Д.Ламжав
/УИХ-ын Тамгын газрын ажилтан/
Шинэ толь №24, 1998
Түлхүүр үг:
“Хүний эрх гэдгийн дор түүнгүйгээр хүнийхээ хувьд оршин тогтнож чадахгүй, хүний мөн чанарт хамаарах тийм эрхийг хэлнэ. Хүний эрх, үндсэн эрх чөлөө нь бид нарт өөрсдийгөө бүрэн хөгжүүлэх, хүнийхээ шинж, оюун ухаан, авъяас, нандин чанараа ашиглах, оюун санааныхаа болон бусад хэрэгцээг хангах боломж олгодог. Хүний эрх нь хувь хүн бүрийн үнэ хүнд, нэр төрийг хүндэтгэн хамгаалдаг хүн төрөлхтний амьдралын ёсны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурласан болно.
Хүний эрх, үндсэн эрх чөлөөг түүнд олгохоос татгалзах нь хувь хүнд тохиолдож байгаа эмгэнэл төдийгүй, нийгмийн болон улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэх нөхцлийг бүрдүүлж, нийгэмд болон нийгэм, улсуудын хооронд хүчирхийлэл, мөргөлдөөний үрийг тарьдаг”[1].
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь хүний эрхийн салбар дахь олон улсын хэм хэмжээг тогтоодог бөгөөд үүнийгээ дараах хоёр замаар хэрэгжүүлдэг: нэг нь “тунхаглал” гэх зөвлөмжийн шинжтэй баримт бичгийг баталж зарлах; нөгөө нь “конвенц” гэх олон талт гэрээг баталж, улсууд сайн дураар түүнийг батламжлах буюу түүнд нэгдэн ороход зориулж нээх.
Тунхаглал гэдэг нь ерөнхий зарчим болон өргөн хүрээний үүргийг зарласан албан ёсны бөгөөд ёслол төгөлдөр мэдэгдэл юм. Тунхаглал[2] нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх ёстой баримт бичиг биш бөгөөд гишүүн улсуудад ямар нэгэн тодорхой үүрэг оногдуулдаггүй. Гэвч тухайн тунхаглал онцгой ач холбогдолтой байх тохиолдолд гишүүн улсууд түүнд зарласан зарчмуудыг баримтлана гэдгийг хүлээн харж болох бөгөөд уг тунхаглал нь гишүүн улсуудын хувьд заавал биелүүлэх дүрэм мэт заншил тогтож ч болно (Ийм тунхаглалын жишээ бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм).
НҮБ нь тунхаглалын зэрэгцээ хүний тодорхой эрх, тэдгээрийн эдлэхэд тавигдах хязгаарлалтууд, оролцогч улсын хүлээх. Үүрэг[3] бүхий зарчмуудыг агуулсан олон улсын гэрээнүүд, (конвенцүүд)-ийг батлан гаргасаар байна. Конвенц нь туу заасны дагуу тодорхой тооны улс батламжилсны дараа хучи Төгөлдөр болдог бөгөөд түүнийг батламжилсан буюу туунд нэгдэн орсон улс заавал биелүүлэх ёстой хууль зүйн баримт бичиг юм.
- Хүний эрхийн тухай олон улсын Билль
Хүний эрхийн тухай олон улсын Билль нь
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал,
- Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт[4],
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт[5],
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт протокол[6] дөрвөөс бүрддэг.
Ерөнхий Ассамблей Билльд хамаарах баримт бичгүүдийн анхдагч болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталжээ. Ийнхүү жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын Хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэж заншсан байна.
- Пактууд болон Нэмэлт протокол хүчин төгөлдөр болсон нь
Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200A (XX1) тоот тогтоолоор Хүний эрхийн тухай Билльд хамаарах Эдийн засаг Нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пактын нэмэлт протокол гэсэн үндсэн гурван гэрээг баталж, аливаа улс сайн дураар тэдгээрийг батламжлах буюу нэгдэн ороход зориулан нээсэн байна. ЭНСЭОП нь түүний зүйл 27-д заасны дагуу 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс, ИУЭОП болон түүний Нэмэлт протокол нь харгалзан тэдгээрийн зүйл 49, зүйл 9-д заасны дагуу 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ. Харин Нэмэлт протоколд Монгол улс 1991 онд нэгдэн орсон байна.
1996 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар ЭНСЭОП-д 133 улс, ИУТОП-д 132 улс, Нэмэлт протоколд 87 улс оролцогч болоод байгаа тухай НҮБ-ын Хүний эрхийн төвөөс мэдээлжээ.[7] Энэ үзүүлэлтийг НҮБ-ын гишүүн улс 184 байгаа болон 1987 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар эдгээр гэрээнд харгалзан 91, 87, 40 улс оролцогч байсантай харьцуулан үзвэл Хүний эрхийн тухай олон улсын Биллийн ач холбогдол хэр зэрэг өсч байгаа талаар дүгнэлт хийж болохоор байна.
Энэ хоёр Пакт онцгой чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрт дараах гурван зүйл ерөнхий байдлаар тусгагдсан болно:
- өөртөө засан тогтнох эрх: энэ эрх хэрэгжсэнээр колонийн систем задарч, тусгаар тогтносон олон шинэ улс НҮБ-ЫН гишүүн болов
- эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх ба хүйс, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлахгүй байх зарчим
- хуваагдашгүй байх зарчим буюу өөрөөр хэлбэл, иргэний болон улс төрийн эрх чөлөө нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдтэй харилцан хамааралтай тухай зарчим[8]
Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 15-ны 44/128 тоот тогтоолоор цаазаар авах ялыг халах зорилго бүхий “Иргэний хоёрдугаар Нэмэлт протокол”[9]-ыг баталсан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа зүйл 8) энэхүү протоколын оршилд “цаазаар авах ялыг халах нь хүний нэр төр болон хүний эрхийн дэвшилт хөгжлийг бэхжүүлэх хүчин зүйл мөн” гэжээ. 1996 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар дор дурьдсан 29 улс Хоёрдугаар нэмэлт протоколын оролцогч буюу цаазаар авах ял оногдуулахаас энэхүү протоколын дагуу татгалзаад байна.
Австрали
Австри
Хорват
Дани
Эквадор
Финлянд
Герман
Унгар
Исланд
Ирланд
Итали
Люксембург
Мальт
Мозамбик
Намиби
Нидерланд
Шинэ Зеланд
Норвег
Панам
Португал
Румын
Сейшеллийн арал
Словени
Испани
Швед
Швейцар
Македон
Уругвай
Венесуэл
Олон улсын зарим гэрээнд, түүний дотор Хоёрдугаар Нэмэлт. протокол болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, эсрэг Конвенц”-д нэгдэн орохыг Монгол улсад уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Гали-гийн захидлын[10] хариу илгээлт[11] дотор Ерөнхийлөгч П.Очирбат “шилжилтин үеийн дайвар сөрөг нөлөөллийг харгалзан энэ ялыг бүрэн халах нөхцөл бүрдээгүй гэсэн дүгнэлт хийсэн болно. Үүнтэй холбогдуулан Монгол улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын протоколд нэгдэн орох асуудлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй байна”, “Засгийн газраас 1995 онд уг Конвенция нэгдэн орох тухай саналаа УИХ-д оруулахаар төлөвлөж байна” Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдрийг хүртэл УИХ-д оруулаагүй байна.
- Монгол улсын Үндсэн хууль ба Хүний эрхийн тухай гэрээнүүд
Энэ тухай ярихын тулд Үндсэн хуулийн зүйл 10-ийг иш татъя.
- Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
- Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
- Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.
Заалт З-ын дагуу ИУЭОП, түүний нэмэлт протокол, ЭНСЭОП зэрэг Монгол Улс оролцогч болсон гэрээнүүд нь Монгол улсад хуулийн хүчин чадалтай байгаа нь хүний эрхийн баталгааг хангах нэгэн чухал хөшүүрэг болж байна. Цаашилбал, зүйл 10-ын 1 ба 2 нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүний эрхийн эрх зүйн баталгааг хангахад чиглэсэн чухал заалтууд юм. Харин зүйл 10-ын 4 нь манай монголчуудын дунд сэжиг төрүүлдэг нь мэдээллийн эрх чөлөөний асуудалтай холбогдсон олон удаагийн хурал, семинар дээр ажиглагдсан билээ. Энэ нь Үндсэн хуулийн зүйл 16-ийн 17-д мэдээлэл хайх, түгээх эрх чөлөөг эдлэхэд ИУЭОП-ын зүйл 19-д зааснаас илүү хязгаарлалт тогтоосон тул зүйл 10-ын 4 ёсоор Монголд мэдээллийн эрх чөлөө Үндсэн хуулиар хангагдаагүй, мэдээллийн эрх чөлөөг хангахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг хүмүүс байдаг. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлах боломж ч бий.
Зүйл 10-ын 4 дэх заалт Үндсэн хуульд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ бултах зорилгоор биш, өөр учир шалтгааны улмаас, тухайлбал манай улсад хүчээр тулган хүлээлгэсэн буюу манай ард түмний оролцоогүйгээр Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий гэрээнүүд байгуулагдаж байсан түүхэн сургамжийг санагалзан орсон бөгөөд энэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байх 1991-1992 оны 1 дүгээр сарын 13-ны үед Монгол Улс оролцсон олон улсын гэрээнүүдийн талаар мэдээлэл олон нийтэд байтугай хууль тогтоогч нарт хүрдэггүй байсантай холбоотой. Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцид[12] зүйл 26: “Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой”, зүйл 27: “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй”, зүйл 53: “Гэрээ нь байгуулагдахдаа олон улсын нийтлэг эрх зүйн хэм хэмжээнд харшилж байвал түүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үзнэ” гэсэн олон улсын эрх зүйн илүү хүчтэй хамгаалалт нэгэнт байна. Үндсэн хуулийн зүйл 10-ын 4 нь олон улсын эрх зүйн үүднээс үнэхээр илүүдсэн заалт болсон тул нэг талаас түүнийг Үндсэн хуулиас хасах буюу хэрэглэхээс ямагт зайлсхийж байх, Нөгөө талаас гэрээ байгуулахдаа олон улс даяар дагаж мөрдөж байгаа хэм хэмжээг нарийн чанд сахиж, хэрэглэж сурах, энэ тухай холбогдох албан тушаалтан нарыг албан ёсоор мэдээллээр хангаж байх шаардлагатай болох нь сүүлийн жилүүдийн практикаас харагдаж байна.
- Тунхаглалд[13] тодорхойлогдсон эрхүүдийн ангилал
Зүйл 1-д “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг. Оюун ухаан, нандин чанар заяасан хүн гэгч өөр хоорондоо ахан дүүгийн үзэл санаагаар харьцах учиртай” хэмээн тунхаглалын үндэслэл болох гүн ухааны постулатуудыг томъёолсон байдаг. Энэ нь Лон дурьдсан хоёр зарчмыг[14] тодорхойлж байгаа юм. Үүнд:
- Эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байх нь хүний салшгүй эрх бөгөөд түүнээсээ хагацах ёсгүй,
- Хүн оюун ухаан, нандин чанартай байдгаараа дэлхий дээрх бусад амьтдаас ялгаатай байдаг тул эдгээр амьтдын эдэлдэггүй тодорхой эрх болон эрх чөлөөг эдлэх эрхтэй.
Зүйл 2-т “Хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг ямар ч ялгаваргүйгээр, угсаа үндэс, арьс өнгө, хүйс хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол. үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой.
Мөн түүнчлэн тухайн хүний харьяалдаг улс орон буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй буюу улсын статус ямар ч байлаа гэсэн, тэрхүү нутаг дэвсгэр нь тусгаар тогтносон, бусдын асрамжинд байгаа, өөртөө захиргаагүй буюу бүрэн эрхт байдал нь өөр ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан хүнийг ялгаварлаж үл болно” хэмээн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмыг тунхагласан байна.
Зүйл 3-т “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэжээ. Энэ бол бусад бүх эрхийг эдлэхэд амин чухал тулгуур болдог нэг дэхь үндсэн зарчим бөгөөд иргэний болон улс төрийн эрхийн тухай бусад эрхийг томъёолсон 4-21 дүгээр зүйлийн оршил юм.
Тунхаглалын зүйл 22-т “Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бөгөөд нэр төрөө хамгаалах, биеэ боловсруулж, хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын талын эрх дархаа тухайн нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх эрхтэй” гэжээ. Энэ зүйл нь Тунхаглалын хоёр дахь үндсэн зарчим бөгөөд 22-27 дугаар зүйлд томъёологдсон эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийн[15] оршил юм. Тунхаглалын 28-30 дугаар зүйлд аливаа эрхийг хязгаарлах болон хамгаалах зарчмыг дурьдсан байдаг.
- Асуудлын түүхэн замналд холбогдох товч мэдээ
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн даруй үеэ өнгөрөөсөн олон улсын засаглалын тогтолцоо гүнзгий хямралд автан тэр үед бүх нийтийг хамарсан олон улсын байгууллага байгуулах анхны арга хэмжээнүүдийг авч эхэлсэн билээ. Орчин үеийн түүхэнд тохиолдсон энэ эмгэнэлт өдрүүдэд бүх нийтийн шударга ёс, эрх чөлөөний тухай ухагдахуунууд үүсч, улмаар олон улсын шинэ дэглэм тогтоох үзэл баримтлал бий болсон юм. Энэхүү үзэл баримтлал 1941 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтийн хэлсэн “Дөрвөн эрх чөлөө” гэдэг үгэнд илэрхийлэгджээ. Энэ дөрвөн эрх чөлөө нь:
- Гачигдлаас чөлөөтэй байх,
- Үг хэлэх ба илэрхийлэх эрх чөлөө,
- Шашны мөргөл үйлдэх эрх чөлөө,
- Айдасаас чөлөөтэй байх.
Дорнод, өрнөд, өмнөд, дэлхийн өнцөг булан бүрийн оюун санааны толгойлогчид, нийтлэгчид болон улс төрийн зүтгэлтнүүдийн хүчин зүтгэлийн үр дүнд эдгээр зарчмууд улам төгс төгөлдөржин, НҮБ-ын Дүрмийн болон олон улсын шинэ дэг журмын үндэс болсон билээ.
НҮБ-ын Дүрмийг боловсруулах зорилгоор 1945 онд хуралдсан Сан-Францискогийн Бага хуралд Хүний эрхийн тухай тунхаглалыг уг Дүрэмд оруулах санал орсон боловч түүнийг Нягтлан үзэх хугацаа хангалтгүй байсан тул авч хэлэлцээгүй байна. Хэдий тийм боловч НҮБ-ын Дүрэмд “Хүний эрх, үндсэн эрх чөлөөг арьс өнгө, хүйс, хэл болон шашнаар ялгаварлалгүй хөхүүлэн дэмжих, хүндэтгэн хөгжүүлэх” тухай заасан билээ. Сан-Францискогийн Бага хурлын дараа шууд хуралдсан НҮБын Бэлтгэл ажлын комиссоос, Дүрмийн зүйл 68-д заасны дагуу, Эдийн засаг, нийгмийн зөвлөлд анхныхаа чуулганаар Хүний эрхийг хөхүүлэн дэмжих комисс байгуулахыг зөвлөсөн бөгөөд уг зөвлөмжийн дагуу 1946 оны эхэнд Хүний эрхийн комиссийг байгуулсан түүхтэй юм.
Ерөнхий Ассамблей 1946 оны 1 дүгээр сард Лондон хотноо хуралдсан анхныхаа чуулганаар Хүний үндсэн эрх, эрх чөлөөний тухай тунхаглалын төслийг авч үзээд уг төслийг хүний эрхийн тухай олон улсын Биллийг боловсруулахад нь зориулан “Эдийн засаг, нийгмийн зөвлөл”-д шилжүүлэв. Комисс 1947 оны эхээр хуралдсан анхны чуулганаараа өөрийн албан тушаалтнуудад “Хүний эрхийн олон улсын Биллийн урьдчилсан төсөл” боловсруулахыг даалгасан байна. Дараа нь энэ ажлыг газар зүйн байрлалыг тооцон үзэж, сонгож авсан 8 улсын 8 гишүүнээс бүрдсэн албан ёсны редакцийн хороонд шилжүүлжээ.
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлах замд
Хүний эрхийн Билль ямар хэлбэртэй байх талаар эхний үед янз бүрийн хувилбар яригдаж байв. Редакцийн хороо нь Билл хоёр баримт бичгээс тогтоно: нэг нь ерөнхий зарчмууд буюу хүний эрхийн хэм хэмжээг тусгасан тунхаглал, НӨГӨӨ НЬ тодорхой эрхүүд болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хязгаарлалтуудыг тодорхойлсон Конвенц байна гэж үзээд, тус хороо Комисст Хүний эрхийн олон улсын тунхаглал болон хүний эрхийн олон улсын конвенцийн төслүүдийг ирүүлжээ. Комисс 1947 оны эцсээр “Хүний эрхийн тухай олон улсын Билль” гэсэн нэр томъёо нь боловсруулагдаж байгаа бүх баримт бичигт хамаатай тул тунхаглал, пакт, хэрэгжүүлэх арга хэмжээн дээр ажиллах гурван ажлын хэсгийг байгуулжээ.
Комисс 1948 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 15-нд хуралдсан чуулганаараа засгийн газруудаас ирүүлсэн санамжуудыг тооцон тунхаглалын төслийг дахин авч хэлэлцэв. Гэвч Пакт, хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцэх цаг хугацаа Комисст байгаагүй учир уг тунхаглалыг Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөр уламжлан, Парис хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейн чуулганд оруулжээ. Ийнхүү Ерөнхий Ассамблейн гаргахаар төлөвлөгдөж байсан баримт бичгүүдийн анхдагч болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг (48 улс баталж, 8 улс түдгэлзэж, нэг ч улс эсэргүүцээгүй) 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталсан байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд санал нэгтэй оруулсан боловч эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд улс ямар үүрэг хүлээх вэ гэдэг дээр хүчтэй маргаан өрнөж байжээ. Зөвлөлт Холбоот Улс болон Дорнод Европын социалист орнуудад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлахаас түдгэлзсэн нэг шалтгаан[16] нь тэд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд улс ямар үүрэг хүлээхийг хангалтгүй тусгасан гэж үзсэн явдал байв.
- Олон улсын Пактуудыг батлах замд
1948 онд Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Пакт болон хэрэгжүүлэх арга хэмжээний төслүүдийг яаралтай бэлэн болгохыг Комиссоос хүсчээ.
Комисс нь 1949 онд Пактын төслийг, дараа жил нь засгийн газруудаас ирүүлсэн санамжуудыг үндэслэн эхний 18 зүйлийг дахин авч хэлэлцэв. 1950 онд Ерөнхий Ассамблейн тогтоолд “иргэний болон улс төрийн эрх чөлөөг эдлэх, эдийн засаг, нийгмийн эрх болон соёлын салбарт эрхтэй байх нь өөр хорондоо холбоотой бөгөөд харилцан нөхцөлдсөн асуудал юм” гэж мэдэгджээ. Үүний дараа Ерөнхий Ассамблей Хүний эрхийн тухай пактад эдийн засаг, нийгмийн болон соёлын салбар дахь эрхүүдийг, НҮБ-ын Дүрэмд заасан ёсоор эдгээр эрхийн хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг тодорхой хүлээн зөвшөөрснийг нэмж оруулах тогтоол гаргасан байна.
Комисс 1951 онд засгийн газрууд болон мэргэжсэн байгууллагуудын саналыг үндэслэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай 14 зүйлийг томъёолжээ. Комисс МӨН эдгээр эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 10 зүйлийг томъёолсон бөгөөд энд заасан ёсоор Пактад оролцогч улс бүр ээлжит илтгэл ирүүлж байх ёстой байв. Ерөнхий Ассамблей 1951 онд удаан үргэлжилсэн хэлэлцүүлгийн эцэст “Хүний эрхийн тухай хоёр Пактын төсөл, нэгд нь иргэний болон улс төрийн эрхийн тухай, нөгөөд нь эдийн засаг, нийгмийн болон соёлын салбар дахь эрхийн тухай тусгасан байхаар боловсруулахыг” Комисст даалгав. Ассамблей хоёр Пактад хоёуланд нь төсөөтэй зарчмуудыг аль болох олноор оруулах, “Бүх улс түмэн өөртөө засан тогтнох эрхтэй” гэдгийг харгалзан үзсэн зүйлийг хоёуланд нь оруулах ёстой гэж онцлон заасан болно.
Комисс хоёр пактын төслийг боловсруулах ажлаа 1953, 1954 онд хуралдсан ес ба аравдугаар чуулганаараа тус тус гүйцэтгэсэн байна. Ерөнхий Ассамблей Пактуудын төслийг 1954 онд авч хэлэлцээд засгийн газруудад нарийвчлан судлах, тэдгээрийн талаар өргөн олны санал бодол чөлөөтэй илэрхийлэгдэх бололцоо олгохын тулд Пактуудын төслийг боломжийн хэрээр ил тод болгохоор тогтов. Ерөнхий Ассамблей 1955 онд багтан өөрийн чуулганаар зүйлчлэн Хэлэлцэхийг Гуравдугаар хороонд зөвлөсний дагуу зүйлчилсэн хэлэлцүүлэг хугацаандаа эхэлсэн боловч ЭҢСЭОП, ИУЭОП болон нэмэлт протоколыг боловсруулах ажил зөвхөн 1966 онд дууссан билээ.
Эдийн засаг, нийгэм соёлын эрх
- ЭНСЭOП[17]-д тодорхойлогдсон хүний эрхүүд
- Хөдөлмөрлөх ба ажлаа чөлөөтэй сонгох эрх, зүйл 6
- Шударга, ая таатай хөдөлмөрийн нөхцлөөр хангагдах эрх зүйл 7, үүний дотор:
- адилхан үнэлгээтэй хөдөлмөрт адил цалин хөлс авах эрх,
- хөдөлмөрийн хүн, түүний гэр бүлийн гишүүдэд хангалттай амьдрах хөлс авах эрх,
- гагцхүү ажилласан жил, мэргэжил үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших тэгш эрх,
- баяр ёслолын өдөр болон ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлэх эрх, зүйл
- Нийгэм хангамжийн эрх (нийгмийн даатгалыг оролцуулан),
- Гэр бүлээ хамгаалуулах эрх, зүйл 10
- Амьдралын хүрэлцээтэй түвшингээ хамгаалуулах эрх (хоол, хүнс, хувцас, орон байр, эмнэлгийн тусламжийг оролцуулан), зүйл 11
- Сурч боловсрох эрх, үүний дотор хүүхэддээ ямар хэлбэрээр боловсрол олгохыг сонгох эцэг эхийн давуу эрх, зүйл 13
- Эрүүл мэндийн эрх, зүйл 12, үүний дотор:
- эх үрсийг хамгаалуулах эрх – орчны болон үйлдвэрт хөдөлмөрийн эрүүл ахуйгаар хангагдах эрх,
- өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах эрх,
- Үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд гишүүнээр элсэх эрх, зүйл
- Нийгмийн соёлын амьдралд оролцох эрх, зүйл 15
- Шинжлэх ухааны үр шимийг аж амьдралдаа ашиглах эрх, зүйл 15
- Зохиогчийн эрх, зүйл 15
- Материаллаг ба материаллаг биш эрхүүдийн ялгаа, энэ ялгааг дэвэргэх явдлаас болгоомжлох нь
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заагдсан иргэний болон улс төрийн эрхүүдийг ЭНСЭОП-д үндсэнд нь хууль зүйн үүднээс нарийсган тодорхойлсон байна. ИУЭОП[18]-д тодорхойлогдсон эрхүүдийг хэрэгжүүлэхэд харьцангуй бага зардал шаардагддаг гэсэн утгаар түүнийг материаллаг бус эрх, харин ЭНСЭОП-д тодорхойлогдсоныг хэрэгжүүлэхэд их хэмжээний зардал шаардагддаг, улсын эдийн засгийн чадавхиас хамаардаг гэсэн утгаар түүнийг материаллаг эрх гэж үздэг байна.
Хүний эрхүүдийн дотор ийнхүү ангиласан нь нэг талаас бодитой мэт санагдаж болох боловч, нөгөө талаас хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааны үүднээс авч үзвэл дэвэргэж болохгүй, болгоомжтой хандвал зохих, магадгүй хүн төрөлхтний үеэ өнгөрөөж буй харилцааны ул мөр байж болох юм. Асуудлын гол нь хөгжлийн процесст оролцож чадахгүй байгаа хүний тоо хүн амын дотор хичнээн хувийг эзэлж байгаатай холбоотой бөгөөд энэ нь хувь хүн, түүнээс хамаарахгүй бусад хүчин зүйл, тухайлбал, тухайн улс төрийн бодлого, олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны дэг журмаас хамаарсан нарийн асуудал юм. Ямар эрхийг материаллаг бус, ямрыг материаллаг гэж үзэж байгааг ойлгомжтой болгох үүднээс хоёр Пактаас жишээ татъя.
ИУЭОП-ын зүйл 6:
- Амьдрах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний чамийг дур мэдэн бүрэлгэж болохгүй.
- Цаазаар авах ялыг устгаагүй улсад цаазаар авах таслан шийдвэрлэх тогтоолыг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу энэхүү Пакт болон мөрдөж устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Конвенцийн заалтад харшлахгүй, гагцхүү онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд гаргаж болно. Энэхүү шийтгэлийг гагцхүү эрх бүхий шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх эцсийн тогтоолыг биелүүлэх замаар хэрэгжүүлж болно.
- Хэрэв амь хохирох үйлдэл нь төрлөөр устгах гэмт хэрэг бол энэхүү Пактад оролцогч улсууд нь төрлөөр устгах сам” хэргээс урьдчилан сэргийлэх тийм гэмт хэрэг үйлдэгчдия шийтгэн цээрлүүлэх тухай Конвенцийн заалт ёсоо” хүлээсэн аливаа үүргээсээ ямар нэгэн хэлбэрээр уураг эрхийг энэ заалтаар олгоогүй гэдгийг анхаарвал зохино.
- Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр ял хэтрүүлэх буюу ялыг хөнгөрүүлж өгөх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд ял хэлтрүүлж, өршөөл, уучлал үзүүлж, цаазаар авах ялыг өөрчилж болно.
- Гэмт хэрэг үйлдсэн, арван найман нас хүрээгүй этгээдэд цаазаар авах ял ногдуулахгүй бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд уг ялыг ёсоор гүйцэтгэхгүй.
- Энэ зүйлийн аль ч заалт энэхүү Пактад оролцогч аль нэгэн улс цаазаар авах ялыг хойшлуулах буюу ийнхүү халах явдлаас татгалзах үндэслэл болохгүй.
ИУЭОП-ын зүйл 6:
- Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр аж төрөхдөө ажил хөдөлмөрөө өөрөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох бололцоог олгосон хөдөлмөрлөх эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ.
- Энэхүү эрхийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор энэ Пактад оролцогч улсуудын арга хэмжээ нь техник мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, эдийн засаг, нийгэм, соёлын хэлбэрэлтгүй хөгжлийг хангах арга замуудыг хэрэгжүүлэх, хувь хүний улс төр, эдийн засгийн үндсэн эрх чөлөөг эдлүүлэх нөхцөлд үр ашигтай ажлаар бүрэн хангах алхмуудыг хамарна.
ЭНСЭОП-ын зүйл 7:
Энэүү Пактад оролцогч улсууд нь дор дурьдсаныг оролцуулан хүн бүр шударга, аятай таатай хөдөлмөрийн нөхцлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрнө.
а/ бүх хөдөлмөрчдөд наад зах нь дараах болзлыг хангахуйц цалин хөлс олгох:
- цалин хөлсийг шударгаар тогтоох, ямар нэгэн ялгаваргүйгээр адилхан үнэлгээтэй хөдөлмөрт адилхан цалин хөлс олгох тухайлбал, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрийн нөхцлийг бий болгох, тэдний адилхан хөдөлмөрт нь адилхан хөлс олгох;
- Энэхүү Пактын заалтын дагуу хөдөлмөрчин хүн, түүний гэр бүлийн гишүүдэд хангалттай амьдрах боломж олгох;
б/ аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын нөхцлийг бүрдүүлэх;
в/ гагцхүү ажилласан хугацаа, мэргэжилд үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших адил бололцоог хүн бүрт олгох;
г/ амрах, зав чөлөөтэй байх, ажлын цагийг зохистойгоор эдлүүлэх, баяр ёслолын өдөрт цалин хөлс олгох.
Харьцуулалтыг илүү хялбар болгохын тулд дээрх хоёр Пактаас товчхон томьёололтой эрхийг иш татъя;
ИУЭОП-ын зүйл 7:
Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур, эсхүл нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн дээр ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийж болохгүй.
ЭНСЭОП-ын зүйл 9:
Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгэм хангамжийн эрхийг хүлээн зөвшөөрнө.
ИУЭОП-ын зүйл 6-д амьд явах[19] нь хүн бүрийн (салшгүй) эрх гэдгийг тунхаглаад зогсоогүй энэ эрхийг төр хэрхэн хамгаалах үүрэгтэйг, энэ эрх зөрчигдсөнийг тогтоох зарчмын шинжтэй шалгууруудыг хориглосон буюу эсэргүүцсэн өгүүлбэрийн хэлбэрээр томъёолсон байна. Гэтэл ЭНСЭОП-ын зүйл 6 болон 7-д нэг талаас хүний хөдөлмөрлөх эрхийг заасан боловч уг эрхийг хамгаалах талаар төрөөс хүлээх үүрэг өмнөхтэй харьцуулахад сул бөгөөд тодорхой бус байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. ИУЭОП-ын зүйл 7-д тодорхойлсон эрүүдэн шүүх, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан доромжилж харьцах буюу шийтгэхээс чөлөөтэй байх эрх, ЭНСЭОП-ын зүйл 9-д тодорхойлсон хүний нийгэм хангамжийн эрх хоёрыг харьцуулан үзэхэд ч, ИУЭОП-аас авсан хүний аливаа эрхийг ЭНСЭОП-аас авсан хүний аливаа эрхтэй харьцуулан үзсэн ч өмнөх дүгнэлтийг хийж болохоор байдаг.
Хоёр Пакт дахь эрхүүдийн хувьд ажиглагдаж байгаа а. зөрөөг нэг талаас иргэний болон улс төрийн эрх хэрэгжүүлэхэд бага зардал гардаг, харин эдийн засаг, ний соёлын эрхийг хэрэгжүүлэх нь тухайн улс орны эдийн засги чадавхиас хамаардаг, их зардал шаарддаг гэдгээр зөвтге. болох талтай ч нөгөө талаас Хөхүүлэн дэмжих үндэслэл угу юм. Эдийн засаг, нийгэм, соёлын талаар хүний эрх хангалття байгаа шалтгаанаа улс орон бүр эдийн засгийн чадавхиас болу байна гэж тайлбарлах дуртай байдаг боловч энэхүү эрх ноцтой зөрчигдсөн тодорхой тохиолдол бүхэнд буруутан олддог нь олон улсын практикаар хангалттай нотлогдсон зүйл юм.
- Хүрэлцэхүйц хоол хүнс хэрэглэх эрх
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дор дурьдсан зүйлүүд дотор хүний хөгжлийн тухай, хүн гачигдлаас ангид байх тухайлбал, хүрэлцэхүйц хоол хүнс хэрэглэх эрхтэй тухай, энэ бололцоог хангах улсын болон олон улсын зохистой дэг журам байх ёстой тухай чухал зарчмууд тусгагдсан байна.
Зүйл 22: “Хүн бүр нийгмийн гишүүдийн хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бөгөөд нэр төрөө хамгаалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм соёлын талын эрх дархаа тухайн улс орны хүчин чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх эрхтэй”.
Зүйл 24. 1). “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй, ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”.
2). Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан болон бутач хүүхэд ялгаагүй нийгмээр адилхан хамгаалуулна”.
Зүйл 28: “Хүн бүр энэ Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй”.
Гэтэл өнөөдөр хоол хүнсний наад захын гачигдлаас болж эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ хэрэгжүүлэх аргагүйд хүрч”. улмаар иргэний болон улс төрийн эрхийн тухай санахын ч аргагүй нөхцөл байдалд энэ дэлхийн үй олон хүн өртөж байгааг тоо баримт[20] харуулж байна.
- Нэг тэрбум гаруй хүн байнгын өлсгөлөн байдалд байгаагаас гадна жил бүр 13-18 сая хүн өлбөрч үхэж байна:
- өлсгөлөнгийн улмаас хоног тутам 35 000 хүн үхэж, минут тутам өлсгөлөнгийн улмаас үхэж байгаа 24 хүний 18 нь 5 хүртлэх насны хүүхэд байна.
- сүүлийн хоёр жилд өлсгөлөнгийн улмаас үхсэн хүний тоо нь Дэлхийн нэг ба хоёрдугаар дайнд амь үрэгдсэн нийт хүний тооноос давж байна.
- Дэлхийн хүнсний үйлдвэрлэл хүн амын шаардагдах хэрэгцээнээс 10 хувиар давж байгаа боловч зүй ёсны болон зүй бус янз бүрийн шалтгаанаар хүрэлцэх хэмжээний хүнс тэжээл олж чадахгүй байгаа хүний тоо Жилээс жилд өссөөр байна.
- Судалгааны дүнгээс үзэхэд ажиглагдсан өөр нэг тоо бол хөгжилтэй ба хөгжиж байгаа улсуудын хооронд гарсан гүнзгий ялгаа юм. 1982 онд хүнсний гол гол бүтээгдэхүүний 51 хувийг, хүн амын 26 хувийг эзэлж байгаа хөгжилтэй улсууд үйлдвэрлэсэн байна. Тийнхүү 1982 онд гурав дахь ертөнцийн орнууд нэг хүн амд 260 кг, хөгжилтэй орнууд 760 кг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Ийм байдалд хүргэж байгаа нэг шалтгаан нь гурав дахь ертөнцийн орнууд хүнсний барааг улам ихээр импортлох болсон явдал юм. Энэ нь импортолж буй улсын дотоодын зах зээлд муугаар нөлөөлж байгаа бөгөөд тухайн улсын өрөнд баригдсан, гадаад валютын нөөц бага, ийм улсыг сонирхох хэрэгцээ доогуур байдаг зэргээс ойрын ирээдүйд хүнсний асуудлаа шийдвэрлэх боломж харагдахгүй байна.
- Одоогоор үйлчилж байгаа Дэлхийн хүнсний дэг журам нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн эдийн засгийн таагүй үеэс эх үүсэлтэй гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрдөг болж байна. 1981 онд эхэлсэн НҮБ-ын Хөгжлийн гуравдахь арван жил нь 30-аад оны хямралын дараахь эдийн засгийн хамгийн гүнзгий уналтын үетэй давхцаж байна. Энэ үзэгдэл хөдөө аж ахуйг тойрсонгүй. Мөн чанартаа хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хоорондох, ялангуяа худалдаагаар дамжсан харилцаа гүнзгийрсэн нь тус салбарыг эдийн засгийн хүчирхэг бүлэглэлүүдийн өмнө сөгдүүлэхэд хүргэж байна.
- Энэхүү эдийн засгийн уналт нь хөдөө аж ахуй дээр ажилгүйдэл өсөх, бодит орлого багасах, өр төлбөрийг барагдуулах асуудал хурцдах зэргээр илэрч хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээ хязгаарлагдмал болоход хүргэв.
- Эдийн засгийн уналт нь Африк болон бусад тивийн хүн амын эмзэг хэсгийн хүнсний хангамжид хүндээр нөлөөлж байна.
Энэ байдлаас авч үзвэл дэлхийн хүнсний нөөцийн хуваарилалтын асуудал улам бүр нарийн ээдрээтэй болж байгаад эргэлзэх зүйл нэгэнт үгүй болжээ. Ийм зохисгүй байдал зүгээр нэг гарч байгаа биш, энэ нь баян ба ядуу орнуудын хооронд хүн амын хэт баян ба хэт ядуу бүлгүүдийн хооронд оршин байгаа гүнзгий зөрчлийг илэрхийлж байна гэдгийг санах нь зүйтэй. Ямарч байсан Дэлхийн хүнсний дэг журам нь олон улсын эдийн засгийн өргөн хүрээний асуудалтай холбоотой болох нь нэгэнт илэрхий зүйл болжээ.
Хүн бүр хүнсний бараа үйлдвэрлэх албагүй боловч хүн бүр түүгээр хангагдах ёстой нь мэдээж. Иймээс хүнсний бүтээгдэхүүнийг шаардлагатай газар нь хэрхэн хүргэх вэ гэсэн асуудал гарч байна. Амартиа Сен өлсгөлөн гэж юу болохыг ойлгохын тулд хүмүүс хүнсийг бараа болохынх нь хувьд өмчилдөг тэрхүү тогтолцоог ойлгох шаардлагатай гээд эрх зүйн үндсэн дөрвөн холбоог бусдаас онцлон заажээ. Энэ нь:
- Худалдааны үр дүнд үүссэн өмчлөх эрх: аливаа этгээд өөрийн өмчлөлд байсан юмыг сайн дурын үндсэн дээр нөгөө этгээдэд худалдсаны дүнд олж авсан зүйлийг өмчлөх эрхтэй;
- Үйлдвэрлэлийн үр дүнд үүссэн өмчлөх эрх: аливаа этгээд өөрийн хувийн нөөцийг эсхүл сайн дурын тохиролцооны үндсэн дээр зээлдэж авсан нөөцийг уг тохиролцооны дагуу ашиглан үйлдвэрлэл явуулсны дүнд гаргаж авсан зүйлийг өмчлөх эрхтэй;
- Хувийн хөдөлмөрийн үр дүнд үүссэн өмчлөх эрх: аливаа этгээд өөрийн хувийн хөдөлмөрөө өмчлөх эрхтэй байдаг учраас өөрийн хувийн хөдөлмөртэй холбогдсон худалдааны болон үйлдвэрлэлийн үр дүнд үүссэн өмчлөх эрхийг эдлэнэ;
- Өмчлөх эрхийг өвлөх болон шилжүүлэх: аливаа этгээд нөгөө этгээдээс өөрийн өмчлөлд хууль ёсоор байсан зүйлийг сайн дураар шилжүүлэн өгсөн бол, уг зүйлийг өмчлөх эрхтэй; өмчлөх эрх нөгөө этгээдийг (хэрэв энэ тухай мэдэгдсэн бол) нас барсны дараа хүчин төгөлдөр болно.
Эндээс өлсгөлөн болон хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх тухай асуудал, Сенагийн хэлснээр “нийт хүнсний бүтээгдэхүүний омжээг хүн амынхаа тоонд хуваахад гарсан ногдворт анхаарлаа хандуулан, хэдэн зууны туршид энэ аргаар бодит байдлыг сайхнаар харуулж, өлсгөлөн ядууралтай тэмцэх арга хэмжээг үр дүнгүй болгосоор ирсэн түүхийг мөнхжүүлэхийг хүсээгүй л юм бол”, эрх зүйн үүднээс[21] хандах зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Ийнхүү хүрэлцэхүйц хоол хүнс хэрэглэх эрх нь амьд явах эрх, иргэний болон улс төрийн эрхүүдэд тулгуур болдгийн нэгэн адил, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийн тулгуур эрх юм.
- Хүний хөгжил ба эдийн засгийн өсөлт салшгүй нэгдмэл болох нь
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийн хувьд улсын болон олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийг ойлгохын тулд хөгжлийн бүх явцын субъект нь хүн юм шүү, хүнийг хөгжүүлэх нь зорилго бөгөөд эдийн засгийн өсөлт нь энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл[22] л юм гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн асуудал хоёр нь богино хугацаанд бие даасан шинжтэй байж болох боловч тогтвортой хандлагын үүднээс авч үзвэл нэг нь нөгөөгүйгээр хэрэгждэггүй байна. Аль нэг талыг өрөөсгөл баримталвал илүү “асрамжид” байсан нь тодорхой хугацааны дараа хүчтэй уналтад оруулах бэлтгэлийг хийж байгаа хэрэг юм.
Ямар ч хүнд хэцүү нөхцөлд хүн бүрийг сайн дурын үндсэн дээр эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд идэвхитэй оролцох боломжийг шударга ёсыг баримтлан бололцооны хирээр олгох улс төрийн бодлогыг улсын, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд явуулж хэрэгжүүлэх нь хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах, улмаар Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд заасан эрхүүд бодитой хэрэгжих нөхцөл юм. Шударга ёс бол хүний салшгүй эрх мөн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх амаргүй нь мэдээж.
1997 онд ЮНЕСКО-ийн 29 дүгээр бага хурлаас батлав.
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон НҮБ-ын дүрэм заасанчлан ирээдүй, хойч үеийнхээ дайн дажингүй, энх амгалан амьдралыг баталгаажуулах, нийгмийн үнэт зарчим үнэ цэнэтэй бүхнийг хамгаалах үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд 1966 онд баталсан эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай гэрээ, 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцууд зэрэг олон улсын чухал баримт бичгүүдийн үзэл санааг үндэслэн уг тунхаглалыг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд санал нэгтэй боловсруулаад байна.
Бидний хойч үеийнхэн олон янзын бэрхшээл, асуудалтай тулгараад байгаа, ялангуяа байгаль, хүний хүрээлэн буй орчинд нөхөшгүй аюул учирч, тэрээр хүн төрөлхтний өөрийнх нь оршин тогтнох үндэс эргэлзээ төрүүлж байгаа өнөөгийн нөхцөлд хүний эрхийг бүх талаар баталгаажуулах, ардчиллын зарчмыг тогтоон төлөвшүүлэх явдал онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
1972 оны 11 дүгээр сарын 16-нд хуралдсан ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаас гаргасан “Дэлхий нийтийн соёл болоод байгалийн өвийг хамгаалах тухай” гэрээ, 1992 оны 6 дугаар сарын 5-ны Рио-де-Жанейрогийн хурлаас баталсан “Биологийн төрөл зүйлийн тухай” гэрээ, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай” гэрээ, 1992 оны 6 дугаар сарын 14-нд хуралдсан “Хүрээлэн буй орчин, түүний хөгжлийн асуудлаарх” НҮБ-ын бага хурлаар баталсан Рио-де-Жанейрогийн хүрээлэн буй орчны хөгжлийн тунхаглал, 1993 оны 6 дугаар сарын 25-нд хүний эрхийн асуудлаарх олон улсын бага хурлаар гаргасан “Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг олон улсын баримт бичгүүдэд заасанчлан хойч үеийнхээ төлөө хүлээх өндөр хариуцлагыг ЮНЕСКО чухалчилж байна.
Олон улсын байгууллагууд, ялангуяа НҮБ, түүний тусгайлсан байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулах зүйтэй гэж үзэж байна.
Өнөөгийн нийгэм дэх тулгамдсан хурц асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь олон улсын хамтын ажиллагааг Шинэ шатанд өргөжүүлэх явдал юм.
Оюуны хамтын нийгэмлэг болох ЮНЕСКО нь өөрийн дүрмийн дагуу хойч үеийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалахдаа боловсролоор дамжуулан дэлхийн олон нийтийн оюуны болоод ёс суртахууны нэгдлийг бэхжүүлэх явдал билээ.
Ингээд Ерөнхий бага хурлаас дээр өгүүлсэн зарчмуудыг иш үндэс болгон энэхүү тунхаглалыг ёслол төгөлдөр зарлан тунхаглаж байна.
Зүйл 1
Хойч үеийнхний хэрэгцээ, сонирхол
Хойч үеийнхний бүх талын хэрэгцээ, сонирхлыг хамгаалах үүрэг өнөөгийн бидэнд ноогдож байна.
Зүйл 2
өлөөт сонголт хийх
Өнөө ба хойч үеийнхэнд улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцох, чөлөөтэй сонголт хийх бололцоогоор хангахын тулд хүний үндсэн эрх, эрх чөлөөг тогтоон төлөвшүүлж, үндэсний соёл, өв уламжлалаа хамгаалан үлдээхэд анхаарах шаардлагатай болжээ.
Зүйл 3
Хүн төрөлхтний амьдралыг мөнхөд хадгалах
Өнөөгийн бид хүн төрөлхтний эрхэм нандин зүйлсийг хүндэтгэх үүднээс хүн төрөлхтний оршин амьдрахуйг мөнхөд хадгалахыг эрмэлзвэл зохино. Ийм учраас хүн төрөлхтний амьдралын төлөв, хэв маягт заналхийлсэн аливаа үйл ажиллагааг таслан зогсоох ёстой.
Зүйл 4
Дэлхийн амьдралыг сахин хамгаалах
Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон засрашгүй хохирлыг хойч үеийнхэн хүлээн авах ёсгүй бөгөөд бид Дэлхийгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлага хүлээдэг. Аливаа үеийнхэн тодорхой хугацаагаар дэлхий дээр амьдардаг учраас байгалийн нөөц баялгийг ухаалгаар ашиглах, экологийн тогтолцоог өөрчилсний үр дүнд үүсэх аюулаас дэлхийг сахин хамгаалах, ялангуяа шинжлэх ухаан, техникийн дэвшил дэлхийн тогтвортой хөгжилд хортой үр дагавар үзүүлэх байхын төлөө санаа тавих ёстой.
Зүйл 5
Хүрээлэн буй орчныг хамгаалах
- Хойч үеийнхэнд дэлхийн экологийн тогтолцооны нөөц баялгийг ашиглуулахын тулд өнөөгийн бид тогтвортой хөгжлийг эрхэмлэх, амьдрах орчноо байнга хамгаалах, түүнчлэн хүрээлэн буй орчны нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангана.
- Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан хүний эрүүл мэнд хийгээд оршин тогтнохуйд учруулах аюулаас хойч үеээ хамгаалахын төлөө бид бүхнийг зориулах ёстой.
- Дэлхий дээрх хүн төрөлхтний амьдралыг тасралтгүй үргэлжлүүлэхийн төлөө, түүний сайн сайхны тусын тулд шаардлагатай байгалийн нөөц баялгийг өнөөгийн бид хойч үедээ хадгалан үлдээх ёстой.
- Юуны өмнө том том төсөл хэрэгжүүлж эхлэхдээ гарч болзошгүй үр дагаварыг тооцон үзэх ёстой.
Зүйл 6
Хүний удамшихуй ба биологийн төрөл зүйл
Хүний эрх, хүн төрөлхтний эрхэм нандин зүйлсийг хүндэтгэх үүднээс хүний удамшил, биологийн төрөл зүйлийг зайлшгүй хамгаална. Шинжлэх ухаан техникийн дэвшил нь ямар ч хэлбэрээр үе угсаа, биологийн бусад төрөл зүйлийн амьдралд аюул учруулах ёсгүй.
Зүйл 7
Соёлын төрөл зүйл ба соёлын өв
Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, хүн төрөлхтний соёлын төрөл, зүйлүүдийг хадгалахын төлөө өнөө үе ажиллах ёстой. Бид материаллаг болон материаллаг бус соёлын өвийг сахин хамгаалах, өвлүүлэх үүрэгтэй.
Зүйл 8
Хүн төрөлхтний нийтлэг өв
Олон улсын эрх зүйд нийцүүлэн, аливаа аюулыг учруулахгүйгээр бид бүхэн дэлхий нийтийн өв санг ашиглаж чадна.
Зүйл 9
Энх тайван
- Хойч үеийнхнийг өнөөгийн бид энх тайван, аюулгүй байдал, олон улсын эрх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг дээдэлсэн нөхцөл байдалд хамтран амьдрах чадвартай болгохын төлөө бүхнийг хийх үүрэгтэй.
- Өнөөгийн бид хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг бол дайны аюулаас тэднийг аврах явдал юм. Хойч үеийнхнийгээ хүмүүнлэг бус явдал, дарангуйлал, зэвсэгт мөргөлдөөний хөнөөлт үр дагавраас ангижруулах үүргийг бид хүлээх ёстой.
Зүйл 10
Хөгжил ба боловсрол
- Ирээдүйн нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах Нийгмийн болоод хувь хүнийг хөгжүүлэх нөхцлийг бид хүлээх ёстой. Тэр дундаа гуйланчлалтай тэмцэхийн тулд байгалийн нөөц баялгаа шударга, хянамгай ашиглах үүрэгтэй.
- Боловсрол нь нийгэм ба хүний хөгжлийн урагшлах хэрэглүүр мөн. Тэрээр өнөөгийн болоод ирээдүй үеийнхнийхээ тусын тулд энх тайван, шударга ёс, харилцан ойлголцол, тэгш эрх, хүлээцтэй байдлыг бэхжүүлэхийн төлөө үйлчлэх ёстой.
Зүйл 11
Тунхаглал хэрэгжих нөхцөл
- Засгийн газрууд, НҮБ, засгийн газар хоорондын болоод олон улсын байгууллагуудаас уг тунхаглалыг хэрэгжүүлэх их хүч чармайлт гаргах үүрэг хүлээнэ. Тэр дундаа боловсролоор дамжуулан мэдээлэл түгээх, боловсон хүчинг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж байна.
- ЮНЕСКО-гийн ёс суртахууны үүргийг анхааралдаа авсан байгууллагууд Тунхаглалыг аль болох өргөн хүрээгээр түгээн дэлгэрүүлэхийг санал болгож, Тунхаглалд биеллээ олсон Нийгмийн туйлын зорилгод анхаарлыг нь хандуулахын тулд ЮНЕСКО-гийн эрх мэдлийн хүрээнд зайлшгүй авах бүх арга хэмжээнүүдийг санал болгож байна.
[1] Вопросы и ответы, ООН, Нью-Йорк, 1990г, стр.3
[2] Жишээ нь, “Хүүхдийн эрхийн тунхаглал”, “Залуучуудын дунд энх тайвны, харилцан хүндэтгэх болон ард түмний хооронд харилцан ойлголцох тухай үзэл санааг дэлгэрүүлэх тухай тунхаглал”, “Нийгмийн дэвшил, хөгжлийн тунхаглал” зэрэг олон тунхаглалууд байдаг. Эдгээрийг “Сборник международных договоров” номноос олж үзэж болно.
[3] Права человека и работа в социальной сфере, ООН, Нью-Йорк и Женева, 1995, стр.20.
[4] ЭНСЭОП гэж товчилно.
[5] ИУЭОП гэж товчилно
[6] Нэмэлт протокол гэж товчилно
[7] Centre for human rights international instruments branch, as of 1 April 1996
[8] Права человека и работа в социальной сфере, ООН, Нью-Йорк и Женева, 1995, стр.22
[9] Национальные учреждения по правам человека ООН, Нью-Йорк и Женева, гээ, 144-147, Хоёрдугаар нэмэлт протокол гэж товчилно.
[10] Ардын эрх, 1994.12.07, х.1
[11] Ардын эрх, 1994.01.26, х.1
[12] Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, 1969.5.13-нд НҮБ-ын Дипломат Бага хурлаар баталсан бөгөөд 1980. 1.27-ноос хүчин төгөлдөр болсон, Монгол улс 1988.5.16-нд тайлбартайгаар нэгдэн орсон бөгөөд уг тайлбараа 1990.7.19-нд албан ёсоор эгүүлэн авч, энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн.
[13] Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эмхтгэл. Улаанбаатар, 1992 он, 1993 он
[14] Международный билль о правах человека, Изложение фактов Ne2, стр.5
[15] 16 Вопросы и ответы, стр 5, ООН, Нью-Йорк, 1990
[16] Ноён Павловын мэдээлэл, E/CN.4/ Sr. 81, p.28
[17] Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактыг ийнхүү товчилно.
[18] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг ийнхүү товчилно.
[19] Энэхүү эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн зүйл 16.1-д “амьд явах эрх” гэж томьёолсон байдаг.
[20] Право на достаточное питание как одно из прав человека, ООН, Нью-Йорк, 1989, стр.2.
[21] Энэ талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй уншигч нарт дээр иш татсан “Право на достаточное питание, как одно из прав человека” номыг судлахыг зөвлөе.
[22] Энэ талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй уншигч нарт Доклад о развитии человека за 1996 год (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар 1996 онд Оксфордын их сургуулийн хэвлэлийн газар хэвлэгдсэн) номыг судлахыг зөвлөе.