Ph.D Б.Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Гаалийн төрөл, Протектционизм, албан татвар, импорт, экспорт
Оршил
Худалдааны бодлогын хамгийн эртний, хамгийн үр өгөөжтэй шүүн хэлэлцсэн зэмсэг хэрэгсэл бол гааль юм. Гаалийн бодлогын түүхэн, улс төрийн, байгууллагын аспект бол нэн өргөн хүрээтэй асуудалд юм. Ийм учраас юуны өмнө үнэ, орлогын хуваарилалт, ажил эрхлэлт, төлбөрийн үзүүлэх нөлөөг авч үзэх нь онол практикийн чухал ач холбогдолтой юм.
Гааль бол бараа таваар улсын хил, түүнчлэн гаалийн талбайг давж байгаа, мөн экспортлогдож, эсхүл дамжин өнгөрч байгаа үед татварлан авдаг төр улсын гувчуур мөн. Үүний дагуу экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэхийн гааль гэж байдаг бөгөөд тэдгээрийн дотроос импортын гааль өнөөдөр хамгийн гол ач холбогдолтой байна. Хэмжих үндсээр нь өвөрмөц гааль ба өртгийн гааль гэж ялгадаг. Хэрэв өвөрмөц гаалийг барааны нэгж тутмын татвар болгон авдаг бол өртгийн гаалийн үед татварын хэмжээ нь барааны өртөгт чиглэж байдаг, үүний дагуу гааль нь процентийн хувьд өгөгддөг.
Гаалийн чухал үр дагаврын тойм
1.1 Хэсэгчилсэн шинжилгээ
Ямар нэгэн импортын гаалийн үр дагавар нь эхлээд энэхүү эд баялаг буюу барааны дотоод зах зээлд илэрдэг. Гэхдээ дотоод зах зээл гадаад зах зээлтэй харилцан хамааралтай байдаг учраас барааны дотоод зах зээлтэй холбоотой арга хэмжээ нь авч үзэж буй улс орон хичнээн бага байлаа ч гэсэн бас энэ барааны дэлхийн зах зээлд үр дагавартай байдаг. Энэхүү импортын барааны зах зээлийн үндэсний эдийн засаг дахь бусад барааны зах зээлтэй харилцан хамааралтай байгаа нь цаашилбал импортын барааны зах зээлд хамааралтай арга хэмжээ нь бас ямар ч гэсэн гаальд өртөгдөж буй зах зээл нь харьцангуй том байвал үндэсний эдийн засгийн бусад зах зээлд үр дагавартай байдаг. Хэсэгчилсэн шинжилгээ нь ийнхүү сүүлд нь дурдсан харилцан хамаарлыг харгалзахгүй бөгөөд импортын барааны зах зээлийг авч үзэх явдлаар хязгаарлагддаг. Жижиг орны жишээ нь эхэлж дурдсан харилцан хамаарлыг харгалздаггүй бөгөөд дэлхийн зах зээлийн үнийг экзоген байдлаар өгөгдсөн мэтээр авч үздэг. Ийм онцгой жишээг бид эхлэн авч үзнэ. Үүний дараа жижиг орон болон хэсэгчилсэн хязгаарлагч хоёр дүрмийг аль алиныг нь хойш тавих болно.
а) Ямар нэгэн импортын гаалийн татварын чухал үр дагаврыг нэгэн жижиг жишээн дээр хялбар диаграммаар харуулж болно (1 дүгээр зураг). Зурагт тухайн улс оронд импортолж буй “х” барааны нийлүүлэлт А, эрэлт N-г харуулжээ. Энэ барааны дэлхийн зах зээлийн үнэ pа нь ОА гэсэн түвшинд байна. Ийм үнийн үед дотоодын нийлүүлэлт нь зах зээлийн AB гэсэн түвшинд байж болох бөгөөд энэ нь АС Гэсэн түвшингийн дотоодын эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байхсан. ВС хэмжээний импорт энэ цоорхойг бөглөж болохсон.
Хэрэв эдүгээ AD түвшингийн (түүнчлэн процентоор авч үзсэн AD/OA (=t) түвшинд) импортын гааль нэвтрүүлбэл дараах үр нөлөө үүдэн гарах болно:
- Дотоодын үйлдвэрлэл BB1 хэмжээгээр нэмэгдэнэ (хамгаалах үр нөлөө)
- Дотоодын хэрэглээ СС1 хэмжээгээр буурна (хэрэглээний үр нөлөө)
- Импорт BB1+CC1 хэмжээгээр буурна (гадаад худалдааны үр нөлөө)
- Импортын өртөг (BB1+CC1) x OA хэмжээгээр буурна (төлбөрийн балансын үр нөлөө)
- Гаалийн улсын орлого EFxAD хэмжээгээр нэмэгдэнэ (гаалийн орлогын үр нөлөө)
- Үйлдвэрлэгчдийн орлого (рент) (Үнийн шугам, нийлүүлэлтийн муруй, ординатын хоорондын талбай ABED талбайгаар нэмэгдэнэ
- Хэрэглэгчийн орлого (Үнийн шугам, эрэлтийн муруй, ординатын хоорондын талбай) ACED талбайгаар буурна. Чингэхлээр орлого нь хэрэглэгчээс үйлдвэрлэгч болон улсад дахин хуваарилагдана (Дахин хуваарилалтын үр нөлөө)
- Хувийн чинээлэг аж байдал BCFE талбайгаар буурна
- Нийт эдийн засгийн чинээлэг аж байдал гаалийн орлогын чинээлэг аж байдлын үр нөлөөг харгалзан ВВ1E+CC1F талбайгаар буурна.
Гаалийн хамгаалалт нэмэгдэхэд дурдсан үр нөлөө их болдог. Гэхдээ энэ нь гаалийн улсын орлогод хамаардаггүй. Энэ орлого нь гаалийн хэмжээ нэмэгдэж байхад тодорхой хязгаарын нөгөө талд буурдаг. Гаалийн хэмжээ AV байхад импорт бүхэлдээ алга болж, гаалийн орлого үүний дагуу тэг хэмжээтэй болох байсан. Ийм гаалийг хориглох гааль гэж нэрлэдэг.
Уламжлан гаргасан чинээлэг байдлын үр нөлөөг харьцангуй байдалд оруулж болно. Хувийн чинээлэг аж байдлыг гааль бууруулж байгаа (8) нь хүмүүсийн хоорондын ашиг тустай байдлын жигдрэх боломжийг урьдчилан нөхцөлдүүлж байна. Энэ боломжинд ихэвчлэн эргэлзэн хандаж байдаг. Цаашилбал, улсын чинээлэг байдлыг хувийн чинээлэг байдалтай зэрэгцүүлж жишихгүйн тулд (9) хүмүүс гол төлөв улс бол гаалийн орлогыг хувийн секторт “Lump-sum” буюу нэг мөсөн төлөх байдлаар (паушал хэмжээгээр буцааж өгдөг гэж үздэг бол энэ бол шинэ гуйвуулга бий болгохгүй гэсэн үг. Эцэст нь бас энд ашигт чанарыг кардинал байдлаар хэмжих боломж байна гэж үзсэнийг тэмдэглэх ёстой. Гэхдээ энэхүү үр дүнг бас ашигт чанарыг ординал байдлаар хэмжих үзэл баримтлалыг хэрхэн уламжлан гаргаж болох вэ гэдгийг харуулах юм бол энэ боломжтой хандлага жингээ алдах юм.
Гаалийн үр нөлөөний энэхүү шинжилгээ нь хамгаалах гаалийн талаар сонирхсон бүлгүүдийн тавьж буй шаардлагыг ойлгох үндсийг бүрдүүлдэг. Чингэхдээ энд хамгаалах үр нөлөө. түүнчлэн үнэ нэмэгдүүлж гаалинд өртөж буй, хамгаалж буй секторт дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой. Үнэн хэрэгтээ импортын гаалийн шаардлагын цаана ихэвчлэн үндэсний эдийн засгийн жижигхэн хэсэг салбарт давуу тал бий болгох эрмэлзэл оршиж байдаг. Үүний шалтгаан нь нэн олон янз байж болно: хамгаалах үр нөлөө дахин хуваарилах үр нөлөөний урьдач нөхцөл гэж үзэх нь олонтаа байдаг, хамгаалж буй үйлдвэрт ажиллаж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн орлогыг, мөн ашгийг нэмэгдүүлэх үүднээс бас гаалийг шаардаж байдаг. Гаалийн хамгаалалтгүйгээр амьдрах чадваргүй эдийн засгийн салбарыг улс оронд улс төрийн ерөнхий шалтгаанаар хадгалах зорилгод бас гааль үйлчилж болох юм. Ийм нотолгоонд хэрэв хүмүүс автагдвал, харин маш түргэн гаалийн бодлогын нөгөө тал нь харагдана. Илүү үнэ төлсөн хэрэглэгчид хохирдог. Эдийн засгийн санаачлага гаалийн хэрэмний цаана суларч, үйлдвэрлэлийн аргыг сайжруулах зарим тохиолдол ашиглахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Эцэст, гаалиар дамжин монополь бүрэлдэн тогтнох явдал хөнгөвчлөгдсөн байдаг; Картель бол “зайлшгүй бэрх байдлын хүүхэд” төдийгүй, бас “хамгаалах гаалийн хүүхэд” байдаг, учир нь гэвэл үйлдвэрлэгчид нийлж нэгдэхэд үндэсний хил саад тотгор учруулах явдал гадаадын өрсөлдөгчдөөр саатахгүй болсон нь багагүй хөнгөвчлөгдөж байдаг. Бас түүнчлэн гаалиар хүрсэн хожоо ологчдын аж байдлын дээшлэлт нь бусад бүлгийн аж байдлын алдагдал болж, дэмжсэн салбарт өөрт нь илэрч буй эдийн засгийн үр ашгийг алдагдлаас хүнд шинжтэй байгаа эсэхийг ямагт шалгах ёстой.
б) Бид одоо нэгэн том орны жишээг авч үзье. Гаалийн дагуу гарсан эрэлтийн бууралт болон нийлүүлэлтийн өргөжилт нь дотоодын импортын барааны дэлхийн зах зээл дээр нийлүүлэлтийн хэтрэлт бий болгоно. Хэрэв тухайн орон том орон байвал энэ барааны дэлхийн зах зээлийн үнэ тогтмол бишээр үлдэж болох юм.
Дэлхийн зах зээлийн шинэ тэнцвэр, үндэсний үнэ болон тооны тодорхойлолтыг 2 дугаар зурагт дүрслэн харуулна. 2 дугаар зурагт ямар нэгэн барааны нийлүүлэлт, эрэлтийн муруй улс орны хувьд Ni, Ai болон гадаад орны хувьд Na болон Аа-г харуулсан. Солилцооны ханшийг тогтмолоор авах бөгөөд чингэснээр ординат тэнхлэгт байгаа хоёр орны үнэ нь мөнгөний адилхан нэгжээр илэрхийлэгдэж болох юм.
Гадаад худалдаа тогтоохоос өмнөх дотоодын үнэ нь гадаадын үнээс давж байгаа учраас тухайн улс орон авч үзэж буй барааг импортлох болно. Хил нээсний дараа дотоодын үнэ буурч, гадаадын үнэ нэмэгдэнэ, энэ нь хоёр үнэ бие биетэйгээ тэнцэх хүртэл үргэлжилнэ, учир нь гэвэл чөлөөт худалдааны үед хоёр орон нэгэн нэгдмэл зах зээлээр бүрдүүлдэг.
Энэхүү шинэ, үндэсний үнийн хооронд оршиж буй дэлхийн зах зээлийн үнэ нь AL шугмаар өгөгдөж байна. Улс орны дотоодод АС хэмжээний эрэлт байх бөгөөд харин гагцхүү АВ нийлүүлнэ. BC ялгаа нь ийм учраас дотоодын импортын эрэлт болно. Энэ нь гадаадын экспортын нийлүүлэлт KL-д тохирно, учир нь гэвэл JL гадаадын үйлдвэрлэлийн үед ЈК хэмжээ нь өөрийн оронд хэрэглэгдэж байна. Хэрэв гагцхүү ямар нэгэн орны импортлох хүсэл өөр орны экспортын нийлүүлэлтэнд тохирч байвал AL шугам нь тэнцвэрийн үнийг илэрхий төлөөлж байна. Геометрийн хувьд тэнцвэрийн үнэ нь AL шугам ВС болон KL зайд тохирох хүртэл дээш юмуу доош ахиц хөдөлгөөн хийснээр тодорхойлогдож болох юм.
Хэрэв улс оронд одоо ямар нэгэн импортын гаалийг нэвтрүүлбэл дэлхийн зах зээл нь төгс бус зах зээл болж, түүнд үнийн ялгаагүй байдлын хууль зөрчигдөнө. Бас түүнчлэн гадаадын худалдаа одоо хоёр оронд үнэ ялгаатай болоход саад хийж чадахгүй болно, чингэхдээ дотоодын үнэ нь гадаадын үнээс (=дэлхийн зах зээлийн үнэ) гаалийн ачааллын хэмжээгээр давж гарах болно. Хэвийн нөхцөлд хоёр орон гаалийн ямар нэгэн хэсгийг үүрэх аргагүй байдалд ордог:
Улс орны дотоодод бараа үнэтэй болж байхад гадаад дахь үнэ буурч байдаг, учир нь гэвэл гадаадын үйлдвэрлэгчид гаалийн саад тотгорыг давахыг эрмэлзэж, экспортын бараагаа доогуур үнээр худалдахыг зөвшөөрөх ёстой, гагцхүү ямар нэгэн “жижиг” орны жишээнд энэ орон гааль авснаар дэлхийн зах зээлийн үнийг өөрчлөхгүй байж болохсон.
ЗУРАГ 2
2 дугаар зурагт GH хэмжээний гааль дотоодын үнийг DA хэмжээгээр нэмэгдүүлж, гадаадын үнийг ум хэмжээгээр бууруулж байгаа гэж үзсэн2[1]. Үнийн шугам AL түүнчлэн DGHP шинэ шугамаар нөхөгдөж байгаа бөгөөд түүний G, H-ийн хоорондын давж үсрэх газар нь үндэсний гаалийн ачааллаар бие биенээс хэлбийж байгааг тодорхой болгоно. Энэ шугам нь улс орны импорт (EF), гадаадын экспорт (NP) бие биетэйгээ тохирч байхаар зохиомжлогджээ. Энэ нөхцөл нь үнийн шугамын үйл явцыг тодорхойлж, тэр нь гааль ихэнх хэсэгтээ тухайн оронд буюу гадаад оронд үүрэгдэж (ачаалал болж) байгааг шийдвэрлэдэг. Эхний жишээнд GH гаалийн үед DGHP шугам нь илүү хүчтэйгээр дээш, хоёр дахь өгөгдсөн жишээнд илүү доош ахиц хөдөлгөөн хийсэн байх билээ.
Гаалийн үнийн нөлөөг худалдааны түншүүд ямар хэмжээгээр хуваах ёстой вэ гэдэг нь мэдээжээр хоёр орны нийлүүлэлтийн болон эрэлтийн мэдрэмжээс хамаарч байдаг. Улс орны дотоодын үнэ нь улс орны дотоодод нийлүүлэлт, эрэлт хичнээн их мэдрэмжтэй, гадаад оронд зохих мэдрэмжүүд хичнээн бага байвал төчнөөн багаар өсөх болно. Түүнчлэн улс орны дотоодод эрэлт нийлүүлэлт хичнээн мэдрэмжтэй байвал гадаад үнэ төчнөөн хүчтэй буурах болно. Хэрэв дотоодын нийлүүлэлт хүчтэй өсөж байгаа үед эрэлт их хэмжээгээр хорогдож байгаа бол нэгэн зэрэг гадаадын үйлдвэрлэгчид өөрийн орондоо борлуулалтын суваг олж чадахгүй, өөрсдийн нийлүүлэлтийг гагцхүү бага хэмжээгээр хязгаарлаж байвал гаалийн татвар нэвтэрсэн ч гэсэн үнэ ихээр өсөх явдлаас зайлсхийж болох юм. Энэхүү хамаарлыг улс орны дотоодын нийлүүлэлт, эрэлтийн муруйг чухал талбарт нь хавтгайд, гадаад орныхыг босоо байдлаар зурвал геометрийн дүрсээр хялбархан тодруулж болдог.
Бага ба том хоёр орны жишээний хоорондын нэн чухал ялгаа нь чинээлэг аж байдлын үр нөлөө том оронд заавал сөрөг байдаггүйд оршино. Чухамдаа нэг талаас байршлын үр ашиггүй байдлаас гарах чинээлэг аж байдлын ялагдал, нөгөө талаас импортын үнэ буурсны дагуу худалдааны нөхцөл (terms of trade) сайжирснаас гарах чинээлэг аж байдлын хонжоо хоёр бие биеэ сөрөн зогсож байдаг. Байршлын үр ашиггүй байдлаас гарах чинээлэг аж байдлын алдагдлыг ВВ1E ба СС1F хоёр гурвалжны талбайгаар үзүүлж болно. Худалдааны нөхцөл буюу заримдаа харьцангуй үнэ гэж нэрлэгддэг энэхүү байдал сайжирснаас гарах чинээлэг аж байдлын хонжоо нь NPLK дөрвөлжингийн талбайд илэрч байдаг.
Гурвалжны талбайн нийлбэр нь дөрвөлжний талбайгаас их юм уу бага байгаагаас хамаарч, чинээлэг аж байдлын алдагдал буюу чинээлэг аж байдлын ашиг хонжоо үүсэх юм. Гаалийн хувь хэмжээ өсөж байгаа үед импортын буурч буй үнэ нь эхлээд импортын их тоо хэмжээ дараа нь бага болж буй тоо хэмжээнд харьцаж байдаг болохоор чинээлэг аж байдлыг дээд хэмжээнд байлгах импортын гаалийн хувь хэмжээг өгөх ёстой. Гаалийн ийм хувь хэмжээг оновчтой гааль гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бас бие даасан онолын асуудал байдаг.
1.2. Тотал буюу нийт бүхэлд нь хийх шинжилгээ
Гаалийн үр дагаврын эдүгээ хүртэлх шинжилгээ нь хоёр дутагдалтай бөгөөд дараах зүйлээр түүнийг арилгах ёстой. Нэг талаас, гааль авсны үр дагаврыг гагцхүү импортын барааны зах зээл дээр судалсан бөгөөд харин үндэсний эдийн засгийн бусад зах зээлийн хувьд судлаагүй юм.
Нөгөө талаас, чинээлэг аж байдлын шинжилгээ нь (welfare analyse) ашигт чанарын кардинал хэмжүүрийг ашигласан, ординал хэмжүүрийг ашиглаагүй. Одоо бид нийт бүхэл шинжилгээгээр авч үзэхэд үндэсний эдийн засгийг экспортын ба импортын барааны сектор гэсэн хоёр секторт хувааж үзье. Трансформацийн (хувирал) муруй болон индифферентийн (үл ялгарах) муруйн тусламжтайгаар 3 дугаар зураг дээр гаалийн үр дагаврыг хялбар дүрслэн харуулж болно.
Анхны байдлын чөлөөт худалдааны үед үндэсний эдийн засаг Q0 үйлдвэрлэж Ср хэрэглэнэ. Q0 дахь трансформацийн ахиу хувь TAX нь импортын барааны харьцангуй үнэ P-тэй тохироно, тэр нь бас Ср дахь орлуулалтын ахиуц хувь ОАХ-тай адилхан байна.
Импортын барааны дотоодын үнэ нь чөлөөт худалдаа байгаагаас уг барааны дэлхийн зах зээлийн үнэ pа-гаас цаашид хазайхгүй. Тэнцвэрийн нөхцөл байдал нь чингэснээр TAX=OAX=p=pa-гаар тодорхойлогдоно.
Одоо импортын гааль нь импортын барааны үнийг р-гээс p1=pa (1+t) болгож нэмэгдүүлнэ. Импортын барааны үйлдвэрлэл нэмэгдэж, энэ барааны хэрэглээ буурч, үүний үр дүнд Q1, C1 гэсэн шинэ, гаалиар эвдэгдсэн тэнцвэр бий болно. Үндэсний эдийн засгийн чинээлэг байдал буурч, энэ нь үл ялгах муруй І0 Шинэ, доогуур оршиж буй I1 гэсэн үл ялгах муруй руу явах хөдөлгөөнд илэрнэ. Хэрэв үйлдвэрлэл хэрэглээний Шинэ тэнцвэрт TAX=p1=OAX биелэгдэх ёстой бөгөөд Чингэснээр энэхүү трансформацийн муруйн болон энэхүү үл ялгах нэгэн муруйн дээшлэх хэмжээ нь дотоодын үнийн шугам p1-гийн дээшлэлтийн хэмжээтэй адил байх ёстой гэдэг нь тодорхой байгаа бол харин байж болох ялгаагүй олон муруйн алин дээр нь хэрэглээний цэг орших вэ гэдгийг тайлбарлах ёстой. Хэрэв үндэсний эдийн засгийн солилцооны боломжийг бодох юм бол энэ асуултын хариуг олж авна. Үйлдвэрлэлийн шинэ цэг Q1-ийг иш үндэс болгон үндэсний эдийн засгийн солилцооны боломж нь дэлхийн үнийн шугамаар тодорхойлогдож байдаг. Хэрэв авч үзэж буй улс орон бага жижиг байна гэж үзвэл, түүний гаалийн бодлого дэлхийн зах зээлийн үнийн харилцаанд эс нөлөөлж болох юм, түүнчлэн Q0Q01-д паралелл Q1Q11 нь солилцох боломжийг тодорхойлно. Энэхүү солилцооны муруйн дээрх аль цэг хэрэгжин биелэх нь ашиг чанарын функциэс хамаарна. Хэрэв ашигт чанарын хомотетик функци байна гэвэл хэрэглээний цэг нь OC01 анхны шулуун дээр орших ёстой. Гэхдээ хэрэв хэрэглээний цэг нь ОC01 болон бас Q1Q11 дээр оршиж байвал с нь хэрэглээний шинэ цэг байх ёстой. Шинэ тэнцвэр нь чингэхлээр Q1 үйлдвэрлэлийн цэг, C1 хэрэглээний цэгээр тодорхойлогдоно. Тэнцвэр нь TAX=OAX=p1>pa-д хүчин төгөлдөр байх гуйвалтыг (аморфозыг өөртөө агуулдаг. Гуйвалтын “зардал” нь ашигт чанарын түвшингийн багасалтанд орших бөгөөд I0-оос I1 рүү хийсэн хөдөлгөөнөөр дүрслэгдэнэ.
Үндэсний эдийн засгийн чинээлэг байдлын алдагдал нь алдагдлын хоёр эх сурвалжинд задарч болно: нэг талаас үйлдвэрлэлийн цэг шилжин байрлах болсноор үйлдвэрлэлийн ур ашиггүй байдал гарч болно. Хэрэв гаалиас өмнө ямар нэгэн импортын барааны үйлдвэрлэлийн хязгаарын (ахиуц) зардал нь импортын барааны дэлхийн зах зээлийн үнэтэй адил байсан бол эдүгээ хязгаарын зардал дэлхийн зах зээлийн vнээс дээгүүр оршино (Дэлхийн зах зээлийн үнийн шулуун нь трансформацийн муруйг Q1-д огтолно). Нөгөө талаас хэрэглээний үр ашиггүй байдал гарч болно, учир нь гэвэл, С1-д Х2-оор татгалзах бэлэн байдал нь чингэх зайлшгүй шаардлагаас их байдаг (Дэлхийн зах зээлийн үнийн шулуун үл ялгах муруйг С1-д огтолно). Алдагдлын хоёр дахь эх сурвалж I0-оос I2 гэсэн хөдөлгөөнд, алдагдлын нэгдэх эх сурвалж I2-оос I1 гэсэн хөдөлгөөнд илэрнэ.
Хэрэглээний цэгүүд C1 ба С11-ийн хооронд ямар хамаарал оршин байдаг вэ? С1 нь үндэсний эдийн засаг нийтэд нь хэрэгжүүлж чадах хэрэглээний цэгийг заадаг. Харин C11 нь хэрэв төр улс гаалийн орлогыг буцааж өгөхгүй байвал хувийн секторын хэрэглээний цэгийг тодорхойлдог. Учир нь гэвэл, хувийн сектор нь импортын барааг гаалийг оролцуулан төлөх ёстой, харин үндэсний эдийн засаг бүхэлдээ импортын барааг дэлхийн зах зээл дээр гаальгүй худалдан авч чаддаг болохоор хувийн секторын хувьд үндэсний эдийн засгийн “р-a” үнийг бодвол илүү өндөр үнэ р1 хүчин төгөлдөр байна. С11 болон С1 дээр оршиж байгаа үнийн шугамын хоорондын хэвтээ ялгаа нь 1 дэх барааны тооны нэгжээр хэмжигдсэн гаалийн орлогыг тодорхойлно. C1-ийн хэрэгжилт нь төр улс гаалийн орлогыг хувийн секторын нэгэн адил бүтцэнд хэрэглэдэг гэсэн төсөөлөл, түүнчлэн төр улс гаалийн орлогыг хувийн секторт буцааж өгдөг гэсэн төсөөллийн аль алинтай тохирч байдаг. Хэрэв гагцхүү төр гаалийн орлогыг хуримтлуулсан гэвэл үндэсний эдийн засгийн хувьд бүх C11 болж ингэснээр, энэ цэг нь Q1Q11-ээс доош оршиж байгаа болохоор төлбөрийн балансын илүүдэл гарах сан билээ. Энэ боломжийг энд хөндөхгүй.
Удиртгал байдлаар үзсэн хэсэгчилсэн шинжилгээнд дурдсан гаалийн бүхий л үр дагавар нь энд чухамхүү хамрагдсаныг харж болно. Ямар нэгэн том орны жишээн дээр авсан ямар нэгэн гаалийн чинээлэг аж байдлын үр дагаврын хоёрдмол үнэ цэнэтэй байдал нь бас энд олж харахаар байгаа бөгөөд түүнийг бид хэсэгчилсэн шинжилгээний хүрээнд нэгэнт заан тэмдэглэсэн билээ. Хэрэв авч үзэж буй орон том орон байсан бол импортын буурч буй эрэлт, түүнчлэн экспортын буурч буй нийлүүлэлтийн улмаас импортын барааны харьцангуй үнэ нь дэлхийн зах зээл дээр унахсан билээ. Үүний улмаас худалдааны нөхцөл сайжрахсан билээ. Q1-ээс үүдэн гарсан дэлхийн зах зээлийн үнийн шулуун тэгвэл жигд тэгшээр явагдаж чинээлэг аж байдлын алдагдал цаашид гарцаагүй шахаж түрэхгүй байхсан билээ. Энэ жишээнд зориулсан үнийн болон чинээлэг аж байдлын үр нөлөөг яв цав гаргахын тул солилцооны муруйн зэмсэг хэрэгсэл шаардлагатай болдог. Гэвч энэ бол бас бие даасан асуудал байдаг тул энэ удаа бид хараахан авч үзэх боломжгүй байна.
- Альтернатив зэмсэг хэрэгслийн үр нөлөө
2.1. Импортын тоо хэмжээ
Гаалийн зэрэгцээ импортын тоо хэмжээ буюу контингентийг тогтоож импортыг хязгаарлах нь нилээд их ач холбогдолтой болсон учир импортын гаалийн үр нөлөөг импортыг шууд хязгаарласны үр дагавартай товч зэрэгцүүлж жиших хэрэгтэй юм. Ингэж жишихдээ 1.1-ийн хэсэгчилсэн шинжилгээнд буцаж очно. Контингент бол эсхүл тооны, эсхүл өртгийн тоо хэмжээгүйгээр сэтгэшгүй юм. Тооны контингентийн үед импортыг шууд хязгаарлаж, түүнчлэн тоо ширхэг, хүндийн жинг тогтоож байдаг. Өртгийн контингентийн үед импортыг өртгийн тодорхой хэмжээгээр зөвшөөрч байдаг.
Хэрэв энэ өртөг нь гадаадын валютаар тогтоогдсон байвал төр нь импортлогчдод гадаад барааг худалдан авахад гагцхүү валютын тодорхой тоог хуваарилдаг.
Ямар нэгэн тооны контингентийн үр дагаврыг 1 дүгээр зургийн дагуу шүүн хэлэлцэж болно. Огт саад тотгоргүй худалдааны үед дэлхийн зах зээлийн үнэ ОА-гаар эрэлт ба дотоодын зах зээлийн зөрүү ялгаанд тохирох тоо хэмжээ ВС-г импортлох болно. Одоо төрөөс EF хэмжээгээр тооны контингент нэвтрүүлжээ. Чингэснээр дотоодын үнэ AD-гээр нэмэгдэж, дотоодын нийлүүлэлт DE-гээр өсөж, эрэлт DF-ээр буурна. Ямар нэгэн контингентийн үр дагавар нь жишиж буй импортын гаалийн үр дагаварт бүрэн дүүрэн тохирч байна[2]. Гаалийн нэгэн адилаар бас импортын шууд хязгаарлалт нь хэрэглээний, хамгаалалтын, үнийн үр нөлөөтэй байна.
Гэхдээ нэгэн чухал ялгаа байна. Импортын гаалийн жишээнд В1C1EF тэгш өнцөгтийн агуулга, түүнчлэн импортын тооны бүтээгдэхүүн болон гааль нь улсад гаалийн орлого болж очно. Импортын шууд хязгаарлалтын үед харин энэ дүн хэмжээ нь хэрэв гагцхүү төр импортлогчдын хүсэж буй бараа оруулах лицензийг хамгийн их гуйж хүсэгчдэд дуудлага худалдаагаар худалдах юм бол сая улсын санд очих юм. Тэгвэл контингентийн улсын орлого нь зэрэгцүүлж жиших гаалиас орох улсын орлоготой яв цав тохирох болно. Хэвийн үед, хэрэв улсад ямар нэгэн хураамж төлөх ёсгүй байвал эдгээр орлого нь харин импортлогчид руу урсдаг. Хэрэв гадаадын нийлүүлэгчид монопольт байдлаар зохион байгуулагдаагүй, түүнчлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөөний эрч хүч өндөр байгаа бол импортлогчид ялангуяа энэ дүн хэмжээг олж авна. Ийм бодит нөхцөлд контингентийн рент буюу орлого улс орны дотоодод үлдэнэ. Гаалийн үр дагавар нь бараа оруулах контингентийн үр дагавартай ихэнх хэсэгтээ адилхан байдаг болохоор контингентчлол яагаад гаальтай зэрэгцүүлбэл ийм их ач холбогдолтой болдог вэ? гэсэн асуулт гардаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий, тэдгээрийн дотроос онолын үүднээс гадаадын нийлүүлэлтийн мэдрэмжгүй байдал хамгийн сонирхолтой байдаг. Энэ нөхцөлд дотоодын үнэ гагцхүү бага зэрэг өсөж, гаалиар дамжуулан импортыг хязгаарлах эрмэлзэл биелэгдээгүй байснаар гааль нь худалдааны нөхцлийг үлэмжхэн сайжруулах болдог. Ийм шалтгаанаар хэрэв хөдөө аж ахуйн бараа оруулахыг хязгаарлах ёстой байвал импортын контингент тогтоох явдлыг юуны өмнө гаалиас чухалчилдаг нь гайхалтай биш юм.
Контингентийг чухалчилж үзэхэд бас нийлүүлэлт, эрэлтийн муруйн явц хүрэлцээтэй нарийн мэдэгдэхүйц байгаа нь учир холбогдолтой байна. Ийм нөхцөлд үнэ болон импортолсон тоо хэмжээнд гаалийн үзүүлэх үр дагаврыг гагцхүү нэн бүдүүн тойм байдлаар үнэлж болдог бөгөөд энд ноцтой төөрөгдөл гарч болохыг үгүйсгэх аргагүй юм. Тооны хязгаарлалтаар баримт мэдээллийн дутагдалтай мэдлэгийг тойрон гарах, ингэснээр зах зээлийн механизмд оршиж байгаа эрсдэлээс зайлсхийх, энэ механизмыг өөрийг нь хүчин төгөлдөр бус болгоход ямар зүйл ойр зэргэлдээ оршиж байна вэ? Гэхдээ ингэснээр өөр төрлийн сөрөг үр дагавар бий болдог бөгөөд түүнийг энэхүү ажлын хүрээнд авч үзэх боломжгүй байна.
2.2. Экспортыг хязгаарлах хэлэлцээр
Экспортыг хязгаарлах хэлэлцээр гэж худалдааны нэг түнш тодорхой барааны түнш орондоо гаргах экспортыг үнэмлэхүй хэмжээгээр хорогдуулах юмуу өсөлтийг хязгаарлах үүрэг хүлээх утга агуулга бүхий худалдааны хоёр түншийн хоорондын тохиролцоог ойлгодог. Олонхидоо “сайн дурын” тэмдэгт нэрээр ноцтой байдлыг багасгаж байдаг ийм маягийн экспортыг өөрсдөө хязгаарлах хэлэлцээр гэдэг нь хэд хэдэн шалтгаанаар гадаад худалдааны бодлогын онцгой эргэлзээтэй зэмсэг хэрэгсэл болдог юм. Нэг талаас, энэ хэрэгсэл нь гааль болон контингентийг бодвол илүү ялгаварлан гадуурхах байдлаар үйлчилдэг, учир нь гэвэл тэрээр бүх нийлүүлэгчдийг биш, харин гагцхүү зарим нэгэн гол төлөв нэн чухал нийлүүлэгчийг бараа оруулах хязгаарлалтанд оруулдаг. Нөгөө талаас, энэ зэмсэг хэрэгсэл нь контингентийн үед шаардлагатай байдаг. ГАТТ (тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, одоо дэлхийн худалдааны байгууллага гэдэг нэртэй болсон)-ын хяналтыг тойрч гардаг. Эцэст нь, энэ хэлэлцээр картель үүсэн бүрэлдэх, тэгснээрээ өрсөлдөөнийг хязгаарлахад тус дөхөм болдог. Тэгэхдээ энэ зэмсэг хэрэгсэл өргөжихийн хэрээр гаалийг бууруулах янз бүрийн хэлэлцээрээр гааль нь протекционист хүчээ алдаж, олон улсын худалдааны бодлого дахь стратегийн хүчин зүйлс хүчээ авч байлаа.
Өөрсдөө хязгаарлах хэлэцээрийн эдийн засгийн үр дагавар нь орлого рентийн хуваарилалтыг эс тооцвол контингентийн ур дагавартай адил байдаг. Хэрэв гадаадын нийлүүлэгч, жишээлбэл, импортын нийлүүлэлтийг EF түвшингээр (1 дүгээр зураг) хязгаарлах юм бол контингентийн үеийн нэгэн адил үнийн болон тооны үр нөлөө үүдэн гардаг. Гэхдээ контингентийн үед дотооддоо орж байсан рент орлого нь (учир нь дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөн гадаадын нийлүүлэгчдэд үнэ нэмэгдүүлэх орон зай олгодоггүй) эдүгээ харин гадаадад урсан гарах нь илүү магадлалтай болно. Шалтгаан нь экспортыг өөрсдөө хязгаарлах хэлэлцээр нь гадаадын нийлүүлэгчдийг хэлэлцээрт тогтоосон тоо хэмжээг шавхан гаргах квотыг тогтоохын төлөө нэгэн ширээнд суухад хүргэдэг оршино. Хэлэлцэн тохирох нь чухамхүү эрсдэлийн ёс суртахууны дагуу алдагдал хохирлын нөхцөл буюу импортын нийлүүлэлтийг картельжуулахад хүргэдэг. Энэ зэмсэг хэрэгслийн практик туршлага нь тэр ч байтугай дотоодын нийлүүлэгчдийг хамгаалах өөрийн чиг үүргээ бараг л биелүүлж чадахгүй байгааг харуулсан, учир нь гэвэл гадаадын нийлүүлэгчид өөр замаар дотоодын зах зээлийг үйлчлэх болдог. Энэ нь нэг талаас, гадаадын нийлүүлэгч чанарын хувьд дайжиж зайлсхийх болно, чингэхдээ тэр нь өндөр чанартай, ингэхлээр бас өртөг их бүтээдэг зах зээлд нэвтэрч байдаг, өөрөөр хэлбэл, үүнийг “Upgrading” буюу “Өгсөлт” гэсэн нэр томъёогоор тэмдэглэж байдаг. Нөгөө талаас, бүс нутгийн хувьд дайжилт болдог, гадаадын нийлүүлэгчид гуравдагч орныг үйлчилдэг, учир нь гэвэл тэдгээр орон өөрийгөө хязгаарлах хэлэлцээрт ороогүй, өөрсдийн зүгээс улс орондоо экспорт оруулж чадах юм. Өөрийгөө хязгаарлах үр ашиггүй зэмсэг хэрэгсэл нь улс орны дотоодын үүднээс үзвэл бараг л алга байна гэсэн дүгнэлт эдгээр эрэгцүүллээс үүдэн гарч байна.
2.3. Татаас
Татаас бол олон улсын өрсөлдөөнд байгаа үйлдвэрийн газарт олгож буй худалдааны тарифын бус саад тотгорт ордог болохоор ГАТТ-ын дүрмээр хориглогдсон байдаг. Тэглээ ч гэсэн татаас байдаг, тэгээд ГАТТ 1980 оноос татаасын дүрэмтэй байдаг. Тэр дүрэм нь татаасын практик байх ёсгүй гэдгийг зохицуулж байдаг.
Татааснаас эдийн засгийн ямар үр дагавар үүдэн гардаг вэ? Энэ асуудлыг бид импорттой өрсөлдөж буй дотоодын нийлүүлэгчийн татаасын жишээн дээр авч үзэхийг зорьж байна. 1 дүгээр зураг жижиг орны жишээн дээр хэсэгчилсэн шинжилгээний үндсэн дээр нөхцөл байдлыг дүрсэлж байна. GH түвшингийн татаас нь дотоодын нийлүүлэгчдийн нийлүүлэлтийн муруй доош GA-гаас НА1 руу ахиц хөдөлгөөн хийх юм. Тоо хэмжээ AB хэвээр байхад эдүгээ үнэ хязгаарын зардлаас дээгүүр оршино. Үйлдвэрлэл BB1 хэмжээгээр өргөжнө. Энэ бол хамгаалалтын үр нөлөө юм. Үйлдвэрлэгчдийн орлого буюу рент GHBB1 талбайгаар нэмэгдэнэ. Гааль, контингент, өөрөө хязгаарлах хэлэлцээрийн үеийнхээс өөр зүйл нь гэвэл энд харин хэрэглээний үр нөлөө байдаггүй, дотоодын үнэ татаасаар өөрчлөгдөхгүй, ингэхлээр дэлхийн зах зээлийн үнэд тооны өөрчлөлт гарахгүй тул хэрэглээ нь АС үеийн хэвээр үлдэнэ. Татаасын төлбөрийг хэрэглэгчид гаргасан гэж үзвэл хэрэглэгчийн орлого GHB1E талбайгаар буурна. Хэрэглэгчийн орлогын бууралт нь Ингэснээр үйлдвэрлэгчийн орлогын өсөлтөөс их байгаа болохоор үндэсний эдийн засгийн чинээлэг байдлын алдагдал нь EBB1 түвшингээр гарна. Энэ бол улс орны дотоодын BB1 гэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ нь гадаад орныг бодвол ВВ1E-гээр их үйлдвэрлэлийн зардал гаргасан бөгөөд импортоор үүнээс зайлсхийж болох байсан баримтын илрэл юм. HG хэмжээний татаасын оронд мөн хэмжээний импортын гааль AD-г нэвтрүүлсэн бол BB1 хамгаалалтын үр нөлөө, хоёр тохиолдолд адилхан ADEB=HGBB1 гэсэн үйлдвэрлэгчдийн рентийн өөрчлөлт байх байсан. Түүнчлэн улсын гаалийн орлого нь хэрэглэгчдэд буцаж өгөгдсөн, татаас ба гаалийн хоорондын чинээлэг аж байдлын үр дагавар дахь ялгаа гагцхүү FCC1 гурвалжингийн талбайд орших байсан билээ. Энэхүү чинээлэг аж байдлын алдагдал нь гаалийн үед байдаг бөгөөд харин татаасын үед байдаггүй. Чингэснээр татаас нь ямар ч гэсэн чинээлэг байдлын талаар бусад авч үзсэн бүх зэмсэг хэрэгслийг бодвол давуутай байдал харуулдаг. Гадаад худалдаа, төлбөрийн балансын талаар гэвэл үр дагавар нь гааль, контингент, өөрөө хязгаарлах хэлэлцээрийг бодвол ерөнхийдөө сулхан байдаг. Учир нь гэвэл зохицолт нь гагцхүү нийлүүлэлтийн талд хэрэгждэг.
1 дүгээр зурагт тулгуурлан хэсэгчилсэн шинжилгээгээр нотлохын оронд бас 3 дугаарт тулгуурлан чинээлэг аж байдлын үр нөлөөг тотал анализын байдлаар тодорхойлж байна. Үйлдвэрлэлийн нэг нь татаасаас шалтгаалан яг гаалийн жишээнд байдаг лугаа нэгэн адил Q0Q1 руу шилждэг.
Гэхдээ тэндэхээс өөрөөр хэрэглээний цэг нь үл ялгах муруй дэлхийн зах зээлийн үнийн шулууныг огтолж байгаа C-д оршихгүй, харин дээгүүр оршиж буй үл ялгах муруй дэлхийн зах зээлийн үнийн шулууныг шүргэж байгаа С1-ээс баруун тийш Q1Q11 дээр оршино. Хэрэв гаалийн үед гуйвалт нь нийлүүлэлтийн болон эрэлтийн талд оршиж (TAX=p1=OAX) =pa байдаг бол татаасын үед гуйвалт нь нийлүүлэлтийн талд л хязгаарлагдаж (TAX=p1) = (OAX=pa) байдаг.
Татаасны давуутай байдлыг түүнчлэн дураараа хэтрүүлж үнэлэх ёсгүй. Хэрэв татаасын санхүүжилт байршлын саармаг байдлаар хийгдэж байвал, гагцхүү тэр үед л хэрэглээний сөрөг үр дагавар арилна. Гэтэл практикт ач холбогдолтой ямар ч татвар энэ талаар саармаг байдаггүй. Цаашилбал, контингент, гаалийн үеийг бодвол ил тод бус байдлын хэмжээ их байдаг, энэ нь итгэлгүй байдал, дураараа аашлах аюулыг их хэмжээтэй болгодог. Эцэст нь татаасын үед бас ямар нэгэн улс орны хэмжээ үлэмж үүрэгтэй байдаг. АНУ юмуу Европын Холбоо, эсхүл Японы татварын хүчний (татаасын хүч) эсрэг бусад орны хувийн үйлдвэрийн газар хожигдох байр сууринд оршино. Нөгөө талаас улс төрийн гiрактикаас үзвэл, улсын санд санхүүгийн талаар ачаалал учруулж буй зэмсэг хэрэгсэл нь орлого оруулж буй зэмсэг хэрэгслээ бодвол түрүүлж хүчингүй болдог. Хоосон кассны шахалтанд гааль юмуу бусад татварыг бодвол татаас нь түрүүлж арилж болох юм.
[1] Өртгийн гаалийн үед гаалийн ачаалал үнийн түвшингээс хамаарч байна. Ийм учраас GH хэрчим бас гаалийн өгөгдсөн хэмжээний үед ямар байгаагаас шалтгаалан янз бүрийн хэмжээтэй байна. Гэхдээ хэрэв ординатын үнийг логарифмаар хэмжвэл энэ бэрхшээлээс тойрч болох юм.
[2] Хэрэв хялбарчлах үүднээс дэлхийн зах зээлийн тогтмол үнэ (хязгааргүй мэдрэмжтэй гадаад нийлүүлэлт) байна гэвэл жишиж буй импортын гааль AD-тэй тэнцүү байна.