Б. Мөнхжаргал
/Дархан –Уул амймаг дахь УТБА-ийн салбарын багш/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: (Глобалчлал),Соёлын глобалчлал,Улс төрийн глобалчлал, Экологийн глобалчлал,Эдийн засгийн глобалчлал .Тогтвортой хөгжил
Хөгжлийн онолын түүхээс харахад их хурдацтай эдийн засгийн амжилт гэсэн нэг л шалтгааныг тайлбарласаар ирсэн. Хөгжлийн түгээсэл онол байгаа эсэх нь тодорхойгүй. Хэдий ч дэлхийн улс орнууд өөрийн гэсэн онцлог асуудлуудтай тулгарсаар байгаа болоьч хөгжлийн хамтын ажиллагаа нь хүмүүсийн хэрэгцээг хангахад туслах болно гэдгйин бид мартаж болохгүй.
Монгол улс ба Глобалчлал
Манай улс 1990 оноос хойш нээлттэй хөгжлийн бодлого баримталж эхэлсэн гэж үзэж болох юм. Хэдийгээр тухайн улс орон өөрийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогоо боловсруулахдаа өөрийн түүх, уламжлалыг харгалзах нь зйү болоьч дэлхий дахины эдийн засаг, улс ттөрийн шиэн чиг хандлага ,үйл явцад байнга анхаарал тавьж хэрэгжүүлж буйүйл ажиллагаагаа уялдуулан ,харилцан хамаарлыг тооцож байхыг өнөө болн хэтийн төлөв байдал шаардаж байна. Олон улсын нөхцөл байдал бүх дэлхийг хамрасан (глобал) хамарсан ойлголт болох нь харагдсаар байгаа өнөө үед Монгол улс цаашдаа дотоод зөрчлөө эв нэгдэл ,шударга зарчмын үндсэн дээр шйидвэрлэн ,нэгэнт үүсэн бий болсон голбалчлалыг хэрхэн ойлгож дасан зохицох вэ? гэдэгт анхаарлаа хандуулья.
Улс төр ,эдийн засаг,, нийгэм,экологийн салбар даь глобал нөхцөл байдалд стратегийн хоёр хандлагаг ялган үзэж болно.
- Нийгэм хүрээлэн буй орчны нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт, гэр бүл төлөвлөлтийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, засаг захиргааны зөв удирдлага гэх мэт олон улсын хэм хэмжээ ,үнэт зйүлсийг бий болгоход оролцох
- Байгаль орчинтой холбоотой конвенц эсхүл дэлхийн худалдааны байгууллага зэрэг үүсэн бий болж буй олон улсын дэг журамд нэгдэн оролцох
Глобалчлалийн үйл явцууд нь соёл иргэншлийн түүхэнд байнга хөгжлийн чухал үе шат болсоор ирсэн. Хэрэь асуудал глобал буюу дэлхий нийтийн шинжтэй болж ирвэл улс төрийн глобал үйл ажиллагаа явуулах бүтцийг хөгжүүлэн глобал хариуцлага хүлээх ёстой болдог. Улс төрийн бодлого өөрийнхөө чадварыг шинэчлэн батлах ёстой. Дэлхий нийтийн маргаантай асуудлыг шийдэхийн тулд “глобал удирдлага” бий болгохыг хичээх хэрэгтэй. Энэ нь Глобал засгийн газар гэсэн үг биш юм. Дэлхийн Засгийн газар гэдэг нь бодитой бөгөөд шаардлагатай боломж,яагаад гэвэл иж бүрэн асуудлыг төгс шийдэх чадваргүй ч хууль ёсны ардчиллыг олж авах боломж бий болгоно. Дэлхийн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгслүүд нв олон улсын дэг журмууд мөн. Эдгээр нь Дэлхийн Засгийн газрууд хэмээх уран барилгын бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд болж өнгө. Монгол улс олон улсын янз бүрийн гэрээ хэлэлцээр ,дэг журамд нэгдэн орсноор дэлхий нхийтийн өмнө тулгарч буй асуудлыг шийдэхэд оролцох боломжоор хангагдана.
Ирээдүйн хөгжлийн бодлогын Глобалчлалаас ямар үр дагаврууд гарах вэ? Юуны өмнө Глобалчлалыг тодрхолйох гэдэг нь Дэлхий дахины эдийн үасгийн ба эдийн засгийн бус харилцаа холбоо нэмэгдэж буй үйл явцаар тайлбарлагдна. Бид глобалчлал гэдгийг ойлгохын тулд дэлхий дахинд болж буй үйл явдлыг ажиглахаас авхуулаад өдөр тутмынхаа амвдралд юу идэж ууж ,өмөсөж зүүж байна, юу уншиж сонсож ,сонирхож байна гэх мэт олон зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс Глобалчлалыг дөрвөн төрлөөр хуьаан авч үзвэл илүү сайн олгох боломжтой. Эдгээр нь харилцан шүтэлцээтэй ,хамааралтай боловч тус тусад нь авч үзье.
Соёлын глобалчлал
Соёлын глобалчлал гэдэг нь харилцаа холбооны технологи, хэвлэл мэдээлллийн хэрэгсэл, аялал жуулчлал, хэрэглээний загвар, үзэл бодлын олон улсын солилцоо зэргээр дамжсан соёлын үнэт зүйлсүүдийн хувьд дэлхий нийтээрээ нэг ойлголтод хүрч ,харилцаг өөр хоорондоо уусаж байгааг хэлж байна. 1990 оноос хойш Монголчууд эдэлж ,хэрэглэх болсон зүйл ,дэлгүүр хоршоон дахь бараа таваар, үйлчилгээ, тэр ч байтгуай сүсэг бишрэл ,гадаад улс оронд алба амины журмаар аялах, мэдээллийн ертөнцөд нэвтрэх болсон зэрэг амьдралын хэв загвар таамаглаж байгаагүйгээр өөр болсноор илэрч байна. Хэдий ийм боловч соёлын ялгаа нь глобалчлалын эсрэг хатуу зогсдог хандлага хүч нөлөөг хадгалсаар байна.
Хөгжлийн бодлого дахь соёлын глобалчлалын үр дагаврууд нь харилцан сулрах үйл явцын талаар яриа хэлэлцээр шаардалагатайг агуулдаг. Эндээс соёлын харилцан яриа хэлэцээрийн хөгжил гэдэг нь хөгжлийн бодлогын гол тулгуур болж байн а гэсэн сааа гарч байгаа юм. Лам Ханс Кун харилцан яриа хэлэлэцээр нь юуны өмнө шашин хоорондын ойголцох үйл явцаас бий болно гэж дүгнэжээ. Тэгэхлээрхөгжлийн бодлого нв дэлхий нийтийн ёс зүйн хэм хэмжээг анхааралдаа авах ёстой гэдгийг хэлж байна.
\Монгол улс ардчилсан шиэн Үндсэн хуулиа хүний шүтэх, эс шүтэх эрхийг баталгаажуулсан билээ. Өнөөдөр уламжлалт Буддийн шашны хажуугаар олон урсгал орж ирэн ялангуяа шинэ үеийнхэн буюу хүүхэд залуучууд ихээхэн сонирхон орж байгаа нь соёлын глобалчлалын нэг хэсэг бид аль хэдийн татагдан орсныг харуулж байгаа юм.
Улс төрийн глобалчлал
Хүний эрхийн тухай Венийн баа хурлаас улбаалсан дэлхийн 7 дугаар бага хурал ардчилал ,дэлхий нийтийн хэм хэмжээ болсныг алдбан ёсоор хүлээн зөвшөөрсөн .Ингэхлээр глобалчлал ба глобал бага хурлууд нв ардчилалыг идэвхжүүлэн хөгжүүлж байгаа юм. Манай улс НҮБ-д бүртгэлтэй 190 улс үндэстний албан ёсны ардчилалттай 119 орны нэгд зүй ёсоор орж байна. Глобалчлах үйл явцын нэг хэсэг нь шинэ бөгөөд илүү яриа хэлэлцээрийэ бүтэц,сүлжээ үүсэн би йболж байгаагаар илэрч байна.
Хөгжлийн бодлогын улс төрийн глобалчлалын улс төрийн глобалчлалын үр дагаврууд макро тзүвшин дэх улс төрийн нөхцөл байдлыг бий болгоход эрчимтэй оролцох хэрэгцээнд орших байна. Үүнд хөгжижи буй орнуудад хуулийн системээ сайжруулан тогтворжуулахад зөьлөгөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад үнэлгээ өгөх ,хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн буё байгууллагын дэмжих , ялангуяа орон нутгийн үасаг захиргааны эрх мэдлийг дээшлүүлэх буюу төвлөрлийг сааруулах ажлыг идэвхжүүлэх зэрэг үйл ажиллагаа багтаж байна.
Экологийн глобалчал
Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй орнуудын альнд ч хүмүүс экологийн өндөр эрсдэлтэй нийгмийн золиос нь болон амьдарч байна. Длэлхийнийтийг хамарсан дулаарал бол экологийн глобалчлалын хамгийн илэрхий асуудал мөн.
Хөгжлийн бодлогын экологийн глобалчлалын үр дагаврууд нь тодорхой юм. Энэ нь үндсэндээ хүлэмжийг хийг багасгаснаар хэмжигдэх юм. Энэ нь үндсэндээ хүлэмжийн хийг багасгаснаар хэмжигдэх юм.
Үүнийг ой моджуулах ,халуун орны борооноос ой модыг хамгаалах, эрчим хүчийг илүү зөв зохистой хамгаалах, эрчим хүчийг ялангуяа ,нар салхины эрчим хүчийг ашиглах зэргээр шийдвэрлэж болно. Үүнтйэ хамт тусгай хөтөлбөрүүд ,хүрэээлэн буй орчныг хамгаалах ауулийн ерөнхий нөхцөл байдлыг сайжруулах нь зүйтэй. Дэлхий нийтэд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ыг дэмжих, чадавхийг нь дээшшлүүлэх анхан болон гүнзгийрүүлсэн сургалтыг явуулах хэрэгтэй.
Монгол улсын ЧЧIр зууны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан аймаг орон нутгийн түвшинд дэд хөтөлбөрүүдийг батлан гаргасан боловч түүни ймөрөөр зохиох ажил тун удаашралтай явагдаж байна. Хэдийгээр үйлдвэрлэл сул хөгжсөн, гол,ус ,агаарын бохирдолгүй онгон тансаг байгальтай хэмээн дээр дооргүй ярьдаг болоьч бид дэлхий нийтээс тусдаа цаг агаар,уур амьсгалд оршдог гэвэл гэнэн хэрэг болно. Монгол,Хятадын хилийн ойролцоо Казахстаны хойд нутаг дэвсгэрт хортой бороо орсны улмаас ой мод сүйрсэн баримт нэгийг бодогдуулж байгаа юм. Ирээдүйн хөгжлийн бодлогын гол асуудал нв ой мод, усын тухай олон улсын гэрээ хэлэлцээр байсан байгаагүй түүнд чиглэгдэх болно.
Эдийн засгийн глобалчлал
Эдийн засгийн глобалчлал нь зах зээл дэх бүтээгдэхүүн үйлчилгээ,хөрөнгө санхүүгийн улс хоорондын харилцаа өсөн нэмгэдэж байгаагаар тодорхойлогдоно. Урьд нь эдийн засгийн хувьд нэг орноос хараат байсан манай улс өнөөдөр эдийн засгийн глобалчлалын үйл явцад татагдан орсноор барахгүй улам их хамааралтай болсоор өдөр тутмын амьдралд мэдрэгдсээр байгаа билээ. Харин хөдөлмөрийн зах зээлийн харилцаа тийм ч сайн байж чадахгүй байгаа юм. Либералчлал,дахин зохицуулалт хийх , хувьчлал, тээвэр харилцаа холбооны зардлын бууралтт зэрэг нь эдийн засгийн глобалчлалыг үндсэн шалтгаан юм. Ирээдүйн хөгжлийн бодлогын гол үүрэг нь хамтын ажиллагааны зохистой бүтэц, удирдлагын илүү үрдэнтэй механизмыг бий болгоход оршино. “Төрийг зах зээл орлох бу” боловч “ Зах зээл дээр нэмэх нь төр “ гэсэн шийдэл байх ёстой.
Эдийн засгийн глобалчлалаас үүдсэн хөгжлийн бодлогын дүгнэлтүүдийг задлан авч үзье .
Улсын болон хувийн хэвшлийн түэшлэлийг өргөжүүлэх нь чухал. Энэ ойлголт нв албан ёсны хөгжлийн бодлого ба хувийн хэвшлийн төлөвлөгөөний хамтын ажиллагаанууд зөвхөн бизнесийн сонирхол гэдэг утгаар бус хөгжлийн үр өгөөжөөр илэрнэ. Хувийн хэьшил ,төрийн аль альных нь асуудлыг шийдвэрлэх төслийг хамран санхүүжүүлэх ,
Буурай хөгжилтэй манай орны хөгжлийн хамтын ажиллагаа нь тодорхой худалдааг идэвхжүүлэх болон макро эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэгдэх.
Глобалчлал ба дпэлхий дахинд өрсөлдөөний давуу тал олж авахын төлөө тэмцэл нь хүрээлэн буй орчны хамгаалалтад холр хохирол учруулсан үйл ажиллагаа мөн. Аж үйлдвэржсэн орнуудад байгаль орчныг хамгаалах үндэсний стандарт тогтоох чимхлүүр ажлыг экологийн хязгаарлалтгггүй эсвэл энэ талаар сул орнуудын хийж буй экспорт байдлыг улам муутгадаг. Эдгээр орны үйлдвэрлэгчид байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авахаас зайлсхийж өрсөлдөөний давуу талыг шударга бусаар ашигласнаар эргээд түүндээ хор хохиродл учруулж байна. Зардал ,урамшууллын зохистой харьцааг тогтоож өгөх нь чухал юм.
Өөр нэг байж болох эрсдэлийн жишээ нь ,нийгмийн салбар юм. Нийгмийн хамгийн бага стандарттай орнууд хямд импорт авснаар ажилчдыг хамгаалах, олон улсын зохицуулалтаас зайлсхийснээр олон улсыг өрсөлдөөнийг буруу тйиш гуйвуулж байна
Глобал бүтцийн бодлогын үндсэн хэсэг нь хөгжлийн хамтын ажиллагаа болж ,глобал хандлага эрч хүчээ авч байгаа өнөө үед Монгол улс түүнд оролцох нв хйошлуулшгүй арга хэмжээ мөн. Тийм учраас хөгжлийн бодлого боловсруулагчид ,улс төрчид нь өөрсдийнхөө боломжтойгоо адил хязгаарлагдмал байдал буюу тэрхүү боломжийг ашигласнаар үүдэн гарах сөрөг үр дагавруудыг харах хэрэгтэй. Ирээдүйг харсан бодлого баримтлах явдал урьд өмнөхөөсөө илүү шаардагдаж байна.