Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Хүний халдашгүй эрх, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчлэлийн асуудал !!!
Шинэ Толь Сэтгүүл

Хүний халдашгүй эрх, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчлэлийн асуудал !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-06
Хуваалцах
6 min унших
Хуваалцах

Loading

Ж.Бямбаа
/МУИС-ийн ХЗДС-ийн багш/

Шинэ толь №24, 1998

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Хоёрдугаар зүйлийн 1, 2-т “Хүн бүр эрх чөлөөтэй байх болон халдашгүй дархан байх эрхтэй. Хуулиар тогтоосон үндэслэл, журмаас бусад аль ч тохиолдолд хэнийг ч хорьж болохгуй. Баривчлагдсан хүн бүрт баривчлах шалтгааныг мэдэгдэхийн дээр түүнд тулгаж байгаа ялыг нэн даруй мэдэгдэнэ” гэж тодорхой заажээ.

Заавал хэрэгжих шинж бүхий энэхүү нийтлэг жишиг манай тулгуур хуулинд тусгалаа олсон юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ гэжээ.

Мөн тэнд иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн байдаг.

Үндсэн хуулийн дээр дурдсан заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёоны дагалга (1993 он)-д агуулагдсан тайлбар, Оросын зарим эрдэмтэдийн (Лугинская П.А, КОбликов А.С нарын зэрэг) бичиж туурвиснаас эрэгцүүлэхэд “Халдашгүй, чөлөөт байх эрх”-д хүний халдашгүй эрх, хувийн амьдралын, ба орон сууцны халдашгүй байдал тус тус багтан орно гэж үздэг юм байна.

Зөвхөн хуулинд заасан тохиолдолд халдашгүй, чөлөөтэй байх эрх-д хязгаарлалт тогтоож болно.

Тэрхүү хязгаарлалтыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны албадлагын арга хэмжээ хэмээн нэрлэдэг.

Эрүүгийн байцаан шийтгэх албадлага нь хүний хувийн болон өмчийн, бусад субъектив эрхийг шахан хязгаарлах байдлаар илэрнэ. Хувийн эрхийг хязгаарлах гэдэгт орон сууцны халдашгүй байдал, захидал харилцааны нууц, чөлөөтэй зорчих, тодорхой ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлахыг хэлнэ. Өмчийн эрхийг хязгаарлах гэдэгт өмч хөрөнгөө зарцуулах эрхийг ямар нэг хэмжээгээр хасах явдлыг ойлгоно.

Энэ бүхнийг товчхон өгүүлэхдээ илтгэлдээ авч үзэх асуудлыг тодорхой болгохыг зорив.

Хүний халдашгүй эрхийг зөвхөн хуулиар тогтоосон үндэслэл журмаар (шахан) хязгаарладаг тухай илтгэлийн эхэнд тодорхой өгүүлсэн.

Манай орны Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд энэхүү асуудал яаж туссан түүнийг цаашид хэрхэн боловсронгуй болгох тухай товч авч үзэх нь зүйн хэрэг. Юуны өмнө хүний халдашгүй эрхэнд албадан саатуулах, цагдан хорих хэлбэрээр халддаг хоёр ноцтой тохиолдол манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “сэрдэгдэж албадан саатуулах” гэсэн нэр томъёо хэрэглэгджээ. Энэ томъёолол маань сэжигтэнг албадан саатуулах гэсэн үг мөн үү, биш үү? гэдэгт манай судлаачид тодорхой хариу өгөөгүй байна.

Практик амьдралд албадан саатуулах ажиллагаа буюу “72 цаг” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137 буюу сэжигтэнг албадан саатуулах заалтаар зохицуулагдаж байна. Үнэндээ ч тэнд сэжигтэнг гэж тодотгоогүй бол албадан саатуулах процесс ажиллагааг нэлээд тодорхой зохицуулжээ.

Тэгэхдээ нэгэнт сэжигтэнг хэмээн онцолсон болохоор энэхүү заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50 дугаар зүйлтэй хамт үйлчлэх ёстой.

Ром-Германы эрх зүйн тогтолцоот орны нийтлэг нэг зүйл нь сэжигтэн этгээд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны түр хугацааны оролцогч гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл, сэжиглэгдэж албадан саатуулагдсан буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийг сэжигтэн гэж үздэг юм байна. Хэрэв албадан саатуулах үндэслэл нь (ихэвчлэн 3 хоног хүртэл) арилвал ял сонсож, яллагдагчаар татагдтал жирийн иргэнээр, таслан сэргийлэх аль нэгэн арга хэмжээ авагдсан бол 14 хоногийн дотор ял сонсох, эсхүл сэжигтэнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгодог ажээ.

Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудаас үзэхэд ийм хандлага чиглэл нь тодорхой атлаа, бүрэн зохицуулагдаагүй байна. Тодруулбал, сэжигтнээр тооцох хугацааг шахан хязгаарлаагүй учраас хэдийд ял сонсгоно, тэр хүртэл сэжигтэнээр тооцогдсоор байх нь хүнийг “хэт удаан сэжиглэх нь” сэтгэл зүйн дарамтанд байлган залхаах нэг хэлбэрт тооцогддог. Тэгээд хараат бус, шударга шүүхээр гомдол, маргаанаа аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг нь хөсөрдүүлэхэд хүрнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг боловсронгуй болгон Герман, Оросын жишигт аваачиж дээрх ноцтой алдааг арилгах нь хүний халдашгүй эрхийг баталгаажуулах нэг хэлбэр яриангүй мөн болно.

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний талаар

Юуны урьд тухайн зүйлд нь зөвхөн прокурорын зөвшөөрлөөр энэхүү таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай оруулж өгөх шаардлагатай. Дараа нь хорьж мөрдөх нийт хугацааг багасгах, энэ талаар гомдол гарвал шүүхэд хандах эрхийг нь нээлттэй болгох нь зүйтэй. Хэдийгээр прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хөндлөнгийн хяналт тавьдаг боловч, эцсийн эцэст шүүхийн өмнө яллах тал болон мэтгэлцээнийг анхаарахгүй орхиж болохгүй.

Мэтгэлцэх зарчим нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны субъектуудын чиг үүргийг тов тодорхой ангилан ялгахад гол нөлөөтэй. Ялангуяа шүүхэд яллах чиг үүргийг оноож ер болохгүй. Жишээлбэл, шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг эцэслэн үнэлэх үед шүүх эхлэн байцаах, санаачлага гарган нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах, эсхүл улсын яллагч хүсэмжлээгүй байхад хэргийг мөрдөн байцаалтанд буцаах зэрэг ажиллагаа явуулахыг зогсоох шаардлагатай.

Хүний салшгүй эрхийг хамгаалах нэг гол хэлбэр нь шударга, хөндлөнгийн хараат бус шүүхэд ямар ч үед чөлөөтэй хандах, Гомдол маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг бүрэн эдлүүлэх явдал яриангүй мөн.

Хянасан Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/

Tagtaa 2023-12-18 2020-03-06
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?