Юнити Доу
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг:иргэн ,хүнд суртал,төрөлт,хүүхдийн тоо
Төрсний гэрчилгээ бол иргэн хүний баримт. Ийм баримтгүйгээр хүн улсын хамгаалал, иргэний давуу эрхийг албан ёсоор эдлэх хуулийн боломжийг алдана. Иргэний байдлын бүртгэл нь засгийн газраас, иргэдийнхээ тоо баримт хөтлөх, сургууль, эрүүлийг хамгаалах байгууллагуудыг байгуулах, төлөвлөх болон бусад чухал үйлчилгээний төрлүүдийг төлөвлөх үндсэн хэрэгсэл болно.Гэвч олон оронд төрөлтийн тухай үр ашигтай тооцооны систем байхгүй. Жил бүр 40 сая шинээр төрөгсдийн гуравны нэг нь бүртгэлд хамрагдахгүй үлдэж байна.
Зохих ёсны халамж, боломжийг ашиглаж чаддаггүйг ихэнх хүмүүс мэддэг боловч өөрийн нэр, иргэний үндсэн эрхээ эдлэхээс хагацсан хүүхдийн олон тооны арми байдаг тухай асуудлыг мэдэх нь ховор. Эдгээр хүүхдүүд нь эдлэх ёстой эрхээ эхээс төрөхөөсөө лалддаг. Төрсний гэрчилгээгүйгээс болж төрөхөөсөө л гэрчилгээтэй аз хувьтангуудын амьдралын гадна хаягддаг.
Орчлонгийн хэмжээнд бол төрсний гэрчилгээ бий эсэх нь ялангуяа хөгжиж байгаа орнуудад өдөр тутам тохиолддог бэрхшээлүүдтэй харьцуулахад тийм ч чухал биш боловч үнэн хэрэг дээр энэ ганц хуудас баримт бол шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ нь хүний эдэлвэл зохих нэн чухал эрхүүдээс хүн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх баримт болно.
Төрсний гэрчилгээ бол улс орны зүгээс тухайн хүүхдийг өөрийнхөө иргэн гэж хүлээн зөвшөөрсөн анхны баримт. Улс орны хувьд түүний тухайн хүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн хуулийн статус.
Иргэний энэ баримт нь өөрийн эрх, давуу тал, улсаас үзүүлэх аливаа үйлчилгээг бүрэн дүүрэн эдлэх боломжийг нээнэ. Наад зах нь 20-иод оронд төрсний гэрчилгээгүйгээр тарилга хийх, 30-аад оронд эмнэлэгт эмчлүүлэх хуулийн эрхгүй байна. Ихэнх оронд төрсний гэрчилгээгүйгээс сургуульд сурах бололцоогүй Олон оронд хүүхдэд нэмэгдэл хоол олгоход энэ гэрчилгээ шаардагдана. Улс орон нь өөрийнхөө иргэн мөн гэж хүлээсэн Терехийн гэрчилгээгүйгээс болж гэр бүл болох, банкны тооцооны дэвтэртэй байх, газар худалдаж авах, сонгуульд оролцох, иргэний паспорт авах зэрэг нэн чухал зүйлийг хэрэглэж чадахгүй байна.
Төрсний гэрчилгээ бол давуу байдлыг олгох төдийгүй, эрхийг нь хамгаална. Энэ чухал баримт нь залуус цэрэгт татагдах, охид ажил хийхэд балчирдана гэдгийг гэрчилнэ. Иргэний бүртгэл нь ямар нэг хэмжээгээр хууль бусаар хүүхдийг худалдах, эр эмийн ажилд ашиглахаас хамгаална. Бүртгэлгүй охид илүү эмзэг, тэр нь хулгайлалтаас бултах боломж бага. Иймээс аль бөглүү хөдөө нутгийн тосгод, хүүхэд бүртгэл туйлын хангалтгүй, ядуучуудаас хүүхэд наймаалагч нар олз хайдаг байна.
Түүнээс гадна төрсний гэрчилгээ нь Гэмт хэрэгт татагдсан насанд хүрээгүйчүүдэд ч хэрэг болно. Би хүн амины хэрэгтэй нэг залуугийн хэргийг таслах хурлыг даргалсан. Яллагдагч төрсний гэрчилгээгүй юм байна лээ. Хэрэв түүний хэрэг нотлогдох юм бол түүнд цаазлуулах ял оноож болно. Учир нь хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсныг нотлох баримт байхгүй байлаа.
Төрөхийн бүртгэл тухайн хүнд хэрэгтэй төдийгүй, улс оронд нь бүр ч чухал. Улсын хүн амыг тодорхойлох тодорхой Системгүйгээс улсын байгууллагууд хичнээн эм тариа вакцин худалдаж авах вэ? хичнээн сургууль барихыг мэдэхгүй байж болно. Бүртгэлийн системгүйгээс улс өөрийн хүн амын төрөлт, нас баралтыг тодорхойлж чадахгүй. Төрөгсдийн бүртгэлийн хүчтэй систем нь хүүхдийн эрхийг бий болгох төдийгүй орчин үед удирдлагын энэрэнгүй системийн оновчтой ажиллагаанд чухал ач холбогдол өгнө.
“Алга болсон” саяууд
Tөрөлтийн бүртгэлгүй хичнээн хүн байгаа нь мэдэхийн аргагүй. Ихэнх оронд хүн амын хөдөлгөөнийг зохицуулах систем алга байна. Иймээс бидэнд байгаа мэдээгээр сая сая иргэд “алга” болж байна. Жил бүр 40-өөд сая төрөгсөд бүртгэлд хамрагдахгүй байна.
“Хүүхэд шууд төрсний дараа бүртгэгдэж төрсөн цагаасаа өөрийн нэртэй ба иргэн болох эрхтэй” гэж хүүхдийн эрхийн тай Конвенийн 7 дугаар зүйлд заасан байдаг. Энэ томьёолол нь хоёрдмол утгагүй юм. Конвенцийг (191 байдаг) баталсан орнууд заагдсан үүргийг биелүүлэх үүрэгтэй.
Тэд өөрсдийн иргэддээ үүний нэн чухлын тухай тайлбарлан таниулах ажлыг хийх ёстой. Багш нь айл хөрш, ахлах сувилагч нь төрсөн эгч болсон хязгаарлагдмал орчинд амьдардаг хөдөөгийн оршин суугчид өөрсдийн оршин тогтнох эл бичгийн ач холбогдлыг ойлгохгүй. Улс нь өөрийн үйл ажиллагааг төлөвлөхөд хүүхдийн төрөлтийн бүртгэл нэн чухал байдгийг үл ойшооно.
Гэвч орчин өөрчлөгдөж, хүмүүсийн амьдрал явагдах хүрээ тэлж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тэдний иргэний харъяаллын асуудал өдрөөс өдөрт ёс төдий зүйл биш, бодит хэрэгцээ болсоор байна. Хэрэв ажил эрж өөр хотод очих, Зэвсэгт мөргөлдөөнөөс дайжиж, өөр улсын хил нэвтрэх зэрэгт биеийн байцаалтгүйгээр ганц сөөм ч газар гишгэхгүй.
Улсын байгууллагууд нь бүртгэх явцыг хөнгөвчлөх ёстой. Одоо ихэнх төрөх газар хүүхдийг төрсний даруй бүртгэж байна. Гэвч энэ нь асуудлыг бүрэн шийдсэн хэрэг биш. Жишээлбэл, Африк, Өмнөд Азид төрж байгаа хүүхдийн тал хувиас ихэнх нь төрөх газарт төрөхгүй байна.
Төрөгсдийн бүртгэлийн систем нь санамсаргүй буюу санаатайгаар бүгдийг хамрахгүй байж болно. Мьянмад иргэний харъяаллын гурван түвшин байна. 1982 оноос эхлэн тус оронд тасралтгүй байнга оршин суудаг ба элэнц хуланцаасаа холимог гэрлэлтгүй хүмүүс иргэний харъяалалд бүрэн багтана.Саяхан хүртэл Тайландад уулын омгийнхны эцэг эх нь иргэний харъяалалгүй 750 мянган хүний дөрөвний нэг нь бүртгэлд орох эрхгүй байна.
Ажлын хүнд суртлын системийн нөлөө, тэргүүлэх асуудлыг буруу сонгосон зэргээр бүртгэлийн явц дахь улиг болсон саад тотгор олонтаа тохиолддог. Ядуу дорой ба хөдөөний хүн ам зонхилсон улс орон, бүртгэлийн байгууллагуудын орчин үеийн технологи, боловсон хүчний дутагдалтай зэрэг асуудлыг засгийн газар нь шийдэж чадаагүй орон мөн түүнчлэн дүрэм зааврын мэдлэггүй, бүртгэлийн явцаас айж бэрхшээх зэрэг шалтгаанаас бүртгэлийн түвшин нилээд доогуур байдаг. Үүний дүнд дараах улс орнуудад төрөлтийн бүртгэх явц нь бодит байдлыг тусгаж чаддаггүй. Жишээ нь, Сьерра-Леоне-д 10 хувиас доош бүртгэгддэг, Зимбабвед энэ үзүүлэлт гуравны нэг, Боливид хүн амын тэн хагас нь төрсний гэрчилгээгүй байна.
Гэвч Хэдийгээр эдийн засгийн болон бусад хүндрэлүүдтэй боловч ихэнх хүүхдийг бүртгэлд хамруулж байна. Азербайжан, Армен, Гондурас, Хятад, Киргизстан, Монгол, Тажикстан, Шри-Ланк зэрэг 8 оронд хэдийгээр хүн амд оногдох үндэсний бүтээгдэхүүн нь 800 доллараас бага боловч, төрөлтийн 90 хувь нь бүртгэлд хамрагдсан байна.
Афганистан, Камбож, Намиб, Оман, Эритри, Этиопи зэрэг зарим улс оронд төрөгсдийг заавал бүртгэх систем огт байхгүй. Тэдгээрийн зарим нь бүртгэлийн өөр хэлбэрийг хэрэглэдэг байна. Оманд эмнэлэгт анх үзүүлсэн хүүхэд эрүүлийг хамгаалах үндэсний бүртгэлд хамрагдана. Ийм хандлага нь элдэв алдаа дутагдлын уршигтай. Энэ нь төрөлтийн чиглэл зорилготой бүртгэлийг орлож чадахгүй юм. Автономит Палестинд төрөлтийн баримтуудыг Израилийн улсын байгууллагуудын баримтаас шилжүүлэн авч байна.
Янз бүрийн шалтгаанаар гэр бүл нь хүүхдээ бүртгүүлэхээс зайлсхийж байна. Энэ нь ихэнхдээ бүртгэлийн зохих байгууллагуудад хүрч чадахгүйдээ хүрч байна. Иймээс засгийн газрууд нь бүртгэлийн байгууллагуудын төвлөрлийг багасгах ёстой. Бүртгэл нийгмийн ёс заншилд нь харшилдаг байна. Үндэсний цөөнх нь албан ёсны засгаас тэдний үндэсний соёлыг устгах гэж байна гэж үздэг байна.
Мадагаскарт нэр өгөхийг ариун нандин зүйл гэдэг заншилтай тул төрөлтийн албан ёсны бүртгэлийн ач холбогдлыг ойлгох нь ховор. Кенид 1904 оноос цагаан арьстнуудын бүртгэлийг албан ёс болгож зөвхөн 1971 оноос эхлэн нийт хүн ам хамрах болжээ.
Ихэнх иргэд бүртгэлийг үндэсний соёлтой хамаагүй харин колончлогч нарын заншил гэж үздэгээс, энэ үйл явдлыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй байна.
Санаатайгаар хуулийг тойрох гэсэн хүн хүүхэд төрснийг улсын байгууллагуудад яаран мэдэгдэхгүй нь лавтай. Хятадад гэр бүл төлөвлөлтийн журмыг мөрдөөгүйгээс хүүхэд төрснийг бүртгүүлдэггүй байна.
Заримдаа гол саад нь систем өөрөө болдог. Наад зах нь 50-иад оронд бүртгэлийн суурь эрх нь санхүүгийн зардалтай холбоотой. Эсхүл бүртгүүлэхэд төлбөртэй, эсвэл гэрчилгээ авахад төлбөртэй. Түүнээс гадна журам нь өөрөө хүнд суртлын бантан байдаг. Жишээ нь, Индонезид төрөгсдийн тухай мэдээллийг төрийн бус байгууллага болон засгийн газрын харъяа байгууллагуудын аль алиных нь ажил байдаг. Дотоод яам, хууль зүй, эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхны яам, газрууд мөн тэрчлэн төв статистикийн удирдах газрууд эрхэлдэг байна.
Хятадад эхийнх нь оршин суух газар 30 хоногт бүртгүүлэх ёстой байна. Энэ нь ажил эрж нүүдэллэдэг гэр бүлд тун бэрхшээлтэй. Зөвхөн энэ шалтгаанаар 10 сая хүүхэд эсвэл хугацаа хожимдож бүртгүүлдэг, эсхүл ерөөсөө бүртгүүлдэггүй. Гэр бүлийн бүртгэлтэй гишүүдэд хүнсний зүйлийг хуваарилахаа больсноос хойш бүртгэлийн түвшин буурсан.
Африкийн жилд 5 сая хүүхэд төрдөг Нигери улсад төрөлтийн бүртгэл ямар түвшинд байгааг тогтоох аргагүй. Дээрхи асуудлууд олон улс оронд байдаг. Хүн амын хөдөлгөөний албан ёсны статистик мэдээлэл боловсруулалт байдаг боловч санхүүгийн гачигдал, хоцрогдсон технологи, боловсон хүчний бэлтгэл хангалт сул, хүн амд таниулах ажиллагаа байхгүйгээс бүртгэлийн системийн үр ашиг хязгаарлагдмал, найдвартай ажиллагаа хангалтгүй байдаг.
Зориудаар иргэний харъяалалгүй байх
Дотоод байдал нь тогтвортой улс орнуудад ч төрсний гэрчилгээгүй хүнд аливаа бэрхшээл учрах нь бий. Эх орноосоо гадна байгаа хүнд биеийн байцаалт олдохгүй байх нь туйлын хүнд. Тийм хүн иргэний харъяалалгүй хүн (субъект) апатрида болж хувирна. Хил хязгаар нь түгшүүртэй улсад эсхүл дүрвэгсэдийн лагерь, үндэс угсаатны ялгаварлан гадуурхах, шашны үзэл зэргээс үүдэж иргэний харъяалалаа алдсан гэр бүл, төрсөн хүүхдийн бүртгэлд давж дийлэшгүй саад тотгор учирдаг. Бүртгэлд хамаарагдахгүй нь бусад эрхээ эдлэхэд тэдний эмзэглэлийг улам нэмэгдүүлдэг.
Дорнод болон Төв Европт 5-8 сая “романэ” буюу цыгануудад нийгмийн хэвийн амьдралын хаалга хэзээнээс хаагджээ. Хорватид амьдардаг 60-100.000 цыгануудаас 7000 орчим нь л бүртгэлд хамрагдсан.
Улс төрийн янз бүрийн дарамттай орнуудад төрсөн сая сая хүүхдүүдийн иргэний харъяалал болон өөрийн оноосон нэртэй байхад нь аюул учирч байна. Эдгээр нь Сирийн курдууд, Украйны татарууд, Эстони, Латвийн оросууд, Бутан, Камбоди, Кувейт, Мьянма, Пакистанд байгаа цөөнхи болон гадаадын иргэд, Югославын холбооны орнуудад амьдрагсад Ойрхи Дорнотын 3 сая палестинчууд юм. Энэ мэт жагсаалтыг цаашид үргэлжлүүлж болно.
Ийм үйл явдлын уршгаар эх эцэг гэр оронгүй хоцорсон хүүхдүүд хэрвээ гэрчилгээ, бүртгэлгүй бол хууль ёсоор үрчлэгдэж чадахгүй юм. Эд өнчин хүүхэд асрах болон бусад газарт амьдрах болно.
Заримдаа төрөлтийн бүртгэлийн явцад хориг тавьсан засгийн газрын зориудын ажиллагааны уршгаар бүртгэлийн түвшин нэн доогуур байдаг. Эдгээрийн нэг тод жишээ бол Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхалаар 1993 онд тус орны хар арьстнуудын дөнгөж 13 хувь нь бүртгэлд хамрагдсан байлаа. Гэтэл энэ оронд цагаан арьстнууд олон жилээр бүртгэлд хамрагдаж байснаас орчин үеийн автоматчилагдсан бүртгэлийн системтэй юм.
Олон улсын хэмжээнд хүний эрхийн тухай асуудлыг тайлбарлахдаа хүүхэд иргэний харъяалалтай байх эрхтэйг харгалзан үзэх ёстой. Энэ нь нэг бол эцэг эхийн харъяалалаар тодорхойлогдоно, эсхүл хүүхдийн төрсөн орон нь ийм эрх өгнө. Конвенцид иргэний харъяалалгүй байдлыг хорогдуулах тухай тодорхойлохдоо хэрэв эцэг эхийн төрсөн орны иргэний харъяалалгүй бол өөрийн төрсөн орны харъяалалтай байна.
Өөрийн оноосон нэр, иргэний харъяалалтай байх эрх нь өнө эртний түүхтэй юм. “Хүн бүр иргэний харъяалалтай байх эрхтэй”, “Хэн ч өөрийнхөө иргэний харъяалалаас хагацахгүй” гэж НҮБ-ын 1948 онд гаргасан хүний эрхийн бүх нийтийн тунхаглалд дурьджээ. Энэ эрх нь олон улсын 10 хэлэлцээрээр батлагдсаны сүүлчийнх нь 1990 онд АНУ, Самоли хоёроос бусад дэлхийн бүх улс орнууд баталсан хүүхдийн эрхийн тухай Конвенци юм.
Хүүхдийг төрөхөд нь оноосон нэр, иргэний харъяалалтай байх эрхийг нь мөрдөж, насанд хүртэл нь тэр эрхийг нь хамгаалахыг бүх улс орноос Конвенци шаардаж байна. “Хэрэв хүүхдийн эрх ашиг бүхлээрээ буюу хэсгээрээ хууль бусаар алдагдах бол оролцогч орнууд тэдний эрх ашгийг яаралтай сэргээн хамгаалах шаардлагатай тусламж үзүүлэх ёстой” гэж Конвенцийн 9-р зүйлд заасан.
Надад тохиолдсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал төрөлтийн бүртгэлд тодорхой нөлөөлөл үзүүлдэг. Би 1993 онд гадаадын хүнтэй гэр бүл болсон. Бид гэрлэлтээ бидний одоо хүртэл амьдарч байгаа Ботсванд бүртгүүлсэн. 1984, 1987 онд би хүүхдүүдээ төрүүлсэн. Хууль ёсоор бол нөхрийн маань эх орны иргэний харяалалтай байх ёстой. Хэрэв миний хүүхдүүдийн эцэг Ботсваны иргэн байсан бол тэд хоёр дахь эх орны иргэний харъяалалтай байх байлаа. Ботсваны эхийн иргэний харъяалал байдаггүй иймээс миний хүү, охин хоёр эхийнхээ эх оронд гадаадын иргэн мэт тооцогдож, улсын их сургуульд суралцах, сонгуульд оролцохоос эхлээд иргэнийхээ эрхийг бүрнээр эдэлж чадахгүйд хүрсэн. Бид энэ хуулийн энэ заалтаар маргалдаж, олон шүүхээр явсны эцэст 1992 онд эмэгтэй хүн өөрийнхөө иргэний харъяаллыг үр хүүхдүүддээ өвлүүлэх эрхийг зөрчсөн байна гэдэг үндсэлэлээр бидний зөв болсон. Үүнээс 3 жилийн дараа Ботсван иргэний харъяаллын тухай хуулиа өөрчилсөн.
Хүүхдийн сонирхлыг нэн түрүүнд үзэх
Энэ шүүхийн хэлэлцүүлэг нь хүүхдийн эрхийг нилээд ноцтой хендсөн хэрэг байлаа. Эх нь гадаадын хүнтэй сууснаас миний хүүхдүүд Ботсваны иргэний харъяаллыг сонгон авах болон иргэний бүрэн эрхийг эдлэх боломжоо алдсан. Тэд зөвхөн эцгийн иргэний харъяалалтай байна гэсэн хуулийн заалт нь “Хүүхдийн сонирхлыг нэн тэргүүнд хангах” гэсэн Конвенцийн 3-р зүйлийн заалтыг зөрчсөн юм.
Би 1996 онд “Гэр бүлээс гадуур олдсон хүүхэдтэй (бутач хүүхэдтэй холбоотой бүх эрхийг зөвхөн тэдгээрийн эхчүүд эдлэнэ” гэсэн Ботсваны хуулийн эсрэг зарга үүсгэсэн юм. Энэ нь хоёр талтай. Хүүхдийн эцэг ямарч хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнд хэдийгээр урьдын байдлаар эцгийн хөрөнгийг өвлөх, эцгийн овгийг хэрэглэх болон төрсний гэрчилгээ авах эрхгүй боловч дээрхи хүүхдүүд тэтгэвэр авах хязгаарлагдмал эрхтэй болсон юм.
Өөрийн эрхээ хамгаалах эмэгтэйчүүдийн нийтийн тэмцэл, Эмэгтэйчүүдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн өсөн нэмэгдэх нөлөөгөөр сүүлийн жилүүдэд уламжлалт хуучны шинжтэй хэд хэдэн үндэсний хуулиудыг өөрчилсөн юм. Конвенцийн 9-р зүйлээр эмэгтэйчүүд өөрсдийн иргэний харъяаллыг үр хүүхэддээ дамжуулах эрхтэй болсон юм.
Хууль нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст янз бүрийн (өөр өөр) дэглэм тогтоосон оронд төрсөн хүүхдийн эцэг эх нь өөр өөр орны иргэд бол тэдгээрийн иргэний харъяаллын асуудал онцгой анхаарал татаж байна. Ийм явдал шариатын хууль, Исламын эрхэнд тулгуурласан эрх зүйн системтэй орнуудад болдог.
Жишээ нь, Иорданаас авсан төрсний гэрчилгээнд эцэг эхийн иргэний харъяаллыг заасан байдаг. Гэтэл Эхийн иргэний харъяаллыг хүүхэд нь хэрэв эцгийн иргэний харъяаллыг хууль ёсоор тогтоох нөхцөлгүй тохиолдолд олгодог байна. Эмэгтэйчүүд иргэний харъяаллаа үр хүүхэддээ дамжуулахын тулд Иорданд иргэний харъяаллын тухай хууль нь шашны хэм хэмжээгээр бус иргэнийхээр зохицуулагдаж байх асуудлыг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага эрхэлж байна.
Эх орондоо төрсөн хүүхэд Египетэд гадаадын иргэнд тооцогддог тохиолдол нь зөвхөн эцгийнхээ иргэний харъяаллыг авна гэснээс болдог. Египетчүүд Конвенцийн 9-р зүйлийг тайлбарлахдаа “Хүүхэд эцгийнхээ иргэний харъяалалд байх нь илүү тохиромжтой”. Учир нь эмэгтэй хүн гадаадын иргэдтэй гэр бүл болохдоо, голдуу хүүхэд нь эцгийн иргэний харъяалалтай байхыг зөвшөөрсөн байдаг тул энд эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрх зөрчигдөхгүй гэсэн байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих төдий бус хүүхдийн иргэний хамгааллын эрхийг зөрчиж байгаа юм.
Амлалт үүргийн биелэлт
Хүн амын мэдээллийн компаниудын тусламж дэмжлэг болон шинэ технологийг нэвтрүүлэх улмаар тодорхой чиглэл зорилгын хүчээр тохиолдож байгаа саад тотгорыг арилгах ёстой байна. Хэдийгээр хязгаарлагдмал боловч, хэд хэдэн оронд энэ талаар тодорхой алхамууд хийгдэж байна.
Сүүлийн 6 жилд НҮБ-ын статистикийн департамент ба НҮБ-ын бусад байгууллагуудын далбаан дор янз бүрийн улс орнуудад иргэний бүртгэлийн системийг сайжруулах зорилгоор бүртгэлийн байгууллагын ажилтнуудад хичээл семинар явууллаа. Бүртгэлийн байгууллагууд бэхжиж, ажил нь сайжирч, Компьютержсэн систем нэвтэрч байна. Нилээд орнуудад хүн амын мэдээллийн компаниуд ажиллаж эхэллээ.
30-аад оронд хөдөөгийн районуудын хүүхдүүдийг хамруулах талаар онцгой хүч тавьж байна. Аргентин, Зимбабве, Иран, Тайланд, Эквадор зэрэг орнуудад явуулын бүртгэгчид шууд газар дээр нь очиж төрсний гэрчилгээ олгож байна. Мозамбикд иргэний мөргөлдөөний үед төрсөн хүүхдүүдэд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараахан 1992 оноос төрсний гэрчилгээг нөхөн олгож байна.
Чилид нийслэлдээ бүртгэлийн удирдлага компьютерын холбоо бүхий орчин үеийн зориулалтын бүртгэлийн групп ажилладаг. 1996 онд Румынд эх нь хүүхдээ төрөх газар орхисон тохиолдолд эх барьж авсан эмч нь бүртгэлийг хийдэг хууль баталсан. Филиппинд хүн амын мэдээллийг сайжруулах зорилгоор жил бүрийн хоёрдугаар сард иргэний байдлын тухай бүртгэлийн тухай сарын ажил зохиодог.
Гана, Бүгд найрамдах Доминикан, Египет, Коста-Рика, Куба, Ливи, Мадагаскар, Мали, Мьянма, Сальвадор, Уругвай, Экваторын Гвиней, Өмнөт Африк зэрэг оронд эмнэлгийн ажилтан, хүүхдийн төрөх газрын бүртгэгчид төрөлтийн бүртгэлийг хийдэг. Ганад эмнэлэгт төрөөгүй хүүхдүүдийг бүртгэлд хамруулахын тулд хүүхдийг гэрт эх барьж байгаа хүмүүст танилцуулж бүртгэх журамд сургадаг.
Перуд иргэний байдлын бүртгэлийн асуудлаархи семинарт шүүгч, хуульч, бүртгэлийнхэн, боловсролын ажилтнууд, орон нутгийн олон нийтийн байгууллагын ажилтнууд оролцдог.
Эквадорт ядуучуудын районд төрсөн хүүхдийг бүртгэх явуулын бригадыг бий болгосон. Никарагуад хөдөөгийн районы нүүдэлчид, уугуул хүн ам оршин суудаг иргэдийн хүүхдүүдэд онцгой анхаарал тавьдаг. Гэвч энэ бүх хүч чармайлт нь газар авдаггүй.
Ихэнх оронд төрөлтийн бүртгэл ямар түвшинд байгаа тухай нарийн мэдээлэл хүрч чадаагүй. Засгийн газар нь бүртгэлийн системийг хөгжүүлэх хөрөнгө гаргах, иргэд нь хүүхдийн иргэний харъяаллын эрхийг хязгаарласан хуулийн эсрэг засгийн газартаа байнгын шахалт үзүүлж байх ёстой.
Амьдралын замын анхны баримт нь төрөлтийн бүртгэл юм. Төрсний гэрчилгээгүй хүүхдэд энэ нь бэрхтэй зам. Бид хорвоод мэндэлсэн хүүхэд болгон иргэний харъяаллыг хангасан, төрөх цагаасаа эдэлж эхлэх үнэлж баршгүй эрхийг нь бий болгох зорилтыг өмнөө тавих ёстой.
Иргэний харъяаллын тухай уламжлалт хуучны хуулиудыг солих
Эмэгтэйчүүдийн иргэний харъяаллыг үр хүүхэд нь уламжлах эрх нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх төрлийн хэлбэрийг устгах тухай Конвенцийн 9-р зүйлээр хамгаалагдсан байдаг. Түүнд эмэгтэйчүүд иргэнийхээ харъяаллыг үр хүүхэддээ уламжлах эрхээрээ эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрхтэй гэжээ.
Гэлээ ч гэсэн Конвенцийг баталсан 14 орон 9-р зүйлд тайлбар хийсэн байна. Ийм тайлбарыг Турк ч хийсэн байна.
Тайлбар хийсэн ихэнх орон “эцэггүй хүүхэд эхийн иргэний харъяаллыг уламжлан авч болно” гэж үзэж байна. Хэрэв эмэгтэй гадаадын хүнтэй гэр бүл болвол хүүхэд нь эцгийн иргэний харъяаллыг авах, эсхүл иргэний харъяалалгүй болох юм.
Ийм тохиолдолд хүүхэд нь эх орондоо гадаадын харъяалалтайд тооцогдож, төлбөргүй боловсрол, эрүүлийг хамгаалах болон бусад эх орон нэгтнийхээ эдэлдэг эрхийг эдэлж чаддаггүй байна.
1981 онд Конвенц үйлчилж эхэлснээс хойш наад зах нь 10-аад улс оронд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн нэгэн адил үр хүүхэддээ иргэнийхээ харъяаллыг уламжлуулах тухай хуульдаа нэмэлт оруулжээ. Швейцар, Японд -1985 онд Италид 1987 онд, Вьетнамд 1988 онд, Люксембург, Мальтед 1989 онд Тайландад 1991 онд Энэтхэгт 1992 онд Өмнөд Африкт 1994 онд Ботсванд 1995 онд тус тус дээрхи хуулийн өөрчлөлт хийжээ.
1992 оны шинэтгэлийг Энэтхэгт колоничлолын үеийн практикт үндэслэгдсэн эрхийн систем нь хүүхдийн иргэний харъяаллыг зөвхөн эцгийнхээр нь тодорхойлж байлаа. Бангладеш Пакистанд өнгөрсөн системийн уламжлал үйлчилж байна. Үнэн хэрэг дээрээ 9-р зүйлд тайлбар хийгээгүй ч эмэгтэйчүүд ур хүүхэддээ иргэний харъяаллаа уламжлуулна, засгийн газар нь энэ эрхийг нь хангана гэсэн баталгаа алга.
9-р зүйлд нийтдээ биш ч гэсэн энх исламын шариатын хуульд тулгуурласан эрх зүйн системтэй орнууд тайлбар хийсэн байдаг юм. Байгаа баримтанд тулгуурлахад Египетэд эцэг нь өөр орны иргэд учраас олон зуун мянган хүүхэд иргэний харъяалалгүй байна.
Энэ хүүхдүүд ээлжит хугацаа дуусмагц тус оронд түр суух зөвшөөрөл авах буюу Египетийн жинхэнэ иргэд төлбөргүй сургуульд сурдаг байхад тэд гадаад валютаар төлбөртэй сурдаг байна.
Конвенцийн 9-р зүйлд тайлбар хийсэн орнууд
- Алжир
- Багамын арлууд
- Египт
- Иордан
- Ирак
- Кипр
- Кувейт
- Ливан
- Малайз
- Мальдивын арлууд
- Марокко
- Бүгд Найрамдах Солонгос
- Тунис
- Фижи
Төрөлтийн бүртгэл: анхны алхам
Төрөлтийн бүртгэл бол хүүхдийг иргэн гэж хуулиар хүлээн зөвшөөрсөн нийгмийн анхны баримт болно. Төрсний гэрчилгээг хүүхэд бүр авах эрхтэй. Ихэнх тохиолдолд тийм бүртгэл нь нийгмийн хангамжмийн гол гол үйлчилгээ авахад чухал болно.
Олон оронд бүртгэлийн систем нь бүрэн хэмжээгээр үйлчилдэггүй. Энэ нь хүүхэд төрсний гэрчилгээтэй байх, нийгмийн хангамжийн үйлчилгээ үзүүлэхийг шаардсан өөрийн журмаа засгийн газар нь мөрдөхгүй байхад хүргэдэг. Ийм байдал бүртгэлийн үзүүлэлтүүд доогуур байдаг, хотын бус оршин суугчдад илүү тохиолдоно. Жишээ нь, Кени. Мьянма.
Пакистан, Уганд улсуудад хүүхдийг сургуульд ороход төрсний гэрчилгээ чухал байдаг. Гэтэл хөдөөгийнхөнд энэ шаардлага биелэгддэггүй. Колумб, Турк зэрэг орнуудад сургуулийн насны хүүхдүүдэд бол төрсний гэрчилгээ заавал шаардлагатай Үүнгүйгээр сургуульд орж чадахгүй.
Хэдийгээр төрсний гэрчилгээ бүртгэлгүй боловч нийгмийн хангамжийн үйлчилгээг хэрэглэдэг байлаа ч тэдэнд шаардагдах хэрэглээг урьдчилан төлөвлөдөггүй. Энэ нь боловсрол эзэмших, эмнэлгийн тусламж авах бололцоогоо алдаж, МӨЛЖЛӨГ дарангуйллаас туйлын бага хэмжээгээр хамгаалагдсан байхад хүргэнэ. Нийгмийн ховор үйлчилгээг хуваарилахад бүртгэлийн үзүүлэлтүүд чухал болно.
Иргэний эрх: харьцуулсан хүснэгт Төрөлтийн бүртгэл
Төрөлтийн бүртгэл бол эх орныхоо иргэн болохыг анх хүлээн зөвшөөрсөн хүүхдийн биеийн байцаалт. Төрөлтийн тухай баримт нь төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй хууль зүйн тодорхой хамгаалалтыг бий болгоно. Хөгжиж байгаа орнууд төрөлтийн бүртгэлд туйлын бага анхаарч түүний үзүүлэлтүүд нь улс дотроо, улс хоорондод янз бүр. Зарим оронд бүртгэлийн явц ямар байгааг мэдэхэд ч бэрхтэй. Хөгжиж байгаа орнуудад энэ салбарт ажил хэрхэн явагдаж байгааг тодорхойлж шаардлагатай арга хэмжээг авч, биелэлтийг хангавал зохино.
Төрөгсдийн бүртгэл: барагцаалсан тоо
“Хүүхэд төрмөгц бүртгүүлэх ёстой гэж Конвенцийн 7-р зүйлд дурьдсан байдаг. Хэдийгээр энэ баримт хүний эрх зүйд холбоотой бараг бүх орон баталсан хэдий ч төрөгсдийн 1/3 буюу 40 сая хүүхэд бүртгэгддэггүй.
Аж үйлдвэр хөгжсөн хөгжингүй орнуудад бүх хүүхэд бүртгэлд хамрагддаг байхад ихэнх хөгжиж буй оронд иргэний бүртгэлийн байдал туйлын хоцрогдмол. Олон оронд төрөлтийн бүртгэл ямар түвшинд байгааг мэдэхэд бэрх байхад зарим оронд ерөөсөө ч байхгүй.
Эдгээр шалтгаанаар доорхи харьцуулсан хүснэгтэд барагцаалсан үзүүлэлтийг харуулав. Бүртгэлд хамрагдсан байдал дараах асуултуудтай холбоотой.
- Ихэнх оронд бүртгэлд хамрагдсан хүүхдийн тоо ойролцоогоор тодорхойлогдсон байдаг. Цөөхөн оронд хүүхдийн бүртгэлийг нарийн нямбай хийж, бодитой үнэлэлт өгсөн байдаг.
- Хөгжингүй орны хүүхдийн бүртгэлийн түвшин улс дотроо эрс ялгаатай байдаг. Хотын хүн амын хувьд төвлөрсөн бүртгэлтэй, бүртгэлд хамрагдсан нь хөдөөгийнхнөөс дээгүүр. Эмнэлэгт төрсөн хүүхдүүд тэндээ бүртгүүлчихдэг байхад, гэртээ төрсөн хүүхдийн бүртгэлд хамрагдсан байдал нь доогуур.
- Нийт хүн амынхтай харьцуулахад бүртгэлд хамрагдсан байдал нь үндэстний цөөнхид доогуур байдаг.
- Хүүхдийн эрхийн тухай Конвенцид “Хүүхэд төрмөгцөө шууд бүртгүүлэх ёстой гэсэн байхад олон хүүхэд зөвхөн сургуульд орох болохоороо л гэрчилгээ авдаг байна.
- Сахараас урагш Африкийн орнуудын хоцрогдсон районуудад бүртгэлийн ажил туйлын хоцрогдонгуй. Зарим оронд хар арьстны хүүхдүүдийг бүртгүүлдэггүй саад тотгор учруулдаг.
- Хүүхдээ бүртгүүлэх ажил нь эхэд оногддог нь тэртэй тэргүй хүнд ажилд нэрвэгдсэн тэдэнд бэрхшээлтэй. Ийм байдал хүүхдүүдийн тэн хагас нь эмнэлгээс гадуур төрдөг Өмнөд Ази, Африкийн орнуудад тохиолддог.
Төрөлтийг бүртгэлд хамруулах нь харилцан адилгүй. Зарим оронд энэ үзүүлэлт өсч байхад, заримд нь буурсан байх жишээтэй. ЗХУ задарсны дараа засаг захиргааны систем нурсны уршгаар Киргиз, Тажикид сүүлийн 10 жилд буурах хандлагатай. Хятадад хүн амын өсөлттэй холбогдож, бүртгэлийн ажилд хүндрэл учирч байна.
Бүртгэлийн ажлыг урсгалаар хийж болохгүй. Бүртгэл тооцоог цаг алдахгүй, нарийвчлалтай гаргаж байх нь хүн амын төлөвлөлт, хүүхдийн эрхээ эдлүүлэх боломж олгоход туйлын ач холбогдолтой. Үүнийг тийм хялбар гүйцэтгэхгүй. Бразил, Тажикстан, Турк зэрэг зарим оронд хүүхдийн бүртгэлд хамрагдсан байдалд үнэлэлт өгөх зорилгоор судалгаа явуулсан байна. Энэ судалгааг улс дотроо янз бүр байдгийг илрүүлжээ. Жишээлэхэд, Тажикстаны Пенжаб мужид 88 хувь, зүүн хойд хилийн зах хязгаарт дөнгөж 46 хувь, Туркийн баруун зүгийн нутгуудад 84 хувь, зүүн зүгийн нутгуудад 56 хувь тус тус хамрагдсан байдаг.
Одоо хүртэл хүүхдийн төрөлтийн бүртгэлд туйлын бага анхаарч байна. Нийт хөгжиж байгаа орнууд энэ асуудлыг судалж, түүнийг сайжруулах тодорхой ажил зохиох шаардлагатай байна.