Шинэ толь №20, 1997
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хууль
Арваннэгдүгээр хэсэг. Шилжилтийн болон эцсийн заалтууд
116-р зүйл
[“Герман” хэмээх тодорхойлолт, харъяатыг сэргээн тогтоох]
(1) Хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү Үндсэн хуулийн утгаар Герман улсын иргэний харъяалалыг эзэмшиж буй аливаа хун эсхул 1937 оны 12-р сарын 31-ны үеийн хилээр тодорхойлогдох Германы Эзэнт улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаад хавчигдан мөшгөгдсөн эсхүл дүрвэн гарсан уугуул герман үндэстэн, тэдгээрийн гэр бүл болон үр удмын хүнийг Герман гэнэ.
(2) Урьд нь Герман улсын харъяат байгаад улс төр, арьсны өнгө болон шашин шүтлэгийн улмаас 1933 оны 1-р сарын 30-аас 1945 оны 5-р сарын 8-ны хооронд харъяатаас хасагдсан хүн, түүнчлэн тэдгээрийн үр удмын өргөдлийг үндэслэн иргэний харъяаллыг сэргээн тоггтооно. Тэдгээр нь 1945 оны 5-р сарын 8-наас хойш Германд оршин сууж түүнчлэн харъяатаас гарах тухай хүсэлт илэрхийлээгүй бол харъяатаа алдаагүйд тооцно.
117-р зүйл
[3-р зүйлийн 2 дахь хэсэг болон 11-р зүйлийн тур зохицуулалт]
(1) Энэ хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн заалттай нийцээгүй хууль тогтоомж нь Yндсэн хуулийн энэхүү заалттай түүнийг нийцүүлтэл, тэгэхдээ 1953 оны 3-р сарын 31-нээс хэтрэхгүй хугацаанд хүчин төгөлдөр байна.
(2) Орон байрны өнөөгийн гачаалыг харгалзан иргэдийн чөлөөтэй зорчих болон оршин суух газраа сонгох эрхийг хязгаарласан хууль тогтоомж холбооны хуулиар тэдгээрийг хүчингүй болготол мөрдөгдсөн хэвээр байна.
118-р зүйл
[Баруун өмнөд хэсгийн муж улсуудын хилийг шинэчлэн өөрчлөх]
Баден, Вюрттемберг-Баден болон Вюрттемберг-Хогенцоллерн муж улсыг хамарсан нутаг дэвсгэрийн хилийг шинэчлэн өөрчлөхөд энэ хуулийн 29-р зүйлд зааснаас өөрөөр холбогдох муж улсуудын хоорондын хэлцлийг үндэслэн хийж болно. Хэлцэлд хүрч чадаагүй нөхцөлд шинэчлэн өөрчлөхийг холбооны хууль тогтоомжоор зохицуулсан ард нийтийн санал асуулгыг явуулна.
119-р зүйл
[Дүрвэгсэд болон хавчигдан мөшгөгдөгсдед хамаарах эрх зүйн зохицуулалтын журам]
Дүрвэгсэд болон хавчигдан мөшгөгдөгсдийн хувьд, ялангуяа тэдгээрийг муж улсуудад хуваарилахтай холбоотой асуудлыг зохицуулах холбооны хууль тогтоомж гартал Холбооны Засгийн газар Бундесратын зөвшөөрөлтэйгээр эрх зүйн журам гаргаж болно. Тодорхой тохиолдолд Холбооны Засгийн газарт захирамж гаргах эрх олгоно. Хугацаа алдах аюул тулгарснаас бусад нөхцөлд энэхүү захирамжийг Муж улсын эрх бүхий дээд байгууллагад гаргана.
120-р зүйл
[Эзлэн түрэмгийллийн үнэ цэнэ ба дайны зардал]
1) Холбоо нь эзлэн түрэмгийллийн үнэ цэн болон дайнаас үүдэн бий болсон гадаад болон дотоодод учруулсан зардлыг холбооны хууль тогтоомжоор зохицуулсны үндсэн дээр хариуцна. Дайны энэхүү зардлыг төлөхөөр 1969 оны 10-р сарын холбооны хууль тогтоомжоор зохицуулсан бол Холбоо болон Муж улс холбооны энэхүү хууль тогтоомжид заасан харьцаагаар уг зардлыг хариуцна. Холбооны хууль тогтоомжоор урьд нь зохицуулагдаж байгаагүй буюу зохицуулахгүй байгаа дайны уршгийг арилгахад зориулсан зардлыг 1965 оны 10-р сарын 1-нийг хүртэл Муж улс, Хот (Хотуудын холбоо) буюу Муж улс, хотын чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж буй бусад байгууллага хариуцаж байсан бол энэ хугацаанаас хойш ч Холбоо энэ төрлийн зардлыг хариуцах үүрэг хүлээхгүй. Холбоо ажилгүйдлийн даатгал болон ажилгүйдлийн тэтгэмжийг багтаасан нийгмийн даатгалын зардлыг санхүүжүүлнэ. Энэ заалтаар зохицуулсан Холбоо болон Муж улсын хооронд дайны уршгийг арилгахад зориулсан зардлын хуваарилалт дайнд хүлээсэн хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг тусгасан аливаа эрх зүйн зохицуулалтыг хөндөхгүй.
(2) Энэ зүйлд заасны дагуу Холбоо зардлыг хариуцан авсан үеэс орлого Холбооны мэдэлд шилжинэ.
120а зүйл
[Зардлын дэглэмийг тэгшитгэн хуваарилахыг хэрэгжүүлэх]
(1) Зардлын дэглэмийг тэгшитгэн хуваарилахыг зохицуулсан хууль тогтоомжоор Бундесратын зөвшөөрөлтэйгээр тэгшитгэлийн орлогыг зохицуулахад тэдгээрийн нэг хэсгийг Холбоо, зарим хэсгийг Холбооны нэрийн өмнөөс Муж улс хэрэгжүүлэхийг, түүнчлэн Холбооны Засгийн газар болон Холбооны зохих эрх бүхий дээд байгууллагад энэ хуулийн 85-р зүйлийг үндэслэн олгосон эрх мэдлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн Холбооны Тэгшитгэлийн албанд шилжүүлэхээр тогтоож болно. Холбооны Тэгшитгэлийн алба энэхүү эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Бундесратаас зөьшөөрөл авах шаардлагагүй; тэрээр хойшлуулшгүйд тооцсоноос бусад захирамжийг Муж улсын эрх бүхий дээд байгууллагад (Муж улсын тэгшитгэлийн албанд) өгнө. З
(2) Энэ хуулийн 87-р зүйлийн 3 дахь хэсгийн 2-р өгүүлбэрт заасан заалт хөндөгдөхгүй.
121-р зүйл
[“Гишуудийн олонхи”-ийн тухай тодорхойлолт]
Бундестагийн гишүүдийн олонхи гишүүдийн олонхи болон Холбооны Чуулганы гишүүдийн олонхи гэдэгт энэхүү Үндсэн хуулийн агуулгаар тэдгээрийн хууль ёсны тооны гишүүдийн олонхийг ойлгоно.
122-р зүйл
[Хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх]
(1) Бундестагийн анхдугаар чуулганаас эхлэн гагцхүү энэхүү Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль тогтоох эрх бүхий байгууллага хуулийг батлан гаргана.
(2) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болох хугацаа нь болсон хууль тогтоох болон хууль тогтоох ажиллагаанд зевлөлдөх эрхтэйгээр оролцдог байгууллагыг энэ үеэс тараана.
123-р зүйл
[Хуучин хууль болон олон улсын гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх нь]
(1) Бундестагийн анхдугаар чуулганаас өмнө үйлчилж байсан хууль Үндсэн хууль д харшлаагүй нөхцөлд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
(2) Энэхүү Үндсэн хуулиар Муж улсын хууль тогтоох байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлаар Германы эзэнт улсаас байгуулсан гэрээ нь эрх зүйн нийтлэг зарчмын дагуу оролцогч талуудын бүх эрх болон татгалзах үндэслэл хүчин төгөлдөр хэвээр бөгөөд энэхүү Үндсэн хуульд заасан эрх бүхий байгууллагууд шинээр олон улсын гэрээ байгуултал буюу тэдгээрт тусгагдсан заалтыг үндэслэн өөр арга замаар хүчингүй болтол мөрдөгдөх болно.
124-р зүйл
[Хууль тогтоох онцгой эрхийн хүрээнд холбооны хуулийн хавсралт хууль үйлчилсэн хэвээр байх нь]
Холбооны хууль тогтоох онцгой эрхэд хамаарах хууль түүний үйлчлэх хүрээнд холбооны хууль болно.
125-р зүйл
[Өрсөлдөх хууль тогтоох эрхийн хүрэзнд холбооны хуулийн хавсралт хууль уйлчилсэн хэвээр байх нь]
Холбооны өрсөлдөх хууль тогтоох эрхийн хүрээнд хамаарах хууль нь дараахь тохиолдолд холбооны хууль болж үйлчилнэ.
- Эзлэгдсэн нэг буюу хэд хэдэн бүсийн хэмжээнд нэг мөр мөрдөгддөг,
- 1945 оны 5-р сарын 8-наас хойш хуучин Эзэнт улсын үед үйлчилж байсан хууль тогтоомж өөрчлөгдсөн бол.
126-р зүйл
[Холбооны хуулийн хавсралт хууль тогтоомж хүчинтэй хэвээр байх эсэх талаар эргэлзэхэд хүрэх]
Холбооны эрх зүйн акт хүчинтэй үйлчилсэн хэвээр байх эсэх талаар гарсан маргааныг Холбооны Yндсэн хуулийн шүүх хянан шийдвэрлэнэ.
127-р зүйл
[Эдийн засгийн нэгдмэл нутаг дэвсгэрийн хууль тогтоомж]
Холбооны Засгийн газар нь холбогдох Муж улсын засгийн газартай зөвшилцөн эдийн засгийн нэгдмэл нутаг дэвсгэрийг удирдах хууль тогтоомжийг энэ хуулийн 124 эсхул 125-р зүйлд заасны дагуу тэр нь холбооны хуулийн хэмжээнд уйлчилсэн хэвээр байвал энэхүү Үндсэн хууль нийтлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Баден, Их-Берлин, Райнланд-Пфалц болон Вюрттемберг-Хогенцоллерн Муж улсад мөрдүүлж болно.
128-р зүйл
[Захирамжлах эрх хүчинтэй хэвээр үлдэх нь]
Хүчинтэй хэвээр үлдсэн хууль тогтоомжид энэ хуулийн 84-р зүйлийн 5 дахь хэсэгт заасан утгаар захирамжлах эрх тусгагдсан бол хуулиар өөр зохицуулалт хийтэл хэвээр үйлчилнэ.
129-р зүйл
[Эрх зуйн зохицуулалтын журам хүчинтэй хэвээр үлдэх нь]
(1) Хүчинтэй хэвээр үлдсэн холбооны хульд эрх зүйн зохицуулалтын журам эсхүл захиргааны нийтлэг дүрэм эсхүл захиргааны актыг биелүүлэх эрхийг тусгасан нөхцөлд уг эрх acyудлыг хариуцахаар болсон холбогдох эрх бухий байгууллагад шилжинэ. Эргэлзээтэй тохиолдолд Холбооны Засгийн газар Бундесраттай зөвшилцөн шийдвэрлэнэ; энэхүү шийдвэрийг нийтэлнэ.
(2) Хүчинтэй үйлчилсэн хэвээр байгаа Муж улсын хууль тогтоомжид уг эрхийг тусгасан бол түүнийг Муж улсын хуулиар тодорхойлсон холбогдох эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
(3) Хуулийн заалтууд нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан утгаар тэдгээрт өөрчлөлт буюу нэмэлт оруулах эсхүл хуулийн оронд үйлчлэх хуулийн заалтууд шийдвэр гаргах эрхийг олгож байвал эдгээр эрхийг дуусгавар болсон гэж тооцно.
(4) Хуулийн заалтанд хүчингүй болсон хууль зүйн заалт буюу татан буугдсан байгууллагыг иш татсан бол энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг жишиж хэрэглэнэ.
130-р зүйл
[Үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудад хяналт тавих]
(1) Баруун Өмнөд Германы төмөр зам захиргааны байгууллагуудын холбоо болон Францын эзэмшил бүсийн Шуудан, Харилцаа холбооны Захиргааны зөвлөл зэрэг Муж улсын хууль эсхүл Муж улсуудын хооронд байгуулсан гэрээнд үндэслээгүй захиргааны болон нийтийн захиргааны эсхүл шүүхийн байгууллага, Холбооны засгийн газрын хяналтан дор байна. Тэрээр эдгээр байгууллагыг Бундесраттай зөвшилцөн хяналтыг шилжүүлэх буюу татан буулгах ажлыг зохицуулна.
(2) Эдгээр албад болон байгууллагуудын албан ххагчдын сахилгын асуудал эрхэлсэн дээд албан тушаалтан нь Холбооны холбогдох Сайд байна.
(3) Муж улсад шууд харыяалдаггүй бөгөөд Муж улс хоорондын гэрээнд үндэслээгүй нийтийн корпораци ба байгууллагууд холбооны холбогдох дээд эрх мэдлийн байгууллагын хяналтан дор байна.
131-р зүйл
[Төрийн албанд урь д нь ажиллаж байсан албан хаагчдын эрх зүйн байдал]
Дүрвэгсэд болон хавчигдан мөшгөгдөгсдийг хамааруулан 1945 оны 5-р сарын 8-ны байдлаар төрийн албанд байсан; төрийн албаны зохицуулалт эсхүл хамтын гэрээгээр нөхөгдөхгүй байх шалтгаанаар уг албаа орхисон бөгөөд өнөөг хүртэл огт буюу өмнөх албан тушаалтайгаа дүйцэх албанд ажиллаагүй хүмүүсийн эрх зүйн байдлыг холбооны хууль тогтоомжоор зохицуулна. Дүрвэгсэд болон хавчигдан мөшгөгдөгсдийг хамааруулан 1945 оны 5-р сарын 8-ны байдлаар төрийн албаны зохицуулалт эсхүл хамтын гэрээгээр нөхөгдөхгүй байх шалтгаанаар огт буюу зохих ёсны тэтгэмж буюу тэтгэлэг авахаа больсон хүмүүсийн хувьд мөн жишиж хэрэглэнэ. Хууль тогтоомж хүчин төгөлдөр болтол Муж улсын хууль тогтоомжоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй.
132-р зүйл
[Төрийн албан хаагчийн эрхийг түр хүчингүй болгох]
(1) Энэхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болох үед хугацаагүйгээр томилогдсон төрийн албан хаагч, шүүгчдийг Бундестагийн анхдугаар чуулганаас хойш 6 сарын дотор хувийн болон мэргэжлийн хандлагаар тухайн албан тушаалын шаардлага хангахгүй байвал албан тушаалаас нь бүрэн буюу түр хугацаагаар чөлөөлөх эсхүл доогуур цалинтай албан тушаалд шилжүүлж болно. Энэхүү заалтыг мөн төрийн албан хаагч болон шүүгчдээс бусад байнга ажиллахаар томилогдсон нийтийн байгууллагад ажиллагсдад жишиж хэрэглэнэ. Харин нийтийн байгууллагад байнгын хугацаатайгаар томилолт аваагүй тохиолдолд хамтын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохыг хүчингүй болгож болох бөгөөд харин 6 сарын дотор дээд газарт хандаж болно.
(2) Энэхүү заалт нь “Национал социализм ба милитаризмаас чөлөөлөх” тухай хууль тогтоомжид хамрагдаагуй төрийн албан хаагчид буюу национал социализмын үед хавчигдан мөшгөгдөж байсан нь тогтоогдсон хүмүүсийн хувьд хувийнх нь үүднээс харгалзах чухал шалтгаан байхгүй нөхцөлд үйлчлэхгүй.
3) Холбогдох хүн энэ хуулийн 19-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн замаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
(4) Бусад нарийвчилсан зүйлийг Холбооны Засгийн газар Бундесратаар зөвшөөрөгдөх ёстой эрх зүйн зохицуулалтын журмаар зохицуулна.
133-р зүйл
[Эдийн засгийн нэгдсэн нутаг дэвсгэрийн захиргаа]
Эдийн засгийн нэгдсэн нутаг дэвсгэрийн захиргааны эрх, үүргийг Холбоо өөртөө хүлээн авна.
134-р зүйл
[Эзэнт улсын өмч]
(1) Эзэнт улсын өмч Холбооны өмч болно.
(2) Энэхүү өмчийг анхны зориулалтаар нь тус Үндсэн хуулийн дагуу Холбооны гүйцэтгэх эрх мэдлийн үүрэгт багтдаггүй гол төлөв захиргааны зорилгоор ашиглах ёстой байсан бол түүнийг одоо хариуцахаар хүлээн авсан эрх бүхий этгээдэд үнэ төлбөргүйгээр, түүнчлэн зөвхөн түр хугацаагаар төдийгүй одоогийн байдлаар ч тэр энэхүү Үндсэн хуулийн дагуу Муж улсад шилжүүлнэ. Холбоо бусад өмчийг Муж улсад шилжүүлж болно.
(3) Муж улс болон хотуудаас (хотуудын холбооноос) Эзэнт улсад үнэ төлбөргүйгээр олгосон өмч Холбоонд захиргааны зорилгоор ашиглах шаардлагагүй бол эргээд тухайн Муж улс болон Хотуудын (Хотуудын холбооны) өмч болно.
(4) Бусад нарийвчилсан зүйлийг Бундесратаар зөвшөөрөгдөх ёстой холбооны хуулиар зохицуулна.
135-р зүйл
[Урьд өмнө байсан Муж улсын өмч ба нийтийн корпорациуд)
(1) 1945 оны 5-р сарын 8-aас хойш энэхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болтол нэг Муж улсаас негөөд нутаг дэвсгэр нь шилжсэн бол уг нутаг дэвсгэрийг урьд нь харъяалж байсан Муж улсын өмч шинээр харъяалах болсон Муж улсын өмч болно.
(2) Оршин тогтнохоо больсон Муж улс нийтийн корпорациуд, байгууллагын өмч анхныхаа зориулалтаар гол төлөв захиргааны зорилгоор ашиглагдах ёстой байсан, зөвхөн түр хyгацаагаар төдийгүй одоогийн байдлаар ч тэр гол төлөв захиргааны зорилгоор ашиглагдаж буй нөхцөлд эдгээр зорилгыг хэрэгжүүлэх болсон Муж улс, нийтийн корпораци, байгууллагад шилжинэ.
(3) Oршин тогтнохоо больсон Муж улсын үл хөдлөх хөрөнгө дагалдах сэлбэг хэрэгслийн хамт энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан өмч хөрөнгөнд багтаагүй бол байршилж буй нутаг дэвсгэрийг харъяалдаг Муж улсын мэдэлд шилжинэ.
(4) Холбооны давамгайлах эрх ашиг буюу тухайн нутаг дэвсгэрийн онцгой эрх ашгийн шаардлагаас холбооны хууль тогтоомжоор энэ зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт зааснаас өөрөөр зохицуулж болно.
(5) Бусад нөхцөлд эрхийн залгалмжлал, түүнчлэн өмчийн хуваарилалтыг 1952 оны 1-р сарын 1-ний дотор холбогдох Муж улс буюу нийтийн корпораци, байгууллагын хооронд байгуулсан гэрээ хэлцлийг үндэслэн хийгээгүй бол Бундесратаас зөвшөөрөгдөх ёстой холбооны хууль тогтоомжоор зохицуулна.
(6) Урьд өмнөх Прус Муж улсын хувийн үйлдвэрийн эзэмшлийг Холбоонд шилжүүлнэ. Бусад нарийвчилсан зүйлийг энэ заалтаас өөрөөр зохицуулсан байж болох холбооны хуулиар зохицуулна.
(7) Энэ зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт заасны дагуу Муж улс буюу нийтийн корпораци, байгууллагын мэдэлд шилжиж болох өмчийг эрх бүхий этгээд Муж улсын хуулиар буюу бусад үндэслэлээр Үндсэн хууль хүчин төгөлдөр болох үед ашигласан бол эзэмшилдээ авахаас өмнө өөр эзэнд шилжсэнд тооцно.
135 а зүйл
[Урьдын өр]
(1) Энэ хуулийн 134-р зүйлийн 4 дэх хэсэг болон 135-р зүйлийн 5 дахь хэсэгт заасан холбооны хууль тогтоомжоор дараах өрийг огт буюу бүрэн хэмжээгээр нь төлөхгүй байж болохыг зааж болно:
- Эзэнт улсын өр болон урьдын Прус Муж улс түүнчлэн оршин тогтнохоо больсон нийтийн корпораци, байгууллагын өр,
- Энэ хуулийн 89, 90, 134 болон 135-р зуйлд заасан өмчийн шилжилттэй холбоотой Холбоо болон нийтийн корпораци, байгууллагын өр, түүнчлэн эдгээр корпораци, байгууллагын энэ зүйлийн институтээс хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбогдон гарсан өр,
- 1945 оны 8-р сарын 1-нээс өмнө ялсан захирамжийг хэрэгжүүлэх буюу Эзэнт улсын бүрэн эрх болон Эзэнт улсад хулээлгэн өгсөн захиргааны чиг үүргийн хүрээнд дайнаар нөхцөлдсөн онц байдлыг арилгах чиглэлээр авсан арга хэмжээтэй холбогдон гарсан Муж улс болон Хотуудын (Хотуудын холбооны) өр.
(2) Энэ зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг Бугд Найрамдах Ардчилсан Герман Улс буюу түүний байгууллагуудын өр, мөн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын өмчийг Холбоо, Муж улс болон Хотуудад шилжүүлэхтэй холбогдон гарсан Холбоо буюу нийтийн корпораци, байгууллагын өр, түүнчлэн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс буюу түүний байгууллагуудаас өрийг зохицуулахад жишиж хэрэглэнэ. Нарийвчилсан зүйлийг 1990 оны 8-р сарын 31-ний өдрийн Нэгдэх тухай гэрээний 23-р зүйлд тусгасан болно.
136-р зүйл
[Бундесратын анхдугаар чуулган]
(1) Бундестагийн анхдугаар чуулган зарласан өдfр Бундесрат анхдугаар чуулганаа хуралдуулна.
(2) Холбооны анхны Еренхийлөгчийг сонготол түүний бүрэн эрхийг Бундесратын Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Бундестагийг тараах эрх эдлэхгүй.
137-р зүйл
[Терийн албанд сонгогдох эрх]
(1) Холбоо, Муж улс болон Хотуудад төрийн албан тушаал, нийтийн байгууллагад цалинтай ажиллагсад, байнгын болон сайн дурын түр хугацааны цэргийн алба эсхүл шүүгчийн албанд сонгогдох эрхийг хууль тогтоомжоор хязгаарлаж болно.
(2) Анхны Бундестаг, Холбооны анхдугаар Чуулган болон Холбооны Бугд Найрамдах Герман Улсын анхны Ерөнхийлөгчийг сонгоход Парламентын Зөвлөлөөс баталсан сонгуулийн хуулийг мөрдөнө.
(3) Энэ хуулийн 41-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Холбооны Yндсэн хуулийн Шүүхэд. олгосон чиг үүргийг түүнийг эмхлэн байгуултал үйл ажиллагааныхаа журмын дагуу шийдвэрээ гаргадаг Эдийн засгийн Нэгдмэл нутаг дэвсгэрийг харъяалах Германы Дээд Шүүх хэрэгжүүлнэ.
138-р зүйл
[Өмнөд Герман дахь нотариатын үйлчилгэ]
Баден, Бавар, болон Вюрттемберг-Баден, болон Вюрттемберг-Хогенцоллерн Муж улсад эдүгээ оршин тогтнож буй нотариатын үйлчилгээг өөрчлөхөд тухайн Муж улсын зөвшөөрөл авах шаардлагатай.
139-р зүйл
[Нацизмаас чөлөөлөхөд чиглэсэн хууль тогтоомжийг хүчин төгөлдөр мөрдөх нь]
“Германы Ард түмнийг Национал Социализм болон Милитаризмаас чөлөөлөх” чиглэлээр гаргасан хууль тогтоомж энэхүү Үндсэн хуулийн заалтуудаар хөндөгдөхгүй.
140-р зүйл
[Шашны нийгэмлэгүүдийн эрх]
1919 оны 8-р сарын 11-нд батлагдсан Германы Үндсэн хуулийн 136, 137, 138, 139 болон 141-р зүйлийн заалтууд энэхүү Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
141-р зүйл
[Бремены заалт)
Энэ хуулийн 7-р зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалт 1949 оны 1-р сарын 1-ний байдлаар Муж улсынхаа хэмжээнд өөрөөр зохицуулж байсан аливаа Муж улсад үйлчлэхгүй.
142-р зүйл
[Муж улсын Үндсэн хуулиар тунхагласан үндсэн эрх]
Энэ хуулийн 31-р зүйлийн заалтыг үл харгалзан Муж улсын үндсэн хуулийн заалтууд энэхүү Үндсэн хуулийн 1-18-р зүйлд заасан үндсэн эрхүүдийг баталгаажуулж мөрдөх ёстой.
142а зүйл
[xүчингүй болсон]
143-p зүйл
[Yндсэн хуулиас өөрөөр зохицуулах]
(1) Нэгдэх тухай Гэрээний 3-р зүйлд заасан нутаг дэвсгэрт үйлчлэх хууль харилцан адилгүй нөхцөл байдлын улмаас Үндсэн хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байхын хэрээр энэхүү Үндсэн хуулийн заалтуудаас өөр байж болно. Өөрөөр томъёологдсон заалтууд нь энэ хуулийн 19-р зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчиж болохгүй бөгөөд 79-р зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан үндсэн зарчимд нийцэх ёстой.
(2) Энэ хуулийн II, YIII, YIlla, IX, X болон XI-р бүлгүүдийн заалтыг 1995 оны 12-р сарын З1-нийг дуустал хүртэл хугацаанд өөрөөр зохицуулахыг зөвшөөрнө.
(3) Энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг үл харгалзан Нэгдэх тухай Гэрээний 41-р зүйл болон түүнийг хэрэгжүүлэх журам уг Гэрээний 3-р зүйлд дурдагдсан нутаг дэвсгэрт байршилтай өмчид хийСэн халдлагыг хүчингүй болгохгүй гэсэн заалтыг тусгасан нөхцөлд мөн хүчин төгөлдөр байна.
143а зүйл
[Төмөр замын талаар хууль тогтоогчийн онцгой харъяалал]
(1) Холбоо болон Холбооны Төмөр замыг түүний захиргааны удирдлага дор хувьчлах явцад үүссэн бүх хэргийг хуульчлан шийдэх онцгой эрхтэй. Энэ хуулийн 87e-р зүйлийн 5 дахь хэсгийг жишиж хэрэглэнэ. Холбооны төмөр замын удирдах албан тушаалтныг нийтийн байгууллагын ажил олгогчоос хариуцан түүний эрх зүйн байдал хэвээр хадгалагдах хугацаанд холбооны хувийн секторын төмөр замд ажиллуулахаар томилж болно.
(2) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийг Холбооноос хэрэгжүүлнэ.
(3) Холбооны Төмөр замаас өдий хүртэл хүлээж байсан орон нутгийн галт тэрэгний зорчигчдын үйлчилгээний хариуцлагыг 1995 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Холбоо хэвээр хүлээнэ. Мөн үүнийг Төмөр замын Тээврийн Захиргааны хариуцлагад хамааруулж Бундесратаар зөвшөөрөгдөх ёстой холбооны хууль тогтоомжоор зохицуулна.
144-р зүйл
[Yндсэн хуулийг соёрхон батлах]
(1) Энэ Үндсэн хуулийг эхний ээлжинд мөрдлөг болгох ёстой Германы Муж улсуудын гуравны хоёрынх нь парламент соёрхон баталсан байх шаардлагатай.
(2) Энэхүү Үндсэн хуулийн хэрэгжилтийг 23-р зүйлд заасан Муж улсуудын нэг буюу тэдгээрийн дотроос аль нэгэн Муж тодорхой хэсэгт хязгаарласан бол тухайн Муж улс буюу Муж улсын тухайн хэсэг 38-р зүйлийн дагуу Бундестагт, түүнчлэн 50-р зүйлд заасан ёсоор Бундесратад төлөөлөгчөө илгээх эрхтэй.
145-р зүйл
[Үндсэн хуулийг нийтлэх]
(1) Парламентын Зөвлөл Их-Берлиний гишүүдийн оролцсон нийтийн хуралдаанаараа энэхүү Үндсэн хуулийг эцэслэн баталж гарын үсэг зурж нийтэд мэдэгдэнэ.
(2) Энэхүү Үндсэн хууль нь түүнийг нийтэлсэн өдөр дуусмагц хүчин төгөлдөр болно.
(3) Tүүнийг Бундесгезетцблатт-д нийтэлнэ.
146-р зүйл
[Үндсэн хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа]
Герман улс бүрэн нэгдэж эрх чөлөөгөө олох амжилтад хүрсэн үеэс Германы нийт үндэстэний хувьд мөрдөгдөх энэхүү Үндсэн хууль Германы ард түмэн чөлөөт сонголтоор батлахаар шийдвэрлэсэн Үндсэн хууль хүчин төгөлдөр болмогц дуусгавар болно.
Райны Бонн, 1949.5.23
Др. Аденауэр
Парламентын Зевлелийн еренхийлөгч
Шенфелдер Др Шэфер
I Дэд ерөнхийлөгч II Дэд ерөнхийлөгч
Төгсгөл
Түрүүч нь 1995 оны №24-т,
1996 оны № 1, 2. 3. 4-т. 1997 оны №3-T