Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлд төрөөс баримталж буй бодлого !!!
Шинэ Толь Сэтгүүл

Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлд төрөөс баримталж буй бодлого !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-05
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

С.Болд
/
УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/

Шинэ толь №19, 1997

Түлхүүр үг: төрийн байгууламжийн хэлбэр, орон нутгийн хүн ам, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл, засаг захиргаа

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдан мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, эрх мэдлийн асуудалд нааштай өөрчлөлтүүд гарсаар байгаа билээ.

УИХ-аас хэлэлцэж баталсан “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, мөн Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Төвлөрлийг caaруулах, нутгийн захиргааг өөрчлөн шинэчлэх хүрээ, үйл ажиллагааны телөвлөгөө”-нд орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зорилтуудыг томъёолж өгсний дагуу судалгаа хийгдэж, зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Орон нутгийн захиргааны байгууллага болох төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч бүх шатны Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгyуллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх мэдлийг өнөөгийн шаардлагын түвшинд өргөтгөн тэнцвэржүүлэх, бүтэц, чиг үүргийн оновчтой хувилбарыг бүрдүүлж хууль зүйн орчны баталгааг бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого чиглэгдэж байгаа юм.

Засаг дарга ба Иргэдийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг бүдүүвчээр харуулбал:

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн Үндсэн хуулийн заалт нь нутгийн удирдлагын зохион байгуулалт үйл ажиллагааны зарчмын үндэс юм.

Нутгийн удирдлагйн өнөөгийн онцлогийг өмнөх үеийн удирлагын бүтэцтэй харьцуулж үзэх нь практикийн чухал ач холбогдолтой.

А.Д.Хурал түүний гүйцэтгэх захиргаа

  1. АДХ нь орон нутгийн эрх барих буюу төрийн эрх барих орон нутгийн байгууллага, өөрөөр хэлбэл АДХ нь төрийн удирдлагыг давхар хэрэгжүүлдэг байсан.
  2. Удирдлагыг холимог буюу төвлөрсөн, босоо байдлаар АДХ дангаар хэрэгжүүлдэг байсан.
  3. Гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын гүйцэтгэх байгууллага болж, түүнийг орлох, давамгайлах шинжтэй байсан.
  4. АДХ нь төрийн төлөөлөгч депутатуудаас бүрдэж байсан.

Засаг дарга ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

  1. Төрийн удтрдлагыг Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсыг ИТХ хэрэгжүүлдэг болсон.
  2. Төрийн удирдлагыг хурлаас тусад нь хэрэгжүүлэх (удирдлагыг тусгаарлаж) болсон.
  3. Засаг дарга, ИТХ-ын нэгжийн удирдлагын тэнцлийг хуульчилж өгсөн.Засаг дарга нь хурлын шийдвэрт хориг тавих, хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болсон.
  4. Чөлөөт сонгуулиар сонгогдсон хамт олны төлөөдөгчдөөс бүрдэх болсон.

Төрийн байгууламжийн хэлбэрийн хувьд нэгдмэл улсад нутгийн удирдлага нь төвөөс томилогдсон болон нутгийн иргэдээс сонгогдож байгуулагддаг болсон нь төрийн төрийн захиргааны төв байгууллагаас тодорхой утгаар бие даасан байж өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх суурь болж өгдөг.

Tухайн орон нутгийн хүн ам, өрх, аж ахуйнууд асуудлаа өөрсдөө шийдвэрлэж, ашиг сонирхлоо өөрсдөө хамгаалж, нийгэм, эдийн засгийн цогцолбор асуудлыг шийдвэрлэх эрх, боломжийг олгох явдал чухал юм. Засагг даргын эрх зүйн байдлыг Хурлынхтай харьцуулахад илүү хүчирхэг байна гэж үзэж болно. Тухайлбал, Засаг дарга нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг. Мөн Засаг дарга нь орон нутагт төв засгийн газрыг төлөөлдөг, нөгөө талаар Монгол улсын Төсвийн тухай хуульд зааснаар Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн төсвийн ерөнхийлөн захирагч юм.

Yүнтэй уялдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл тэгш бус, Засаг дарга хөрөнгө мөнгө, төсвийг захиран зарцуулж байгаа нөхцөлд Хурал шийдвэрлэсэн acyудалдаа хөрөнгө зарцуулахын тулд Засаг даргаас гуйх, зөвшилцөхөд хүрдэг, Хурал нь (аймгуудад) орон тооны ганц гүйцэтгэх ажилтантай, үндсэн аппарат байхгүй байгаа нь амьдралд тохиромжгүй юм гэж шүүмжилдэг.

Гэвч сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг өргөтгөхөд чиглэгдэж байгаа юм. Уг асуудал   нь нэн даруй шийдвэрлэгдэх боломжгүй бөгөөд дэс дараатай арга хэмжээ авч тодорхой үргэлжлэх хугацаагаар хийгдэнэ гэдэг нь ойлгомжтой юм.

Саяхан УИХ-аас гаалийн татварыг тэглэж, татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь нэг талаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ард түмний мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, чанар баталгаатай бүтээгдэхүүний импортыг өргөжүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтвортой байлгаж улмаар нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх төрийн бодлоготой уялдсан арга хэмжээ болсон.

Цаашдаа нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх бодит бололцоог Хурлын байгууллагад олгох, өөрөөр хэлбэл улсын төвлөрсөн төсөвт шууд орж байгаа аймаг, сумдын татварын хэмжээг багасгаж, зохих хувийг тухайн аймгийн төсөвт нь жил, улиралд нэмэгдүүлэх замаар үлдээж дээрхи бэрхшээлтэй асуудлыг бие даан шийдвэрлэдэг болох нөхцлийг хангах явдал шаардлагатай юм.

Ихэнх аймаг ашигт малтмал, байгалийн баялаг ашигласны татвар, бусад хураамжаас орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлдэг боловч энэ нь тухайн аймгуудын байгаль, цаг уур, нехцел байдлуудаас шалтгаалан харилцан адилгүй хэмжээтэй (нэг аймаг, суманд байгаа давуу нөхцөл байдал өөр аймагт байхгүй байх жишээтэй) байгаагаас уг бэрхшээлийг даван туулахад хүндрэл гарсаар байна.

Тухайлбал, бараг ихэнх аймагт байгаа нефть концерны салбаруудын онцгой албан татварыг улс зуун хувь авч байгаа тохиолдолд орон нутгийн төсөвт юу ч орохгүй нь мэдээж.

Саяхан татварын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр малаас авах татварын хувь хэмжээг тухайн Хурал бие даан тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх болсон. Мөн орон нутгийн н өмчийг эзэмших, захиран зарцуулах эрхийг Засаг даргад бус, ИТХ-д олгосон. Энэ бүгд нь орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг арилгахад чиглэгдэж байгаа юм.

Харин ИТХ-ыг бие даалгаж нэлээд орон тоотой, хэлтэс газар болгох талаархи санал ач холбогдол багатай (хөрөнгө, зардал, төсөв нэмэгдэх учир) юм. Өнөөдөр манай оронд төвийн эрх мэдэл (төв руү тэмүүлэх) дараах байдлаар хэрэгжсээр байна. Үүнд:

  1. Засаг даргыг төвийн хяналттайгаар улс төрийн албан хаагчаар томилдог
  2. Tөвөөс маш олон тооны хууль, тушаал, тогтоол зэргийг гаргаж орон нутгуудад хуүргүүлдэг.
  3. Төсөв, хөрөнгө мөнгө хуваарилах эцсийн шийдвэр төвд хийгддэг тогтолцоо байсаар байгаа билээ. Эдгээр доод түвшинд буюу аймаг, сум, багт өөрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг бие даан төлөвлөх, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх эрх мэдэл бага байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт, төсвийн өнөөгийн тогтолцоо нь хөрөнгө, эх үүсвэрийг хуваарилах, зарцуулах талаар стратеги-тактикийн оновчтой шийдвэр гаргах, үйлчилгээг хамгийн үр ашигтай санхүүжүүлж зохион байгуулах бололцоог олгохгүй байна гэсэн үг юм.

Заримдаа дээд газраас шийдвэр гаргах үйл ажиллагаа нь эхлээд аймаг, дараа нь сумын Засаг даргын тамгын газраар дамжин хэрэгжиж байгаа нь тухайн нутаг дэвсгэрийн орон нутгийн хурал, захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлтийн үйл ажиллагаатай уялдахгүй, зөрчилдөх явдал ч гардаг.

Иймд Ардчилсан холбоо эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээний үндсэн дээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлт, эдийн засгийн бүсчлэл, 3-4 аймгийг нэгтгэсэн бүсийн зөвлөлийг байгуулж ажиллуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх явдал чухал юм.

Дээр дурьдсан бэхшээлүүдээс ямар арга замаар түргэн гарах вэ? орон нутгийн эрх мэдлийг тэнцвэржүүлж өргөтгөхөд юуг анхаарах ёстой вэ? гэдэг талаар дараах хэдэн санал байж болох юм.

  1. Юуны өмнө одоо үйлчилж буй төсвийн хуульд зарчмын өөрчлөлтйг нэн даруй оруулах,өөрөө удирдах байгууллагын санхүүгийн чадавхийг өргөтгөх боломжииг хуульд бүрэн тусгах.
  2. Аймгуудын Засаг дарга нарын зөвлөлийг бий болгож орон нутгийн захиргааны үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Засгийн газрын түшмэдийг тэнд ажиллуулах.
  3. Бүх шатны Засаг дарга нарыг улс төрийн бус, харин захиргааны албан тушаалтны статустай болгох.
  4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зүй зохистой хуваарь тогтоох.
  5. Орон нутгийн хурал, захиргааны байгууллагын мэргэшсэн боловсон хүчнээр хангаж, боловсон хүчний менежментын бодлогыг тогтвортой хэрэгжүүлж хуульчлах.
  6. Орон нутгийн байгууллага, иргэдийн хоорондох харилцааг шинэ түвшинд гаргаж өргөтгөх зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судлан боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм

Хянасан: Б. АРИУНБАЯР 

Tagtaa 2023-12-13 2020-03-05
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?