Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хууль !!!
Шинэ Толь Сэтгүүл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хууль !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-04
Хуваалцах
11 min унших
Хуваалцах

Loading

Шинэ толь №19, 1997

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хууль

Aравдугаар хэсгийн а. Улс орныг хамгаалах нь

115а зүйл

[Улс орны батлан хамгаалах байдлыг тодорхойлох ба тогтоох]

(1) Холбооны нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага хийсэн буюу ийм халдлагын аюул заналхийж байвал Бундестагаас Бундесратын зөвшөөрснөөр улс орныг батлан хамгаалах байдалд орсныг мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг Холбооны Засгийн газраас өргөн мэдүүлэх бөгөөд Бундестагийн санал өгсөн гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээсэн буюу нэрээр хураах саналын олонхи зөвшөөрсөн байх шаардлагатай.

(2) Тухайн нөхцөл нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байхад Бундестаг цаг алдагдалгүй хуран чуулахад давагдашгүй бэрхшээл учирсан эсхүл ирц хүрэхгүй неөхцөлд Хамтарсан Хороо санал өгсөн гишүүдийн гуравны хоёроор буюу гишүүдийн нэрээр хураах саналын олонхиор мэдэгдэл гаргана.

(3) Мэдэгдлийг 82-р зүйлд заасны дагуу Холбооны Еренхийлөгчөөс Бундесгезетцблатт-д нийтлүүлнэ. Хугацаа байхгүй бол өөр аргаар зарлан тунхаглана. Нөхцөл бололцоо бүрдмэгц Бундесгезетцблатт-д нийтэлнэ.

(4) Холбооны нутаг дэвсгэр зэвсэп халдлага үйлдсэн бөгөөд Холбооны холбогдох байгууллагууд энэ зүйлийн 1-р заалтын 1-р өrүүлбэрт заасны дагуу мэдэгдэл гаргах боломжгүй байгаа нөхцөлд түрэмгийлэл эхэлмэгц түүнийг гарсан бөгөөд нийтэд зарлан тунхагласанд тооцно. нь Нөхцөл бололцоо бүрдмэгц Холбооны еренхийөгч тодорхой цаг мөчийг нийтэд мэдэгдэнэ.

(5) Улс орныг батлан хамгаалах байдалд орсон тухай мэдэгдэл зарлан тунхаглагдсан байхад холбооны нутаг дэвсгэр зэвсэглэсэн халдлагад өртөгдсөн бол Холбооны Ерөнхийлөгч Бундестагийн зөвшөөрснөөр батлан хамгаалах нөхцөл байдлын талаар олон улсын эрх зүйн үүднээс мэдэгдэл хийж болно. Энэ зүйлийн 2-р заалтанд тусгагдсан нөхцөлийг Хамтарсан хороо Бундестагийг орлож байгаа тохиолдолд хэрэглэж болно.

115б зүйл

[Ерөнхий командлалыг Холбооны Канцлерт шилжүүлэх]

Улс орныг батлан хамгаалах нөхцөл байдалд орсон тухай зарлан тунхаглагдсан бол Зэвсэгт Хүчний командлалыг Холбооны канцлерт шилжүүлнэ.

115в зүйл

[Холбооны хууль тогтоох эрх мэдлийг өргөжүүлэх]

(1) Улс орныг батлан хамгаалах байдалд орсон үед Холбоо нь Муж улсын хууль тогтоох эрх хэмжээнд харъяалах салбарт ч мөн адил өрсөлдөх хууль тогтоох эрх эдэлнэ. Эдгээр хууль тогтоомжийг Бундесратаас зөвшөөрсөн байх шаардлагатай.

(2) Улс орныг батлан хамгаалах байдалд орох нөхцөл давамгайлсан үед Холбооны хууль тогтоомжоор

  1. хураасан эд хөрөнгийн түр хугацааны нөхөн олговрыг эл хуулийн 14-р зүйлийн 3-р заалтын 2-р өгүүлбэрт зааснаас өөрөөр тогтоож болно,
  2. албадан, саатуулахад шүүгч ердийн үед баримтлах хугацаандаа шийдвэрлэж чадаагүй тохиолдолд эл хуулийн 104-р зүйлийн 2-р заалтын 3-р өгүүлбэр болон 3-р заалтын эхний өrvүлбэрт зааснаас өөрөөр, тэгэхдээ 4 хоногоос илүүгүй хугацаагаар албадан саатуулахаар зааж болно.

(3) Халдлага үйлдэгдсэн буюу заналхийлж буй турэмгийллзэс хамгаалах шаардлага гарахад улс орныг батлан хамгаалах байдалд орсон үеийн холбооны хууль тогтоомжоор Бундесраттай зөвшилцөн Холбоо болон Муж улсын засаг захиргаа ба санхүүг эл хуулийн YIII, YIIla болон X-р хэсэгт зааснаас өөрөөр зохицуулж болно; тэгэхдээ Муж улс, хот болон хотуудын холбооны оршин тогтнох чадварыг, ялангуяа санхуүгийн хувьд хөндөхгүй.

(4) Эл зүйлийн 1 ба 2-ын 1-д заасны дагуу холбооны хууль тогтоомжийг албадан хэрэгжуүлэх зорилгоор улс орныг батлан хамгаалах байдалд орсон тухай зарлагдахаас өмнө тэдгээрийг мөрдөж болно.

115г зүйл

[Хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ажиллагаа)

(1) Улс орныг батлан хамгаалах байдалд орсон үед Холбооны хууль тогтоомжийн хувьд 76-р зүйлийн 2, 77-р зүйлийн 1-р заалтын 2-р өгүүлбэр болон 2-4-р заалтууд, 78-р зүйл, түүнчлэн 82- р зүйлийн 1-т зааснаас ухарч эл зүйлийн 2, 3-р заалтыг мөрдөнө.

(2) Холбооны засгийн газраас яаралтай хэлэлцэх хуулийн төслийг Бундестагт өргөн барихын хамт Бундесратад оруулна. Бундестаг болон Бундесрат уг төслийг хойшлуулахгүйгээр нэгэн зэрэг хэлэлцэнэ. Хууль хүчин төгөлдөр болоход тухайн хуульд Бундесратын зөвшөөрөл шаардлагатай бол түүний олонхийн санал хэрэгтэй. Бусад нарийвчилсан зүйлийг Бундестагаас баталсан бөгөөд Бундесратаар зөвшөөрөгдөх ёстой Дэгийн тухай дүрмээр зохицуулна.

(3) Эдгээр хууль тогтоомжийг зарлан мэдэгдэхэд эл хуулийн 115-р зүйлийн 3-р заалтын 2-р өгүүлбэрийг жишиж хэрэглэнэ.

115д зүйл

[Хамтарсан хорооны эрх хэмжээ]

(1) Улс орон батлан хамгаалах байдалд орсон ч Хамтарсан хороо санал өгсөн гишүүдийн гуравны хоёр буюу нэрээр хураах саналын олонхиор Бундестагийн чуулганыг зарлан хуралдуулахад давагдашгүй бэрхшээл учирсан эсхүл ирцгүй болсон гэж үзсэн бол тэрээр Бундестаг болон Бундесратыг орлож дангаараа тэдгээрийн эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Хамтарсан хороо Yндсэн хуулийг өөрчлөх эсхул бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох буюу дагаж мөрдөхийг түдгэлзүүлэх тухай аливаа хууль тогтоомж гаргаж болохгүй. Хамтарсан хороо нь эл хуулийн 23-р зүйлийн 1-р заалтын 2- өгүүлбэр, 24-р зүйлийн 1-р заалт болон 29-р зүйлд дурдсан хуулиудыг батлах эрхгүй.

115е

[Холбооны засгийн газрын эрх хэмжээ]

(1) Улс орон батлан хамгаалах байдалд орсон бол Холбооны Засгийн газар нь шаардлага гарсан нөхцөлд дараахь арга хэмжээ авч болно;

  1. Холбооны нийт нутаг дэвсгэрт Холбооны Хилийн цэргийг дайчлах;
  2. Холбооны засаг захиргааны байгууллагаас гадна Муж улсыы засгийн газар, түүнчлэн яаралтай гэж үзвэл Муж улсын эрх бухий байгууллагад захирамж өгөхийн зэрэгцээ энэхүү эрх хэмжээгээ Муж улсын засгийн газрын өөрийн томилсон гишүүнд шилжүүлэх.

(2) Бундестаг, Бундесрат болон Хамтарсан хороонд эл зүйлийн 1-т заасны дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нэн даруй мэдээлнэ,

115ж зүйл

[Холбооны Үндсэн Хуулийн Шүүхийн эрх зүйн байдал]

Холбооны Үндсэн хуулийн Шүүх болон түүний шүүгчдийн эрх зүйн байдалд болон Үндсэн хуулиар тогтоосон чиг үүрэгт халдаж болохгүй. Хамтарсан хорооноос батлан гаргасан хууль тогтоомж нь Холбооны Үндсэн хуулийн Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй бөгөөд гагцхүү Холбооны Үндсэн хуулийн шүүх өөрөө оролцож зөвшөөрсөн ба чиг хэрэгжүүлэхэд нь шаардлагатайд тооцсон өөрчлөлт оруулж болно. Ийм хууль тогтоомж батлагдах хүртэл Холбооны Үндсэн хуулийн Шүүх үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай арга хэмжээ авч болно. Холбооны Үндсэн хуулийн Шүүх эл зүйлийн 2, 3-р өгүүлбэрт заасан шийдвэрээ хуралд оролцсон шүүгчдийн олонхийн саналаар гаргана.

115з зүйл

[Үндсэн хуулийн байгууллагын үйл ажиллагааг

үргэлжлүүлэн хэрэгжүүлэх]

(1) Улс орон батлан хамгаалах байдалд байгаа үед Бундестаг буюу Муж улсын парламентын бүрэн эрхийн хугацаа энэхүү батлан хамгаалах байдал дууссанаас хойш 6 сарын дараа дуусгавар болно. Улс орон батлан хамгаалах байдалд байгаa үед дуусах Холбооны Ерөнхийлөгчийн хугацаа бөгөөд хугацаанаасаа өмнө бүрэн эрх нь дууссаны улмаас Бундесратын Еренхийлөгчид шилжсэн түүний бүрэн эрх батлан хамгаалах байдал дууссанаас хойш 9 сарын дараа дуусгавар болно. Улс орон батлан хамгаалах байдалд байгаа үед Холбооны Үндсэн хуулийн Шүүхийн гишүүний хугацaa батлан хамгаалах байдал дууссанаас хойш 6 сарын дараа дуусгавар болно,

(2) Хамтарсан хороогоор Холбооны Канцлерыг шинээр сонгох шаардлага гарвал нийт гишүүнийхээ олонхийн саналаар сонгоно; Хoлбооны Ерөнхийлөгч Хамтарсан хороонд нэр дэвшигчийг oруулна. Хамтарсан хороо гагцхүү гишүүдийнхээ гуравны хоёроос дээш саналаар залгамжлагчийг нь сонгох замаар Холбооны Канцлерт итгэл үл хүлээлгэж буйгаа илэрхийлнэ.

(3) Улс батлан Hodo хамгаалах байдалд байгаа үед Бундестагийг тарааж үл болно.

115и зүйл

[Муж улсын засгийн газрын эрх хэмжээ]

(1) Холбооны зохих байгууллага заналхийлж буй аюулаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах чадваргүй, түүнчлэн үүссэн нөхцөл байдал Холбооны нутаг дэвсгэрийн янз бүрийн хэсэгт хойшлуулшгүй бие даасан арга хэмжээ шаардаж байвал муж улсын засгийн газар эсхүл түүний эрх бүхий байгууллага буюу бүрэн эрхт төлөөлөгчид эрх хэмжээнийхээ хүрээнд эл хуулийн 115е зүйлийн 1-т заасан ёсоор арга хэмжээ хэмжээ авах эрхтэй

(2) Энэ зүйлийн 1-р заалтанд тусгасан аливаа арга хэмжээг Холбооны Засгийн газраас эсхүл Муж улсын эрх бүхий байгууллага болон холбооны холбогдох дээд байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээг Муж улсын Ерөнхий сайд хэдийд ч таслан зогсоож болно.

115к зүйл

[Ердийн бус хууль тогтоомж]

(1) Эл хуулийн 115в, 115д, 115ж зүйлүүдэд заасан хууль тогтоомж болон эдгээрт үндэслэсэн хууль тогтоомжийн акт хүчин төгөлдөр байх хугацаанд тэдгээрт нийцээгүй хууль тогтоомж үйлчлэхгүй. Энэхүү заалт 115в, 115д, 115ж зүйлүүдийг үндэслэн өмнө нь баталсан эрх зүйн актад хамаарахгүй.

(2) Хамтарсан Хорооноос баталсан хууль тогтоомж болон тэдгээрт үндэслэсэн эрх зүйн акт улс орны батлан хамгаалах байдал дууссанаас хойш 6 сараас хэтрэхгүй хүчингүй болох ёстой.

(3) Энэхүү хуулийн 91а, 916, 104а, 106 болон 107-р зүйлд тусгасан заалтуудаас өөр зохицуулалтыг агуулсан хууль улс орны батлан хамгаалах байдал дууссанаас хойш цаад тал нь санхүүгийн 2 дахь жилийн дотор дуусгавар болгоно. Энэхүү дуусгавар болсны дараа эл хуулийн YIIlа болон X хэсэгт тусгасан зохицуулалтанд шилжихийн тулд эдгээр хууль тогтоомжийг Бундестагаас Бундесраттай зөвшилцөн өөрчилж болно.

115л зүйл

[Ердийн бус хууль тогтоомжийг хүчингүй болгох, улс орны батлан хамгаалах байдалд орсныг дуусгавар болгох, энхийн гэрээ)]

(1) Бундестаг Бундесраттай зөвшилцөн Хамтарсан хорооноос баталсан хууль тогтоомжийг хэдийд ч хүчингүй болгож болно. Бундесрат Бундестагаас энэ талаар шийдвэр гаргуулахаар шаардаж болно. Аюул заналхийллээс хамгаалах үүднээс Хамтарсан хороо болон Холбооны Засгийн газраас хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээг Бундестаг болон Бундесратын шийдвэрээр зогсоож болно.

(2) Бундестаг Бундесраттай зөвшилцөн улс орны батлан хамгаалах байдлыг дуусгавар болсон тухай шийдвэр гарган хэдийд ч зарлан мэдэгдэж болох ба энэхүү шийдвэрийг Холбооны Еренхийлөгчөөс тунхаглана. Бундесрат Бундестагаас энэхүү шийдвэрийг батлахыг шаардаж болно. Улс орныг батлан хамгаалах байдлыг зарлан мэдэгдэхэд хүргэсэн нөхцөл үгүй болмогц түүнийг дуусгавар болсон тухай нэн даруй зарлан батлан мэдэгдэнэ.

(3) Энхийн гэрээ байгуулах тухай холбооны хууль тогтоомжоор шийдвэрлэнэ.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

Хянасан: Б.АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-15 2020-03-04
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?