Курт Айсбенбергер
/Швейцарийн Берн хотын Дорно дахины институт/
Шинэ толь №24, 1998
Түлхүүр үг: хүний эрх, эрэгтэйчүүдийн эрх
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Бүлэг 1
Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх хууль зүйн үндэслэл нь эрхийн хэм хэмжээг тусгасан баримт бичиг болно. Хүний эрхийг зөрчсөн нь хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримттай бол тэдэнд тус дөхөм үзүүлэхэд хэлэлцээр, тохиролцоо шаардлаггүй юм. Хүний эрхийн гол үзэл санаа, мөн чанар нь 1776 оны Виржинийн, 1789 оны Францын Үндэсний Ассамблейгаас тунхаглан зарласан “Хүний эрхийн тунхаглал”-д бүрэн төгс байдлаар тусгалаа олжээ. Эдгээр баримт бичгийн үзэл санаа нь Англи, Америк, Францад болон дэлхийн II дайны дараахи үеүдэд дэлхийн улс орнуудад хүний эрх хөгжих тулгуур, хөдөлгөх хүч нь болсон юм. Улс орон бүр олон улсын эрх зүйн чухал институт болох Хүний эрх, бүр тодруулвал Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн Үндсэн хуулиа боловсруулан батлах болсноор хүний эрхийн жагсаалт нарийвчлагдан сайжирч байна.
Гэхдээ олон төрлийн тунхаглал нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийг зөвхөн ололт амжилтад тулгуурлан мэдээллийн чанартай түгээж байгаа нь нөгөө талдаа хэрэгжилт нь орхигдох байдал зарим талаар ажиглагдаж байна. Хүний эрх, түүний хэрэгжилт нь зайлшгүй, бодитой орших зүйл боловч эрхийн чадвар, боломж, чадамж туйлын хязгаарлагдмал байдгаас хамааран улс орон бүрт харилцан адилгүй түвшинд байна. Хүний эрхийн бүтээлч чанар нь ёс зүйн болон ёс суртахууны зарчимд үндэслэн эрхээ эдлэх, үүргээ биелүүлснээр, хэм хэмжээнээс үнэн бодит байдалд шилжихийн давуутайг бидэнд ойлгуулснаар илэрнэ. Хүмүүсийн хоорондын харилцаанд сайн дурын хүндэтгэл, иргэн төрийн харилцаанд төрөө дэмжих, хүлээцтэй, олон ургальч үзлийн үүднээс хандах, эсэргүүцэл илэрхийлэх, ард түмний шаардлагын биелэлтэд хяналт тавих зэрэгт хүний эрх зайлшгүй хэрэгтэй. Ард түмэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг шаардах, төрөөс бололцоогоор хангах нь эцсийн дүндээ бидний амьдрал хууль ёсны болох баталгаа, хуулийн хэрэгжилт биелэлээ олох нөхцлийг бүрдүүлнэ.
Ингэснээр хүний эрх нь үндэсний эрх зүйтэй холбогдож, улмаар хууль тогтоох үйл ажиллагаа нь хууль ёсны байх орон зайг бий болгоно. Ер нь интеграчлал олон улсын эрх зүйд хангалттай биш байдаг. Хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний гүйцэтгэлийг хянах асуудал хууль тогтоох үйл ажиллагааны эрхийн чадвараас мэдэгдэхүйц хэмжээгээр хамаарна. Тухайн улсаас олон улсын харилцаанд бие даасан субъектын хувьд оролцоход эн тэргүүнд эрх олох, үүрэг хүлээх эрхийн чадвар болон гэрээ байгуулахад хүлээн зөвшөөрөгдсөн итгэл байх шаардлагатай. Энэ бол олон улсын харилцааны зарчмуудыг тодорхойлох үндсэн хандлага боловч, тухайн улсын төрийн хэлбэр, бүтэц, зохион байгуулалт, өөрөөр хэлбэл, төрийн байгууламж, хүн амаас ихээхэн хамаарна. Эдгээр хөгжлийн түүхэн нөхцөл нь гэнэт бий болохгүй, харьцангуй тогтвортой байдаг гэж хэлж болно. Улсынхаа үндсэн хуулийн логик зөрчилдөөнийг улам боловсронгуй болгон шийдвэрлэх нь нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн шинэчлэлд шуу эерэгээр нөлөөлөх хүчин зүйл юм.
Миний бодлоор шинэ улс орон эрэгтэйчүүдийн эрхийн зохицуулалтыг эхлээд боловсронгуй болгодог. Хүний эрхийг анхнаас нь зарлан тунхаглахдаа төрийн аливаа туйлшрах хандлагаас чөлөөт хүмүүсийн эрхийг хамгаалахын утга учрыг бий болгосон. XVII, XVIII зууны төрийн туйлшрах хандлага эрэгтэй хүний бие даасан байдалд илэрхий аюулыг шууд бүрдүүлдэг байсан. ХХ зууны үед төрийн туйлшрах хандлага бүх нийтийг хамарсан харгис хэрцгий байдалтай болж, олон түмнийг цочирдуулжээ. Төрийн эрх мэдлийн шударга чанар алдагдан, тухайн цаг үед эрх мэдлийн гажуудал газар авсан. Хүний шашин шүтэх, эс шүтэх, өмчтэй байх эрхийг нь хаан боогдуулж, сүм хийдийг олноор шатаан нурааж, хөрөнгийг нь хураан, нэг үзэл суртал, намын дарангуйлал тогтон, улс төрийн албан тушаалд сонгуулийн мөн чанар алдагдаж, нэрийг нь дэвшүүлэхээс илүү томилох байдлаар, олон түмэнд дарамт шахалтыг үзүүлдэг байсан. Энэ бүхэнд төрийн эрх мэдэл, хүчин чадал, олон түмний хүлцэнгүй байдлыг ашиглан, цөөн тооны хүн эрх мэдлийг давуутайгаар хэрэгжүүлдэг байсан.
Энэ хугацаанд цөөнгүй хөгжил дэвшил гарсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, Европ ба Америкийн улс төрийн соёлд төрийн эрх мэдэл, хүчин чадлын эрх зүйн зохицуулалт, боловсронгуй болж, XVII ба ХХ зууны эхэн үеийг улс төрийн онол, зохицуулалтыг онолын болон практикийн үүднээс баталгаажуулсан юм шиг санагддаг. Гэхдээ эдгээр боломжийг бүрэн дүүрэн тэр бүр ашиглаж чадаагүй ч дэг журам болон тогтжээ. Энэ хугацаанд саад бэрхшээл багагүй байсан ч хууль ёсны шаардлагууд богино хугацаанд амжилтад хүрч, Шийдэмгий бус байдлаар хандахаас илүү бодитойгоор мөрдөж эхэлсэн. Орчин үеийн төрийн эрх мэдэл ийнхүү хязгаарлагдсан байдалд хүрсэн нь хүний эрхийн талаар нааштай хандлагад хүргэсэн. Би энэхүү тохиолдлыг дурьдахын учир бол хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй талаар нааштай зүйлүүд хийгдсэнд байна. Хүний эрх нь төрийн эрх зүйг өөртөө нэгтгэж, улмаар төр эрэгтэйчүүдийн эрхэд захирагддаг. Төрийн диалектик холбоо, хүний халдашгүй дархан байдлыг хуулиар тунхаглаж, хүрээлэн буй орчныг хамгаалах нь эцсийн дүндээ төрийн мөн чанарыг илэрхийлдэг. Магадгүй энэ нь эдүгээ үеийн түүхийн гайхалтай, санамсаргүй үзэгдэл байж болно. Төрийн зүгээс хүмүүс рүү хандсан эерэг, сөрөг хандлага, аюул занал байх боловч тэдгээрээс зөвхөн эрх, эрх чөлөөг нь л хүлээн зөвшөөрдөг. Хамгийн их ач холбогдол бүхий эрх бол төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн тусламж, хамгаалалтад байх явдал юм. Эрх мэдлийг хамгаалсан төрийн хуулийг даван туулах, тэмцэхэд үргэлж захирагдаж, бэлэн байх тохиолдол байдаг. Иймээс хүмүүсийн зүгээс төрийн хууль ёс руу халдах эсэхэд хуулийг хэрхэн зохистойгоор даган мөрдүүлэх нь тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг би шүүмжлэн хэлэлцсэн. Үүнийг санамсаргүй үзэгдэл гэж үзэж болохгүй юм. Энэ нь нэг талаас түүхийн ололт, нөгөө талаас төрийн хавчлага, аюултай байдал бий болгох, заналхийлэх, аж төрөх ёсонд хохирол учруулах шинжтэй холбоотой. Энэхүү аюул, түүнээс өөрсдийгөө хамгаалах хориглолт энэ бүхэн тухайн орчин өөрөө байна. Хууль ёсны хууль тогтоох үйл ажиллагааг судлах нь сэтгэл хөдөлгөсөн байдлыг бий болгодог. Гэхдээ төр нь эрх чөлөөнд заналхийлэх боломжтой ч, эрх чөлөөний бодит үндсийг ханган, баталгаажуулж, хамгаалдаг. Энэ нь хүний эрхийн баталгаа юм. Би энэхүү ташаа зүйлийг харгалзахгүйгээр төрийн ололтыг үнэн хэрэгтээ эрхийн хэм хэмжээнд захирагддаг гэж үздэг.
Бүлэг 2
Германы хувьд “эрхийн хэм хэмжээ” буюу “Эрх зүйт төр” гэсэн нэр томьёог XIX зуунд бий болгожээ. Энэ нэр томьёо нь Холбооны Бүгд Найрамдах улсын хуулийн гол үзэл санааг илэрхийлнэ. 1950 онд энэхүү асуудлаар нэлээдгүй маргаан үүсч, 1952 онд З.Гиакометти нийгмийн шаардлагаар хуулийн гол санааны талаар үзэл бодлоо илэрхийлэн, нийтлэл хэвлүүлжээ. Өнөөдөр энэ үзэл бодол ажил төрлийг шийдвэрлэх тэсвэр хатуужлыг бий болгож байна. Нэгд, эрх зүйт төрийн ч, ардчиллын ч тухай үнэн зөв ойлголтыг бид өрсөлдөөн дундаас олж авдаг. Хоёрдугаарт, энэ талаарх ойлголт ягшмал, тогтсон хэв маягтай, хязгаарлагдмал байдалд байх боломжгүй. Энэхүү байдал нь бидэнд дэлгэрэнгүй тодорхойлолт өгөх болом олгоно. Аж төрөх ёс, амьдрах үйл явц нь чухал шаардлагатай ч яг онцлон тийм гэж хэлэх шаардлагагүй. Англи-саксоны эрх зүйн тогтолцоо нь эрхийн хэм хэмжээ, түүний зарчмуудыг төрөлжсөн хуулинд тусгах, аж төрөх ёсыг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Эцсийн үр дүн нь шинээр бий болсон улсуудад төрийн үндсэн хэлбэр, агуулга, бүтэц зарчмаа тодорхойлох, хэрэгжүүлэхэд тус дөхөм болно. Тийм хэдий ч “Эрх зүйт төр”-ийн шинэ хувилбарыг бий болгох талаарх өрнөдийн орнуудын саналыг харгалзах нь зүйтэй. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хууль ёс, хувийн амьдралын хамгаалал, амьдрах эрхийн баталгаа, төрийн өндөр албан тушаалтны хувийн хариуцлага зэрэг нь хүний эрх зайлшгүй болох ач холбогдлыг харуулна. Төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно гэдэг бол эрхийн хэм хэмжээний зөрчилдөөнийг багасгаж, олон ургальч үзлийг дэмжих эрх мэдлийн үйл ажиллагаа байдаг.
“Эрх зүйт төр” гэж хэлэхэд төрөөс эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа сайжруулан боловсронгуй болгох санаа илэрч байгаа нь үнэн хэрэгтээ эрэгтэйчүүдийн эрхийн баталгаа төрийн нэгэн адил аюул заналхийлэлтэй байна гэсэн үг юм. Эрх зүйн хэм хэмжээний талаарх зөрчил, саад бэрхшээл, нөхцөл байдал нь эцсийн дүндээ зөвшилцөлд хүргэнэ. Гэхдээ энэ байдал нь нэг талаас эрхийн хэм хэмжээ төгс боловсронгуй болоход тус дөхөмтэй ч нөгөө талаас төрийн баталгааг хангах, хүний эрхийн байгууллагыг дэмжихэд бэрхшээл учирч, улмаар эрхийн хэм хэмжээний талаарх ойлголт суларч, төрийн либерал дэглэмд илүү их ойртуулж болох юм. Энэ нь “Эрх зүйт төр”-ийн үзэл бодол ноёрхсон нөхцөлд тохиолдох ба төрөөс хүний эрхийн хэрэгжилтийг зохион байгуулах явдлыг бүрэн төгс болгож болно. Гэхдээ тодорхой хугацаанд үйл явцын дараалал алдагдан хэв загвараас гажих, нийтлэг биш хэм хэмжээг баримтлан мөрддөг. “Эрх зүйт төр” нь эрхийн хэм хэмжээ, хүний эрхийн баталгааг улс төрийн түүхийн явцад бий болгоно. Зорилго, зүй тогтол илүү тодорхой оновчтой байснаар хөгжлийн явцад хүний түгээмэл эрхийн талаар зөв ойлгох боломж, үүд хаалгыг төрд нээж өгнө. Шүүх эрх мэдлийнхнээс тодорхой мэдээ, баримтыг гаргахыг шаардах нь аажмаар энэхүү эрх мэдлийн салбарын бие даасан байдлыг бий болгох эрхийн чадварыг эзэмшүүлнэ. Шилжилтийн үеийн тогтолцоонд хүний эрхийн баталгааг тогтоох нь тулгамдсан асуудал боловч аажмаар хийгдэх үйл явц юм. Урлагийн бүтээлийг гэрээслэх боломжийг одоо бид ойлгож байна. Бид эрхийн хэм хэмжээг бүхэлд нь шинэчлэн бий болгох шаардлага тулгарч, улмаар хууль ёсны үйл явдлын талаар мэдээлэл хийх боломжийг төрд олгож байна. Хэдий тийм боловч энд бид маш чухал асуудалтай тулгардаг. Өнгөц харахад эрхийн болон соёлын хэм хэмжээ хангалтгүй мэт боловч улс төрийн гутранги байдалд автахын хэрэггүй. Үүний оронд эрх чөлөөний утга учрыг гүнзгий ойлгож, эрэгтэйчүүдийн давуу байдлыг арилгаж, улмаар хүн судлалыг нарийвчлан судлаж, хүний эрхийн баталгааны дутагдалтай талыг арилгаж, бэрхшээлээ хөнгөрүүлэх асуудлыг дахин хянаж үзэх шаардлагатай гэж би боддог. Би эрхийн хэм хэмжээний тулгамдсан асуудал, түүний хэрэгжилт хяналтыг хүний эрхтэй хамт авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Бүлэг 3
Би хүний эрхийн зайлшгүй болох, шүүх эрх мэдэл бие даасан байх, хүмүүс өөрсдөдөө итгэх итгэлтэй байж аж төрөх үзэл бодлын талаар оршил хэсэгтээ өгүүлсэн. Энэ байдал Хойд Америк болон ХБНГУ-д хоёуланд нь бүрэн төгс байдлаар хэрэгждэг гэж би үздэг. Хэдий тийм ч энэ хоёр улсад хийж дуусгах зүйл байгаа нь төр бодитой оршин байгаагийн нэг адил баталгааны бодит зүйл юм. Учир нь шүүх эрх мэдлийн ноёрхлыг тогтоох хандлага эн тэргүүнд чухал. Шүүгчид нь үнэнч шударга, Итгэл даахуйц найдвартай байх ёстой. Иймээс тэд төрийн эрх мэдлийг хуулийн хүрээнд хязгаарлаж, албан тушаалтнуудыг нийгмийн хяналтын хараанд байлгах ёстой. Үүний тулд шүүгч нь алив хэрэг маргааныг гагцхүү хуулийн хүрээнд, дотоод итгэл үнэмшлээрээ хараат бусаар шийдвэрлэх үүрэгтэй, тийм шударга зөнтэй байдаг. ХХ зууны II хагаст шүүхийн тухай хуулийн нөлөө, зарчимч байдал олон түмэнд бага багаар итгэл төрүүлэн, нэр хүнд нь дээшилж, үүнийхээ төлөө шүүгчид ч өөрсдөө тэмцэн тэмүүлэх болсон. Харамсалтай нь шүүгчдийг материаллаг сонирхлоос туйлын хараат бус байдлыг бий болгож чадахгүй ба иргэний, эрүүгийн шүүн таслах ажиллагаанд илүү ач холбогдол өгдөг үзэл бодлыг нь халж, үндсэн хуулийн захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаанд ч анхаарлыг хандуулах ёстой. Франц, Швейцарт хууль тогтоох салбар дахь хүний эрхийн эсрэг хүчирхийлэлд илүү ач холбогдол өгч энэ талаарх Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдлийг нарийвчлан тодорхойлжээ. Хүний эрхийн хамгааллыг зөвхөн үндсэн хуулийн хэм хэмжээгээр хязгаарлах нь утгагүй юм.
XIX-XX зууны үед ардчилсан үзэлтнүүд хууль тогтоох байгууллагад итгэсэн. Энэ нь хууль тогтоох байгууллагад эрэгтэйчүүдийн эрхийг гэгээрүүлэх төлөөлөл шууд бий болно гэж боддогтой холбоотой. Хуулийг хянамгай хэлэлцэн улмаар хүний эрхийн талаарх баталгааг сайтар боловсруулан, Ингэснээр шүүхийн хүний эрхэд хандах хандлагад тус дөхөм болно гэж боддог. Ийм учраас нотолгоо гаргах, засаг захиргааны талаарх хуулиудыг адилхан байдлаар, гэхлаа онцлог шинжийг харгалзан хэрэгжүүлдэг болно. Гэхдээ л энэ асуудлыг хууль зүйн практикт ингэж ойлгодоггүй. Хууль тогтоох байгууллагын хууль ёсны хэм хэмжээ, үр дүн нь зөвхөн тодорхой зорилготой байх бөгөөд хувийн ашиг сонирхол олон дахин давтагдвал бүтцийн, салбарын алдаанд хүргэнэ. Хууль тогтоох байгууллага дахь улс төрийн бүлгийн ашиг сонирхол Төрийн нийтлэг ашиг сонирхолтой зөрчилдөх нь цөөнгүй ч энэ тохиолдолд төрийн ашиг сонирхлыг мөрдлөг болгоно. Хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн хооронд байнгын зөрчил байдаг. Жишээ нь, улс төрийн орогнол олгох, төрийн хамгаалалд авах асуудлыг хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрлэх үү эсхүл хүний эрхийн асуудал, төрийн нэр хүндийг удирдлага болгон шийдвэрлэх үү гэх мэт. Гэхдээ алиныг нь удирдлага болгон шийдвэрлэснийг нотлоход хүндрэлтэй. Үнэн хэрэгтээ төрийн ашиг сонирхлын төлөө мэт дүр үзүүлэн шийдвэрлэх нь алдаа дутагдлыг засах, хүмүүсийн нийтлэг илэрхийлэл зүйд нийцэж байгаа мэт байдлыг баталдаг.
Эрхийн хэм хэмжээ нь тогтсон ёс заншлаас доогуур түвшинд хэрэгждэг тийм нөхцөлд асуудлыг өөр байдлаар шийдвэрлэх нь цөөнгүй байдаг. Хүмүүс нь эрэгтэйчүүдийн эрхийн гарцаагүй батлан даагч байдаггүй. Төрийн улс төрийн бодлогын шийдвэрт хүмүүсийн санал бодлыг тусгахад ардчиллын ач холбогдол өндөр байдаг, хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрдөг бол эрэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах арга замын асуудлыг тайлбартай авч үзэх ёстой. Тийм хүмүүс өв тэгш, шаардлагатай зүйлийг бүрэн гүйцэд олж авдагч, хойшлуулшгүй ашиг сонирхлоо нуун дарах чадвартай байдаг. Газар сайгүй ийм байдаггүй. Хүмүүс өөрт нь ашигтай, сайн мэдэх зүйлээ илүү халуун дотно хүлээн авдаг ч түүнээс нь ч илүү чухал ач холбогдол бүхий хүний эрхийг тэр бүр халуун дотноор хүлээн авдаггүй. Гагцхүү хэд хэдэн далдын учир шалтгааны улмаас тодорхой хугацаанд хүлээн зөвшөөрдөг ч тэр бүр тэмцэх нь ховор байдаг. Хэрэв бид эв нэгдэл, хамтын хүчийн ашиг тусыг ухамсарлан ойлгож шийдвэр гаргавал эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн гэж ялгалгүй ер нь хүний эрхээ хамтран хамгаалж болно. Хүний эрх, төрийн эрх мэдэл, эрхийн хэм хэмжээ, үндсэн хуульт ёс, ардчиллыг тэнцүүхэн түвшинд ач холбогдлоор нь ангилахгүйгээр авч үзэх нь тогтсон ёс заншлын агуулгад учир шалтгааны бодит нөлөөлөл үзүүлэхгүй. “Эрх зүйт төр”-ийн шинж нь хүний эрхийн баталгааг бүрдүүлэх үүрэг бүхий албан тушаалтан, иргэд оюун ухаанаа дайчлан хэрэгжүүлэх тийм ёс суртахуунтай бололцоог олгоно. Эрүүл саруул ухаанаар татвараа үнэн зөв тодорхойлон төлөх тийм ч суртахуун тогтсон нь өрнөдийн орнуудын хөгжлийн нэг суурь бол бидний хувьд байнгын аюулд өртөх нь бий. Эрх зүйт төрийн тогтсон ёс жаяг нь хүний эрх, тэтгэмж, тэтгэлэгт чухал ач холбогдолтой. Эрх зүйн хэм хэмжээг зөрчвөл хууль тогтоох үйл ажиллагаа, шударга байдал, үндэсний эрх зүйд хохирол учирна. Улмаар эрхийн хэм хэмжээний тогтсон үзэл баримтлал, хүлээцтэй, төрөө дэмжих байдал алдагдаж, нийгмийн зөрчилд хүргэнэ. Энэхүү онцлог шинжийг бид хүний эрхийн салбарт олж харахад тийм ч төвөгтэй биш. Төр засаг хариуцлагагүй байснаар өөрөө доройтолд автан, эрх мэдлийг урвуулах явдал газар авдаг. Замбараагүй байдал нь гэрээ хэлэлцээрийг зохих журмын дагуу баталгаажуулах явдалд сөргөөр нөлөөлж, эрхийн хэм хэмжээний тогтвортой үйлчлэх шинж алдагдахад хүргэнэ. “Эрх зүйт төр”-ийн сайн тал нь төрийн үйл ажиллагааг нарийвчлан хуульчилж, эрх мэдэл, эдийн засгийн сонирхлыг нарийн зааглан зохицуулдагт оршино.
Бүлэг 4
Эрхийн хэм хэмжээний тулгамдсан асуудлууд нь голдуу бидний амьдралын мөн чанараас үүдэлтэй “Эрх зүйт төр” нь хүний эрхийг хангах баталгааг болон энэ асуудлаар зөвшилцөх бололцоог олгоно. Хүний эрхийн асуудлаарх маргааныг хэрхэн зүй зохистой шийдвэрлэх, нотлохыг хууль бүхэнд тусгадаггүй нь хүний эрх “сонгодог” ойлголт төдийгүй хэн хүн маргаангүй дагаж мөрдөх тийм ёс зүйн хэм хэмжээ гэдгийг тэмдэглэх ёстой. Уламжлалаа дэмжих, засгийн газрын үйл ажиллагаа, албан ёсны шийдвэр нь Европ, Англи-саксоны хууль тогтоох үйл ажиллагааны уламжлал, эрх зүйн соёлтой тодорхой хэмжээгээр холбогдон, харилцаа холбоо нь сайжирч байна. Цаг хугацаа өнгөрөх бүр хүний эрхэд учруулах аюулаас сэргийлэх, хамгаалах тогтолцоо улам төгөлдөржиж байгааг та бид мэднэ. Хүний эрхүүдээс хувийн халдашгүй дархан байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон эдийн засгийн эрх чөлөө нь аливаа заналхийллээс хүний эрхийг эн тэргүүнд хамгаалах ач холбогдолтой нь мэдэгдэж байна. Цаг үеийн өөрчлөлттэй холбоотой тухайлбал, нийгмийн аюулгүй байдал, олон нийтийг хамарсан хүчирхийллийн эсрэг тэмцэх нь гэх мэттэй холбоотойгоор хамгаалалтын шинэ шаардлага гарч ирж болно. Үүнтэй уялдан хүний эрхийн зэрэглэлийг тэнцүүхэн түвшинд үзэх, эрэгтэйчүүдийн эрх гэх зэрэг шийдээгүй асуудал байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь автомашины хэрэглээтэй, халдашгүй байх нь хүчирхийлэлтэй гэх мэт учир шалтгаанаас үүдэх юм. Гэхдээ хүний эрхийг ангилж болохоос ялгаварлах асуудал байж болохгүй. Хүний эрхийн талаарх шинэ шинэ салбарууд нь эмх цэгцгүй хөгжилтөөс үүдэх үү, Зөвхөн аль нэг улсад зориулагдах уу, хэн эдгээрийг хүний эрх гэж нотлох вэ? Хүний эрхүүдийн дотор ямар байр суурь эзлэх вэ? гээд олон асуудал байна.
Эрэгтэйчүүдийг дээдлэх уламжлал, орчин үеийн гүн ухааны үзэл санаа, оюун ухааныг хийсвэр аргаар чөлөөтэйгээр бий болгох энэ бүхэн дээрх асуудалтай холбоотой. Хэрвээ дэлхий нийтээр хүний эрхийн асуудалд хүйсээр ялгаварлаг хандвал сэтгэл маш их ханамжтай байна. Бид аливаа маргаанд хууль ёсны баталгаа өгч чаддаг. Эрхийн хэм хэмжээгээр үнэхээр шаардлагатай зүйлийг илэрхийлэх, зохицуулах төрийн онцгой байдал, үйл ажиллагаа бодит бололцоог бүрдүүлэх нь зайлшгүй. Төрийн бүтээлч үйл ажиллагаа нь олон түмний эрх ашиг, сонирхлыг нээн илрүүлэх, томьёолох, байр сууриа бэхжүүлэх, хүний эрхийн талаархи хууль тогтоомжийг боловсронгуй болгон мөрдүүлэх, баяжуулах, үндэсний үндсэн хуулийн статусыг тогтоох байдлаар илэрнэ. Эдгээр байдлууд нь энгийн эрхийн хэм хэмжээнээс эдүгээ хүрч боловсронгуй болсон хүний эрхийн хөгжил, эх газрын эрх зүйн тогтолцооны хөгжилтөөр тодорхойлогдож байна. Дэлхийн орнуудын хувьд албан татварын хуулийг тогтоох, эрэгтэйчүүд хууль, шүүхийн өмнө адил байхыг ямар үзэл бодлоор дэмжих вэ, үүнээс үүдэн эмэгтэйчүүд цэрэгт албадлагаар явах уу, дээд боловсролын ялгааг гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгөх эсэх тэтгэврийн баталгаа, нийгмийн даатгалын асуудалд хүйсийн ялгаа байх эсэх гээд олон асуудал байна. Энэ бүхэн төрийн эрх мэдэл, хүний эрхийн хэрэгжилтээс хамаарах бөгөөд нааштай шийдэгдэх нь хөгжил дэвшилд эерэг үр дүн үзүүлнэ. Эрхийн хэм хэмжээ нь хүний эрхийн хамгаалалтын баталгаа төдийгүй, хүмүүсийн аж төрөх ёс, орчин үеийн хөгжил, түүхийн хариуцлага, бидний амьдралын хэрэгцээнд тодорхой хариулт өгдөг. Энэ байдлаас үзвэл хууль нь амьдралд байх зайлшгүй үзэгдэл төдийгүй, эрх зүйт төрийн үндсийг бүрдүүлэгч, өөр үзэл бодол бүхий хүмүүсийн эрхийн баталгаа мөн.
Бүлэг 5
Дээрхээс дүгнэн үзвэл хүний эрх нь бидэнд итгэл найдвар төрүүлэгч, зөн билэгтэй байх бололцоог олгодог. Дэлхий дахины хувьд аливаа зүйлд эрэгтэйчүүдийн оролцоо давамгайлах үгүйд эргэлзэх эргэлзээ устан алга болно. Хүний эрхийг илэрхийлэх оролдлого, чармайлт, дэмжлэг үзүүлэх энэ бүхэн зөв гольдрилдоо орох цаг удахгүй ирнэ. Хүний эрх нь ёс суртахууны доод хэмжээнээс, баталгаатай, тогтворжсон, хэм хэмжээнд тусгагдсан тийм баталгаа болох чиг хандлага, түүн рүү олон нийт тэмүүлэх найдлага төрсөөр байна. Асуудал тодорхой бус байвал бид зүг чигээ алдан, их далайд хөвж буй арлууд адил байж, буруу шийдвэр гаргахад хүрнэ. Харамсалтай нь бид хүний эрхийн утга учрыг хязгаарлагдмал байдлаар ойлгож, мөн чанарт хүрэхэд дутагдалтайгаар ханддаг. Дэлхий нийтээр бид шашны нэг л номлолыг даган, ёс зүй, хэм хэмжээг сахих ёсгүй. Тэднээс илүү жинхэнэ зорилгодоо хүрэх тийм л хууль, эрхийн хэм хэмжээ бидэнд хэрэгтэй. Аливаа хүний эрхийн зөрчилдөөнөөс бид бүхэн төрийн хууль ёсны баталгаатай байж байвал сая хамгаалагдана. Эрхийн хэм хэмжээг батлан гаргах эрх мэдлийг төр өөртөө хадгалж байдаг төдийгүй тэдний зорилго эрэгтэйчүүдийн эрх ойлгуулдаг ч тодорхой хугацаанд хууль болон баталгааждаг.