Д.Баярхүү
/МУҮИС-ийн ОУХДС-д олон улсын харилцааны багш/
Шинэ толь №21, 1998
- Төв Ази гэдэг газар зүйн ойлголтод Каспийн тэнгисээс Монголыг хүртэл, Казахстанаас Афганистан, Хятадын Шинжаан хүртэлх өргөн нутаг дэвсгэрийг ойлгодог. Нэгдсэн ЗХУ-ын үед энэ бүс нутгийг Москва-Мекка хоёрын дунд хавчуулагдсан цөөнх үндэстний нутаг гэж нэрлэж хэвшсэн ба энэ нутгийнхан чөөрсдийгөө “Аугаа их Уммын тасархай” гэж үзэж ирсэн. Европын соёл иргэншлийн залгаа өмнөд хилээр олон зуун сая хүнтэй лалын орнууд оршдог нь цөмийн дайны аюулаас илүү европынхныг түгшүүлж байв. Иран дахь лалын хувьсгал (1979 он) бүс нутгаас АНУ-ыг шахан гаргасан боловч оронд нь лалын хэт даврах фундаментализмыг бэхжүүлснээрээ ноцтой аюулын Голомт бий болгожээ. Афганистанд Зөвлөлтийн цэргийг оруулахдаа тэр орны хувьсгалын үйл хэргийг дэмжихээсээ илүүтэй тус орныг тусгаарлах (лалын шашны нөлөөг нэвтрүүлэхгүй байх) бодлого давхар тооцоолсон.
ЗХУ задарсны дараа Төв Ази гэдэг ойлголтод хуучин зөвлөлтийн 5 бүгд найрамдах улсыг хамруулан үзэж байна. Хуучин Зөвлөлтийн орон зай дээр үүссэн эдгээр 5 улс геополитикийн болон эдийн засгийн нэгдсэн орон зай бэхжүүлэх чиглэлээр ажиллаж ирэв. Казахстан, Узбекистан, Кыргыстан гурван улсыг нэгтгэдэг Төв Азийн Холбоонд Тажикстан, Туркменистаныг элсүүлэх чиглэлээр дипломат яриа Хэлц ээ үргэлжилж байна. Казахстан, Кыргызстан хоёр ОХУ, Беларусьтай гаалийн холбоонд нэгдсэн. Гэтэл Узбекстаны ТУХН дэх этгээд гэмээр байр сууринд өөрчлөлт орохгүй өнөөг хүрэв. ТУХH нь олон улсын эрх зүйн субъект байхын эсрэг энэ улс зогсохын сацуу ТУХH нь цэрэг-улс төрийн эвслийн журмаар оршин тогтнож чадахгүй гэж үздэг ажээ. Туркменистаны Ерөнхийлөгч ч төвийг сахисан байр сууринаас ТУХН-ийн хүрээнд зөвхөн ажиглагчийн хувиар оролцохыг эрмэлзэж байна. Туркменистан-Иран-Турк-Европыг холбосон байгалийн хийн дамжуулах хоолойн сүлжээ 1998 онд байгуулагдах ажээ. Тажикистан нь дотоодын иргэний дайн. хөрш Афганистантай хилийн будилиантай байгаа шалтгаанаар ОХУ болон ТУХН-ийн бусад орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ ЭКО байгууллагын хүрээнд байр сууриа бэхжүүлэх бодлого давхар үргэлжилсээр байгаа ажээ.
- Төв Азид өрнөж буй хамтын ажиллагаа, ЭКО-гийн (эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага) үйл ажиллагаанаас үзвэл Төв Ази дахь Оросын байр суурь сулрах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь улмаар эдгээр 5 улсыг хэтдээ ТУХН-өөс гаргах эхлэлийг 2010 он гэхэд тавьж байж магадгүй. Лалын нийтийн зах зээл, WAFTA-г (Баруун Азийн чөлөөт худалдааны бүс) 2010 он гэхэд байгуулж дуусгах, Ираны санаачилга дэмжигдэж түүнд Ойрхи Дорнодын болон Баруун Өмнөд Азийн бүлэг орон элсэх хэлэлцээ явагдаж байгаагаас үзвэл энэ дүгнэлт нотлогдоно. Цаашлаад ОХУ нь энэ зах зээлд нэгдэх хэлэлцээнд оролцож, нэг эвслийн бус бүлэг оронтой хамтран Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагаа Гэдэг байгууллага байгуулсныг бодолцвол ТУХН-ийн Төв Ази дахь байр суурь аажмаар суларч байгаа бололтой.
- Турк бол улс төр-эдийн засгийн хувьд Өрнөд Европын салшгүй нэг хэсэг. Гэтэл ТУХ бий болсноор түүний гадаад бодлогод шинэ маягийн “Остполитик” хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь Төв Азийн тусгаар тогтносон 5 улс, Азербайжан руу чиглэсэн бүс нутгийн шинжтэй бодлого. Турк нь “Остполитик” гэгчдээ ялгавартай хандаж, Төв Азийнхныг дотор нь зааглан харилцаж байна. Жишээ нь, Тажикистан хэл-соёл, шашны урсгалын хувьд Иран, Афганистанд илүү ойр. Гэтэл үлдсэн 4 улс түрэг хэлтэн, угсаа язгуур нэг. Азербайжан мөн энэ ангилалд орно. Тийм учраас 5 улсад нэг янзаар, нэг улсад өөр нэг янзаар хандах байдал ажиглагдсан. Жин нөлөөгөөр нь авч үзвэл улс төрийн талаасаа Азербайжан нь Туркийн хамгийн чухал түнш, Казахстан, Туркменстан хоёр эдийн засагхудалдааны талаасаа ЭКО-: ийн гишүүн, гол түншүүд нь юм. Тажикистан аль ч талаасаа чухал биш түнш гэсэн ангилал хийж байна. Эдийн засаг-худалдааны харилцаа, зээл тусламж бүгд л энэ ангилалаар хэмжигдэж байна. Орос-Хятадын хооронд оршдог, цөмийн зэвсгийн статустай, байгалийн их баялагтай Казахстаныг дайнд нэрвэгдсэн, тогтворгүй, сул дорой Тажикистанаас ялгаж үзэх нь бодит хандлага юм.
- Монгол Улс Төв Азийн энэ үйл явцад ямар байр сууринаас хандах вэ? гэдэгт хариулъя. Пантуркизм, пантуранизм гэгч туркийн геополитикийн залгамж шинжийг илтгэх үйл явц энэ бүс нутагт хэрэгжиж байна. Энэ нь түрэг гаралтай болон лалын шашинтай улсуудыг хамарсан олон жилийн бодлогынх нь үргэлжлэл юм. Монголд аж төрдөг казах түмэн бол түрэг угсаатны салшгүй хэсэг бөгєөд Туркийн түүх-соёлын өлгий нутагт оршиж буй үндэстэн гэж тооцогддог.
Монгол Улсын гадаад нөхцөл байдал, орчин эрс өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд баруун талын хөрш, түншүүдтэй харилцах асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ шаардлагын дагуу боловсруулж баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогын чиглэлүүдийг томъёолохдоо гурав дахь чиглэлд Азийн бүс нутаг, түүний дотор Төв Ази рүү түлхүү анхаарна гэж заасан билээ. Мөн тав дахь чиглэлд хуучин социалист зарим улс, шинээр үүссэн Төв Азийн гурван улстай харилцаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчилсан юм. Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын хоёрдугаар бүлэгт Ази-Номхон далайн бүс нутаг, түүний дотор Төв Азид стратегийн тогтвортой байдлыг хангах, энх тайвныг бэхжүүлэх, аюулгүй байдлын найдвартай тогтолцоог бий болгох бодлого явуулна гэж заажээ. Эдгээр заалтыг үндэс болгож 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлуулахдаа Төв Ази, Ойрхи Дорнодын чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцааг өргөтгөх тодотгол оруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан, Кувейт, Туркэд Хийсэн айлчлал дээрх үзэл баримтлалын үзэл санаа зарчимд үндэслэсэн юм. Тэдгээр орноос, ялангуяа Туркээс Монголын талаар явуулж буй бодлогыг хаах бус, харин угтуулж түүнийг хамтын ажиллагаандаа ашигтайгаар эргүүлэх зорилго энэхүү айлчлалаар тавигдсан.
Пантуркизм болон лалын эдийн засгийн орон зайн геополитикт манай улс татагдан орж буй нөхцөлд бодлогоо нарийвчлан томъёолох хэрэгтэй юм. Эдгээр 3 оронтой харилцахдаа, Тэдний бодит сонирхлыг Монголд буй болгох, харилцааны орон зайг тэлж өргөжүүлэх, ирээдүйд юу хийхээ урьдчилан харах зорилго тавих ёстой. Энэ бол хоёр талын харилцаагаа тогтолцоот шинжтэй болгож, харилцаанд манай хүлээх хариуцлагыг тодотгоно гэсэн үг юм. Мөн “ардын дипломат”-ын сувгийг ашиглах боломжийг зөв хэлбэрээр тавих тухай ойлголт юм.
Манай улстай уламжлалт сайн харилцаатай явж ирсэн Казахстан, шинээр харилцаа төлөвшиж буй Турк, Кувейттэй хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг зөв тавьсан, түүнийгээ шинэ шатанд гаргах, тэгснээр дотоодын эдийн засгийн шилжилтдээ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээн ашиглах, олон тулгуурт гадаад бодлогоо баталгаажуулах нөхцөл бүрдүүлэх ёстой.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/