Х. Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №21, 1998
Түлхүүр үг: Сонгууль, Сонгуулийн систем
Манай улс төрчид, зарим судлаачид өнөөгийн монгол орны нийгэм-улс төрийн амьдралд тогтвортой байдал хадгалагдсаар байгааг онцлон тэмдэглэдэг. Харин миний бодлоор бол улс төрийн тогтвортой байдал гэхээсээ улс төрийн тодорхойгүй байдал гойд анхаарууштай асуудал мөн. Захын жишээ татахад л сүүлийн жилүүдэд болсон цуврал Сонгуулийн үр дүн дотоод, гадаадынхны гайхлыг төрүүлж, чихийг дэлдийлгэсэн билээ. Одоо улс төрийн тодорхойгүй байдлын талаар жаал зугаа тогтож ярья.
- Орчин монголын нийгэм-улс төрийн амьдралын тодорхойлогч үндсэн шинж бол
давалгаат хийгээд туйлшрамтгай байдал юм. Ерээд оноос нэг намын тогтолцоог дагалдсан нэгэн эшт бүтцээс, олон эшт бүтцэд шилжиж эхэлсэн ч, тэр нь жинхэнэ ёсоороо, утга агуулгаараа төлөвшиж амжаагүй байна. Ардчиллын ч, олон ургальч үзлийн ч бодит илэрхийлэл, ардчилсан сонгуулийн явц, үр дүнгээс үүнийг төвөггүй харж болно. УИХ-ын 1992 оны сонгуулийн үед манай сонгогчид МАХН-ын, ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үеэр сөрөг хүчнээс нэр дэвшигчийн, УИХ-ын 1996 оны сонгуулиар МҮАН-МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвслийн ерөнхийлөгчийн 1997 оны Сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчийн төлөө буюу саналаа салаавчлан өгцгөөсөн. Орон нутгийн болон УИХ-ын 21 дүгээр тойргийн нөхөн сонгуулиас үзэхэд сонгогчдын санаа бодол дахиад МАХН руу эргэн хэлбийжээ. Харин УИХ-ын 2000, ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд сонгогчид хэний төлөө өгөх нь тодорхойгүй.
Монголын сонгогчдын сонголт улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү шилжин хэлбэлзэж байгаа нь өнгөн дээрээ сонгуулийн системээс хамаарч байна. Нарийндаа бол “хоёр засаглал” буюу парламентын болон ерөнхийлөгчийн “бүх ард түмний” сонгуулиас үүдэлтэй. Үүнийг сонгуулийн мажоритар системээс салж холимог системд орсноор за залруулна гэдэг юу л бол. Үндсэн хуулийн агуулгаа парламентын, ард түмний ердийн ухамсра: ерөнхийлөгчийн засаглалтай байгаа тохиолдолд улс төрийн тодорхойгүй байдал төгсгөлгүй шинжтэй юм.
- Улс төрийн тодорхойгүй байдал нь төр, засгийн ноёлох өндөрлөгүүдийн
хоорондын харьцаа, албан тушаалын хуваарилалт, сэлгээнд тодорхой хэмжээгээр тусгалаа олж ирэв. Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл, ерөнхий сайдын ба ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зарим нь хоорондоо зөрчилдөөгүй юм гэхэд хутгалдсан, давхцсан тал цөөнгүй. Энэ нь Үндсэн хуулийн түвшинд үл анзаарагдам мөртлөө, Үндэсний аюулгүйн зөвлөл, Ерөнхийлөгчийн болоод шүүх, прокурорын хуулиудын түвшинд барин тавин мэдрэгдэж буйг манай зарим нийгэм судлаачид гярхай ажиглаж, “Засгийн газрын мэдээ” сонинд дугаар дамжсан том өгүүлэл нийтлүүлжээ. Төр, засгийн тэргүүний албан тушаалын томилолт, сонголтод тодорхойгүй зүйл цөөнгүй. Тухайлбал, ардчиллын эхэн биенд буюу БНМАУ-ын Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгуулийн үеэр төр, засгийн тэргүүн нарыг сонгох, Засгийн газрын танхимыг бүрэлдүүлэхдээ албан тушаалын найраа, наймаа, аман зөвшил, танхимын уур амьсгал, депутатуудын сэтгэлийн хөдлөлөөр шийдэж байв. УИХ-ын 1992 оны сонгуулийн дараа дангаараа шахам төр, засгийн эрх баригч МАХН-ын удирдлага УИХ-ын ч, Засгийн газрын ч гадна үлдэж байв. УИХ-ын 1996 оны сонгуулийн дараа манай оронд парламентын засаглал сонгодог утгаараа зүгширч эхэлсэн. Гэхдээ дөрвөн намын эвсэл сүүлдээ хоёрхон намынх болсон, парламентын гадуур шинэ Засгийн газар байгуулагдсан, парламентад хамгийн олон суудлыг авсан намын дарга УИХ-ын дэд дарга болсон “бялуу хуваахад” МоАХ шахагдсан гэх мэтийн ойлгомжгүй зүйлс бий.
- Улс төрийн тодорхойгүй байдал нь манай улс төрчид, удирдагчдын өгсөлт
уруудалт, аз товойлт, мандал бадрал, наймаа зэргээр дамжин илэрхийлэгдэж байна. Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүхийн таталган бичлэг хийгдэж байна. Түүнээс үзэхэд монгол оронд юутай ч болов ардчилсан хувьсгал болжээ. Гэхдээ “цэвэр” ардчилсан хувьсгал болсонгүй. Ерөөс аливаа хувьсгал “цэвэр” байдаггүй, ямар нэгэн хэмжээний хольцтой, бохирдлоготой байдаг нь ёс юм. Тэгвэл манайд зэрэгцсэн юмуу гурамсан хувьсгал болсон бололтой. Ардчилсан хувьсгалтай үймсэн олны номенклатурын хувьсгал зэрэгцжээ. Бас ордны эргэлт, хувьсгалын эсэргүү явдал ч холилджээ. Үүний нэгэн шинж нь улс төрийн тавцан дээр ямар улс төрийн зүтгэлтэн тодорч, ямар суудалд заларч байгаагаар тодорхойлогдох тал бий. Зүйрлэж хэлэх юм бол хувьсгалын давалгаанд зарим улс төрийн зүтгэлтнүүд живж байхад, зарим нь хоёр, гурван төрд алба хашиж, шинэ улс төрчид товойн тодордог.
Улс төр судлалын үүднээс үзвэл аливаа хувьсгалын үед дөрвөн эрэмбийн удирдагчид төрдөг ажээ. Эхний ээлжинд ухуулагч-удирдагч төрдөг. Тэр жишгээр манай улсад ерээд оны жагсаал, цуглаанаар эвслээс Ц.Элбэгдорж, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт, радио телевизийн нэвтрүүлгээр МАХН-аас М.Зэнээ, П.Жасрайн Засгийн газрыг дэмжсэн өлсгөлөн, цуглаанаар МУНН-аас О.Дашбалбар тодорчээ. Хоёрдугаар эрэмбэнд ер бусын авъяас билэгтэй зөнч, ид шидэт удирдагч тодордог. О.Дашбалбарыг эрэмбэнд ер бусын авьяас билэгтэй зөнч, ид шидэт удирдагч тодордг. О.Дашбалбарыг эс тооцвол манай улсад ийм удирдагч төрөөгүй, ерөнхийлөгчийн зөвлөхөөс дээш гараагүй. Ерөнхийдөө бол харь гаригийн хүн, алтан цөгцний эрэл, гал гаргадаг бүсгүй мэтийн шимт хөрс нь байсан.
Гурав дахь эрэмбэнд захиргаадагч-удирдагч төрдөг. Тийм хувь тавилан түүхийн эрхээр Ерөнхий сайд М.Энхсайханд ногдож магадгүй. Сүүлчийн буюу дөрөв дэх эрэмбэнд хотлоороо хүлээн зөвшөөрсөн, ард түмний жинхэнэ удирдагчид төрдөг. Манай улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат Ийм удирдагч хараахан биш. УИХ-ын дарга Р.Гончигдорж, ерөнхийлөгч Н.Багабанди нарт ийм магадлал байж болох юм. Гэхдээ тэргүүлсэн парламент нь уначихаад байхад ерөнхийлөгчөөр дараахан нь гараад ирдэг тохиолдол манайд гарлаа, харин дэлхийн бусад оронд иймэрхүү тохиолдол хэр олон бүртгэгдсэнийг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгогдох, ерөнхий сайдаар томилогдох нэг хэрэг, ард түмний удирдагч, жолоодогч байна гэдэг өөр хэрэг. Үүнд нэлээд цаг хугацаа шаардагдана. Магадгүй нэгэн жаран, нэгэн зуунд тохиолдохгүй байж мэднэ. Тэр тусмаа ардчиллын дагуу улиран сонгогдох нь хязгаарлалтай өнөө цагт.
- Монголын улс төрийн тодорхойгүй байдал нь эцсийн дүндээ электораттай шууд
холбоотой. Манай сонгогчид нь сонгуульд бүгдээрээ шахам оролцдог, сонголтоо урьдчилан хийдэг, өнгөрснийг эрхэмлэдэг, улс төрийн намыг барьж сонголт хийдэг гэх зэрэг онцлогтой. Үүний цаад учир нь тун тодорхойгүй.
Социологийн ойлголтоор бол манай сонгогчид сонгуу. бүгдээрээ шахам оролцож буй нь ард түмний гэхээсээ ол нийт, (масс) бөөн хүмүүсийн (толпа) хүчин зу механизмын үйлчилгээг илтгэнэ. Бас гоёлын дээлээ өмса. толгой дараалан сонгуульд оролцдог “социализмы иргэний улс төрийн идэвхийг” харуулна.
Олон нийт, бөөн хүмүүс нь нийгэм-сэтгэл зүйн хувьд айдсын, дайсагналын, баяр баясгалан гэсэн гурван төлөв байдалд байдаг. Тэдгээр нь дарвих, цэнэгжих, дэврэх, тэлэх, эрчлэх, удирдлагагүй болох, замхрах нарийн механизм, зүй тогтолтой. Нүүдэлчдийн нийгэмд олон нийт, бөөн хүмүүсийн үзэгдэл бараг байхгүй, харин суурин нийгэмд олон нийт, бөөн хүмүүсийн учир холбогдол ихээхэн өсдөг. Олон нийт, бөөн хүмүүс нь зарим үед нийгмийн хөгжилд түлхэц өгч, бүтээн байгуулагч хүч болдог бол зарим тохиолдолд эвдлэн сүйтгэгч хүч, гай зовлонгийн шалтгаан болж, харилцан шилжих нь бий. Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийн тоглолт үзэж байсан хөгжөөн дэмжигчид сэтгэлийн хөдлөл, хор шарандаа хөтлөгдөн зодоон үүсгэж, олон хүний амь насанд хүрсэн жишээ цөөнгүй. Харин манай улсад олон нийт, бөөн хүмүүсийн үйлдлийг төдийлөн судалсангүй. Зөвхөн есөн гудамж дахь хятад, монголчуудын зодоон (жараад он), хүнсний хорийн өмнөх будлиан (наяад он), Сүхбаатарын талбай дахь мөч (ерээд он) зэрэг нь бүртгэгдэх, дурсагдах төдийхөн үлджээ.
Социологийн шинжлэх ухааны үүднээс үзвэл хүнсний хорийн өмнөх зодоон нэгтэйгүүр Лебоны цэнэгжих, нөгөөтэйгүүр Н.Смелзерийн үнэт зүйлс хуримтлагдах онол өөрөөр хэлбэл, Зөвлөлтөд дургүйцсэны илэрхийлэл байв. Тэгвэл сүүлийн жилүүдэд болсон сонгууль, улс төрийн жагсаал цуглаан нь олон нийт, бөөн хүмүүсийн үйл ажиллагаа, хөдөлгөөний үр дүн байсан бөгөөд тэдгээрийн зарим нь ямар нэгэн байдлаар Лебоны цэнэгжих, Олпортын нийлэгжих, Тэрнэрийн хэм хэмжээ үүсэх, Школьникийн улс төрийн эсэргүүцэл үзүүлэх, Смелзерийн үнэт зүйлс хуримтлагдах онолын тус тусын хийгээд хамсмал тусгал байлаа. Үүнээс ургуулаад бодоход ойрын үед тохиох улс төрийн үйл явц, ээлжит сонгууль нь олон нийт, бөөн хүмүүсийн үйл явдал болох нь эргэлзээгүй, харин ямар онолын тусгал болох нь тодорхойгүй.
- Манай орны нийгэм-улс төрийн тодорхойгүй байдал цаашид ч тодорхойгүй,
бүрхэгдүү байх бололтой. Үнэхээр өнөөгийн монголын нийгэм-улс төрийн амьдрал Д.Нацагдоржийн хэлснээр ороо бусгаа байна. Засгийн газар огцрох, эвсэл задрах, УИХ хугацаанаасаа өмнө тарах зэргийг хэн бугайн ч мэдэхгүй. Яагаад гэвэл энэ бол улс төрийн тодорхойгүй байдал юм.