Роберт Драйфус
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Эдийн засаг, Сонгуулийн зардал, Санхүүжилт
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Капитол Хилл дахь хуулийн үйл ажиллагааны шинэчлэлийн жилүүд болон Холбооны сонгуулийн комиссын (ХСК) алдаатай хэрэгжүүлэлтийн дараа сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хууль цоорхойтой байсаар байна. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн шинэчлэлтийн гол бай нь “зөөлөн” мөнгөний урсгал юм. Корпораци, банк, үйлдвэрчний эвлэлүүд нэр дэвшигчид мөнгө хандивлах, нэр дэвшигчийн өмнөөс зардал гаргахыг (Улс Төрийн үйл Ажиллагааны Хороогоор (УТYAX) зохицуулахаас бусад тохиолдолд) хуулиар хориглосон боловч намуудад их хэмжээний мөнгө өгөхийг хориглосон зүйл байдаггүй. Тиймээс ч 1980-аад оноос эхлэн тэд мөнгө өгч эхэлсэн. Их хэмжээний мөнгө. Бүгд найрамдах нам зөөлөн мөнгөний ихэнхийг бизнес болон баян чинээлэг хүмүүсээс авдаг бол Ардчилсан нам нь бизнес болоод хөдөлмөрийн долларыг халаасандаа зоригтойгоор хийдэг. Хоёр нам энэ мөнгийг өөрсдийн нэр дэвшигчдийг Танхим болон Сенатад өрсөлдүүлэхэд зарцуулдаг.
Зөөлөн мөнгө нь улс төр дахь мөнгөний асуудлын хамгийн түгээмэл нэгэн хэдий гол шийдэх боломжгүй асуудал биш. Зөөлөн мөнгөний хэмжээ өсч байгаа ч 1996 оны сонгуулийн чухал ололт нь “асуудлыг сурталчлах” арга гарч ирсэн. Улс төрийн чухал асуудалтай хүмүүс, бие даасан бүлгүүд өөрсдийн үйл ажилдаа олон нийтийн дэмжлэг авах зорилгоор хуулийн дагуу мөнгө зарцуулж болно. Эдгээр бүлгүүдийн зарцуулсан мөнгийг ХСК-т тайлагнах шаардлагагүй байдгаараа зөөлөн мөнгөнөөс ялгаатай. Мөн асуудлыг сурталчлах зардал намуудаар дамжидгүй.
Урьд нь кампанит ажилтай холбогдолтой асуудлыг сурталчлах арга нь голцуу цөөхөн бүлэг хүмүүсийн үзэл суртлын хандлагатай-зэвсэгт хяналт тавих, аборт-зэргийн асуудлуудыг хамгаалж байжээ. Харин 1990-ээд оноос эхлэн Конгрессын гишүүдийг сонгох эсвэл ялагдуулахад ашиглагдах болсон бөгөөд 1995-1996 оны асуудлын сурталчилгаанд ойролцоогоор 100 сая долларыг зарцуулсан бөгөөд энэ мөнгөний ихэнх нь Бүгд Найрамдах Намаас конгресст өрсөлдсөн хэдхэн арван хүнд төвлөрсөн. Конгресс зөвхөн намуудад хандивлаж байснаа зөөлөн мөнгийг хуулиас гадуур болговол тэр мөнгө нь асуудлыг сурталчлах аргаар сонгуульд зарцуулагдана.
Асуудлыг сурталчилах зардлыг судлах нь америкийн улс төрд хоёр урсгал үүсгэсэн. Тусгай сонирхолтой хүмүүс сая сая доллар танхимын өрсөлдөөнд оруулж байхад асуудлыг сурталчлах мөнгө тухайн нэр дэвшигч кампанит ажилдаа зарцуулсан хэмжээнээс хол илүү байх тохиолдол олонтой гардаг. Зарим сурталчилгааг олны мэдэх бүлгүүд санхүүжүүлсэн байдаг бол заримийг нь хэн санхүүжүүлсэн нь мэдэгддэггүй.
1996 оны сонгуулийг дүгнэж үзвэл 1998, 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даасан бүлгүүд тодорхой нэр дэвшигчийг сонгох эсвэл ялагдуулахыг шууд уриалж болдог “бие даасан” зардлаас ялгахгүйгээр асуудлыг сурталчлах аргыг илүү өргөнөөр ашиглах хандлагатай.
Өнөөгийн мөрдөгдөж буй хуулиар корпораци болон үйлдвэрчний эвлэлүүд сонгуульд мөнгө зарцуулахыг хориглосон байдаг. Үйлдвэрчний эвлэлүүд, бизнес, банкууд шууд буюу шууд бусаар сонгуулийн кампанит ажилд мөнгө зарцуулахыг хориглодог бөгөөд эдгээр хоригыг шүүх үндсэн хуульчилсан. Бизнес эрхлэгч болон үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг улс төрийн явцад оролцох боломж олгох зорилгоор 1970-аад онуудад холбооны сонгуулийн кампанит ажлын тухай хууль болон УТҮАХ-ны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, хувь хүн УТҮАХ-д оруулах хандив мөн УТҮAX кампанит ажилд оруулах хандивын хэмжээнд хязгаар тогтоосон. АНУ-ын Дээд шүүх хандивын хязгаарлалт дэмжсэн, харин нэр дэвшигчид өөрийн кампанит ажилдаа зарцуулах мөнгөний хэмжээг хязгаарласан заалтуудыг хассан. Үүний дүнд баян нэр дэвшигч кампанит ажилдаа их хэмжээний мөнгө зарцуулж болох бөгөөд харин тийм ч баян биш дэвшигчийг тэр хэмжээгээр ивээн тэтгэхийг хориглосон нь одоогийн энэ дутагдалтай системийг бий болно. Энэ нь мөн боломж муутай нэр дэвшигчид УТҮАХ-оос гаргадаг 5000-10000 долларыг булаацалдаж өөрсдийгөө болоод америкийн ардчиллыг гутаахад хүрнэ гэсэн үг.
Гэхдээ мэдээж эдгээр хязгаарлалтуудыг тойрох арга замууд байгаа. Бие даасан зардлын номлолын дагуу хувь хүмүүс, УТYAX болон бусад бүлгүүд сурталчилгаа болоод нэр дэвшигчийг сонгох эсвэл ялагдуулахыг шууд уриалсан сонгуультай холбогдолтой үг, илтгэлд мөнгө зарцуулахыг зөвшөөрсөн. Харин ийм зардалыг нэр дэвшигчтэй тохирч болохгүй бөгөөд бие даасан зардлын доллар бүрийг ХСК-т тайлагнах шаардлагатай. Энэ дүрмийн дагуу бие даасан зардлын аргаар нэг буюу хэд хэдэн нэр дэвшигчийн өмнөөс хязгааргүй их мөнгийг зарцуулж болно. Тодорхой нэр дэвшигчдийн өмнөөс санал бодлоо илэрхийлж байгаа учраас ХСК-ийн дүрмээр үүнийг “санал бодлоо сурталчлах” арга гэж нэрлэдэг. Гэхдээ корпораци, үйлдвэрчний эвлэлүүд мөнгө зарцуулахыг XCK хориглосон. Хэрвээ баян хувь хүмүүс эсвэл Үндэсний бууны холбоо зэрэг ашиг орлогын бус бүлгүүд “Жонсын төлөө саналаа өгцгөөе” уриан дор бие даасан зардлын аргаар хэдэн зуун мянган доллар зарцуулж болдог бол Женерал Моторс зэрэг компаниуд тодорхой хэмжээнээс илүү мөнгө зарах эрхгүй.
Ийм учраас асуудлыг сурталчлах арга үйлдвэрчний эвлэл, корпораци, УТҮAK-ын хувьд том ололт болсон. Асуудлыг сурталчлах арга нь нэр дэвшигчийг ялагдуулах эсхүл сонгохыг илтээр уриалахаас татгалзаж, харин олон нийтийн анхаарлыг тодорхой санал, асуудалд хандуулах зорилготой. Сонгуулийн ажилд зарцуулах мөнгөтэй корпораци, үйлдвэрчний эвлэлүүд тодорхой үзэл санааг дэмжих, Ерөнхийлөгч эсхүл Конгрессын гишүүнийг шүүмжилж болно. Хамгийн цэвэр хэлбэрээрээ асуудлыг сурталчлах нь чөлөөт ярилцлага мөн. Сүүлийн жилүүдэд зарим нэг бүлгүүд асуудлыг сурталчлах аргыг ХСК-г тойрох зам болгон ашиглаж байна. Тодорхой нэр дэвшигчийг ялагдуулах эсхүл сонгохыг шууд уриалахгүй хэдий ч асуудлыг сурталчлах аргыг хэрэглэж буй бүлгүүд нэр дэвшигчийг сурталчилгаагаар бөмбөгдөж сонгуулийн эцсийн дүнд нөлөөлдөг. Ямарч туршлагатай ажиглагч үүнд зөвхөн булзаарал гэж ханддаг. Асуудлын сурталчилгааг корпораци, үйлдвэрчний эвлэл, хувь хүмүүс бэлэн мөнгөөр төлдөг бөгөөд энэ мөнгө хаанаас гарч, ямар хэмжээгээр юунд зарцуулагдаж байгаа талаар хяналт байдаггүй.
Цаашилбал, XCK асуудлыг сурталчлах болон санал бодлоо илэрхийлэх аргуудын хоорондын ялгааг гаргах боломжгүй. Асуудлын сурталчилгаа хэнд ч тайлагнахгүй бөгөөд ХСК хуулийн хяналт тавихгүй. XCK гомдлыг хүлээж авч, бүртгэсэн нөхцөлд л шалгалтыг эхэлж болно.
10 дугаар сард зүрхний өвчнөөр нас барсан В.Каппс, Санта Барбара, Сан Луиз-г хамарсан 22 дугаар тойргоос сонгогдсон Ардчилсан намын хүн байсан. 1996 онд тэрээр асуудлыг сурталчлах аргын тусламжтайгаар сонгогдсон. Сонгуульд ялагдал хүлээсэн Бүгд Найрамдах намын Систренд үүнийг тайлбарлаж хэлэхдээ: “Энэ нь бидэнд галын шланг шиг байсан. Хүмүүс В.Каппсын төлөө саналаа өгөөгүй, тэд Cистрендын эсрэг саналаа өгсөн”.
Cистренд бол шинэ хүн байсан бөгөөд түүний дэвшүүлсэн асуудлууд нь байгаль орчин, зэвсгийн хяналт, цалингийн доод түвшин г.м байв. Мөн түүний байр суурь найдваргүй гэсэн ойлголт өргөн тархсан зэрэг хүчин зүйлүүд Cистрендыг асуудлыг сурталчлах аргын гол бай болгосон. Түүний тойрогт Сиерра клуб, Гар бууны хяналт, Үндэсний Боловсролын Нийгэмлэг зэрэг байгууллагууд эсрэг сурталчилгаа явуулсан. Cистрендын өрсөлдөгчид 1 сая доллараас илүү мөнгийг зарцуулсан.
“Хэвлэл мэдээлэл хямд байдаг манай дүүрэгт хүмүүс сая сая доллар оруулсан. Бүр өөрсдийн нэр дэвшигчид сурталчилгаа явуулах зай завсаргүй болсон. Эфирийн бүх цаг захиалгатай, телевиз, радионууд үнээ нэмэгдүүлж байсан. Бизнес сурталчилгаанд бүр юу ч олдохгүй байв” гэж 4% буюу 10000 саналаар ялагдсан Сиcтренд хэлж байв. Cистрендыг хамгаалж Үндэсний Бүгд Найрамдах комисс сурталчилгаа явуулаад үр дүнд хүрээгүй.
Cистренд өөрийн сонгуулийн ажилдаа 1.2 сая доллар, Каппс 970.000 доллар олсон байсан. Сиcтрендыг шүүмжилсэн сурталчилгаанууд түүний сонгуулийн ажлыг хянах байтугай өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж олгоогүй. Түүний кампанит ажлын менежер Рейбот хэлэхдээ: “Энэ бол итгэмээргүй байсан. Энэ нь маш хурдан, хатуу ширүүн болж өнгөрсөн. Нэг биш олон өөр бүлгүүд байсан. Энэ бол тохиолдол гэж надад итгүүлэх гээд хэрэггүй”.
Үндэсний Боловсролын Нийгэмлэг боловсролын асуудлаа. Cистрендыг шүүмжилсэн сурталчилгаа телевизээр явуулсан мөн үүний дараа Хилари Клинтон Санта Барбарагий Коллежид боловсролын асуудлаар үг хэлсэн. Тэгээд энэ буга тохиолдлын зүйл үү?” гэж Рейбот асууж байна. Каппсын кампанит ажлын зохион байгуулагч Дювал хэлэхдээ: сурталчилсан асуудлууд Карлсын гаргаж ирэх асуудлууд уялдаа холбоотой байсан. Асуудлыг сурталчлах арга юун дээр тусалсан гэвэл кампанит ажил ямар асуудлаар явагдах тогтоож өгсөнд оршино”.
Кампанит ажлын зөвлөхүүд болон бодлоготнууд 1996 оноос их сургамж авч, 1998 онд асуудлыг сурталчлах аргыг дайрч довтлоход эрчимтэй бэлтгэж эхэллээ. Бие даасан зардлыг нэр дэвшигчтэй тохиролцож болдоггүй бол асуудлыг сурталчлах тохиолдолд нэр дэвшигч баян хүмүүсээс дэмжлэг авч асуудлын комиссыг” найз нөхдөөрөө удирдуулахыг хориглосон дүрэм байхгүй. Уг комисс нь ивээн тэтгэгчдээ илчлэхгүй эсхүл ХСК-д тайлагнахгүйгээр нэр дэвшигчийн өмнөөс хязгааргүй сурталчилгаа явуулах боломжтой болж байна. “Бүх гэнэтийн зөвлөх, бүлэг болоод намууд гайхамшигтай зэвсэгтэй болсноо ойлгож, хүчээ дайчилж эхэллээ” гэж Америкийн Үйлдвэрлэлийн Институтын Норман Ориштайн хэлжээ.
Асуудлыг сурталчлах аргыг хязгаарлах оролдлогыг Дээд шүүх 1976 онд хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Нэр дэвшигч болон асуудлууд нь хоорондоо нягт холбоотой учир тодорхой асуудлаар нэр дэвшигчийн санал бодлыг илэрхийлж байгаа улс төрийн илтгэл болоод сурталчилгаанд хязгаарлалт тавих боломжгүй гэж шийдсэн. Шүүхийн тогтоосноор “зөвхөн Тодорхой нэр дэвшигчийг сонгох эсхүл ялагдуулахыг илт уриалсан тохиолдолд XCK зохицуулах эрхтэй. Шүүх мөн санал бодлоо сурталчилж байгаа зарим үгнүүдийн жагсаалт гаргасан: “… төлөө саналаа өгөцгөөе, сонгоё, дэмжицгээе, … эсрэг саналаа өгөцгөөе, ялагдуул” гэсэн. Асуудлыг сурталчлахад хязгаарлалт тавих оролдлого үүгээр дууссан.
Санал бодлоо сурталчлахын тодорхойлолтыг зөвхөн дээрхи үгнүүдээр хязгаарлахгүйгээр, илүү өргөн болгох боломжтой гэж зарим идэвхтнүүд болон хууль судлаачид үзсээр байна.
Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн талаар Конгрессаас оруулж байгаа өөрчлөлтүүдийн эсрэг бооцоо тавихад дандаа аюулгүй байдаг. Харин улс төр дахь мөнгөний тухай асуудалд дорвитой өөрчлөлт одоохондоо гарахгүй бололтой. Жирийн иргэдийн дуу хоолойг илэрхийлсэн, сонгуулийн зардал Шинэ рекордуудыг тогтоож байхад Конгрес аль нь чөлөөт дуу хоолой, аль нь сонгуулийн мөнгөний хууль бус зарцуулалт гэдгийг хооронд нь ялган салгах хэрэгтэй болно.