П.Сорокин[1]
/Орос-америкийн социологич/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: ёс суртахуун, үзэл суртал, шилжилт
Нийгмийн үзэл суртал гэдгийг би нийгэмлэгийн гишүүдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, төсөөлөл, ойлголт, эргэцүүллийн нийлбэр цогц гэж үздэг бөгөөд ингэхдээ энэ бүхнийг хүн дотроо бясалгасан болон гадагш нь үг, үсэг, зураг, үйл хөдлөл болон бусад аргаар илэрхийлсэнийг хамтатган ойлгож байгаа юм…
…Тодорхой хувь хүний үйл байдал, үзэл суртлыг судлан үзэхэд түүний ухамсрын агуулга нь уг хүний организмд шингэж буй хоол тэжээлийн тоо, чанарын харилцан хамаарал эрс өөрчлөгдөх тоолонд хамт өөрчлөгддөг болох нь тодорхойлогджээ. Өлсгөлөн хүний үзэл суртал нь еерчлөгдөхдөө нэг талаас, түүнд хоол, хүнс бий болгож чадах арга хэмжээ, чиг шугамыг дэмжих, тухайн нөхцөлд уг арга хэмжээнд зохистой нөлөө үзүүлэх итгэл үнэмшил, сүсэг бишрэл, онол, эрэгцүүллийг хүчтэй болгох, бэхжүүлэх чиглэлээр, нөгөө талаас өл залгахад саад болох үг яриа, дуу авианы рефлексийг дарах, сулруулах байдлаар өөрчлөгддөг ажээ…
…Хэдийгээр хачирхалтай санагдаж болох боловч нийгмийн хэрэглэж буй илчлэгийн тоо, чанараас нийгмийн зарим үзэл суртлын амжилт, уналт нь шууд шалтгаалдаг юм гэдгийг би батлаж байна.
…Ингэхийн тулд хэн бүхний мэдэх аль нэгэн томоохон үзэл суртал юмуу сүсэг бишрэлийн тогтолцоог тухайлан авч түүний хувь заяанд дүн шинжилгээ хийх замаар дээрхи зүйлийг батлахыг хичээе. Социалист-коммунист ба тэгшитгэх онол, үзэл суртлыг би жишээ болгон авъя.
…Өнгөрсөн үед ч одоо ч коммунист-социалист үзэл суртал нь (түүний маш олон янзын хэлбэр нь өөрийн шүтэн бишрэгчдийг зөвхөн ядуучуудаас олж, харин баячууд түүнийг эсэргүүцэж байсан гэдгийг хэн бүхэн мэдэх билээ… Өөрөөр хэлбэл Коммунист социалист үзэл суртал нь өлсгөлөн олны дотор маш хурдан тархаж, аюулт тахлын хурдаар тэднийг халдварлуулж байлаа. Ингэхдээ Марксын юмуу Христийн аргаар уу, Бабефийн юмуу Руссогийн системээр үү, “нэмүү өртгийн онол” ба “түүхийг ойлгох материалист үзлийн” зарчмаар уу эсхүл Евангали сургаалийн “Хэрэв хоёр цамцтай бол нэгийгээ ядуу хүнд өг” гэсэн зарчмаар уу гэх мэт ямар “сүмстэй өгөгдөж, үндэслэгдэж байсан нь чухал бус юм. Учир нь эдгээр үндэслэх, зөвтгөх “нарийн ширийн” зүйлүүд нь олон түмэнд чухал биш, тэд үүнийг сонирхохгүй. Энэ тэдний хувьд ямар ч ач холбогдолгүй зүйл юм. Харин үзэл суртал нь булаан авах, хуваах, тэгшитгэх зэрэг үйлдлийг зөвтгөж, дэмжиж, түүнд чиглүүлж байх нь чухал.
…Эртний Христийн сургаалийг аваад үзье л дээ. Бүр эхэн үедээ тэрээр хууль ёсоор биш юмаа гэхэд ёс суртахууны хувьд “хэн идэх юмтай байна, тэр өлссөн хүнд өг”, “баячууд хөрөнгөө ядуучуудад өг” гэж номлосон коммунист үзэл суртал байсан ба коммунист-социалист үзэл суртлын өөр бусад шинжүүдийг мөн агуулдаг. Тухайлбал, “Хөдөлмөрчин биш бол идэх хэрэггүй” (апостол Павел), “Баячууд-залхуу шоргоолжнууд” (Иоани Злотоуст) г.М.
Энэ үзэл суртлыг хэн хурдан хүлээн авч байсан бэ? Түүнийг шүтэн бишрэгчид ямар хүмүүсээс бүрдэж байв?
“Нийгэмлэгийн гишүүдийн ихэнхийг хэн бүрдүүлж байсан бэ? – Нүцгэн пролетари нар (К.Каутский)
Анхны христийн сүм хийдүүд болох коммунууд мөн ядуучуудаас бүрдэж байв.
Хувийн өмчийн үзэл сүм хийдүүдэд маш их хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ба хэн ч ямар ч өмчгүй байх ёстой, ном, үзэг, бичгийн самбар ер нь юу ч өмчилж болохгүй гэсэн зарчим үйлчилж байлаа.
Нилээд хожим христийн шүтэн бишрэгчдийн бүрэлдэхүүнд баячууд орох үед хөрөнгөжсөн сүм хийдүүдийн оюун санаа, үйл ажиллагаа эрс өөрчлөгдсөн байв. Янз бүрийн цаг үед олон янзын шалтгааны улмаас анхны коммунист үзэл суртал дахин
сэргэж байсан боловч албан ёсны сүм хийдийн хувьд ямар ч амжилт олоогүй агаад мөн л ядуучуудын дунд сэргэж “тэрслуу үзлийн хэлбэрийг олон харин ч сүм хийдийнхэн, түүний эрх мэдэлтнүүдийн зүгээс тэднийг мөрдөж мөшгиж байв.
…Их бага ямар ч нийгэмлэгийг аваад үзсэн Коммунист болон түүнтэй хүйн холбоотой бусад үзэл суртлуудын өсөлт амжилт нь олон түмний ядуурал, өлсгөлөн нэмэгдсэн үед л болж байсан гэдгийг харж болно.
… I, II, III зуунд үгүйрэл гуйланчлал асар их, баян чинээлэг тансаг байдал зах хязгааргүй байжээ. Энэ нь коммунист үзэл суртлын хөрсийг бэлтгэж байв. Ийм учраас коммунист шинж бүхий “үгээгүйчүүдийн”, “хөдөлмөрчдийн”, “дарлагдагчдын” христийн сургааль нь мянга, мянган үгээгүйчүүдийн шашин болон дэлгэрчээ.
Ядуучуудын үзэл суртал болсон христийн сургааль нь ядуучуудын диваажин, хэрэглээний коммунизмыг сурталчилан, өлсгөлөн, ажиллаж дадаагүй, төрийн тус нэмрийг горьдоод хэрэггүй гэж итгэсэн үгээгүй олон түмний оюун санааг асар хурдан эзэмдсэн билээ.
Дараагийн хэдэн зуунд ч эзэнт улсын олон түмний байдал Дээрдээгүй, харин ч дордсон учир энэ үзэл суртал улам бүр дэлгэрсээр байсан бөгөөд II-IV зуун хүртэл сүм хийдийн эцэг болсон Туртуллиан, Аугаа Василий, Александрийн Климент нар христийн сургаалийн коммунист шинж чанартай болохыг цохон дурьдаж, коммунизмын үзэл сурталчид болж байв.
Харин сүм хийд хөлжиж эхэлсэн цагаас түүнд баячуудын төлөөлөгчид сүсэглэх болж, христийн үзэл суртлын эргэх хөдөлгөөн эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэрээр коммунист шинж чанараа эхэндээ бага багаар, хожим бүр хурдан алдаж эхэлсэн ба эцэст нь ертөнцийг баян, ядуу хосолсон, нэг хэсэг нь дарангуйлж, нөгөө хэсэг нь дарлагдсан янзаар нь хүлээн “авдаr” үзэл суртал болон хувирчээ.
Албан ёсны сүм хийдийн христийн үзэл суртал ингэж өөрчлөгдөх тутам, тэрээр үгээгүйчүүдийн үзэл суртал байхаа больж, ядуучууд ч түүнээс холдож эхэлсэн ба одоо тэдэнд эртний христийн коммунист сургаальд үндэслэсэн шинэ үзэл суртал зайлшгүй хэрэгтэй байлаа.
Ийм учраас “Бурхны ариун үг”, “апостолын ядуучуудад” зэрэг христийн анхны сургаалиудыг сэргээсэн “коммунист тэрслүү үзэл” сүм, хийд баяжиж, ядуучуудын эрх ашгийг хамгаалахаа
больсон үед дахин сэргэсэн байна.
X-XI зуунд сүм хийд бүрэн баяжиж, Англид л гэхэд XV зуун хүртэл бүх газрын тэн хагас нь сүм хийдийн эзэмшилд байжээ.
Ийм нөхцөлд дээр өгүүлсэнчлэн ядуучуудын эрх ашгийг хамгаалсан христийн сургаальд үндэслэсэн коммунист өнгө төрхтэй үзэл суртлууд бий болж эхэлсэн…
…Манай оронд л гэхэд 1916 оноос ядуурал гүнзгийрэх тутам ялангуяа хотуудад зүүн социалист үзэл суртал хурдан дэлгэрч эхэлснийг та бид мэднэ. 1917 онд социалист үзэл суртал нь олон түмний дийлэнхийн шашин болж, янз бүрийн хэлбэрээр ард түмний ухамсрыг эзэмдсэн юм. Маркс болон бусад үзэл сурталчид бурхад болж, социалистуудын мөрийн хөтөлбөр, тэдгээрийн үйл ажиллагааны уриатай хамт итгэл үнэмшлийн билэгдэл болжээ…
…Урьд нь ядуу байсан хэсэг “нийгэмчлэлийн” замаар ч баяжсан бай, түүний дор нь ядуу байснаас нь үгээгүй хэсэг бий болж, өөрийнх нь хөрөнгө чинээ тэдгээрийг татах соронзон адил болохын хамт түүний “нийгэмчлэх” (коммунизацийн бодлого маш хурдан өөрчлөгддөг. Учир нь өөрийнхөө булааж авсан хөрөнгийг бас булаалгах, тэд хөрөнгөтнүүдийг “тэгшитгэсэн” шиг тэднийг бас тэгшитгэх аюул нүүрлэж буй тул энэ хөрөнгөжсөн “тэгшитгэгчид маань тэгшитгэхийг эсэргүүцэгч үзэл сурталтнууд болдог.
…Ер нь “хуучин ядуу байсан хүн баячуудын эгнээнд оронгуутаа огт өөр хүн болдог гэж хэлж болно. Ийм “шилжилтийн үед түүнээс өөрөөс нь хамаарахгүйгээр “ядуу хүний сэтгэл зүрх нь сугарч”, “баян хүний сэтгэл зүрх суудаг”… хэн нэгэн ядуу нөхөр “дээрэмчин”-баячуудыг үзэн ядаж, өмч хөрөнгийг хулгай гэж vздэг байснаа, баян чинээлэг болонгуутаа өөрчлөгдөн тун удалгүй амнаасаа хөөс цахруулан өмч хөрөнгөний ариун эрхийг хамгаалж эхэлдэг”. Үргэлж ийм байсан. Үүнээс өөрөөр байгаагүй. Ийм байсан, ийм ч байгаа юм. Энэ бүхнийг түүхэн баримтаар ч нотолж болно, бидний дээр өгүүлсэн христийн сургааль, сүм хийдийн түүхээс ч харж болно.
Зуун зуун солигдон, мөрдөгдөж мөшгигдсөн Өмч хөрөнгөгүй ядуучуудын шашин, загалмайтны шашин нь IV-V зуунд баяжиж, VII-IX зуунд бүх газрын гуравны нэг, зарим газар хоёрны нэгийг эзэмшсэн гол хөрөнгөтөн болсныг мэдэх билээ. Тэгэхлээр та бид сүм хийд ба загалмайтны шашны үзэл суртал, үйл ажиллагаа нь коммунист шинж чанараа алдсаныг харлаа.
Сүм хийдийнхний шунал, эд мөнгөний хүсэл улам бүр гаарсаар байв. Сахил санваартны алхам бүр нь мөнгө олох гол арга болжээ (гэрлэлт, оршуулга, загалмайлах г.м.). Тэд өөрсдийн Сүм хийдийнхний шунал, эд мөнгөний хүсэл улам бүр гаарсаар байв. Сахил санваартны алхам бүр нь мөнгө олох гол арга болжээ (гэрлэлт, оршуулга, загалмайлах г.м.). Тэд өөрсдийн зорилгоо умартаж эд хөрөнгөтэй болж, мөнгө олохын тулд муу үйлийг сайн гэж, сайн үйлийг ад зэтгэртэй зүйрлэж, хаад ноёдод долигнож, ард түмнийг хуурч мэхлэн аль алинийг нь худал хуурмагийн зам руу хөтөлж байлаа.
Христийн сургаалийн үндсэн дээр олон Коммунист үзэл суртал бий болсон ба эдгээр нь албан ёсны сүм хийдээс үүсгэлтэй бус, харин тэдний эсрэг тэмцэж байв. Гэвч эдгээр “тэрс үзэлтнүүд” нь мөнгө, хөрөнгө булаан авангуутаа коммунист үзэл суртлаа “гээж” түүнийг өөр юмуу, эсхүл бүр эсрэг үзэл суртлаар сольдог “мөнхийн түүх” давтагдаж байв. Ижил төстэй шалтгаан нь мөн л ижил төстэй үр дагавар төрүүлэх юм даа…
…Үзэл суртлын оргил, уналт, гуйвалт, солигдох механизм, зүй тогтлыг судалж буй судлаач Нийгмийн хүртэж буй “хоол тэжээлийн” илчлэгийн тоо, чанарыг тооцохгүй байж үл болно.
Ер нь ихэнх тохиолдолд нийгмийн сэтгэл зүй, сүсэг бишрэлийн хүрээнд болж буй олон нууцлаг үзэгдэл юмсын тайлал нь энэхүү хоёр үзүүлэлтийн хоорондох харьцаанд оршдог.
[1] ПАСорокин (1889-1968) Орос-америкийн социологич. Оросын 1917 оны 2 дугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа Керенскийн нарийн бичгийн дарга байсан. Эсер намын баруун жигүүрийн үзэл сурталч Петербургийн их сургуулийн багш асан 1922 онд цагаачилж, 1923 оноос АНУ-д суурьшсан. Нийгмийн давхраажлын онолч Гол бүтээлүүд нь Орчин үеийн нийгмийн онол”, Хүн, соёл иргэншил, нийгэм”, “Социологийн тогтолцоо”. Нийгэм, соёлын бүтэц