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал, Засгийн газарт санал болгож ажилласан билээ.
- 3. Эх орны үйлдвэрлэлийг сэргээх талаар өнгөрсөнжилд, ялангуяа газар тариалан, арьс шир, ноосболовсруулах үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэхасуудлаар төв, орон нутгийн аж ахуйн нэгжийнажилтай танилцаж инженер, техникийн болонудирдах ажилтан нартай уулзаж зөвлөгөө, чиглэл өгч ирэв. Ерөнхийлөгчөөс арьс шир,ноосны үйлдвэрлэлийг сэргээх асуудлаар өгөхсаналын дагуу ажлын хэсэг байгуулан ажиллажбайна. Мөн импортын барааны гаалийн татварыгүгүй болгох худалдааны татварыг борлуулалтындараа авч байх саналыг Засгийн газраас судалжспирт, согтууруулах ундаанаас бусад бүхбарааг импортын татваргүй болгох, ингэхдээүндэсний үйлдвэрлэлийн хамгаалахтайхолбоотой арга хэмжээг зохистой хангах зэрэгбодлогыг тусгасан хуулийн төслийг Улсын ИхХуралд өргөн мэдүүлээд байна.
Газрын тухай багц хуулиудыг хэлэлцэхтэй холбогдуулан 1994 онд Улсын Их Хуралд өгсөн санал, 1996 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн үзэл баримтлалын дагуу газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар энэ хаврын чуулганд оруулах гэж байна.
1995-1996 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоож, Монгол Улс
гурилынхаа хэрэгцээг эх орны үйлдвэрлэлээр хангах бодлогыг хэрэгжүүлэх дэс дараатай арга хэмжээ авахыг Улсын Их Хурал, Засгийн газарт санал болгосон боловч энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс ахиц гараагүй байна.
4.Үйлдвэрлэлийн уналтыг зогсоож өсөлтийн замд оруулан, улмаар эдийн засгийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой стратегийн гол бүтээгдэхүүн болох алт олборлолтыг эрс нэмэгдүүлэх, газрын тосыг хайж, олборлож ашиглах зорилгоор өөрийн анх санаачилсан Алт, Газрын тос хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал, хүч тавьж ажилласан юм. Өнгөрсөн дөрвөн жилд алт олборлолт 6.7 дахин буюу 4.4 тонноор нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын гадаад валютын цэвэр нөөц 12.2 дахин буюу 52.1 сая ам.доллараар өсөв. Үүний үр дүнд Монгол орон дэлхийн зах зээлд төдийгүй олон улсын санхүүгийн байгууллагууд, бусад оронд төлбөрийн чадвартай орон болохоо нотлон харуулж түншүүдийнхээ итгэлийг хүлээж ирсэн юм. Мөн эдийн засгийн хүнд үед гадаад өр төлбөрийг барагдуулах, гадаад валютын төгрөгийн ханш уналтыг сааруулах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Газрын тосны хайгуулын өрөмдлөг явуулж таван цооног өрөмдсөний гуравт нь газрын тосны илрэц олдоод байна.
- Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт шилжих рублийн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөрийн асуудлыг улс орны эрх ашигт нийцүүлэн зохицуулах арга хэмжээ авахаар заасны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дагуу Засгийн газрын нягт хамтын ажиллагааны үр дүнд Монгол Унгар, Монгол Германы хооронд үүссэн шилжих рублийн өр төлбөрийн асуудлыг Монгол Улсад хөнгөлөлттэйгөөр шийдвэрлэж, одоо төлбөр хийгдэж байна. Мөн Монгол Улс ОХУ-ын хооронд үүссэн өр төлбөрийг Оросын талтай зөвшилцөн зохицуулах талаар баримтлах санал боловсруулан Засгийн газарт өгсний дагуу хоёр орны засгийн газрын хооронд яриа хэлэлцээ хэд хэдэн удаа хийж, харилцан ойлголцол гүнзгийрч байна.
- Улс орны нийт хөгжил, түүний дотор эдийн засгийн өсөлт, чадавхийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон шинжлэх ухаан технологийн талаар Ерөнхийлөгч бодлогын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан юм. Уг төсөлд:
Нэгдүгээрт, өмчийн олон хэлбэрийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан-технологи-үйлдвэрлэл-бизнес, шинжлэх ухаан-сургалт гэсэн бүтэцтэйгээр шинжлэх ухаан, технологи өрсөлдөн хөгжих орчинг бий болгох;
Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг үндэсний уламжлалт технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ материал, машины үйлдвэрлэлийн технологи, биотехнологи, химийн болон мэдээллийн технологи хэмээн тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;
Гуравдугаарт, оюуны өмч, үүний дотроос аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээлийг хуулийн хүчтэй хамгаалалттай байлгах; дөрөвдүгээрт, уламжлалт ба орчин үеийн шинжлэх ухаан, технологийн санг бий болгож баяжуулах, түгээж ашиглах тавдугаарт, дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрдэмтдийг үр бүтээлтэй ажиллуулах оюуны болон материаллаг нөхцөл бололцоог бий болгох эрх зүйн баталгааг хангах явдал гэж үзсэн бөгөөд түүнийг хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
7.Сүүлийн хэдэн жилд манай оронд банк, валют. татвар, гааль, төсөв, үнэт цаас, гадаадын хөрөнгө оруулалт, шударга бус өрсөлдөөнийг хориглох зэрэг эдийн засгийн суурь харилцааг зохицуулах зах зээлийн эдийн засгийн эрх зүйн орчинг бий болгоход Ерөнхийлөгч бүх талаар анхаарч Засгийн газрын хуралдаан бүрт шууд буюу өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан оролцож санал бодлоо илэрхийлсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь Засгийн газрын шийдвэрт тусгагдсан болно.
Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхэн үеийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар өмнөх хоёр удаагийн болон одоогийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохицуулалтын үр дүнд зарим ахиц өөрчлөлт гараад байна. Шинэтгэлийн жилүүдэд манай оронд зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх ажлыг үргэлжлүүлэн гадаад худалдааг либералчилж, үнэ ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж, өмч хувьчлалын эхний шатыг үндсэнд нь дуусгаж хоёр дахь шатанд шилжив. Монгол банк, татвар, гааль, төсөв, нийгмийн даатгал, халамжийн шинэ тогтолцоог бий болгож, үнэт цаасны арилжааг эхлүүлсэн юм.1990 оноос буурсан дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1993 оноос эхлэн өсөж, улмаар инфляцын хэт өндөр хурдац саарч, гадаад худалдаа, улсын төсвийн урсгал тэнцэл ашигтай болж, гадаад валютын цэвэр нөөц нэмэгдсэн билээ. Үүнд олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэв.
Эдийн засагт бий болсон томоохон өөрчлөлтийн нэг бодит үр дүн бол хувийн өмчид тулгуурласан шинэ хэвшил үүсэж улс орны эдийн засагт зонхилох үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Хувийн хэвшлийнхэн 1996 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэжээ. Мал бүрэн хувьчлагдаж, сүүлийн 6 жилд тоо толгой нь жил дараалан өсөж өнгөрсөн оны эцэст 29.3 саяд хүрээд байна.
- Нийгмийн бодлогын асуудал
Хүн, түүний хөгжил, амьдралын нөхцөлийн асуудал ардчилсан төрийн нийгмийн бодлогын төвд байгаа бөгөөд энэ хүрээндэх хуучин тогтолцоог задалж, шинэд шилжих завсрын жилүүдэд ноцтой бэрхшээлүүд тулгарлаа. Түүнийг гарз хохирол багатай гэтлэн давхад, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын өөрчлөлт нийгмийн эмзэг хэсгийн аж амьдралын асуудалд Ерөнхийлөгч гол анхаарал тавьж, биеэ даасан гэж болох нэлээд арга хэмжээ санаачлан, зохих шугамаар шийдвэрлүүлэв.
- Боловсрол, Ерөнхийлөгч бие даан”Боловсрол-2010” төслийг боловсруулан өргөнмэдүүлсний дагуу Улсын Их Хурал “Төрөөсболовсролын талаар баримтлах бодлого” гэсэнбаримт бичиг баталж гаргав.
Уул баримт бичиг боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар гэж үзэж, тус салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд түүний дагуу боловсролын өөрчлөлт, шинэтгэл өрнөж байгаа болно.
1996 оныг боловсролын жил болгосонтой холбогдуулан ард түмэндээ хандан илгээлт гаргаж, төрийн бодлого, багц хуулийн дагуу боловсролын шинэ тогтолцоог бий болгоход олон түмний оролцоог өргөтгөх, удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, төвлөрлийг багасгаж орон нутаг дахь боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн бие даасан байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх, говийн малчин эмэгтэйчүүдийн боловсрол, зайны сургалтын зэрэг төслийг өргөжүүлэн, тэдгээрт тулгуурлан албан бус боловсролын шинэ тогтолцоо бий болгох зэрэг асуудлаар Засгийн газарт санал болгон зохих шийдвэрт нь тусгуулсан юм.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх тулгамдсан асуудлаар 1996 онд хийсэн Монголын багш нарын VI их хуралд Ерөнхийлөгч оролцож, төрд хандсан асуудлаар юуны өмнө багш нарын талаар авах арга хэмжээтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан нь багш нарын ажил, амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм. Үүний дагуу Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийж боловсролын чанар, үр ашиг болон багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөр ойрын гурван жилд хэрэгжүүлэхэд 15.5 сая ам.доллар зарцуулах, бүтцийн өөрчлөлтөөс гарах хэмнэлтээр багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ажлын 5 өдөрт шилжүүлэх, багш нарыг энэ онд багтаан эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэгт оруулах ажлууд хийгдэж эхлээд байна.
1992 оноос ЮНЕСКО-гийн тусламжаар эхэлсэн”Говийн малчин эмэгтэйчүүдийн сураххэрэгцээг хангах албан бус боловсрол” төслийгЕрөнхийлөгчийн ивээлд авч хэрэгжүүлэн энэонд дуусаад байна.
Ерөнхийлөгч 1996 онд ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Федорико Майортой уулзаж говийн эмэгтэйчүүдийн боловсролын төслийг залгамжлан үргэлжлүүлж, албан бус боловсролын зайн сургалтын төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон юм. Уг хүсэлтийг хүлээн авсан бөгөөд энэ талаар манай Засгийн газартай хамтран ажиллаж байна.
- Хүүхэд, хөгжил, хамгаалал, Улсын ИхХурлаас зохиосон “Хүүхэд-хөгжил-хамгаалал”сэдэвт үндэсний анхдугаар чуулганыгЕрөнхийлөгч дэмжиж төрөөс хүүхдийгхөгжүүлэх, хамгаалах бодлогын үзэл баримтлал, түүний эрх зүйн баталгааны олон тулгамдсан асуудлаар нийгмийн санаа бодлыг нэгтгэх, үндэсний зөвшилцөлд хүрэх талаар илгээлт гаргасан. Уг илгээлтэд хүн амын нөхөн үржихүйг тооны төдийгүй чанарын талаас нь өсгөх, хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцохэрх, хүүхдийг хамгаалах зэрэг олон тулгамдсанасуудлаар дэвшүүлсэн саналууд хүүхдийн тухайтунхаглал, хүүхдийн сайн сайхны төлөө үзэл баримтлал, хуульд тусгагдан хэрэгжиж байна
1995 оныг хүүхдийн жил болгон зарласнаас хойш улсын хэмжээнд хүүхдийн төлөө арга хэмжээ эрчимжлээ.
Түүнээс гадна төрөөс хүүхдийн талаар явуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, анхаарлыг сайжруулахад чиглэгдсэн үүсгэл санаачилгыг дэмжин зохион байгуулах үүрэг бүхий хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үндэсний зөвлөл байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал баталж, Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн соёл хүмүүжил, халамжийн талаар авах арга хэмжээний тухай Ерөнхийлөгч зарлиг гаргасан нь Засгийн газраас холбогдох асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болсон юм.
- Ахмад, өндөр настныг халамжлахасуудал. Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжлийнүзэл баримтлалдаа ахмадууд улс орныхоохөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийнхээ үршимийг хүртэж оюун санаа, амьдралынхэрэгцээгээ хангах баталгаатай байх нөхцөлийгтөрөөс боломжийн хэрээр бүрдүүлж, тэдний эрхашгийг хамгаалах асуудалд тухайлан анхаарсанбилээ. Ерөнхийлөгчийн санаачилснаар УлсынИх Хурал Ахмад настан, түүнд үзүүлэх давуубайдал, хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль батлан гаргаж, энэ талаар төрийн захиргааны холбогдох төв байгууллага, бүх шатны засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүрэг, ахмадын байгууллагад төрөөс үзүүлэх дэмжлэг, ахмад настны эдлэх давуу байдал, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээ,хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг хуульчилсаннь хэрэгжиж эхлээд байна.
- Тахир дутуу хүмүүсийн нийгмийнхамгаалал, Ерөнхийлөгчийн санаачланбатлуулсан тахир дутуу хүний нийгмийнхамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт,үйлчилгээний тухай хуулиар удамшлын баудамшлын бус шалтгаан, төрөлхийн гажигөөрчлөлт, өвчин, осол гэмтлийн улмаас биебялдар, оюун ухааны чадавхи нь алдагдаж,хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон.хараа, сонсгол, хэл ярианы ба бие эрхтний тахирдутуу, оюун ухааны хомсдол, сэтгэцийнөөрчлөлттэй болох нь тогтоогдсон иргэнийгтахир дутуу хүн гэж тодорхойлсон билээ. Иймхүний бие эрхтний нөхөн сэргээлт, боловсролсургалт, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлаг, биеийнтамирын арга хэмжээ үзүүлэх хөнгөлөлт, түүнийнөхцөл, хамрах хүрээ хэмжээ, үйлчилгээ болонэнэ талаар аж ахуйн нэгж, байгууллага, албантушаалтан мөн тахир дутуу хүний эрх ашгийгхамгаалах Засгийн газрын бус байгууллагынгүйцэтгэх үүргийг хуульчлан тогтоож өгсөн юм.
- Эмэгтэйчүүд, эхчүүдийн талаар. 1996онд Ерөнхийлөгч “Эмэгтэйчүүд-нийгмийнхөгжилд” үндэсний чуулганд оролцож, ардтүмэн, эхчүүд, эмэгтэйчүүдэд хандан илгээлтгаргав. Уг илгээлтэд айл гэрийн төдийгүй улсорны амьдрал эхчүүд, эмэгтэйчүүдээс шуудхамааралтай болохыг онцлон тэмдэглэсэн билээ.Иймээс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах,ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах,хүчирхийллийн элдэв хэлбэр, хандлагатайтууштай тэмцэх, тэдний боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудалд анхаарч хүүхэд эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын үндэсний чуулганы шийдвэр үр дүнг жил бүр гарган ард түмэнд мэдээллэж байх, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох асуудлыг санал болгосонюм.
“Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгийн мөнгөн шагнал 400 төгрөг байсныг 40000, хоёрдугаар зэргийнх 200 төгрөг байсныг 20000 төгрөг болгон нэмэгдүүлэв. Зөвхөн 1996 онд “Алдарт эх” I, II одонг хүртэгсдэд 62.1 сая төгрөгийн шагнал олгожээ.
- Залуучуудын талаар. ЕрөнхийлөгчМонголын залуучуудын холбооны хоёр удаагийнчуулганд оролцож төрөөс залуучуудын талаарбаримтлах бодлогын үндсэн зорилтыгтодорхойлсон юм.
Залуу хүн бүрийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох, сурч боловсрох, эрүүл саруул байх, ажил хөдөлмөр эрхлэн бие дааж амьдрах чадвараа дээшлүүлэх, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжих, монгол зан заншил, уламжлалыг өвлөн авах зэрэг залуу үеийг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох асуудлыг төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогод тусгах санал дэвшүүлж, уг бодлогын төслийг энэ оны эхний хагаст багтаан боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгөөд байна. Мөн Ерөнхийлөгчийн саналын дагуу Засгийн газар Монголын залуучуудын өдрийг тогтоолоо.
- Эрүүлийг хамгаалах асуудал.Ерөнхийлөгч зохих илгээлт гаргаж эх, хүүхдийнэрүүл мэнд төрийн онцгой анхааралд байж, 0-10насны хүүхдэд хурц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг зохих насанд нь үнэ төлбөргүй бүрэн хийх, жирэмсэн эмэгтэйчүүд ба нярай хүүхэдтэй эхчүүдийн эрүүл мэндийг төр хариуцах, эх хүүхдийн эндэгдлийг багасгах, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл, түүнд төрөөс тавих мэргэжлийн хяналтын бүтэц зохионбайгуулалтыг боловсронгуй болгох саналыгЗасгийн газарт өгч зохих арга хэмжээ авч ирэв.
Түүнчлэн “Эрүүл мэндийн өдөр”, “Вакцинжуулалт” зэрэг сэдэвт ажилтай холбогдуулан радио телевизээр үг хэлэх, төв, хөдөөний эмнэлэг, зарим дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтай танилцан ярилцах зэргээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажилд нийт иргэд, эцэг эхчүүдийн анхаарлыг төвлөрүүлэхэд нааштайгаар нөлөөлөхийг чармайж ирэв.
1996-1997 онд эрүүл мэндийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх, үйлчилгээ, үр дүнг сайжруулах, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгаалалтад онцгой анхаарах асуудлыг төрийн тэргүүний ивээлд авч ажиллах зорилт тавин судалж, одоо хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудыг дэмжих, ард түмний уламжлалт эмнэлгийн талаархи бодлогын зэрэг төслүүдийг гаргаад байна.
- Хүн амын амьжиргааны асуудал. Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд төрийнтэргүүний Засгийн газарт олон удаа чиглэл өгчөдөр тутам анхаарч ирсэн нийгмийн нэнтулгамдсан асуудлын нэг нь хүн амынамьжиргааны түвшний асуудал байсан юм.
Ерөнхийлөгч Засгийн газарт удаа дараа хандаж хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлох, тогтоох, шинэчлэхэд нөлөөлөв. 1997 оны эхний байдлаар энэ түвшний бодит байдал хотод 16490 төгрөг, хөдөөд 12882 төгрөгт хүрээд байгаагаас буулгахгүйгээр тогтоох, түүнийг үндэслэн тэтгэвэр тэтгэмж, төсвийн байгууллагын ажиллагчдын цалинг нэмэх, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг өөрчлөх, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь олгуулах, нийгмийн даатгал, халамжийн шинэ тогтолцоог бий болгох, тэтгэврийн гурван өөр хэмжээтэй байгаа зөрүүг ойртуулах, тэтгэврийн насанд хүрээгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан одоо хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нөхөн олговрын хэмжээг тэтгэврийн хэмжээтэй адилаар нэмэх асуудлаар санал, илгээлт, чиглэл гаргаж чармайснаар зарим үр дүнд хүргэв.
Засгийн газраас нийгмийн даатгалын багцхуулийг Улсын Их Хуралд өргөн барьжбатлуулснаар нийгмийн даатгал, халамжийншинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоноос гаднатэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэннь тэтгэврийн зөрүүг арилгахад чухал аргахэмжээ боллоо. Саяхан амьжиргааныбаталгаажих доод түвшин, хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг шинэчлэн баталсан юм.Түүнчлэн 1995 онд ерөнхий боловсролынсургууль, цэцэрлэгийн албан хаагчдын цалинг40 хувь нэмэх асуудлыг шийдвэрлэсэн нь эхүүсвэрийн хувьд хүнд байсан хэдий ч багш наражил хаялтаа зогсоосон улс төрийн чухал ачхолбогдолтой арга хэмжээ байв.
Үндсэн хуульд заасны дагуу хүний амьдрах хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн тэргүүний хувьд анхааран ажиллаж юуны өмнө хүнс тэжээлийн талаар төрөөс баримтлах бодлого, хүнсний тухай хууль боловсруулан батлуулж түүний биелэлтэд зохих шугамаар хяналт тавьж зөрчил, гажуудлыг арилгах ажил зохиож ирэв.
Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулан гадаадаас оруулан ирж буй хүнсний болон өргөн хэрэглээний бараа, хүнсний эрүүл ахуй, чанарын нормативт тохирч буй эсэх асуудлаар төрөөс баримтлах бодлогын үндсийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийн дагуу гадаадаас оруулж буй хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх талаар анхаарч бололцоотой арга хэмжээг авсаар байна.
Хүн амын эзэмшиж буй төрийн өмчийн оронсууцыг хувьчлах, орон сууцыг ашиглах таатайнөхцөлийг бүрдүүлэх, орон сууц нийтийн ажахуйн талаар Ерөнхийлөгчийн УИХ-д явуулсанилгээлт, хуульд тавьсан хоригийн дагуу оронсууц хувьчлах асуудлыг нааштай шийдэжбэлтгэл ажил хийж байна.
Түүнчлэн хувийн орон сууцыг иж бүрэн хорооллын хэмжээнд барих, түүнд санхүүгийн эх үүсвэр хуримтлуулах, орон сууцны сан болон уул ажлыг санхүүжүүлдэг төрөлжсөн банк байгуулах, төрийн албан хаагчдыг төрөөс байраар хангахын тулд ялангуяа хувийн сууц барихад нь зориулж зохих хөрөнгийг жил бүр төсвөөс зээлийн журмаар олгох зэрэг асуудлаар Засгийн газар “Орон сууц төсөл боловсруулсны дагуу зарим арга хэмжээ авагдаж байна. Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн асуудлаар Ерөнхийлөгчөөс өгсөн саналын дагуу Засгийн газар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн иргэний бүртгэлийн асуудлыг зохицуулах ажлын түр хэсгийг байгуулан ажиллуулж, цаашид харъяатын асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх, буцаж ирэх хүмүүстэй холбогдох зардлыг тодотгон тооцож эх үүсвэрийг шийдэх, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх талаар арга хэмжээ аваад байна.
- Соёлын асуудлаар. Засгийн газар 1995 оны “Соёлын жил” гэж зарласныг дэмжин уг ажлыг ивээлдээ авч ард түмэндээ хандаж илгээлт гаргаж түүний мөрөөр ажилласан билээ. Засгийн газар Ерөнхийлөгчөөс өгсөн даалгавар, чиглэлийн дагуу ном, хэвлэлийнталаар төрөөс баримтлах бодлогын төсөлболовсруулан Улсын Их Хуралд өргөнмэдүүлснээр Монголын төрөөс баримтлахсоёлын бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгонбатлаад хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгч соёлын жилийн хүрээнд “Монголын соёлыг дэмжих клуб”-ээс эрхлэн зохиосон “Билгийн товчоон” цувралын номын ёслолд оролцож, “Монголын ардчиллын хөгжил” лекц уншиж, мөн төрийн бодлого сурталчлах нэлээд ажил хийв
- Хэвлэл мэдээлэл нь улс төр-соёл-оюуныамьдралд үлэмжхэн үүрэгтэйг иш үндэс болгонхэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасанчөлөөт байдлыг төлөвшүүлэх иргэдэд үзэлбодлоо илэрхийлэх хийгээд мэдээллийн эрхчөлөөr нь бодитой эдлүүлэх бодлого явуулж,”өөрийн” гэсэн нэлээд ажил хийсэн. Өөрөөрболон албадаар дамжуулан хэвлэл мэдээллийнажилтан нартай удаа дараа уулзаж байдлыгүнэлж зөвлөж ирсэн бөгөөд хоёр жилийн өмнөХэвлэл мэдээлийн хэрэгслийн тухай хуульсанаачлан өмнөх Их Хуралд өргөнмэдээллэснийг хэлэлцээгүй бөгөөд одоогийн ИхХурлын энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэжбайна.
1996 оны эцсээр Ерөнхийлөгч Монголын радио, Телевизийн хэрэг эрхлэх газрын ажилтай танилцаад үндэсний олон нийтийн радио, телевизийн тогтолцоо бүрдүүлэх, радио, телевиз түүний авиа болон дүрсийн долгион дамжуулах байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, соронзон бичлэгүүдийг урт удаан хугацааны туршид хадгалж ашиглах боломж бүрдүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээг нэгтгэн нэг байгууллагад харъяалуулах, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн радио өргөн нэвтрүүлгийн станцын техникийг шинэчлэх, Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн студи байгуулж, цагийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсний дагуу зарим асуудлыг шийдвэрлээд байна.
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орсон ажлын нэг нь олон түмэнд шуурхай мэдээлэл хүргэх явдал юм. Чухам энэ зорилгын дагуу бүрэн эрхийнхээ хугацаанд сонин хэвлэл, радио телевизэд 64 удаа ярилцлага өгсөн бөгөөд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн 4 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 5 удаа мэдэгдэл гаргасан байна. Түүнчлэн гадаадын сонин, радио, телевизэд Ерөнхийлөгч 28 удаа ярилцлага өгчээ.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа хөтөлбөрийн биелэлтийн талаар хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн төвийн сонин хэвлэл, радио телевизээр дөрвөн жилийн дотор 800 шахам мэдээ мэдээлэл сурталчилжээ.
- Эдийн засаг нийгмийн бодлогынхүрээнд. Ерөнхийлөгчийн гоцлон анхаарчхөтөлбөрийнхөө дагуу хийсэн ажлын нэг чиглэлнь байгаль орчны буюу тогтвортой хөгжлийнасуудал байв.Төр, олон нийт болон олон улсын зохихбайгууллагатай нягт харилцах үндсэн дээрхийсэн ажлын гол тойм гэвэл:
а) байгаль орчны багц хууль боловсруулах, батлах ажилтай урьдчилан танилцаж, зөвлөгөө чиглэл өгч ирснээр энэ талаар 10 гаруй хууль гарсан;
б) байгаль хамгаалах нийгэмлэгийн их хуралд оролцож, уг ажилд олон түмнийг татан оролцуулах талаарх төрийн бодлогыг тайлбарлан, тус нийгэмлэгийн тавьсан асуудлаар зөвлөгөө, чиглэл өгч ирсэн:
в) Засгийн газарт чиглэл зөвлөгөө өгч, санаачлах замаар тус улсын нутгийн 30 орчим хувийг 4 категорийн тусгай хамгаалалттай бүс болгох асуудлыг шийдвэрлүүлсэн
г) НҮБ, олон улсын тусламжийн байгууллагуудын шугамаарх хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, дотоодын болон гаднын холбогдох байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн зэргийг дурдаж болно.
- Төр, сүм хийдийн харилцааныасуудлыг зохицуулах талаар. Төр, сүмхийдийн харилцааны бодлогын асуудалЕрөнхийлөгчийн үүрэг, анхааралд байдаг. ИймдТөр, сүм хийдийн харилцааны тухай хуулийнтөслийг санаачлан 1993 оны 11 дүгээр сардУлсын Их Хуралд хэлэлцүүлж батлуулав.
1994 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг зарлигаар шинэчлэн баталж шаардлагатай асуудлыг хэлэлцүүлж санал, дүгнэлтийг нь харгалзан ажиллав. “Үндэсний аюулгүй байдал ба шашин шүтлэг” сэдвээр судалгаа явуулж шашин сүм хийдийн өнөөгийн байдал, иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон зарим асуудлыг 1994 оны 6 дугаар сард ҮАБЗ-өөр хэлэлцэж, зөвлөмж гарган биелүүлэв. Уул зөвлөмжийн дагуу дээр дурдсан сэдвээр зарим эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаачдыг татан оролцуулах замаар нийслэл хот болон 8 аймгийг хамруулан социологийн судалгаа явуулсны гадна Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг биелүүлж байгаа нийслэлд шалган танилцаж, холбогдох чиглэл зөвлөгөө өгч гажуудлыг арилгах ажил хийлгэв.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Монголын шашин-төр, шашин соёлын гарамгай зүтгэлтнүүд болох Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, өндөр гэгээн Занабазар, ноён хутагт Данзанравжаа нарын мэндэлсний ойг тэмдэглэх, Амарбаясгалант хийдийг сэргээх, Эрдэнэ зууг шашны зан үйлд ашиглуулах зэрэгт дэмжлэг үзүүлэн оролцсоны дээр мөн Ерөнхийлөгч 1994 онд БНЭУ-д айлчлах үед Энэтхэгийн эрдэмтэн Л. Чандрагийн бэлэглэсэн Монгол Ганжуурын хоёр хувь 108 боть судрыг Үндэсний номын сан, Амарбаясгалант хийдэд шилжүүлж өгсөн.
Зарлиг гаргаж Засгийн газарт чиглэл өгчзохицуулах замаар Мигжиджанрайсаг бурхныгбүтээх ажлыг эрчимжүүлэн дуусгахад дэмжлэгүзүүлж ирсний дээр түүний өмчлөлийнасуудлыг шийдвэрлэж, Мигжиджанрайсагбурхныг бүтээн туурвисан нь төр шашнаахүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх Үндсэнхуулийн үзэл санаа хэрэгжиж байгаагийн нэгнотолгоо, Монгол улсын тусгаар тогтнол батбэх байхын билэгдэл болсныг тодорхойлжтүүхнээ үлдээсэн юм.
Ерөнхийлөгч ийнхүү шашин сүм хийдийн асуудалд анхаарал тавьж ирсэн нь юуны өмнө иргэдийнхээ эрх, эрх чөлөөний нэгэн салшгүй хэсэг болох шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах хэрэгжүүлэх төрийн бодлого, монгол соёл иргэншлээ хадгалан түүнийг зохистой хөгжүүлэх нийгмийн харилцааг хүмүүнлэг энэрэнгүй болгоход тус болох нэгэн мөрийн хүчин болохынх нь хувьд бурхны шашин, сүм хийдийн нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, манай өнөөгийн нөхцөл байдал, эрх ашгаас үүдэлтэй юм.
Монгол Улсын Үндсэн хууль, төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан ёсоор иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө хэрэгжиж, одоо Хууль зүйн яаманд бүртгүүлсэн нь шашны байгууллага 70, үүнээс 46 нь Буддийн шашны сүм хийд байна.
Нийгмийн бодлогын хүрээнд засаг төрийн дээдбайгууллагуудаас Ерөнхийлөгчийн идэвхтэйоролцоотой явуулсан үйл ажиллагааны дүнднийгмийн сэтгэл зүйд ихээхэн эерэг өөрчлөлтгарлаа. Хөгжлийн зөрчил, бэрхшээлийгойлгосон, шинэтгэлийн хэтийн ирээдүйд итгэсэнсэтгэл зүй олон түмний дотор бүрэлдэж зонхилоххэмжээнд хүрсэн гэж болно. Өнөөдөр нийгмийнсэтгэл зүйд зах зээлийн эдийн засгийн үрнөлөөллийг зөвөөр хүлээн авах мэдрэмж хүчтэйболж, бэлэнчлэх гаж сэтгэлгээ алхам бүрангижран хувь хүн оюун ухаан, ур чадвар, хүчавьяасаараа өрсөлдөн тал бүрээр хөгжиж,амьдралаа өөд татах гэсэн сэтгэл зүйдавамгайлж байна.
Ардчилал, шинэчлэлтийн сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын төр, эдийн засаг, нийгмийн оюуны хүрээнд гарсан ололт, түүнчлэн бодит үйл ажиллагааны алдаа дутагдал, зүй ёсоор тохиолдож буй бэрхшээл, хүндрэл бол Монгол Улсын төрийн тэргүүний төдийгүй Улсын Их Хурал, Засгийн газар, манай нийт иргэдэд хамаатай цаашид анхаарах дохио санамж гэж үзэж байна.
Хоёр. Улс төрийн харилцаа,төрийн байгууллагын талаар
Ерөнхийлөгчийн энэ хүрээнд явуулах үйл ажиллагааны зорилго нь улс төрийн тогтвортой байдлыг аль болохоор хангаж янз бүрийн хүчний сөргөлдөөнийг намжаан байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг Үндсэн хуулийн үзэл зарчимд тууштай нийцүүлэн шинэчилж төлөвшүүлэх эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэхэд бүрэн эрхийнхээ бүхий л механизмыг ашиглахад оршиж байв.
- Улс төрийн ерөнхий харилцааны талаар гэвэл хямралтай, зөрчилтэй асуудлуудыг эе эвийн аргаар шийдвэрлүүлэхийн тулд намуудад илгээлт явуулж, тэдгээрийн удирдлагуудтай дангаар болон хамтруулан олон удаа уулзаж, улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар санаа бодлыг сонсож зөвшилд хүрч ирсэн нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
Парламентын олонхи, цөөнхийн хооронд гарсан ноцтой санал зөрөлдөөнийг Ерөнхийлөгчийн оролцоотойгоор зохицуулж ирсний дотор өлсгөлөн, ажил хаялт зэрэгт хүргэсэн зөрөлдөөнт асуудлаар намуудтай зөвшилцөж Улсын Их Хуралд хоёр ч удаа төсөл оруулснаар тогтоол гаргаж уг өлсгөлөн, ажил хаялтыг зогсоож чадсан билээ. - Улсын Их Хурлын ээлжит 8 удаагийн чуулганы нээлтэд Ерөнхийлөгч оролцож тухайн нөхцөлд төрийн бодлогын анхаарал татсан асуудал, чуулган тус бүрийн гол зорилтыг тодорхойлон үг хэлж чиглүүлсэн юм. 1996 оны сонгуулиар бүрэлдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг хуулийн хугацаанд нь зохих бэлтгэлийг ханган хуралдуулж, Их Хурлын өөрийн нь байгууллагууд болон Засгийн газрыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэв. Энэ чуулганаар МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилох санал оруулсныг Улсын Их Хурал хүлээн авч, улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдтай зөвшилцөн шийдвэрлүүлэв.
- Улсын Их Хуралтай харилцан ажиллаж төрийнхууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хуулиаролгосон эрхийг зохих үр дүнтэй хэрэгжүүлж байна
а) 3 жил гаруй хугацаанд 21 хуулийн төсөл санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс 14 нь батлагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шагналын тухай хуулийн төслийг дахин боловсруулахаар буцааж. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад төсөл нь Улсын Их Хуралд хүлээгдэж байгаа болно. Ерөнхийлөгчид тодорхой эрх олгох тухай хоёр хуулийн төслийг гаргах шаардлагагүй гэж УИХ үзсэн байна.
Санаачлан батлуулсан зарим хуулийн агуулгын хувьд гэвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн өмч, төсвийн орлого, зарлага, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг үр нөлөөтэй, ажил хэрэгчээр хянаж шалган. Зөрчил гажуудлыг илрүүлж арилгах төрийн хяналт шалгалтын оновчтой тогтолцоо бүрэлдэн бий болов. Улсын хэмжээнд Төрийн болон аймаг, нийслэлийн хянан шалгах хороод 1997 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд 2014 байгууллагыг шалгаж 17.6 тэрбум төгрөгийн зөрчил, төлбөр илрүүлэн холбогдох арга хэмжээ авч, төсвийн орлогыг 2.0 тэрбум төгрөгөөp нэмэгдүүлэх, зарлагыг 830.0 сая төгрөгөөp хямдруулах нөөц илрүүлсэн байна. Мөн 3.5 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тавьж, 1.9 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 1.7 тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байна.
Ахмад настан, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль, Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эмзэг энэ хэсгийнхний нийгмийн хамгаалалтын талаар төр аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ, хэмжээ, үйлчилгээний төрөл, журам хуульчлагдан баталгаажсан тухай дээр өгүүлсэн.
Онц байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар онцгой нөхцөл бие болсон буюу түүнийг таслан зогсоож, үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох шуурхай арга хэмжээ авах эрх зүйн үндэс бий болсон нь үндэсний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрэлдэв.
Мөн Хөдөлмөрийн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эдгээр хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
Ой хээрийн түймэртэй тэмцэх ажлыг хүчтэй болгох цогц асуудлыг Засгийн газартай хамтран боловсруулснаар Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль батлагдсан нь ихэвчлэн хүмүүсийн хариуцлагагүй, болгоомжгүйгээс үүдэн улс оронд учирдаг энэхүү гарз хохирлыг багасгах, гал түймрээс сэргийлэх ажил эрчимжихэд зохих нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан зарим ялтанд өршөөл үзүүлэх тухай асуудлыг санаачилж хууль батлуулснаар 16 нас хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа, 14 нас хүрээгүй 3, түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өөрийн шууд асрамжиндаа 16 хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд, 18 нас хүрээгүй хүүхэд, 55 түүнээс дээш насны эмэгтэйчүүд. 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүд зэрэг нийт 200 гаруй ялтанд өршөөл үзүүлсэн байна.
Ерөнхийлөгч мөн хугацаанд Улсын Их Хурлын 17 тогтоолын төсөл санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс Нийгмийн дэг журмыг хангах ажлыг зохион байгуулах түр зөвлөлийг байгуулах тухай, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байгуулах тухай Монгол Улсын хөгжлийн болон бусад хэд хэдэн үзэл баримтлал зэрэг төрийн бодлогын чухал баримт бичгүүд гарч төр, түүний байгууллагууд иргэдийн үйл ажиллагааны хөтөлбөр болж байна.
б) Бүрэн эрхийн хугацаанд 12 хуульд, Улсын Их Хурлын 6 тогтоолд нийтдээ 18 удаа хориг тавьснаас Улсын Их Хурал одоогийн байдлаар 16-г нь хэлэлцэж 10-ыг нь хүлээн авч, 6-г нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2 хууль, Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай Банкны хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх хугацааны тухай хуулийн зарим зүйл, заалтад Улсын Их Хурлын 1995 оны 84 дүгээр тогтоол Валютын зохицуулалтын тухай хууль, Замын хураамжийн хууль, Орон сууц хувьчлах тухай, Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал хүлээн авч холбогдох хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан буюу заримыг нь хүчингүй болсонд тооцсон байна. Өнгөрсөн жилүүдийн практикаас үзэхэд Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих бүрэн эрх нь баталсан шийдвэрийг дахин хянан үзэж, гаргасан хийдэл, алдаа дутагдлыг арилгах, зөв шийдэл гаргах, ингэснээрээ хууль тогтоомжийг боловсронгуй болгох бололцоо олгож байгаа болон хууль тогтоох дээд байгууллага, төрийн тэргүүн хоорондын хэвийн харилцааны нэг чухал хэрэглүүр болохыг амьдрал нотлон харууллаа гэж үзэж байна.
Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн зарим зүйл, заалтад тавьсан хоригийг Улсын Их Хурлын ирэх чуулганаар хэлэлцэнэ.
в) Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаарзүйлийн 6, 8 дахь хэсэгт заасны дагуу бусад хуульсанаачлагчдаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 22хуулийн төслийг урьдчилан судалж саналааилэрхийлж, илгээлт гаргажээ. Улсын Их Хурлын эдгээрсаналын зонхилох хэсгийг холбогдох хуулийн төсөлдтусгасан байна.
г) Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах чиглэл зэрэг улс орны амьдралд чухал ач холбогдолтой асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд 36 удаа оролцож 22 удаа үг хэлж тодорхой асуудлуудад Улсын Их Хурлын гишүүдийн анхаарлыг төвлөрүүлж ажилласан болно. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн олон санал, тухайлбал Үндэсний хөгжлийн үзэл баримтлалтай болох, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газруудад Засгийн газар өмчийн эзэн болохынхоо хувьд хяналтаа бүрэн тогтоох, Улсын Их Хурал бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх, яамдын тоог хорогдуулах, төрийн албан хаагчдын цалин, шүүхийн төсвийг нэмэгдүүлэх зэрэг олон санал холбогдох шийдвэрт тусгалаа олж хэрэгжсэн байна.
Төрийн тэргүүн, Улсын Их Хурлын хоорондын Үндсэнхуулиар тогтоосон харилцааны өнгөрсөн жилүүдийнпрактикаас үзэхэд анхаарах зүйл бас байна.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд хандаж тавьсан санал,түүнчлэн илгээлт, бичгээр тавьсан асуудлыганхаарахгүй алгуурладаг дутагдал үзэгдсээр ирсэн. Энэнь Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд хандажилгээлт гаргах, чуулганд оролцож улс орны дотоод,гадаад байдлын асуудлаар саналаа оруулах, Үндсэнхуулийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх механизмыг МонголУлсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Улсын Их Хурлынбусад шийдвэрт нарийсгахыг шаардаж байна.
4.Засгийн газартай харилцан ажиллах талаар. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хүндийн төв нь улс орны шуурхай удирдлагыг эрхэлсэн Засгийн газартай харилцан ажиллаж улс төр ялангуяа, эдийн засаг, санхүү, нийгэм-соёл, захиргаа, улс төр, гадаад харилцааны тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь харилцан ойлголцсоны үндсэн дээр шийдвэрлүүлэх, түүнээ хэрэгжүүлэхэд нь хүчтэй дэмжлэг үзүүлэх явдал мөн билээ. Энэ талаар хийсэн ажил, анхны үр дүн нь хэрэг дээрээ энэхүү товч тайлангийн нэгдүгээр хэсэгт дурдсан эдийн засаг, нийгмийн бодлогын талаарх ажил, түүнчлэн дөрөв дэх хэсэгт өгүүлсэн гадаад харилцааны асуудлууд мөн тул Засгийн газартай харилцан ажилласан “амьд” ажлыг тэдгээр хэсгээс уншиж тунгаахыг хүсье. Харин энд хэдэн тоон үзүүлэлтийг дурдсугай.
Ерөнхийлөгч Засгийн газрын 160 удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай танилцаж нийтдээ 323 санал өгсний 263 санал буюу 81.4 хувь нь холбогдох шийдвэрт тусгагдан хэрэгжиж байна.
Түүнчлэн гол төлөв иргэд олон түмнээс тавьсан саналыг харгалзан улс төр, эдийн засаг, нийгмийн чухал асуудлаар засгийн газарт чиглэл өгсөн 10 зарлиг гаргаж, нийт 39 асуудал шийдвэрлэсний 34 буюу 87 2 хувийг нь Засгийн газар хэрэгжүүлээд байна Ерөнхийлөгч Засгийн газрын 12 хуралдаанд оролцож санаа бодлоо илэрхийлэв. Ерөнхийд нь дүгнэж үзвэл Ерөнхийлөгч Засгийн газрын хоорондын харилцаа хуулийн дагуу хэвийн хэмжээнд явж ирсэн гэж үзнэ.
- Шүүх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллагатай харилцан ажиллах талаар. Энэ хүрээнд явуулах Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа нь шүүх, прокурор болон оролцогч бусад байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг шинэчилж тэдгээрийн бие даасан хийгээд шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, боловсон хүчнийг шинээр төлөвшүүлж, ажлын үр өгөөж, сахилга, хариуцлагыг сайжруулахад чиглэв.
а) хууль сахиулах байгууллагуудын ажлыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хуульчдыг бэлтгэх, давтан сургах, дахин мэргэшүүлэх тэдний нийгмийн баталгааг сайжруулах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Ерөнхийлөгч байнгын анхааралдаа байлгаж холбогдох арга хэмжээ авах саналыг Улсын Их Хуралд оруулах, Засгийн газарт чиглэл өгөх, хуулийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгөх зэргээр ажиллаж ирэв. Бүрэн эрхийн хугацаанд шүүгчдийн улсын зөвлөгөөн, Улсын дээд шүүх, прокурорын ажилтнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсоноос гадна хуулийн төв болон орон нутгийн байгууллагын удирдах ажилтан нартай гурвантаа уулзаж зөвлөгөө, даалгавар өгсөн нь хуулийн байгууллагын ажилд зохих нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
б) Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, 16 шүүгч, давхардсан тоогоор аймаг, нийслэлийн ерөнхий шүүгч 25, шүүгч 106, сум, сум дундын болон дүүргийн
ерөнхий шүүгч 48, шүүгч 178-г томилж, хоёр шатныерөнхий шүүгч 36, шүүгч 331-г ажлаас чөлөөлж, сум,сум дундын 6 шүүгчийг огцруулж, з шүүгчийгэрүүгийн хариуцлагад татахыг зөвшөөрч, бүрэн эрхийгнь түдгэлзүүлсэн байна. Мөн Ерөнхий прокурор, түүнийорлогчдыг зохих журмын дагуу томилон ажиллуулав.
в) Ерөнхийлөгч шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, өмгөөлөх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, заалтад нийцүүлэн шинэчлэх үйл ажиллагаанд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд оролцож ирлээ.
Зохих хуульд заасны дагуу шүүгчийн сахилгын хорооныдүрэм, шүүгчийн тангараг өргөх журам, шүүхийн бэлгэтэмдгийн дүрэм, Прокурорын зэрэг дэв олгох дүрэм.Прокурорын байгууллагын бэлгэдэл, энгэрийн тэмдгийнзагвар, тэдгээрийг хэрэглэх журам, мэргэжлийнзөвлөлийн ажиллах журам, сахилгын дүрэм, бусад чухалдүрэм, журмыг баталж мөрдүүллээ.
Шүүхийн байгууллагын ажлыг сайжруулахтай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүхийн бие даасан. шүүгчдийн хараат бус байдал, ажиллах нөхцөл баталгааг сайжруулах асуудлаар Улсын Их Хуралд хандаж Ерөнхийлөгчийн илгээлт явуулсны дагуу энэ талаар тавьсан саналуудыг холбогдох хуульд тусгасан байна.
Эрүүгийн хуульд малын хулгайтай хийх тэмцлийг хүчтэй болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах санал оруулсныг болон Авилгын эсрэг хуулийн төсөлд өгсөн саналын заримыг Улсын Их Хурал хүлээн авч ёсоор болгосон билээ.
г) Улсын мөрдөн байцаах, цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагын талаар авах арга хэмжээний тухай асуудлаар Засгийн газарт чиглэл өгч ажилласны үр дүнд Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргаж Улсын мөрдөн байцаах байгууллагыг үйл ажиллагааны хувьд нь бие даалган ажиллуулах асуудал үндсэндээ шийдвэрлэгдэж, цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад нөлөөлөхүйц арга хэмжээнүүдийг авч Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
- Орон нутаг, хүн амтай харилцах талаар. Ерөнхийлөгч орон нутгийг удирдах үүргийг хүлээдэггүй боловч ард түмнээс шууд сонгогдсоны хувьд орон нутаг, олон түмэнтэй байнгын холбоотой байж улс орны байдал, хүн амын санаа бодлыг байнга мэдэрч, улмаар төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхэд чармайлт гаргах улс төр-ёс суртахууны үүрэгтэй билээ.
а) бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмний ажил амьдрал хийгээд төрийн бодлого шийдвэр үндсэн нэгжид хэрхэн хүрч хэрэгжиж байгаатай биечлэн танилцах, ард олныхоо санаа бодлыг нарийн мэдэж үйл ажиллагаандаа тусгах зорилгоор давхардсан тоогоор 23 аймаг, 71 сумаар орж, 98 үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын ажилтай танилцаж, 130 гаруй газар уулзалт, ярилцлага зохиож, иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулсан дүн гарч байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг, давхардсан тоогоор 79 газар, байгууллагад очиж ажил байдалтай нь танилцан 14 газар уулзалт хийжээ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг жил бүр хүлээн авч уулзан ажил байдалтай танилцан, тодорхой асуудлаар чиглэл, үүрэг даалгавар өгч байв. 1996 онд бүх сумын Засаг даргатай нэгдсэн журмаар уулзаж зөвлөн сургамжлав.
б) иргэд, хөдөлмөрчидтэй харилцдаг нэг суваг бол тэдний санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх явдал байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Тамгын газрын хаягаар иргэдээс 6200 гаруй захидал ирүүлсний 98.3 хувийг хуулийн дагуу шийдвэрлэж хариу өгсөн байна. Нийт захидлын 61.9 хувийг Тамгын газрын хэмжээнд шийдвэрлэн түүний 38.1 хувийг УИХ. Засгийн газар, холбогдох яам, газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт шийдвэрлүүлэх, бодлого шийдвэрт нь тусгуулахаар шилжүүлжээ.
Иргэдээс ирүүлсэн захидалд нийтдээ 10000 гаруй асуудал хөндөгдсөний 38.2 (3862) хувийг санал, 57.6 (5830) хувийг хүсэлт, 3.9 (428) хувийг гомдол эзэлж байна.
Эдгээр үзүүлэлтийг өмнөх гурван жилийнхтэй харьцуулбал ажил хэрэгч саналын тоо 23.2 хувиар өсөж, хүсэлт 17.4 хувь, гомдол 6.1 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн шинж чанартай амьдрал ахуйн асуудал хөндсөн өргөдөл, хүсэлтийн тоо буурч, тэр хэмжээгээр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралтай холбогдсон санал өсөж байна.
в) иргэдийн тавьсан санал хүсэлт, хүлээн авсан захидлын дотор онцгой анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэвэл зохих нийтийн ач холбогдолтой, дахин давтаж тавигддаг асуудал цөөнгүй байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлт, хуулийг олон түмэнд хүргэж сурталчлах, амьдралд нийцүүлж боловсронгуй болгох, өмч хувьчлалд гарсан алдаа гажуудлыг арилгах, үр ашиг багатай орон тоог цөөлөх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг үр ашигтай зарцуулах, ажлын байр бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл явуулах, орлого олж амьдралаа дээшлүүлэхэд нь эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх өндөр настан, ахмад дайчин, нийгмийн эмзэг хэсгийн талаар авах арга хэмжээг өргөжүүлэх, бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, архидалт, хууль зөрчих явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох зэрэг асуудал анхаарал татсан хэвээр байна.
Эдгээр асуудлыг УИХ, Засгийн газар зохих байгууллагуудад тавьж бодлого, шийдвэрт нь тусгуулах арга хэмжээ авч байв. Ганц жишээ дурдахад, 1997 онд Улсын Их Хурлаар хэлэлцсэн орон сууц хувьчлал, газрын өмч, нийгмийн даатгал, халамжийн хуулиудтай холбогдуулж иргэд, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн судлаад Ерөнхийлөгчөөс зохих илгээлт, санал гаргаж УИХ-д өргөн мэдүүлсний нэлээд нь хуулинд тусгагдав.
Нийгмийн дэг журам, сахилга хариуцлага, хуулийн байгууллагын үйл ажиллагааны дутагдал, доголдлын талаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг Улсын дээд шүүх болон Улсын прокурорын газарт шилжүүлэн хэрэг материалыг хянуулж, холбогдох шалгалт хийлгүүлэн хариу өгүүлж байсан нь үр дүнтэй, зөв зүйтэй арга хэмжээ болсон гэж үзнэ. Гэхдээ шүүн таслах ажилд Ерөнхийлөгч нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон тэр хязгаарыг давж алхаагүйг тэмдэглэж байна.
г) Иргэдийг хүлээн авах байраар Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд 3000 гаруй хүнтэй уулзаж, тэдний тавьсан санал хүсэлт, гомдлыг холбогдох байгууллага, хүмүүст уламжлах, лавлагаа хийж хариу өгөх, шууд тайлбарлан ойлгуулах, зарим шаардлагатай санал, хүсэлтийг судалж үзэх замаар шийдвэрлэж байв. Сүүлийн дөрвөн жилд тэтгэвэр, тэтгэмжээс өөр орлогогүй, амьдрал ядуу, зайлшгүй тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзсэн 150 гаруй хүний өргөдлийг аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам, газруудад уламжлан тусалсны дээр Ерөнхийлөгчийн захирамжаар гуч шахам өрхөд цөөн боловч төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэв.
Захидлаар дамжуулан төр, олон түмний холбоог бэхжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн сэтгэл санааг эмзэглүүлж байгаа асуудал бүрийг судалж удирдлагын анхааралд хүргэх, цаашид шийдвэртэй арга хэмжээ авахад туслахын тулд иргэдээс ирүүлсэн захидал, тавьсан асуудлын тоймыг шийдвэрлэж байгаа байдлыг Тамгын газар 14 хоног бүр хэвлэл, радиогоор мэдээлж ирлээ.
1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй иргэдийг уулзуулах журмыг шинэчлэн боловсруулаад мөрдөж байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар нийтдээ 450 гаруй иргэнийг хувийн асуудлаар нь хүлээн авч санал, хүсэлтийг нь барагдуулжээ.
- Иргэдтэй харилцах төрийн тэргүүний үүрэгт уучлал, шагнал, харъяатын асуудал ордог бөгөөд энэ нь нэлээд анхаарал, цаг шаардсан ажил болдог. Үүнд:
а) энэ хугацаанд уучлал хүссэн 876 өргөдөл хүлээн авч хоригдлуудын ар гэр, эрүүл мэндийн байдал, ял эдэлсэн хугацаа, засрал хүмүүжил зэргийг харгалзан Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн нэгдэх хэсгийн 8-д зааснаар 70 ялтанд уучлал үзүүлсэн юм. Энэ нь нийт хүсэлтийн 80 хувийг эзэлж байна. Нийт өргөдөл ирүүлсэн ялтны 71 нь буюу 8.1 хувь нь шүүхээс оногдуулсан ялын зохих хувийг биеэр эдэлсэн тул тэднийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр өргөдлийг нь хорих байгууллагуудыг удирдах газарт (хуучин нэрээр) шилжүүлсэн. Энэ хугацаанд цаазаар авах ял шийтгүүлсэн 68 хүний 13 буюу 19.1 хувьд уучлал үзүүлж цаазаар авах ялыг хорих ялаар сольсон байна. Уучлал хүсэж ирүүлсэн өргөдлийг хянан шийдвэрлэх журмыг 1995 онд шинэчлэн боловсруулж мөрдүүллээ.
б) Төрийн дээд шагналын зохицуулалт, арга хэлбэрийг өөрчлөхөөр зохих төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн боловч одоо хэр шийдвэрлэгдээгүй тул урьд батлагдсан хэлбэрээр шинэ шаардлагыг харгалзаж шагнал эрхэлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг 11, ардын зүтгэлтэн цолыг 6, гавъяат зүтгэлтэн цолыг 126 хүнд хүртээж, Сүхбаатарын одонгоор 46, “Эрдэнийн очир” одонгоор 2, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 207, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 456, “Алтан гадас” одонгоор 673. Цэргийн гавъяаны одонгоор 905, хөдөлмөрийн хүндэт медалиар 968. Цэргийн хүндэт медалиар 9, “Найрамдал” медалиар 87 хүн шагнагдсан байна.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн 1464 эх “Алдарт эх” одонгоор, 7765 эх “Алдарт эх” II одонгоор, нийтдээ 13032 хүн Монгол Улсын цол, одон, медалиар шагнагджээ.
Гэхдээ нийт шагнагдсан хүний тоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхлэхээс өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулбал 54.8 хувиар буурчээ. Энэ нь “Алдарт эх” I, II одонгоор шагнагдсан эхчүүдийн тоо сүүлийн 7 жил дараалан буурсан болон Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд олон хүнийг шагнасантай холбоотой юм. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд ямар нэг тэмдэглэлт ой, хурал зөвлөгөөнийг тохиолдуулан олон хүнийг хавтгайруулан шагнадаг байсныг аль болохоор багасгасан нь ч зохих нөлөө үзүүлсэн.
в) Харъяат болох, харъяатаас гарах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж ирэв.
Бүрэн эрхийн хугацаанд манай улсын харъяат болохыг хүссэн 65, харъяатаас гарахыг хүссэн 237 иргэний хүсэлтийг (50 хүүхдийн хамт) судалж шийдвэрлэсэн байна. Харъяатаас гарсан хүмүүсийн 81.8 хувь нь БНКазУ-ын, 19,2 хувь нь ХБНГУ, Чех улсын иргэн болжээ. Эдний 56,1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Гурав. Үндэсний аюулгүй байдлыг хангах талаар
- Аюулгүй байдлын талаар
Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн нэг гол үүрэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж ажиллах явдал билээ. Монгол Улсын үндэснийаюулгүй байдал, нөлөөлөх хүчин зүйл, аюулгүй байдлыгхангах арга зам, тогтолцоо, баталгааг тодорхойлсонтөрийн бодлогын үндсийг боловсруулж батлууланмөрдүүлэх явдал эхний ээлжинд хийвэл зохих голажил, тулгамдсан зорилт байсан юм. Энэ ажлынхүрээнд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэлбаримтлал”, “Монгол Улсын гадаад бодлогын үзэлбаримтлал”, Цэргийн номнолын үндэс” гэсэн иж бүрдэлбүхий гурван баримт бичгийг боловсруулан Улсын ИхХурлаар (1994 оны 6 дугаар сарын 30-нд) батлуулснаарүндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдсэн,цэгцтэй бодлогын үндсийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Монгол Улсын язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыгхамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгох,үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн дотоод,гадаад бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхталаар чиглэл, заалт өгөх, Зөвлөлийн чиг үүрэгтхамаарах асуудлаар холбогдох яам, газар байгууллагынудирдагчдын илтгэл, мэдээллийг сонсох, эрххэмжээнийхээ хүрээнд тэдгээрт үүрэг өгөх, зөвлөмжгаргах, шаардлагатай судалгаа мэдээлэл гаргуулжшуурхай арга хэмжээ авах, шийдвэрийн биелэлтэдхяналт тавих зэрэг хуульд тодорхойлсон хэлбэр,хэмжээнд ажиллаж ирэв.
ҮАБЗ-ийн тэргүүний хувьд тайлангийн хугацаанд зөвлөлийн 71 удаагийн хуралдааныг бэлтгэн даргалж, улс орны аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолтой холбоотой 110 асуудал хэлэлцэн, 313 заалт бүхий 56 зөвлөмж гаргасан байна.
ҮАБЗ-ийг тэргүүлж ажиллахдаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон аюулгүй байдлын 9 үндсэн чиглэлийг хангахад үйл ажиллагаагаа төвлөрүүлсэн юм. Эдгээрээс зарим гоn чиглэлээр хийсэн ажлыг товч дурдъя.
- Монгол Улсын оршин тогтнохын аюулгүйбайдлыг улс төр, дипломатын аргаар хангахявдлыг гол чиглэл болгон баримт бичгүүдэдзаасан билээ. Энэ үүднээс ОХУ, БНХАУ-тайсайн хөршийн найрсаг, тэнцвэртэй харилцаахөгжүүлэхээ мэдэгдэн холбоотны харилцаагааөөрчилж, харилцааны шинэ үндэс зарчмыгтодорхойлсон Гэрээнд 1993 онд ОХУ-ынЕрөнхийлөгч Б.Н.Ельцинтэй гарын үсэг зурсан.Нэгэнт үйлчлэхээ болиод олон жил болсонгэрээг халж, найрсаг харилцааны шинэ Гэрээг1994 онд БНХАУ-тай байгуулсан. Гадаадынцэрэг, зэвсэгт хүчнийг бие биеийн эсрэгзорилгоор нутагтаа байрлуулахгүй байх, иймзорилготой эвсэл холбоонд үл оролцох тухайүүрэг хүлээсэн заалтыг Монгол, ОХУ, БНХАУгурвын байгуулсан гэрээ, тунхаглалд тусгасан,Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүйбүс болгосноо НҮБ-ын хүндэт индрээс дэлхийдаяар тунхаглан зарлаж, НҮБ-ын Аюулгүйзөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэйгүрнүүдийн дэмжлэгийг авсан, Монгол Улсзэвсэгт хүчнээ дорвитой цөөлж хорогдуулсанзэрэг олон тодорхой арга хэмжээ зэрэгжүүлсний дүнд Монгол Улсын эргэнтойронд харилцан итгэх, найрсаг харилцаа,хамтын ажиллагаа хөгжих олон улсын нэнтаатай уур амьсгал бүрэлдсэн юм.
Монгол Улс цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээр бүрэн хориглох Гэрээг боловсруулахад идэвхтэй оролцон гарын үсэг зурсан бөгөөд чичирхийллийн аргаар цөмийн туршилтыг хянах олон улсын сүлжээнд нэгдэн орсон нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болов.
Нөгөө талаар өрнө, дорнын бусад том улс гүрэн, холбоо, байгууллагатай харилцаагаа идэвхтэй хөгжүүлэн дэмжлэг туслалцааг нь авах үндсэн дээр тус улсын аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх гуравдагч хүчнийг бий болгохыг зорьж ажиллав. Энэ хүрээнд АНУ, Япон, ХБНГУ, Франц, Англи, Энэтхэг, Индонез , Шинэ Зеланд, Австрали зэрэг оронд төр, засгийн газрын тэргүүний хэмжээнд айлчлан харилцааны үндсийг тодорхойлсон хэлэлцээр, тунхаглал, мэдэгдэл зэргийг хамтран гаргалаа эдгээр орон Монголыг дэмжигч, хандивлагч орнуудын цөмийг бүрдүүлж байгаа билээ.
- Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлынхувьд Монгол Улсын эдийн засаг хямралтайхэвээр боловч дотоод улс төрийн байдалтогтвортой байгаа нь эдийн засгийг богинохугацаанд эрүүлжүүлэх гол нөхцөл болж байна.
Улс орны дотоодод үүсч гарсан зарим ээдрээтэй асуудлыг нийгэм, төрийн байгууллын аюулгүй байдалд хор хохирол учруулалгүй, тогтвортой байдлыг алдагдуулалгүй шийдвэрлэхэд анхаарч ирэв. Тухайлбал, 1994 оны хавар Сүхбаатарын талбай, эрх чөлөөний талбайд болсон улс төрийн өлсгөлөн, 1995 оны хавар багш нарын зарласан ажил хаялт нь улс орны дотоод байдлыг ихээхэн ээдрээ төвөгтэй болгосон юм.
Энэ байдлыг ҮАБЗ хуралдаанаараа хэлэлцэн үндэсний эв нэгдэлд нийцсэн шийдвэр, зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмж хэрэгжиж улс орны дотоод байдал тогтворжсон нь ҮАБЗ, түүний шийдвэр нэр хүндтэй, нөлөө ач холбогдолтойг харуулсан юм.
Улс оронд нийгмийн дэг журам суларч байдал даамжрах төлөвтэй болсныг Зөвлөл зориуд анхааралдаа авч нийгмийн дэг журмыг хангах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцэн дөчөөд заалт бүхий зөвлөмж гаргасныг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ирэв. Саяхан ҮАБЗ-ийн хуралдаанаар эл зөвлөмжийн биелэлтийг дүгнэж хэлэлцсэнээс үзэхэд уг ажилд тогтолцоо, арга барилын зарим ахиц гарсан байна.
- Эдийн засгийн аюулгүй байдалтайхолбогдсон асуудал ҮАБЗ-ийн тэргүүний
анхаарлын төвд байнга байсан гол асуудал гэж хэлж болно.
Энд хэд хэдэн чиглэлийг чухалчлан анхаарч ирлээ. Тухайлбал:
а) Стратегийн түүхий эдийг олборлон боловсруулах асуудлыг зөвхөн ҮАБЗ-өөр хэлэлцэн шийдвэрлэж байх болсон нь төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн юм. Энэ хүрээнд газрын тос, алт, уран зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийг олборлох, боловсруулахтай холбогдсон үйл ажиллагааг Зөвлөлийн байнгын хяналтад байлгаж ирсэн нь эдгээр баялгийн үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлэн үр ашигтай ашиглах, уг ажлыг урагшлуулахад чухал түлхэц болов.
б) Банк, төрийн мөнгөний бодлого нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ихээхэн учир холбогдолтой тул үүнтэй холбогдсон зарим ээдрээтэй асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн зохих чиг, зөвлөмж гаргаж байв. 1995 онд төрийн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэн мөнгөний гүйлгээ, эргэлт, зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгох, баталгаагүй зээл олгохыг зогсооход чиглэсэн шийдвэр гаргасны дээр арилжааны зарим банкны үйл ажиллагааны тухай асуудлыг хэлэлцэн УИХ, Засгийн газар, Монгол банкинд хандан тодорхой заалт бүхий зөвлөмж гаргасан нь эдийн засгийг макро түвшинд тогтворжуулах, банкны системд тулгарсан аюулыг хадгаламж эзэмшигчид, харилцагчдын эрх ашгийг хохироолгүйгээр даван туулах арга замыг олоход ач тусаа өгөв. Иймэрхүү асуудлаас үүдэн Албанид иргэний дайн, эмх замбараагүй явдал гараад байгааг бодолцвол энэ шийдвэр нь үндэсний аюулгүй байдалд учрах аюулаас цаг тухайд нь сэрэмжлэн чадахуйц арга хэмжээ болсон гэж үзнэ.
в) Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцид оновчтой оролцохтой холбогдсон улс төр, эдийн засгийн ач холбогдол бүхий том асуудлыг ҮАБЗ-ийн тэргүүн чухалчлан анхаарч ирэв. Үүнд Монгол Улсын нутгийг дайруулан олон улсын цахилгаан дамжуулах шугам, байгалийн хийн болон газрын тос дамжуулах хоолой барихтай холбогдсон асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн Монгол Улсын бодлого, байр суурь, түүнд оролцох хэлбэр, агуулгыг тодорхойлох, сөрөг нөлөөг сэрэмжлэхийг заасан зөвлөмжийг холбогдох байгууллагад өгсөн болно.
г) Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх онцлог асуудлыг анхаарч байлаа. Тухайлбал, ОХУ-д төлөх хуучин өрийн асуудлыг хэд хэдэн удаа Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн уг асуудлаар яриа хэлэлцээнд баримтлах чиглэлийн талаар тодорхой зөвлөмж гарган, түүнийг Монгол Улсад ашигтай, бодит байдалд нийцүүлэн шийдэхийг зорьж ОХУ-ын Ерөнхийлөгчид хувийн илгээлт явуулах, асуудлыг шийдэх меморандумын төсөл боловсруулж илгээх зэргээр ажиллав. Газар өмчлөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд холбогдолтойг бодолцон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан уг асуудлыг Зөвлөлөөр хэлэлцэн УИХ, Засгийн газарт хандаж тодорхой зөвлөмж гаргаад байна.
д) “Айбекс групп”, “Молам” корпорацитай 1993, 1994 онд байгуулсан хэлцлүүд, “Газар-тэнгэр” олон улсын корпорацитай Монгол даатгал (татан буугдсан) банкнаас байгуулсан 10 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай холбогдсон гэрээ зэрэг эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй зарим асуудлыг авч хэлэлцэн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нийцэхгүй гэсэн дүгнэлт хийж, холбогдох шийдвэр гаргасан билээ. Энэ нь гадаадын компани, корпораци манай ашиг сонирхолд үл нийцэх, ноёрхол тогтоох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, манай улсыг “бохир” мөнгө цэвэршүүлэх талбар болгох аюулаас сэрэмжлэхэд тустай, сургамжтай зүйл болсон юм.
- Хүн ам, удмын сан, хүнсний аюулгүй байдлынзэрэг бусад асуудалд ч анхаарч ирэв.
а) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын явц, түүнд хийх дүгнэлтийн талаарх асуудлыг Зөвлөлөөр тухайлан хэлэлцэж, Засгийн газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст тодорхой зөвлөмж өгсөн бөгөөд түүний заалтуудыг үндсэнд нь хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна. Харин хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан хэлмэгдэгсдэд өгөх нөхөн олговрын асуудал шийдэгдэж чадаагүй байна.
б) Хүн амын хүнсний аюулгүй байдал ноцтой анхаарал татах болсонтой уялдуулан гадаадаас оруулж ирж буй хүнсний болон өргөн хэрэглээний барааны чанарт тавих шаардлага, төрөөс баримтлах бодлогын асуудлыг ҮАБЗ-өөр 1994 онд хэлэлцээд энэ талаар үндсэн чиг баримтлал боловсруулах, хүнсний хууль, Стандарт хэмжил зүйн тухай хууль, Иргэний хууль, түүний дотор гэрээ хэлцлийн харилцааг зохицуулах хуулийг тухайн онд багтаан хэлэлцэхийг УИХ-д, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөмж болгосон шийдвэр гаргасан юм.
1996 онд булчин задрах гоц халдварт өвчин гарч, уг өвчний эх үүсвэр хүнсний зүйлээс гаралтай гэж үзсэн, мөн хүнсний зүйлийн хордлогоор хүн амь насаа алдах тохиолдол нэг биш удаа гарсныг харгалзан Зөвлөлөөр хэлэлцээд гаргасан түрүүчийн зөвлөмжийн биелэлтийг дүгнэж хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах нэмэлт арга хэмжээний чиглэлийг тогтоох үүднээс хүнсний аюулгүй байдлын асуудлыг нийслэлийн бүх дүүргийг хамруулан нэлээд өргөн хэмжээний хамтарсан үзлэг шалгалтыг хийлгэж дүнг 1996 оны эцсээр хэлэлцэж 18 зүйлтэй зөвлөмжийг Засгийн газарт өгч хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж байна.
В) Өнгөрсөн оны хавар манай орны ихэнх нутагт ой, хээрийн түймэр их хэмжээгээр гарч хүний амь нас үрэгдэн улс орны экологийн аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учрах хэмжээнд хүрснийг ҮАБЗ анхааралдаа авч, гал түймрийн байдал, түймэртэй тэмцэх ажлын явц, учирсан хохирол, түүнийг арилгах арга хэмжээний тухай Улсын байнгын онцгой комиссын даргын сонсголыг хэлэлцсэний дагуу зарим арга хэмжээ авсан юм. Түймрийн голомт бүхий газруудад Ерөнхийлөгч биечлэн очиж шуурхай ажил зохион байгуулав.
- Зэвсэгт хүчний талаар
- Энэ асуудал Ерөнхийлөгчид Зэвсэгт хүчнийЕрөнхий командлагчийн хувьд нь ноогдсонтодорхой үүрэг билээ.
- Ардчилсан өөрчлөлтийн үеийн олон ээдрээтэйасуудлын нэг нь улс орны батлан хамгаалахтогтолцоог шинэчлэх, улсын аюулгүй байдлыг өөрийн хүчээр хангах оновчтой арга замыг сонгох асуудал байв. Үүнтэй уялдан төрийн цэргийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарсан юм. Юуны өмнө үндэсний аюулгүй байдал, улсыг батлан хамгаалах болон зэвсэгт хүчний үйлажиллагаатай холбогдсон эрх зүйн үндсийгбүрдүүлэх явдал чухал зорилт болон тавигдсанбилээ. Өнгөрсөн хугацаанд дээр дурдсан үзэлбаримтлал, номлолоос гадна Монгол УлсынБатлан хамгаалах тухай хууль, Хилийн тухайхууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль,Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийнтухай хууль, Төрийн тусгай хамгаалалтынтухай хууль батлагдан гарлаа. Мөн Онц байдлын тухай хуулийн төслийг санаачланУИХ-д өргөн мэдүүлж батлуулсан юм.
Өдгөө дайны байдлын тухай, Дайн бүхий байдлын тухай, Дайчилгааны тухай, Гадаадын цэргийн хүчийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулаад байна.
- Үзэл баримтлал, цэргийн номлолд тулгуурланулс орны батлан хамгаалах хэрэгцээ шаардлага,эдийн засаг, санхүүгийн боломжид нийцүүлжзэвсэгт хүчнийг мэргэжлийн цэргийн чигхандлагатай, цомхон чадварлаг болгохбодлого баримтлан бүтцийн өөрчлөлт хийх,энэ үндсэн дээр хэмнэгдэх хөрөнгийг цэргийнзарим ангийн сургалт, бэлтгэлийн материаллагбаазыг бэхжүүлэх, зэвсэглэл, техникийнтодорхой хэсэгт сэргээн сайжруулах үйлчилгээхийж үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхарга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхэдзориулж байна. 1993, 1994 онд мотобуудлагындивизүүдийг татан буулгаж, дивизийнзэвсэглэл, техник хадгалах баазын зохионбайгуулалтад шилжүүлэх, цэргийн 30 гаруйангийг үүрэг, зориулалтаар нь нэгтгэх, татанбуулгах, 10 гаруй цэргийн хотхоныг ашиглалтаас чөлөөлж, төрийн бусад байгууллагад шилжүүлэх, байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж буй анги, байгууллагын бүтцийг шинэчилж байнгын бүрэлдэхүүнтэй болгох зэрэг арга хэмжээ авснаар эдүгээ бие бүрэлдэхүүний тоо, армийг өргөтгөж эхэлсэн 1967 оны өмнөхүеийнхээс ихээхэн цомхон болоод байна.
Батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчнийг шинэчлэх талаарх Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр Засгийн газрын шийдвэр гарч мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг чадваржуулах, тэднийг сургаж бэлтгэх тогтолцоог шинэчлэх, цэргийн академийн боловсролтой дүйх цэргийн дээд боловсрол олгох сургалт зохион байгуулах, Цэргийн их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах зэрэг арга хэмжээг авлаа.
Цэргийн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарав. Хөрш хоёр гүрэнтэй БХЯ Жанжин штабын удирдлагын хэмжээнд айлчлал хэрэгжүүлсний гадна АНУ, ХБНГУ, Франц зэрэг оронтой цэргийн салбарт хамтран ажиллахаар анх удаагаа тохирч, тодорхой хэлэлцээр байгуулан, зарим арга хэмжээг тохиролцон хэрэгжүүлж эхлээд байна.
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхтбайдлын нэг гол тулгуур болох улсын хилийнхалдашгүй дархан байдал, хил хамгаалалтыгбэхжүүлэх явдал улс орны үндэсний аюулгүйбайдлыг хангах үйл ажиллагааны нэг чухалбүрэлдэхүүн хэсэг юм. Өнгөрсөн хугацаандулсын хил хамгаалалтыг бэхжүүлэх цогц аргахэмжээг боловсруулан хэрэгжүүлж ирлээ.Хилийн тухай хуулийн дагуу Улсын хилхамгаалалтын дүрэм, улсын хил хамгаалалтадиргэдийг оролцуулах журмыг баталж гаргаснаар энэ талаарх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлж өглөө.
Урьд нь Монгол Улсын хил хамгаалалт зөвхөн өмнөд хилд төвлөрч байсан гэж хэлж болно.
ОХУ-тай залгах хилийн 3485 км хэсэгт 4 хороо, 22 суманг шинээр байгуулж бие бүрэлдэхүүнийг 15-20 хувиар нэмэгдүүлэв.
Хилийн цэргийг бэхжүүлэхэд онцлон анхаарчзэвсэгт хүчний нөөцөөс автомашин, холбооныстанц, кабел, дохионы пуужин, хувцас хэрэглэлзэрэг чухал шаардлагатай эд материалыгшилжүүлсэн бөгөөд цаашид ч ийм арга хэмжээавах болно.
Гэвч улсын хил хамгаалалт жигд бус, хоёр талын иргэдээс зарим газраар хилийн дэглэм зөрчих явдал буурахгүй байгаад анхаарч тэдгээрийг таслан зогсоох талаар чармайж байна.
Улсын хил хамгаалалтыг сайжруулах, хилийн зөрчлийг таслан зогсоох талаар хил, гааль, цагдаа, хууль хяналтын болон орон нутгийн байгууллагын чанартай зөвлөгөөн санаачилж хийлгэн, түүний дүнг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж хил хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон цогц арга хэмжээ авахыг төр, засгийн газрын холбогдох байгууллагуудад чиглэл өгч, нэлээд ажил зохиов.
- Зэвсэгт хүчин хилийн цэрэгтэй холбогдожгарсан хууль, эрх зүйн бусад актыг биелүүлэхажлын хүрээнд тангараг, дүрэм, журам, туг,дүрэмт хувцасны загвар баталсан, цолнызэрэглэл, хэм хэмжээ тогтоосон зэрэг 20 гаруйзарлиг гаргаж, цэргийн дээд цолыг 9 хүндолгосон байна.
- Гурван жилд Зэвсэгт хүчний Ерөнхийкомандлагчийн хувьд МАА-ийн анги, нэгтгэл, хилийн цэргийн хороо, суман зэрэг 24 байгууллагын ажил байдалтай биечлэн танилцан үүрэг өгч, 6 газар уулзалт зөвлөгөөн зохиов.
- Цэргийн бодлогын асуудлаар санал дүгнэлт гаргах, 10 гаруй ажлын хэсгийг байгуулжажиллуулсан байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулга, үндэсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг УИХ-д өргөн барьсан болно.
- Нийгмийн дэг журам хангах асуудлаар
- Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилт шаардлагын үүднээс Ерөнхийлөгч нэг хэсэгтээ нийгмийн дэг журам сахин хангуулах асуудлыг өөрийн шууд анхааралд авах нь зүйтэй гэж үзэж зохих эрх олгохыг хүссэн тогтоолын төслийг 1993 оны 6 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Түүний дагуу гаргасан тогтоолыг үндэслэн Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зохион байгуулах түр зөвлөл (цаашид түр зөвлөл гэх) байгуулж ажиллуулав.
- Ерөнхийлөгч өөрийн дэргэдэх түр зөвлөлийг чиглүүлж удирдах замаар 2 жил шахам хугацаанд цөөнгүй ажил, арга хэмжээг авсан билээ. Юуны өмнө гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх талаар зохих төлөвлөгөө зөвлөмж, зарим зарлиг гаргаж, түүний биелэлт, уг ажлын байдлыг бүх аймаг, нийслэл, 200-гаад байгууллага, мөн гол гол яам, тусгай газарт шалгаж дүнг Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр дараах гол чиглэлээр зохих арга хэмжээ авсан.
а) Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг хүчтэйболгох тухай, хот суурин газарт хийх худалдааны ажилдзарим журам тогтоох тухай, сурагч, оюутан, залуучуудыг нийгмийн дэг журам зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас нийгмийн дэг журам хангах талаар зохиох ажлыг эрчимжүүлэх тухай, -малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай, “авто замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим аргахэмжээний тухай, нийгмийн дэг журам хангах ажлыгэрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 15зөвлөмж гаргаж биелэлтийг нь хангах ажлыг зохионбайгуулж хяналт тавьж, зохих үүрэг бүхий байгууллагынажлыг шалгаж, илтгэл сонсгол авах зэргээр ажилласаннь тухайн үед зохих үр дүнгээ өгснийг зарим тоо баримтхаруулсан юм. Жишээ нь, хэрэв 1992 онд гэмт хэрэгтхолбогдогсдын 20.5 хувь нь ууж согтуурсантайхолбоотой байсан бол 1993 онд 17.5, 1994 онд 13.0болж буурсан байна.
б) Засгийн газартай хамтран төв, хөдөөд бүх шатны Засаг дарга нарын семинар зохион байгуулж тэднийг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зүйн сэдэвтэй гарын авлагуудаар хангаж байв.
в) 1994 оны 2 дугаар сард нийслэлийн төр, захиргаа, хууль, хяналт, олон нийт, аж ахуйн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж нийгмийн дэг журам, сахилга, хариуцлага бэхжүүлэх асуудлаар Ерөнхийлөгч асуудал оруулж хэлэлцүүлэн хэрэг зөрчлийн нэлээд нь гардаг нийслэлийн төв сууринд нийтийг хамарсан ажил зохиосон юм.
г) эрдэм шинжилгээний байгууллагыг татан оролцуулах үндсэн дээр төр, захиргаа, хуулийн байгууллагын ажилтан, иргэдийн дунд гэмт хэргийн гаралт, түүний учир шалтгаан, тэмцэх арга замын талаар болон сүүлийн 10 жилийн гарсан гэмт хэргийн байдал, шүүхээс оногдуулж буй ял шийтгэл, хорих, хорихоос өөр төрлийн шийтгэлийн хувийн жин, үр нөлөө зэрэг чухал асуудлаар шинжилгээ судалгааны ажил хийж дүн, зөвлөмжийн төслийг түр зөвлөл, түүнчлэн ҮАБЗ-өөр хэлэлцэж тодорхой арга хэмжээ төлөвлөж авч хэрэгжүүлсэн болно. Түүний дээр архаг архичдыг албадан эмчлэх, тийнхүү хулгай, дээрэм, хүний амь бие, эрүүл мэндийн
эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгтэй дагнан тэмцэх, ял шийтгэлийн бодлогыг зөв зохицуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах зэрэгт гол анхаарал тавьсан юм.
Архидан согтуурах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай бүх ард түмэндээ хандаж илгээлт, мөн энэ асуудлаар 151 дүгээр зарлиг гаргаж Засгийн газарт чиглэл өгч улс орны хэмжээний ажил болгох, энэ үндсэн дээр Засгийн газар “Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх байгууллагын журам”, “Хууль зарлигийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар гарган энэ чиглэлээр биелэлтийг зохион байгуулсан бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл боловсруулж аймаг, нийслэл, хуулийн байгууллага, яам, тусгай газруудад тараан санал авч нэгтгэснийг Хууль зүйн яаманд шилжүүлсэн болно.
д) Нийгмийн дэг журам гажуудуулах явдалтай тэмцэх ажилд тус дэм болгох зорилгоор зохиолчдын байгууллагуудтай хамтран уран бүтээлийн (шүлэг, дуу, эсээ) уралдаан зарлаж дүгнэх, лекц, ярианы сэдэв, зөвлөмжүүд гаргаж яам, газар, орон нутагт хүргүүлэх, гэрээгээр ухуулга сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулсан билээ.
Хийсэн судалгаа, гаргасан шийдвэр, улс орны хэмжээнд зохиосон анхны 2 жилийн ажлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр “Нийгмийн дэг журмыг тууштай хангая” гэсэн сэдвээр 1995 оны 6 дугаар сард төр, захиргаа, хууль хяналт, орон нутгийн болон Төрийн бус байгууллагуудын удирдах ажилтан оролцсон Улсын зөвлөлгөөн хийж Ерөнхийлөгч илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд түүний дагуу “Нийгмийн дэг журам хангах талаар авах арга хэмжээний тухай” дэлгэрэнгүй төлөвлөгөөг Улсын Их Хуралд оруулан батлуулж, дараагийн буюу 2 дахь шатны ажлыг эхлүүлж төрийн энэ чухал чиг үүргийг хэрэгжүүлэх өдөр тутмын ажлыг Засгийн газарт шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн дэргэдэх Түр зөвлөлийг 1996 оны 7 дугаар сарын 1-нээр тасалбар болгон татан буулгав.
Ийнхүү Ерөнхийлөгч сонгогдсон анхны жил 1993 оны 7 дугаар сараас 1995 оны 7 дугаар сар хүртэлх 2 жилд манай Засгийн газраас эрхэлдэг энэ ажлыг Ерөнхийлөгч УИХ-д хүсэж тусгайлан олгосон эрхийн дагуу биечлэн зохион байгуулсан нь гэмт хэргийн өсөлтийг улсын аюулгүй байдлын асуудалтай холбож үзсэнээс үүдсэн ажил байлаа. Ийнхүү цохож ажилласны дагуу Монгол Улсын Засгийн газар, яам, тусгай газар нутгийн захиргааны байгууллагууд хууль хамгаалах, ялангуяа цагдаагийн газрууд, түүнчлэн олон нийтийн байгууллагын хүч анхаарал хүн амын амгалан тайван байдал, улсын ашиг сонирхолд нэн харш гэмт явдлуудтай тэмцэхэд нэлээд төвлөрч чамлахааргүй нааштай өөрчлөлт гарсан юм.
1993 оны эхний хагаст улсын хэмжээгээр нийт гэмт хэрэг урьд оны мөн үеийнхээс 50 шахам хувиар, түүний дотор иргэдийн өмчийн хулгай 73.0, дээрэм 58.4. булаалт 41.4. төрийн өмчийн хулгай 54.2, согтуу хүний үйлдсэн хэрэг 48.1, бүлэглэн үйлдсэн хэрэг 88.6, хүнд гэмт хэрэг 80.5 хувь тус тус өсч гэмт хэргийн тоо нэмэгдээгүй аймаг, дүүрэг бараг үгүй байсан бол 1995 оны эхний 5 сарын байдлаар буюу энэ ажлыг Засгийн газарт шилжүүлэн өгч, түр зөвлөлийг татан буулгах үед 25 аймаг, дүүргээс 20-д гэмт хэрэг буурч бусдыг санаатай алах, танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, цэргийн гэмт хэрэг, гал түймэр, согтуугаар болон бүлэглэн
үйлдсэн зэрэг хэргүүд 4.1-31.1 хувь хүртэл багасч, гэмт хэрэг үйлдэгчдийн тоо цөөрсөн юм. Гэвч бидэнд энэ талаар тайвшрах үндэс байгаагүй бөгөөд байж болохгүй тул анхны нааштай эхлэлийг гүйнзгийрүүлж ажиллахын тулд УИХ, Засгийн газар, хууль хяналт, орон нутгийн байгууллагын хийх ажил үүргийг зааж тогтоосон төлөвлөгөөг УИХ баталсан билээ.
Энэ хэсэгт дурдсан ажлын талаар товч дүгнэлт хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үндэсний аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн зорилт бүрэн хэрэгжсэн гэж үзнэ.
Гэвч үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудал цөөнгүй байгааг анхаарахгүй байж болохгүй. Ялангуяа иргэдийн амьдралын түвшин эрс буурч, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь гэмт хэрэг, хулгай дээрэм, архидалт, авилгалд автах, биеэ үнэлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл газар авахад хүргэж байна. Эдийн засгийн хүнд байдал, амьдралын доройтол нь олон түмний дунд сэтгэл, итгэл алдрах, дургүйцэл төрүүлэх, амьдрал, цалин хөлс, ажлын нөхцөлөө сайжруулахын төлөө тэмцлийн янз бүрийн хэлбэрийг ашиглахад хүргэж байна.
Дөрөв. Гадаад харилцааны талаарх
бүрэн эрхийг хэрэгжүүлсэн тухай
Гадаад бодлого, үйл ажиллагаа бол улсынхаа бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн тэргүүний онцгой анхаарлын “бүс” тул үүнд ихээхэн хүч цаг зарцуулдаг юм.
Монгол Улсын бие даасан, эвсэлд үл нэгдэх, нээлттэй гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлон үр өгөөжтэй, тууштай хэрэгжүүлэх, хөрш болон өрнө, дорнын нөлөө бүхий гүрнүүд, олон улсын байгууллагатай харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх, бүс нутгийн энхийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл явц, эдийн засгийн интеграцад нэгдэн оролцох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад гадаад харилцааны хүчин зүйлийг бүрэн ашиглах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны нэн чухал зорилт байв.
Өнгөрсөн хугацаанд манай улсын гадаад бодлогод гарсан нааштай өөрчлөлтүүдийг лавшруулж, гадаад орчин манай ардчиллын сонголт, хэрэгжилтэд эргэлзэхгүй байх нөхцлийг бататгах, эдийн засгийн Хямралыг сааруулан зогсоох чиг бодлогыг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн болно.
- Гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлох талаар
Эн тэргүүнд 1990-ээд оноос манай гадаад, дотоод орчинд буй болсон шинэ нөхцөл байдал, гадаадбодлогод гарсан зарчмын өөрчлөлтүүд, тэдгээрээс ургангарсан ойрын болон хэтийн зорилтуудыг тодорхойлсонМонгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыгсанаачлан Улсын Их Хурлаар (1994 оны 56 дугаартогтоол) батлуулсан ба эдүгээ түүнийг мөрдөнхэрэгжүүлж байна.
Өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны хамтарсан ажлын хэсэг байгуулан зарим улс орон, олон улсын бусад байгууллагатай харилцах үзэл баримтлалын төсөл боловсруулаад байгаа ба мөн хоёр газрын хамтарсан ажлын хэсэг Гадаад харилцааны албаны тухай хуулийн төслийг боловсруулж 1997 онд Улсын Их Хуралд оруулахаар бэлтгэж байна.
- Гадаад харилцааны талаарх үйл ажиллагаа
Ерөнхийлөгч өмнө дурдсан зорилго, тодорхойлсон бодлого зарчмын дагуу, бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцааны талаар дараах гол ажлыг хийж гүйцэтгэв:
- Төрийн дээд түвшний хэлхээ холбоог эрчимтэй өргөтгөх замаар уламжлалт харилцаат орнуудтай уг харилцааг шинэ үеийн жам ёсонд нийцүүлэн шинэчлэн өргөтгөх, бүс нутгийн улс оронтой харилцаа тогтоон бэхжүүлэхийн төлөө ажиллав. Энэ зорилгоор Ерөнхийлөгч Энэтхэг, Тайланд, Лаос, Вьетнам, ХБНГУ, Унгар, Бельги, Европын Холбоо, Франц, Англи, Индонез, Шинэ Зеланд, Австрали зэрэг улсад албан ёсны айлчлал хийсэн нь төрийн дээд хэмжээнд хэлхээ холбоо тогтоох, харилцан ойлгох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгах, шинэтгэх, цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бодит түлхэц болов.
- Мөн хугацаанд Ерөнхийлөгчийн урилгаар Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Б.Хэйден, Унгарын Ерөнхийлөгч А.Гени, Болгарын Ерөнхийлөгч Ж.Желев, Турк Улсын Ерөнхийлөгч С.Демирель, Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Аль Сабах, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч К.Р.Нараянан нар манай улсад айлчлав. Үүнээс гадна, манай улсад албан ёсны айлчлалаар ирсэн Японы Ерөнхий сайд Т.Кайфу, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Е.М.Примаков, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бэйкер, АНУ-ын Тэргүүн хатагтай Хиллари Клинтон болон ХБНГУ, Дани, Англи, Беларус Улсын Гадаад хэргийн сайд нар зэрэг дээгүүр зиндааны 33 төлөөлөгчийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, хоёр талын сонирхсон асуудлаар ярилцаж санал солилцсон байна.
- Дээр дурдсан хоёр талын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны ач холбогдол бүхий олон чухал баримт бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурав. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Турк, Болгар, Кыргиз, Казакстан, Лаос улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэ нөхцөл байдал, харилцааны энэ зарчимд нийцүүлэн байгуулсан бөгөөд Монголын түүхэнд анх удаа ХБНГУ, Франц, Англи, Австрали, Шинэ Зеланд, Индонез зэрэг улсуудтай харилцах харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон тулгуур баримт бичиг
гаргасан нь уг харилцааг төрийн дээд хэмжээнд хүргэсэн хэрэг юм. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тодорхой салбар, чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар бусад 38 гэрээ хэлэлцээр, протокол, хамтарсан мэдэгдэлд айлчлалын үеэр гарын үсэг зурсан. - Гадаадад айлчилсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг зарим яам, газрын албан тушаалтнуудаас гадна хувийн хэвшлийн ажил хэрэгч хүмүүсийг дагалдуулан оролцуулсан нь яам газар, бизнесийн хүрээнд салбар харилцаа үүсч хөгжихөд ажил хэргийн ач холбогдолтой боллоо.
Бельги, ХБНГУ, Франц, Англид хийсэн айлчлалынхаа явцад Ерөнхийлөгч Европарламентад зочилж түүний хороодын хамтарсан хуралдаанд үг хэлж оролцсон ба Конрад Аденауэрын сан, Парисын Олон улсын харилцааны дээд сургууль, Лондон дахь Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуульд зочилж Монгол Улсын аюулгүй байдал, ардчиллын хөгжлийн чухал сэдвээр лекц уншиж, ярилцлага хийсэн нь Монгол оронд гадаадын төр, олон нийтийн сонирхлыг татахад нөлөөлсөн гэж үзэж байна.
- Олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн улс түмний хөгжил дэвшлийн төлөө хамтын хүч чармайлтад оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх явдал бол Ерөнхийлөгчийн гадаад үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байв. Эдгээр асуудлыг чухалчлан хэлэлцэж, санал бодлоо солилцож байсан төдийгүй хамтран байгуулсан гэрээ, хэлэлцээр, баримт бичгүүдэд тусгалаа олон хэрэгжиж байна.
- Олон улсын байгууллагуудын шугамаар зохиосон ажлын нэг нь 1995 оны 10 дугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын 50 жилийн ойд зориулсан Ерөнхий Ассамблейн тусгай хуралдаанд Ерөнхийлөгч үг хэлсэн ба дэлхийн улс түмэн ирэх зуунд энх тайван, хөгжил дэвшил, тэгш эрх, шударга ёсны үндсэн дээр аж төрөх, хамтран ажиллах, хамтын нийгэмлэгийн цаашдын зорилго, зарчмыг тодорхойлсон Тунхаглалыг хэлэлцэж батлахад дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нарын хамт оролцов. Ерөнхийлөгчөөс чуулганд хэлсэн үгэндээ, Монгол Улс НҮБ, түүний байгууллагуудын үйл ажиллагаа, хүч чармайлтыг хойшид ч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсний хамт олон улсын хэлэлцээ явуулахад удирдлага болгох зарчмуудыг тогтоож мөрдөх тухай саналыг дэвшүүлэн тавьсан юм.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д 1996 онд Ерөнхийлөгч анх зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Ф. Майортой Монгол, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны байдал, төлөвийн талаар санал солилцов. Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааны ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
- Өнгөрсөн хугацаанд анхаарлын төвд байсан бас нэгэн чухал асуудал бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай Ерөнхийлөгчөөс Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулах явдал байв. Манай зүгээс багагүй анхаарч хүчин чармайлт гаргасны дүнд энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам боллоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцааны үйл ажиллагаанд Ази, Номхон далайн бүсийн байгууллагуудын хүрээнд бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч ирснийг цохон тэмдэглэх хэрэгтэй юм. Эдүгээ манай улс тус бүрийн эдийн засгийн интеграцид хамрагдах зорилгоор АПЕК-ийн ажлын нэг хэсгийн (эрчим хүчний асуудлаарх) ажиллагаанд оролцож байгаа бөгөөд тээвэр, аялал жуулчлал, худалдааг дэмжих асуудлаарх бусад гурван хэсгийн ажиллагаанд оролцох саналаа илгээгээд байна. Яваандаа Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх хүсэл эрмэлзэлтэй байгаа ба үүнд тус байгууллагын нөлөө бүхий гишүүн улсуудын дэмжлэг нэн чухал юм. Мөн эл нутаг энх тайван, тогтвортой байдлыг бататгах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий АСЕАН-ы Бүсийн чуулгын ажиллагаанд манай улс оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгч энэ оны гуравдугаар сард Индонез, Шинэ Зеланд, Австралид хийсэн айлчлалын явцад тухайн улсын төр, засгийн тэргүүний хэмжээнд чухалчлан тавьж ярилцсан нь нааштайгаар шийдвэрлэхэд түлхэц болох нь дамжиггүй.
- Олон улсын олон талт гэрээ хэлэлцээрийн хувьд өнгөрсөн хугацаанд Монгол Улс далайн эрх зүй конвенц, Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенц, Далайн тээврийн олон улсын конвенц, Дэлхийн худалдааны байгууллага бий болгох тухай болон худалдааны олон талт хэлэлцээрүүд, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай Гэрээ зэрэг олон улсын эрх зүйн харилцаанд чухал байр суурь эзэлдэг олон талт баримт бичигт нэгдэн орсон ба тэдгээрийг соёрхон баталсан тухай батламж жуух бичигт Ерөнхийлөгч гарын үсэг зурсан байна.
Энэ бүхэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзнэ.
- Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулинд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр 29 хүнийг Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар болон хавсран суух элчин сайдаар томилсны дээр гадаад харилцааны гол байгууллагуудын ажилтай тогтмол танилцаж, зөвлөж, чиглүүлж ирлээ.
Мөн 1994 оны 7 дугаар сард Бангкокт болсон АСЕАН-ны гишүүн орнуудын бүсийн чуулга уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхорыг, 1995 онд Колумбийн Картагена хотноо болсон Эвсэлд нэгдээгүй орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний XI бага хуралд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэнг өөрийн бие төлөөлөгчөөр томилон оролцуулсан болно.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч гадаад улсаас манай улсад суухаар томилогдсон 78 элчин сайд нарт агреман өгсөн ба 63 элчин сайдын өргөн барьсан жуух бичгийг хүлээн авав.
Ерөнхийлөгчөөс гадаад улсуудын төр, засгийн газрын удирдах хүмүүстэй тогтмол харилцаж байх нь хоёр талын хэлхээ холбоог тогтвортой байлгах, бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Эл зорилгын үүднээс Ерөнхийлөгчийн элчин сайд, өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад томилон явуулах, гадаад улсын элчин сайд, төлөөлөгчдийг хүлээн авахаас гадна гадаад орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага нарт илгээлт, цахилгаан, мэндчилгээ зэргийг тогтмол илгээж ирсэн билээ. Энэ хугацаанд нийтдээ 240 гаруй илгээлт, цахилгаан, мэндчилгээ явуулснаас гадна НҮБ-ын 50 жилийн ойд зориулан гаргасан маркийг НҮБ-ын гишүүн бүх улсын (185 улс төрийн тэргүүн) нарт илгээсэн болно.
Монгол Улсын засаг төрөөс Ерөнхийлөгчийн тэргүүлж явуулсан гадаад үйл ажиллагааны өнгөрсөн жилүүдийн гол дүн гэвэл Монгол Улс бие даасан, эвсэлд үл нэгдэх, нээлттэй гадаад бодлогоо бодитойгоор хэрэгжүүлэн, тус улсын гадаад харилцааг өрөөсгөл байдлаас гаргаж, олон түнштэй болох, дэлхийн хамтын нийгэмлэгт зохих байр сууриа олох чиг барьсан олон сурвалжит үйл ажиллагаанд шилжсэнээр ардчилал, зах зээлийн харилцааны шинэ замд эргэлт буцалтгүйгээр шилжин орсноо дэлхий дахинаа нотлон харуулж чадсан явдал мөн. Энэ бол зөвхөн бидний бус гадаадын улс төрийн бодлоготон, улс гүрнүүдийн хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гэж болно.
Үүний нэгэн тод илэрхийлэл бол АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон Австрали, Тайландад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ази дахь ардчиллыг нэгэн жишээ хэмээн мэдэгдсэн явдал юм. Мөн АНУ-аас манай улсад худалдааны нэн таатай нөхцөлийг жил жилээр сунгаж олгодог байсныг Ерөнхийлөгч Б.Клинтоны шийдвэрээр байнгын болгосон хандивлагч орнуудаас зээл, тусламжаа өргөтгөн үргэлжлүүлэн олгож байгаа, өндөр хөгжилтэй орнуудын томоохон пүүс, компани, корпорациуд Монголд хөрөнгө оруулан, салбараа нээж байгаа болон бусад олон жишээг дурдаж болно.
П.Очирбат миний Монгол Улсын Ерөнхийлөгчөөр бүх ард түмнээс сонгогдож ажилласан 3 жил 9 сарын хугацаанд төрийн тэргүүний хувьд явуулсан үйл ажиллагааны товч тойм, анхны зарим шууд үр дүн ийм байна.
Нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжиж буй үеийн төр, түүний тэргүүний үйл ажиллагааны гол нь урсгал ажлын бус харин хуучныг халах, ирээдүйг баримжаалсан хэтийн бөгөөд зарчмын чанартай бодлого боловсруулж, эх суурийг нь тавихад чиглэж эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал баталгаажин бэхжиж, улс төрийн тогтвортой нөхцөлд эдийн засгийн шинэтгэл хийх таатай орчинг бүрдүүлснийг ажлынхаа гол үр дүн гэж үзэж Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж, ард түмнийхээ өндөр итгэлийг биелүүлж ирсэн хэмээн танилцуулж байна.
Сонгогчиддоо амалсан 15 зүйл бүхий хөтөлбөрөөс алгуурлан тасалдуулсан зүйл үгүй гэдэг нь энэхүү товч тоймоос ойлгогдох бизээ. Бүх тооцоо, нотолгоо хавсралтын журмаар бэлтгэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцах боломжтой юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
1997.03.31
Улаанбаатар
Хянасан Б. АРИУНБАЯР